Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 27 өдөр          Дугаар 226/МА2020/00023                              Хэрлэн сум

 

“Ю” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

“Ч” ХХК*******д холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00023/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*******, Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А******* нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрийн 740 дугаар шийдвэртэй “Ю” ХХК*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ч” ХХК*******д холбогдох “351200373 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А*******гийн давж заалдах гомдлоор 2020 оны 10 дугаар сарын 23*******ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч “Ю” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Ч” ХХК*******тай 2020 оны 02 дугаар сарын 03*******ны өдөр 005/20 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2*******т заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан барааны төлбөрийг 45 хоногийн дотор худалдагч талын ХААН банкны 5009754816 тоот дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 222772200 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3*******т “гэрээний 3 дугаар зүйлийн 3.2*******т заасан төлбөрийг эхний 30 хоногт хүү тооцохгүй, 31 дэх өдрөөс эхлэн төлбөрийг заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч нь 7 хоногт 0.45 хувийн хүү тооцон худалдагч талд өгнө”, мөн 3 дугаар зүйлийн 3.5*******д “төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө” гэж тус тус зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 222772200, хугацаа хэтрүүлсний хүү 17042073, алданги 111386100, нийт 351200373 төгрөгийг “Ч” ХХК*******иас гаргуулж өгнө үү гэжээ.  

            Хариуцагч “Ч” ХХК*******ийн захирал Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь “Ю” ХХК*******тай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” 005/20 тоот гэрээг 2020 оны 02 дугаар сарын 03*******ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу 1 литр дизель түлшийг 2170 төгрөгөөр бодож 102660 литр дизель түлшийг 222772200 төгрөгөөр 45 хоногийн хугацаатай буюу 2020 оны 3 дугаар сарын 15*******нд төлөхөөр худалдан авсан. Гэвч “Э” ХХК*******иас орж ирэх ажлын гүйцэтгэлийн санхүүжилт удаа дараа хойшлогдож санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй. Иймд үндсэн төлбөр 22772200, хүү 17042073, нийт 239814273 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 111386100 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч “Ч” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас нэхэмжлээд байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахад тусгах зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдийн тодорхойлсон байдаг. Гэтэл талуудын байгуулсан гэрээнд тодорхой заалтуудыг нэг бүрчлэн заагаагүй. “Ч” ХХК, “Ю” ХХК*******тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 03*******ны өдрийн 005/20 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь хуулийн дагуу хийгдээгүй, журам зөрчиж хийгдсэн гэрээ юм. Иймд “Ч” ХХК*******ийн зүгээс үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, хүү болон алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

             Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ч” ХХК*******иас 351200373 /гурван зуун тавин нэгэн сая хоёр зуун мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан “Ю” ХХК*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2*******т зааснаар тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21*******ний өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолоор авагдсан хариуцагч “Ч” ХХК*******ийн банк дахь дансны зарлагын хөдөлгөөний нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2*******т заасан хугацаа өнгөртөл хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1913952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ХХК*******иас улсын тэмдэгтийн хураамж 1913952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК*******д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч “Чандага өгөөж” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Хүүгийн тухайд: Нэхэмжлэгч 7042073 төгрөгийн хүүг нэхэмжилж, анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1*******т “зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Мөн зүйлийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахад тусгах зайлшгүй шаардлагатай нөхцөлүүд тодорхой байна. Үүнд:  Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.1*******т “бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ”, 263.2.2*******т “хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ”, 263.2.3*******т “төлбөл зохих хүүгийн хэмжээ”, 263.2.4*******т “үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам” зэрэг хамаарна. Өөрөөр хэлбэл дээрх зүйлс зээлээр худалдах, худалдан авах нэг бүрчлэн тусгагдсан байх ёстой гэсэн үг. Тухайлбал “Бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ” буюу эд хөрөнгийн үнийг шууд бүрэн хэмжээгээр төлсөн тохиолдолд төлөгдөх байсан үнийг тодорхой заасан байх ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”*******нд энэхүү төлбөрийн хэмжээ заагдаагүй байна. Мөн “хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ” гэдэгт мөнгөөр хийх үнийн дүнг ойлгох бөгөөд тодорхой тоо хэмжээг заасан байхыг хэлнэ. Гэтэл дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь мөн тус хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Гэрээний нөхцөлд дээрх зүйлс тусгагдаагүй байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4*******т зааснаар худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлөхөөр зохицуулагдсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харж үзэлгүй нэхэмжлэлд дурдсан хүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд үл нийцэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1*******д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн байна. Хэдийгээр гэрээний чөлөөт байдлын зарчим яригдах ч энэ нь гагцхүү хуулийн хүрээнд байх шаардлагатай юм. Иймд 17042073 төгрөгийн хүүг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            Алдангийн тухайд: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6*******т зааснаар “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8*******т зааснаар анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох зохицуулалттай. 2020 оны 02 дугаар сарын 03*******ны өдөр “Ю” ХХК блон “Ч” ХХК*******ийн хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах 005/20 тоот гэрээний дагуу 111386100 төгрөгийг алдангид төлж байгаа нь шударга бус гэж үзэж байгаа учраас давж заалдах шатны шүүхээс дээрх алдангийн хэмжээ шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж бууруулж шийдэж өгөхийг хүсч байна. Тодруулбал “Ч” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр “Э” ХХК*******тай уулын ажлын гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Энэхүү уулын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай дизель түлшийг “Ю” ХХК*******аас худалдан авсан. Бид тус дизель түлшээр ажил хийж гүйцэтгэсэн боловч “Э” ХХК*******иас холбогдох тухайн үед эрчимтэй тархаж буй Covid*******19 халдвараас улбаалан санхүүжилт саатаж хойшлогдсон. Энэ тухай 2020 оны 8 дугаар сарын 14*******ний өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 01/20/49 тоот тайлбарт дурдсан.

