Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

 

 

О, Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.С/зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: О,

Шүүгдэгч Б,

Шүүгдэгч Оын өмгөөлөгч: Т.Б, Э.Т, Ж.Х, Э.Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Бийн өмгөөлөгч: Х.У,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  З.Ц /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.А, О.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Х.У, шүүгдэгч Оын өмгөөлөгч Ж.Х, Т.Б, Э.Т нараас гаргасан  давж заалдсан гомдлоор шүүгдэгч О, Б нарт холбогдох 2020001300103  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.1. О

1.2. Б

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

2.1. Шүүгдэгч О нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод иргэн З.Быг зодож, амь биед нь хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтэл, их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ард талд 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугалмын хажуугаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга, суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн ар доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн тал дахь цус хуралт, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, хоёр гарын бугалга, шуу, цээжний урд тал, цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус хуралтууд бүхий олон тооны гэмтэл учруулж биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр бай, онц харгис хэрцгийгээр алсан,

 

2.2. Шүүгдэгч Б нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод иргэн З.Быг О зодож амь биед нь хавсарсан хүнд гэмтэл учруулж байхад нь Монгол Улсын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасан “Гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэсэн, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх үүрэгтэй” гэсэн тусламж үзүүлэх иргэний үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос 3.1. От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-т зааснаар, Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх:

 

4.1. Шүүгдэгч Боржигон овогт  Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах хэргийг, шүүгдэгч Дамба овогт  Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хүнийг гэмтэл бэртэлтэй, эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож,

 

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч  Оыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч  Бийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

4.3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Бт оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж,

 

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч От оногдуулсан 15 жилийн хорих ялыг, шүүгдэгч Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус, тус эдлүүлж,

 

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оын цагдан хоригдсон 125 хоног, шүүгдэгч Бийн цагдан хоригдсон 124 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцож,

 

4.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Оаас сэтгэл санааны хохиролд 12,020,000 төгрөгийг шүүгдэгч Оаас, мөн шүүгдэгч О, Б нараас оршуулгын зардалд 9,040,074 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 4,520,037 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.Цт олгосныг дурдаж, сэтгэл санааны хохирлоос 70,480,000 төгрөгийг, мөн оршуулгын зардалд 85,866 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

4.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгт үзлэг хийхдээ бэхжүүлж авсан 7 ширхэг СД-ийг /1 дугаартай Сиди дискийн СН30_2020112302514, CH30 20201123030908 бичлэгүүд гарахгүй, 2 дугаартай Сиди диск СН30_20201123032305, CH30_20201123034959, CH30_20201123034959 /бичлэгүүд гацаж байсан/, 5 дугаартай Сиди диск CH30_20201124060648 01 секундээс цааш уншихгүй байв/ хэрэгт хавсарган үлдээж,

4.7.1. 2, 3, 7,8, 16 гэж дугаарласан хөлийн улны мөр /2 хх-ийн 34-38 хуудас/,

4.7.2. байрны гадна талаас бэхжүүлж авсан ерөөл архины шил 1 ширхэг,

4.7.3. үүдний хэсэгт байсан ерөөл архины шил 1 ширхэг,

4.7.4. хүрэн өнгийн хэтэвч 1 ширхэг, -шилэн сэнжтэй аяга 1 ширхэг,

4.7.5. хар ногоон өнгийн лааз дотор нь байсан хагархай шилнүүд,

4.7.6. Lexus гэсэн бичигтэй хар өнгийн хэтэвч 1 ширхэг,

4.7.7. архины шилний хүзүү хэсэг 1 ширхэг, хогийн саванд байсан олон тооны шилний хагархайнууд,

4.7.8. Хараа архины шил 1 ширхэг,

4.7.9. алтан түрүү архины шил 1 ширхэг,

4.7.10. экс архины шил 1 ширхэг,

4.7.11.пепси ундааны сав 1 ширхэг,

4.7.12. сэрээ 1 ширхэг,

4.7.13. зэс аяга 1 ширхэг,

4.7.14. Urbanik гэсэн бичигтэй “Личо”-ны ногооны шилний гадаргуугаас авсан гарын мөр 1 ширхэг /1, 2 дугаараар /1хх-ийн 171 хуудас/,

4.7.15. гал тогооны ширээн дээр байсан стаканы гадаргуугаас гарын мөр 2 ширхэг 3, 4 дугаараар /1хх-ийн 171 хуудас/,

4.7.16. Urbanik гэсэн бичигтэй өргөст хэмхний шилний гадаргуунаас гарын мөр 3 ширхэг 75, 6, 7 дугаараар /1хх-ийн 171 хуудас/,

4.7.17. кетчупний савны гадаргуугаас гарын мөр 3 ширхэг 8, 9, 10 дугаараар /хх-ийн 172 /хуудас/,

4.7.18. цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн фудволик 1 ширхэг,

4.7.19.Esse /10 ширхэг/, LD /2 ширхэг/ тамхины иш 12 ширхэг,

4.7.20. саарал өнгийн кэйфгэн малгай 1 ширхэг,

4.7.21. ногоон өнгийн жаазтай зураг 1 ширхэг болон авсан арчдас 1 ширхэг, арчдас дотроо байгаа,

4.7.22. саарал өнгийн орны бүтээлэг 1 ширхэг,

4.7.23. 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, /зурган дотор байгаа/

4.7.24. улаан хүрэн өнгийн хивс 1 ширхэг,

4.7.25. ногоон өнгийн дэвсгэр 1 ширхэг,

4.7.26. Ягаан өнгийн хөнжил 1 ширхэг,

4.7.27. саарал өнгийн буйдангийн бүтээлэг 1 ширхэг,

4.7.28. дэрний уут 3 ширхэг,

4.7.29.цэнхэр өнгийн фудволик 1 ширхэг,

4.7.30. хар өнгийн биеийн тамирын өмд зүүн талын халаасны доод хэсэгт зураасан лого бүхий дүрслэлтэй, зүүн талын өвдөг хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг,

4.7.31. хар хөх өнгийн эрэгтэй загварын дотоож 1 ширхэг,

4.7.32. малгайтай хар өнгийн өвлийн хүрэм,

4.7.33. юүдэнтэй холбоотой халаастай хар өнгийн цамц 1 ширхэг,

4.7.34. саарал өнгийн фудволик 1 ширхэг,

4.7.35. хар болон саарал өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг,

4.7.36. цагаан цэнхэр өнгийн хос оймс 1 ширхэг,

4.7.37. бор өнгийн хагас түрийтэй гутал 1 ширхэг,

4.7.38. ягаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг босоо захтай саарал өнгийн өвлийн куртик 1 ширхэг,

4.7.39. улаан шаргал өнгийн Lostdoit гэсэн бичиглэлтэй цамц 1 ширхэг

4.7.40.хар ангийн фудволка 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг,

4.7.41. саарал өнгийн пүүзэн гутал 1 хос,

4.7.42. цагаан өнгийн хос оймс,

4.7.43. хар өнгийн дотоож 1 ширхэг,

4.7.44. юүдэнтэй хар ангийн куртик 1 ширхэг,

4.7.45. юүдэнтэй урдаа холбоо халаастай улаан өнгийн цамц 1 ширхэг,

4.7.46. ногоон эрээн дисант өмд 1 ширхэг,

4.7.47. Calven clein гэсэн бичигтэй дотоож 1 ширхэг,

4.7.48. урт түрийтэй буриад гутал 1 хос,

4.7.49. өсгий хуруу хэсгийн хар өнгийн оруулгатай цагаан өнгийн оймс 1 хос,

4.7.50.саарал ангийн биеийн тамирын өмд 1 ширхэг,

4.7.51. Улаан өнгийн сахиус 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах коммист даалгасугай.

 

4.8. Шүүгдэгч О, Б нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

4.9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч От, Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

4.10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Шүүгдэгч Оын өмгөөлөгч Э.Т давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “....Анхан шатны шүүх нь От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1,2, 1.15 дугаар зүйлийн 2,  16.1 дүгээр зүйлийн 1,2-т заасныг зөрчиж ял шийтгэл оногдуулсан нь анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5.1. Уг хэрэг гэмт буруугийн талаар хийгдсэн 2 ч удаагийн шүүх хуралд болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.М нь “тэгээд би Бээс юу болсон юм бэ гэж асуухад эхлээд дугараагүй. Тэгээд Б ах бид хоёр муудаад гэх шиг болсон. Би тэгж сонссон сонссоноо хэлж байна...” гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд тухайн мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн талаараа шийтгэх тогтоолд дүгнээгүй, ... хэн хэний мэдүүлгээр О нь гэмт буруутай гэж тогтоогдсон болох, хэн хэний мэдүүлэг нь хэн гэдэг эх сурвалжтай болохыг мөн дүгнээгүй, гэрч нарыг мэдүүлгийг үгүйсгэсэн өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлтийг шүүх үгүйсгэж шийтгэх тогтоолдоо мөн дүгнэж чадаагүй.

5.2. Шүүх хурал болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б нь хохирогч 3.Бы бие, эрүүл мэндэд нь аюултай гэмтэл учруулсан гэдгийг мэдэж байсан нь ба түүний мэдүүлгийн дагуу бол Оын 2 удаагийн үйлдлээр тухайн гэмтэл учрах боломжгүй гэдгийг шүүх эмнэлгийн эмч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ дурдсан ба талийгаачид үхэл хүргэх олон тооны тэр гэмтэл учирсан болохыг Б нь яаж мэдсэн бэ, ямар учраас өөрт ашигтай байж болох хүмүүст мэдэгдэж өөртөө гэрч бэлдэж явж байсан бэ хэрэв гэрч М.Мын мэдүүлснээр Б нь хохирогч 3.Быг зодсон бол талийгаачийн биед учирсан гэмтлийг харин ч сайн мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

5.3. ... Мөн хавтаст хэрэгт хураагдсан зарим нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль журманд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж аваагүйгээс өнөөдөр шүүхэд үнэлэгдэх ямар нэг боломжгүй байх ба хуурамч байж болох нотлох баримтанд шинжилгээ хийсэн байж болох нөхцөл байдал илэрсэн ч шүүх мөн анхаарч шийтгэх тогтоолдоо дүгнээгүй байдаг. ... Мөн Оыг цагаатгах талын нотлох баримт байж болох Бийн цус болсон өмдийг хурааж аваагүйгээс болж хэргийн нэг том нотлох баримт нотолгооны чанараа алдсан байх үндэслэлтэй.

5.4. Хэрэгт хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл хангалттай байдаг ба хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

5.5. Мөн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.С нь хэрэгт хураан авагдсан камерын бичлэгт талийгаачийн гэрт удаа дараа очсон мөртлөө гэрт нь орохгүй зөвхөн цонхоор харж тойрч яваад буцдаг бөгөөд түүнд Б талийгаачийн биеийн байдал нь муу байгаа талаар хэлсэн байдаг. Хэрэв Б нь бусдын амь бие аюултай нөхцөл байдал тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол мөн Б.С мөн мэдсэнээр бас тусламж үзүүлэх үүрэгтэй болох байсан гэж үзэх үндэслэлтэй болно. ... Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

6. Шүүгдэгч Оын өмгөөлөгч Ж.Х давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ 6.1. ...Энэ хэрэг учрал болсноос хойш 2 жил илүү хугацааны дараа шийдэгдэж байгаа ба хэрэг нь ээдрээ төвөгтэй, нөгөө талаас харвал маш нухацтай шалгасан байдал гэж анзаарагдана. Энэ хугацаанд прокурор 2 удаа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс 4 удаа хэргийг прокурорт буцааж, ... хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын бурууг тогтоох боломжгүй, захирамжинд заасан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн байдаг. ... Шүүхээс ... хэргийн газраас хураан авч гэрэл зургаар бэхжүүлэгдсэн улаан өнгийн сахиус мэт зүйлийг хэнийх болохыг тогтоох, ... хэрэгт авагдсан камерын бичлэгээс 19 цаг 08 минут 36 секундэд орцны гэрэл 1 удаа асч унтраад байгааг туршилт хийж шалгах зэрэг ажиллагаануудыг хийлгэх агуулгаар хэргийг прокурорт буцаасан. Эдгээр ажиллагаануудыг хийсэн боловч бүрэн биш дутуу /сахиус талийгаачийнх гэдгийг ямар шинж тэмдэгээр тогтоосон нь тодорхойгүй, орцны гэрэл 10 удаа биш 4 удаа асч унтарсан гэж/ хийсэн үндэслэлээр дахин прокурорт буцааж байгаа нь энэ сахиус хэнийх вэ яагаад ул мөр болж хэргийн газарт үлдэв, талийгаачийнд 19 цаг 08 минутад хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн С М нар байх үед орцонд ямар нэгэн хөдөлгөөн илрээгүй байхад гэрэл 10 удаа асч унтарсан шалтгааныг тогтоох нь тухайн үеийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн гэж ойлгосон. ... Гэтэл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийхдээ шүүхээс буцаасан ажиллагааг бүрэн биш хийсэн.

6.2. ...Гэрч нар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэг өгөхдөө цаг хугацааг удаа дараа зөрүүтэй мэдүүлэх, эргэлзэх зэргийг хүнийг алах гэмт хэргийг нотлоогүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болж зарим гэрч нар мөрдөн шалгах ажиллагаанд 3-4 удаа шүүхийн хэлэлцүүлэгт 2-3 мэдүүлэг өгсөн ба мэдүүлгүүд нь зөрүүтэй илт гуйвсан байгаа нь эдгээр гэрчүүд тухайн хэрэг болох үеийн байдлыг үнэн зөв мэдүүлсэн эсэхэд эргэлзээ төрүүлдэг. ... Гэрч Г.Ч, М.М нар шууд харсан зүйлээ мэдүүлдэг ба бусад гэрчүүд дамжмал буюу Бээс сонссон зүйлийнхээ талаар мэдүүлдэг бөгөөд Б эдгээр гэрчид ярихдаа дандаа зөрүүтэй байдлаар ярьж явсан байдаг. Энэ хэргийн гэрчүүд мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө цаг хугацааны зөрүүтэй мэдүүлэг өгөх, болсон явдлын талаар бүрэн гүйцэд мэдүүлэг өгөхгүй нотлох баримт буюу камерын бичлэг үзсэний дараа мэдүүлгээ өөрчлөх зэрэг байдал гаргаж байгаа нь эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг туйлын үнэн гэх үндэслэлгүй.

6.3. Мөн хэрэгт хураагдсан сахиус гэх зүйл дээрээс биологийн ул мөр илрээгүй учраас хэрэгт ач холбогдолгүй гэсэн утгаар хандсан нь ойлгомжгүй байна. Хэрэг учрал болох үед байсан хүмүүс хэн нь ч сахиусыг минийх гэж хэлээгүй, сахиусыг амь хохирогч 3.Быг гэдгийг хөдөлбөргүй тогтоогоогүй. Оын өмгөөлөгч бид нарын зүгээс энэ сахиус мэт зүйлийн эзнийг талийгаач биш бол энэ хэрэгт холбоотой хүнийх гэж харддаг. Энэ сахиусан мэт зүйлд шүүх анхаарал хандуулж хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаад шийтгэх тогтоолдоо ач холбогдолгүй, шүүгдэгч нарын өмгөөлөгч таамаг дэвшүүлж байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

6.4. ... Зэс аяган дээр хэрэгт мэдүүлдэг С энэ аягаар тойруулаад явж байсан. Энэ аяга дээрээс Сын гарын хээ болон алганы хээ илэрдэг. С нь мэдүүлэхдээ энэ аягаар архи тойруулж байсан учир миний гарын мөр үлдсэн байх гэж мэдүүлдэг. ... Талийгаачийн дагзны ард үүссэн саран хэлбэртэй шарх байдаг. Энэ аяганы хонхойсон хэсгээр үйлдэгдсэн байх боломжтой гэж хандаж бид нар судлуулж байна. Ёроол нь цохилтоос болоод хонхойсон юм шиг болсон. Б Оыг гэрчлэхдээ гараараа цохиж байсан. Янз бүрийн эд зүйлээр цохиогүй гэдэг байдлаар ханддаг. Тэгэхээр талийгаачтай муудалцсан хүн гэж үзэх юм бол энэ зэс аягаар цохиод талийгаачид гэмтэл учруулсан байх ёстой. Энэ хамгийн эцсийн байдлаар Сын гарын мөр илэрдэг гэдгийг дурдаж байгаа юм. Мөн шилний хүзүүн дээрээс Бийн гарын хээ илэрдэг. Б өөрөө юу гэж тайлбарладаг вэ гэхээр сүүлд цэвэрлэж байхдаа гарын мөр үлдсэн байж магадгүй гэдэг байдлаар ханддаг. Мөн талийгаачийн дагзны ард үүссэн язарсан шарх нь архины шилээр цохигдсон байх боломжтой. Тэгээд бодит байдлыг яг хэн харсан бэ гэдгийг нотлох баримтаар үзэх юм бол М Ч гэдэг хоёр гэрч яг тухайн үед хэргийн газар талийгаачийг амь насаа алдах боломжтой байдалд орсон гэж үзэх юм бол тэр хоёр хүн харсан байх боломжтой бодит байдлыг харсан байгаа юм. Гэтэл Чгийн мэдүүлэг дээр байдаг талийгаачийн ар нуруун дээр нь ямар нэгэн шарх сорив байгаагүй, цус үсэрсэн байдалтай харагдаж байсан гэж мэдүүлсэн. Талийгаачид учирсан олон хавирганы хугарлууд дандаа ар талаасаа учирсан гэмтлүүд байх боломжтой гэж шинжээч эмч мэдүүлдэг. Тэгэхээр Чг орж ирээд харсан байдлын дараа хавирганы хугарал болон олон тооны гэмтлүүдийг авсан байх боломжтой байдал харагдаад байгаа юм. Энэ дээр О гэмтэл учруулсан гэдэг нь учир дутагдалтай юм.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсон боломжгүй байна. ... Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.” гэв.

 

7. Шүүгдэгч Оын өмгөөлөгч Т.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэснийг дараах байдлаар зөрчиж, нэг асуудалд 2 өөр байр сууринаас хандаж, илтэд нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

7.1. Оыг талийгаачийг алсан гэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлээр яллаж байгаа юм. Б тусламж үзүүлээгүй гээд Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар ял авч байгаа юм. Өөрөөр хэлэхийн бол талийгаач хоёр удаа үхэж байгаа юм. Одоо энэ прокурорын дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэр хоёроор. О алчхаад явсны дараа талийгаач дахиад амь орсны дараа Б тусламж үзүүлээгүйгээс болоод дахиад үхэж байгаа юм. Хэрвээ шүүх зөвтгөж дүгнэх юм бол О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх заалтаар, Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйл заалт буюу хүнд байдалд амьд байж байх хугацаанд Б түргэн тусламж үзүүлээгүй учраас алсан гэж зүйл ангиар зүйчилж байж энэ дүгнэлт зөв болно.

7.2. ... Прокуророос талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоохдоо 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 20 цаг 38 минут 11 секундээс 20 цаг 46 минут 51 секунд гэж тодорхойлдог ба тэр 8 минутын хугацаа нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгддэг, зөрүүтэй байдаг. Энэ цаг хугацаа бол Бийн хэрэгт мэдүүлсэн зохиомол цаг хугацаа юм. ... 19 цаг 08 минут 36 секундэд талийгаачийн гэрийн гэрэл унтраад 19 цаг 11 минут хүртэл буюу ойролцоогоор 4 минут хиртэй унтраалттай байсан ба яг энэ цаг хугацаанд тухайн орцны мэдрэгчтэй гэрэл 10 удаа асч унтарсан, энэхүү мэдрэгчийн асах хугацаа нь 25 орчим секунд байгааг анхаарах нь зүйтэй юм. Энэ цаг хугацааны байдлыг хэрэгт гэрч П.М мэдүүлэхдээ олон эрэгтэй хүмүүс пижигнээд зодолдоод эхэлсэн гэж мэдүүлдэг ба цаг хугацааг нь пороро хүүхэлдэй гарч байсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байгаа. ... Пороро гэдэг хүүхэлдэйн кино 17 цагаас 17 цаг 30 минутын хооронд гардаг. ... 17 цагийн үед бол энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй. ... Үүний дараа дүрс бичлэгийг үзэхээр хамгийн түрүүнд хэрэг болсон талийгаачийнхаас Б.С маш их яарч сандарсан байдалтай гараад үсээ янзалж хувцсаа засаад түргэн түргэн алхаад явдаг. Мөн удалгүй М.М гараад явдаг. Харин дараа нь М.М, Б.С нар цуварч талийгаачийн гэрт ирдэг. Б.С нь шөнийн 23 цагийн үед гаднаас нь цонх руу нь өнгийж харчихаад мөрөө арчиж цэвэрлээд буцаад явдаг. ... М.Мыг буцаад талийгаачийн гэрт ороход Б хувинд ус хийсэн дотор нь алчуур мушгиад талийгаачийн гэрийг цэвэрлэж, цусыг нь угааж байсан ба юу болсон гэхэд нь “Талийгаач бид 2 муудалцаад” гэсэн талаар мэдүүлдэг.

7.3. ...Талийгаачийн зүүн чихний ард хуйханд 2х5х0,2 см хэмжээтэй зах ирмэг тэгш шарх үүссэн бөгөөд ... хэргийн газраас хураагдсан ... зэс гуулин ... аяганы ёроол хэсгийн хэлбэр хийц нь талийгаачийн уг гэмтэлд хамааралтай байх магадлалтай байна. Энэ аяга дээр Б.Сын гарын мөр олддог. Түүнчлэн талийгаачийн ар шилэн хүзүүний хэсэгт 8х2 см хэмжээтэй хагас саран хэлбэрийн хөхөрсөн гэмтэл үүссэн байгаа ба уг гэмтэл нь архины шилнээс үүсгэгдсэн байх магадлалыг төрүүлдэг ба Бийн өмсөж явсан куртикний ханцуй, халаасны дотор талаас цус илэрдэг бөгөөд шинжилгээгээр өөрийнх нь цус болох нь тогтоогдсон. ... Бийн тэр цус бол архины шилэнд зүссэн байх магадлал хамгийн өндөр бөгөөд уг шилэн дээрээс Бийн гарын мөр илэрсэн. ... Энэ зэс аяган дээрээс алгаараа тэр чигтээ хээ олдсон асуудал байгаа юм. Аягаар архи тойруулахдаа алгаараа барьж тойруулахгүй байлгүй дээ, тийм мэдээ алдсан гар нь ажилладаггүй хүн биш бол хоёр юм уу гурван хуруугаараа чимхэж л хүнд өгөх байх. Бүтэн алгаараа аяга авч хүнд дамжуулаад байхгүй.

7.4. ... Б нь Оыг хамгаалаад цагдаад мэдэгдээгүй байхаас илүүтэйгээр өөрийнхөө ул мөрийг баллаад, дамжмал эх сурвалж заах гэрч бэлтгэсэн гэж үзэхээр байгаа юм. Үүнийг Б.Сын Бт хандаж “Өөрөө учраа ол” гэж хэлчихээд явсан гэх мэдүүлэг давхар нотолж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.С, М.М 2 бол Б талийгаачийг зодсоныг 19 цаг 08 минутын үед бүрэн мэдсэн, хажууд нь байсан байх магадлалтай бөгөөд уг асуудлаа өөрөө шийд гэсэн агуулгаар тэгж хэлж байгаа нь ойлгомжтой юм. Түүнчлэн хэрэв Оыг талийгаачийг зодсон гэдгийг харсан, эсхүл Бээс мэдсэн бол энэ 2 гэрч Оыг хамгаалах ямар ч үндэслэлгүй, мэдэхгүй гэж мэдүүлэх шаардлага байхгүй юм.

7.5. ... Хэргийн газрын үзлэгээр хураагдсан сахиус мэт дундаа шүртэй улаан өнгийн утас ... хэрэгт хураагдсан мөртлөө 2021 оны 11 сарын 11- 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад олдоогүй, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд дурдагдсан ч шүүхэд ирүүлээгүй байдаг. Гэтэл хэрэг прокурорт буцаагдсаны дараа хаанаас ч юм бүү мэд гарч ирдэг бөгөөд 6-р хавтаст хэргийн 142 дугаар хуудаст 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 5/35 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгт эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцсон байдаг ч тухайн тогтоолд прокурор гарын үсэг зураагүй байдаг. Прокурорын шийдвэр тогтоол хэлбэрээр гардаг бөгөөд тухайн прокурор гарын үсгээрээ албажуулаагүй бол түүнийг тогтоол үзэхгүй юм. Энэ сахиусны талаар анхан шатны шүүх өмнөх олон удаагийн шүүх хуралдаан болон хэлэлцүүлэгтээ хэнийх болохыг заавал тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн атлаа хэргийг шийдвэрлэхдээ шал өөр байр сууринаас хандаж, хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны байх хуулийн зарчимд харшилж байна гэж үзэж байна

7.6. Хэрэгт хэргийн газрын үзлэгээр 2 янзын 2 тусдаа үс илэрч, шинжилгээнд зориулан хураан авсан байдаг ч хэрэгт шинжилгээгээр 1 хэсэг үс буюу талийгаачийн цээжин дээрээс хураасан 6 ширхэг үсний талаар дүгнэлт авагдаад шалан дээрээс хураагдсан илүү олон тоо ширхэг бүхий үс ор мөргүй алга болсон. Энэ үсийг фото зургийн үзүүлэлтээс нь харвал талийгаачийн гэх үснээс ширхэгийн хувьд илүү нарийн, өнгөний хувьд шаргалдуу байдаг Энэ бол хэрэгт хамгийн ач холбогдолтой баримт байсан бөгөөд энэ үсний талаар бүх л шүүх хуралдаан дээр хэлж сануулсаар ирсэн ч шалгаж тогтоох ажиллагаа огт хийгдэхгүй байсаар байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсч байна.

7.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн), гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг хамгийн наад захын нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй юм. ... Бийн мэдүүлэгт хэт автаад хэрэгт өөр нөхцөл байдал байгааг анхаарч үзээгүй байгаа үйл баримтыг шалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод бүрнээ нийцэх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсч байна.” гэв.

 

8. Шүүгдэгч Оын өмгөөлөгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “8.1. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал гэдэг асуудлыг шүүх шийдвэрлэх, ялангуяа хэн энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч Бы биед гэмтэл учруулсан бэ гэдэг зүйчлэлийг тогтоохдоо Бийн мэдүүлэгт өгсөн хохирогчийн биед учирсан нөхцөл байдал нь нийцэхгүй байдаг. ... Хохирогчийн чихний ард үүссэн хагас саран хэлбэрийн шарх эд мөрийн баримтаар хураагдсан зэс аяганы ирмэгээр үүссэн байж болох ийм өвөрмөц гэмтлүүдийн нөхцөл байдлыг Бийн хувьд О эдгээр зүйлсээр цохисон гэж нотолдоггүй.

8.2. Эрүүгийн хуульд заасан гагцхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэнэ гэсэн зарчмын заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хохирогчийн амь насыг хоёр удаа хохироосон ийм нөхцөл байдлаар хууль хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэг шүүхийн шийдвэрийг харахаар  О олон тооны гэмтэл учруулж амь насыг нь хохироосон мэт ойлгохоор байна. Гэтэл нөгөө талаар бол О хүнд гэмтэл учруулсны дараа хохирогчийн амь насыг аврах боломжтой байх хуульд заасан хэм хэмжээний актад заасан үүргээ биелүүлээгүйгээс хохирогчийн амь ... нас нь хохирсон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаар шийтгэсэн байгаа юм. ... Хохирогчийн амь нас гэмтэл учирсан хэдий ч аврагдах боломжтой байсан гэдэг эргэлзээгүй тогтоогдсон. Үүнийг эсэргүүцсэн өөр нотлох баримт байхгүй. Гэмтэл учирсны дараа тусламж үзүүлэх, амь насанд аюултай нөхцөл байдалд орхисон нь хохирогчийн амь нас хохирсон нь хөдөлшгүй тогтоогдсон. ...Хэрвээ хохирогчийн амь нас хохирсон байдал нь хүнд гэмтэл учирсан гэмтлийн дараа амь нас аврагдах боломж алдагдуулсан гэсэн шүүгдэгчийн зүйчлэлтэй уялдуулж авч үзвэл Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйчлэлээр эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой байсан.

8.3. ... Хэрвээ энэ гэмтлийг О учруулжээ гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг өөрчилж, уг хуульд зааснаар оногдуулах ял нь доод тал 5 жил байгаа юм. Хохирол төлбөрийг төлсөн нөхцөл байдлыг харгалзаж үзэх, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан гэмт хэрэг үйлдсэн зэрэг энэ нөхцөл байдлуудыг үндэслэж хорих ялын хэмжээг доод хэмжээгээр тогтоож, ингэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үндэслэлтэй.” гэв.

 

9. Шүүгдэгч О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг анхнаасаа ээдрээтэй, талийгаачийн нас барсан цаг нь яг хэдэн цагт гэдэг нь тогтоогдоогүй. Мөн энэ олон хурууны хээ, гарын хээ, хохирогчийн цус, мэдүүлэг өгсөн хүмүүсийн зөрүү зэргийг тогтоолгүй 15 жилийн ялаар яллагдсандаа гомдолтой байна. ... Хэрвээ боломжтой бол мөрдөн байцаалтад буцаагаад энэ хэргийг нэг талд нь гаргаад мухарлаад өгөөч гэсэн хүсэлт байна. ... Яг одоогийн байдлаар Бийн мэдүүлэгт хөтлөгдөөд өнөөдөр би 15 жилийн ял авсан. Онц харгис хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн гэсэн ялд унасан явж байна. Энэ хэргийг 2 жилийн хугацаанд мөрдөн байцаагч, прокурор нь шийдчих болов уу гэсэн горьдлоготой өдөр болгон бүртгүүлээд батлан даалтад байхдаа прокуророос дуудсан цагт нь очоод явж байсан. Ямар ч ахиц дэвшил гараагүй байсаар байгаад сая шүүх хурал болоод гэм буруутай гэж яллуулсандаа харамсалтай санагдаж байна.” гэв.

 

10. Шүүгдэгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь анх хэрэгт татагдаж эхэлсэн цагаас үнэнээ хэлж явсан бөгөөд шүүх хуралдаанд ч мөн тухайн болсон асуудлыг ярьсан. Анхан шатны шүүхээс надад ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан 1-5 жилийн хорих ялаас 4 жилийн хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэнгүй гэж үзэж байна. ...2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан байна.... Анхан шатны шүүх миний гэмт хэргийг илрүүлэхэд үнэн зөв мэдүүлэг өгч байсан, бусдад учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэлгүйгээр 1-5 жилийн хорих ялаас 4 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэнгүй гэж үзэж байна. ... Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас багасгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

11. Шүүгдэгч Бийн өмгөөлөгч Х.У давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 11.1. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол гэж заасан бөгөөд тодорхой субъектүүд хамаардаг. Эдгээр субъектүүдэд миний үйлчлүүлэгч хамаарахгүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд биш юм. Мөн хохирогч бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүн биш. Харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд гэдэг ойлголтыг тайлбарлавал тусламж хэрэгтэй нөхцөл байдал бий болсон үед нь тухайн хүнд заавал тусламж үзүүлэх талаар зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр тухайн үүргийг өөртөө хүлээхийг зөвшөөрсөн этгээд байхаар байна. ... Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд тухайлан заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна. Согтуу байхдаа буюу биеэ авч явах чадваргүй байхдаа хэн нэгэнд туслах ойлголт нь хууль зүйн хувьд боломжгүй байдаг.

11.2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг"-ийг хуульчилсан бөгөөд 31.1 дэх хэсгийн 31.1.3 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэж иргэнд үүрэг болгосон боловч тухайн үед ямар хэрэг гарсан тэр талаар ямар арга хэмжээ авax ёстойгоо ухамсарлах хэмжээнд байгаагүй бөгөөд энэ заалт нь өөрөө ямар нэгэн гэмт хэрэг зөрчил байгаа гэдгийг баттай мэдсэн байхыг мөн давхар шаардаж байгаа ойлголт юм. Хүний эрүүл мэндийн тухай хуулийн 43.2.4 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх үүрэгтэй” гэсэн заалт нь хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаар дараах үүргийг хүлээхийг л хуульчилсан заалт юм.

11.3. Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1-р сарын 17-ны өдрийн 041038 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтад “Амь хохирогч Э.Б нь хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогчийн цогцсонд 2020 оны 11-р сарын 25-ны 19 цагаас Магадлан шинжилгээ хийсэн ба энэ хугацаанаас 20-24 цагийн өмнө нас барсан байх боломжтой” гэж дүгнэлт гаргасан бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтээс харахад амь хохирогч нь эмнэлгийн тусламж авах боломжгүй тухайн зодуулсан цаг хугацаанд нас барсан гэдэг нь харагдаж байна. ... Шүүгдэгч Бийн эмнэлгийн тусламж шаардлага байхгүй байсан нөхцөл тогтоогдож байна.

11.4. Мөн хүний амь насыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгаж буй тохиолдолд Эрүүгийн хуулийн 15.2-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ойлголт яригдахгүй бөгөөд тухайн хүний амийг хохироосон этгээд нэгэнт тодорхой тэр үйлдэлдээ хариуцлага хүлээж буй бөгөөд шударга ёсны зарчимд гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэж болохгүй гэж хуульчилсан байдаг.

11.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд тодорхойлсон бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэж тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийг аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Харин дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах үйл ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Иймээс Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1-д зааснаар Гэмт хэргийн шинжгүй байх тул холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэнд нотолбол зохих байдлыг нь нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах байгууллага болон прокурор, шүүх тогтоосон шийтгэх тогтоол болсон гэж үзэж байна. Тэгэхээр шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бол бүхэлд зөвшөөрөхгүй байна.

12.1. ... Тулгаа өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр зарим нотлох баримт хуурамч гэж ярьж байна. Ямар нотлох баримт гэдгийг дурдаагүй. ... Гэрчүүд анхнаасаа худал мэдүүлэг өгдөг, сүүлд нь үнэн мэдүүлэг өгдөг гэж ярьж байна. Гэтэл энэ чинь олон гэрч байгаа, 7, 8 хавтаст хэрэг байгаа, аль аль гэрчүүд нь анхнаасаа худал мэдүүлэг өгсөн юм. Тэр нь яаж үнэн болж засагдсан юм. Гомдол дээр бүгдийг нь дурдаж бичих ёстой, дандаа таамаглал маягаар тодорхой бус зүйлүүдийг ярьдаг. Мөн дээрээс нь зэс аяганы асуудал ярьдаг. Энэ зэс аяганы тухайд анхан шатны шүүх хуралдаан дээр нэлээн яригдсан. ... Хэн хэзээ хэлбэрийг нь алдагдуулсныг тогтоох боломжгүй. Мөн сахиусны асуудлыг ярьдаг. ... Өмгөөлөгч нар хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа боловч үндэслэлтэй мэт сэжиг таамаг гаргаж ирээд түүнийгээ үнэн мэтээр тайлбарлаад яваад байдаг. Ингээд үнэн мэт тайлбарлаж байгаагийн үр дагаварт хэрэгт авагдсан бодит байдлууд нь худлаа юм шиг ийм сэтгэгдэл төрүүлдэг. Тухайлж хэлэх юм бол Баасанжаргал өмгөөлөгч хэлж байна. 4 минутын хугацаанд гэрэл 11 удаа асаж унтарсан гэж ярьдаг. ... Гэтэл 2 минут 26 секунд байдаг.  Согтуу хаалгаар бие биеэ аваад гарах ийм л хугацаа байдаг. Гэрэл унтраад юу хийсэн талаар Саас асуусан байдаг. Талийгаачийг хэвтүүлээд зурагтын удирдлагыг хайсан гэж удирдлага нь олдохгүй байсан гэсэн ийм л зүйл ярьсан.

12.2. ... Мэдүүлэгт М тухайн цаг хугацаагаа юугаар тодорхойлоод байгаа юм бэ гэхээр зурагтаар хүүхэлдэйн кино гарч байсан тэр хүүхэлдэйн кино нь Pororo гэдэг нэртэй байсан гэж ийм тодорхой үйл баримтаар цагаа тодорхойлж байгаа юм. Гэтэл энэ тодорхой үйл баримтыг сувгаас нь аваад үзэхээр 17 цагт гарсан байсан. Энэ үед олон хүмүүс орцонд гитар тоглож байсан энэ үе байхгүй юу. Энэ үеийг зодоон болсон гэж андуурсан байх боломжтой. Гэтэл өмгөөлөгч өнөөдөр цагаа андуурсан 19 цаг байсан гэж ийм баримтгүй зүйл ярьж түүнийгээ үнэн мэтээр тайлбарлаж байна.

12.3. ... Шүүгдэгч Бийн тухайд цус илэрдэг, илэрсэн цус нь өөрийнх нь цус гэж гардаг. Гэтэл эсрэгээрээ шүүгдэгч Оын өмд, гутал, оймс, гар дээрээс  нь цус илэрдэг. Шүүх шинжилгээний дүгнэлтээр амь хохирогч Бы цус байна гэдэг нь тогтоогдсон. Өөрийнх нь гар болон эд зүйлсээс нь цус илрээд энэ мөн талийгаачийн цус байна гэж тогтоогдсон. Энэ үйл баримтаас юу үзэх вэ гэхээр тухайн шүүгдэгч О хохирогчтой ямар нэгэн хүчний үйлдэл хийсний улмаас түүний гар болон эд зүйлс цус болсон юм байна гэсэн ийм үйл баримт тогтоогдох боломжтой дүгнэж хэлэх юм бол. ... Энэ зодсон үйлдлийн улмаас хохирогч нас барсан шууд шалтгаант холбоотой ийм асуудал байгаа юм.

12.4. ... Шүүгдэгч О нийтдээ 2 удаа хохирогчтой цуг үлдсэн байдаг. Энэ нь камерын бичлэгийн 51, 52 дугаарлалт дээр 17 минут хохирогчтой цуг үлдэнэ. Шөнө гэрийнх нь цонхоор 23 цагт орой 00 цаг 6 минут орчим нийтдээ 30 минут орчим хугацаанд хохирогчтой цуг хоёулаа байдаг. Энэ хугацаанд саяны гэмтлүүдийг үүсгэсэн байх боломжтой байдаг. Мөн дээрээс нь хохирогчийн цээжний хөндийд байгаа цус өөрөө удаан хугацаанд амьд байж их хэмжээгээр цус шахагдсан ийм үйл баримт тогтоогдохгүй гэж үздэг. ... Нэгэнт гэмтэл аваад зүрх ажиллаж байгаа тохиолдолд энэ цус хэвлий хөндий, цээжний хөндий рүү маш их гардаг зүрх цус шахаж байгаа учир. Гэтэл энэ 330 мл цус гардаг. Энэ цус юу хэлэх гээд байна гэхээр магадгүй амь нас нь хохирсны дараа зүрх ажиллахаа больсны дараа өөр бусад эрхтэнд нь гэмтэл учруулж хэвлийн хөндий, цээжний хөндийд цус хурсан байхыг үгүйсгэхгүй.

12.5. ...Бт холбогдох гэмт хэргийн зүйчлэлийн тухайд бол ... энэ өөрөө тусгай субьекттэй гэмт хэрэг биш шүү дээ нийтлэг субъекттэй. Обьектив тал буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж обьектив талыг хуульчилсан. Үүнийг шүүх дүгнэсэн хэдийгээр Эрүүл мэндийн тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ийм заалт байгаа гэдгийг тухайн шүүгдэгч мэдэхгүй боловч хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан, эмнэлгийн тусламж яаралтай байгаа тохиолдолд эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Энэ нь өөрөө хүний ухамсарт үйл ажиллагаа юм гэж шүүх дүгнэсэн. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гаргасан гомдлуудыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “13.1. ... Хэргийн материалд цугларсан маш олон гэрчүүдийн мэдүүлгээс юу харагддаг вэ гэхээр нэг л зүйл харагдаж байгаа. Энэ зодоон болоод хүний биед гэмтэл учрах шалтгаан бол нэг л шалтгаан байгаа энэ бол гар утас алга болсон. ... Зөвхөн Оын гар утаснаас болоод зодоон болсон энийг бол гэрч Ч бас гэрчилдэг. Тэгэхээр энэ хоёр шүүгдэгчийн мэдүүлгийг тухай бүрд нь аваад үзэх юм бол шүүгдэгч О бол согтуу байсан үеийг ч санахгүй эрүүл болсон үеийг ч санахгүй байна гэж мэдүүлдэг.

13.2. ... Шүүгдэгч Бийн тухайд хэргийн болсны маргаашаас цагдаа дээр мэдүүлэхдээ үнэн зөвөөр хөдөлгөөнгүй мэдүүлээд яваад байдаг. Энэ мэдүүлгүүд нь үнэн зөв юм байна гэдэг нь яаж тогтоогдож байна гэхээр бусад гэрчүүдийн өгч байгаа мэдүүлэгтэй яг давхацдаг. Гэрч А, Э, Ч, М, С нарын хүмүүсийн мэдүүлэгтэй давхацдаг. Энэ нь бодит нөхцөл байдалтай яаж уялдаж байна гэхээр гуравдугаарт хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлтэй давхацдаг. Тухайн үед хүмүүс архи ууж байсан. Цувраад орж гараад яваад байсан. Би тэдэн цагт гараад явсан, орсон гэдгээ мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт цогцост үзлэг хийгээд задлан шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр энэ задлан шинжилгээнд орохоос өмнө буюу 20-оос 24 цагийн өмнө талийгаач нас барсан нь тогтоогддог. Бусад гэрчүүдийн мэдүүлгээр аваад үзэхээр хамгийн сүүлд бол талийгаач  шүүгдэгч О болон Б гурвуулаа үлдсэн нэг нь амь хохирсон.

13.3. ... Орцны гэрэл бол шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээс хэрэг буцаагдаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явцад бол туршилт хийсэн. Бүгд энэ туршилтын үйл ажиллагаанд оролцсон. Тэр орцонд доторх гэрэл хүн орж гараагүй байсан ч асаж унтарч байна гэдэг нь тогтоогдсон. Хүчтэй дуугарах юм уу, тэр айл хөдөлгөөн хийх ч юм уу, мөн огт хөдөлгөөн хийгдээгүй байхад ч энэ орцны гэрэл асаж унтраад байна гэдэг нь туршилтын явцад тогтоогдсон.

13.4. ... Оын үйлдэл бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн юм байна гэдгийг хэргийн материалд цугларсан бичгийн нотлох баримтууд болон бусад эд мөрийн баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн обьектив болон субьектив талын бүрэлдэхүүний талын шинжийг бүрэн хангасан байна. ... Бийн өчнөөн олон километрийн цаана очоод, хөл хориотой хэцүү байхад яаж явсан нь мэдэгдэхгүй маш хурдан айлд очоод гэмт хэргийн ул мөрийг баллах, шинжтэй үйлдэл хийсэн байна. Айлд очоод хувцсаа сольсон байна. Гэрчүүдэд зохиомол байдлаар гэрчүүдийг бэлтгээд яваад байсан байна гэж яриад байгаа. Тэгэхээр энэ Бийн хувцаснаас цус илэрсэн мөн Оаас ч илэрсэн.

13.5. ... Б бол бэртэл гэмтэлтэй хүн гэдэгт хамаарч байгаа юм. Яг бүрэлдэхүүнийхээ хувьд бол энэ хүн мэдэх боломжгүй байсан биш ерөөсөө хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан тэр хүн бэртэл гэмтэлтэй шарх сорвитой болсон байсныг шүүгдэгч Б сайн мэдсэн. Нөхцөл байдал эвгүй боллоо гээд бусад гэрчүүддээ мэдэгдээд яваад байсан. Энэ чинь өөрөө хуульд заасан иргэний үүргээ биелүүлээгүй байгаа юм. Тэгэхээр энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. Хүндрүүлж байгаа нөхцөл нь хүний амь нас хохирсон учраас хүндрүүлж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Хуульч өмгөөлөгчийн хувьд бол анхан шатны шүүхээс Бт 4 жилийн ял оногдуулсан нь арай хүндэдсэн юм болов уу гэдэг байр суурьтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол хөдөлгөөнгүй үнэн зөвөөр мэдүүлсэн хувийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн төлсөн байгаа. ... Б бол гэмт хэрэг хийгээгүй гэдэг байдлаар ямар нэг ойлголт байхгүй учраас 2 жилийн ял оногдуулаад өршөөх боломжтой нөхцөл байдал байгаа гэж харж байна.” гэв.

 

14. Прокурор Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Х.У, шүүгдэгч Оын өмгөөлөгч Ж.Х, Т.Б, Э.Т нараас гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч О, Б нарт  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байх иргэн З.Быд 2020 оны 11 дүгээр сарын 22-ноос 24-ны 20 цаг хүртэл хугацаанд З.Б, Б, О нар нь хамт байж архидан согтуурсан ба 11 дүгээр сарын 24-ний өдөр  Ж.Мэндсайхан, Б.С, Б.Т, М.Т, А.Ш, М.М нар нэмэгдэж хамт байсан боловч тэд явж З.Б, Б, О нар гурвуулаа үлдсэн хугацаанд О нь “...гар утас алга боллоо, хаана байна” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэж З.Быг гараараа цохиж, толгой нүүрэн тус газар нь дэвсэж зодсоны улмаас түүний биед хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтэл, их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ард талд 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугалмын хажуугаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга, суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн ар доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн тал дахь цус хуралт, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, хоёр гарын бугалга, шуу, цээжний урд тал, цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус хуралтууд бүхий олон тооны гэмтэл учирч,  гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж хохирогч З.Бы амь нас хохирсон, 

 

шүүгдэгч Б нь Оын үйлдлийн улмаас хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл учирсныг мэдсэн боловч яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үйлдэл хийлгүйгээр хохирогчийг гэрт нь орхисны улмаас хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан үйл баримт болсон ба эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

 Эдгээр үйл баримтуудад үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос шүүгдэгч Оыг  2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч З.Быг биеэ хамгаалж чадахгүй согтуурсан болохыг мэдсээр байж,  харгис хэрцгийгээр зодож амь биед нь аюултай хавсарсан хүнд гэмтэл, олон тооны гэмтэл учруулж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.7-д зааснаар,

 

шүүгдэгч Бийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод иргэн З.Быг О зодож амь биед нь хавсарсан хүнд гэмтэл учруулж байхад нь “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасан иргэн “...гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэсэн, мөн “Эрүүл мэндийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт заасан иргэн “...хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх үүрэгтэй” гэсэн эмнэлгийн тусламж үзүүлэх иргэний үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.7-д зааснаар, шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

 

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Х.У, Оын өмгөөлөгчид болох Ж.Х, Т.Б, Э.Т нар тус тус давж заалдах гомдол гаргаж “ ...хохирогч З.Бы амь нас хохирсон үйлдэлд шүүгдэгч Оыг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, ... хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эргэлзээтэй, хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй ” гэж,  “...шүүгдэгч Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэргийг “...хуульд заасан  үйлдсэн этгээд...” гэдэгт Бт хамааралгүй гэж, “...шүүгдэгч Бт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх...” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр тус тус маргаж, гомдлууд гаргасан.

 

4. Гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан О.Өд иргэн Х.Эаас утсаар мэдээлсний дагуу цагдаагийн байгууллага 2020 оны 11 дүгээр сарын 25-ны 09 цаг 30 минутад гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. (хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол) /1 хх 1-2/

 

5. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч З.Б бусдад зодуулж нас барсан гэмт хэргийг шүүгдэгч О үйлдсэн болохыг  шүүгдэгч Б  2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн  мэдүүлэгтээ “ ... 11 дүгээр сарын 24-ний өдөр О босоод цай, хоол хийгээд мөн мөнгөндөө тааруулаад “Хараа, Ерөөл” нэртэй 0.75 гр-тай архины аль нэгийг захиалж авч уусан. Өдөр 12 цагийн үед О бид 2 гэр хороололд амьдардаг Шинээ, Б гэж дууддаг айлд очоод тэр хоёрыг аваад бид 4 буцаад Б ахынд ирсэн. Тэгээд бид нар мөнгө нийлүүлж байгаад ... 5 шил архи захиалж авч уугаад сууж байхад гаднаас Жаргал, М ах нар орж ирсэн, М ах гитар тоглож байсан. Би нилээн муудаад унтаж байсан, намайг сэрэхэд орой болсон байсан, яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна. Б, О нар байсан, бусад нь байхгүй гэртээ харьж амрах гээд явсан гэж байсан. Тэгээд том өрөөнд Б ахаас О гар утсаа асуугаад пизда минь гэж хэлээд авдарны урд талд Б ахын дээр нь гарсан толгой хэсэг рүү гараараа цохиж байхаар нь би босож ирээд болио гэж хэлэхэд дахин толгой дээр нь баруун талын хөлөөрөө дэвсэж байхаар нь боль гээд холдуулахад Б ахын нүүрэн хэсэг тэр чигээрээ цус болсон байхаар нь том өрөөнд байсан хувцас хатаагч дээр байсан Б ахын бараан өнгийн подволкыг аваад ариун цэврийн өрөө ороод усаар норгоод нүүр, цээжин хэсгийг арчсан чинь Б ах дахин норгоод ир гэж хэлсэн. Би дахин ариун цэврийн өрөөнд орж подволкыг нь норгоод өөрт нь өгч цээжин дээр нь тавьсан. Бид гурвыг байж байхад М ах гаднаас орж ирээд “ та нар хүн аллаа ш дээ” гэж хэлээд М ах, О бид 3 гараад явсан” гэж мэдүүлсэн / 1 хх 75-77/-ийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан бүхэлд нь шинжлэн судалж үзэхэд:

 

5.1. Шүүгдэгч Оын 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “ ... 24-ний өглөө ... Б, Б нар шартаж үхлээ, мөнгө олооч “ гэхлээр нь эргээд БНСУ-руу найз руугаа чат бичиж байгаад 50.000 төгрөгийг Бийн дансаар авсан. Б миний утсаар ... Шинээ гэж хүн рүү залгаад ... Б бид 2 монгол гэртэй айлд орсон чинь тэнд Шинээ, Б 2 архи уугаад сууж байсан ... Б мөнгөө Шинээд гаргаж өгч Шинээ гарч 0,75 литрийн архи аваад ороод ирсэн ... бид 4 архиа аваад Бы гэрлүү ороход Б гэрээ цэвэрлэсэн, цай чанасан байдалтай байсан ... ингээд бид 5 архиа ууж байх зуур Шинээ, Б нар хоорондоо маргалдаж, гал тогооны өрөөнд Б нь Шинээг зайл, майл гээд зогсож байсан,  тэгээд Шинээ нь Бы нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисон, Шинээг авч гараад дагуулаад ... сургуулийн булангаар эргэхээр нь би буцаад явчихсан ... ороод Бийн данс руу Б мөнгө хийчихсэн байсан, Б гэрээс ганцаараа гараад Алтантүрүү, Хараа гэх мэт архинууд аваад ирсэн ... тухайн үед 3, 4 хүн орж ирсэн таньдгаас Мэндээ байсан, бусдыг нь танихгүй ... оройхон 17 цагийн үед бүгдээрээ согтоцгоосон ... хүмүүс байж байгаад цуваад гараад явчихсан байсан ... тэгээд Б, Б бид 3 үлдсэн, гэтэл миний утас алга болчихсон байсан, тэд нараас утсаа асуусан Б нь Баас “Оын утас яасан юм бэ” гэж асуусан чинь Б “Мэндээ аваад нэг юманд барьцаанд тавих гээд явсан” гэж хэлсэн, тэгэхлээр нь би уурласан, Б л миний утсыг өгөөд гаргачихсан юм байна лээ, тэгээд би Бтай маргалдаж эхэлсэн, Б “ Мэндээд байгаа гээд байх чинь үхлээ юу” гээд байхаар нь би Бы цээж рүү 1 удаа, баруун гараар түүн зүүн шанаан тус газар нь 1 удаа цохисон чинь Б нь дундуур орж ирээд “ боль боль олон сар архи уусан, бие муутай, чиний гарын аяыг даахгүй шүү” гээд болиулсан, тэгтэл Б нь зурагт, авдарны дэргэд хөндлөн байрлалтай газар нилээд согтсон хэвтээд өгсөн” гэсэн мэдүүлэг /1 хх 53-55/, 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    мөн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт  “ ... Б, Б бид 3 байсан, “миний утас хаана байна”  гэхэд Б миний өөдөөс “ чи намайг хулгайч гэлээ” гээд миний өөдөөс асаагуур шидээд өөдөөс босоод ирсэн, мөн Б миний өөдөөс сарвалзаад миний  нүүрэн хэсэг рүү хоёр удаа алгадахаар нь би зөрүүлээд цээж рүү нь нэг цохиод мөн нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохиход Г хэлбэртэй буйдангийн залгаас хэсэг рүү нуруугаараа унасан, тэгээд бид 2-ыг Б салгаад намайг тэр өрөөнөөс гаргаад би коридорт хувцас хунараа өмссөн “ /1 хх 151/ гэж мэдүүлсэн,

 

5.2. Хохирогч З.Бы биед  хавсарсан хүнд гэмтэл учирч,  гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан, түүний биед амь биед нь хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтэл, их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ард талд 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугалмын хажуугаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга, суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн ар доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн тал дахь цус хуралт, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, хоёр гарын бугалга, шуу, цээжний урд тал, цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус хуралтууд бүхий олон тооны гэмтэл учирсан гэж Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны 04/038 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 249-250, 2 хх 1-6/ гарсан.

 

Дүгнэлтэд шинжээч амь хохирогчийн цогцост 2020.11.25-ны 19 цагаас магадлан шинжилгээ хийсэн ба энэ хугацаанаас 20-24 цагийн өмнө нас барсан байх боломжтой,   хохирогчийн цусанд  4.9 промилл спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан, хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсныг дүгнэлтдээ тус тус тэмдэглэсэн.

 

5.3. Гэмт хэрэг гарсны дараа шүүгдэгч О, Б нар нь хохирогчийн  гэрээс гарсны дараагаар гэрч Б.Стай таарсан, түүнд болсон явдлын талаар яриад Б.Сыг дагуулан хохирогчийн байрны цонхоор харсан,  эргээд орох гэхэд хаалга цоожлогдсон тул гэрч Г.Чгээр туслалцуулж Б цонхоор орж хаалга нээж Б, О, Г.Ч нар гэрт орсны дараа гэрч М.М хохирогчийнд ирээд гарсан зэрэг үйлдлүүд болсон.

 

Энэ нь гэрч Б.Сын “ ... намайг байхад муудалцсан зүйл болоогүй, ... камерын бичлэгээр би 19 цаг 13 минутад Быхаас гараад гэртээ харьсан, орой 22 цагт ХААН банкны АТМ орох гээд явж байхад О нэг танихгүй залуутай зогсож байсан, АТМ очоод болохгүй болохоор нь буцаад тэр 2 дээр очиход Б гарч ирээд “Бы бие эвгүй байх шиг байна” гэж хэлээд намайг хамт гэрт очоод үзээд өгөөч гэхээр нь Бтэй хамт очиход хаалга нь цоожтой байхаар нь цонхоор нь харсан чинь том өрөөний гол хэсэгт Б ах дээшээ харсан байдалтай байсан, Бээс яасан юм гэхэд дуугарахгүй байхаар нь “энэ асуудлаа өөрсдөө шийд” гэж хэлээд явсан ... сүүлд Бы гэрт юу болж уу гэж харах гэж очсон, цонхоор харсан, даавуу нөмөрсөн байдалтай хэвтэж байсан” / 1 хх 110-113, 114-115, 4-р хх 47/ гэсэн мэдүүлэг,

 

гэрч Г.Ч “ ... Б гэх танихгүй хүн цонхоор ороход туслаад өгөөч гэхэд нь тусалж цонхоор оруулсан, ... хамт О байсан, гэрт нь Отой хамт ороход буйдангийн харалдаа 1 эрэгтэй хүн нуруу, толгой нь цус болчихсон, өмд нь бас цус болсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан  ... О ах “энэ пизда утас хулгайлчихлаа” гэж байсан, ... би тэднийг зодолдсон гэж ойлгосон “ гэсэн /1 хх 74/ мэдүүлэг,

 

гэрч М.М “ ... 11-р сарын 24-ны 11 цагийн орчимд Б гэдэг залуутай таарсан, намайг Б ахын гэрт ороод гараач гэхээр нь хамт орсон, тэнд О, Баяраа, Сүхээ, Б 4 архи ууж байсан, архи дуусахад Сүхээ 1 шил архи гаргаж ирсэн, тэрнийг бид 6 хувааж уусан, би тэгээд шууд харьсан,  ... орой 21 цагийн үед сэрээд Бых рүү явсан, гадаа үүдэнд О нэг намхан залуутай хамт зөрсөн, гэрт ороход Б том өрөөнд ... буйдангийн дэр ... арчаад сууж байсан, ... коридорт төмөр савтай ус байсан, Бээс” юу болсон бэ” гэхэд Б юу ярьсныг ойлгоогүй, Б авдрын урд талд цаашаа хараад хэвтэж байсан” гэж /1 хх 95-96, 97-98, 99/ тус тус мэдүүлцгээсэн.

 

5.4. Эдгээр мэдүүлгүүдийг хяналтын камерын бичлэг/1 хх 44-46/-тэй харьцуулж шинжлэн судлахад: 

 

Бичлэгийн тэмдэглэлийн 54-д  “ 20 цаг 46 минут 51 секундэд 41-р байрны орцоос 2 эрэгтэй хүн гарч ирээд байрны баруун буланг тойроод хойш алхаж явсан /Б, О /,

55. 21 цаг 06 минут 53 секундэд хар өнгийн куртиктай өндөр,  намхан хоёр эрэгтэй орцруу орсон /Ч, О /,

56. 21 цаг 45 минут 19 секундэд 41-р байрны баруун талаас хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй ирээд орцны баруун талын 2 ширхэг цонх руу өнгийж хараад орцны үүд хэсэг ирэхэд орцноос хар өнгийн гадуур хувцастай 2 эрэгтэй гарч ирсэн, орцноос гарч ирсэн 2 эрэгтэйтэй харилцан яриа өрнүүлээд орц руу орсон, 21 цаг 46 минут 22 секундэд орцноос гарч ирсэн 2 эрэгтэй “***” зочид буудлын зүгт алхаж явсан. / Ч, О нар/,

57. 21 цаг 55 минут 21 секундэд орцноос 41-р байрны орцноос хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй гарч байрны баруун талаар тойрч алхаж явсан /М/,

58. 21 цаг 57 минут 24 секундэд 47-р байрны орцноос хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй гарч *** зочид буудлын зүгт алхаж явсан /Б/,

59. 22 цаг 01 минут 06 секундэд *** буудлын зүүн талаас хар өнгийн гадуур хувцастай, саарал өнгийн гадуур хувцастай 2 эрэгтэй гарч ирээд 41-р байрны орц руу ороод 22 цаг 01 минут 38 секундэд гарч орцны баруун талын 2 ширхэг цонхны харалдаа очоод цонх руу авирч хараад 1 нь 41-р байрны баруун тал, нөгөө нь *** зочид буудлын зүгт алхаж явсан / Б *** буудлын зүгт явж, С байрны баруун талаар хойшоо яваад өгсөн /,

60. 22 цаг 04 минут 06 секундэд *** зочид буудлын зүүн талаас 3 эрэгтэй гарч ирэн *** зочид буудлын зүүн хойд талд хоёр нь үлдээд, нэг нь хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн нь 40-р байрны орцоор яваад орсон /Ч, Б, О нар/

