Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 214/МА2020/00032

 

Б.Г , О.С  нарын нэхэмжлэлтэй, ,

Г.Э д холбогдох иргэний хэргийн тухай 

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 901 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Г , О.С  нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э д холбогдох, гэм хорын хохирол 21.127.086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Г , О.С  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г , О.С , тэдний өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Г.Э , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов. 

Нэхэмжлэгч О.С , Б.Г  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие О.С  нь нөхөр Г гийн хамт 2020 оны 5 сарын 8-ны өдөр ажлаа тараад гэртээ харихаар явж байтал Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Хийморь” худалдааны төвийн урд зам дээр “Хьюндай” портер маркын **-** БУА улсын дугаартай машин нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин бидний сууж явсан IST маркийн **-** ОРХ улсын дугаартай машиныг мөргөн зам тээврийн осол гаргасан. Энэ талаар зам тээврийн ослын дүгнэлт гарч хариуцагч Г.Э ыг Замын хөдөлгөөний дүрмийн 16.10 дугаар зүйл хэсэг буюу жолооч зүүн гар тийш болон буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн буруутай байна гэж 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн З0 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Уг ослын улмаас О.С  миний бие хүзүүний зөөлөн эд, тархины даралт, савны доргилт... зэрэг хөнгөн гэмтэл авч, өнөөдрийг хүртэл уг гэмтлийн үр дагавар арилаагүй эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар түр алдан хохирч байна. Энэ ослын улмаас мөн ажлаа хийж чадахгүй цалин орлогоо алдлаа. Бид хоёр хоёулаа “Хаан хүнс” ХХК-д ажилладаг. Сард тус тус 680.000, 700.000 төгрөгийн цалин авдаг. Ингээд Г.Э  нь бидний эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан тул гэм хорын хохиролд дараах эмчилгээний, тээврийн хэрэгслийн засварын зардал, ажилгүй байсан хугацааны болон цалин орлого ажлаа хийж чадаагүй зэрэг зардлуудыг нэхэмжилж байна.

Үүнд: О.С  миний хувьд эмнэлэгт хэвтэх үед гарсан шинжилгээ, эмчилгээний зардал, авах ёстой байсан цалин болон бусад зардалд :

1. Хүзүү, нурууны зураг - 50.000 төгрөг,  -59.400 төгрөг, Эм- 15.454 төгрөг, 11,500 төгрөг.

2. Монос Орхон Фарм ХХК-аас хүзүүний бэхэлгээ-37.000 төгрөг.

3   . 05 сарын 09-ний өдөр КТГ-т – 255.000 төгрөг, Цахиур нурам-17.000 төгрөг.

4. 05 сарын 12-ны өдөр БОЭТ-д 94.950 төгрөг.

5. 05 сарын 15-ны өдөр Төлбөртэй палат-100.000 төгрөг,

6. Эм-20.000 төгрөг

7. 05 сарын 08-ны өдөр Ээж ирэхэд- 35.000 төгрөг,  явахад- 40.000 төгрөг, 05 сарын 14-ний өдөр - 11.950 төгрөг, 05 сарын 19нд Газ-7.000 төгрөг.

8. 05 сарын 18-ны өдрөөс 05 сарын 24-ний өдөр хүртэл Их тавт эмнэлэгт- 537.600 төгрөг, 05 сарын 24-ний өдөр - 6.600 төгрөг, 05 сарын 25-ны өдөр Ус- 4.700 төгрөг.

09. 05 сарын 25-ны өдөр УБ хот явахад-89.580 төгрөг.

10. 05 сарын 27-ны өдөр УБ хотоос ирэхэд- 55.500 төгрөг.

11. 05 сарын 26-ны өдөр Эмчийн үзлэг- 25.000 төгрөг.

12. 05 сарын 25-ны өдөр МRI толгой- 315.000 төгрөг, Хүзүү- 270.000 төгрөг, Ус, ундаа- 4.498 төгрөг.

13. 05 сарын 27-ны өдөр Урьхан замд цайнд- 2.950 төгрөг. Хоол 39.100 төгрөг.

14. 3ам ашигласны төлбөрт- 3.000 төгрөг.

15. 05 сарын 21-ний өдөр Хөтөлөөс- 20.000 төгрөг.

16. 06 сарын 02-ны өдөр Хөтөлөөс- 20.000 төгрөг.

17. 06 сарын 02-ны өдөр Газ- 30.000 төгрөг.

18. 06 сарын 10-ны өдөр Эмийн сангаас- 5.100 төгрөг.

19. 06 сарын 09-ний өдөр Хүнс- 27.100 төгрөг.

20. 06 сарын 10-ны өдөр Идэр ШТС- 21.000 төгрөг

21. 06 сарын 01-ний өдөр Авзага эмийн сангаас- 80.000 төгрөг.

22. 06 сарын 10-ны өдөр Хүнсэнд- 7.000 төгрөг.

