Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 545

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны клүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн Өичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар тан^имд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б" ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 20******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц 20******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...1998 онд “Барилгын байршил тогтоох, газар ашиглуулах эрх олгох тухай” А/117 дугаар захирамжаар тухайн үед /хувиараа эрхлэх аж ахуй/ гэсэн нэр томьёо байсан. “Х” ХХК гараажийн дор байгаа газрыг үйлчилгээний зориулалтаар 3 жилийн хугацаатай Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж эхэлсэн. Газар эзэмших эрх нь 1998 онд олгогдсон. 2008 онд “Эн ” ХХК, “Х*******” хувиараа эрхлэх аж ахуйн газраас газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. “Эн ” ХХК-ийн захирал Батзориг нь тухай үед гараажуудыг эзэмшиж байсан. Тухайн үед иргэдээс нэг бүрчлэн 2,7-3,5 сая төгрөгийн хооронд бүх гараажуудыг худалдаж аваад доорх газрыг 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар баталгаажуулж авсан.

Баталгаажуулж авснаар “Эн ХХК нь газрыг эзэмшигч болон гараажуудын өмчлөгч болсон. Тухайн газрын хэмжээ 3000 м.кв газар байгаа. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний 565 дугаар захирамжаар “Б” ХХК- нд эрх шилжүүлэн авсан. Газрын эрх шилжүүлэн авах тухай гэрээ байгуулсан. Мөн “Эн ” ХХК болон “Б” ХХК-ийн хүсэлт, албан бичиг байгаа. Хууль ёсны дагуу шилжүүлэн авсан. 2001 онд 3000 м.кв газрын 1000 м.кв газарт нь барилгажихаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 06 дугааш сарын *******-ны өдрийн “Эзэмших газрын зориулалтыг өөрчлөх, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 470 дугаар захирамж гарснаар “Б” ХХК барилга барих архтэй болсон. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Газар эзэмших ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” А/1******* дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Газар эзэмших, ашиглуулах эрхийн гэрчилгээний тухай газрын хэмжээ, баиршил өөрчлөх тухай” А/993 дугаар захирамжуудаар 5 жилийн хугацаатай сунгаж баталгаажуулсан. 2014-2019 оны хооронд газар эзэмших эрхийн хугацаа хүчин төгөлдөр байгаа. “Б” 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш 3 удаагийн газраа баталгаажуулсан. Энэ хугацаанд эрхээ хэрэгжүүлж хуулийн дагуу үйлчилгээний орон сууцны суурийн ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар тухайн газрын 1000 м.кв газарт барилгын суурийн ажил явагдаж байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын 20******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн бол А/ дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т******* 20******* оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны зүүн талд Нийслэлийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/117 дугаар захирамжаар “Х*******” ХЭАА-д эзэмшүүлсэн бөгөөд газраа зориулалтын дагуу эзэмшээгүй 10 жил болсны дараа буюу 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар уг газрын эрхийг “Эн " ХХК-д шилжүүлэн баталгаажуулсан байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэх нэрээр “Эн ” ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна. Иймд “Эн ” ХХК нь газрын эрхийг “Б” ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг

 

даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565, уг газрын зориулалтыг өөрчлөн барилга барих зөвшөөрөл олгосон 2011 онь\ 06 дугаар сарын *******-ны өдрийн 470, газар эзэмших эрХийн гэрчилгээг сунгасан 20^4 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/1*******, газрын зориулалтыг өөрчилсөн 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/993 дугаар захирамжийн “Б” ХЖ-д холбогдох хэсгүүд нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр боИсон байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захиралрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр нь Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х******* 20******* оны 07 дугаар сарын 26- ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б” ХХК Б******* дүүргийн ******* дугаар хороо М******* рестораны зүүн талд байрлах 300 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байсан. Ямар үндэслэлээр “Б” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд ирсэн бэ гэхээр 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн газрыг түр хугацаагаар ашиглуулах гэсэн хурлын тэмдэглэлийн дагуу тухайн газар дээр байгаа автомашины нэг давхар тоосгон гараажуудыг иргэдэд ашиглуулсан байдаг. Газрыг нь иргэдэд олгоод иргэд тоосгон гараажийг барьсан. Өөрөөр хэлбэл үнэлж болохуйц бодит хөрөнгө хийгдсэн байгаа. Энэ ажлыг хийхдээ Барилгын тухай хууль болон барилгын норм ба дүрэмд заасны дагуу техникийн нөхцөл, эрүүл ахуйн чанарын шаардлагад нийцээд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль ёсны дагуу авсан. Ажлаа хийж байхад гэнэт 20******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/ дугаар захирамжаар “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг баримталдаг. Энэ заалт бол аймаг, дүүрэг, Нийслэлийн Засаг дарга алдаатай буюу хууль зөрчсөн шийдвэр гаргахад өөрөө хүчингүй болгох эрхтэй гэсэн заалт байгаа. Энэ бол ерөнхий заалт юм. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг баримталсан. Ямар үндэслэлээр хүчингүй болгосон бэ гэхээр 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/117 дугаар захирамжийн “Х*******” хувиараа эрхлэх аж ахуйн холбогдох хэсгийн баталгаажих эх үүсвэр болгож, баталгаажилтын захирамжлал нэрээр газар эзэмших эрх шинээр олгосон нь үндэслэлгүй гэж үзсэн. 1998 оны

 

зхой газрын харилцаанд зохицуулагдах

аа. Энэ хуулийн заалтыг баримталсны

 

захирамжийг үндэслэл болгосон учраас 2011 оны А/470, 2014 оны А/993 дугаар

захирамжуудыг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Монгол Улсын Засаг захиргаа,

нутаг дэвсгЗрийн нэгж, түүний удирдлагын туЦй хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3

дахь хэсгийг баримталсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,

түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр заалт бол Засаг даргын хэрэгжүүлж байгаа

бүрэн эрхийн хэмжээний асуудал юм. Тодорр

зохицуулалт биш ерөнхий зохицуулалт байг^

дараа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн\б1.1 дэх заалтыг баримталсан. Газрын

тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан

тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж,

газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага,

албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл

шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан

байгаа. Хууль зөрчсөн гэж үзээдТшйгаа 1998 оны шийдвэр , 2008 оны “Эн ХХК-

д олгосон шийдвэрүүд нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байхын зэрэгцээ газар

ашиглагч, эзэмшигчийн хууль ёсны эрхийг зөрчсөн байхыг шаардана. Эдгээр нөхцөл

бүрэн хангагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл Засаг дарга өмнө нь гаргасан шийдвэрээр

хууль зөрчсөн байх, аливаа нэг этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэсэн хоёр

шаардлага хангагдсан тохиолдолД Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх

заалтыг хэрэглэнэ. Улсын Дээд шүүх жишиг болгоод өөрийн шийдвэрээр тайлбарласан

үндэслэл байгаа. Гэтэл одоогийн байдлаар ямар нэгэн этгээдийн хууль ёсны эрх

ашгийг хөндсөн зүйл байхгүй. “Б" ХХК, “Эн ” ХХК-иас газрыг шилжүүлж

авснаас хойш Нийслэлийн Засаг дарга гурван захирамж гаргасан байна. Тухайн үед

Нийслэлийн Засаг дарга хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байвал Монгол

Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29

дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтын дагуу өөрөө хүчингүй болгох эрх нь байсан.

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаснаараа хууль бус шийдвэрээ зөвтгөөд засаж

залруулсан гэх агуулга харагдаж байна. “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг

баталгаажуулж явснаараа “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүлээн

зөвшөөрсөн үйлдэл харагдаж байна. Нэгэнт газар эзэмших эрх баталгаажуулж

сунгагдаад, газар эзэмших эрх үргэлжлээд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх

зөвшөөрөл авч, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаад бодит хөрөнгө

 

