Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 202/МА2020/00027

“Гүрт-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00261 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: ... байрлах, Г ХХК /РД:5842719/,

Нэхэмжлэгч: Ц.Ц,

Нэхэмжлэгч: Ц.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15,18-ны өдрүүдийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 143 233 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК, Ц.Ц, Ц.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Төрийн банкны нэхэмжлэлтэй Г ХХК, Ц.Ц, Ц.Б нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 137/ШШ2018/00180 тоот шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж эд хөрөнгийг үнэлүүлсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь хөрөнгүүдийг үнэлэхдээ биет байдал болон ирээдүйд олох орлого, эд хөрөнгө болон газрын байршил ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хандлага зэргийг бодолцохгүйгээр үнэлж, тус эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад бидний зүгээс гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн томилсон хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05-р сарын 18-ны өдрийн 168/01 тоот дугаартай хөрөнгийн үнэлгээг хийсэн 6 эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгөд: 1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, А заал тоот 000403775 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714003278, 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ц.Ц, Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгө, 2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, Б заал тоот ....... гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар ........, 72 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ц.Ц, Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгө, 3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, зоорийн давхар тоот, ...... гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714003279, 198 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ц.Ц, Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгө, 4. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Соёмбо 11-1, 2 тоот 000227245 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714002477, 800 м.кв талбайтай, грашийн зориулалттай, Ц.Ц, Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгө, 5. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Соёмбо 11-1 тоот, 000421724 гэрчилгээтэй, 100502361 нэгж 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Ц.Бын эзэмшлийн газар, 6. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Соёмбо 11-2 тоот, ...... гэрчилгээтэй, ......... нэгж, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Ц.Цийн эзэмшлийн газар хамаарна. Иймд дахин үнэлгээ тогтоолгохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...Эд хөрөнгүүдийг 2019 онд Вендо ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд тус хөрөнгүүдийг үнэлүүлэхэд гарсан төлбөр 1 143 233 төгрөгийг төлүүлэхийг шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 137/ШШ2020/00078 тоот шүүхийн шийдвэрээр уг Вендо ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээ нь хүчингүй болсон тул төлбөр болох 1 143 233 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 137/ШШ2018/00180 дугаар шийдвэрээр Г ХХК-ийн захирал Ц.Ц, Ц.Б нараас 1 407 020 360 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд баг, 160-р байранд байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг 1. Ү-0714003278 дугаар бүхий 144 мкв талбайтай үйлчилгээний заал, 2. Ү-0714003277 дугаар бүхий 72 мкв талбайтай үйлчилгээний Б заал, 3. Ү-0714003279 дугаар бүхий 198 мкв талбайтай үйлчилгээний А заал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Соёмбо 11-д байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг 1. Ү-0714002477 дугаар бүхий 800 мкв талбайтай граш Соёмбо 11-1,2 тоот, 2. Нэгж талбарын 100502362 дугаартай 700 мкв талбай газар Соёмбо 11-02 тоот, 3. Нэгж талбарын 100502361 дугаартай 700 мкв талбай газар Соёмбо 11-01 тоотод Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2019 оны 11-р сарын 07-ны өдрийн 19090250/09 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар төлбөр авагчид, 2019 оны 11-р сарын 13-ны өдөр төлбөр төлөгч нарт утсаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Ц.Ц нь зээлийн барьцаа хөрөнгүүдийг 1 768 000 000  төгрөг, төлбөр төлөгч Ц.Б нь 1 768 000 000 төгрөг, төлбөр авагч Төрийн банк нь 2019 оны 11-р сарын 08-ны өдрийн 19/6407 дугаар албан бичгээр зээлийн барьцаа хөрөнгүүдийг 1 058 512 928 төгрөгөөр тус тус үнэлэн саналаа ирүүлсэн. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 11-р сарын 14-ний өдрийн 19090250/10 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийн шинжээч Д.Гандарьмааг томилж эрх, үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 12-р сарын 05-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн ба 2019 оны 12-р сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Ц.Бад, 2019 оны 12-р сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Ц.Цид танилцуулж, хууль сануулан санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөн ажилласан. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус суманд байрладаггүй тул 2019 оны 12-р сарын 05-ны өдрийн 01/698 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг төлбөр төлөгч Ц.Ц, Ц.Б нар тус сумын Сум дундын шүүхэд 2020 оны 01-р сарын 08-ны өдөр гаргасан. Сум дундын шүүхийн 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээтэй холбоотой төлбөр төлөгчийн нэхэмжлэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, уг үнэлгээг дахин хийлгүүлэхээр даалгасан шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг томилж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Вендо ХХК-иас үнэлгээний хөлс болох 1 143 233 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 118 дугаар зүйлийн 118.1, 118.2.3-т зааснаар “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлсөнд тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч нар үнэлгээний хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй ба шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээний хөлсийг төлөхийг мэдэгдэж мэдэгдэл өгөөгүй бөгөөд сануулж аман хэлбэрээр мэдэгдэж байсан болно...” гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55.7, 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 сарын 15, 05 сарын 18-ны өдрүүдийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 1 143 233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

            Энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага Вендо ХХК-ийн төлбөр болох 1 143 233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгохгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрээс зөвхөн нэмэгдүүлсэн шаардлага болох төлбөр төлөгч Г ХХК-ийн барьцааны эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний зардал болох “Вендо” ХХК-ийн 1 143 233 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Гүрт өргөө” ХХК болон Ц.Ц, Ц.Б нар нь хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт буюу “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбат, үнэлгээний мэргэжилтэн Б.Батзаяа нарын  2020 оны 05 дугаар сарын 14, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол /нэхэмжлэл/ гаргасан  ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Вендо” ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул ажиллагааны зардал 1143233 төгрөгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, ажиллагааны зардал 1143233 төгрөгийг төлөөгүй байгаа гэж маргажээ.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55.7, 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг тус  тус хэрэглэж Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 сарын 15, 05 сарын 18-ны өдрүүдийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 1143233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр эс зөвшөөрч “... 1143233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болголгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 137/ШШ2018/00180 дугаартай шүүгчийн захирамжаар /хх95-99/ нэхэмжлэгч нар нь Төрийн банк ХХК-д зээлийн гэрээний үүрэгт нийт 1407186874,93 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг /хх-94/ үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн /хх-100/, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 137/ШШ2020/00078 дугаартай шийдвэрээр үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосноор хөрөнгийг үнэлэх ажиллагааг дахин хийж үнэлгээг талууд тохиролцоогүй тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонбаярын шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг томилсон, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбат, үнэлгээний мэргэжилтэн Б.Батзаяа нар хөрөнгийг үнэлж дүгнэлт гаргасан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д нийцсэн,  мөн шинжээчээр томилогдоогүй этгээд дүгнэлт гаргасан, шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй гэсэн үндэслэлээр “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 14, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1-т заасантай нийцсэн гэж үзэв.

Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилсон тогтоолдоо “Хөрөнгө–Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг томилж, түүнд шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх боловч дүгнэлтийг үнэлгээчин Э.Эрдэнэбат, үнэлгээний мэргэжилтэн Б.Батзаяа нар гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж заасантай нийцээгүй, шинжилгээ хийх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр хуулийн этгээдийг буюу зөвхөн “Хөрөнгө–Эстимэйт” ХХК-ийг томилсон бол компанийг төлөөлж мэргэшсэн үнэлгээчин болон үнэлгээний мэргэжилтэн хамтран хөрөнгөнд шинжилгээ хийж дүгнэлт гаргаж болох боловч шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолоос үзэхэд хуулийн этгээдийг томилсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.2, 118.2.3-д зааснаар “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах энэ хуульд заасан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ.”, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарахаар байна.  

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-т зааснаар “шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлж”, ”иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс  нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгох” юм.

Эндээс үзвэл шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.3-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарч байх бөгөөд хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар уг зардлыг төлбөр төлөгч нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Гүрт өргөө” ХХК болон Ц.Ц, Ц.Б нарыг уг зардлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй ба зохигчдын тайлбараар үнэлгээтэй холбоотой зардал 1143233 төгрөгийг  нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нар төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                                       Н.БАТЧИМЭГ

2020 08 26 202/МА2020/00027

Гүрт-Өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00261 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, 20-31 тоотод байрлах, Гүрт-Өргөө ХХК /РД:5842719/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, 20-31 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Барнууд овогт Цэдэнсодномын Цэнд-Аюуш /РД:РД83040819/,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4-р баг, Сүлд, борхойн талын өргөн чөлөө гудамж, 160 байр, 8 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Барнууд овогт Цэдэнсодномын Бүдханд /РД:ТЗ71110903/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15,18-ны өдрүүдийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 143 233 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гүрт-Өргөө ХХК, Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төрийн банкны нэхэмжлэлтэй Гүрт-Өргөө ХХК, Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 137/ШШ2018/00180 тоот шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж эд хөрөнгийг үнэлүүлсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК нь хөрөнгүүдийг үнэлэхдээ биет байдал болон ирээдүйд олох орлого, эд хөрөнгө болон газрын байршил ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хандлага зэргийг бодолцохгүйгээр үнэлж, тус эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад бидний зүгээс гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн томилсон хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05-р сарын 18-ны өдрийн 168/01 тоот дугаартай хөрөнгийн үнэлгээг хийсэн 6 эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгөд: 1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, А заал тоот 000403775 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714003278, 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нарын үл хөдлөх хөрөнгө, 2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, Б заал тоот 000403773 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714003277, 72 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нарын үл хөдлөх хөрөнгө, 3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, зоорийн давхар тоот, 000403774 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714003279, 198 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нарын үл хөдлөх хөрөнгө, 4. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Соёмбо 11-1, 2 тоот 000227245 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714002477, 800 м.кв талбайтай, грашийн зориулалттай, Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нарын үл хөдлөх хөрөнгө, 5. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Соёмбо 11-1 тоот, 000421724 гэрчилгээтэй, 100502361 нэгж 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Ц.Бүдхандын эзэмшлийн газар, 6. Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Соёмбо 11-2 тоот, 000421725 гэрчилгээтэй, 100502362 нэгж, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Ц.Цэнд-Аюушийн эзэмшлийн газар хамаарна. Иймд дахин үнэлгээ тогтоолгохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна... гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: ...Эд хөрөнгүүдийг 2019 онд Вендо ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд тус хөрөнгүүдийг үнэлүүлэхэд гарсан төлбөр 1 143 233 төгрөгийг төлүүлэхийг шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн 137/ШШ2020/00078 тоот шүүхийн шийдвэрээр уг Вендо ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээ нь хүчингүй болсон тул төлбөр болох 1 143 233 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн 137/ШШ2018/00180 дугаар шийдвэрээр Гүрт-Өргөө ХХК-ийн захирал Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нараас 1 407 020 360 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд баг, 160-р байранд байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг 1. Ү-0714003278 дугаар бүхий 144 мкв талбайтай үйлчилгээний заал, 2. Ү-0714003277 дугаар бүхий 72 мкв талбайтай үйлчилгээний Б заал, 3. Ү-0714003279 дугаар бүхий 198 мкв талбайтай үйлчилгээний А заал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Соёмбо 11-д байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг 1. Ү-0714002477 дугаар бүхий 800 мкв талбайтай граш Соёмбо 11-1,2 тоот, 2. Нэгж талбарын 100502362 дугаартай 700 мкв талбай газар Соёмбо 11-02 тоот, 3. Нэгж талбарын 100502361 дугаартай 700 мкв талбай газар Соёмбо 11-01 тоотод Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2019 оны 11-р сарын 07-ны өдрийн 19090250/09 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар төлбөр авагчид, 2019 оны 11-р сарын 13-ны өдөр төлбөр төлөгч нарт утсаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Ц.Цэнд-Аюуш нь зээлийн барьцаа хөрөнгүүдийг 1 768 000 000 төгрөг, төлбөр төлөгч Ц.Бүдханд нь 1 768 000 000 төгрөг, төлбөр авагч Төрийн банк нь 2019 оны 11-р сарын 08-ны өдрийн 19/6407 дугаар албан бичгээр зээлийн барьцаа хөрөнгүүдийг 1 058 512 928 төгрөгөөр тус тус үнэлэн саналаа ирүүлсэн. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 11-р сарын 14-ний өдрийн 19090250/10 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийн шинжээч Д.Гандарьмааг томилж эрх, үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 12-р сарын 05-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн ба 2019 оны 12-р сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Ц.