23. 06 сарын 13-ны өдөр Шунхлайгаас шатахуун- 15.000 төгрөг.

24. 06 сарын 20-ны өдөр Сод монгол- 15.000 төгрөг.

25. 06 сарын 18-ны өдөр Их тавт эмнэлэг- 550.280 төгрөг.

26. 06 сарын 26-ны өдөр Ус ундаа- 4.948 төгрөг.

27. 06 сарын 29-ний өдөр Эм- 12.500 төгрөг.

28. 06 сарын 09-ний өдөр Эм- 9.600 төгрөг.

29. 06 сарын 12-ны өдөр Сод монгол ШТС-аас- 10.000 төгрөг.

30. 06 сарын 01-ний өдөр Сод монгол ШТС-аас - 20.000 төгрөг.

31. 06 сарын 19-ний өдөр НИК ХХК-ийн ШТС-аас - 20.000 төгрөг.

32. 06 сарын 20-ны өдөр Сод монгол- 43.000 төгрөг.

33. 06 сарын 21-ний өдөр Эм-2.000 төгрөг.

34. 06 сарын 09-ний өдөр Бензин-15.000 төгрөг.

35. 06 сарын 28-ны өдөр Тос-20.000 төгрөг.

36. 06 сарын 26-ны өдөр Сод монгол ШТС-аас - 20.000 төгрөг.

37. 06 сарын 27-ны өдөр Хүнс- 1.800 төгрөг.

38. 06 сарын 28-ны өдөр Хүнс- 9.110 төгрөг.

39. 06 сарын 27-ны өдөр Хүнс-8.200 төгрөг.

40. 06 сарын 27-ны өдөр эм- 20.300 төгрөг.

41. 06 сарын 10-ны өдөр Хүнс- 3.600 төгрөг.

42. 06 сарын 26-ны өдөр Хүнс- 11.850 төгрөг.

43. Сарын цалин- 700.000*2=1.400.000 төгрөг. Үүнээс 5, 6 дугаар сарын листний мөнгө 400.000 төгрөгийг хасаад 1.000.000 төгрөг мөн дээр нь 7 дугаар сарын цалин 700.000 төгрөг нийт 4.471.692 төгрөгийн хохирол учирсан.

Нөхөр Б.Г д: мөн Их Тавт эмнэлэгт хэвтсэн болон хийлгэсэн шинжилгээ хийх ёстой эмчилгээний, машины засварын болон бусад зардалд:

1. 06 сарын 10-ны өдөр Эм-6.349 төгрөг.

2. 05 сарын 10-нд КТГ- 195.000 төгрөг.

3. Их тавт эмнэлэгт-420.000 төгрөг.

4. Авч уух эмийн жороор- 285.200 төгрөг.

5. Эмчилгээний жор- 203.200 төгрөг.

6. 05 дугаар сарын цалин- 680.000 төгрөг.

7. 06 дугаар сарын цалин 11хоног*35789=393.684 төгрөг.

8. Моннис авто засварт -30.000 төгрөг.

9. Машины ачилт -40.000 төгрөг.

10. Машины зөрүү мөнгө - 1.082.000 төгрөг.

11. Машин чирүүлэхэд -80.000 төгрөг, журмын хашаанд 30.000 төгрөг, нийт 3.443.302 төгрөгийн хохирол учирсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 7.914.994 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 13.212.092 төгрөг нийт 21.127.086 төгрөгийг хариуцагч Г.Э аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дараах эмийн зардал, төлбөрүүд орж байгаа. Үүнд

1. 7 сарын 4 -ний өдөр эм -2.800 төгрөг.

2. 7 сарын 4 -ний өдөр Эм-9.756 төгрөг.

3. 7 сарын 4 -ний өдөр Эм-12.600 төгрөг.

4. 7 сарын 6 -ны өдөр эм-19.000 төгрөг.

5. 7 сарын 9 -ний өдөр эм -6.400 төгрөг.

6. 7 сарын 25 -ны өдөр эм – 1500 төгрөг.

7. 7 сарын 25 -ны өдөр Улаанбаатар хотруу эмнэлэгт үзүүлэхээр явсан вагоны зардал – 8.100 төгрөг.

8. 7 сарын 25 -ны өдөр Эмчийн үзлэг -30.000 төгрөг.

9. Тангийн төлбөр -78.600 төлбар

10. 7 сарын 27 -ны өдөр Хотоос Эрдэнэт руу буцах зардал 30.000 төгрөг.

11. 7 сарын 27 -ны өдөр Урьхан цайны газар хоол -49.200 төгрөг.

12. 7 сарын 28 -ны өдөр эм – 28.386 төгрөг.

13. 8 сарын 29 -ний өдөр эм-118.500 төгрөг.

14. Авч уух эмийн жороор -944.550 төгрөг.

15. 3 жилд улирал дутамд хийх эмчилгээний зардал 3 жил *4 улирал *944550=11.334.600 төгрөг.

