Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/26

 

 

Х.Алинчбиш, Б.Амармэнд нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

 Шүүгдэгч Х.Алинчбиш, Б.Амармэнд,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

 Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Алинчбиш, Б.Амармэнд нарт холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

........, 1....... оны 06 дугаар сарын 05-ны өдөр ....... аймгийн .......суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойжуулалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... аймаг, ........ сум, 4 дүгээр баг, ....... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар ......./, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:

 ..... шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ............дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

.. .аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

.............. оны 06 дугаар сарын 07-ны өдөр .......... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .........., 9 дүгээр баг, ......... тоотод түр оршин суух, /Үндсэн захиргаа: ...........урьд 4 удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Дундговь аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай магадлалаар өршөөн хэлтрүүлсэн,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн.

 Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр Овдойн чандмань гэх газар нутаглах иргэн Б.Одончимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн цөгц 2 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, бага гарын орчин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, гар утас 3 ширхэг, шаазан аяга 10 ширхэг зэрэг эд зүйлсийг өөрийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх зорилгоор ........улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад нийт 1203000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Амармэнд, Х.Апинчбиш нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр Овоот гэх газар нутаглах иргэн Д.Эрдэнэ-Очирын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг өөрийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх зорилгоор ....... улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь Х.Алинчбиш, Б.Амармэнд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.Амармэндийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х.Алинчбишийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах" гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарыг тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Амармэндэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 05 cap 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Амармэндийн биечлэн эдлэх ялыг 6 жил 5 cap 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амармэндийн эдлэх 6 жил 05 cap 01 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Апинчбишийн эдлэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амармэндийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон хасаж, шүүгдэгч Х.Алинчбиш цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,

Хохирогч Б.Одончимэг, Д.Эрдэнэ-Очир, иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Х.Алинчбишид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Шүүгдэгч Б.Амармэндэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан.

Гэтэл анхан шатны шүүх Б.Амармэнд, Х.Алинчбиш нарын бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...машин механизм ашиглаж" бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангасан байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нараас гаргуулан улсын орлого болгох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар зохицуулсан.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..... улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Баярмаагийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа болон шүүгдэгч Х.Алинчбиш, иргэний нэхэмжлэгч Б.Баярмаа нарын мэдүүлгээр тогтоогддог.

Уг тээврийн хэрэгслийн үнийг Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай үнэлгээний тайлангаар 1500000 төгрөгөөр тогтоосон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..... улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Х.Алинчбиш, Б.Амармэнд нарт холбогдох эрүүгийн 2.... дугаартай хэрэгт хохирогч Б.Одончимэг /1-р хх-ийн 24-26/, хохирогч Д.Эрдэнэ-Очир /1-р хх-ийн 32-33/ нарын мэдүүлгүүдээр Х.Алинчбишийг орон байр агуулах саванд нэвтэрч хулгайн хэргийг бүлэглэж үйлдсэн талаар огт мэдүүлээгүй.

Харин иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайхан /1-р хх-ийн 40/ “ ...дээрх мөнгөн аягыг Алинчбиш гэрээс гарч автомашинаас оруулж надад өгсөн. Амармэнд, Алинчбиш нар мөнгөн аяганы талаар надад ямар нэгэн тайлбар хэлээгүй. Би ч аяганы талаар асууж лавлаагүй.

Тэд нар бензиний мөнгө байхгүй мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Алинчбиш нээх согтуу байгаагүй. Харин хамт явсан залуу Амармэнд нэлээд согтуу байх шиг байсан гэх мэдүүлэг байдаг.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайханы дээрх мэдүүлгээр Х.Алинчбиш , Б.Амармэнд нарыг хулгайн хэрэг хийснийг харсан үзсэн гэж мэдүүлээгүй, зөвхөн Х.Алинчбишийг мөнгөн аяга машинаас гарган авч ирж өгсөн талаар л мэдүүлдэг.

Анхан шатны шүүхээс Х.Алинчбиш, Б.Амармэнд нарыг гэм буруутайд тооцохдоо хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-20/, хохирогч Б.Одончимэг /1-р хх-ийн 24-26/, Д.Эрдэнэ-Очир /1-р хх-ийн 32-33/, иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайхан /1-р хх-ийн 40/ нарын мэдүүлгүүд, Ашид Билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 74-76, 83-85, 2-р хх-ийн 18-20/ зэргийг шинжлэн судалж, үнэлж дүгнэн миний үйлчлүүлэгч X.Алинчбишийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг гаргажээ.

