Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 04

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа *******лж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2020/00224 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, РД:*******, ******* овогт *******ын *******ын  Ховд нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын ******* *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн *******ар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24790028 төгрөгийг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд нийт 10 жил ажилласан бөгөөд энэ хугацаандаа хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ ажилласан. Ховд аймгийн ******* сумын ******* ******* Т.Батсүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжаар намайг Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/ШШ2019/00001 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай магадлал, Мон******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00921 тоот тогтоолоор ажил албан тушаалд эгүүлэн томилсон ба хариуцагч Т.Батсүх нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/03 тоот захирамжаар ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргэн томилогдсон. Миний бие 2017 оны 10 сараас Хавдар судлалын үндэсний төвд эмэгтэйчүүдийн хавдар судлалаар мэргэжил дээшлүүлж суралцаж байгаад ирсэн. Тэгээд миний сүүлийн 3 сарын цалин дундаж цалин хөлс тодорхойлох журмаар хүрэлцэхгүй байгаа учраас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар ажилласан хоногоор тооцож дундаж цалин хөлс тодорхойлсон байгаа. 2018 оны 07 сард 12 хоног, 08 сард 23 хоног 09 сард 1 хоног ажилласан байгаа. 07 сарын цалин хөлс 933718 төгрөг, 08 сарын цалин хөлс 1048823 төгрөг, 09 сард 353466 төгрөгийн цалин авсан. Ингээд нэг өдрийн дундаж цалин 64869 төгрөг болж байна. 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 сарын 10-ний өдөр хүртэл ажлын 301 хоногийн цалин хөлс нэхэмжилж байна. Нийт 24790028 төгрөгийг нэхэмжилсэн боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 19525569 төгрөг нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга:  Б.******* өмнө нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээс түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нь ажилдаа эргэн орох талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй бөгөөд дээрх хугацаанд нэхэмжлэгч нь Ховд эм хангамж ХХК болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас энэ хугацааны цалин хөлсийг хасаж тооцож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2020/00224 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн ******* сумын ******* даргын Тамгын газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12756488 /арван хоёр сая долоон зуун тавин зургаан мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6769081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд даалгасугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281900 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 219054 /хоёр зуун арван есөн мянга тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ. Б.******* нь 2018 оны 12 болон 2019 оны 1-5 саруудад Ховд-Эм хангамж ХХК-д, 2019 оны 6-12 сар болон 2020 оны 01 дүгээр саруудад Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тус тус ажиллаж цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад Б.******* нь дээрх хугацааны цалин хөлсийг давхар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ давхар нөхөн тооцуулах шаардлага гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхардуулах боломжгүй юм.

Иймд сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* *******д холбогдуулан урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 24,790,028 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд 19,525,569 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Б.******* нь Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Ховд эм хангамж ХХК-д 11 сар ажилласан тул энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхардуулан гаргуулах үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээс нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Тодруулбал нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо өмнө нь бүтэн ажиллаж байсан 3 сарын цалингийн дундаж цалин хөлснөөс тооцож, ажилгүй байсан хугацааны цалин, улирлын үр дүнгийн урамшууллыг тооцон 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 22,077,719 төгрөгийн цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл 2,752,309 төгрөг нийт 24,790,028 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо улирлын үр дүнгийн урамшууллыг оруулан тооцсон тухайгаа нэхэмжлэлдээ дурдаж, энэ талаарх шаардлагаа нотлохоор хэргийн 28-29 дүгээр хуудаст цалин болон улирлын үр дүнгийн урамшуулалтай  холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар нь улирлын үр дүнгийн урамшуулал нэхэмжилж байгаа, энэ нэхэмжилсэн үнийн дүнд улирлын үр дүнгийн урамшуулал багтсан байгаа гэж тайлбарласан байна. /ХХ-ийн 120х/

Гэтэл шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт хэдэн төгрөг нэхэмжилж байгаа, улирлын үр дүнгийн урамшуулалд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг нэг бүрчлэн тодруулахгүйгээр ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж, улирлын үр дүнгийн урамшуулал гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаа хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2020/00224 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                             Д.КӨБЕШ

 

                                                                                                    М.НЯМБАЯР