Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 125/2017/0024/З |
Дугаар | 221/МА2018/0003 |
Огноо | 2017-12-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2018/0003
2017 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2018/0003 | Улаанбаатар хот |
Ц.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, Д.Э нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.С-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжмйг хүчингүй болгож, Ц.С-ийг Булган сумын “М Б” цогцолбор сургуулийн захиралын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, маргаан бүхий актад буруу дүгнэлт өгч, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасантай нийцэхгүй байна. Тодруулбал:
Нэг. Анхан шатны шүүхээс Ховд аймгийн Засаг даргад гардуулсан Ц.С-ийн нэхэмжлэлийн шаардлага Ховд аймгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай байсан.
Уг нэхэмжлэлд хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/1696 дугаар албан бичгээр хариу тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Булган сумын “М-Б” цогцолбор сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт шалгалт, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалт хуульд нийцсэн эсэх талаар дүгнэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгч Ц.С-д Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Санхүүгийн хяналт, аудитын албанаас “М-Б” цогцолбор сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байдаг.
Хоёр. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болох Ховд аймгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт мэтээр буруу дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцэхгүй байна.
Учир нь маргаан бүхий захиргааны актаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” үндэслэлээр нэхэмжлэгч Ц.С-ийг “М-Б” цогцолбор сургуулийн захиралын ажлаас халсан.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил гаргасан үндэслэл нэхэмжлэгч Ц.С-ийг ажлаас халах захирамжийн үндэслэл болоогүйг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Гурав. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...аудитын шалгалтаар төлбөрийн акт тогтоогоогүй, зөрчилгүй дүгнэлт гаргасан байх тул тогтоогдсон гэж шууд буруутгах үндэслэл болохгүй ...” гэж дүгнэхдээ нотлох баримтыг буруу үнэлсний дээр Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэлээ.
“М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд Ховд аймгийн Аудитын газраас зөрчилгүй санал, дүгнэлтийн гэрчилгээ олгосон нь тус байгууллагын санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, санхүүгийн тайлан гаргах талаарх Сангийн сайдын зааврын дагуу илэрхийлэгдсэн эсэхэд түүвэр хйин өгч буй дүгнэлт байдаг.
Харин нэхэмжлэгч Ц.С нь “М Б” цогцолбор сургуулийн захиралаар /төсвийн шууд захирагч/ ажиллаж байхдаа огтхон ч санхүүгийн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, тус байгууллагын санхүүгийн тайлан бүхэлдээ зөрчилгүй гэсэн дүгнэлт биш юм.
Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийн болон нийцлийн аудит гэсэн төрийн аудитын төрөл тус бүр шалгалтын хамрах хүрээ, шалгалтын хүрээнд шалгах санхүүгийн баримт, материалын агуулга, шалгуур үзүүлэлтийн хувьд харилцан адилгүй байдаг.
“М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд Ховд аймгийн Аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Санхүүгийн хяналт, аудитын албанаас гүйцэтгэлийн аудит хийж, тус бүртээ дүгнэлт гаргасан гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн.
Сахүүгийн тайлангийн аудитаар илрээгүй санхүүгийн зөрчил дутагдал гүйцэтгэлийн аудитаар илрэх нь элбэг. Учир нь санхүүгийн тайлангийн аудитаар зөвхөн тайлан балансыг хянадаг бол гүйцэтгэлийн аудитаар санхүүгийн анхан шатны баримтыг төсвийн гүйцэтгэл, хөрөнгийн бүртгэлийг хянадагт байдаг.
Иймдээ ч “М Б” /2 дугаар сургууль нэртэй/ цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангийн 1.7-т “Аудитын явцад илрүүлсэн алдаа, зөрчилтэй асуудал, гаргасан шийдэл”-ийг менежментийн захидалд тусгав... Менежментийн захидлын 3.1-т “2016 оны батлагдсан төсвийг 6,9 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заалтыг зөрчсөн” гэжээ.
Энэхүү санхүүгийн алдаа, зөрчлийг төсөв захирагч буюу “М Б” цогцолбор сургуулийн захирал Ц.С- хүлээн зөвшөөрснөөр 2016 оны санхүүгийн тайландаа аудитын дүгнэлт гаргуулсан байдаг.
Ийм байхад анхан шатны шүүх “М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд Ховд аймгийн Аудитын газраас хийсэн дүгнэлтийг зөвхөн нэг талыг баримталж, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.
