Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/03682

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 21 181/ШШ2023/03682

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 0 тоотод оршин суух, З овогт Л-н Ц /РД:/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, , өөрийн байранд байрлах, Н-т холбогдох,

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Х /РД: /, (бие даасан шаардлага гаргаагүй)

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0000 дугаартай шийдвэрээр Б ХХК, Л.Ц нараас 82,775,310 төгрөг гаргуулж Х ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Ц, Б.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 0 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хөрөнгийн үнэлгээний Б ХХК-иар үнэлгээ хийлгэхэд Л.Ц, Б.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-Л 2203020503 дугаартай Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 0 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 12 өдрийн 4159/11675 дугаар мэдэгдэлээр мэдэгдсэнийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан болно.

Миний зүгээс тухайн үнэлгээний тайлантай танилцаж үзэхэд хотын төвд байршилтай, шинэ супер засвар хийлгэсэн миний орон сууцыг ашиглагдаад удсан, мөн засвар хийгээгүй гэх мэтээр илтэд худал тайландаа тусгаж зах зээлийн үнэлгээг зохиомлоор багасгаж тооцсон, мөн үнэлгээ хийхдээ миний орон сууцнаас талбайн хэмжээ илт багатай орон сууцнуудтай харьцуулж миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн байна.

Мөн шинжээчээр иргэнийг томилсон нь үндэслэлгүй. Тодруулбал, НШШГГ нь үнэлгээний байгууллагуудтай хамтран ажиллах гэрээтэй байдаг бөгөөд хамтран ажиллах гэрээтэй байгууллагыг шинжээчээр томилоогүй байна. Үнэлгээг үнэлгээний байгууллага, үнэлгээчин хоёрын аль нь гаргасан нь ойлгомжгүй байна.

Иймд Н-с Л.Ц, Б.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 0 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н шүүхэд гаргасан татгалзал, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000 дугаартай шийдвэрээр Б ХХК, Л.Ц нараас 82,136,478 төгрөг гаргуулж Х ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 0 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б ХХК, Л.Ц нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2023.02.07-ны өдөр 22381374/2 дугаар тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 287,636,000 төгрөгөөр үнэлсэн байна. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023.06.26-ны өдрийн 4-159/12608, 4-159/12611, 4-159/12612 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээг үнэлгээчин хийхээр зохицуулсан тул үнэлгээ хийх эрх бүхий этгээдийг үнэлгээчнээр томилсон, үнэлгээг үнэлгээчин хийсэн тул зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр ашиглалтад ороод удсан завсар хийгээгүй байртай харьцуулсан гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.

Н-аас орон сууцтай холбоотой ажиллагаа хийх үед гуравдагч этгээд Б.Х жирэмсэн болон нялх хүүхэдтэй байсан тул ажиллагааны талаар мэдэж байсан. Төлбөр төлөгч Б ХХК-ийн захирал Ш.Б нь Б.Х-ийн аав, төлбөр төлөгч Л.Ц нь Б.Х-гийн ээж нь бөгөөд Н-аас Б.Х-г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд мэдэгдэх хуудсыг аав, ээжээр нь дамжуулан гардуулж байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 0 тоотод байрлах, 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Н нь орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоохдоо өмчлөгч надаас үнийн санал аваагүй, үнэлгээг танилцуулаагүй. Мөн миний өмчлөлийн орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр дуудлага худалдаанд оруулсан. Миний ээж Л.Ц нь Хасбанкнаас 90,0 сая төгрөгийн зээл авсан гэж байгаа ч тэрнээс би нэг ч төгрөг аваагүй тул миний орон сууцыг зарж төлүүнэ гэж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.12-ны өдрийн 0 дугаар шийдвэр, 2023.09.30-ны өдрийн 0 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.30-ны өдрийн 0 дугаар захирамж, 2022.10.21-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийвэр гүйцэтгэх газрын 2023.05.25-ны өдрийн 4-159/10541 дугаар мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.12-ны өдрийн 0 дугаар шийдвэр, 2023.09.30-ны өдрийн 181/ГХ2022/01011 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.30-ны өдрийн 0 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.28-ны өдрийн 4-159/22521 дугаар албан бичиг, 2022.11.28-ны өдрийн 159/01 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.29-ний өдрийн 4-159/22642, 2022.11.29-ний өдрийн 4-159/22643 дугаар мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.29-ний өдрийн 4-159/22641 дугаар албан бичиг, 2022.11.29-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түгэлзүүлэх тухай тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.12.05-ны өдрийн 10/10451 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.12.14-ний өдрийн 1576 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлан дуудах мэдэгдэл, 2023.02.07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Бүрэнхурд хүч ХХК-ийн гомдол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.03-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2023.05.12-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.09-ний өдрийн 4-159/9109, 4-159/9108, 4-159/9107 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Л.Цэрэнлхамын гомдол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.25-ны өдрийн 4-159/10541 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.05.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.25-ны өдрийн 4-159/10540 дугаар мэдэгдэл, 2023.05.24-ний өдрийн 4-159/10542 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хасбанкны 2023.05.29-ний өдрийн 2б/2450 дугаар албан бичиг, 2023.06.02-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.06.12-ны өдрийн 4-159/11675, 4-159/11676, 4-159/11677 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.06.12-ны өдрийн 4-159/11684 дугаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчий тэмдэглэл, төлбөрийн баримт, 2023.06.22-ны өдрийн Өнөөдөр сонины зар, 2023.06.20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.06.26-ны өдрийн 04-159/12663 дугаар албан бичиг, 2023.06.26-ны өдрийн 4-159/12608, 4-159/12611, 4-159/12612, 4-159/12608, 4-159/12610 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг нотлох баримт гаргаж өгсөн, Шүүхийн журмаар үзлэгийн тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Н-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 хороо, 0 тоот хаягт байрлалтай 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Ц, гуравдагч этгээд Б.Х нар үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, гуравдагч этгээдээс үнийн санал аваагүй, үнэлгээг танилцуулаагүй гэж тайлбарлаж байгааг хариуцагч эс зөвшөөрч үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4-159/11676 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч Л.Ц-д мөн өдөр гардуулж, үнэлгээний тайлантай танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Л.Ц нь 2023.06.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх-1, 83, 85-86х/

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр Б ХХК, Л.Ц нараас 82,136,478 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 0 тоот хаягт байрлах, 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-т даалгаж шийдвэрлэжээ. /хх-54-61х/

Н-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 0 тоот хаягт байрлах, 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 22381374/1 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 22381374/2 тоот тогтоолоор хураажээ./хх-63-64, 73-76, 80-81х/

 

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн саналаа өгөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч Л.Ц-д 2023.05.09, 2023.05.25-ны өдөр мэдэгдсэн /хх-83, 90-91х/, өмчлөгч Б.Х-д 2023.05,09-ны өдөр ээж Л.Ц-аар дамжуулан, 2023.05.25-ны өдөр аав Ш.Б-аар дамжуулан мэдэгдсэн /хх-82, 85-86, 93, 95-96х/, төлбөр авагч Х ХХК нь орон сууцны үнийг төлбөр төлөгч, өмчлөгчтэй харилцан тохиролцож чадаагүй гэх үндэслэлээр 2023 оны 05 сарын 29-ний өдөр Шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-97х/-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан байх тул талуудыг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Н нь өмчлөгч Б.Х-д орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах үнийн санал өгөх мэдэгдлийг хамт амьдардаг түүний ээж Л.Ц, аав Ш.Б нараар нь дамжуулан хүлээлгэн өгч, энэ тухай тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.6-д нийцсэн байна.

Иймд гуравдагч этгээд Б.Х-гийн ...надаас үнийн санал аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5. Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 5/231 дугаар тогтоолоор С.Ц-ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцжээ.

 

Н нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 10 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр С.Ц-ыг томилж, шинжээч С.Ц нь эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 20 тоот хаягт байрлах, 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 287,636,000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-98-122х/

 

6. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.2.-т тусгай мэдлэг бүхий хүнд олгох, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээчийг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд хамааруулсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11"үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг ойлгохоор зохицуулсан. Шинжээч С.Ц нь үнэлгээчин болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-116х/

 

Хариуцагч Н нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасны хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр үнэлгээчин-г томилсон нь мөн хуулийн 5.3-д нийцсэн байна.

Тодруулбал, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.2-т нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаарх хөрөнгийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр нэрлэн заасан бөгөөд уг нэрлэн заасан тохиолдолд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох асуудал хамаарахгүй байх тул үнэлгээчин-г томилсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н хамтран ажиллах гэрээтэй үнэлгээний байгууллагыг шинжээчээр томилоогүй гэх гомдол үндэслэлгүй байна..

 

7. Үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн Мэргэшсэн Үнэлгээчин С.Ц гэж гарын үсгээ зурж үнэлгээчний тэмдэг дарсан байх бөгөөд Б ХХК-ийн албан бичгээр үнэлгээний тайланг хүргүүлжээ. /хх-101, 111х/

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж заажээ.

Б ХХК-ийн гүйцэтгэх захирал нь шинжээчээр томилогдсон, үнэлгээчин С.Ц байх бөгөөд үнэлгээний тайланд Б ХХК-ийг тодорхойлсон болон тайланг Б ХХК-иар хүргүүлсэн нь дээрхи хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

 

8. Шинжээч нь үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандарт, нийтлэг арга зүйг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын үнэлгээнд ач холбогдол өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна.

 

9. Гуравдагч этгээд Б.Х-д хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, тайланг танилцуулах тухай мэдэгдэх хуудсыг Л.Ц 2023.06.12-ны өдөр хүлээн авч, үнэлгээний тайланг хуулбарлаж /канондаж/ авсан болох нь мэдэгдэх хуудас, тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-123, 126-127х/

Иймд гуравдагч этгээд Б.х-гийн ...үнэлгээг танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

10. Нэхэмжлэгч Л.Ц нь шинжээчийн тогтоосон үнэлгээг орон сууцны зах зээлийн үнээс хэт доогуур гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шинжээчийн тогтоосон орон сууцны үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Ц-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020503 дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 0 тоот хаягт байрлах, 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 хороо, 7 хороолол, 0 тоот хаягт байрлах, 104,37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 287,636,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА