Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр          Дугаар 226/МА2020/00028                            Хэрлэн сум

 

Б*******гийн нэхэмжлэлтэй,

Б.Б*******д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00028/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,  

Хариуцагч Б.Б*******, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05*******ны өдрийн 804 дугаар шийдвэртэй Б*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******д холбогдох “12890000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б*******гийн давж заалдах гомдлоор 2020 оны 11 дүгээр сарын 25*******ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие мөнгөний хэрэг гараад Б.Б*******гаас 2015 оны 11 дүгээр сарын 22*******ны өдөр 12000000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулалгүйгээр харилцан тохиролцож сарын 12 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлж авсан. Үүнээс хойш би өөрийн эзэмшлийн 5956023399 тоот данснаас 2015 оны 12 дугаар сарын 23*******нд 1000000, 2015 оны 12 дугаар сарын 30*******нд 1016000, 2016 оны 01 дүгээр сарын 11*******нд 1440000, 2016 оны 02 дугаар сарын 23*******нд 1968000, 2016 оны 3 дугаар сарын 11*******нд 1100000, 2016 оны 3 дугаар сарын 14*******нд 360000, 2016 оны 3 дугаар сарын 25*******нд 2000000, 2016 оны 4 дүгээр сарын 17*******нд 1680000, 2016 оны 5 дугаар сарын 26*******нд 1200000, 2016 оны 6 дугаар сарын 20*******нд 1200000, 2016 оны 7 дугаар сарын 20*******нд 1200000, 2016 оны 8 дугаар сарын 20*******нд 1200000, 2016 оны 10 дугаар сарын 03*******нд 1200000, 2016 оны 10 дугаар сарын 11*******нд 1000000, 2016 оны 10 дугаар сарын 13*******нд 1000000, 2016 оны 11 дүгээр сарын 06*******нд 700000, 2016 оны 11 дүгээр сарын 30*******нд 200000, 2017 оны 02 дугаар сарын 03*******нд 800000, 2017 оны 02 дугаар сарын 26*******нд 500000, 2017 оны 4 дүгээр сарын 20*******нд 500000, 2017 оны 5 дугаар сарын 04*******нд 200000, 2017 оны 5 дугаар сарын 10*******нд 40000, 2017 оны 5 дугаар сарын 26*******нд 100000, 2017 оны 5 дугаар сарын 29*******нд 60000, 2017 оны 6 дугаар сарын 02*******нд 100000, 2017 оны 6 дугаар сарын 05*******нд 750000, 2017 оны 6 дугаар сарын 13*******нд 20000, 2017 оны 6 дугаар сарын 15*******нд 1000000, 2017 оны 6 дугаар сарын 27*******нд 50000, 2017 оны 7 дугаар сарын 24*******нд 30000, 2018 оны 01 дүгээр сарын 04*******нд 150000, 2018 оны 01

 

дүгээр сарын 16*******нд 50000, 2018 оны 5 дугаар сарын 08*******нд 400000, 2018 оны 9 дүгээр сарын 05*******нд 785000, 2019 оны 01 дүгээр сарын 04*******нд 800000, 2019 оны 3 дугаар сарын 04*******нд 300000, 500000, 2019 оны 4 дүгээр сарын 05*******нд 730000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 27329000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн 5935004337 тоот данснаас 2018 оны 02 дугаар сарын 05*******нд 250000, 2018 оны 8 дугаар сарын 06*******нд 500000, 330000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 1080000 төгрөгийг, хоёр дансны нийлбэр дүнгээр 28409000 төгрөгийг Б.Б*******д шилжүүлсэн.

             Бид хоёр 12000000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар сарын 12 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон учир миний бие үндсэн зээл 12000000 төгрөг дээр 3 сарын хүү 4320000 төгрөгийг нэмж, нийт 16320000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан.

            Миний Б.Б*******д шилжүүлсэн 28409000 төгрөгөөс төлөх ёстой байсан 16320000 төгрөгийг суутган тооцож Б.Б*******гаас 12890000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

            Хариуцагч Б.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б*******д 2015 оны 12 дугаар сарын 11*******ний өдөр 13440000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулж зээлүүлсэн.

            Б******* нь үндсэн зээл 13440000 төгрөгийг төлдөггүй, сарын хүүг миний данс руу шилжүүлдэг байсан. Надад Б*******г албадаж, сүрдүүлж, ямар нэгэн хууль бусаар хандсан зүйл байхгүй. Б*******гаас үндсэн зээл 13440000 төгрөгийг хүүгийн хамт авъя гэж удаа дараа очиход элдэв шалтгаан хэлэн удаа дараа баталгаа бичиж өгдөг байсан. Б******* нь хамгийн сүүлд өөрийн гараар надад үндсэн зээл болон хүүд нийт 25840000 төгрөгийг төлөхөөр бичиг хийж өгсөн.

            Б*******д зээлүүлсэн мөнгө бол миний орлогын эх үүсвэр байсан. Б*******д мөнгө зээлүүлснээс болж манай гэрийн санхүүгийн байдал эрс дордож, өр зээлд орж, өрнөөс өрний хооронд амьдрах болсон. Мөн гэр бүлийн хооронд ч таарамжгүй уур амьсгалтай, хэрүүл маргаан тасрахгүй амьдрах болсон. Иймд миний бие нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.      

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Б*******н Б*******гаас 6104600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М*******н Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6785400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******т зааснаар нэхэмжлэгч М*******н Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б*******н Б*******гаас 112623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч Б.Б******* давж заалдах гомдолдоо: Б.Б******* нь Б*******д 2015 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр 13440000 төгрөгийг зээлүүлэхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1*******д заасны дагуу гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж гэрээ байгуулсан. Б******* нь тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хүү, алданги төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, тус гэрээний сунгалтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Хоёр талын хооронд 13440000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлнэ гэсэн тохиролцоо хийгдсэн тул Б******* үндсэн зээл 13440000, түүний 3 сарын хүү 4838400, нийт 18278400 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл Б******* нь 2015 оны 01 дүгээр сарын 11*******ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 11*******ний өдөр хүртэл нийт 3456000 төгрөгийг төлсөн. Үүнийг гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэхгүй.

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4*******т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй” гэж, 222.5*******т “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. Б******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5*******д зааснаар хүү, алданги тооцож, хугацаа сунгагдаад яваад байсан. Үүнийг Б******* нь зөвшөөрч сар бүр хүү, алданги төлж байсан. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3*******т заасан заасан шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна.

            Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5*******д “Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ” гэж заасан байдаг. Сунгалт хийсэн бичгүүдээс үзэхэд Б*******гийн үүрэг дуусгавар болоогүй бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 12*******ны өдөр Б******* нь өөрийн гараар хүү, алдангид нийт 25840000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 20*******ны өдрийн дотор төлж бараглуулна гэсэн бичиг хийж өгч гэрээг сунгасан байдаг.

            Анхан шатны шүүх “...хуульд хэлбэрийн шаардлага хангаагүй зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8*******д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул байгуулсан цагаас хүчин төгөлдөр бус байжээ...” гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлүүдийг хэргийн аль ч тал хүчин төгөлдөр бус болгуулах тал дээр маргаагүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин ч өөрсдөө ийм төрлийн гэрээ хэлцэл байгуулснаа харилцан хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Б******* уг гэрээнүүдээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлж зээлийн хүүг төлж явсан нь баримтаар /дансны хуулга/ нотлогдож байхад шүүх өөрийн санаачилгаар талуудын хооронд гэрээний чөлөөлт байдлыг зарчим, сайн дурын тохиролцооны үүднээс байгуулагдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийг гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3*******т заасан зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамаатай байна.

            Харин зээлдэгч нь хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй болно. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20*******ны өдрийн 01 дугаартай зөвлөмжид тусгагдсан болно.

 

 

            Нэхэмжлэгч “Б.Б*******г үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх” “яг өөрөөс нь хэдэн төгрөгийг илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэдгийг нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч анх ямар ч гэрээ хэлцэл хийгдээгүй гэж тайлбарласан. Гэтэл хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтаар хэд хэдэн удаа гэрээ хийгдсэн байдаг. Нэхэмжлэгч 12000000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарладаг. Гэтэл 13440000 төгрөгийг зээлж, өөрөө гарын үсэг зурсан бичилт байсан. Дарамт шахалтаас болж мөнгө төлсөн гэх боловч үүнийгээ нотлоогүй.

            Иргэний эрх зүйн онолд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг үндэслэл байхгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Үндэслэлгүй хөрөнгөжих нь гэм буруутай эсэх асуудлыг хөнддөггүйгээр гэм хороос, аливаа амлалт тохиролцооны тухай ярьдаггүйгээрээ гэрээнээс ялгаатай. Хөрөнгийг тодорхой хэлцэл буюу хариу үүргийн үндсэн дээр шилжүүлэн авсан гэх нөхцөл байдал байхгүй бол тэрээр эрх бүхий этгээдэд буцаах үүрэгтэй болдог гэж иргэний эрх зүйн онолд тусгасан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б******* нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12890000 төгрөгийг гаргуулах”*******аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Б.Б******* нь “нэхэмжлэгч нь надаас зээлсэн мөнгөө 4 жилийн турш төлж намайг хохироосон атлаа өөрийгөө хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

            Нэхэмжлэгч Б******* нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч Б.Б*******тай зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч амаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 12*******ны өдөр 12000000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлж зээлийн хүүд 4320000 төгрөгийг, үндсэн зээлд 12000000 төгрөг, нийт 16320000 төгрөгийг төлөх байтал 28409000 төгрөгийг төлж, илүү төлсөн 12890000 төгрөгийг Б.Б******* нь үндэслэлгүйгээр олж авсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1*******д зааснаар буцаан гаргуулна” гэж тодорхойлжээ.

            Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр 12000000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй боловч амаар тохиролцсон бөгөөд хүүгийн 4320000 төгрөгийг өгснөө нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч нэхэмжлээгүй, энэ талаар зохигчид маргаагүй нь диспозитив зарчимд нийцнэ.

            Хэргийн  баримтаас үзэхэд  “2015 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр 13440000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлэв” /хх*******н 87х/, “2015 оны 12 дугаар сарын 11*******ний өдөр 13440000 төгрөгийг гурван сарын хугацаатай зээлэв, хугацаа хэтэрсэн хоног тутам нийт дүнгийн 0,2 хувиар алданги төлнө” /хх*******н 46х/, “2016 оны 4 дүгээр сарын 20, 7 дугаар сарын 20*******ны өдрүүдэд 13600000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэв. Хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги төлөхийг зөвшөөрөв” /хх*******н 88*******89х/ зохигчид гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн гэрээнүүдийг хариуцагч Б.Б******* нотлох баримт болгон шүүхэд ирүүлсэн байна.

            Дээрх бичгээр байгуулсан гэрээнүүдийг нэхэмжлэгч Б******* нь үгүйсгээгүй, өөрийнхөө гарын үсгийг зөвшөөрсөн нь зохигчид нь өмнө нь амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт оруулж, гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, алданги төлөхөөр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан нь гэрээний  талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй бөгөөд “талууд зээлийн хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцсон байх тул  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1*******т зааснаар “...зээлдэгч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6*******д зааснаар “...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх” үүрэг зээлдэгч Б*******д үүссэн гэж үзнэ.

            Нэхэмжлэгч Б******* нь анх 2015 оны 11 дүгээр сард 3 сарын хугацаатайгаар зээл авсан боловч 2019 оны 4 дүгээр сарын 30*******ны өдөр төлж барагдуулсан нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэхээр байна.  

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1*******д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” , 222.5*******д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

            Б******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнд хариуцагч Б.Б*******гаас дарамт шахалт үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн талууд зээлийг төлөх хугацаа болон алданги төлөхөөр харилцан тохиролцож байсан зэргээс үзэхэд хариуцагч Б.Б*******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй тул  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б*******гийн “хариуцагч Б.Б*******гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 12890000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112624 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4*******д заасныг удирдлага болгох нь ТОГТООХ нь:

 

            1.  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05*******ны өдрийн ШШ2020/00804 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн  222.1.1, 222.5,232 дугаар зүйлийн 232.6,  281 дугаар зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1*******д заасныг баримтлан хариуцагч Б.Б*******гаас 12890000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1*******д зааснаар нэхэмжлэгч Б*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3*******т заасныг баримтлан хариуцагч Б.Б*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112624 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2*******т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5*******д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ                                    

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.