“М Б” цогцолбор сургууль нь зөвхөн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар батлагдсан төсвийг хэтрүүлсэн нь нэхэмжлэгч Ц.С-ийг эрхэлсэн байгууллагынхаа төсвийг хуулийн дагуу зарцуулдаггүй, байгууллагын мөнгөн хөрөнгөд үр ашигтай удирдаггүй, муу менежер байсныг харуулах хангалттай нотолгоо юм.
Дөрөв. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжгэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заажээ.
Нэхэмжлэгч Цэвгээгийн С нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “М Б” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан.
Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т тодорхойлжээ.
Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах үндэслэлийг Хөдөлмөрийн тухаи хуулийн 40 дүгээр зүйлд тусгасан байхад анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах ёстой мэтээр хуулийг буруу хэрэглэлээ.
Учир нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой харилцааг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухаи хууииудаар нарийвчлан зохицуулсан байдаг.
Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтйн пжил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтошдсон бол ажилтныг ажлаас халах үндэслэл байхаар мөн хуулийн 40 дүгээр зйүлийн 40.1.5 дахь хэсэгт тусгажээ.
Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсол байхыг шаарддаг.
Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 28',1.1-т “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах”, 281.1.4-т “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх” эрх хэмжээтэй.
Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 23-наас 29-ний өдрүүдэд Булган, Үенч, Алтай, Мөст сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт хийсэн байдаг.
Эдгээр хяналт, шалгалтын ажлын хүрээнд “М Б" цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайлангаар байгууллагын төсвийг 7,5 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан, авлагыг өмнөх оноос 5,6 сая төгрөгөөр өсгөсөн, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 7,8 сая төгрөгийн өр үүсгэсэн, цалингийн урьдчилгаа хавтгайруулан олгосон, батлагдсан орон тоог хэтрүүлсэн санхүүгийн зөрчил, дутагдал тогтоогдсон байдаг.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийгүрашигтай, хэмнэлттэйбайхаартөлөвлөж, зарцуулах”, 6.4.8-т “төсвийгзохистойудирдажавлага, өртөлбөрүүсгэхгүйбайх” санхүү, төсвийнзохистойудирдлагыгхэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн.
Угтаа төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй байхаар Тосвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан байдаг.
Ийм байхад анхан шатны шүүх “М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас хийсэн гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын агуулгад хамааралгүй гэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.
Тав. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-т "төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлдэг.
Төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байхаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18- т тусгаж, төсвийн шууд захирагч ньтөсвийн талаарх бүрэн эрхийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-ттодорхойлсон.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-ийн 1-т өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах төрийн байгууллага, албан газрын эд хөрөнгийн эрхийг хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төсвийн санхүүжилттэй "Минжи! Булган” цогцолбор сургуулийн захирал Ц.С нь төсөв захирагч, эд хөрөнгө хариуцсан ажилтан тул ажйл олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй ажиллах үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч Ц.С “М Б” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа байгууллагын 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалтаар тогтоогдсон байдаг.
Хэдийгээр Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны гүйцэтгэлийн аудит маргаан бүхий захиргааны акт гарсны дараа “М Б” цогцолбор сургуульд хийгдсэн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийж, 15 төрлийн санхүүгийн зөрчил, дутагдал илэрч, улсын байцаагчийн акт, албан шаардлага тогтоогдсон нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Ийм байхад анхан шатны шүүх хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас М Б” цогцолбор сургуульд хийгдсэн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнг хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэхгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэснийг зөрчсөн.
Зургаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах”, 9.1.2-т “ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах” аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын үүргийгхуульчилсан.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7/08 дугаар мэдэгдлийг ‘‘М Б" цогцолбор сургуулийн захирал Ц.С-ьд, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 7/10 дугаар мэдэгдлийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус ирүүлсэн.
Прокурорын мэдэгдэлд:...2О17 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт “М Б” цогцолбор сургуулийн 11аангийн сурагч Э.Номин-Эрдэнэ, Д.Отгонням, Г.Бат-Өлзий, Б.Хосбат нар бүлэглэн иргэн Г.Ядамсүрэнгийн эзэмшлийн 3 тооны аккумляторыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэгдсэн.
