Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/07-1

 

  “******* *******” ХХК-д холбогдох     хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                        Э.Хосбаяр

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч                                   С.Отгонболд

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч           *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  С.Батбаяр

                                                                                 Ч.Ганзориг

                                                                    Л.Данзанноров

Нарийн бичгийн дарга                                  Г.Чинзориг нарыг оролцуулан

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/383 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлоор “******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

“******* *******” ХХК, 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн улсын бүртгэлийн ******* дугаар, ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, ******* гудамж-3, Бодь цамхаг ******* тоот, Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 

“******* *******” ХХК нь Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Улааны орд 247А тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай “******* *******” ХХК-ийн холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 09 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672 652 394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч “******* *******” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч “******* *******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “******* *******” ХХК-ийн холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус хаягдлын далангаас шүүрч хаягдсаны улмаас газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 9.3 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч улсын бүртгэлийн ******* дугаартай, хуулийн этгээдийн ******* регистрийн дугаартай “******* *******” ХХК-ийн уул уурхайн олборлолтын болон баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 150 000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч “******* *******” ХХК-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  “******* *******” ХХК-д оногдуулсан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч “******* *******” ХХК-аас байгаль экологид учруулсан хохиролд 138 168 847 /нэг зуун гучин найман сая нэг зуун жаран найман мянга найман дуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “******* *******” ХХК-аас 256,900,000 /хоёр зуун тавин зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж  ЦЕГ-ын  Экологийн цагдаагийн газарт олгож,

“******* *******” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй 247А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болон “******* *******” ХХК-ний хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч “******* *******” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, хуулийн этгээд “******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

“Нэгдүгээрт: Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Нэг: 2018 хэргийг сэргээсэн үйл явцыг шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.” гэсэн дүгнэлтийн талаар:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлгийн дагуу, эрүүгийн хэрэгт гомдлыг зөвхөн тухайн хэргийн оролцогч гаргах эрхтэй. Гэтэл иргэн гэх хэргийн оролцогч биш хүний гомдлоор хэргийг сэргээсэн. Хэргийг сэргээсэн прокурорын тогтоолд “иргэн ийн гомдлоор сэргээлээ” гэж бичсэн боловч тэр хүнийх нь өргөдөл, мэдүүлэг хэрэгт байхгүй, ямар ашиг сонирхол хөндөгдсөн нь тодорхойгүй, шүүх хуралдаанд оролцоогүй, энэ талаар компанийн зүгээс гаргасан гомдолд хуулийн байгууллагууд ямар ч хариу тайлбар өгч чадахгүй байгаагаас үзэхэд ер нь ийм хүн үнэхээр байгаа эсэх, гомдол гаргасан нь үнэн эсэх нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч өөрийг нь буруутгаж байгаа бүх нотлох баримттай танилцаж, түүний эсрэг тайлбар өгөх эрхээр хангагдсаны эцэст хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл ийн гомдол, мэдүүлэгтэй танилцаж чадахгүй шүүх хуралдаан дээр тэр хүнтэй нүүр тулж чадахгүйгээр хэргийг шийдвэрлүүлсэн. Энэ нь Иргэний болон улс төрийн эрхийн Олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, нотлох баримттай танилцах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон.

... Иймд шүүгч, хэргийг сэргээсэн прокурорын үйлдлийг хууль зөрчөөгүй гэж үзсэнээрээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг орхигдуулсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр: Далангийн шүүрлийн асуудлаар

... Далангийн шүүрлийн асуудал нь дараах хоёр нөхцөлтэйгээр хэрэгт ач холбогдолтой баримт болно.