Бүдхандад, 2019 оны 12-р сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Ц.Цэнд-Аюушид танилцуулж, хууль сануулан санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөн ажилласан. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус суманд байрладаггүй тул 2019 оны 12-р сарын 05-ны өдрийн 01/698 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг төлбөр төлөгч Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нар тус сумын Сум дундын шүүхэд 2020 оны 01-р сарын 08-ны өдөр гаргасан. Сум дундын шүүхийн 2020 оны 03-р сарын 06-ны өдрийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээтэй холбоотой төлбөр төлөгчийн нэхэмжлэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, уг үнэлгээг дахин хийлгүүлэхээр даалгасан шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг томилж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Вендо ХХК-иас үнэлгээний хөлс болох 1 143 233 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 118 дугаар зүйлийн 118.1, 118.2.3-т зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлсөнд тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч нар үнэлгээний хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй ба шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээний хөлсийг төлөхийг мэдэгдэж мэдэгдэл өгөөгүй бөгөөд сануулж аман хэлбэрээр мэдэгдэж байсан болно... гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55.7, 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 сарын 15, 05 сарын 18-ны өдрүүдийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 1 143 233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага Вендо ХХК-ийн төлбөр болох 1 143 233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгохгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрээс зөвхөн нэмэгдүүлсэн шаардлага болох төлбөр төлөгч Гүрт-Өргөө ХХК-ийн барьцааны эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний зардал болох Вендо ХХК-ийн 1 143 233 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Гүрт өргөө ХХК болон Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нар нь хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт буюу Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбат, үнэлгээний мэргэжилтэн Б.Батзаяа нарын 2020 оны 05 дугаар сарын 14, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол /нэхэмжлэл/ гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Вендо ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул ажиллагааны зардал 1143233 төгрөгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, ажиллагааны зардал 1143233 төгрөгийг төлөөгүй байгаа гэж маргажээ.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55.7, 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг тус тус хэрэглэж Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 сарын 15, 05 сарын 18-ны өдрүүдийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 1143233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр эс зөвшөөрч ... 1143233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болголгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 137/ШШ2018/00180 дугаартай шүүгчийн захирамжаар /хх95-99/ нэхэмжлэгч нар нь Төрийн банк ХХК-д зээлийн гэрээний үүрэгт нийт 1407186874,93 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг /хх-94/ үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн /хх-100/, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 137/ШШ2020/00078 дугаартай шийдвэрээр үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосноор хөрөнгийг үнэлэх ажиллагааг дахин хийж үнэлгээг талууд тохиролцоогүй тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонбаярын шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг томилсон, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбат, үнэлгээний мэргэжилтэн Б.Батзаяа нар хөрөнгийг үнэлж дүгнэлт гаргасан үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д нийцсэн, мөн шинжээчээр томилогдоогүй этгээд дүгнэлт гаргасан, шинжээчид эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй гэсэн үндэслэлээр Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 14, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1-т заасантай нийцсэн гэж үзэв.

Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилсон тогтоолдоо ХөрөнгөЭстимэйт ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг томилж, түүнд шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх боловч дүгнэлтийг үнэлгээчин Э.Эрдэнэбат, үнэлгээний мэргэжилтэн Б.Батзаяа нар гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж заасантай нийцээгүй, шинжилгээ хийх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр хуулийн этгээдийг буюу зөвхөн ХөрөнгөЭстимэйт ХХК-ийг томилсон бол компанийг төлөөлж мэргэшсэн үнэлгээчин болон үнэлгээний мэргэжилтэн хамтран хөрөнгөнд шинжилгээ хийж дүгнэлт гаргаж болох боловч шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолоос үзэхэд хуулийн этгээдийг томилсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.2, 118.2.3-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах энэ хуульд заасан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ., иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарахаар байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгох юм.

Эндээс үзвэл шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.3-д заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарч байх бөгөөд хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар уг зардлыг төлбөр төлөгч нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Гүрт өргөө ХХК болон Ц.Цэнд-Аюуш, Ц.Бүдханд нарыг уг зардлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй ба зохигчдын тайлбараар үнэлгээтэй холбоотой зардал 1143233 төгрөгийг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нар төлөөгүй байна.