| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/03575/И |
| Дугаар | 184/ШШ2020/00658 |
| Огноо | 2020-02-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2020/00658
2020 02 20 *******4/ШШ2020/00658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 4 хороолол, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ******* ******* гудамж, 3 тоотод оршин суух, овогт /рд:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, хариуцагч З., хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрах, шинжээч Н.Цэрэндагва, Г.Болор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* миний бие нь З.тай 2015 оны 6 дугаар сараас үерхэж, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү А.жаргал, А.баяр нар төрсөн. Хоёр ихэр хүүхэдтэй болж бидний амьдрал аз жаргалтай сайн сайхан болж эцэг эх маань туслан дэмжиж эв найртай амьдарч байсан. Миний бие нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Австрали улсад богино хугацаанд сурч, ажиллахаар зорьсон. Би Австрали Улсад гэр бүлээ татах бодолтой байсан ч миний эзгүй хойгуур эхнэр З. миний багийн найз болох Г.Хүрэлтэй уулзаж, дотно харилцаанд орж хайр сэтгэлийн харилцаатай болсон гэж миний багийн найз Б.Баярт нь надад цахим шуудангаар холбогдон хэлсэн. Миний хувьд өөрийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор Австрали улсыг зорьсон байхад нялх хоёр хүүхэдтэй эхнэрээ өөр хүнтэй дотно харилцаанд орсон гэдгийг мэдээд би гүн шоконд орсон бөгөөд хэдэн хоног бодсоны эцэст би Монгол руу буцаж гэр бүлээ элэг бүтэн авч үлдэхээр шийдэж, ажлаасаа 1 сарын чөлөө авч 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монголд ирж хадмындаа эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдарч эхэлсэн. Намайг Австрали улсаас ирэхэд эхнэр З. нь Г.Хүрэлээс жирэмсэн болсон байсан. З.ын зүгээс тэр хүүхдийг төрүүлэх хүсэлгүй байсан тул бид хамтын шийдвэр гаргаж үр хөндүүлсэн. Бидний хоорондын харилцаа нэг гэр бүл шиг болж өгөхгүй байсан бөгөөд эхнэр З. ойр ойрхон орой шөнөөр гарч найз нөхөдтэйгөө уулзлаа гэж хэлээд хонуут өнжүүт явдаг байсан. Надад найз нартайгаа уулзсан гэх тайлбар хэлж маргадаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр З. найзуудтайгаа уулзана гэхээр нь би явуулсан бөгөөд гэртээ ирэхгүй удаад байхаар нь би залгаж асуутал Г.Хүрэл утсыг нь авч хамт байгаагаа хэлсэн. Би тэр шөнө З.ыг хайж үүрийн 4 цагийн алдад хорооллын эцсийн Тэргэл зочид буудалд байгааг нь мэдээд өөрийн дүү нараа дагуулж эхнэр ыг авахаар очсон. нь тэр шөнө согтуу намайг янз бүрээр хэлж би явахгүй, яах гэж ирсэн юм гэх зэргээр загнаж байсан. Иймд би эхнэр ын дээрх байдалд цөхөрч Австрали Улсаас ирээд 1 сар гаран болж байхад юу ч өөрчлөгдөөгүй учир эргээд Австрали Улс руу өөрийн 2 сайхан үрээ орхиж амьдралын төлөө дахин нэг удаа явахаар шийдэж Бээжин ортол З. надад битгий яваач, үлдээч хамт амьдармаар байна гэж хэлэхэд би нислэгээ цуцалж Монголдоо буцаж ирсэн. Энэ явдлаас хойш бид 4 хэсэг хугацаанд хамт амьдарч З.ын Г.Хүрэлтэй холбоотой байсан үйл явдлыг мартаж амьдралаа дахин шинээр эхлүүлэх хүсэлтэй байсан боловч 20******* оны 9 дүгээр сард надад уурлаж гэрээсээ явсан. Гэтэл эхнэр З. нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвд гэрлэлт цуцлуулах асуудлаар өргөдөл өгч дуудуулсан байсан тул очиж уулзахад өөр хүнээс жирэмсэн болсон, 6 сартай удахгүй төрнө чамтай амьдрахгүй гэж хэлсэн. Нэгэнт бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцалж, өөрийн ихэр хүү болох жаргал, баяр нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Эхнэр З. нь эрхэлсэн ажилгүй, гэр хороололд ээж дүү нартайгаа хамт амьдардаг миний хоёр бага насны ихэр хүүг бие даан асран хамгаалж өсгөн бойжуулах боломжгүй. Саяхан хүүхэд төрүүлсэн, өөр хүнтэй сууж байгаа учир хоёр хүүхдийг би хойд эцгийн нүүр үзүүлж, царай алдуулахыг хүсэхгүй байна. Би өөрийн гэсэн орон гэртэй, хоёр хүүхдээ төрсөн үеэс нь хамт асарч хүмүүжүүлж байгаа, байнгын ажлын байртай, цалин хөлстэй учир хүүхдүүдэд шаардлагатай орчныг бүрдүүлж чадна. Эхнэр нь надад хэлэлгүй хоёр хүүхдийг манай хаягийн бүртгэлээс хасуулж, өөрийн гэрийн хаягт энэ зун шилжүүлсэн байсан. Хоёр хүүхдийг 24 цагийн цэцэрлэгт өгөөд хааяа хагас бүтэн сайнд гэртээ аваачаад буцаагаад ирүүлэхдээ дааруулж ханиад хүргэсэн байдаг, усанд оруулаагүй, хувцсыг нь угаагаагүй байдалтай ирдэг учир дөнгөж 3 нас хүрсэн хоёр хүүгээ төрсөн эцэг нь би өөрийн асрамжид албан ёсоор авах хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Хоёр хүүхдээ бидний хэн нь илүү асарч халамжилдаг вэ гэдгийг манай найз нар, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нар бүгд мэднэ. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Биднийг гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.*******тай 2016 оны 3 сараас хойш хадам ээжийн хамт түүний гэрт амьдарч байсан. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ихэр хүү А.жаргал, А.баяр нар төрсөн. Бид 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хүүхдээ төрүүлснээс хойш миний бие байнгын сэтгэл санааны дарамтад байсан. Б.******* нь ээж н.Нарантэй нийлж үргэлж хэл амаар доромжилдог байсан. Жишээ нь танай аав ээж ядуу, гэр хороололд амьдардаг, саллаа гэхэд хоёр хүүхдээ тэжээх чадваргүй гэх зэргээр доромжилдог байсан. Үүнээс гадна Б.******* нь огцом ууртай, биеэ барих чадваргүй, муудалцах үедээ надад үе үе гар хүрдэг байсан бөгөөд энэ үйлдэлдээ намайг өөрөө буруутай учраас цохиулсан мэт ярьж хэзээ ч уучлалт гуйж байгаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны орой бид хоёр ээж н.Наранээс болж маргалдсан ба Б.******* нь шөнө дунд намайг гэрээс хөөж явуулсан. Маргааш өглөө би ээж дүүгийн хамт хоёр хүүгээ, мөн өөрийн гэх юмыг авч, өөрийн төрсөн гэрт очиж Б.*******гаас тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш хоёр хүү миний асрамжид өсөж байгаа. Намайг гэрлэлтээ цуцлуулаагүй байж өөр хүнтэй дотно харилцаатай болсон гэж байна, энэ бол хайр халамж дутсанаас болсон. Б.*******г Австрали явахаас өмнө эвлэрч чадаагүй. Явсан хойноо намайг байнга хардаж сэрдэж, мөрддөг байсан. Мөрддөг байсныг нь мэдээд албаар би өөр хүнтэй бичсэн мессэжээ харуулсан. Тусдаа амьдрах хугацаандаа бид хэд хэдэн удаа эвлэрэх гэж оролдсон. Б.******* нь тусдаа гарна гэж хэлдэг байсан боловч түр ээжийн гэрт байя гээд ахин хадмын гэрт очиж өмнөх байдал давтагдах болсон. Б.******* нь Австрали явж ирснээс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй, үргэлж ажил голж 2 хүүхдэд мөнгөний хэрэгцээ гарах үед үргэлж мөнгөгүй гэдэг байсан. Ажилгүй их удсан. Саяхнаас нэг ажилд орсон. Миний бие Б.*******гаас тусдаа амьдарч байхдаа оюутан байсан. Миний ээж хүүхдүүдийг 2017 оны 9 сард сувиллын 41 дүгээр цэцэрлэгт оруулж, үүний ачаар би сургуульдаа явдаг байсан. Хоёр хүүхдээ асраад хажуугаар нь хичээлдээ явахад миний аав ээж хоёр надад тусалсан. Би 20******* оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс Таван Богд Фүүдс ХХК-д ажиллаж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Саяхан төрсөн, жирэмсний амралтаа авч ажлаасаа гарсан. Б.*******д өөрийн гэсэн гэр орон байхгүй, ээжийнхээ гэрт ах, ээж хоёртойгоо амьдардаг. Тусдаа амьдрах хугацаанд Б.******* нь хүүхдүүдээ надаас асууж хэд хэдэн удаа авч явж байсан боловч хэзээ ч хүүхдээ өөрөө харж хандаж байгаагүй. Ихэнхдээ ээжид үлдээсэн, эгчийн гэрт байгаа гэж тайлбар тавьдаг байсан. Миний бие тусдаа амьдарсан 2 жилийн хугацаанд хэд хэдэн удаа гэрлэлтээ цуцлах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тухайн үед Б.******* нь завгүй байна, хөдөө байна гэх зэргээр янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулдаг байсан. Үүнээс гадна намайг хоёр хүүгээ өгнө гэсэн бичиг хийж өг, тэгвэл сална гэх зэргээр дарамталдаг байсан. Энэ удаад салж байгаа учраас хүүхдийн тэтгэмж тогтоолгох гэхэд надаас мөнгө авахгүй гэсэн чинь яасан, хоёр хүүхдээ тэжээж чадахгүй болохоор тэтгэмж авах гээд байгаа юм уу, тэгвэл хоёр хүүг надад өг гэх зэргээр дарамталсан. Ийм учраас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч З. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хоёр ихэр хүү А.жаргал, А.баяр нар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш хоёр хүү миний асрамжид байгаа. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авах тул нэхэмжлэгч Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь хүүхэд эцэг, эхийн хэний асрамж хүүхдийн эрх ашигт нийцэх талаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс шинжээчээр ажиллахад хүүхдүүд эцгийн асрамжид байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд хүүхдийн асрамжийг З.д үлдээн, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч З.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээхийг эс зөвшөөрч, улмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Б.*******, З. нар нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү А.жаргал, А.баяр нар төрж, эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн, төрсний бүртгэлийн гэрчилгээ, өрхийн эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /1-р хх-6, 48-49/
Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж дуусгавар болгосон, хариуцагч өөр хүнтэй хамтын амьдралтай болж, хүүхэд төрүүлсэн нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б.*******, З. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. /1-р хх-35/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдийг хэний асрамжид үлдээхийг хамтатган шийдвэрлэх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар эсрэг байр суурь илэрхийлэн маргажээ.
Нэхэмжлэгч хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх үндэслэлийг хариуцагчийг зан араншингийн хувьд төлөвшөөгүй буюу хамтын амьдралтай байхдаа бусадтай дотно харилцаатай болсон, саяхан хүүхэд төрүүлсэн, хамтран амьдрагч нь хүүхдүүдэд эцэг шиг хандана гэхэд эргэлзээтэй, санхүүгийн хувьд боломж муу гэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *******4/ШЗ2019/ дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хүү А.баяр, А.жаргал нарт тавих эцэг, эхийн анхаарал халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хэний асрамж хүүхдүүдийн эрх ашигт нийцэх талаар дүгнэлт гаргах шинжээчээр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг томилжээ. Шинжээчийн багийн сэтгэл зүйчийн тодорхойлолт, шинжээчийн багийн дүгнэлтээр хүүхдүүдийг эцэг Б.*******гийн асрамжид үлдээх дүгнэлтийг гаргажээ.
Шинжээчийн дүгнэлтэд ...зохигчид хэн хэн нь хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаа нь сайшаалтай байсан хэдий ч хариуцагч З.ын хувьд ирээдүйн төлөвлөгөө байхгүй байгаа нь эргээд хүүхдийн сурлага, хүмүүжил, сэтгэл зүйд нөлөөлнө гэж үзээд А.жаргал, А.баяр нарын асран хамгаалагчаар нэхэмжлэгч Б.*******г тогтоох санал гаргаж байна. Нэхэмжлэгч Б.*******г хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоовол хүүхдүүдийн хамт амьдрах гэр оронтой, хүүхдийг өсгөж, халамжлахад туслах дэмжих хүнтэй, хоол унд, хувцас, санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй байлгаж чадах ба ээнэгшин дассан байдал, хүүхдүүдийн хувьд ирээдүйн төлөвлөгөөтэй байгаа зэргийг илүү харж, аавтайгаа хамт амьдрах нөхцөл боломжоор хангах нь зөв гэсэн саналыг дэвшүүлж байна, сэтгэл зүйчийн дүгнэлтэд Ээж З. хэдийгээр хүүхдүүдээ хайртай, хамт амьдрах хүсэлтэй боловч өөрийн гэсэн орон гэр байхгүй, цаашид хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа хангалтгүй, хоол хүнс, хувцас хэрэгсэл зэрэг анхан шатны хэрэгцээний зүйлс дутагдалтай байх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Аав Б.******* нь хүүхдүүдийн эсэн мэнд, аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжиж төлөвших орчин нөхцөлийн хувьд боломжтой, гэр бүлийн дэмжлэг сайтай байгаа тул А.баяр, А.жаргал нарыг түүний асрамжид үлдээх шийдвэр гаргаж байна гэжээ.
Шинжээчийн дүгнэлт, шинжээчээр ажилласан Н.Цэрэндагва, Г.Болор нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас Хүүхдүүдээ сургах, өсгөж хүмүүжүүлэх талаар бодож төлөвлөсөн зүйл юу байна? гэсэн асуултад З. нь өсгөөд ирсэн юм чинь болох л байлгүй. Энэ талаар бодож байгаагүй гэж хариулсан гэх ярилцлагын дүнгээр ...З.ын хувьд ирээдүйн төлөвлөгөө байхгүй байгаа нь эргээд хүүхдийн сурлага, хүмүүжил, сэтгэл зүйд нөлөөлнө гэх дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай. З. 2015 оноос 2019 оны хооронд Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцан төгссөн, 20******* оноос 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Таван богд фүүдс ХХК-ийн түргэн хоолны газарт ажиллаж байсан гэх мэдээллийг харгалзан үзвэл зохих байжээ.
Мөн шинжээчийн дүгнэлт, сэтгэл зүйчийн тодорхойлолтод ...З. нь одоо Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13-9 тоотод найз залуу н.Мягмардорж, 2 ихэр хүү А.жаргал, А.баяр нарын хамт амьдарч байгаа. Амьдарч буй нөхцөл байдлын хувьд хүүхэд амьдрах, сурч хүмүүжих боломжтой, тухайн орчинд хүүхэд дассан, цэвэр цэмцгэр байсан гэх атлаа ...цаашид хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа хангалтгүй, хоол хүнс, хувцас хэрэгсэл зэрэг анхан шатны хэрэгцээний зүйлс дутагдалтай байх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. гэж эсрэгцсэн дүгнэлтийг хийсэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.******* эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой, эхийн хамт амьдардаг, гэр бүлийн дэмжлэгтэй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдох хэдий ч хариуцагч З. амаржсаны амралттай байгаа, найз залуугийн хамт хөлсний байранд амьдардаг, Б.*******тай хамтын амьдралтай байхдаа бусадтай дотно харилцаа үүсгэсэн, хүүхдүүд 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа гэх нөхцөл байдал нь хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд сул тал гэж үзэх үндэслэл болохгүй.
Шүүх дээр дурдсан үндэслэл, мөн шинжээч ...хүүхдүүд эцэг, эхийн хэн алинд ээнэгшин дассан, ...эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, ...З.ын хамтран амьдрагч нь хүүхдүүдийг гадуурхаж, хавчсан байдал ажиглагдаагүй, элэгсэг, зөөлөн, дотно байдалтай харилцаж байсан гэх дүгнэлт, гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүүхдүүд эхийн асрамжид байсан, зуны цагт хүүхдүүдийг эцэгтэй нь хамт байх боломжоор хангаж байсан, бага насны хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй зэргийг харгалзан хүү А.баяр, А.жаргал нарыг эх З.ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв. /1-р хх-55-60, 70-78, 130-138,/
Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж буй явдал нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож буй болохоос эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилж буй асуудал биш юм.
Хариуцагч З.ын асрамжид хүүхдүүд үлдэж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү А.жаргал, А.баяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол ******* нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******гаар тэжээн тэтгүүлсүгэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч зохигчдын хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь зохигчдын хэн аль нь саад болохгүй байхыг тайлбарлаж байна.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд Б.******* хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 1*******, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б.*******, З. нарын гэрлэлтийг цуцалсугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү А.жаргал, А.баяр нарыг эх З.ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү А.жаргал, А.баяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол ******* нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.*******гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар Б.Амарасанаа нь тус хуулийн 26.2-т заасан үүргийг эхийн адил хүлээхийг, энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь эх З. саад болохгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 71,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1536 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН