Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/00178

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/00178

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Их сургуулийн гудамж, ******* дугаар байр, 1 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Баруун ******* 1 дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД:УЗ9107282*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний төлбөрт 14,000,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, центрийн 2 давхарт рестораны үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан. Манай рестораны 1 дүгээр давхарт up studio нэртэй гоо сайхны үйл ажиллагаа, сургалт эрхэлдэг Б. гэх эмэгтэй, нөхөр Б.Өлзий-Оршихтой хамт манайхаар орж, гаран тогтмол хоолонд ордог байсан. Улмаар танилцаж, миний итгэлийг олж авсан. Б. нь 2020.08.0*******-ны өдөр Яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та мөнгө зээлээч гэсэн гэсэн тул өөрийн Хаан банкны картаа Б.т өгч явуулсан бөгөөд тэрээр миний данснаас 3,500,000 төгрөгийг авахаас гадна надад бэлэн байсан ам.долларыг солиулж 500,000 төгрөгийг авсан. Би уг 4,000,000 төгрөгийг өгөхдөө ямар ч хүү тохироогүй. Үүнээс нэг хоногийн дараа дахин мөнгө гуйж ирэхэд нь байхгүй гэдгээ хэлсэн боловч дахин дахин ирж гуйсан тул охиндоо хадгалсан хэдэн төгрөг байгаа тухайгаа хэлэхэд та хадгаламжийн хүүгээ цуцлаад өгчих, би танд 3 хувийн хүү төлье хэмээн гуйсан. Миний бие 2020.08.-ний өдөр хадгаламжийн хүүгээ цуцлахгүйн тулд барьцаалж, Худалдаа хөгжлийн банкнаас 10,000,000 төгрөгийг зээлж өгсөн. Б. нь 2020 оны 09 дүгээр сараас 20******* оны 02 дугаар сар хүртэл 14,000,000 төгрөгийн нэг сарын 3 хувийн хүү болох 420,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр сарын хүү төлсөн гэж бичсэн байгаагаас болон над руу бичсэн мессежээс харж болно. Би хэзээ ч Б.ээс сарын 10 хувийн хүү болон алданги нэхсэн удаа байхгүй. Мөн Б.тэй маргалдах битгий 20******* оны 02 дугаар сараас хойш түүний царайг хараагүй. Мөн түүний нөхөр Өлзий-Орших нь намайг хэл амаар доромжилж, байгаа газар нь очиж ална гэх зэргээр айлгаж, сүрдүүлж байсан. Миний бие Б.ийг дүү шигээ санаж, мөнгө зээлсэнд эцэст нь өөрийгөө гүтгүүлж, доромжлуулж байгаадаа гомдолтой байна. Иймд Б.ээс 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б. нь 2021.02.0*******-ны өдөр биш харин энэ өдрөөс ******* сарын өмнө буюу 2020.08.0*******-ны өдөр иргэн Б.*******аас *******,500,000 төгрөг бэлнээр зээлж авсан нь үнэн. Анх тохирч авахдаа сарын 1 хувийн хүүтэй зээлж авсан. Мөнгө авсан тэр өдрөө 3,500,000 төгрөгийг өөрийн хаан банкны 50*******205*******444 дансанд АТМ-ээр бэлнээр хийсэн ба үлдэгдлийг нөхөртөө хувийн хэрэгцээнд зарцуулахаар мөн бэлнээр өгсөн. Үүнийг нөхөр нь гэрчилнэ. Үүнээс хойш 2020 оны 09 сараас эхлэн 20******* оны 02 сар хүртэл нийт 7,150,000 төгрөгийг өөрийн Голомт банкны 15051*******0000 данснаас иргэн Б.*******ын Хаан банкны 5003875021 дансанд шилжүүлэн өнөөдрийн байдлаар авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан байна. Талууд бичгээр гэрээ байгуулаагүйгээс гадна сарын 10 хувиар мөнгө авахаар амаар болон бичгээр, гэрээгээр аль алинаар нь тохироогүй. Харин ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариуцагч нь тухайн бүрт хэлж байсан. Нэхэмжлэгч нь Б.ээс *******,500,000 төгрөг өгснийхөө дараагаас өгсөн мөнгөө сарын 10 хувийн хүүтэй нэхэж эхэлсэн тул тэдний дунд маргаан үүссэн. Б. нь үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс удаа дараа ямар ч үндэслэлгүй *******,500,000 төгрөгийг хүү, алдангитай нэмж нэхэн, янз бүрээр дарамталж эхэлсэн. Хариуцагч нь өгөх ёстой мөнгөө өгсөн учраас түүний мессеж, дуудлагад хариу өгөхөө байсан. Б.******* нь 2020.08.0*******-ны өдөр хариуцагчийн салонд орж ирэн *******,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд тухайн *******,500,000 төгрөгийг боодол тус бүрээр салоны менежер М.Энхзул, нөхөр Б.Өлзий-Орших болон Б. 3 тоолж авсан байдаг. Үүнийг тэд гэрчилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны дансны хуулга, чатаар харилцсан зурвасны зураг, 2023.01.03-ны өдрийн Б.Сод-Эрдэнэд олгосон итгэмжлэл, 2023..*******-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.*******ын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 52**************1 тоот дансны 2020.08.-ний өдөр, 2020.08.-2021.01.21-ний өдөр, 2020.01.01-2021.12-31-ний өдрийн хуулга, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023..29-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай №2572 дугаар тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас 2023.08.28-ны өдөр Б.Анхбаярт олгосон итгэмжлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.ийн Хаан банк ХК дахь 50*******205*******444 тоот дансны 2020.08.0*******-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХК дахь 2020.09.08, 2020.10.08-ны өдөр, 2020..09-ний өдөр, 2021.01.07-ны өдөр, 2021.03.15-ны өдөр, 2021.04.28-ны өдөр, 2021.0*******.02-ны өдөр, 2021.0*******.1*******-ны өдөр, 2021.07.*******-ны өдөр, 2021.08.17-ны өдөр, 2021.10.-ний өдөр, 2021..*******-ны өдөр, 2021.12.24-ний өдөр, 20*******.01.24-ний өдөр, 20*******.02.*******-ны өдрийн дансны хуулга болон мемориалын баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Б.******* шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч Б.т бэлнээр 14,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, түүний төлсөн 7,150,000 төгрөг нь хүүгийн төлбөр тул үндсэн төлбөрөө авна гэжээ.

3. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Б.Өлзий-Орших нарт холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Өлзий-Оршиход холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзжээ. /хэргийн 34 дүгээр тал/

4. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж, үндэслэлээ тодорхойлохдоо Б.*******аас *******,500,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй зээлсэн ба 2020 оны 9 дүгээр сараас 20******* оны 02 дугаар сар хүртэл нийт 7,150,000 төгрөг өгсөн тул төлөх төлбөргүй гэжээ.

5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Хариуцагч Б.ээс нэхэмжлэгч Б.*******т 2020.09.08-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос, 2020.10.08-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос хүү, 2020..09-ний өдөр 420,000 төгрөг Болороогоос хүү, 2021.01.07-ны өдөр 420,000 төгрөг Болороо, 2020.03.15-ны өдөр 840,000 төгрөг 2, 3 сар Болороо, 2021.04.28-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос хүү, 2021.0*******.02-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос хүү, 2021.0*******.1*******-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос хүү, 2021.07.*******-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос, 2021.08.17-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос, 2021.10.-ны өдөр 840,000 төгрөг Болороогоос анай хайртай, 2021..*******-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос хүү, 2021.12.24-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос, 20*******.01.24-ний өдөр 420,000 төгрөг Болороогоос хөөрхөн анайд, 20*******.02.*******-ны өдөр 420,000 төгрөг Болороогоос гээд нийт 7,140,000 төгрөг бэлэн бус гүйлгээгээр шилжүүлсэн ба талууд уг үйл баримтад маргаагүй. /хэргийн *******0-91 дүгээр тал/

5.2. Нэхэмжлэгч Б.******* нь 2020.08.-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламж барьцаалан 10,000,000 төгрөгийн зээл авч, мөнгийг данснаас бэлнээр авчээ. /хэргийн 99-101/

5.3. Б.ийн Хаан банкны 50*******205*******444 тоот дансанд 3,500,000 төгрөгийн орлого АТМ-ээр дамжуулан орсон бөгөөд Б.*******аас бэлнээр авсан мөнгийг өөрийн дансанд хийсэн гэх үйл баримтад маргаагүй. /хэргийн *******0 дугаар тал/

5.4. Нэхэмжлэгч Б.******* нь Б., Б.Өлзий-Орших нарт 14,000,000 төгрөг залилуулсан хэмээн эрүүгийн журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Сүхбаатар дүүрийн Прокурорын газрын Прокурорын 2023..29-ний өдрийн 2572 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хэргийн 102 дугаар тал/

5.5. Талууд бичгийн гэрээ байгуулаагүй, зээлдүүлсэн гэх мөнгийг бэлнээр өгч, авсан үйл баримтад маргаагүй байна.

*******. Нэхэмжлэгч нь нийт 14,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэсэн бол, хариуцагч *******,500,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй зээлж авсан гэжээ. Талууд хэдэн төгрөг, хэдэн хувийн хүүтэй зээлдүүлсэн нь маргааны зүйл болжээ.

7. Нэхэмжлэгч 2020.08.0*******-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020.08.-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламж барьцаалсан зээл авч 10,000,000 төгрөг хариуцагчид бэлнээр өгсөн гэсэн бол хариуцагч 2020.08.0*******-ны өдөр *******,500,000 төгрөгийг бэлнээр авсан гэжээ.

8. Хариуцагчийн дансанд 2020.08.0*******-ны өдөр 3,500,000 төгрөгийн орлого орсон, түүнчлэн нэхэмжлэгч 2020.08.-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээл авч, данснаас бэлнээр авсан нь хариуцагчид өгсөн мөнгийг ийнхүү бэлдсэн байх үндэслэлтэй.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч *******,500,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй зээлсэн ба 2020.08.0*******-ны өдрөөс 20*******.02.*******-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид шилжүүлсэн 7,150,000 төгрөг нь 1******* сарын хүү 1,040,000 төгрөг, үндсэн төлбөр *******,500,000 төгрөгөөс бүрдэнэ гэж тайлбарлажээ. Гэтэл 2020.08.0*******-ны өдрөөс 20*******.02.*******-ны өдөр хүртэл 17 сар бөгөөд уг хугацаанд ногдох хүүгийн төлбөр 1,105,000 төгрөг, үндсэн төлбөр *******,500,000 төгрөг гэж үзвэл нийт 7,*******05,000 төгрөг болж байна. Эндээс үзэхэд хариуцагчийн төлсөн үнийн дүн, анх тохирсон гэх хүүгийн төлбөр болон зээлсэн дүнтэй таарахгүй байх тул дээрх тайлбар эргэлзээтэй. Шүүх нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.

Мөн хариуцагч сар бүр тогтмол төлсөн 420,000 төгрөг нь хүү *******5,000 төгрөг, үндсэн төлбөр 355,000 төгрөг болохыг, талууд анх ийнхүү тэнцүү төлөлтийн журмаар тохирсон болохыг нотолж чадаагүй.

10. Харин хариуцагч 17 сарын турш сар бүр 420,000 төгрөгийг Болороо хүү, эсвэл Болороо гэх агуулгаар шилжүүлж байснаас дүгнэхэд 14,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүг төлж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үнэнд нийцэж байна.

. Эндээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ. Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

12. Хариуцагчаас нэхэмжлэгчид тогтмол 420,000 төгрөгийг шилжүүлж байсныг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж зааснаар хариуцагч хүүгийн төлбөр төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан гэж үзэв. Мөнгө шилжүүлсэн 15 удаагийн гүйлгээний утга бүрт хүү гэж бичээгүй хэдий ч тогтмол үнийн дүнг сар бүр шилжүүлсэн байгаагаас хүүг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.

13. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******аас 14,000,000 төгрөг аваагүй, *******,500,000 төгрөг авсан болохоо бусад нотолгооны хэрэгслээр нотлоогүй, эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг аливаа нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй байна.

14. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн дагуу, мөн үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчим ёсоор хариуцагч Б.ээс 14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгон шийдвэрлэв.

15. Нэхэмжлэгч 2023..10-ны өдөр хамтран хариуцагч Б.Өлзий-Оршиход холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсан байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, *******, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.ээс 14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн *******7,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******7,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5-д заасныг баримтлан хамтран хариуцагч Б.Өлзий-Оршиход холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН