Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 22

 

                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн А хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.А ыг найман жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.А т оногдуулсан найман жилийн  хугацаагаар хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Шүүгдэгч Д.А ын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоёр зуун гучин зургаан хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан орны бүтээлэг нэг ширхэг, эмэгтэй хүний малгайтай цамц нэг ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн өмд нэг ширхэг, эмэгтэй хүний дотоож нэг ширхэг, бор цоохор өнгийн хөхний даруулга нэг ширхэг, улаан хүрэн өнгийн өрөөсөн оймс нэг ширхэг, богино ханцуйтай цамц нэг ширхэг, цэнхэр өнгийн эрэгтэй хүний дээл нэг ширхэг, цайвар өнгийн хөнжил нэг ширхэг, бор цоохор өнгийн хулдаас нэг ширхэг, нэгээс дөрөв хүртэл дугаарласан ариун цэврийн цаас, хатаасан цус хоёр ширхэг, Д.А ын хумс 9 ширхэг, Л.О-ийн хумс 10 ширхэг зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6.  Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.А  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

 

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                         ШҮҮГЧИД                                 Ц.ДАГИЙМАА 

                                                                                                           Э.ОДХҮҮ