Гэтэл дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч Х.Алинчбишийг хулгайн хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй атал, түүнд ял халдааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.25-д “...хангалттай үндэслэл...” гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг ойлгохоор заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т ...яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” хэмээн хуульчилсан.

Нотлох баримтгүйгээр дан ганц яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан

Шүүгдэгч Х.Алинчбишийн өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугийн үйлдэлд маргаж цагаатгуулах байр суурьтай оролцсон бөгөөд өмгөөлөгч миний гаргасан санал дүгнэлтэд шүүгчийн зүгээс ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, зөвхөн санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж бичсэн явдал нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №570, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №511, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №306 дугаартай тогтоолуудад “ хулгайн гэмт хэргийг хэзээ төгссөн” талаар тогтоол гаргах замаар тайлбарласан байдаг. Үүнд: Хулгайн эд зүйл, эд хөрөнгийг тухайн газраас хөдөлгөж, өөрийн эзэмшилд авснаар шууд төгсдөг талаар тайлбарласан.

Өөрөөр хэлбэл Б.Амармэнд нь гэрийн үүдийг эвдэн орж эд зүйлсийг хулгайлснаар гэмт хэрэг төгссөн. Хэргийн хүрээнд дараа нь Х.Алинчбиш нь мөнгөн аягыг Жаргалсайханд 45000 төгрөгөөр бодож худалдаж байгаа үйлдэл нь түүнийг хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.

Б.Амармэндийн удаа дараагийн мэдүүлэгт Х.Алинчбиш хулгайн хэрэгт хамтран оролцоогүй. Надтай хамт явсан нь үнэн. Би түүнд хулгай хийх талаар огт хэлээгүй. Тэрээр архи уугаад тасраад сэргээд л яваад байсан гэж мэдүүлсээр ирсэн.

Тухайн хэрэг болсон газар, цаг хугацаанд байсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг бүгдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож бичсэн атлаа аль мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн, алийг нь ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаар дурдаагүй байна.

Шүүх аливаа этгээдийн холбогдсон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, эсхүл гэм буруутайд тооцож шийтгэх аль ч шийдвэрийг гаргахад мэтгэлцэгч аль нэг талын үндэслэл болж буй нотлох баримт болон хууль зүйн үндэслэлд няцаалт хийсэн үндэслэл, агуулга, хууль зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, хууль ёсны байх хуулийн шалгуур болгох ёстой байдаг.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Х.Алинчбишид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө өгнө үү гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн гомдлыг хангаж, Х.Алинчбишид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

Шүүгдэгч Х.Алинчбиш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би согтуу байсан. Аймгаас гарснаа мэдээгүй. Тэгээд замаараа айл ухахад оролцоогүй. Согтуу явсан болохоор гомдолтой байна. Хамт гэмт хэрэг үйлдэж хулгай хийгээгүй гэв.

Шүүгдэгч Б.Амармэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн ..... сумын Билгэх ..............багийн нутаг дэвсгэрт хоёр удаагийн үйлдлэээр, тээврийн хэрэгсэл ашиглан, хүч хэрэглэхгүйгээр иргэн Б.Одончимэг, Д.Эрдэнэ-Очир нарын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг нууцаар авч бусдад нийт 1353000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Одончимэгийн: "...Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед айлд очиж ус аваад 17 цагийн орчимд эргээд гэртээ ирээд гэр лүүгээ усаа оруулах гэтэл хаалга цоожилсон байсан цоожийг хуга цохчихсон байж байсан. Гэртээ ороод харахад манай гэрийн зүүн болон баруун талд байх 2 авдарны цоожийг эвдэлчихсэн доторх эд зүйлийг ухсан маягтай болгочихсон байсан.

