| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/05708/И |
| Дугаар | 184/ШШ2023/04717 |
| Огноо | 2023-12-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2023/04717
| 2023 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 184/ШШ2023/04717 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Зайсан Скуэр төв, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, 12 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:УХ023*******017/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 62,845,605 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галмандах нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө. нь анх Оюуны ундраа ХХК-тай 2021 оны 09 дүгээр сард түрээсийн гэрээг байгуулсан. Оюуны ундраа ХХК нь шаардах эрх шилжүүлэх хэлцлийг 2023.05.18-ны өдөр хийсэн. Хариуцагч Ө.аас түрээсийн гэрээний үүрэгт 49,484,729 төгрөг гаргуулах, алдангийг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал зэргийг гаргуулан авах эрхийг 2023.05.18-ны өдөр шилжүүлсэн. Хэлцэл нь хавтаст хэргийн 6 хуудаст байгаа. Хариуцагч Ө.аас түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д заасан түрээсийн гэрээний дагуу үүссэн төлбөр болон менежментийн төлбөр болох 49,484,729 төгрөгийг гаргуулах, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.2-д заасан түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас үүссэн алданги болох 24,742,365 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн агуулга нь хариуцагч Ө. нь Оюуны ундраа ХХК-тай 2021.09.10-ны өдөр ZH2021020 тоот түрээсийн гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын худалдаа үйлчилгээний төвийн 4 дүгээр давхрын 10 тоотод байрлах, 61 м.квадрат түрээсийн талбайд дрийм хаусын брэндийн бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор түрээсийн гэрээ байгуулж, хамтран ажиллахаар болсон. Гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед түрээслэгч Ө. нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Түрээсийн төлбөрөө орсон цагаасаа эхлэн төлөөгүй байсаар байгаад уг түрээсийн талбайг орхин явсан. Иймд ZH2021020 тоот түрээсийн гэрээг 2022.10.31-ний өдрөөр дуусгавар болгосон. Үүний дагуу талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөрийн үлдэгдлийг тооцоход 49,484,729 төгрөг байсан. Алдангийг 2021.09.10-ны өдрөөс 2022.12 сар хүртэл тооцоход 24,742,365 төгрөг болж байна. Нэг өдрийн алданги нь *******8,450 төгрөг бөгөөд сарын 4,453,625 төгрөг болж байгаа. Үүнийгээ зөвхөн 3 сараар тооцоод авъя гэсэн байр суурьтай байна. Үүнийг 3 сараар тооцоход 13,360,876 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Ө.аас түрээсийн төлбөрийн эцсийн үлдэгдэл 49,484,729 төгрөг, алданги 13,360,876 төгрөг, нийт 62,845,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.09.22-ны өдрийн Э.Эрдэнэчимэгт олгосон №1/79 дугаар итгэмжлэл, 2023.05.18-ны өдрийн №-059 дугаар Шаардах эрх шилжүүлэх хэлцэл, ******* ХХК-ийн 2023.07.24-ний өдрийн №1/33 дугаар Ө.д хүргүүлсэн мэдэгдэл, 2023.09.27-ны өдрийн нэхэмжлэх, 2021.09.10-ны өдрийн Соёл амралтын Зайсан хилл цогцолбор энтертайнмент, худалдаа, үйлчилгээний төвийн түрээсийн гэрээ, гэрээний хавсралт, мөн өдрийн дотоод заслын ажил хийх гэрээ, Ө.ы иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь түрээсийн гэрээ ёсоор үндсэн төлбөрт 49,484,729 төгрөг, алданги 24,742,365 төгрөг, нийт 74,227,094 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд алдангийн хэмжээг *******,381,489 төгрөгөөр бууруулан 62,845,605 төгрөг шаарджээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг 2023.10.31-ний өдөр гардан авсан боловч хариу тайлбар бичгээр ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Оюуны ундраа групп ХХК болон Ө. нар 2021.09.10-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр Соёл амралтын Зайсан хилл цогцолборын 4 дүгээр давхарт байрлах H410 тоот 61 м.кв талбайг ашиглуулж, сарын түрээсийн төлбөрт 4,270,000 төгрөг, менежментийн төлбөрт 1,220,000 төгрөг, нийт 5,490,000 төлөхөөр харилцан тохирчээ. /хэргийн 10-16 дугаар тал/
4.2. Оюуны ундраа групп ХХК болон ******* ХХК нар нь 2023.05.18-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх хэлцэл хийж, дээрх гэрээний үүргийг шаардах эрхийг ******* ХХК-д шилжүүлжээ. /хэргийн 6 дугаар тал/
4.3. Хариуцагчаас түрээсийн гэрээ байгуулахад барьцаанд тавьсан 2,450,000 төгрөг, гэрээг дуусгавар болгоход төлсөн 10,500,000 төгрөгийг хасаж тооцоход 2022 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хугацааны түрээс, менежментийн төлбөр 49,484,729 төгрөг байна. /хэргийн 8 дугаар тал/
5. Оюуны ундраа групп ХХК болон Ө. нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
6. Иргэний хуулийн 123 дүгээр зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж зааснаар нэхэмжлэгч Оюуны ундраа групп ХХК нь ******* ХХК-д түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлсэн байх тул ******* ХХК нь гэрээний төлбөр, алдангийг шаардах эрхтэй.
7. Хариуцагч хариу тайлбар бичгээр гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, нотлох баримт ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, холбогдох баримтыг үндэслэн хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг 49,484,729 төгрөг гэж үзлээ.
8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ. Талуудын байгуулсан гэрээний 6.3-т алдангийн талаар тусгасан нь хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд 2022.10.31-ний өдрөөс 2023.10.06-ны өдөр хүртэл хугацаанд алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул 50 хувиар хязгаарлахад 24,742,365 төгрөг байна.
9. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алдангид 24,742,365 төгрөг шаардсан боловч шүүх хуралдааны шатанд алдангийн хэмжээг *******,381,489 төгрөгөөр бууруулж, 3 сарын хугацаанд ногдох алданги 13,360,876 (4,453,625*3) төгрөг гаргуулна гэжээ.
10. Иймд хариуцагч Ө.аас түрээсийн төлбөрт 49,484,729 төгрөг, алданги 13,360,876 төгрөг, нийт 62,845,605 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
*******. Хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2023.*******.23-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ө.аас 62,845,605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 529,085 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 472,178 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг ******* хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН