Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/01610

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2023/01610 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ***,

Хариуцагч: Баянгол дүүргийн **,

Хариуцагч: Баянгол дүүргийн **,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.О 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөг, Г.Н 192,984,018 /нэг зуун ерэн хоёр сая есөн зуун наян дөрвөн мянга арван найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.**/ШТҮД:0128/, Д.**/ШТҮД:0253/

Хариуцагч Г.**, Г.**,

Хариуцагч нарын өмгөөлөгч Э.**/ШТҮД:1300/, Г.**/ШТҮД:2587/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**нь нэхэмжлэгч Б.**олгогдсон итгэмжлэлийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

1.1. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад: Нэхэмжлэгч Б.**, хариуцагч Г.О нар хамтран 2016 оноос 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Бүгд найрамдах Турк улсад амьдрах хугацаандаа Г.**охин Г.**бараа явуулан, лангуу, карго ажиллуулж байсан ба Б.**, Г.О нар нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад ирснээр Турс улсаас карго ажиллуулах ажил улам өргөжсөн бөгөөд хамтын хөдөлмөрийн үр шимээр олсон орлогоороо хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг Н нэр дээр авч байсан билээ. Нэхэмжлэгчийн зүгээс Г.**2016 оны 6 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Г.**96,466,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Б.Б нь Г.**хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор 2016 оноос 2021 оны 5 дугаар сар хүртэл хамтран амьдрах хугацаанд өөрсдийн хөдөлмөрийн цалин, орлогоо хуримтлуулж байсныг, Г.**төрсөн охин Г.**хөдөлмөрийн хөлсний хуримтлуулсан мөнгөө шилжүүлдэг, орлогын мөнгөөрөө бараа авч явуулдагж байсныг тогтооход ач холбогдолтой байсан учраас хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаатай холбогдуулан Б.Б нь Г.***2016 оны 6 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа тусгаарлаж шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Харин Г.**хамтын амьдралтай байсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно гэж үзэж байна. Иймд хариуцагч Г.**192,984,018 төгрөгийг, хариуцагч О 26,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2016 оноос Б.**, Г.О нарын хамтран амьдарсан гэх харилцаа холбоо нь 6 дугаар сараас эхэлсэн. Энэ нь хариуцагч Г.**чатаар харагдаж байгаа. Б.**, Г.О нарын хамтын хөдөлмөр байсан уу, бараа бүтээгдэхүүнд явдаг байсан уу гэдэг нь хувь чатаар харагдаж байгаа. Б.Б Азура **, **буюу Г.**. Б.**нь Г.***харилцаж байсан чат нь байгаа. Б.Б Турк улсад харваагүй. Монгол улсад 2020 онд ирээд, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн үед харвалт өгсөн. Гэхдээ хөнгөн хэлбэрээр буюу явж ажиллаж чаддаг байсан. Б.Б тухайн үед харвалт гэдгийг хөнгөнөөр төсөөлж, каргонд маш их ачаалалтай ажилласан. Ажиллаагүй бол дансанд мөнгө орж ирэхгүй байх байсан. Дансны хуулганд лимит байдаг ч гарах лимит гэж байдаг. Орох лимитэд хэзээ ч лимит гэж байхгүй. Дансны хуулгуудад хэзээ ч өдөр өдөртөө шилжээгүй. Энэ маань хаанаас орж ирж байгаа орлого вэ, юунаас үүсэж байна вэ гэдэг нь харагдана. Хариуцагч Г.**хэрэгт авагдсан дансны хуулгыг харахад орсон орлогыг Д.***руу шилжүүлээгүй, арай өөр хэлбэрээр зарцуулагдсан байгаа. Дансны хуулгын хувьд Б.Б нь Д.**, н.**, Г.**, Г.Н нар руу шилжүүлсэн байдаг. 2020 онд Ковид-19 цар тахал гарахад Монгол улсад маск маш их хэрэгтэй байсан. Б.Б үүнийг олж хараад 120,000 ширхэг маск явуулсан. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ганбат буюу 5041029538 гэх данс руу Г.Н Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 11б-ийн 6 тоот хаягт байх 2 өрөө орон сууцны мөнгийг төлөөд, бэлэн мөнгөөр авсан. 81,180,000 төгрөгийг шилжүүлсэн. Үл хөдлөх нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Г.**нэр дээр бүртгэгдэж, ямар нэг өр төлбөргүйгээр маскны мөнгөөр бүтсэн. Лэксус ЭнЭкс 200Ти автомашиныг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Г.**нэр дээр бүртгэгдсэн. 2020 оны 3 дугаар сард Монгол улс руу ирэхийн өмнө би ийм машин авах гэж байгаа юм аа гэж Г.О нь Б.**харьцахдаа бичсэн байдаг. Тэгэхээр Н авто машин уу, үгүй юу гэдэг нь харагдаад байгаа. Үүндээ 60,000,000 төгрөгийн Хаан банк ХХК-иас ЗГ/2/**тоот гэрээгээр 36 сарын хугацаатайгаар авсан, барьцаа хөрөнгө нь 11б-ийн 6 тоот орон сууц бүртгэгдсэн. Гэхдээ 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр буюу Волво ЭфЭйч12 гэсэн автомашин худалдаж авсан байх. Б.Б 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр харвасан. Харвахаасаа өмнө том оврын автомашин авахаар тохирсон байсан. Түүнийг авахын тулд урьдчилгаа 20,000,000 төгрөг буюу өөрийн 5429653673 тоот данснаас н.**гэх хүн рүү автомашины урьдчилгаа мөнгө буюу 5011409516 тоот дансруу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр харвахаасаа өмнө машины урьдчилгааг өгсөн. Тухайн үед яах аргагүй машин авна гэж тохирсон байсан учраас зээлийг хамтран авахаар банкинд хүсэлт гаргасан байсан учраас 85,000,000 төгрөгийн зээл гарсан. 85,000,000 төгрөгийн зээл авахдаа би 3 дугаар эмнэлэгт ахыгаа хагалгаанд авч орох замаараа нотариат орж, гарын үсэг зуруулж байсан. Тухайн 85,000,000 төгрөгийг 3 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/202146149314 гэх зээлийн гэрээгээр батлан даагч нь Б.Б гэдгээр гарын үсэг зурагдаж энэ 85,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авч, энэ байр буюу зээлийн барьцаа хөрөнгөөр 11б-ийн 6 тоот орон сууц барьцаалагдсан. Тэгэхэд энэ 60,000,000 төгрөгийн зээл хаагдаж, барьцаанаас гарсан. Тэгэхээр Б.Б хамтын амьдралтай байсан болохоор бүхий л хөрөнгийг бий болгох гэж зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн чадвараа алдсан. Түүнээс өмнө маш их хөдөлмөрлөсөн шүү...гэв.

1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.**шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.Б ажил хөдөлмөр эрхлээд Б.**болон хариуцагч Г.**, Г.Н нарын дансаар 3,000,000,000 төгрөг орж гарсан байдаг гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлсэн. Энэ 192,000,000 төгрөг, О дансруу 26,000,000 төгрөг ороод байгаа нь зөвхөн Б оногдох, энэ хөдөлмөрийнх нь үр шим, өөрийнх нь хөдөлмөрийн цалин хөлс, орлого байсан юм. Тийм учраас 4 удаагийн гүйлгээгээр хариуцагч О дансруу орсон 26,000,000 төгрөг, хариуцагч Н дансруу орсон 192,000,000 төгрөгийг буцаагаад Б.Баасанхүү, Н дансруу, О дансруу хийхдээ буцааж Турк улсруу бараа таваар татах боллоо, одоо хөрөнгө үүссэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүдийн зээлийн хугацаа, зээл төлөх хугацаа болох гээд байна гэсэн шаардлага гаргасан учраас Б.Б нь Г.Оюунгэрэл, Г.Н нарын данс руу мөнгийг шилжүүлдэг байсан. Гэтэл харваснаас болж Б.Б ямар нэг хөдөлмөр эрхэлж олсон мөнгө нь буцааж Б өгөлгүйгээр нэхэмжлэл гаргах энэ асуудал үүссэн. Энэ нэхэмжлэл гаргаад эдгээр хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, оногдох хэсгээ авъя гэх шаардлага гаргаад явж байх шатанд хариуцагч Г.О нь удаа дараа чи хүлээж бай, 1 өрөө байр одоохон зохицуулах гэж байна, хуучин байр авч өгөхөөр чамд хэцүү юм, нэгэнт чамд авч өгөх гэж байгаа юм чинь шинэ байр авч өгье гэх хүсэлт, саналыг удаа дараа мессежээр явуулж байсан. Энэ хугацаанд Б.Б ийм байдалтай, 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, орох орон гэргүй, дүүгийндээ өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гэтэл энэ байрыг өгнө өө, хүлээж бай, байр ашиглалтанд орох гэж байна, тэнд ойрхон байр хөөцөлдөж байна гэсэн мессеж чат явуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Б олсон орлого, үүссэн үл хөдлөх хөрөнгүүдийн зээлийг төлөхөд зарцуулагдсан гэж үзэж байгаа. Энэ орлогыг мөнгөн хэлбэрээр буцааж Б өгөөгүй учраас чамайг орох оронтой болгож өгье гэх мессежээр Б орлого мөнгөн хөрөнгийг буцааж өгөөгүй нь О мессежээр давхар нотлогдож байна. Тийм учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 26,000,000 төгрөгийг Г.Оюунгэрэлээс, 192,000,000 төгрөгийг Н гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.

1.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч нараас жоохон ч гэсэн хүнлэг сэтгэл харсан юм. Эвлэрэхгүй ч гэсэн хэдэн жил хамт амьдарсан юм. Уулзахгүй яав даа гэж миний зүгээс харамсаад сууж байна. Б.Б одоо бараг 70 хувийн хөдөлмөр алдалттай болсон. Бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэдэг дээр зохих хэмжээний хамтын амьдралтай байсан гэдгээ хариуцагч үгүйсгэхгүй байна. 2018 оноос хойш каргоны үйл ажиллагааг эрхэлсэн. Тэгэхээр энэ Б.Б гэх хүнд ямар нэг байдлаар бий болох хураах, цалин орлого бий болох ёстой. Аливаа юм бүхэн шударга байх хэрэгтэй. Та 2 хөрөнгөжөөд байдаг. Энэ муу амьтан чинь хөдөлмөрийн чадвар алдалттай. Эрүүл байсан ч та 2 ямарваа нэг олсон мөнгөнөөсөө 3 тастаж өгөх үүргийг хүлээнэ гэж харж байгаа. Яагаад гэвэл энэ чинь хамтын амьдралтай байсан. Хамтын хөрөнгө босоод байна. Тэгэхээр хамтын амьдралтай байсан гэх утгаар хамтын хөрөнгө бий болсон байна. Та хоёрын нэр дээр байгаа хөрөнгүүдээс шаардаж буй нэхэмжлэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгө гэнэ. Энэ хүний жоохон ч гэсэн оролцоо байх гэх үүднээс бид нар нэхэмжлэлийн шаардлагаа О 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 4 удаагийн гүйлгээгээр 26,000,000 төгрөгийг нэхэмжилсэн юм. Н 2020 оны буюу Турк улсад байсан 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны 39 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 129,984,018 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжилж байгаа дүн нь 3 жилийн хугацааны хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хоорондын гүйлгээнд 2016 оноос 2021 онд гүйлгээ хийгдсэн нийт 3,222,571,843 төгрөг орлого дансаар орсон байгаа. Уг нийт орлого зарлагын гүйлгээ нь нийт дансаар орж гарсан гүйлгээг харуулсан байна. Ажиллаж байх хугацаанд Б дансаар орж байгаа орлого юм. Тэгэхээр Б.Б зөвхөн жолоочоор ажиллаж байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Цалин өгч байгаагүй гэж байна. Энэ хүний нэхэмжлээд байгаа мөнгө нь үндсэндээ 5 жилийн цалин байж болохоор байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар шаардаж байна. Б мөнгө бусдын дансруу орсон гэдэг нь харагдаж, нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг нь хариуцагч нараас олгогдсон итгэмжлэлийн дагуу шүүхэд гаргасан хариу тайлабр, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч нар болон өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа:

2.1. Бичгээр гаргасан хариу тайлбарт: Г.О нь Турк улсад Б.Б гадаад руу виз гаргах хүмүүст хулхидуулсан, ямар ч мөнгө төгрөг байхгүй, эхнэр хүүхдээсээ холдон, гэмт хэргийн шинжтэй асуудалд орооцолдож явах үед нь танилцаж өмгөөлөгчийн хөлсийг төлж байсан ба машин барьдаг тул каргоны бараа зөөдөг машинаа бариулж байх үеэс хамтран амьдарч эхэлсэн. Г.О нь Б.Б хамтын амьдралтай байхаас өмнө буюу Турк улсад 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж амьдарч байсан. Монгол улсад ирснийхээ дараа 2015-2017 оны хооронд Хан талст ХХК-ийн Баянзүрх худалдааны төвд бэлэн хувцас, Турк барааны лангуу түрээслэн ажиллуулсан. Г.Н нь Тумбааш дэлгүүрийн 2 давхрын 41, 42 тоот лангууг түрээслэн ажиллуулсан, Н зүгээс 2015 оноос Турк улс руу бизнес хийхээр явж эхэлсэн бөгөөд хариуцагч нарын зүгээс Б.Б аливаа байдлаар хөрөнгө оруулалт, мөнгө авч байгаагүй, бидэнд өгөх мөнгө Б байгаагүй, байх ч учиргүй. 2013 оноос эхлэн Турк улсад ажиллаж амьдардаг хүргэн ах Д.Г, төрсөн эсгч Г.О нарын гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаанд тусалж, ашиг орлого олох зорилгоор наймаа хийдэг хүмүүсийн болон найз нөхөд, тус улсад оршин суудаг хүмүүсийн ачаа бараа, тээшийг Монгол улсаас Турк улс руу, Турк улсаас Монгол улс руу явуулах байдлаар ажиллаж эхэлсэн ба Г.Орхон, Г нарын каргоны үйл ажиллагаа дагуу бусдын ачаа барааг илгээсэн мөнгийг Монгол улсад Г.О хариуцан авч буцаан шилжүүлдэг байсан юм. Тухайн үед О Хаан банкнаас авсан зээлийн төлөлт тасалдсан, харилцах дансны нэг өдрийн лимит 20,000,000 төгрөг байсан тул орлого, зарлага гаргахад хязгаарлагдмал нөхцөл үүсэж Б.Баасанхүүг дагуулан явж Хаан банкны 100 айлын салбарт цуг очиж 5429653673 тоот дансыг нээлгэж байсан. Каргоны үйл ажиллагааны дагуу Монгол, Турк хоёр улсын хооронд хүмүүсийн ачаа бараа илгээсэн төлбөрийг Б дансаар авч, Б.Б нь Г.О, Г.Н нарт шилжүүлж байсан ба дээрх бүх гүйлгээний утга нь ачаа, бараа, орлого хэлбэрээр шилжигдэж байснаар нотлогдох ба ямар мөнгө дансаар нь орж гарч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа шилжүүлсэн бүх мөнгийг авахаар нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүрэгтэй ба Б.Б нь өөрийн олсон орлогыг бусдад шилжүүлж байсан гэдгээ нотолсон нотлох баримт байхгүй, хамтын амьдралтай байсан учраас О дээрх мөнгийг нэхэж байгаа бол Н ямар үндэслэлээр мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, бизнес эрхэлж дээрх мөнгийг олсон гэвэл ямар бизнес эрхэлж байсан эсэх, хэдэн төгрөгийн ашиг олсон гэж үзэж өөрт ногдох хэсгээ гаргуулах талаар огт дурдаагүй, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд иргэний ямар харилцаа үүссэнийг тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

2.2. Хариуцагч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлартаа:

Хамтран амьдарч байх хугацаанд Б.Б намайг хаяж явж байсан. Бид Монгол улсад ирэхэд Ковид-19 цар тахал гарч бүх зүйл хаалттай болсон. Тэгээд лайв хийж ачаа барааг оруулдаг болсон. Би Монгол улс руу явахаасаа өмнө дүүдээ машины зээл авч өгсөн тул миний данс хаагдсан байсан. Тэгээд 100 айл дээр очиж Б.Баасанхүүг данс нээлгэчих гээд нээлгэсэн. Би одоо өөрийн хүргэн ах болох Д.Ганзоригтой хамтарч карго ажиллуулж, цалин, хувь аваад явж байгаа. Одоо яриад байгаа мөнгө биднийх биш, хаашаа орж, хаашаа шилжүүлж, хааш нь зарлагаддаг болохыг Б.Б мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Үүнээс гадна Б.Б Монгол улсад ирээд харвалт өгсөн. Харвалт өгөхөд нь би түүнтэй хамт 9 эмнэлгээр орж, 30,000,000-40,000,0000 төгрөгийн зарлага гаргаж эмчлүүлсэн. Гэтэл Б.Б Атархүүгийн Бямбажав гэх хүний данс руу хүргэн ах Д.Г, охин Г.Н болон миний дансаар их хэмжээний мөнгийг шилжүүлсэн байсан. Тухайн үед Б.Б харвасан байсан учраас юм хэлээгүй. Уг шилжүүлсэн мөнгөнөөс хойш маргаантай байгаа. Миний хувьд би Б тусалж дэмжиж, сэтгэлээрээ хандсан гэж боддог. Наадмын үеэр Б.Б намайг орхиж явсан хойно би өөрт нь хэлэлгүйгээр араас нь 300,000 төгрөг, 700,000 төгрөг шилжүүлж байсан. Тэгтэл надаас Г гэх хүний мөнгийг нэхэмжлээд зогсож байгааг нь үнэндээ гайхаж байна. Би өрх толгойлсон ээж бөгөөд охиныдоо амьдардаг. Бид зээлээр Монгол улсад ирсэн. Надад өөрийн гэсэн байр, мөнгө байхгүй. Б.Б миний нэр хүндэд асар их халдсан. Б.Б хүн болгоноос мөнгө нэхэж, намайг өөрийг нь харвасан болохоор хаяад явсан гэж хэлсэн байсан. Би Б.Б чи судасны нарийсалтай, зааланд битгий тоглооч гэж олон удаа гуйж байсан. Тэгтэл зааланд тоглоод маргааш нь харвасан. Б.Б миний дансанд орсон мөнгийг дуртай үедээ зарцуулж байсан. Мөнгөө нэхэмжлэх эрх байгаа ч за яршиг, би өөрөө үрсэн мөнгийг нь төлье гээд явж байна. Үүнээс болж би одоо ч ах, эгчтэйгээ маргаантай байгаа. Шүүхийн өмнө надаас каргоны мөнгө нэхэж байна. Энэ мөнгийг каргоны мөнгө гэдгийг Б.Баасанхүү, Б.Отгонцэнгэл ч мэдэж байсан. Х.Б гэх данс руу яагаад 76,000,000 төгрөгийг Б.Б хийсэн бэ? Үүнийг Баянзүрх дүүргийн шүүх дээр нэхэмжилсэн байж байгаа. Тэр мөнгийг олж ир гэж дандаа намайг дарамталдаг. Би дарамтад байгаа. Би өөрийн хөдөлмөрийг ганц охиндоо үл хөдлөх болгож өгсөн нь үнэн. Гэхдээ би өөртөө байр, үнэтэй машин аваагүй. Бүх юм зээлээр хөдөлж байсан. Бүх зүйл зээлээр боссон. Одоо ингээд шүүхийн өмнө зогсож байгаад харамсалтай байна. Надад эвлэрэх хүсэл алга...гэв.

2.3. Хариуцагч Г.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Надаас нэхэмжилж байгаа үнийн дүнтэй санал нийлэхгүй. Учир нь дансаар шилжүүлэх мөнгөний хязгаараас болж данснууд руу ээлжилж мөнгө ордог байсан. Миний данснаас ч мөнгө орж байсан болох нь дансны хуулгаас харагдана. Мөнгөн дүн болон хэн рүү мөнгийг шилжүүлэхээс шалтгаалж, ээлжилж данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Нэхэмжлээд байгаа мөнгө нь Турк улсад үйл ажиллагаа явуулдаг гэснээс хойших мөнгөнүүд байна. Хэрэв Турк улсад хамт бизнес эрхэлж, ашиг орлогоо над руу шилжүүлдэг байсан гэж байвал тэр хугацаанд л мөнгө шилжүүлэх байсан. Гэтэл тэр хугацаанд мөнгө шилжүүлж байгаагүй. Б.Б болон миний ээж Г.О нар Монгол улс руу нисэх билетийн мөнгөгүй байна гэхэд нь би Хаан банк ХХК-иас 10,000,000 төгрөгийн зээл авч билетийг нь бичүүлж байсан. Энэ хугацаанд бидний дунд маргаан байгаагүй бөгөөд тус тусын ажлаа хийгээд явдаг байсан. Надад худал ярих шаардлага байхгүй. Угаасаа каргоны мөнгийг хэн хэнийхээ дансруу шилжүүлж, эргэлдүүлдэг байсан. Г болон Турк улсаас тээвэр хийдэг Коксал гэх хүн рүү мөнгө хийдэг байсан. Би энэ үйл ажиллагаанд оролцдоггүй. Ээжийн данс хаагдсан байсан тул миний дансаар мөнгө хийдэг байсан. Заримдаа дансанд 100 төгрөг ч үлдээхгүй шилжүүлдэг байсан. Би Б төрсөн охин биш. Зүгээр орж гарсан гүйлгээний мөнгийг яагаад надаас нэхэмжлээд байна вэ? Тэр мөнгө чинь үйл ажиллагааны орж гардаг гүйлгээний мөнгө. Б намайг хардаггүй, хайхардаггүй байсан гэх тайлбарт гомдолтой байна. Би өөрийн ээж Г.О Б.Бмаш сайн асарсан гэж бодож байна. Өглөө 07 цагт гараад гаалиар явж явж ирээд хөлийг нь барьж, дуслыг нь хийж өгдөг байсан. Тэр болгоныг манай 90 настай өвөө хардаг байсан. Миний зүгээс харахад уг гаргаад байгаа нэхэмжлэл нь Б.Б биш. Дүү н.О нь хүсэл сонирхол юм болов уу гэж харж байгаа...гэв.

2.4. Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр гаргахдаа гол үндэслэлээ хамтын амьдралтай байх хугацааных гэж бичсэн байгаа учраас энэ хэсэгт тайлбар хийе. Шүүх хуралдааны явцад Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэмж тодруулж байна. Хамтын амьдралтай байна гэвэл Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-108.8 дахь хэсэгт заасан дундын өмчийг зохицуулах зохицуулалт хэрэглэнэ. Хэрэв дундын өмч гэж байвал тухайн эд хөрөнгийг бий болгосон байх, уг хөрөнгийг бий болоход оруулсан оролцоо байх ёстой. Ингээд харахад Б хувьд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол салбарт байх Хаан банк ХХК-д данс нээлгэсэн цаг мөчид Б.Б Монгол улсад ирчихсэн байсан. Монгол улсад ирснээс хойш уг дансыг нээсэн. Г.О, Б.Б нар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсад ирсэн. Шаардаад байгаа нэхэмжлэлийн шаардлагын мөнгө нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойших мөнгийг шаардаж байгаа. Үндэслэл нь Турк улсад хийж байсан наймааны мөнгө. Энэ байдлаас харахад Б.Б нотлох баримтаар бол 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад ирж, 6 дугаар сард данс нээлгэсэн байна. Турк улсад арилжаа хийсэн тэр орлого юм гэх нэхэмжлэлийн үндэслэл нь энэ үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Мөн хамтын амьдралтай байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бол Г.Н нь Б.Б хамтын амьдралтай байгаагүй. Г.О Б.Б хамтын амьдралтай байсан гэдэгтэй маргадаггүй.

Хамтын амьдралтай байсан гэж үзэж байвал Г.Н хамаарахгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйл нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг. Тэгэхээр бусдын хөрөнгийг буюу Б хөрөнгийг авсан байхыг шаардана. Хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн 83 дугаар зүйлд маш тодорхой зааж өгсөн. Б хувьд дансанд нь орж ирж байгаа орлого нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлд заасан хөрөнгө биш. Энэ нь бусдын каргоны мөнгө гэх үйл баримттай нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь маргаагүй. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгө байна гэж заасан. Энэ байдлаараа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байхыг шаардана. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг гэж хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон ийм нөхцөл байдлыг хэлж байна. Тэгвэл хөрөнгө олж авсан этгээд гэдэг нь нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар бол хариуцагч нар юм байна. Гэтэл хөрөнгө нь Б.Баасанхүүгийнх мөн үү гэх зүйл яригдана. Шүүх хуралдааны явцад тодруулахад Б.Б нь 2016 онд Турк улсад очсон байна. Очихоос нь өмнө үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө байсан уу? Дансанд нь хуримтлалд тодорхой хэмжээний хөрөнгө байгаад, тэр хөрөнгөө каргоны мөнгөнд оруулсан уу? гэх үйл баримт байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд ч нэхэмжлэгчийн өөрийнх нь хариу тайлбарт ч тухайн үед Турк улсад ажиллуулж байсан каргоны үйл ажиллагаанд оролцсон гэдэг болохоос өөрийн гэх хөрөнгөө бизнест оруулаагүй юм байна гэдэг нь харагдаж байна. Нөгөөтээгүүр энэ хүн өөрийн цалин хөлс гэж бодож нэхэж байгаа гэж үзвэл Н данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн байна. О дансруу 1 сар хүрэхгүй хугацаанд 26,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Ингээд нийлүүлж үзэхэд 10 сарын цалин хөлсөнд 200,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлээд байгаа буюу 1 сард 20,000,000 гаруй төгрөгийн цалин хөлстэй байхаар тооцож нэхэмжлээд байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь үүгээр үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжгүй. Б 44 хуудас дансны хуулганаас харахад хаанаас мөнгө орж, хаашаа шилжүүлдэг байсан нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 83 дугаар зүйлд заасан хөрөнгө биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

