Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 11 өдөр          Дугаар 226/МА2020/00020                              Хэрлэн сум

 

Х*******ийн нэхэмжлэлтэй,

Е*******д холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00020/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21*******ний өдрийн 737 дугаар шийдвэртэй Х*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Е*******д холбогдох “гэм хорын хохиролд 35800580 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын давж заалдах гомдлоор 2020 оны 10 дугаар сарын 23*******ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 12 дугаар сарын 09*******ний орой Е******* намайг шат руу түлхэн унагааж миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан. Тухайн үед би шатнаас унахдаа Е*******оос зуурч унасан бөгөөд Е******* миний дээрээс унасан. Уг хэргийг Хэнтий аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч мөрдөн шалгах ажиллагаа удаж байсан учраас миний бие өмгөөлөгч Ганганбарстай 1000000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр авсан. Мөрдөгч Д Е******* бид хоёрыг хоорондоо эвлэр гэж удаа дараа шаардаж байсан. Хэрэг шүүх рүү шилжихгүй удаад байсан учир шалтгааныг тодруулахаар 2018 оны 7 дугаар сард Прокурорын газар очиход тус эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11/03 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байсан. Ингээд өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч хүлээж аваагүй учир улсын прокурорт гомдол гаргаж уг тогтоолыг хүчингүй болгож хэргийг сэргээлгэсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 19*******ний өдөр хяналтын прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Е*******ын өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж уг хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гарсан. Ингээд миний бие Улаанбаатар хотын “С” ХХК*******ийн өмгөөлөгч Д*******той 2800000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр авсан. Улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 13*******ны өдөр болж Е*******ыг буруутайд тооцож 10000 нэгжээр торгосон.

            Миний бие хэрэг гарахаас өмнө том тэргээр нүүрс тээвэрлэж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан бөгөөд нэг сарын орлого 2500000*******3000000 төгрөг байсан. Е*******ын үйлдлийн улмаас гэмтэл авч ажлаа хийх боломжгүй болсон. Мөн энэ хэргийн улмаас өмгөөлөгч авч санхүүгийн хувьд хохирсон.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заасны дагуу өмгөөлөгчийн хөлс 3800000, Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу хувийн машинтай очсон бензиний мөнгө 958580, 10 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 30000000, нийт 35800580 төгрөгийг Е*******оос гаргуулж өгнө үү гэжээ. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь хэзээ, ямар үндэслэлээр шатахуун, эм авсан нь тодорхойгүй байна. Өмгөөлөгч авах эсэх нь Х*******ийн өөрийнх эрхийн асуудал байсан тул гэм хорын зардалд оруулж тооцохгүй.

            2019 оны 8 дугаар сарын 13*******ны өдрийн шүүхийн шийдвэрээр эмчилгээний зардал 1535000, ажилгүй байсан хугацааны зардал 11000000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Гэм буруугийн асуудлаар маргахгүй, учир нь гэм буруугийн асуудлыг эрүүгийн шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар Х******* нь хөдөлмөрийн чадвараа алдсан зүйл байхгүй. Х*******ид учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэргийн гэмтэлд хамаарах боловч эдгэрэлтийн болон эмчилгээний байдлаас хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. 2020 оны 01 дүгээр сарын 22*******28*******ны хооронд эмнэлэгт хэвтсэн нь гэм хорын улмаас эмчлүүлсэн гэх эмчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч Х******* нь олох ёстой байсан орлого 30000000 төгрөгийг нэхэмжилжээ. Хавтаст хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрийн нүүрс тээвэрлэлтийн гэрээ авагдсан байна. Гэвч Х******* нь өөрөө машингүй, дүү болон найзыгаа жолоочоор хөлсөлж компанитай гэрээ хийж орлого олдог байсан нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог бөгөөд Х******* нь гэм хор учирснаар тээвэрлэлт хийхээ больсон биш анхнаасаа тээвэрлэлт хийдэггүй хүн байсан. Хэрвээ Х******* өөрөө тогтмол орлоготой байсан юм бол нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой байсан. Гэтэл 2020 оныг хүртэлх хувь хүний орлогын албан татвар төлсөн лавлагаа гараагүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй учраас хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ

             Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1*******д зааснаар хариуцагч Е*******оос 27816200 /хорин долоон сая найман зуун арван зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7984380 /долоон сая есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар хариуцагч Е*******оос 297031  /хоёр зуун ерэн долоон мянга гучин нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас сувилал болон шатахууны зардалд 456200 төгрөг, 2018, 2019 онуудад нэхэмжлэгч Х*******ийн олох ёстой байсан орлого 27360000 төгрөг, хариуцагчаас нийт 27816200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгчийн сувилал болон шатахууны зардалд 456200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ “Х******* нь 2020 оны 01 дүгээр сарын 23*******28*******ны өдрийн хооронд “Хужирт” рашаан сувилалд сувилгаа хийлгүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүний эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зардал гэж үзэх боломжтой” гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдалд учруулсан гэмтлийн улмаас зайлшгүй хийгдэх шаардлагатай болохыг тогтоосон тусгай мэдлэг бүхий эмчийн тодорхойлолт, дүгнэлт, үзлэгийн баримтгүйгээр дүгнэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ.

            Мөн “2020 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн “Г” анагаах ухааны төвд 2 удаа эмчилгээ үйлчилгээ авсан нийт 45600 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн 800000 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 75000 төгрөгийн шатахууны е*******баримтууд, 2020 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн  авто зам ашигласны төлбөрийн баримтууд нь нэхэмжлэгч Х*******ийн сувилалд явсан цаг хугацаатай тохирсон тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл аливаа нотлох баримтыг үнэлэхдээ цаг хугацаатай тохирч байгаа буюу цаг хугацаагаар таамаглан дүгнэлт хийх нь эргэлзээ бүхий байдлыг бий болгох үр дагавартай. Нэхэмжлэгчийн сувилалд хэвтэн эмчлүүлсэн нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын улмаас үүдэлтэй гэдгийн нотлох баримтаар тогтоогоогүй, сувилалд явсан хугацаанд шатахууны зардал гаргасан гэх баримт нь нэхэмжлэгчийнх мөн гэдгийг хөдөлбөргүй нотлоогүй байхад шүүх цаг хугацаа таарч байна гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

            Нэхэмжлэгч Х*******ийн олох ёстой байсан орлого 27360000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх болсон гол нотлох баримт нь гэрч О*******н мэдүүлгийг үндэслэсэн боловч энэ нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан нотлох баримт биш юм. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд гэрч О, С, Б, У нарыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хуралдаанд гэрч нар ирээгүйгээс хойшилсон. Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдаанд гэрч нар ирээгүй бөгөөд өмнөх шүүх хуралдаан хойшлох хугацаанд шүүх гэрч О, С нарыг асуусан тэмдэглэл үйлдсэн нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, талуудын тэгш эрхийн зарчим зөрчсөн. Шүүх гэрч О, С нарыг гэрчээр шүүх хурлын бус үед асуухдаа надад урьдчилан мэдэгдээгүй, хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг тодруулан асуух боломжийг хангалгүй намайг байлцуулалгүй гэрч нарыг асуусан нь оролцогчийн эрхийг хязгаарласан, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

            Мөн нэхэмжлэгч нь байнгын ажлын байртай, нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татвар төлөгч болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, гэм хор учирснаас тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй болсон гэдгийг юугаар нотлоод байгаа нь тодорхойгүй байхад зөвхөн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн олох байсан орлогыг тооцож тогтоосон нь учир дутагдалтай болжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлд заасныг зөрчиж авсан гэрч О*******н мэдүүлгийг үнэлсэн, хэргийн оролцогч миний гэрчээс асуулт асуух эрхийг хязгаарласан, 2020 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн “Г” анагаах ухааны төвд 2 удаа эмчилгээ үйлчилгээ авсан нийт 45600, 2020 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн 80000, 2020 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 75000 төгрөгийн шатахууны э*******баримтууд, 2020 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн авто зам ашигласны төлбөр 3000, 2020 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 2000 төгрөгийн авто зам ашигласны төлбөрийн баримтууд нь нэхэмжлэгч Х*******ийн сувилалд явсан цаг хугацаатай тохирсон тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангахгүй, нэхэмжлэгч нь тогтмол орлого олдог, нийгмийн даатгал төлдөггүй, хүн амын орлогын албан татвар төлдөггүй болох нь Татварын албан лавлагаагаар тогтоогдсон, “Хэнтий Ус” ХХК*******ийн санхүүгийн баримт нь хууль ёсны нотлох баримт болохгүй учир Татварын ерөнхий газар болон Санхүүгийн хөндлөнгийн аудитын дүгнэлтээр баталгаажсан тайлан биш байтал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг зөрчиж үнэлсэн гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х******* нь хариуцагч Е*******д холбогдуулан гэм хорын хохиролд “өмгөөлөгчийн хөлс 3800000, Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу ирж очсон зардал 958580, сувилалд хэвтэж эмчлүүлсний төлбөр 250000, олох байсан орлого 30000000, нийт 35800580 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Е******* нь 2017 оны 12 дугаар сарын 09*******ний өдөр Х*******тэй маргалдаж түүнийг шат руу түлхэн унагаж эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13*******ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн 46 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15*******ны өдрийн 41 дугаартай тогтоол зэргээр тогтоогджээ /хх*******н 3*******5, 6*******11, 12*******16х/,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1*******д зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1*******д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Х******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцагч Е*******оос шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон Х*******ийн 2020 оны 01 дүгээр сарын 23*******28*******ны өдрийг хүртэлх хугацаанд “Х” рашаан сувилалд сувилгаа хийлгүүлсний төлбөр 250600, 2020 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр “Г” анагаах ухааны төвд 2 удаа эмчилгээ хийлгэсэн төлбөр 45600, 2020 оны 01 дүгээр сарын 22, 28*******ны өдрүүдийн шатахууны зардал болон авто зам ашигласны төлбөр 160000 төгрөг, нийт 456200 төгрөгийг сувиллын болон шатахууны зардалд тооцон хариуцагчаас гаргуулсан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрөөс 8 дугаар сарын 13*******ны өдрийн хооронд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу ирж очих унааны зардал болох 451280 төгрөгийн нотлох баримтуудыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13*******ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнөх хугацааны баримт гэж үзэн нотлох баримтаар дахин үнэлээгүй, өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцохгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Х*******ийн “олох ёстой байсан орлого 30000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4*******т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заажээ.

Архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэдгийг тухайн байгууллага албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр дагаж мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно.

Гэтэл Х*******ийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох “Х” ХХК*******ийн “Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх*******н 96х/ нь зөвхөн санхүүгийн тэмдэг дарагдсан, гарын үсэггүй байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х*******ийн 30000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бичгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй, гэрч О “Х*******ийг “Хс” ХХК*******тай ямар гэрээ байгуулж ажиллаж байсан талаар мэдэхгүй байна. ...Х******* 2016 онд өөрөө тээвэрт явдаг байсан, сүүлдээ түүний дүү, найз нар нь тээвэрт явж тээврийн хөлс нь Х*******ийн нэр дээр гардаг байсан” гэж /хх*******н 178*******179х/, гэрч С “...2016*******2017 онд Х*******ийн жолооч нь тээвэрлэлт хийж ирдэг, тээврийн падан нь Х*******ийн нэр дээр бичилттэй байдаг байсан. ...Х******* нь 2019, 2020 онд тээвэрлэлт хийгээгүй” гэж /хх*******н 180*******181х/ тус тус мэдүүлсэн байхад олох байсан орлогыг 13684081 төгрөгөөр тооцон нийт 27360000 төгрөгийг орлого олох байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2*******т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд Х*******ийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 35800580 төгрөгөөс 456200 төгрөгийг хангаж, үлдэх 35344380 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3*******т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                 1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21*******ний өдрийн ШШ2020/00737 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1*******д заасныг баримтлан хариуцагч Е*******оос 456200 төгрөгийг гаргуулж, үлдэх 35344380 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “297031 /хоёр зуун ерөн долоон мянга гучин нэг/” гэснийг “14336 /арван дөрвөн мянга гурван зуун гучин зургаа/” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3*******т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2*******т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5*******д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО                                     

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.