16. Сарын цалин -700.000 үүнээс 8 сарын листний мөнгө 200.000 төгрөгийг хасаад 500.000 төгрөг

Нөхөр Г д

17. 7 сарын 25 -ны өдөр Улаанбаатар хот руу үзүүлэхээр явсан вагоны зардал 8.100 төгрөг.

18. 7 сарын 25 -ны өдөр Эмчийн үзлэг -30.000 төгрөгийн хохирлууд учирсан гэжээ.  

Хариуцагч Г.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Г.Э д холбогдуулан О.С , Б.Г  нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбар гаргаж байна. 2020 оны 05 сарын 08-ны өдөр осол болсны дараа нэхэмжлэгч О.С , Б.Г  бид гурвыг Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж дээр аваачиж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Тэгээд бидний биеийн байдлыг үзээд гэмтэл бэртэл гайгүй байсан учир надад зөрчлийн хуулиар арга хэмжээ авч, нэг зуун мянган төгрөгөөр торгосон. Бичиг үсэг мэдэхгүй, хүнтэй сайн харьцаж чаддаггүй хөдөөний хүн тул цагдаагийн амаар миний буруу юм байна гэж ойлгоод хүмүүсийн гэмтэл гайгүй байсан тул би машины төлбөр 2.918.000 төгрөгийг  төлсөн. Түүнээс хойш энэ 2 хүний биеийн байдлыг асуухаар миний ах Б  удаа дараа утсаар залгахад нэг удаа утсаа авч яриад 5 сарын 28-ны үед Улаанбаатар хотод байна гээд түүнээс хойш ер аваагүй гэсэн. Анх нэхэмжилсэн нэхэмжлэлээс машины эвдрэл гэмтлийг эмчилгээний дагуу төлсөн тул зөрүү мөнгийг төлөх боломжгүй, эмчилгээний болон бусад зардалд 6.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх хүсэлтэй байна. Түүнээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Миний хувьд цөөн хэдэн малтай амьдралын нөхцөл хүнд, бага насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь төлөх боломжгүй гэжээ.  

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 901 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э аас гэм хорын хохирол 2.409.038 /хоёр сая дөрвөн зуун есөн мянга гучин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.С д 1.775.838 /нэг сая долоон зуун далан таван мянга найман зуун гучин найм/ төгрөг, нэхэмжлэгч Б.Г д 633.200 /зургаан зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.718.048 /арван найман сая долоон зуун арван найман мянга дөчин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424.110 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун арав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Э аас 53.495 /тавин гурван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.                                                                   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч О.С , Б.Г  нар давж заалдах гомдолдоо: “...С  миний нэхэмжилсэн мөнгөн дүн шалтгаан тодорхой бус байдлаар хасагдсан. Цалингийн зардал 1.759.367 төгрөг, Их тавьт эмнэлэгт 2 удаагийн зардал 537.600 төгрөг хүнсний зардал 210.000 төгрөг, нотариатын зардал 9000 төгрөг, хэвлэлийн зардал 3000 төгрөг, эмийн зардал, хэзээ хаашаа ямар шалтгааны улмаас ямар машинд хийсэн бензиний зардал 2.193.154 төгрөг, нийт 4.712.121 төгрөг гэсэн дүн нь ямар ч ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Г  нийт 3.298.727 төгрөг нэхэмжилснээс 663.200 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. 2.626.527 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Хариуцагч Г.Э  нь шүүх хурал дээр өөрийн хүсэлтээр 6.000.000 төгрөг эсвэл 10.000.000 төгрөгийг төлнө гэснийг яагаад харгалзан үзэж шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг  хангасан байна. 

Нэхэмжлэгч О.С  Б.Г  нар нь хариуцагч Г.Э д холбогдуулан гэм хорын хохирол 21.127.086  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  хариуцагч Г.Э  нь 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт байрлах Хийморь худалдааны төвийн урьд зам дээр замын хөдөлгөөний дүрмийн 1.2,16, 15.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч О.С , Б.Г  нарын биед болон эд хөрөнгөнд гэм хорын хохирол учруулсан үйл баримт болжээ. /х.х-ийн 232, 241, 242, 246-249 /

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 901 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  гэм хорын хохирлыг дутуу гаргасан гэсэн үндэслэлээр  давж заалдсан боловч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нар 6.000.000 төгрөгөөр эвлэрэх хүсэлт гаргасныг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2, 741 дүгээр зүйлийн 741 .3, 741.4,- дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Нэхэмжлэгч О.С , Б.Г  нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 901 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэгч О.С , Б.Г  нар 6.000.000 төгрөг дээр эвлэрэх хүсэлт гаргасныг хариуцагч Г.Э хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч О.С , Б.Г  нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.600 /нэг зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дугаар зүйлийн 741.9.-т заасан  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй  болохыг дурдсугай. 

  

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН

       ШҮҮГЧИД                            Д.МӨНХӨӨ

                                                            М.ХҮРЭЛБААТАР