            Зээлээр худалдах, худалдан авах гэрээг анх байгуулах үед буюу 2020 оны 02 дугаар сарын 03*******ны өдөр Онцгой байдлын газраас онцгой байдлын аливаа хэлбэрт шилжүүлээгүй байсан бөгөөд хөл хорио тавигдаж төлөвлөсөн ажлууд саатаж хойшилно хэмээн урьдчилан таамаглах боломжгүй байсан. Харин цагаан сарын өмнөх өдрүүдээс эхлэн короновирус халдварын нөхцөл байдлыг харгалзаж үзэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын болон дотоод зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хот хоорондын хөдөлгөөний удаа дараалан зогсоох тухай шийдвэр гаргасан байдаг. Эдгээр үйл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4*******т зааснаар нийтэд илэрхий үйл баримт байх тул дахин нотлох шаардлагагүй тул бичгээр нотлох баримт гаргаж өгөөгүй ч шүүх хуралдаанаар удаа дараалан дээрх нөхцөл байдлыг дурдсан боловч шүүгч энэхүү үйл баримтыг огт үнэлж дүгнээгүй болно. Өөрөөр хэлбэл олон улсад болон Монгол улсын хууль тогтоомжид тодорхойлсон давагдашгүй хүчин зүйлс болон хүндэтгэн үзэх шалтгаан буюу урьдчилан тооцоолшгүй хүчин зүйлсээс болж хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хэрэв хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд зээлээр худалдах, худалдаан авах гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож нийлүүлсэн дизель түлшний нийт үнийн дүнгийн талыг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь мөн адил хууль зүйн үндэслэлгүй байна.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Ч” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 9 дүгээр сарын 22*******ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч тухайн гэрээний үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргаж тус захирамжид гомдол гаргах эрхгүйгээр захирамжилсан. Гэтэл энэхүү гомдлын нэгдүгээр хэсэгт дурдсанчлан гэрээний үнэ тодорхойгүй байхад шүүгч нэхэмжлэгчийн мэдүүлсэн үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай хэмээн үзсэн. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн бус тооцоо нийлсэн хэлцлээр тохиролцсон дүн юм. “Ч” ХХК нь тус тооцоо нийлсэн хэлцэл бус зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд үндэслэл болгосон зээлээр худалдах, худалдан авах гэрээ өөрөө маргаантай байхад маргааныг арилгалгүй шууд шийдвэр гаргасан нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүү болон алдангийн нийт 20000000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч “Ч” ХХК*******д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 222772200, хугацаа хэтрүүлсний хүү 17042073, алданги 111386100, нийт 351200373 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Ч” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нь үндсэн төлбөрөө хүлээн зөвшөөрч байна, хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх “Ч” ХХК*******иас “Ю” ХХК*******д холбогдуулан гаргасан “гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна. 

Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 03*******ны өдөр 005/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2020 оны 02 дугаар сарын 03*******ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг хүртэл зээлээр авах барааны нийт хэмжээ 100000 литр шатахуун байхаар, гэрээний 3.3*******т худалдан авагч төлбөрийг эхний 30 хоногт хүү тооцохгүй, 31 дэх өдрөөс эхлэн 7 хоногт 0.45 хувийн хүү тооцох, 3.5*******д төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1*******д “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээнэ” гэж мөн хуулийн 263 дугаар зүйлд “...зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ”, 263.2*******т “... бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, эсхүл үнийг тодорхойлох журам зэрэг нөхцөлийг заавал гэрээнд тусгахаар хуульчилжээ.

 Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд шатахууны  төлбөрийг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор төлөхөөр, худалдан авагч төлбөрийг эхний 30 хоногт хүү тооцохгүй, 31 дэх өдрөөс эхлэн 7 хоногт 0.45 хувийн хүү тооцохоор гэрээнд тусгасан нь талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч “Ю” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 06*******ны өдөр, мөн 02 дугаар сарын 10*******ны өдөр нийт 102660 литр шатахууныг нэг бүрийн үнэ 2170 төгрөгөөр нийлүүлж /хх*******н 11*******13х/ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул худалдан авагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Худалдан авагч “Ч” ХХК нь шатахууны төлбөр 222772200 төгрөгөө хугацаанд нь биелүүлээгүй тул  үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.3*******д “Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн тухай талууд нэн даруй нэг нэгэндээ мэдэгдэнэ” гэж тусгажээ.

“Ч” ХХК*******ийн гүйцэтгэх захирал О 2020 оны 4 дүгээр сарын 28*******ны өдрийн 02/20/18 дугаартай албан бичгээр “Э” ХХК*******иас орох санхүүжилт хугацаандаа орж ирээгүйгээс төлбөрийг хугацаанд нь биелүүлж чадаагүй тул алдангиас чөлөөлж өгөх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, мөн 2020 оны 02 дугаар сарын 19*******ний өдрөөс шинэ корона вирусийн халдвар /COVID*******19/*******ын тархалттай холбогдуулан Засгийн газраас хөл хорионы дэглэм тогтоосон зэрэг нөхцөл байдал нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхэд саад болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8*******д “анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх түүнийг багасгаж болно” гэсний дагуу хариуцагч “Ч” ХХК*******иас шатахууны үнэ 222772200, хүү 17042073, алданги 91386100, нийт 331200373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1813951 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                 1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрийн ШШ2020/00740 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.8*******д заасныг баримтлан хариуцагч “Ч” ХХК*******иас 331200373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК*******д олгосугай” гэж, 3 дахь заалтын “1913952 төгрөг” гэснийг “1813951 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3*******т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2*******т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5*******д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО                                     

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.