Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­34

 

 

 

 

 

      2023               03                      03

                                          2023/ШЦТ/34

                                     

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Б.А,

Шүүгдэгч: Х.А,

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч: Н.Э,

Шүүгдэгч Х.А өмгөөлөгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Б А, Ха овогт Х-ын А нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойжуулалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Д аймгийн Ө сумын 4 дүгээр баг, Дэрт 1 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:

         Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

               Д аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги - Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хорих ял эдэлж байсныг шилжүүлэн авчирсан П овогт Б-ийн А /РД:*********/.

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн Л суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Д аймгийн М сум, 9 дүгээр баг, М **** тоотод түр оршин суух, /Үндсэн захиргаа: Даймгийн Л сумын 2-р баг/ урьд 4 удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:

     Д аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

     Д аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15- ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Дундговь аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай магадлалаар өршөөн хэлтрүүлж байсан,

     Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

     Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлж байсан, Х овогт Х-ын А /РД:**********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А, Х.А нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр Овдойн чандмань гэх газар нутаглах иргэн Б.Одончимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн цөгц 2 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, бага гарын орчин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, гар утас 3 ширхэг, шаазан аяга 10 ширхэг зэрэг эд зүйлсийг өөрийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх зорилгоор 27-82 ДУЭ улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад нийт 1.203.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Амармэнд, Х.Алинчбиш нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр Овоот гэх газар нутаглах иргэн Д.Эрдэнэ-Очирын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг өөрийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх зорилгоор 27-82 ДУЭ улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амармэнд мэдүүлэхдээ: “Татгалзаж байна. Асуусан асуултад хариулна.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Алинчбиш мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Э гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Б.Амармэнд нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймаг дээр Х.Алинчбишийн гэрт очдог. Очсон шалтгаан нь Цогтцэций суман руу явж найзтайгаа уулзах гэсэн юм машинаа хэрэглүүлээч гээд очоод машиныг нь хэрэглээд Х.Алинчбиштэй хамт Цогтцэций сум руу явдаг. Тэгээд Цогтцэций сум руу явахдаа шороон замаар явсан учраас шөнө төөрөөд нэг айлд очдог тухайн айл нь Эрдэнэ-очир гэх айл байсан. Тухайн айлын гадаа очиход эзэнгүй хүнгүй айл байсан. Тухайн айлд ороод гэрийнх нь цоожийг эвдээд мөнгөн аягыг нь аваад явсан үйлдэл байгаа. Мөн Цогтцэций суманд ирээд буцах замдаа 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр мөн замаа буруу авч Одончимэг гэх айлд очсон байдаг. Гэтэл тухайн айл мөн эзэнгүй байж таарч мөн тухайн айлын гэрийн цоожийг эвдээд тухайн айлаас мөнгөн аяга бусад эд зүйл авсан үйлдэл байгаа. Энэ үйлдэлтэй холбогдуулаад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад прокурорын хувьд тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн байгаа. Тухайн хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүлэглэж үйлдэл тогтоогдохгүй байгаа ийм үйлдэл байхгүй гэж үзэж байна. Бүлэглэн гүйцэтгэх гэдэг бол гэмт хэргийг 2 болон түүнээс дээш хүн санаатай хүсэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүнээс харахад гэмт хэрэг үйлдэхдээ санаатай гэсэн байхыг ойлгодог. Тухайн гэмт хэргийг Б.Амармэнд үйлдсэн байгаа энэ үйлдэлдээ маргах зүйл байхгүй харин Х.Алинчбиш тухайн үед хамт явж байсан гэхдээ Б.Амармэндийг гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг мэдээгүй. Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас согтсон унтаж явж байсан учраас Б.Амармэндийг хулгай хийж үйлдлийг мэдээгүй байдаг. Тэгэхээр тухайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй байгаа нь энэ гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн гэдэг үндэслэл байхгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх талаар үгсэж тохиролцсоныг хамтран оролцох гэж заасан. Шүүгдэгч нарт үгсэж тохиролцсон зүйл байдаггүй. Энэ талаар нотлох баримт байхгүй байна. Үгсэж тохиролцоогүй байсан ч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцоно гэж заасан байдаг. Гэтэл энэ заалтыг харахад үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон бүлэглэж үйлдсэн гэж үзэхээр байгаа. Тэгэхээр тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байхад Х.Алинчбишийн үйлдэл байхгүй. Тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн Б.Амармэндийг тухайн гэмт хэрэг үйлдэж байхыг нь мэдээд машин дотор хараад байж байсан бол үйлдлээрээ санаатай нэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл унтаж байсан тасарчихсан байсан хүнийг хамт явсан гэдэг утгаараа бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилж байгаа нь үндэслэлгүй. Тийм учраас үүнийг бүлэглэн гэж үзэхгүй байгаа талаар ийм тайлбар хэлмээр байна. Б.Амармэндийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн амьдрах орон байранд нэвтэрч орж хулгай хийсэн үйлдлийг гэмт хэргийг үйлдсэн гэдэгт маргах зүйл байхгүй. Тэгэхээр энэ зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцоход татгалзах зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн байгаа. Энэ зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл энэ зүйлчлэлийн үндсэн шинж нь учруулсан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсвэл машин механизм ашиглаж үйлдсэн бол гэж энэ гэмт хэргийн шинжийг заасан байгаа. Тэгэхээр Б.Амармэндийн хувьд тухайн хоёр айлд ороод гэрт нь байсан эд зүйлийг аваад тухайн айлаас гарснаар тухайн гэмт хэрэг төгсөж байгаа. Гэмт хэрэг төгсчхөөд машиндаа аваад явж байгаа үйлдлийг машин механизм хэрэглэхгүй гэж үзэж байгаа. Энэ талаар мөн Улсын дээд шүүхийн тайлбарт 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №306 тоот тогтоолд дурдсан байгаа. Тэгэхээр гэмт хэрэг хэзээ төгссөн бэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Б.Амармэндийн хувьд тухайн эд зүйл аваад гэрээс гарснаар энэ гэмт хэрэг төгсөж байна. Гэрээс гараагүй байхад нь айлын эзэн хүрээд ирэх юм бол гэмт хэрэг төгсөөгүй завдалт болох байсан. Гэрээс гарснаар энэ гэмт хэрэг төгсөж байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэг төгссөний дараа учруулсан саадыг арилгах зорилгоор саадыг арилгахыг гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнөх зүйлийг ярьж байгаа хуульчилсан байгаа байдал харагдаж байна. Тийм болохоор машин механизм ашигласан гэж үзэх үндэслэл байхгүй учраас энэ зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Мөн тухайн гэмт хэргийн улмаас Одончимэгт учруулсан 2.203.000 төгрөгийн хохирлыг Б.Амармэнд төлсөн байгаа. Тийм учраас бусдад төлөх төлбөргүй. Гэмт хэргийн учирсан хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй байна. Өөр тайлбар байхгүй байна.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А-ийн өмгөөлөгч Г.Мг гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Улсын яллагч Д.Г-ийн зүгээс миний үйлчлүүлэгчийг бүлэглэж бусдын орон байр агуулах саванд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл ашигласан гэдгээр буруутгаж байгаа. Миний үйлчлүүлэгч Х.Алинчбиш гэдэг хүн нь хулгайлах гэмт хэргийн оролцоо байхгүй гэдэг байр сууриас оролцохоо хэлсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн бүлэглэн гүйцэтгэх талаар хууль хэрэглээний талаар дээд шүүхийн тогтоол байдаг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №429 дугаартай тогтоолд шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж энэ талаар тогтоолд тусгана гэж заасан байгаа. Гэтэл энэ хэргийн хүрээнд хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж дээд шүүх хэлчихсэн. Өөрөөр хэлбэл энэ хэрэг дотор Б.Амармэнд, Х.Алинчбиш нарын хамтран оролцох нь нэг санаа зорилгод нэгдсэн юм уу гэдгийг шүүх тогтоох ёстой. Гэтэл өнөөдөр хавтаст хэргийн 2229000770144 дугаартай эрүүгийн хэргийн хүрээнд энэ хүмүүсийг бүлэглээд хулгай хийсэн гэдгийг гэрчлэх нэг ширхэг гэрч байхгүй. Хохирогч нар ч байхгүй. Улсын яллагчийн зүгээс хохирогч нарын мэдүүлгийг уншиж сонсгоход дандаа эзгүй байсан хүмүүс яригддаг. Гэтэл өнөөдөр энэ хүмүүсийг яаж яваад бүлэглэсэн юм бэ гэдэг нь хавтаст хэргийн хүрээнд нэг ширхэг үг үсэг байдаггүй. Миний хувьд шүүгдэгч Х.Алинчбишийн өмгөөлөгчөөр шүүхийн шатанд өмгөөлөгчийн үйл ажиллагаагаар оролцож эхэлсэн. Өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Амармэнд, Х.Алинчбиш нарын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг дотор дандаа согтуу байсан унтаж явсан гэсэн мэдүүлгүүд байдаг. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн уугаад явсан 3 шил архи уусан гэсэн зүйл ярьдаг. Гэтэл өнөөдөр дээд шүүхийн тогтоолд хэлсэн оролцоог нь хараарай гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл нь юу юм бэ гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйл дээр хуулийн нэр томьёоны тодорхойлолт байгаа үүн дээр 1.4 дүгээр зүйлийн 1.25 дахь хэсэгт хангалттай үндэслэл гэж юуг хэлэх вэ гэхээр шүүх прокурор мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг хангалттай үндэслэл гэж байгаа гэтэл өнөөдөр миний үйлчлүүлэгч Х.Алинчбиш яг энд ямар оролцоотой оролцсон бэ гэдэг хөдөлшгүй нотлох хангалттай үндэслэл тогтоогдохгүй байгаа. Улсын яллагчийн зүгээс удаа дараа хэлэхдээ урьд ял шийтгэл эдэлж явсан гэдгийг бол уншаад байна. Мөн дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт байгаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон хуулиар хязгаарлалт тогтоохоос бусад тохиолдол түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч урд нь 3,4 удаагийн хулгайн гэмт хэрэгт оролцсон байна гэдэг бол тухайн үедээ гэмт хэрэгтээ эдлэх ялаа эдлээ л явчихсан. Өнөөдрийн 2229000770144 дугаартай эрүүгийн гэмт хэрэгт оролцсон хэлбэр нь нотлогдож өгөхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн дээрээс нь улсын яллагчийн зүгээс иргэний нэхэмжлэгч Жаргалсайханд 45.000 төгрөг өгсөн иргэний нэхэмжлэгч Жаргалсайханы гэрт Х.Алинчбиш мөнгөн аягыг оруулж өгсөн гэдэг зүйл ярьдаг. Гэтэл Н.Энхтөр өмгөөлөгчийн хэлсэн үндэслэл зөв. Хулгай гэмт хэрэг хэзээ төгссөн юм. Хулгайн гэмт хэрэг төгссөн нь тухайн гэрийн хаалгыг эвдэж орж аваад гараад нэг гишгэхэд хулгайн гэмт хэрэг төгсчихсөн. Энэ үйлдэл дээр Б.Амармэнд би явсан юм гэсэн мэдүүлэг удаа дараа өгдөг. Гэтэл бусад нотолбол зохих асуудлын хүрээнд энэ хүн хамт ороод хамт хулгай хэрэг үйлдсэн гэсэн үйлдэл тогтоогдохгүй байна. Үүнийг эрхэм шүүгч харж үзээч гэж хэлмээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа. Энэ тал дээр ер нь хулгайн хэрэг хэзээ төгсдөг вэ гэхээр дээд шүүхийн удаа дараа тайлбарууд байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №570 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №511 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №306 дугаартай дээд шүүхийн тогтоолууд удаа дараа бичсэн байгаа. Хулгайн гэмт хэрэг авсан бол төгсөнө. Тэрнээс биш аваад Жаргалсайханы гэрт ороод миний үйлчлүүлэгч Х.Алинчбиш 45.000 төгрөгөөр үйлдэж байгаа нь энэ хулгайн үйлдлийг хийсэн гэдэг нь нотлогдохгүй. Аль хэдийн төгсчихсөн. Төгссөний дараа явж байгаад энэ хүн гэнэт сэрсэн чинь бензиний мөнгөгүй болчихсон байсан Б.Амармэнд энэ мөнгөн аягыг энэ айлд өгөөд бензиний мөнгө бол авъя гэсэн зүйл яригддаг. Түрүүн улсын яллагчийн асуусан та Жаргалсайханд бензиний мөнгө яагаад өгдөг юм бэ гэсэн чинь Цогтцэцийд мөрдөгч шалгуулахаар нь энэ мөнгийг өгөөрэй гэхээр нь би өгсөн юм гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Жаргалсайханд энэ аягыг оруулж өгснөөр, Жаргалсайханаас 45.000 төгрөг авснаар, Жаргалсайханд 45.000 төгрөг өгснөөрөө энэ хулгайн үйлдэлд Х.Алинчбиш оролцсон гэсэн үндэслэл тогтоогдохгүй. Гэтэл бид өнөөдөр шударга ёсны зарчимтай явах ёстой. Хөдөлгөөнгүй нотлогдсон зүйл дээр бид нар ял оногдуулах ёстой. Гэтэл өнөөдөр миний үйлчлүүлэгч хулгай хэрэгт орсон ер нь энэ хоёр хамтраад яваад байсан юм гэдэг байдлаар хүнийг ял шийтгэл оноох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгч Х.Алинчбишид үйлдэл холбогдолд нь хавтаст хэргийн хүрээнд хөдөлбөргүй хангалттай нотлох баримтаар тогтоогдож өгөхгүй байна. Мөн дээрээс нь дээд шүүхийн тайлбарт хулгайн хэргийг тогтооход дээд шүүхийн тайлбараас гаргасан хэмжээнд улсын яллагч айлд өгсөн гэдэг байдлаар буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас Х.Алинчбишид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн анхны дүгнэлт гаргаж байна.”