хийгдэж байх үед нэхэмжлэгчийг илтэЬ хохироосон үйлдэл гаргасан. Хүчингүй болгосон шийдвэрийн улмаас гарсан хохирлыг яах вэ гэдэг асуудал яригдана. Нийслэлийй Засаг дарга бол А/ дугаар захирамж гаргахдаа хууль зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч “Б” ХХК нь “...Нийслэлийн Засаг даргын 20******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай А/ дугаар захирамжийг хууль бус шийдвэр гэж маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 1998 оны “Барилгын байршил тогтоох, газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох” тухай 117 дугаар захирамжаар “Х*******" ХЭАА-н үйлчилгээний барилгыг Б******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт, М******* рестораны зүүн талд гаражийн барилгын өмнө 0,02 га газрыг 3 жилийн хугацаатай ашиглуулахаар, 2008 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах” тухай 349 дүгээр захирамжаар “Эн ” ХХК гэж нэрийг нь өөрчилж гараж, үйлчилгээний зориулалтаар эзэмшил газрын хэмжээг 3000 м.кв болгож, 2008 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн Нэр шилжүүлэх” тухай 565 дугаар захирамжаар “Б” ХХК-д шилжүүлж, 2014 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах” тухай А/1******* дугаар захирамжаар “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2014 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх” тухай А/993 дугаар захирамжаар “Б” ХХК газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц" гэж өөрчлөн тус тус баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар “Эн ” ХХК-иас “гараж, үйлчилгээний зориулалттай 3000 м.кв хэмжээтэй газрыг шилжүүлэн авч, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчлөн, нэгж талбарын 1******* дугаар бүхий газрыг эзэмших эрх нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, дүүргийн Газрын албатай 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “газар эзэмшүүлэх гэрээ" нь улсын бүртгэлд бүртгэгдэж, газрын төлбөрт нийт 9.240.000 төгрөг төлж, 660.000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“Б” ХХК нь тухайн газартаа барилгын суурийн тогтворыг цилиндр гулсалтын аргаар шалган тооцоошулж, барилгын талбайд инженер геологийн судалгаа хийлгэн дүгнэлт гаргуулан, холбогдох захиргааны байгууллагуудаас техникийн нөхцөлүүд болон “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр авч үйлчилгээтэй орон сууцны барилгын суурийн ажлыг эхлүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэснийг зөрчөөгүй байна. Нийслэлийн Засагдарга 20******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай А/ дугаар захирамждаа “Б ХХК-ний барилгын суурийн ажил эхлүүлсэн газрыг өмнө нь “Эн ” ХХК эзэмшиж байсан ба тус компанид эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу газар эзэмших эрх нь дуусгавар болсон 1998 оны А/117 дугаар захирамжийн “Х*******" ХЭАА-н холбогдох хэсгийг баталгаажуулж газар эзэмших эрх шинээр олгосон нь үндэслэлгүй тул Засаг даргын 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/117 дугаар захирамжаар газар эзэмшиж байсан “Х*******” ХЭАА-н газар эзэмших эрх дуусгавар болсон байхад газрыг баталгаажуулан “Эн ” ХХК-д газар эзэмших эрх шинээр олгосон нь буруу гэсэн үндэслэлээр “Б” ХХК-ийн эзэмшлийн газрыгхүчингүй болгожээ. Тэгвэл захиргааны байгууллагаас маргаан бүхий газрыг 1998 онд “Х*******” ХХК-д 3 жилийн хугацаатай ашиглуулж, 2008 оны 07 дугаар сард “Эн ” ХХК-д эзэмшүүлж, 2008 оны 11 дүгээр сард “Б” ХХК- д нэр шилжүүлж, 2011 онд газрын зориулалтыг өөрчлөн 5 жилийн хугацаанд барилга барих зөвшөөрөл олгож, 2014 онд “Б” ХХК-ний газар эзэмших эрхийг сунгаж баталгаажуулсан байх ба маргаан бүхий газрын ашиглах, эзэмших эрхийг удаа дараа баталгаажуулсан захиргааны байгууллагын үйлдэлд хуулийн этгээдийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь 3000 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байх хугацаандаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн “Газар эзэмших эрх дуусгавар болох болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” нөхцөл байдал үүсгэж байгаагүй байхад захиргааны байгууллагаас “Х*******” ХЭАА-н газар эзэмших эрх нь дуусгавар болсон байсан гэсэн үндэслэлээр “Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/993 дугаар захирамжийг хүчингүй болгосныг зөвтгөх боломжгүй байна.

“Б” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн бол гэж заасан үндэслэлүүдийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий газарт шинжээчийн хийсэн үзлэг, хэмжилтийн цэгийн зургаар баригдаж байгаа барилгын суурь нь “Б” ХХК-ийн эзэмшлийн газар дотор байгаа болохыг тогтоожээ.

Хэдийгээр Нийслэлийн Засаг даргад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулййн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засагдарга, аймаг, нийслэлийн Засагдаргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэсэн эрх мэдлийг хуулиар олгобон боловч яг энэ тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлсэн шийдвэр гаргажээ гэж үзэх боломжгүй байна. Дээрх хуулийн заалтаас харахад захиргааны байгууллага, албан тушаалтанд газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол хууль бус шийдвэрээ хүчингүй болгож болохоор заасан байхад уг маргаан бүхий актыг гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар шүүх цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухаи хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 20******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/ дугаартай “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал болох 1359445 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