61. 22 цаг 04 минут 06 секундэд *** зочид буудлын зүүн талаас 2 эрэгтэй хүн зогсож байхад саарал куртиктэй Б 22 цаг 11 минут 11-25 секундэд 40-р орц руу орж хар өнгийн куртиктэй О нь үлдэж, хойноос ирсэн хар хувцастай эрэгтэй хүн *** буудлын хажуугаар гарах гэж байхад О дуудаж 22 цаг 12 минут 12 секундэд уулзаж, мөн Б 40-р байрны орцноос гарч ирж 12 минут 35 секундэд Бтэй уулзаад 12 минут 50 секундэд буцаад явж байна /О, Б, танихгүй залуу/

62. 22 цаг 15 минут 15 секундэд Б нь хойшоо яваад өгсөн /Б/

63. 22 цаг 22 минут 14 секундэд Б хойноос буцаж ирээд Отай уулзсан /О, Б/

64. 22 цаг 23 минут 20 секундэд Б, О хоёр 40-р байрны орц руу явж орсон /Б, О /

65. 22 цаг 26 минут 15 секундэд 40-р байрны орцноос гарч ирээд хойшоо явсан /О, Б /

66. 23 цаг 26 минут 31 секундэд 41-р байрны баруун талаас хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй гүйж 41-р байрны орцны баруун талын гэрэлтэй 2 ширхэг цонх руу өнгийн хараад цонхны бариулаас бариад 2 удаа татаад дээш авираад 23 цаг 27 минут 25 секундэд цонхоор нэвтэрч орсон /О/

67. 23 цаг 32 минут 35 секундэд баруун талаас хар өнгийн хувцастай эрэгтэй хүн ирээд цонх руу дээш өгсөж хараад баруун тал руу тойрч яваад буцаад баруун тийшээ яваад өгч байна /С/ гэж тус тус тэмдэглэгдсэнтэй дээрх мэдүүлгүүд тохирч байгаа,  

 

5.5. Шүүгдэгч О хохирогчийн гэрт ганцаараа хамгийн сүүлд хохирогчийн гэрийн цонхоор ороод 30-аад минут болсны дараа  гэрлийг унтраагаад гарсан үйлдэл нь камерын бичлэгийн үзлэгийн тэмдэглэлийн 66-д: “ 23 цаг 26 минут 31 секундэд 41-р байрны баруун талаас хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй гүйж 41-р байрны орцны баруун талын гэрэлтэй 2 ширхэг цонх руу өнгийн хараад цонхны бариулаас бариад 2 удаа татаад дээш авираад 23 цаг 27 минут 25 секундэд цонхоор нэвтэрч орсон /О/,

 

68-д: 2020.11.25-ны 00 цаг 05 минут 40 секундэд 41-р байрны орцны баруун талын 2 ширхэг цонхны гэрэл унтарсан, 00 цаг 06 минут 46 секундэд орцны баруун талын цонхоор нэвтэрсэн хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй орцны хаалгаар гарч ирээд байрны баруун талаар хойш алхаж явсан /О / гэж тус тус бичиж тэмдэглэгдсэн нь:

 

Оын яллагдагчаар өгсөн “ ... Засаг даргын тамгын газрын үүдэнд сууж байсан чинь жижүүр нь “одоо чи харь, дарга цэрэг ирсэн хуралтай байхад энд байгаад”  гэхлээр нь би тэндээс гараад буцаад Бы гэрт ирэхэд хаалга нь түгжээтэй байхаар нь цонхыг нь тогшоод нээхгүй байхаар нь урд талын цонхоор нь авирч ороход Б авдарны урд талд дээшээ харсан толгой нь цонхны талд унтаж байсан. Би гэрт нь гар утсаа хайгаад жижиг өрөөнөөс нь гар утасны цэнэглэгчээ авч халаасандаа хийгээд тамхи татаж байгаад гэртээ харьж амаръя гээд гэрлийг унтраагаад гэрээс нь гарч явсан,  тэгээд би ... өөрийн гэрийн хаалга цохиход манай хадам ээж үүд нээгээд би гэрийн том өрөөнд буйдан дээр өмсөж явсан хувцастайгаа унтаж амарсан “ гэсэн  /1 хх 149-152/ мэдүүлэгтэй мөн тохирч байна.

 

6. Эдгээр нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд хохирогч З.Бы амь нас хохирох гэмт хэрэг гарах цаг хугацаанд З.Б, О, Б нар байсан,  “…Оын гар утас алга болсон, Б нь барьцаанд тавиулахаар Мэндээд өгч явуулсан” гэснээс болж О нь уурлаж З.Быг зодсон болох нь тогтоогдсон байна.

 

Хохирогч З.Бы цусанд  4.9 промилл спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан буюу  биеэ хамгаалах чадваргүй согтуурсан үед нь хохирогчийг шүүгдэгч О зодож, хохирогчийн биед хавсарсан хүнд гэмтэл буюу гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан, хохирогчийн биед олон тооны гэмтэл үүссэн байсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан “... хүнийг онц харгис хэрцгийгээр, ... хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж алсан” гэх  “Хүнийг алах”  гэмт хэргийн шинжид нийцсэн.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт “ ... хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан бол ... хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан бол” гэсэн шинжүүдийг заасан.

 

Хохирогч З.Б шүүгдэгч От зодуулсан даруйдаа эмнэлгийн тусламж авч чадалгүй хэргийн газарт нас барсан нь хэргийн газрын үзлэг болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны 04/038 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон ба шинжээч П.Г 04/038 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ дурдаагүй ч “ ... хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан” /3 хх 232-233/ гэж мэдүүлсэнд  үндэслэн шүүгдэгч Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “…хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан бол” гэх  гэмт хэргийн шинжид хамааруулах үндэслэлгүй буюу өмгөөлөгч Э.Гын гаргасан энэ үндэслэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О нь архидан согтуурсны улмаас үйлдлээ мэдэхгүй гэсэн үндэслэлээр гэм буруу дээр маргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

7. Шүүгдэгч Оын үйлдлийн улмаас хохирогчийн биед хавсарсан хүнд гэмтэл учирч,  гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан, түүний биед амь биед нь хавсарсан хүнд гэмтэл, гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтэл, их тархи болон бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралтууд, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, цээжний зүүн ард талд 9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, цээжний зүүн ар талд 10-р хавирганы нугалмын хажуугаар зөрүүгүй хугарал, цээжний баруун талд 11, 12-р хавирга, суганы арын шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн ар доод дэлбэнгийн ар доод хэсэг дэх урагдсан шарх, цээжний зүүн тал дахь цус хуралт, хуйх болон чамархайн булчин дахь цус хуралт, дээд доод уруулын дотор талд язарсан шарх, нүүр, чих, хоёр гарын бугалга, шуу, цээжний урд тал, цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус хуралтууд бүхий олон тооны гэмтэл учирсан,  хохирогч нас барсан хор уршиг нь гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдэгдсэн тул анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар арван таван жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

8. Шүүгдэгч Бийн холбогдсон үйлдлийн тухайд иргэн З.Быг О зодож  хохирогчийн биед гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийд далд гэмтлүүд буюу хавсарсан хүнд гэмтэл учирч,  гавал тархины далд гэмтэл, цээжний хөндийн далд гэмтлийн улмаас зүрх судасны дутагдалд орж нас барах хүнд гэмтэл учруулсны улмаас амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн байгааг тэр мэдсэн гэж үзнэ.

 

Энэ  нь: гэрч Сын “ ...орой 22 цагт ХААН банкны АТМ орох гээд явж байхад О нэг танихгүй залуутай зогсож байсан, АТМ очоод болохгүй болохоор нь буцаад тэр 2 дээр очиход Б гарч ирээд “Бы бие эвгүй байх шиг байна” гэж хэлээд намайг хамт гэрт очоод үзээд өгөөч гэхээр нь Бтэй хамт очиход хаалга нь цоожтой байхаар нь цонхоор нь харсан чинь том өрөөний гол хэсэгт Б ах дээшээ харсан байдалтай байсан” гэсэн /1 хх 110-113, 114-115, 4 хх 47/ мэдүүлэг,

 

гэрч Х.Эын “ ... 11-р сарын 24-ны 23 цаг өнгөрч байхад Б ирсэн, О Б ахыг зодоод толгой дээр нь дэвсээд, нэг тийм юм болоод, нэг л эвгүйдчихлээ” гэж хэлсэн, ... 11-р сарын 25-ны өглөө нөхөр бид 2-ыг дөнгөж сэрээд байж байхад Б нь урт хар куртиктай залуутай ирсэн, нөхөр А гарч уулзчихаад орж ирээд “ энэ 2 үнэн яриад байх шиг байна” гээд сандрахаар нь би Ө цагдаа руу эхлээд ярьж, асууя гээд түүнд хэлсэн “ /1 хх 100-101/ гэсэн мэдүүлэг,

 

гэрч Н.Аын “ ...Бээс юу болсон бэ гэхэд Б ахын гэрээс ирлээ ... Б ахын гэрт байхад Оын гар утас нь алга болсон гээд Быг зодоод, толгой дээр нь дэвсээд байсан, толгой дээр нь битгий дэвсээд бай гээд байхад болихгүй байсан гэж надад ярьсан, ... тэгээд Б ах нэг сонин болчихсон гэж надад хэлсэн ... 25-ны өглөө манай гэрийн цонхыг хүн тогшихоор нь харсан чинь Б, О хоёр намайг гараад ир гэхээр нь...би гарч очсон...Б цагдаад очиж хэлье гэсэн чинь О айгаад очиж чадахгүй байна, яах уу гэж асуухаар нь би эртхэн цагдаа дээр очоод үнэн учраа хэлээ гэж хэлсэн ... Б гахай Шинээгийн гэрийг асуугаад Б, О хоёр төв оръё, тэгж байгаад цагдаа дээр очиж уулзана гэж хэлээд ... алхаад явсан гэсэн /1 хх 108-109/ мэдүүлэг,

 

хохирогчийн цогцост  шинжилгээ хийсэн шинжээч П.Г 04/038 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ дурдаагүй боловч “ ... хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн бол амь аврагдах боломжтой байсан” /3 хх 232-233/ гэж мэдүүлсэн,

 

гэрч А.Шын “ ... 11-р сарын 25-ны өглөө О, Б, Б 4-үүлээ уулзсан байж байтал ээж залгаад “чамайг 3 цагдаа сураад байна” гэсэн,  тэгтэл Б Бгийн утсаар дүү рүүгээ залгасан, дүү нь цаанаас нь “цагдаа сураад байна, тайлсан гутлын чинь зургийг аваад явлаа, юун цус болчихсон юм” гэж байгаа сонсогдсон ... Тэгэхээр нь Бээс”юу нуугаад байгаа юм бэ” гэтэл Б “өчигдөр наад О чинь Б ахыг зодоод архины шилээр цохиж унагаад тэрүүгээр нэг цус болгочихсон, би тэр цусыг нь цэвэрлэсэн, тэгээд цус болчихгүй юу даа” гэж хэлсэн,  О дуугарахгүй доошоо хараад суугаад байсан ... “нэгнийгээ зодож байхад та салгадаггүй юм уу” гэж би уурлахад “надад дийлдэхгүй байсан” гэсэн. “Одоо Б ах хаана байгаа юм гэхэд” өглөө эрт О бид 2 очсон, Б ах хаалгаа нээхгүй байна, хаана байгааг нь мэдэхгүй гэсэн. О хүнд битгий хэл гэсэн болохоор би чамд хэлээгүй гэсэн. Тэгээд бүгдээрээ явъя, цагдаа дээр очъё гээд гараад алхсан, салхинд цохиулаад согтсон байна, нэг ухаан  сэргэтэл цагдаа Даваадоржтой зогсож байсан “ гэсэн /1 хх 102-103/ мэдүүлэг,

 

гэрч М.Тын “ ... 25-ны өглөө 09 цаг болж байхад Шинээ, Б, О нар манайд “ 1 юм аваад өгчих” гээд ирсэн ... О, Б, Шинээ нар өөрсдийг нь цагдаа сураад байгаа дүү рүүгээ, нэг хүн рүү яриад мэдэж авсан, ... О Б 2 хоорондоо  “Б иймээ тиймээ юм болсон юм болов уу” гэж ярьж байсан “ гэсэн /1 хх 93-97/ мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

9. Монгол Улсын иргэн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д зааснаар “...гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх”,  “Эрүүл мэндийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх хэсэгт зааснаар “...хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх”  тус тус үүрэгтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан “бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ  зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, ...хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,  ...хохирогч нас барсан бол” гэх   шинжүүдийг энэ гэмт хэрэгт үйлдсэнд тооцохоор заасан.

 

Эдгээр  шинжүүдээс хохирогч З.Б От зодуулж бэртэл гэмтлийн  улмаас амь насанд нь аюул учирсныг шүүгдэгч Б мэдсэн, түүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх шаардлагатай байхад тусламж үзүүлээгүй нь “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” болон “Эрүүл мэндийн тухай” хуульд тус тус заасан “эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх иргэний үүргээ шүүгдэгч Б биелүүлээгүйгээс хохирогч нас барсан үйлдэл нь” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжид нийцнэ.

 

Шүүгдэгч Бийн иргэний үүргээ биелүүлээгүй нь эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн, болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Бт дөрвөн жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 4 жилийн ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар 2 жилийг нь өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг хоёр жилээр тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

10. Шүүгдэгч Оын өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсанаар “шүүгдэгч Б шүүгдэгч Оын эсрэг гэрч нартай үгсэн хуйвалдсан, гэрчүүд зориуд худал мэдүүлсэн” гэх үндэслэл, нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар  тогтоогдсонгүй.

 

Хэрэгт мөрдөгчөөс Г.Ч, М.М, Б.С, Х.Э, Н.А, А.Ш, М.Т нарт хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг тайлбарлан өгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж,  үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа болгож гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан, дээрх гэрчүүдээс мэдүүлэг авах цаг хугацаанд шүүгдэгч Б, О нарыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн байгууллагад саатуулсан байсан нь хэргээс харагдаж байгаа зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд  гэж үзэх ба анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй.

 

11. Хэргийн газраас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдээс улаан өнгийн утас буюу сахиус /хэргийн оролцогчдын хэлснээр/ нь хэнийх болохыг тогтоогоогүй, улаан утас дээр цус болон биологийн ул мөр илрээгүй, уг зүйлийн эзэн хохирогчийн нас барсан үйлдэлд буруутай гэж шүүгдэгч Оын өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцэж байгааг анхан шатны шүүх хүлээн аваагүй нь үндэслэлтэй.

 

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц “ ... улаан сахиусыг ээж ахад авч өгч байсан...”  гэдэг боловч “...хэргийн газарт байсан сахиусыг ахынх гэдгийг мэдэхгүй...” гэж /5 хх 239-241,  6 хх 154-155/-д гэж мэдүүлсэн ба гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч З.Б, шүүгдэгч О, Б 3 хамт байсан нь шүүгдэгч нарын өөрсдийн нь болон гэрч Г.Ч, Б.С, М.М нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон, сахиусанд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шинжилгээ хийсэн /3012 тоот шинжээчийн дүгнэлт  /6 хх 148-149/ гарсан тул дахин шинжилгээ хийх шаардлагагүй юм.

 

Мөн хэргийн газраас хураагдсан эвдэрхий зэс хундаганаас гэрч Б.Сын гарын хээ илэрсэн нь түүний гэрчээр өгсөн “ ... би тэднийд ороход Б 0.75 литрийн 1 шил архи авчирч байсан бөгөөд тэр архи задлаад би тэрнээс хамт уусан, Б ах намайг тойруулчих гэхээр нь би тэр архийг нь хундагалж тойруулсан” гэсэн мэдүүлэг /1 хх 112/-ээр хундган дээр байсан түүний гарын хээ гарсан шалтгаан нь тогтоогдсон.

 

Хэрэгт 19 цаг 08 минутаас 19 цаг 11 минут буюу 2 минутын хугацаанд Бы гэрийн гэрэл унтраад ассан, энэ хугацаанд гэрч Б.С, М.М, шүүгдэгч О, Б, хохирогч З.Б нар байх хугацаанд зодоон болсон гэж шүүгдэгч Оын өмгөөлөгч Т.Баас мэтгэлцэж байгаа ба  камерын бичлэгийн үзлэгийн “ ...47-д: 19 цаг 08 минут 36 секундэд 41-р байрны орцны баруун талын 2 цонхны гэрэл унтарсан, 48-д: 19 цаг 11 минут 02 секундэд 41-р байрны орцны баруун талын 2 цонхны гэрэл ассан” /1 хх 45 /   шалтгааныг гэрч  Б.С “ ... би яг гарах гэж байхад Б унтъя гээд гэрлээ унтраагаад буйдан дээрээ хэвтсэн, тэгээд намайг гал тогооны өрөөнд шилтэй цай байгаа тэрийг аваад ир, зурагтын удирдлага аваад өг” гээд зурагтын удирдлага нь олдохгүй байсан тул гэрлийг нь асааж хайхад буйдангийн завсар орсон байсныг авч өгсөн, тэгээд би гэрээс гарсан,  намайг байх хугацаанд зодоон болоогүй” гэж /5 хх 9/ гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 16/-тэй тулгаж үзэхэд “...цогцсын хажууд байх зүйлс №9 гэж дугаарлагдсан зүйлсэд шилэн аяга, ... цогцсын хажууд байгаа авдар дээр байх эд зүйлийг №10 гэж дугаарласан эд зүйлсэд зурагтын удирдлага” байгаа нь харагдаж байх тул гэрч Б.Сыг өөрийн мэдэж байгаа зүйлийг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт дээр №3 гэж дугаарласан зүйлсэд архины шилний хагархай хүзүү хэсгийг харуулсан, хогийн саванд  байсан хогноос архины шилний хагархайнууд байсан нь гэрэл зургаас /1 хх 18/ харагдаж байгаа ба Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны 04/038 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед “ … цээжний урд тал, цээжний ар талаар олон тооны зулгаралтууд, цус хуралтууд бүхий олон тооны гэмтэл учирсан” нь тогтоогдсон боловч энэхүү гэмтлийг шүүгдэгч Б архины шилээр цохиж үүсгэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6353 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 130-131/-ээр шүүгдэгч Оын өмсөж явсан хувцсанд шинжилгээ хийхэд Оын цамц, өмд, гутлын үдээс дээр цус илэрсэн нь хохирогч З.Бы ДНХ-тэй тохирч байгаа нь тогтоогдсон байна.

 

Мөн камерын бичлэгт 41-р байрны орцны гэрэл асч унтарсан шалтгааныг тогтоохоор 2 удаа үзлэг, туршилт /5 хх 235-238, 6 хх 143-144/ явуулсан ба орцны гэрэл нь орцны хаалга нээгдэх, хаагдах болгонд болон орцны айлуудын доторх хөдөлгөөнөөр мөн асч унтарч байгааг нь туршилтаар тогтоосон.

 

Гэмт хэрэг гарсны дараа шүүгдэгч Б, О нар нь хоёулаа гэр гэртээ харьж унтацгаасан болох нь тэдний мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа ба тэдний гарнаас цус болон биологийн ул мөр илрээгүй,  шүүгдэгч Бийн хувцас солигдсон зэргийг одоо дахин шалгаснаар хэрэгт  ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдох боломжгүй юм.

 

Эдгээр нөхцөл байдлуудаар шүүгдэгч О болон түүний өмгөөлөгч нараас гаргаж байгаа гэмт хэргийг шүүгдэгч О үйлдээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн гэх нөхцөл байдлууд нь үгүйсгэгдэж байна.

 

12. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн,  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

13. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цөөс нэхэмжилсэн оршуулгын зардалд 9,040,074 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хуваан төлүүлэхээр, сэтгэл санааны хохиролд  шүүгдэгч Оаас 12,020,000 төгрөгийг гаргуулахаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

 

14. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Н “Энэ хоёр хүнийг гэм буруутай гэж үзэж байна, шүүх шударга шийдвэрлэж өгнө үү” гэж дүгнэснийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт тус тус нийцсэн гэж үзнэ.

 

15. Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Х.У, шүүгдэгч Оын өмгөөлөгч Ж.Х, Т.Б, Э.Т нараас гаргасан давж заалдсан гомдлууд үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Х.У, шүүгдэгч Оын өмгөөлөгч Ж.Х, Т.Б, Э.Т нарын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч О, Б нарын  цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС