Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                           Прокурор Б.Бавуудорж

                                           Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

                                                Иргэний нэхэмжлэгч *******

                                           Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн *******од холбогдох эрүүгийн  2226004510038  дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар хатуу хучилттай авто замд Ланд Круйзер-200 загварын ******* УБР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч ******* эрүүл мэндэд “1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

*******ын үйлдлийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Жалайр овгийн *******ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******од мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нэхэмжилсэн 3,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******д 3,500,000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч *******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 1 жилийн хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн. Би өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хохирогч *******д эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг төлсөн. Уг эмчилгээний зардлыг нөхөн төлөхдөө хохирогчоос баримт шаардахгүйгээр, амаар нэхсэн мөнгийг нь өгч байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

Би Улаанбаатар хотод бөгөөд эхнэр маань ажил эрхэлдэггүй, гэртээ хоёр хүүхдээ хардаг. Манай гэр бүл миний цалингаас өөр орлогогүй. Миний цалингаар манай гэр бүл амьдралын хэрэгцээгээ залгуулдаг. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Миний бие гэр бүлээ тэжээн тэтгэх үүргийн дагуу Улаанбаатар хотод “Монхайц Партнер” ХХК-нд угсралтын техникчээр ажилладаг. “Монхайц Партнер” ХХК нь барилгын дотор дулаан сантехникийн угсралт болон шугам сүлжээний угсралт, халаалтын төхөөрөмжийн нийлүүлэлт угсралт, агааржуулалтын системийн тоног төхөөрөмж угсралт зэрэг чиглэлээр 21 аймаг болон Улаанбаатар хотын бүх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүргүүдэд авсан барилгууд дээр би дулаан сантехникийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Шүүхээс зорчих эрх хязгаарлах ялыг зөвхөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь миний ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж, ажлын онцлогоос шалтгаалж өөр дүүрэгт ажиллах боломжгүй болж, ажлаас халагдахад хүрч байгаа учраас миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна.

 

Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр нөхөн төлсөн байдал, мөн хувийн байдлыг буюу ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг тэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, мөн зорчих эрх хязгаарлах ялын хугацааг багасгаж 6 сарын хугацаагаар тогтоож өгч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Бавуудорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хязгаарласан ажиллагаа тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн оршин суух газраас явахыг хориглох талаар заасан. Оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдсан, бүртгүүлсэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тодорхойлно. Монгол Улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т нэгж гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо гэж ойлгоно гэж заасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүх зорчих эрхийн хязгаарлах ялын хүрээ хязгаарыг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь хэт өргөн буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэн шүүгдэгчийн оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд практикт тогтсон зүйл байгаа. Тийм учраас анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хуулийн үйлчлэлийн хүрээнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчид 3,500,000 төгрөг баримт шаардахгүйгээр төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй байгаа. ******* нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт оршин суудаг, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил хийх боломжгүй 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. ******* л зөвхөн ажил хийж гэр бүлээ тэжээдэг нөхцөл байдал тогтоогдсон. Тэрээр Монхайц Партнер  ХХК-д угсралтын техникчээр ажилладаг. Уг компани нь барилгын сантехникийн угсралт болон шугам сүлжээний угсралтын ажлыг Улаанбаатар хотын бүх дүүрэгт явуулдаг. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвхөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь давхар хязгаарлаж байна гэж үзэж байгаа учир шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинжийг харгалзаж зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тэлж Улаанбаатар хотын нутаг дэвгэрээс болгон өөрчилж хугацааг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******ын аав нь байгаа юм. Хүүхдээсээ нэхэмжлээд байх зүйл байхгүй. Миний хүүхдэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тэлж, ялаас нь хасаж өгнө үү. Өөр хүсэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Улаанбаатар хотын Баянзүрх  дүүрэгт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Бага хүүхэд маань ой 6 сартай, том хүү маань 3 нас 6 сартай одоо цэцэрлэгт явдаг. Би гэр бүлээ тэжээхийн тулд би ганцаараа ажил хийдэг. Манай компани Улаанбаатар хотын 9-н дүүрэгт угсралтын ажил хийдэг. Энэ байдлуудыг маань харгалзан үзэж надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Улаанбаатар хот гэж өөрчилж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Д.Өлзий-Оршихын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

******* нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар хатуу хучилттай авто замд “Ланд Круйзер-200” загварын ******* УБР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т  “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч *******  эрүүл мэндэд  “L1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учруулсан болох нь хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас гарч явж байгаад зам тээврийн осолд орсон. Тус ослоос болоод миний нуруу хугарсан, нэг хавирга хугарсан, эгэм гэмтсэн. Өөрөөр бол том хэмжээний гэмтэл аваагүй. ...Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг явах гээд Ланд загварын тээврийн хэрэгслийн арын зорчигчийн суудалд сууж явсан. Тус автомашин жолоодож явсан гэх хүн болон хамт сууж явсан хүмүүсийг огт танихгүй. Тус автомашин нь засмал замын халтиргаан дээр онхолдсон. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын төвд нугас чөлөөлөх, нурууны яс бэхлэх хагалгаанд орж 3 ширхэг нурууг төмрөөр хадуулсан. Одоогийн байдлаар өөр хагалгаанд ороогүй, хэвтрийн дэглэм сахиж эмийн эмчилгээтэй байна. Миний бие бүрэн гүйцэд эдгээгүй, эмчилгээтэй байгаа. Цаашид буюу 1 жил 6 сарын дараа хоёр дахь хагалгаанд орно, өөрийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг харж байж гомдол, саналын асуудлыг шийднэ. Тус гэмт хэргээс болж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын орлогчийн ажил үүргээс татгалзаж гарсан. Яагаад гэвэл эмчилгээтэй холбоотой асуудлаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор би ажилгүй байх үеийн тэтгэмж, нөхөн олговор болон цаашид эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой манай хүү Өлзий-Орших утасдаад Өвөрхангайд осолд орсон гэж хэлсэн. Өглөө нь 07 өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос гэрээсээ миний нэр дээр байдаг ******* УБО улсын дугаартай 200 загварын машинтайгаа явсан юм. Хоёр хүн аваад Говь-Алтай явна гэж байсан юм. Зорчиж явсан нэг хүн нь нурууны сэртэн хугарсан гээд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Бусад хүмүүсийг эмнэлэгт үзүүлсэн, зүгээр байсан. Машин дээр очиж үзэхэд урд тал нь ер нь эвдрэлтэй, зүүн хойд тал хонхойсон зэрэг гэмтэлтэй байсан. Улаанбаатарт очоод ******* гэдэг хүний эм тариаг авч өгсөн, хагалгааны зардал энэ тэрийг нь өгсөн. ...Энэ миний нэр дээр байдаг миний автомашин байгаа юм. Манай хүү Өлзий-Орших бас унаж ашигладаг, бид хоёр хоёулаа л унадаг юм. ...Манай хүү унаж явсан юм чинь нэхэмжлээд байх юм байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