Гэрийн баруун талд байх авдар дотроос шаазан 10 ширхэг аяга, гэрийн хойморт байх тавилгын дээд тавцан дээр байсан нэг нүдний 6х30-тай дуран, толины өмнө байсан 2 ширхэг мөнгөн цөгц, үүдний шкаф дээр байсан 3 ширхэг гар утас, ширээн дээр байсан бага гарын орчин цагийн мөнгөн аяга алга болчихсон байсан.” гэх /1-p хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

Хохирогч Д.Эрдэнэ-Очирын: “2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манайх Овоот гэх газарт байх өвөлжөөний гэрээ эзэнгүй орхиод хаваржаандаа нүүсэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өглөө Овоот гэх газарт байх өвөлжөөний гэртээ ирэхэд манай монгол гэрийн цоожийг нь эвдчихсэн, цоожийг нь хаалганы цүүнд нь өлгөчихсөн байдалтай байсан.

Гэртээ ороход манай гэрийн хойморт байх тавилгыг ухсан байдалтай байсан. Би гэрт байх эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд гэрийн хойно байх тавилга дотор байсан дунд гарын мөнгөн аяга алга болчихсон байсан.” гэх /1-р хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайханы: "... дээрх мөнгөн аягийг Алинчбиш гэрээс гарч автомашинаас оруулж надад өгсөн. Тухайн үед Амармэнд гэрт үлдсэн байсан. Надад Амармэнд, Алинчбиш нар нь мөнгөн аяганы талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй.

Би аяганы талаар лавлаж асуугаагүй. Амармэнд, Алинчбиш нар нь бензиний мөнгө байхгүй мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Алинчбиш надад хэлэхдээ бид хоёрт мөнгөн аяга байгаа гэж хэлсэн шиг санаж байна.

Алинчбиш нээх согтуу байгаагүй. Харин хамт явсан Амармэнд гээд залуу нь нэлээн согтуу байсан. Манай гэрт орж ирээд унтаад өгсөн. Амармэнд, Алинчбиш нар нь цагаан өнгийн жижиг суудлын автомашинтай байсан. Цагдаагийн байгууллага шалгаад мөнгөн аягыг хурааж авсан. Үүнийг Алинчбиш мэдээд надад 45000 төгрөг буцаан өгсөн.” гэх /1-р хавтаст хэргийн 40 дэх тал/ мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 12-20 дахь тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-921/4327, 921/4328, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ- 922/5256 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд /1-р хавтас хэргийн 74-76, 83-85, 2-р хавтаст хэргийн 18-20 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарыг “бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах" гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарыг тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амармэндэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 05 cap 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Амармэндийн биечлэн эдлэх ялыг 6 жил 5 cap 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлд нийцсэн байна.

Хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг буруу хэрэглэсэн тул шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцэл гаргасныг давж заалдах шатны шүүх хангаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

“Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарын бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ...”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “... машин механизм ашиглаж” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийснээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасны дагуу 27-82 ДУЭ улсын дугаартай Hyundai маркийн тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан болох нь тогтоогдоогүй тул тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлгүй байна гэж үзлээ.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудын агуулгыг анхаарч үзэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь “Х.Алинчбишид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүхийн “Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нар нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилготойгоор хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, тэдний үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, өөр хоорондоо харилцан уялдсан идэвхтэй үйлдлээр илэрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Х.Алинчбишийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан “... миний үйлчлүүлэгч хулгайн хэрэгт орсон, ер нь энэ хоёр хамтраад яваад байсан юм гэдэг байдлаар хүнийг ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгч Х.Алинчбишийн үйлдэл холбогдол нь хавтаст хэргийн хүрээнд хөдөлбөргүй хангалттай нотлох баримтаар тогтоогдож өгөхгүй байна. Х.Алинчбишид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн санал, дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна.” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

 Иймд хяналтын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.Алинчбиш, Б.Амармэнд нарын цагдан хоригдсон 73 /далан гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/..... дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт “8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ шүүгдэгч Х.Алинчбишээс 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөг, шүүгдэгч Б.Амармэндээс 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэсэн заалтыг оруулж, шийтгэх тогтоолын 8, 9 дэх заалтуудын дугаарыг 9, 10 гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн “Х.Алинчбишид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тухай”  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон Х.Алинчбишийн 73 /далан гурван/ хоног, Б.Амармэндийн 73 /далан гурван/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ГЭРЭЛМАА

                     ШҮҮГЧИД                              Г.ТЭГШСУУРЬ

                                                                   Л.НЯМДОРЖ