Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 27 өдөр          Дугаар 226/МА2020/00022                              Хэрлэн сум

 

Г*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч “Ж” ХХК*******ийн

захирал А*******, Э*******,

хамтран хариуцагч З*******,

Б*******, Б******* нарт холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00022/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгч Г*******,  

Хариуцагч “Ж” ХХК*******ийн захирал А*******,

Хамтран хариуцагч Б*******,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг,

Гэрч  Б******* нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрийн 733 дугаар шийдвэртэй Г*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК*******ийн захирал А*******, Э*******, хамтран хариуцагч З*******, Б*******, Б******* нарт холбогдох “15000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Г*******, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нарын давж заалдах гомдлоор 2020 оны 10 дугаар сарын 12*******ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр “Ж” ХХК*******ийн захирал А******* болон Э******* нартай “Орон сууц захиалгаар бариулах” 08 тоот гэрээг байгуулан хэлэлцэн тохиролцохдоо гүйцэтгэгч тал “Ж” ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах 36 айлын орон сууцны 13 тоот 34.14м2 талбай бүхий 1 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч тал буюу миний бие байрны үнэ 15000000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Э******* нь 2019 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр надтай аман хэлэлцээр хийж “Ж” ХХК*******д хийсэн ажлынхаа хөлсөнд 1 өрөө байр авахаар тохиролцсон бөгөөд уг байраа 15000000 төгрөг бэлнээр өгвөл гэрээ хийж баталгаажуулан өгнө гэж хэлсэн.

            Миний бие гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиалсан байрны үнэ болох 15000000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр “Ж” ХХК*******ийн санхүү болон борлуулалтын менежер З*******аар дамжуулан тус компанид бэлнээр тушааж, мөнгө тушаасан баримтад тус компанийн захирал А*******, З******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

            “Ж” ХХК*******ийн захирал А******* болон Э******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй намайг хохироож байгаа тул байрны төлбөр 15000000 төгрөгийг “Ж” ХХК*******ийн захирал А******* болон Э******* нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “надтай аман хэлэлцээр хийсэн, намайг “Ж” ХХК*******д хийсэн ажлын хөлсөндөө 1 өрөө байр авах болсон, тэр байраа 15000000 төгрөг бэлэн өгөх юм бол гэрээ хийж баталгаажуулж өгнө гэж хэлсэн” мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Миний бие Г******* гэдэг хүнийг танихгүй. Түүнтэй ямар нэгэн байдлаар орон сууц худалдах, худалдан авах болон орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулаагүй.

            Г******* З*******тай гэрээ хийж, “Ж” ХХК*******ийн захирал А******* гарын үсэг зурсан. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Г******* нь “Ж” ХХК*******тай байгуулсан гэрээний дагуу тухайн компанид өгсөн мөнгөө надаас нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Миний бие уг мөнгийг хариуцан төлөх учиргүй гэжээ.

            Хариуцагч “Ж” ХХК*******ийн захирал А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2013 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр “Мастер хаус” ХХК*******ийн борлуулалтын менежер З******* над руу утсаар яриад хүрээд ир гэхээр нь очсон. Намайг очиход үл таних хоёр иргэнтэй орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж, уг гэрээг шивээд гаргасан байсан. Намайг уг гэрээнд гарын үсэг зур гэхээр нь би гарын үсэг зурахгүй гэдгээ хэлээд гарсан. Захиалга өгсөн Г******* гэр бүлийнхээ хүний хамт хажууд нь байсан. Намайг явсны дараа Э******* утсаар яриад “гэрээнд гарын үсгээ зураа, Б******* зур гээд байна” гэж хэлсэн. Би гэрээнд гарын үсэг зурахгүй гэдгээ хэлсэн. Мөн захирал Б******* над руу залгаад “та гэрээнд гарын үсэг зур, би яаман дээр санхүүжилт хөөцөлдөөд явж байна, аймгийн Нийгмийн даатгалаас 10*******н байр авах болсон” гэж хэлсэн. Би гэрээнд гарын үсэг зурахгүй гэдгээ дахин хэлсэн. Эдгээр хүмүүс удаа дараа над руу залгаж байсан боловч би утсаа аваагүй. Намайг утсаа авахгүй болохоор менежер Г*******ын утас руу залгаж, А******* ахаар гэрээнд гарын үсэг зуруул гэж ярьсан байсан. Над руу байн байн залгаад байхаар нь би тус гэрээнд гарын үсгээ зурсан. Мөнгө төгрөгийн асуудлыг нь мэдэхгүй. Нэхэмжлэгч Г******* нэхэмжлэлдээ 37587000 төгрөгийн үнэтэй З******* болон миний гарын үсэг бүхий бэлэн мөнгөний орлогын баримт хавсаргасан байна. Миний бие уг бэлэн мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зураагүй, З******* болон миний гарын үсгийг эвлүүлж хийсэн байх магадлалтай байна.