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 12-20 дахь тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Одончимэгийн: ‘’... би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед айлд очиж ус аваад 17 цагийн орчимд эргээд гэртээ ирээд гэр лүүгээ усаа оруулах гэтэл манай хаалганы цоож байхгүй, цоожны цүү нь мушгирчихсан байсан. Хаалга цоожилсон байсан цоожийг хуга цохчихсон байж байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод харахад манай гэрийн зүүн болон баруун талд байх 2 авдрын цоожийг эвдэлчихсэн доторх эд зүйлийг ухсан маягтай болгочихсон байсан. Тэгээд би алдагдсан эд зүйл байгаа эсэхээ шалгахад гэрийн баруун талд байх авдар дотроос шаазан 10 ширхэг аяга, гэрийн хойморт байх тавилгын дээд тавцан дээр байсан нэг нүдний 6х30-тай дуран, толины өмнө байсан 2 ширхэг мөнгөн цөгц, үүдний шкаф дээр байсан 3 ширхэг гар утас, гэрийн голд байсан ширээн дээр байсан бага гарын орчин цагийн мөнгөн аяга алга болчихсон байсан. Зүүн талд байх авдар дотроос алга болсон эд зүйл байхгүй... Би хаалгаа цоожилсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-26 дахь тал/

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэ-Очирын: “... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манайх Овоот гэх газарт байх өвөлжөөний гэрээ эзэнгүй орхиод хаваржаандаа нүүсэн. Тэгээд буцаад 2022 оны 02 дугаар сарын 20-ны өглөө Овоот гэх газарт байх өвөлжөөний эзэнгүй орхисон гэртээ ирэхэд манай монгол гэрийн цоожийг нь эвдчихсэн, цоож нь хаалганы цүүнд нь өлгөчихсөн байдалтай байсан. Тэгээд би манай гэр лүү гаднаас хүн орсон байна гэж бодоод гэртээ ороход манай гэрийн хойморт байх тавилгыг ухсан байдалтай байсан. Би тэгэхээр нь гэрт байх эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд гэрийн хойно байх тавилга дотор байсан дунд гарын мөнгөн аяга алга болчихсон байсан. Тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдье гэхэд мал төллөөд завгүй байсан... Би гэрийн хаалгаа цоожилсон байсан манай гэрийн хаалганы цоожийг эвдэж орсон байсан... Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Уг мөнгөн аяганы ёзоорын дээд талын хэсэг нь салангид байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 32-33 дахь тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайханы: “... дээрх мөнгөн аягийг Алинчбиш гэрээс гарч автомашинаас оруулж надад өгсөн. Тухайн үед Амармэнд гэрт үлдсэн байсан... Надад Амармэнд, Алинчбиш нар нь мөнгөн аяганы талаар надад ямар нэгэн тайлбар хэлээгүй би аяганы талаар лавлаж асуугаагүй. Би мөнгөн аягийг хулгайн аяга гэдгийг мэдээгүй. Амармэнд Алинчбиш нар нь бензиний мөнгө байхгүй мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан... Алинчбиш надад хэлэхдээ бид хоёрт мөнгөн аяга байгаа гэж хэлсэн шиг санаж байна... Амармэнд, Алинчбиш нар нь манай гэрт ирэхдээ Алинчбиш нээх согтуу байгаагүй, харин нөгөө хамт явсан Амармэнд гээд залуу нь нэлээн согтуу байх шиг болсон манай гэрт орж ирээд унтаад өгсөн ... Амармэнд, Алинчбиш нар нь цагаан өнгийн жижиг суудлын автомашинтай байсан. Марк, улсын дугаарыг санахгүй байна... мөнгөн аяганы 45.000 төгрөгийг ... Алинчбиш сүүлд 2022 оны зун дансаар төлсөн. Цагдаагийн байгууллага шалгаад мөнгөн аягийг хурааж авсан, үүнийг Алинчбиш мэдээд надад 45.000 төгрөг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40 дэх тал/

           Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ- 921/4327 дугаартай “Дунд гарын мөнгөн аяга - 150.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 74-76 дахь тал/

           Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ- 921/4328 дугаартай “нийт 1.175.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 83-85 дахь тал/

   Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ- 922/5256 дугаартай “... 238.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /2-р хавтаст хэргийн 18-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

 

            Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Амармэнд нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Х.Алинчбиш гэм буруугийн талаар маргасан болно.

  Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр Овдойн чандмань гэх газар нутаглах иргэн Б.Одончимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн цөгц 2 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, бага гарын орчин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, гар утас 3 ширхэг, шаазан аяга 10 ширхэг зэрэг эд зүйлсийг өөрийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх зорилгоор 27-82 ДУЭ улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад нийт 1.203.000 төгрөгийн хохирол учруулж,

Мөн Б.Амармэнд, Х.Алинчбиш нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэр Овоот гэх газар нутаглах иргэн Д.Эрдэнэ-Очирын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг өөрийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх зорилгоор 27-82 ДУЭ улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 150.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 12-20 дахь тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Одончимэгийн: ‘’... би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед айлд очиж ус аваад 17 цагийн орчимд эргээд гэртээ ирээд гэр лүүгээ усаа оруулах гэтэл манай хаалганы цоож байхгүй, цоожны цүү нь мушгирчихсан байсан. Хаалга цоожилсон байсан цоожийг хуга цохчихсон байж байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод харахад манай гэрийн зүүн болон баруун талд байх 2 авдрын цоожийг эвдэлчихсэн доторх эд зүйлийг ухсан маягтай болгочихсон байсан. Тэгээд би алдагдсан эд зүйл байгаа эсэхээ шалгахад гэрийн баруун талд байх авдар дотроос шаазан 10 ширхэг аяга, гэрийн хойморт байх тавилгын дээд тавцан дээр байсан нэг нүдний 6х30-тай дуран, толины өмнө байсан 2 ширхэг мөнгөн цөгц, үүдний шкаф дээр байсан 3 ширхэг гар утас, гэрийн голд байсан ширээн дээр байсан бага гарын орчин цагийн мөнгөн аяга алга болчихсон байсан. Зүүн талд байх авдар дотроос алга болсон эд зүйл байхгүй... Би хаалгаа цоожилсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-26 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэ-Очирын: “... 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манайх Овоот гэх газарт байх өвөлжөөний гэрээ эзэнгүй орхиод хаваржаандаа нүүсэн. Тэгээд буцаад 2022 оны 02 дугаар сарын 20-ны өглөө Овоот гэх газарт байх өвөлжөөний эзэнгүй орхисон гэртээ ирэхэд манай монгол гэрийн цоожийг нь эвдчихсэн, цоож нь хаалганы цүүнд нь өлгөчихсөн байдалтай байсан. Тэгээд би манай гэр лүү гаднаас хүн орсон байна гэж бодоод гэртээ ороход манай гэрийн хойморт байх тавилгыг ухсан байдалтай байсан. Би тэгэхээр нь гэрт байх эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд гэрийн хойно байх тавилга дотор байсан дунд гарын мөнгөн аяга алга болчихсон байсан. Тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдье гэхэд мал төллөөд завгүй байсан... Би гэрийн хаалгаа цоожилсон байсан манай гэрийн хаалганы цоожийг эвдэж орсон байсан... Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга алдагдсан. Уг мөнгөн аяганы ёзоорын дээд талын хэсэг нь салангид байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 32-33 дахь тал/

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайханы: “... дээрх мөнгөн аягийг Алинчбиш гэрээс гарч автомашинаас оруулж надад өгсөн. Тухайн үед Амармэнд гэрт үлдсэн байсан... Надад Амармэнд, Алинчбиш нар нь мөнгөн аяганы талаар надад ямар нэгэн тайлбар хэлээгүй би аяганы талаар лавлаж асуугаагүй. Би мөнгөн аягийг хулгайн аяга гэдгийг мэдээгүй. Амармэнд Алинчбиш нар нь бензиний мөнгө байхгүй мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан... Алинчбиш надад хэлэхдээ бид хоёрт мөнгөн аяга байгаа гэж хэлсэн шиг санаж байна... Амармэнд, Алинчбиш нар нь манай гэрт ирэхдээ Алинчбиш нээх согтуу байгаагүй, харин нөгөө хамт явсан Амармэнд гээд залуу нь нэлээн согтуу байх шиг болсон манай гэрт орж ирээд унтаад өгсөн ... Амармэнд, Алинчбиш нар нь цагаан өнгийн жижиг суудлын автомашинтай байсан. Марк, улсын дугаарыг санахгүй байна... мөнгөн аяганы 45.000 төгрөгийг ... Алинчбиш сүүлд 2022 оны зун дансаар төлсөн. Цагдаагийн байгууллага шалгаад мөнгөн аягийг хурааж авсан, үүнийг Алинчбиш мэдээд надад 45.000 төгрөг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40 дэх тал/

           Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ- 921/4327 дугаартай “Дунд гарын мөнгөн аяга - 150.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 74-76 дахь тал/

           Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ- 921/4328 дугаартай “нийт 1.175.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 83-85 дахь тал/

            Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ- 922/5256 дугаартай “... 238.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /2-р хавтаст хэргийн 18-20 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нар нь амар хялбар аргаар мөнгө олж өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдад мэдэгдэлгүйгээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж хууль бусаар бусдын өмчлөх эрхэнд халдаж хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээрээ уг гэмт хэрэг үйлдэгдэж дууссанд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хулгайлах гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хохирогч нарт хохирол учруулсан байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нар нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилготойгоор хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, тэдний үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, өөр хоорондоо харилцан уялдсан идэвхтэй үйлдлээр илэрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Б.Амармэндийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн байгаа. Энэ зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл энэ зүйлчлэлийн үндсэн шинж нь учруулсан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эсвэл машин механизм ашиглаж үйлдсэн бол гэж энэ гэмт хэргийн шинжийг заасан байгаа. Тэгэхээр Б.Амармэндийн хувьд тухайн хоёр айлд ороод гэрт нь байсан эд зүйлийг аваад тухайн айлаас гарснаар тухайн гэмт хэрэг төгсөж байгаа. Гэмт хэрэг төгсчхөөд машиндаа аваад явж байгаа үйлдлийг машин механизм хэрэглэхгүй гэж үзэж байгаа.” гэх санал дүгнэлт болон шүүгдэгч Х.Алинчбишийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан “... миний үйлчлүүлэгч хулгай хэрэгт орсон ер нь энэ хоёр хамтраад яваад байсан юм гэдэг байдлаар хүнийг ял шийтгэл оноох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгч Х.Алинчбишид үйлдэл холбогдолд нь хавтаст хэргийн хүрээнд хөдөлбөргүй хангалттай нотлох баримтаар тогтоогдож өгөхгүй байна. Мөн дээрээс нь дээд шүүхийн тайлбарт хулгайн хэргийг тогтооход дээд шүүхийн тайлбараас гаргасан хэмжээнд улсын яллагч айлд өгсөн гэдэг байдлаар буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас Х.Алинчбишид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн анхны дүгнэлт гаргаж байна.” гэх санал, дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарын бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ...”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “... машин механизм ашиглаж” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч Б.Амармэнд нь хохирогч Б.Одончимэгт учирсан хохирол төлбөрт 28,000 /хорин найман мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайхан “... Алинчбиш сүүлд 2022 оны зун дансаар төлсөн. Цагдаагийн байгууллага шалгаад мөнгөн аягийг хурааж авсан. үүнийг Алинчбиш мэдээд надад 45,000 төгрөг буцаан өгсөн.” гэж мэдүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэ-Очир “... дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга хулгайд алдсан. Миний бие мөнгөн аягаа буцааж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.”, хохирогч Б.Одончимэг “... хохирол болох 1,175,000 төгрөгийг 5598020020 дансанд хүлээн авсан. Иймд цаашид гомдол саналгүй болно.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Б.Одончимэг, Д.Эрдэнэ-Очир, иргэний нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Амармэндэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаанд хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 жил 5 сар 1 хоногоор тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Х.Алинчбишид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна шүүгдэгч Х.Алинчбишийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаг мөн гэмт хэргийн улмаас хохирогч нарт шууд учирсан хохирол төлбөрийг төлөөгүй нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Алинчбишээс “хулгайн хэрэг үйлдэгдэхийг мэдээгүй. Энэ хулгайн хэрэгт оролцоогүй. Хулгайн хэрэг хийе явъя гэж яриагүй.” гэх саналыг,

Шүүгдэгч Б.Амармэндээс “хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа цагдан хоригдож ял эдэлж байх хугацаанд их зүйлийг ойлгож ухамсарлаж олон хүнд хор хохирол учруулсандаа гэмшиж байна. ял шийтгэлийг маань аль багаар хөнгөвчилж 5 жилийн дотор багтааж өгнө үү гэж шүүгчээсээ хүсэж байна. өөр ярих зүйл байхгүй.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч Б.Одончимэгт 1.203.000 төгрөгийг шүүгдэгч Б.Амармэндийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс 4 жил 5 сарын хугацаа үүнийг ял эдлүүлэх хугацаанд оруулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгээс “улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн гэм буруу дээрээ маргасан. Тухайн зүйл ангид зааснаар 2-8 жилийн хугацаагаар хорих зүйлчлэл байна тэгэхээр манай үйлчлүүлэгчид хамгийн доод талын санкци буюу 2 жилийн хугацаагаар ял оногдуулж өгөөч.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шиж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарын тус бүрд нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Амармэндэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 05 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Амармэндийн биечлэн эдлэх ялыг 6 жил 5 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Амармэндийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон хасаж, шүүгдэгч Х.Алинчбиш цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар 27-82 ДУЭ улсын дугаартай Hyundai маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Баярмаа /РД:ЗМ77033102/ байна. /2-р хавтаст хэргийн 1-3 дахь тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасны дагуу 27-82 ДУЭ улсын дугаартай Hyundai маркийн тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан болох нь тогтоогдоогүй тул тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Алинчбишид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.Амармэндэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч П овогт Б А “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

       Шүүгдэгч Х овогт Х-ын А “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Амармэнд, Х.Алинчбиш нарын тус бүрд нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 05 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Амармэндийн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 5 /тав/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А эдлэх 6 жил 05 сар 01 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.А эдлэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон хасаж, шүүгдэгч Х.А цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

             6. Хохирогч Б.О, Д.Э, иргэний нэхэмжлэгч Н.Ж нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

             7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус дурдсугай.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.БАТМӨНХ