Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2016/0573

 

Нийслэл дэх Захи*******ны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, иргэдийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т*******, З.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.У******* нарыг оролцуулан иргэн З.Х*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид холбогдох захи*******ны хэргийн шүүх хуралдааныг шүүх хуралдааны 2 дугаар танхимд хянан хэлэлцээд 

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Х*******ын өмгөөлөгч П.Г******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 

“...Нэхэмжлэлийн шаардлага эцсийн байдлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ”. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлтэй танилцлаа. Энэхүү хуралдааны 3 дугаар хэлэлцэх асуудлаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байгаа учраас хариуцагчийн зөвшөөрлийг батлаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. Тийм болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”

Хариуцагчийн өмгөөлөгч Х.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг хэрэг ма*******н дээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байгаа. Хуралдааны тэмдэглэлээр шийдэж байгаа асуудлаар тогтоол гардаггүй. Мөн энэ хуралдааны тэмдэглэл дээр “...энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдсэний дараа тогтоолын асуудал шийдэгдэнэ...” гэж тусгагдсан байгаа. Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлнэ гэж байгаа болохоос биш бичгээр илэрхийлээд хуульд заасан заавал шийдвэр гаргасан байхыг шаардахгүй учраас үүнд тогтоол гарсан гараагүй нь ач холбогдолтой биш гэж бодож байна” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Х******* нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан ”Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг даалгах”  гэж өөрчилсөн. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/332 дугаар албан бичигт “... Тус асуудлыг Нийслэл дэх Захи*******ны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ... нар 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хэлэлцэж “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай” 847 дугаартай шийдвэр гаргасан байна.

Иймд уг асуудлаар шүүхийн шатанд дахин ма*******н үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар иргэн З.Х*******ын гаргасан “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна”  гэжээ. 

Мөн хариуцагчаас ирүүлсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай хуралдааны тэмдэглэлд “...Ц.Сандуй: -Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөө батлагдсан байгаа. Хурлын төлөвлөгөөг танилцуулбал, ...3. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай иргэн З.Х*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захи*******ны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай гээд “ШИЙДВЭРЛЭСЭН НЬ” ХЭСЭГТ “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авлаа, хурлын тэмдэглэлийг га*******д шүүхрүү явуулахыг дэмжиж байгаа тэргүүлэгчид гараа өргөнө үү, хуралд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ” гэжээ . 

Монгол Улсын Засаг захи*******, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т  “...гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, нэрэмжит шагнал бий болгох, түүх, соёлын дурсгалт, үнэт зүйлсийг тогтоож хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, энэ талаар нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх журам тогтоох” бүрэн эрх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид олгогдсон бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт  төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол  хүчинтэйд тооцно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж тус тус заасан байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 85 хувийн ирцтэйгээр хэлэлцэж, оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн болохыг бичгээр илэрхийлсэн байх бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус баримтлан иргэн З.Х*******ын Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар сарын 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн тогтоол нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ

                 ШҮҮГЧИД                       М.БАТЗОРИГ

                                                                          Ц.САЙХАНТУЯА