            Г******* нь өмнөх шүүх хуралдаан дээр орон сууцны мөнгөө Э*******од өгсөн гэж мэдүүлж байсан. А******* миний нэр дээр түр хугацаанд байсан “Ж” ХХК нь Б*******ын компани юм. “Ж” ХХК*******ийг Б*******с Б******* авсан. Бетон зуурмагийн үйлдвэрийн газар, хайрганы орд газар авахын тулд орон нутгийн хүний нэртэй компани байх шаардлагатай болоод “Ж” ХХК*******ийг миний нэр дээр шилжүүлж авсан. Тухайн компанийн захиран зарцуулах эрх болон бичиг баримт нь Б*******д байсан. Б******* миний нэр дээр “Ж” ХХК*******ийг шилжүүлж авахдаа гарч болох бүх эрсдэлийг өөрөө хариуцахаар тохиролцсон. Дараа нь 2013 оны 10 дугаар сард Б******* “Ж” ХХК*******ийг Б*******т шилжүүлж өг гэсний дагуу шилжүүлж өгсөн. Миний бие “Ж” ХХК*******тай хамааралгүй” гэжээ.

            Хамтран хариуцагч З******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн үед “Ж” ХХК*******ийн борлуулалтын менежерээр ажилладаггүй, бичиг хэргийн ажилтан байсан. Г******* гэх хүнтэй гэрээ хийхэд захирал Б******* утсаар залгаад “би Улаанбаатар хотод ажилтай явж байгаа тул гэрээ хэвлээд гарын үсэг зуруулаад 10000000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд, үлдсэн 5000000 төгрөгийг Баатархүү инженерт өг”  гэж хэлсэн. Би Б******* захирлын хэлснээр гэрээг хэвлэж гарын үсэг зуруулаад мөнгийг шилжүүлсэн. Г******* Э*******той ямар холбоо харилцаатай болохыг мэдэхгүй. Г******* “Ж” ХХК*******д өгсөн мөнгөө надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний бие уг мөнгийг хариуцан төлөх үндэслэлгүй” гэжээ.  

            Хамтран хариуцагч Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            “Ж” ХХК*******ийн захиалагчтай Хэрлэн 4 дүгээр багийн 36 айлын орон сууцны ажлын гүйцэтгэгчээр миний үүсгэн байгуулсан “М” ХХК тухайн үед ажиллаж байсан.  2013 оны 11 дүгээр сард миний бие Улаанбаатар хотод ажлаар явж байх үед “Г******* гэдэг хүн гэрээ хийж байна, Э******* ажлын хөлсөнд авсан байраа Г*******т шилжүүлж байна” гэж утсаар ярьсан. Тухайн үед ажил бараг зогссон байсан. Би хөрөнгө оруулалт, материал татан авалтын ажлаар хот явсан байсан. Би дээрх гэрээг зөвшөөрч гэрээ байгуулахыг А*******, З******* нарт даалгасан. Г*******аас орж ирсэн 15000000 төгрөгийг Э*******од өгөхгүйгээр түр хэрэглэхээр өөрийн харилцах дансаар 10000000 төгрөгийг авсан, мөн инженер Б*******д 5000000 төгрөг шилжүүлэн өгсөн.

            Тухайн үед Хэрлэн голын гүүрэн дээр Орон нутгийн автозамын газрын харьяанд тээврийн хэрэгслээс татвар хураах байнгын ажиллагаатай цэг байгуулах, хуучин цагдаагийн купоныг шинэчлэн засварлах ажлын санал манай компанид ирсэн байсан болохоор Г*******аас орж ирсэн 15000000 төгрөгөөр дээрх ажлыг хийж улсын комисст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн актад ямар материал хэдэн төгрөгөөр хэн хаанаас худалдан авсан нь тодорхой байгаа урьдчилан хийсэн ажлын нийт зардал 20000000 төгрөг болсон бөгөөд нэхэмжлэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хэдий хэмжээний мөнгө шилжүүлснийг би мэдэхгүй, шилжүүлсэн мөнгө нь “Ж” ХХК*******ийн дансанд орсон бөгөөд уг мөнгийг миний бие дахин зарцуулсан зүйл байхгүй. Миний бие 2013 оны 12 дугаар сараас “Ж” ХХК*******тай хамтран ажиллахаа больсон. Ж” ХХК*******ийн дансанд хийсэн энэ мөнгийг захиран зарцуулсан нь А*******, Б******* юм гэжээ.

             Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК*******ийн /захирал А*******/, хариуцагч Э*******, хамтран хариуцагч З*******, Б******* нараас 15000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК*******ийн захирал Б*******оос 15000000 төгрөг гаргуулах тухай Г*******ын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Г******* давж заалдах гомдолдоо:Ж” ХХК*******ийн захирал А*******, хариуцагч Э*******, хамтран хариуцагч З*******, Б******* нар нь надаас 15000000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан нь тодорхой байтал анхан шатны шүүх зориуд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Хариуцагч Б*******, Б******* нар нь нэхэмжлэгчийн мөнгөөр Хэрлэн голын гүүрэн дээр татвар хураах купон ба замын өргөтгөл шинэчлэлийн ажилд 100 хувь зарцуулснаа хариу тайлбартаа дурдсан. Мөн “Ж” ХХК*******ийн дансанд хийсэн энэ мөнгийг захиран зарцуулсан нь А*******, Б******* нар гэж тайлбар өгсөн байна.

            Хариуцагч З******* нэхэмжлэгчийн мөнгийг хүлээж аваад Б*******ын данс руу 10000000 төгрөгийг, инженер Баатархүүгийн дансанд 5000000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэдгээ хариу тайлбартаа хэлсэн.

            Хариуцагч Э******* шүүхэд “Г******* гэх хүнийг танихгүй, түүнтэй ямар нэг байдлаар орон сууц худалдах, худалдан авах болон орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулаагүй” гэж худал мэдүүлэг өгсөн.

            Хариуцагч А******* нь “намайг хүн дарамталж гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээнд гарын үсэг зурчхаад дуурайж зурсан байна” гэж худал мэдүүлэг өгөн шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, шүүхийн шинжилгээний газарт шинжээч томилуулан ажиллагаа хийлгэсний үр дүнд хариуцагч А******* нь худал мэдүүлэг өгсөн нь тодорхой болсон.

            Шүүгч шүүх хуралдаанд ирсэн нотлох баримтуудыг бүрэн судлаагүй хариуцагч нарын талд хэт нэг талыг баримтлан ажилласанд гомдолтой байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, шударга бус буруу шийдвэр гарсан гэж үзэж байна.

            А*******, Э*******, Б*******, З******* нар нь хоорондоо ярилцан тохиролцож, үгсэн бүлэглэж Г*******аас 15000000 төгрөгийг авч хувьдаа хэрэглэж ашиглахын тулд түүнд “хямдхан байр барьж өгнө” гэж итгүүлэн хуурамч гэрээгээр халхавчлан “Ж” ХХК*******ийн нэрийг барьж түүнээс 15000000 төгрөгийг гаргуулан З******* тоолж хүлээн аваад 10000000 төгрөгийг Б*******ын хувийн данс руу шилжүүлэн түүнд өгч, үлдсэн 5000000 төгрөгийг нь Б*******д өгч, Б*******, Баатархүү нар нь хувийн хэрэгцээндээ ашиглан завшсан үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. А*******, Б*******, Э*******, З******* нар нь Г*******т учруулсан хохирлоо нөхөн төлөх нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Г******* нь хариуцагч “Ж” ХХК, Э******* нараас “байрны үнэ 15000000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр З*******, Б*******, Б******* нарыг хамтран хариуцагчаар татжээ.                                                  

            Нэхэмжлэгч Г******* нь “Ж” ХХК*******ийн захирал А*******тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж уг гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж борлуулалтын менежер З*******, захиалагч талыг төлөөлж Г******* нар гарын үсэг зурж, компанийн гүйцэтгэх захирал А******* гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ.

            Дээрх гэрээгээр гүйцэтгэгч нь Өндөрхаан хотын Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах 36 айлын орон сууцны 13 тоот 34.17 метр квадрат талбай бүхий 1 өрөө байрыг захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч тал нь гэрээний урьдчилгаа төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон дагуу Г******* нь орон сууцны урьдчилгаа төлбөр 15000000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр “Ж” ХХК*******ийн борлуулалтын менежер /бичиг хэргийн ажилтан/ гэх З*******т бэлнээр хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгч Г*******, хамтран хариуцагч З*******, Э******* нарын шүүхэд гаргасан тайлбар, мөн гэрч Б*******ийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

            Хариуцагч ”Ж” ХХК*******ийн захирал А******* шүүхэд гаргасан тайлбартаа: “З******* намайг “Орон сууц захиалгаар бариулах” тухай гэрээнд гарын үсэг зур гэхээр нь зурахгүй гэдгээ хэлсэн, дараа нь Б******* утсаар яриад гэрээнд гарын үсгээ зур гэхээр нь зурахгүй гэдгээ хэлсэн, удаа дараа залгасан болохоор гэрээнд гарын үсэг зурсан, энэ компани миний нэр дээр түр байсан боловч, захиран зарцуулах эрх нь Б*******д байсан” гэжээ.

            Хариуцагч Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Г******* нь З*******тай гэрээ хийж А******* баталгаажуулж гарын үсэг зурсан. Б******* З******* руу утсаар яриад “миний данс руу 10000000 төгрөгийг хий” гээд хийлгэсэн, би мөнгө аваагүй учир хариуцан төлөхгүй” гэжээ.

            Хамтран хариуцагч З******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б******* захирлын хэлсний дагуу гэрээ байгуулж,  захиалагчаас мөнгө авч Б*******ын Хас банкны данс руу 10000000 төгрөгийг шилжүүлж, инженер Баатархүүд 5000000 төгрөгийг өгсөн, жинхэнэ хариуцагчаар Б*******ыг тогтоож өгнө үү” гэжээ.

            Хамтран хариуцагч Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: “би хариуцахгүй уг мөнгийг Хэрлэн голын гүүрэн дээр татвар хураах купон ба замын өргөтгөл шинэчлэлийн ажилд 100 хувь зарцуулагдсан, дээрх ажлыг хөлсийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс “Ж” ХХК*******ний дансанд хийсэн, А*******, Х.Б******* нар захиран зарцуулсан” гэжээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г******* нь иргэн А*******, Э*******, З*******, Б******* нартай гэрээ байгуулаагүй тул “Ж” ХХК*******ийн хүлээх үүргийг хариуцахгүй, үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2*******т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г******* нь” Ж” ХХК*******тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан хэдий ч байрны урьдчилгаа 15000000 төгрөгийг “Ж” ХХК*******ийн дансанд хийлгүйгээр бэлнээр З*******т өгсөн, тэрээр Б*******ын хүсэлтээр түүний Хас банкин дахь 5001033013 харилцах дансанд 2013 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр 10000000 төгрөгийг шилжүүлж, инженер н.Баатархүүд 5000000 төгрөгийг бэлнээр өгсөн нь тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1*******д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” болохыг хуульчилжээ.

            Хариуцагч Б******* нь нэхэмжлэгч Г*******ын байрны урьдчилгаанд төлсөн 15000000 төгрөгөөс 10000000 төгрөгийг өөрийн Хас банкин дахь харилцах дансаар шилжүүлэн авч, 5000000 төгрөгийг инженер н.Баатархүүд өгч захиран зарцуулж нэхэмжлэгчийн мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1*******д заасны дагуу хариуцагч Б*******аас 15000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г*******т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.3*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрийн ШШ2020/00733  дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1*******д заасныг баримтлан хариуцагч Б*******аас байрны урьдчилгааны төлбөр 15000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г*******т олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б*******аас улсын тэмдэгтийн хураамж 239950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3*******д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2*******т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5*******д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.