гэрч Д.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос хүргэн Өлзий-Оршихын хамт ахиад гурван хүн аваад Говь-Алтай аймаг руу гарсан. ******* өөрөө машинаа жолоодоод би хажууд нь урд суудал дээр суугаад Өвөрхангай өнгөрч өгсөж яваад зам дээр халтираад замын урд тал руу ороод онхолдсон. Миний биед бол гэмтэл учирсан зүйл байхгүй. Ард сууж байсан нэг хүний нуруу нь гэмтсэн гэсэн. ...17 цагийн үед осол гарсан байх, гэгээтэй байсан, цас ороогүй, зүгээр замын өгсүүр хэсэгт цас тогтсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах гээд унаа хайж байгаад унаа олсон, өглөө явахаар болсон. 200 загварын машин байсан. Жолооч нь эрэгтэй хүн байсан. Жолоочоос гадна дөрвөн зорчигч байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн морьтой хөшөө өнгөрч явж байгаад гулгаад замын урд тал руу эсрэг урсгалын урд талд онхолдсон. Миний биед гэмтэл учраагүй, хойд талын суудал дээр зүүн гар талын хамгийн захад сууж явсан хүн гэмтсэн. Би жолоочийн эсрэг талын ард захад сууж явсан.  40 км цагийн хурдтай явж байсан. Жолооч өөрөө их зөөлөн явдаг хүүхэд байсан. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах гээд зараар унаа олоод өглөө осолд орсон. 200 загварын машинд суусан.  09 цагийн үед хотоос гарсан. Жолоочтойгоо таван хүн явсан. Би хойд суудал дээр голд хоёр эрэгтэй суугаад урд жолоочийн хажууд жолоочийн дүү нь гээд залуу суугаад явж байсан. Машин шарваад замын урд шороог мөргөөд онхолдсон, машин баруун талаараа унасан байсан. ...Би хойд дээш харсан хаалгаар гарсан хойно миний хоёр талд байсан хүмүүс эмнэлэг явсан. Миний бие зүгээр, ил харагдах гэмтэл бол байхгүй. Миний зүүн талд сууж явсан залуугийн хамар нь халцарсан байсан, нуруу нь өвдөөд байна гэж байсан. Их хурдтай яваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос аавын нэр дээр байдаг ******* УБР улсын дугаартай “Ланд ” маркийн машиныг жолоодоод дүү Бямба-Очирыг суулгаад, зардал авч 3 хүнийг суулгаж 08 цагийн үед гарсан. Замдаа “Хаан Бууз” дээр зогсож хоол идсэн. Өөр зогсоогүй. Өвөрхангай аймгийн төвд ирээд шатахуун нэмэх гэхэд шатахуун олдохгүй болохоор нь шууд гарсан. Өгсүүр замаар явж байсан. Зам гулгаатай байсан. Тэгээд гулгаад байхаар нь тоормосоо гишгэхэд гулгаад л  байсан. Тэгээд замын урд тал руу онхолдчихсон. Миний биед гэмтэл учраагүй. Ард сууж байсан Баатарчулууны биед гэмтэл учирсан болохоор замын унаанд суулгаад эмнэлэг рүү явуулсан. Араас нь Уламхүү, Бямба-Очир хоёр явсан. Өвөрхангай аймгийн эмнэлэгт ирээд үзүүлтэл нуруу нь гэмтсэн байсан гэсэн. Зорчигчдоос Баатарчулуунаас өөр хүн гэмтээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2013 онд Улаанбаатар хотод “Авто сургууль арга зүйн төв” сургалтын төвд сургалтад хамрагдаж жолооч болсон. Тэр үеэс хойш жолоо барьж байгаа. В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. Би тухайн үед 50-60 км/цагийн хурдтай явсан. Өгсөж явсан болохоор хурдаа сааруулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 714 дугаартай “...Үзүүлэгч ******* биед L1 дүгээр нугалам их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/,

Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “...зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”, ******* УБР улсын дугаартай “Ланд ” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 хуудас/,

            мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 хуудас/,

           хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “...Миний бие муу, хол замд явж чадахгүй байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Би 3 сарын хугацаанд ажилгүй байсан учир энэ хугацааны цалин хөлс болох 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний эмчилгээ, хагалгааны зардал болон ор хоног, эм тарианы мөнгөнд *******оос 3,500,000 төгрөг төлсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэсэн хүсэлт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

  Шүүгдэгч *******оос анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ялыг зөвхөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь миний ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлаж, ажлын онцлогоос шалтгаалж өөр дүүрэгт ажиллах боломжгүй болж, ажлаас халагдахад хүрч байгаа учраас миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр нөхөн төлсөн байгаа. Миний хувийн байдлыг буюу ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг тэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, мөн зорчих эрх хязгаарлах ялын хугацааг багасгаж 6-н сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэснийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглон гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байгаа учир хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

а/. 3 дахь заалтын ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  нэг  жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  нэг  жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай гэж  өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг ду