Уг гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нь: ...Удирдлагын зүгээс байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаа болон албан хаагч, сурагч нартаа тавих хяналт сул байгаагаас багш нар хуваарьт хичээлээ орохгүй байх тохиолдолд гарч ахлах ангийн сурагч нар хичээл ороогүй цагийг ашиглан бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь тогтоогдсон... гэжээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц.С нь “М Б" цогцолбор сургуулийнхаа ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүргээ биелүүлээгүй байгууллагын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй байгаа нь харагдана.
Үүнийг нэхэмжлэгч Ц.С үгүйсгээгүй бөгөөд харин ч хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг буруутгах шалтаг болгсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-т заасантай нийцэхгүй байна.
Долоо. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны 1ухаи хуунийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтын хүрээнд Ховд аймгийн Засаг даргаас “М Б" цогцолбор сургуулийн захиралтай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг.
Гэтэл анхан шатны шүүх зөвхөн үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч Ц.С-ийг ажлаас халсан захиргааны актыг буруутгах үндэслэл болгож, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийлээ.
Үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэх бөгөөд биелэлтийг дүгнэх хугацаа болоогүй гэдэг шалтгаанаар эрхэлсэн байгууллагынхаа төсвийг зохистой удирдаж чаддаггүй, батлагдсан төсвийг хэтрүүлдэг, дур мэдэн орон тоо нэмдэг, цалингийн сангаас өр, авлага үүсгэдэг зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаа ажилтныг хайцаалж, хамгаалсаар байх уу, төсвийн мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулж байгааг таслан зогсоож хариуцлага тооцох уу.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6,1-т “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх” зарчимтай.
Энэхүү зарчмын дагуу хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.С-ьтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр цуцалж, эрхэлж буй ажлаас халж, хуулийг хэрэгжилтийг хангуулсан.
Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.С-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Хариуцагчаас маргаан бүхий захирамжийн үндэслэл болох “эрхэлсэн байгууллагынхаа 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан” гэж нэхэмжлэгчийг буруутгах болсон шалтгаан үндэслэлтэй холбогдуулан “Боловсрол соёл, урлагийн газраас хийсэн дотоод хяналт шалгалт, Аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй байна.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.4-т “дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна” гэж зааснаас үзвэл төсвийн хөрөнгөтэй холбоотой санхүүгийн хяналт шалгалт хийх дотоод аудитын чиг үүргийг санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй этгээд хийж гүйцэтгэхээр байна.
Хэрэгт авагдсан тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Булган, Үенч, Мөст сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтай танилцаж зөвлөн туслах, хяналт шинжилгээ хийх ажлын удирдамж[1]-аас үзвэл “сургууль, цэцэрлэг, соёлын төвийн хөгжлийн төлөвлөлтүүд, холбогдох хууль, журам, сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган зөвлөн туслах, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны болон аймгийн боловсрол, соёлын салбарт олон нийтийн оролцоог өргөжүүлэх” гэж тодорхойлсноос үзвэл тус хяналт шалгалтыг “хамрагдах байгууллагуудын хөгжлийн төлөвлөлтүүд, холбогдох хууль, журам, сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслахаар хийх” зорилгоор хийсэн байх тул тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан Боловсрол, соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтэн С.Оюундэлгэрийн М Б цогцолбор сургуулийн 2016 оны төсвийн зарцуулалт, 2017 оны 1 дүгээр улирлын төсвийн гүйцэтгэл, зарцуулалттай холбогдуулан хийсэн тайлан, дүгнэлтийг нэхэмжлэгч Ц.С-ийг ажлаас халах үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэрийг “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх” хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн шийдвэр гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх энэ талаар “...боловсрол, соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтэн нь тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаатай танилцаж хяналт шинжилгээ хийж заавар, зөвлөмж өгч ажилласныг буруутгахааргүй байх ч хуулиар тусгайлан заасан эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан гэх үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан тус аймгийн Аудитын газрын Төрийн Аудитын тухай хуулийн 15.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 3.9.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Булган сумын “М Б” цогцолбор сургууль буюу 2 дугаар сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийсэн гэх Аудитын тайлан[2]-д “төлбөрийн акт тогтоосон алдаа, зөрчилтэй асуудал байхгүй” гэж дүгнэгдсэн байх тул нэхэмжлэгч Ц.С-ийн хариуцсан сургуулийн санхүү, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаарх зөрчил дутагдал маргаан бүхий актыг гарахаас өмнө эрх бүхий мэргэжлийн байгууллага, албан тушаалтны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх буюу хариуцагчийн “эрхэлсэн байгууллагынхаа 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан нь Аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 35/04/19 дүгээр хяналт шалгалтын удирдамж[3], Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын тайлан[4], Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Болормаагийн тогтоосон 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай”, “Төсвийн орлого болгох тухай”, “Анхан шатны баримтгүй төлбөрийг төсвийн орлого болгох тухай”, “Илүү олгосон цалин хөлс, мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай” 35-05 дугаар актууд[5] зэрэг баримтууд нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн маргаан бүхий Б/45 дугаар тушаалын үндэслэл болсон байх цаг хугацааны боломжгүй байх тул тус баримтуудыг нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэрийн үндэслэлд хамаатуулан үзэх үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцсэн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх хэргийг хэтэрхий нэг талыг баримталж Санхүүгийн хяналт, аудитын албанаас “М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнг хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэхгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах болсон өөр нэг үндэслэлийг “сургуулийнхаа багш, суралцагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болсон” гэж тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 7/10 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7/08 дугаар мэдэгдлүүд[6]-ээс үзвэл “М Б” цогцолбор сургуулийн 4 сурагчид холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материал ирүүлсэн байхаас гадна тус мэдэгдэлд дурдагдсан “сургуулийн удирдлагын зүгээс багш сурагчдад тавих хяналт сул” гэх ерөнхий дүгнэлтийг нэхэмжлэгчид шууд хамаатуулан хариуцагчаас “... хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болсон ...” гэж нэхэмжлэгч Ц.С-ийг ажлаас халах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.
Учир нь, маргаан бүхий актын үндэслэл болсон “хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй” гэх үндэслэл нь өөрөө тодорхой урьдчилж тогтоосон нөхцлийг үнэлж дүгнэсэн шинжгүй, хэмжиж болох шалгуур үзүүлэлт нь тодорхой бус бүрхэг ерөнхий агуулга бүхий дүгнэлт байна. Өөрөөр хэлбэл, хяналтыг ямар түвшинд хэрхэн хэрэгжүүлсэн бол “зохих ёсоор хэрэгжүүлсэн” гэж үзэх талаар тодорхой шалгуур үнэлэмжийг хариуцагчаас тодорхойлон зааж, ажлын байрны тодорхойлолт болон бусад ямар нэгэн баримтад тусгаж үүрэгжүүлээгүй байхаас гадна түүнийг үнэлэх, үнэлсэн шалгуур шаардлага нь өөрөө тодорхойгүй энэ тохиолдолд шүүх прокурорын газрын мэдэгдэлд дурдагдсан ерөнхий дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн дээрх буруутгалыг зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагчаас энэ талаар тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт шийдвэрийг заагаагүй буюу захирлын үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад шалтгаант хамааралтай байсан, нөлөөлсөн гэх баримт нотолгоогүйгээр “... удирдлагын зүгээс байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаа болон албан хаагч, сурагч нартаа тавих хяналт сул байгаагаас багш нар хуваарьт хичээлээ орохгүй байх тохиолдол гарч ахлах ангийн сурагч нар хичээл ороогүй цагийг ашиглан бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь тогтоогдсон ...” гэж тус сургуулийн сурагчид гэмт хэрэгт холбогдсон шалтгааныг сургуулийн захиралд шууд хамаатуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон тусгай зарчим, журамд нийцсэн байхаас гадна тухайн харилцааг буюу энэ тохиолдолд хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа нь хөдөлмөрлөхтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан зарчим, журамд нийцсэн байх учиртай.
Нэхэмжлэгч Ц.С-ийг “эрхэлсэн байгууллагынхаа 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр, өр авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан, сургуулийнхаа багш, суралцагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болсон зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсан маргаан бүхий захиргааны акт нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж хуульчилсантай тус тус нийцээгүй хууль бус байх бөгөөд тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь дээр дурдсанаар тогтоогдсон, түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэсэнтэй холбогдуулан “... нэхэмжлэгч нь байгуулагын төсөв, санхүүгийн талаар хэрэгжүүлэх чиг үүргийг нарийвчлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч зохих хариуцлагыг тооцох байжээ ...” гэж, “үр дүнгийн гэрээ дүгнэх хугацаа болоогүй байхад Боловсрол соёл урлагийн газрын үндэслэлийг тусгаагүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар тусгаагүй саналыг үндэслэн ажлаас халсан нь хуульд нийцээгүй” гэж, мөн нэхэмжлэлийн цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгах шаардлагын талаар болон бусад асуудлаар зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