2.5. Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Наранцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б данснаас өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.О, Г.Н нарын каргоны үйл ажиллагааг явуулдаггүй. Ах хүргэн ах, төрсөн эгч нарынхаа каргоны үйл ажиллагаа явуулдаг бизнест нь туслаад давхар хамт ажиллаж авлагаас нь хувь хүртээд явдаг юм гэдгийг өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Гхүргэн ахынх нь Хаан банк ХХК дахь данс мөн юм гэдэг нь гарч ирсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 44 хуудас баримтаас нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар хүснэгтэд авагдсанаар Г гэдэг хүн Б дансруу нийт 88,464,521 төгрөгийг орлого хэлбэрээр шилжүүлсэн. Мөн Б.Б нь эргээд Г гэх хүнд О каргоны орлого буюу тухайн олсон орлогыг н.Ганзоригруу нийт 85,682,329 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн данснаас 39 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэх төлбөр 192,000,000 төгрөгийг шаардаж байгаа. Гэтэл Г.Н нь эргээгээд каргоны үйл ажиллагаа явуулдаг ахдаа олсон орлого буюу ашгийн нийт 58 удаагийн гүйлгээгээр 194,770,158.9 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Мөн үүн дээр Г гэх хүний данснаас гадна каргоны үйл ажиллагаа явуулахад гааль, татвар, нэхэмжлэх төлбөрүүдийг тухай бүрд нь төлж барагдуулсан нөхцөлүүд харагдаж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримт болох дансны хуулгаар харагдаж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад О дансны хуулга хэрэгт авагдсан. Уг О 26,000,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Гэтэл Г.О 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гүйлгээгээр орж ирсэн орлогыг хүргэн ах болох н.Ганзоригийн дансруу буцаагаад шилжүүлсэн. Ийм нөхцөл байдал харагдаж байна. Үндсэндээ энгийнээр хэлэхэд орлого олсон тухайн өөр хүний мөнгийг шилжүүлсэн мөнгөө буцааж шаардаж байна гэх нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс харж байна. Мөн үзлэгт н.Банзрагч, Г.О нарын хоорондын харилцсан харилцааг хэрэгт ач холбогдолтой гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь н.Банзрагч гэх хүн О гээд байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээрийн харилцсан хувцас, тэгж авна, ингэж авна гэх шаардлагатай баримт бол төдийлөн хэрэгт ач холбогдолгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэв.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан. Үүнд:

- Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт /1-р хх-16/, Ж.Шаснаа, Б.Д нарын гэрчийн тодорхойлолт /1-р хх-17,18/, Хаан банк ХХК болон Г.Н, Б.Б нарын байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар /1-р хх-19-26/, Б Хаан банк дахь 0000 тоот харилцах дансны хуулга /1-р хх-27-61, 2-р хх-220-250, 3-р хх-1-3, 4-р хх-122-165/, Фото зургууд /1-р хх-62-72/, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн автомашины зах зээлийн дундаж үнийн тодорхойлолт /2-р хх-205/ зэрэг болно.

- Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан цахим аппликейшнээр харилцсан захидлын фото зураг /1-р хх-73-250, 2-р хх-1-55/, Б хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт болон мессежний зураг /3-р хх-4-9/ зэрэг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

4. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг гаргасан. Үүнд:

- О үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /2-р хх-69/, О Хаан банк дахь 5746017895 тоот харилцах дансны хуулга /2-р хх-70-79/, Хан талст ХХК-ийн тодорхойлолт /2-р хх-80/, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, лавлагааны хариу /2-р хх-81-84/, Баянбогд Сончин ХХК болон Г.Н нарын байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 11 тоот Орон сууцны барилгын захиалагч гүйцэтгэлийн хооронд хийх гэрээ /2-р хх-85-87/, Хаан банк ХХК болон Г.Н нарын байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээний эх хувь /2-р хх-92-94/, Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №15 тоот лавлагаа /2-р хх-95-96/, Бат хөрш уул ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-97/, Тумбааш дэлгүүр болон Г.Н нарын байгуулсан Ажлын байр түрээслүүлэх гэрээний нэмэлт хавсралт /2-р хх-98/, Г.Н, Б.Б нарын Хаан банк дахь 000 тоот Зээлийн дансны хуулга /3-р хх-23-25/, Хаан банк ХХК болон Г.Н, Д.Г нарын байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний эх хувь /3-р хх-26-28/, О Хаан банк дахь 000 тоот харилцах дансны хуулга /3-р хх-29-31/ зэрэг болно.

- Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан иргэн Д.О Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /2-р хх-88/, Хаан банк ХХК болон Г.Н, Д.Г нарын байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар /2-р хх-89-91/ зэрэг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

5.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14516 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвөөс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэн /2-р хх-101-102/ захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн хариу хүргүүлэх албан бичиг, лавлагаа /2-р хх-106-108/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ** ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-109-117/, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 11б байрны 6 тоот дахь орон сууц, зоорийн давхар 5 тоот авто зогсоол зэргийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /2-р хх-118-164/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

5.2. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан зарим хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16097 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 11б байрны 6 тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Гэрэгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж /2-р хх-173-174/, шинжээч 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дүгнэлтээ шүүхэд ирүүлжээ. /2-р хх-189-201/

5.3. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10570 дугаар захирамжаар иргэн Б.Д гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /2-р хх-208-209/, Б.Д гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн байна. /2-р хх-213-216/

5.4. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11546 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /3-р хх-13-14/, захирамжийн дагуу тус байгууллагаас 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбарыг ирүүлсэн. /3-р хх-20-22/

5.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн ихэсгэж, өөрчилсөн шаардлагыг хүлээн авч, үүнтэй холбоотой гаргасан хүсэлтийг ханган, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19528 дугаар захирамжаар Хаан банк ХХК-иас нотлох баримт гаргуулах, цахим мессеж, чат-д үзлэг хийхээр тус тус шийдвэрлэн /3-р хх-112-113/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийн тэмдэглэл үйлдэж /3-р хх-157-249, 4-р хх-1-58/, захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас тус банк дахь Н 00000 тоот, О 0000 тоот дансны хуулгуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /4-р хх-60-121/

5.6. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 04776 дугаар захирамжаар Хаан банк ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /4-р хх-168/, захирамжийн дагуу тус байгууллагаас Б 000 тоот данс хэзээ, хаана нээгдсэн талаарх лавлагааг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. /4-р хх-172/

5.7. Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хянаад, зарим хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05168 дугаар захирамжаар Хаан банк ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /4-р хх-178-179/, захирамжийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр лавлагааг ирүүлсэн байна. /4-р хх-226/

5.8. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05791 дүгээр захирамжаар Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцагч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагааг, Авто тэврийн үндэсний төвөөс хариуцагч нарын нэр дээр автомашин бүртгэлтэй эсэх лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэж /4-р хх-191-192/, захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр лавлагааг холбогдох баримтуудын хамт /4-р хх-193-225/, Авто тээврийн үндэсний төвөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр лавлагааг холбогдох баримтын хамт /4-р хх-227-229/, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдээс 2023 оны 4 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд лавлагаа бүхий албан бичиг /4-р хх-230-231/, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр лавлагааг холбогдох баримтын хамт /4-р хх-232-234/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр лавлагааг холбогдох баримтын хамт /5-р хх-1-2/ тус тус ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Б.Б нь Г.О, Г.Н нарт холбогдуулан, тэдэнтэй хамтран хөдөлмөрлөж олсон өөрт ногдох орлого буюу цалинд тооцогдох Хаан банк ХХК дахь 5429653673 тоот харилцах данснаасаа Г.О 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 26,000,000 төгрөг, Г.Н 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 39 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 192,984,018 төгрөгийг тус тус үндэслэлгүйгээр авч буцаан өгөөгүй гэж үзэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: ...нэхэмжлэгчтэй хамтран каргоны үйл ажиллагаа явуулж байгаагүй, төрсөн эгч болон хүргэн ахын каргоны бизнест тусалж, хувь хүртдэг байсан, нэхэмжлэгч уг ажилд тусалдаг байсан. Бизнесийн үйл ажиллагаанд нэхэмжлэгчээс хөрөнгө оруулаагүй, үйлчлүүлэгчдээс каргоны төлбөрийг дансаараа хүлээн авч шилжүүлж байсныг Б хөрөнгө гэж үзэхгүй, тэдгээр мөнгийг Г.О, Г.Н нар хүлээн аваад хүргэн ах, эгч рүү шилжүүлдэг байсан гэж тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарын дансны хуулга, тэдний эд хөрөнгийн талаарх лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

5. Хариуцагчийн хүсэлтээр Г.Н, Г.О нараас гүйлгээ хийж мөнгө шилжүүлсэн, Б дансанд орлого оруулж байсан дансны лавлагаа, Б банкинд данс нээлгэсэн лавлагаа зэргийг нотлох баримтаар авсан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр зохигчдын хоорондоо харилцсан чат, мессеж зэрэгт үзлэг хийж бэхжүүлсэн.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Дараах тохиолдолд: 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, 492.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж тус тус заажээ.

7. Дүгнэвэл: Б.БГ.О, Г.Н нарт мөнгө шилжүүлэхдээ /бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх/ зорилго байх ёстой. Улмаар хөрөнөг олж авсан хариуцагч нар болон Б хооронд үүрэг үүсээгүй, эсвэл үүссэн үүрэг нь дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон байхыг шаардана. Зохигчид 2016 оноос хойш БНТУ-аас МУ руу бараа явуулж /Б, О нар/, уг барааг Г.Н худалдан борлуулдаг, дахин мөнгө явуулж бараа захиалдаг байсан нь тэдний хоорондоо харилцсан Фейсбүүк чатаар тогтоогдсон. Чатаас харахад Б хаягаар Г.Оюунгэрэл, Г.Н нар харилцдаг байсан байна.

8. Тэдний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, Б дансаар каргоны төлбөр хүлээн авдагч, улмаар каргоны орж ирсэн төлбөрийг Б.Б Г.Н шилжүүлж, Н цаашаа шилжүүлдэг байсан байна.

9. Иймд Б хөрөнгийг Г.Н, Г.О нар үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул О 26,000,000 төгрөг, Н 192,984,018 төгрөг гаргуулах тухай Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА