Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сайнзаяа,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Бийн Тт холбогдох 1708021850459 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1998 оны 12 дугаар  сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хэрээд овогт Бийн Т /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг 30 минутын үед ...автобусны буудал руу явж байсан чинь 10 дугаар байрны урд найз М, Б, Энхжин нартай тааралдсан. ...М надад Б маргааш цэрэгт явна ганц юм уух гэж байна хамт сууж байгаад яв л даа гэсэн. ...тэд нар архиа тойруулаад ууж байсан, би архинаас нь уугаагүй. Тэгээд тэд нар тамхигүй гэхээр нь би депогийн автобусны буудал дээр байх ТҮЦ-рүү тамхинд явсан. Тэгээд тамхи аваад ирсэн чинь зүс таних Т ирчихсэн дээгүүрээ шалдан чангаар орилоод байж байсан, намайг цэцэрлэгийн хашаа даваад ороход над руу чулуу бариад цохих гээд дайрсан. Энэ үед М, Б нар хойноос нь бариад чулууг нь хаяуулсан. Тэгэхээр нь би наадах чинь яагаад байгаа юм бэ гэсэн чинь яагаач үгүй гэж хэлээд намайг толгой руу мөргөөд нүүр рүү гараараа 2 удаа цохисон. ... тамхи татаад сууж байсан чинь Т баруун талаас нүүр рүү чулуугаар цохьчихоод зугтчихсан, би хойноос нь хөөгөөд гүйцээгүй. ...миний духнаас их хэмжээний цус гарч байсан. ...ээж чиний нүүр ам яачихсан юм бэ гээд байсан. ... Т дунд зэргийн согтолттой байсан. ...Миний биед учирсан баруун дух, баруун хөмсөг, 2 хацарт зулгаралт гэмтлийг Т чулуутай гараараа нүүрний баруун хэсэг рүү ар талаас ирээд 1 удаа цохьсон. ...би нүүрэндээ сорвитой болж үлдсэн, 7 хоног ажилдаа явалгүй акттай байсан. ...энэ хугацаанд өвчин намдаах эм, лаа хэрэглэж байсан. ...үүнээс өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. ...толгой өвдөж байгаа асуудалд санаа зовж байна. ...миний гоо сайханд учирсан сорви арилгах арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. ...5 хоног акттай ажилдаа яваагүй хоногийн цалин 200,000 төгрөг, эм тариа авсан 50,000 төгрөг буюу нийт 250,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8-10 х/

 

1.2.Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20 ны өдөр 17 цагийн үед Толгойтод байх эгчийнхээ гэрээс гараад 21 дүгээр хороолол орж РС тоглоомын газар тоглох гэж байгаад 7а байрны орцонд 0,5 литрийн Сэнгүүр гэх нэртэй лаазтай пиво 2 ширхэгийг ганцаараа уусан. Тэгээд би тэр хавиар найзуудаа хайгаад 92 дугаар цэцэрлэгийн хашаа руу орсон чинь хашаан дотор байх саравчинд М, Энхжин нар юм яриад сууж байсан. Тэгээд байж байтал Т цэцэрлэгийн хашааны гадна машинаа тавьчихаад хашаа даваад ороод ирсэн. Би Тыг танай найз нар чинь миний шүдийг хугалсан гэсэн чинь Т тэгээд яах гээд байгаа юм бэ? гээд бид 2 хоорондоо маргаад Т бид 2 духаа мөргөлдүүлж тулсан. Тэгсэн чинь Т намайг хавирч унагаагаад дээр гарчихаад миний толгой руу цохиод байсан. Би тухайн үед толгойндоо 3 оёдол тавиулсан байсан ба уг оёдолтой хэсгээс цус гарч оёдол задарсан байсан. Тэгээд Энхжин М нар бид 2-ыг салгасан. Тэгээд би автобусны буудал руу явж байгаад буцаж очоод Тын хүзүү рүү нь гараараа цохичихоод зугтчихсан. Энэ үед Т миний хойноос хөөгөөд байсан, би эгчийндээ очиход эгчийн хүүхэд гэртээ байсан, энэ хэргийн талаар өөр хүнд хэлээгүй. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 37-39 х/

 

1.3.Гэрч Г.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...Т машин уначихсан явж байгаад таарсан. ...Т архи уучихсан согтуу бид нар дээр ирээд орилоод хашгираад дээгүүр хувцсаа тайлж шидээд бид нарыг элдвээр хэлж хүн болгон руу дайраад байсан. Т Т руу дайраад хоорондоо барьцалдаад авсан. ...саравчин дотор юм яриад сууж байсан чинь Т гэнэтхэн гүйж ирээд чулуугаар Тын араас ирээд нүүр рүү нь цохьчихоод зугатаасан. Т хойноос нь хөөсөн боловч гүйцээгүй Т хашаа даваад явчихсан. Т хөмсөг нь сэтэрч шалбарчихсан цус гараад байсан, тэгээд би цусыг нь арчиж цэвэрлээд Т удаагүй машинаа унаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

 

1.4.Гэрч Д.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Т 22 цаг өнгөрч байхад гаднаас орж ирэх үедээ нүүр ам нь цус болчихсон, баруун нүднийх нь хөмсөг язарч цус гарсан, баруун нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 х/

 

1.5.Шинжээчийн 13412 тоот дүгнэлт

1.С.Тын биед баруун дух, баруун хөмсөг, 2 хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 19 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Гэрч Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Т 1998 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа аав, ээжийн гар дээр өсч хүмүүжсэн. Ханын материалын эцэст байх цэцэрлэгт 4-6 нас хүртэл явж байгаад 7 настайдаа буюу 2005 онд 62 дугаар сургуулийн 1 б бүлэгт элсэн суралцаж 2017 онд 12 дугаар ангиа төгссөн. Одоогоор сургуульд сураагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байгаа. Миний хүү даруухан, зөөлөн, шударга зантай худлаа яриад байдаггүй, дуу цөөтэй, би архи тамхи хэрэглэж байхыг нь хараагүй, далдуур хэрэглэдэг юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх 44 х/

2.2.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирогч С.Тын “... 5 хоног акттай ажилдаа яваагүй хоногийн цалин 200,000 төгрөг, эм тариа авсан 50,000 төгрөг буюу нийт 250,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8-10 х/

3.2.С.Тын эмнэлгийн магадлагааны хуулбар /хх 49 х/

3.3.Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх 50 х/

3.4.С.Тын ажлын газрын цалингийн тодорхойлолт /хх 51 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудсанд авагдсан эмнэлгийн магадлагаа, эмчлүүлэгчийн карт, ажлын газрын тодрорхойлолт зэрэг баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах хуульд заасан шаардлагыг зөрчсөн тул хэрэгт ач холбогдолтой нотлох баримтын хэмжээнд тооцож үнэлээгүй болно.

           

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

     Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

Гэм буруугийн талаар.

Б.Т нь архидан согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2130 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар цэцэрлэгийн хашаанд С.Тыг зодож эрүүл мэндэд нь “баруун дух, баруун хөмсөг, 2 хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Тын “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг 30 минутын үед ... Т ирчихсэн дээгүүрээ шалдан чангаар орилоод байж байсан, намайг цэцэрлэгийн хашаа даваад ороход над руу чулуу бариад цохих гээд дайрсан. Энэ үед М, Б нар хойноос нь бариад чулууг нь хаяуулсан. Тэгэхээр нь би наадах чинь яагаад байгаа юм бэ гэсэн чинь яагаач үгүй гэж хэлээд намайг толгой руу мөргөөд нүүр рүү гараараа 2 удаа цохисон. ... тамхи татаад сууж байсан чинь Т баруун талаас нүүр рүү чулуугаар цохьчихоод зугтчихсан, би хойноос нь хөөгөөд гүйцээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8-10 х/

 

Шүүгдэгч Б.Тийн “... 92 дугаар цэцэрлэгийн хашаа руу орсон чинь хашаан дотор байх саравчинд М, Энхжин нар юм яриад сууж байсан. Тэгээд байж байтал Т цэцэрлэгийн хашааны гадна машинаа тавьчихаад хашаа даваад ороод ирсэн. Би Тыг танай найз нар чинь миний шүдийг хугалсан гэсэн чинь Т тэгээд яах гээд байгаа юм бэ? гээд бид 2 хоорондоо маргаад Т бид 2 духаа мөргөлдүүлж тулсан. Тэгсэн чинь Т намайг хавирч унагаагаад дээр гарчихаад миний толгой руу цохиод байсан. Би тухайн үед толгойндоо 3 оёдол тавиулсан байсан ба уг оёдолтой хэсгээс цус гарч оёдол задарсан байсан. Тэгээд Энхжин М нар бид 2-ыг салгасан. Тэгээд би автобусны буудал руу явж байгаад буцаж очоод Тын хүзүү рүү нь гараараа цохичихоод зугтчихсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 37-39 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Г.Энхжингийн “...Т архи уучихсан согтуу бид нар дээр ирээд орилоод хашгираад дээгүүр хувцсаа тайлж шидээд бид нарыг элдвээр хэлж хүн болгон руу дайраад байсан. Т Т руу дайраад хоорондоо барьцалдаад авсан. ...саравчин дотор юм яриад сууж байсан чинь Т гэнэтхэн гүйж ирээд чулуугаар Тын араас ирээд нүүр рүү нь цохьчихоод зугатаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

 

Гэрч Д.Мөнгөнтуяагийн “...Манай хүү Т 22 цаг өнгөрч байхад гаднаас орж ирэх үедээ нүүр ам нь цус болчихсон, баруун нүднийх нь хөмсөг язарч цус гарсан, баруун нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 х/

 

Шинжээчийн 13412 тоот дүгнэлт

1.С.Тын биед баруун дух, баруун хөмсөг, 2 хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх 19 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч С.Тын гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтуудыг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтаар тооцож үнэлээгүй хэдий ч хохиролд нийт 250,000 төгрөг нэхэмжилж байгаа талаараа хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, уг хохирлыг шүүгдэгч төлөхөө илэрхийлж байгаа тул шүүгдэгч С.Төөс гаргуулж, 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож шийдвэрлэсэн.

 

             Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Б.Т-т холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

 

             Ял шийтгэлийн талаар.

             Б.Тт эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан үзээд түүнд шүүхээс 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

            Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, Б.Төөс хохиролд 250,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Б.Т-т тогтоол хүчин Т болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хэрээд овогт Бийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Т-т мэдэгдсүгэй. 

 

4.Б.Тийн 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Төөс 250,000 төгрөг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7-94а тоотод оршин суух С.Т /РД:.../-д олгож, уг хохирлыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгосугай.

6.Б.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