1/ Далангийн шүүрлийн асуудлаар “2016 оны 06 дугаар сарын 10-нд далангийн засварын ажлыг бүрэн дуусгаж, шүүрлийг зогсоон, улсын комисст өгсөнөөс хойш шүүрэл гарсан уу, одоог хүртэл шүүрсээр байгаа юу гэдэг асуудал л хэрэгт ач холбогдолтой. ... Тиймээс 2016 оноос хойш шүүрэл байгаа эсэхийг дүгнэхэд 2016 оноос өмнөх нотлох баримтууд нотолгооны хамаарал, ач холбогдолгүй болно. Иймд шүүрэлтэй холбоотой баримтууд нь нэгдүгээрт: 2016 оноос хойш үйл явдлыг нотолсон байх ёстой. Хоёрдугаарт: 2016 оноос өмнөх үйл явдлын үр дагавраас ялгаж салгах боломжтой байх ёстой.

2/ 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар байгаль орчныг бохирдуулах хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт шинээр мөрдөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 07 сарын 01-нээс өмнөх үйлдэлд компани гэмт хэргийн субъект болох чадваргүй учраас “2016 оноос хойш шүүрэл байхгүй” гэсэн дүгнэлт нь шүүгдэгчийг цагаатгах хангалттай үндэслэл болно. Харин “2016 оноос хойш одоог хүртэл шүүрэл байгаа” гэсэн дүгнэлт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл биш бөгөөд гэмт хэргийн бусад шинжүүд давхар бүрдсэн байх ёстой.

Шийтгэх тогтоолд “2016 оноос хойш шүүрэл байна” гэдгийг нотлохын тулд “ ” ХХК-ийн дүгнэлт болон тухайн багт ажилласан шинжээч Б.Энхбаяр, , А.Доржготов, нарын мэдүүлэг, “ ” ХХК-ийн дүгнэлт, “” ХХК-ийн багт ажилласан шинжээч аас авсан мэдүүлэг, ШУТИС-ийн эрдэмтэд болох шинжээч , , нарын дүгнэлтийг тус тус иш татсан.

Гэтэл “2016 оноос хойш шүүрэл байгаа” гэдгийг үгүйсгэсэн, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дараах баримтуудын талаар шийтгэх тогтоолд огт дүгнэлт хийгээгүй. Үүнд:

Далангийн засварын барилгын ажлыг хүлээн авсан улсын комиссын акт, хурлын тэмдэглэл,

ШУТИС-ийн эрдэмтдээс бүрдсэн , , нарын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн “... 2010 оны үед ашиглагдаж байсан технологийн бохирдолтой усны далангийн эх бие ба түүний доорхи ёроол хэсгийн шүүрэлтийг зогсоож чадсан байна.” гэх дүгнэлт,

“ ” ХХК-ийн багт ажилласан шинжээч гийн “...холимог болон хүнд металлтай бүс нутаг, орд газруудад усны найрлага нь байгалиасаа хүнд металл, хүнцэл, хар тугалга нь өндөр байх тохиолдол байдаг. Тиймээс хүнд металлтай уурхайн бүс нутгийн усны сорьцыг шууд стандарттай харьцуулахад өрөөсгөл юм.” гэх мэдүүлэг,

- Монгол Улсын зөвлөх геологич, аж үйлдвэрийн гавъяат ажилтан, доктор гийн 2017 онд удирдан явуулсан хөрсөн дэх микро элементийн тархалт ба хаягдал усны далангийн шүүрлийн байдлыг судалсан судалгааны тайланд “...иймд эдгээр уст цэгүүд дэх хүдэржилтийн аливаа нэг формацитай холбоотойгоор гажгийн агуулгатай байдаг болох нь тогтоогдсон элементүүдийн найрлага болон үнэмлэхүй агууламжийн өөрчлөлтийн үзүүлэлтээр шүүрлийн асуудлыг шийдэх гэж оролдох нь утгагүй зүйл болох нь тодорхой болж байна.” гэх дүгнэлт гэх мэт.

Шүүгч эдгээр нотлох баримтуудын талаар огт дүгнэлт хийхгүйгээр “далангаас 2010 оны 9 дүгээр сараас одоо хүртэл ...ус шүүрч хаягдсан”, “...компанийн зүгээс 2011-2015 оны хооронд хаягдлын даланг засварласан гэж байгаа боловч шүүрэл нь үргэлжлэн явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

Гурав: Шүүрлийн үр дагаврын талаарх дүгнэлтийн асуудлаар:

... Шүүх бидний гаргасан тайлбар, нотолгоонуудыг эс хайхран “2010 оноос одоог хүртэл шүүрэл явагдаж байна.” гэж буруу дүгнэснээс гадна үр дагаврын талаар шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Шийтгэх тогтоолын 26 дугаар хуудсанд “... хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэлд мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж...” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэх шалтгаан нь:

1/ “Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019” стандартаар уул уурхайн бүсэд хөрс бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг “Хортой агууламж”-аар тооцохоор заасан бөгөөд энэ хэмжээнээс хэтэрсэн баримт, шинжилгээний хариу хэрэгт байхгүй.

2/ Хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөл бий болсон гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй.

3/ Шийтгэх тогтоолын 28-29 дүгээр хуудсанд тусгагдсан гэрч , , нарын мэдүүлгүүдэд гарч буй төлийн ургийн гажиг нь химийн бодистой холбоотой гэдэг нь тогтоогдоогүй.

4/ Мөрдөн шалгах байгууллага “... уурхайн болон түүний нөлөөллийн бүс нутагт 2010 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хүн, мал, амьтан, байгаль орчин, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, ургамлын зүйлийг гэмтээсэн гэх гомдол мэдээлэл ирж байсан эсэх”-ийг тодруулахаар холбогдох бүхий л байгууллагууд руу албан бичиг явуулсан боловч ийм гомдол, мэдээлэл гарч байгаагүй гэдэг нь хариу бичгүүдээр нотлогдсон гэх мэт.

... Иймд “...хүний эрүүл мэнд, мал амьтан, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж...” гэх шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Дөрөв: Хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлттэй ноцтой зөрүүтэй болсон тухайд:

Шүүхээс “******* *******” ХХК-ийг 2010 оноос одоог хүртэл гэмт хэрэг үйлдсээр байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэнээс хойш” тоолохоор заасан бөгөөд 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамруулна.” гэж заасан. Тиймээс шүүхийн дүгнэснээр манай компанийн гэмт хэрэг үйлдэгдэж дуусаагүй, өнөөдөр ч гэсэн гэмт хэрэг хийсээр байгаа, цаашид хэзээ гэмт хэрэг дуусах нь тодорхойгүй байгаа юм бол хөөн хэлэлцэх хугацаа тоолж эхлэх болоогүй байна. Гэтэл шийтгэх тогтоолын 33-34 дүгээр хуудсанд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан” гэж дүгнэсэн нь “хөөн хэлэлцэх хугацааг тодорхой нэг хугацаанаас эхлээд тоолж эхэлсэн, хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан” гэж ойлгогдож байна. Энэ дүгнэлт нь шүүгчийн өмнө нь хийсэн “2010 оноос эхлээд одоог хүртэл гэмт хэрэг үргэлжилсээр байна” гэсэн дүгнэлтийг нь үгүйсгэсэн, ноцтой зөрүүтэй болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Хоёрдугаарт: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Нэг: Гэм буруугийн субъектив талын шинжийг дүгнэхгүйгээр гэмт хэрэгт тооцсон тухай:

Аливаа үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохын тулд гэм буруу буюу субъектив талын шинж байгаа эсэхийг дүгнэх ёстой. Болгоомжгүйгээр байгаль орчныг бохирдуулах үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тооцохоор хуульд заагаагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлд заасан байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн гэм буруугийн шинж нь “санаатай” байхаар хуульчлагдсан байна.

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн “санаатай” шинжийг тайлбарлан бичихдээ “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.“******* *******” ХХК нь хаягдал усаа далангаас хүсч шүүрүүлж байгаа, зориуд шүүрүүлж байгаа гэж хэлэх ямар үндэслэл байна вэ? Ингэж хүсэх нь бидэнд ямар ашигтай юм бэ?

Прокурорын яллах дүгнэлтэд “гэм буруу”-ийн хэлбэрийн талаар огт бичээгүй байсан учраас “******* *******” ХХК-ийн төлөөлөгч “Биднийг санаатай хэрэг үйлдсэн гэж үзээд байна уу, эсвэл болгоомжгүй хэрэг үйлдсэн гэж үзээд байна уу” гэсэн асуултад прокурор “Санаатай гэж үзэж байна.” гэсэн боловч “танайх шүүрээд байгаагаа мэдэхгүй байх боломжгүй” гэх зэргээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хэрэглэгддэг тайлбараар тайлбарлаж байсан. Үүнээс үзэхэд прокурорын байгууллага гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрийн талаар огт бодож үзэлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн гэдэг нь харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч зөвлөлдөх тасалгаанд байхдаа “шүүгдэгчийн гэм буруугийн талаар, санаатай гэмт хэрэг хийсэн үү, болгоомжгүй хэрэг хийсэн үү, санаа, сэдэлт, зорилго” гэх мэт асуудлын талаар тодорхой шийдвэр гаргаж тэр шийдвэрийнхээ үндэслэлийг шүүх хуралдаанд танилцуулах үүрэгтэй байсан. Гэтэл гэм буруугийн асуудлаар гаргасан шийдвэрээ бидэнд сонсгохдоо ердөө л “шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн зөрчил байхгүй байна, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна, дотоод итгэлээрээ “******* *******” ХХК-г гэм буруутайд тооцлоо.” гэж хэлээд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр завдсан. ... шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс “******* *******” ХХК-г гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулахыг шүүгчээс шаардахад шүүгч “******* *******” ХХК хортой бодис хэрэглэж далангаа цоолж байгаль орчныг бохирдуулсан, бичгээр гаргах шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар тодорхой бичиж өгье.” гэсэн хариу өгч эрүүгийн хариуцлагын хурлыг үргэлжлүүлсэн болно. Бичгээр гаргасан шийтгэх тогтоолд нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийн талаар огт дүгнэлт байгаагүй. Энэ бүгдээс үзвэл шүүгч “Гэм буруу”-гийн талаар огт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн байна.

... Иймд гэм буруугийн талаар огт дүгнэхгүйгээр гэмт хэрэгт тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” мөн зүйлийн 1.3 “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Хоёр: Шүүх үргэлжилсэн гэмт хэргийн тухай ойлголтыг тайлбарлахдаа хууль үйлчлэх хугацаа, эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд харшилсан тайлбар хийсэн тухайд:

Шийтгэх тогтоолын 33 дугаар хуудсанд бичсэн үргэжилсэн гэмт хэргийн тухай шүүгчийн тайлбарыг 32 дугаар хуудсанд бичсэн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны талаарх дүгнэлттэй холбоод уншвал шүүгч манай компанийг “2010 оны 09 дүгээр сараас эхлэн одоог хүртэл үргэлжилсэн хэрэг үйлдсээр байна.” гэж үзжээ.

Энэ дүгнэлтийг нь зөвхөн үргэлжилсэн хэргийн талаарх шүүгчийн ойлголт зөв үү буруу юу гэдэг талаас нь авч үзье. Үргэлжилсэн гэмт хэрэг гэдэг зөвхөн тухайн үеийнхээ хуулиар гэмт хэрэг гэж тооцогдох үйлдлийг тухайн үеийн хуулиар гэмт хэргийн субъект болох эрх зүйн чадамжтай этгээд үргэлжлүүлэн хийхийг ойлгоно.

... Байгаль орчныг бохирдуулах хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Энэ цаг мөчөөс эхлээд хуулийн этгээд энэ хэргийн субъектэд тооцогдох болсон гэсэн үг. Гэтэл шүүх субъект болж амжаагүй байх үеийг хамруулан 2010 оны 09 сараас одоог хүртэл гэмт хэрэг үргэлжилж байгаа гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэх заалт, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Гуравдугаарт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Нэг: Шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй тухайд:

1/ Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тусгана гэх хуулийн заалтыг зөрчиж, шийтгэх тогтоолд энэ талаар огт бичээгүй. Шүүгч нэгэнт гэмт хэрэг биш зүйлийг гэмт хэрэг гэж үзсэн болохоор гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бичиж чадахгүй байгаа нь ойлгомжтой. Гэмт хэрэг үйлдэгдсэн аргын талаар шүүгч шүүх хурал дээр нэг өгүүлбэр хэлсэн нь “******* *******” ХХК хортой бодис хэрэглэж далангаа цоолсон гэх ойлгомжгүй зүйл ярьсан. Шүүх энэ асуудлыг гэмт хэрэг гэж тооцож байгаа нь араасаа маш олон асуудлыг үүсгээд байна. Манай далан бусад уул уурхайн хаягдлын далангуудаас юугаараа өөр, муу байгаа юм бэ? Хаягдлын далан дээрээ бид юу хийх ёстой юм бэ? Хаягдлын далан барьж байгуулахад тавигдах ямар шаардлага, дүрэм, журмыг зөрчсөн юм бэ? Өнөөдөр ч гэсэн гэмт хэрэг үйлдсээр байгаа юм бол бид гэмт хэрэг үйлдэхээ яаж болих вэ? Эдгээр асуултуудад хэн хариулт өгөх вэ?

2/ Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгахаар хуульд заасан. Гэтэл шүүгч “******* *******” ХХК-ийг буруутгасан шийдвэрийнхээ үндэслэлийг шүүх хурал дээр огт тайлбарлаагүйгээс гадна бичгээр үйлдсэн шийтгэх тогтоолдоо манай өмгөөлөгчөөс гаргасан цагаатгах үндэслэл, баримтууд дээр огт дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн 2015 оноос өмнөх мэдүүлэг, баримтуудаас түүж бичин гаргасан. Ингэж түүж бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэсэн заалтыг зөрчин, шүүхийн хэлэлцүүлэгт аль ч талаас шинжлэн судлаагүй , нарын мэдүүлэг гэх мэт баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон бичсэн байна.

Шүүгч цагаатгах талын дараах баримтуудыг няцаасан үнэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй. Санаатай гэм буруу тогтоогдохгүй байна гэх өмгөөлөгч нарын гаргасан үндэслэлийг няцаагаагүй.

“ ” ХХК-ийн дүгнэлт нь “Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019” стандарт, “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага MNS 4586:1998” гэсэн стандартыг зөрчин, уурхайн бүсэд хэрэглэх ёсгүй стандартаар бохирдол тооцсон, энэ бохирдлоор нь прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүх шийтгэх тогтоолоо гаргасан. Шүүх энэ шийдвэрээ юугаар зөвтгөж байгаа юм бэ? Энэ талаар дүгнэлт нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нь огт байхгүй.

“ Ассесстент” ХХК-ийн баг нь урьдчилсан дүгнэлттэйгээр ирсэн нь шүүх хуралдаан дээр бүрэн нотлогдсон, шинжээчийн дүгнэлт нь орд газрын эрдэсжилтийн онцлог, цаг уурын нөхцөл байдал, хур тунадасны хэмжээ зэргийг харгалзаж үзээгүй нь шинжээчийн дүгнэлт, тайлан, шинжээчдийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлгээр нь илт нотлогдож байхад яагаад энэхүү шинжээчийн дүгнэлт, түүнийг гаргасан шинжээчдийн мэдүүлгүүдийг шүүх үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон бэ. Энэ талаарх дүгнэлт шийтгэх тогтоолд байхгүй.

Даланд 2014-2016 онд засвар хийж, улсын комисст хүлээлгэн өгсөн учраас 2016 оноос өмнөх баримтууд нь далангаас одоог хүртэл шүүрч байгааг нотолж чадахгүй гэсэн өмгөөлөгчдийн тайлбарыг юугаар няцааж байна вэ. Энэ талаар дүгнэлт шийтгэх тогтоолд байхгүй. Дор хаяж манай талын гаргасан эдгээр үндэслэл, баримтуудын талаар дүгнэж үзсэн бол шүүхийн шийдвэр өөрөөр гарах байсан гэдэгт итгэлтэй байна.

Шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Хоёр: Уншиж сонсгосон тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй талаар:

... Шүүгч шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад зөвхөн “шүүгдэгч “******* *******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэсэн өгүүлбэр л уншсан. Гэтэл бичгээр гаргасан шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад “******* *******” ХХК-ийн холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл (As), хар тугалга (Pb), цайр (Zn) гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус хаягдлын далангаас шүүрч хаягдсаны улмаас газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж бичсэн байна.

Энэ зөрүү нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гаргаагүйг нотолж байна. Учир нь шүүгч гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг шүүх хуралдаан дээр тайлбарлаж хэлээгүй, 5 хоногийн дараа эрүүгийн хариуцлагын хуралдааны эхэнд өмгөөлөгч нарын шаардлагаар тайлбарлахыг оролдохдоо “******* *******” компани хортой бодис хэрэглэсний улмаас далангаа цоолсон” гэх ойлгомжгүй зүйл хэлсэн ба тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо уншсан 1 дүгээр заалт, бичгээр гаргасан шийтгэх тогтоод бичсэн 1 дүгээр заалт зөрүүтэй байна. Энэ нь шүүгч зөвлөлдөх тасалгаанд гэм буруугийн талаар тодорхой дүгнэлт өгөөгүйг харуулж байна.

Дөрөвдүгээрт: Шийтгэх тогтоод дурдсан бусад дүгнэлтийн талаар:

Нэг: Шийтгэх тогтоолд дурдсан “******* *******” ХХК-ийн тухайд хаягдлын далангаас химийн хортой бодистой ус шүүрч байгаа гэдгийг мэдэж байсан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч тухайн үедээ байгаль орчинд учруулсан 534 488 547 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.” гэх дүгнэлтийн тухайд 2014 онд 534 488 547 төгрөг төлсөн нь 2016 оноос хойш асуудалтай огт хамаагүй, ач холбогдолгүй юм. Иймд одоо хүртэл шүүрч байгааг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болохгүй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзсэн үндэслэлийн тухайд:

Шүүгч шийтгэх тогтоолдоо биднийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ажлын 5 хоногийн засварлага авсан боловч хохирлоо төлөөгүй гэдгээр ялыг хүндрүүлэн шийтгэсэн. Гэтэл манай талын өмгөөлөгч нар ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргахдаа “хохирлыг нөхөн төлнө” гэж хэлээгүй. Харин “төлбөр төлөх эсэхтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах хүмүүсээс нь тодруулах, шийдвэр гаргуулах шаардлагатай учраас завсарлага авах хүсэлтэй байна” гэж хэлж, тайлбарлаж байсан. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд манай өмгөөлөгчдийн үгийг бодит хэлснээр нь бичихгүй, шүүгчийн энэ дүгнэлтэд тохируулан худал бичсэн байсан. Бид энэ асуудлаар шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгтэй тулган нотолсноор бидний хүсэлт нотлогдож, хүсэлтийг хангалаа гэсэн хариу одоогоор өгөөд байна.

Мөн энэ асуудалтай холбогдуулан шүүгчийн баримталсан хуулийн заалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.8-д “гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заасан байна. Гэтэл бид гэм буруугийн талаар маргаж байгаа.

Гурав: Шийтгэх тогтоод дурдсан “Монгол улсад ... хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан ... учраас шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн цагаатгуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.” гэх дүгнэлтийн тухайд:

Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тайлбарлахдаа, “******* *******” ХХК-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийн талаар дурдсан нь дараах шалтгаантай байсан.

1/ Энэ компани нийгэмд аюултай гэмт хэрэгтэн байгууллага биш гэдгийг харуулахыг зорьсон.

2/ Аливаа хууль эцэстээ хүмүүсийн сайн сайхан амьдрахын төлөө үйлчлэх зорилготой байдаг учраас хуулийг хэрэглэж буй шүүгч хүн гаргаж буй шийдвэрийнхээ нийгэм, эдийн засгийн үр дагаврыг тооцоолох болов уу гэж найдсан.

3/ Гадаадын хөрөнгө оруулалттай гэдэг ялгаварлан гадуурхалтаас ангид, хуулийн шударга процессоор хэргээ шийдвэрлүүлэхийг хүсэж байсан.

Харин бидний хэлж байсан цагаатгуулах үндэслэл нь “гэм буруугүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлүүд байсан болохоос шүүгчийн ойлгосон шиг “олон ажлын байр бий болгосон, их татвар төлдөг учраас цагаатгаж өгнө үү.” гэж хэлээгүй.

Тавдугаарт: Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлийн талаар

Дээр дурьдсанаар, манай талаас гаргасан цагаатгах баримт, үндэслэлүүд дээр анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Гэтэл манай компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгах хангалттай үндэслэлүүд байна. Үүнд:

1/ Хаягдлын далангаас 2016 оноос хойш одоог хүртэл ус шүүрч байгааг эргэлзээгүйгээр тогтоосон нотлох баримт байхгүй,

2/ Цагаатгах талын нотлох баримтууд хэрэг хангалттай цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан,

3/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1-д заасан хэргийн объектив, субъектив талын шинж тогтоогдоогүй.

Бидний давж заалдах гомдолд дурдсан бүх үндэслэлүүдийг хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, “******* *******” ХХК-ийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр нар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

“... Нэг: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Нэг. Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй талаар:

1. Шүүх дүгнэхдээ “******* *******” ХХК хүдэр, олборлон баяжуулж, баяжуулах үйлдвэрээс гаргасан хаягдал усыг хаягдлын далангийн геомембрам буюу плёнк задарсан болон бусад шалтгааны улмаас химийн хорт бодис болох хүнцэл, хар тугалга, цайр гэсэн хортой бодисоор бохирлогдсон, ус хаягдлын далангаас шүүрч хаягдсан. ...” гэжээ.

... Үүнтэй холбоотойгоор шүүх дүгнэлтээ “2011-2015 оны хооронд хаягдлын даланг завсарласан гэж байгаа боловч шүүрэл нь үргэлжлэн явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна. ... үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 09 сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл, хар тугалга, цайр гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус хаягдлын далангаас шүүрч хаягдсан гэж дүгнэсэн бөгөөд 2016 онд хаягдал усны даланг шинээр ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авсан тодорхой үйл баримтад дүгнэлт өгч, анхааралгүй орхигдуулж, далангаас ус шүүрсэн хэвээр байсан хэмээн баримжаагаар таамаглан, үүгээрээ үргэлжилсэн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үндэслэлгүй дүгнэлтдээ хүрчээ.

Тийнхүү шүүрэл нь үргэлжлэгдэн явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэхдээ чухам ямар баримтаар ингэж үзсэнээ дурдаагүй. Энэхүү үйл баримт хэмээх нэг үгээр баримтгүйгээр хийсэн дүгнэлт нь бодит үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай няцаагдаж байна.

Харин шүүх тухайн буцаах усан сан хальсан хаягдлын далангаас ус шүүрсэн гэх 2010-2011 оны үед хамаарахгүй буюу 2016 онд даланг ашиглалтад оруулснаас хойш хугацаанд хамаарах дараах баримтуудыг шийтгэх тогтоолын дүгнэлтдээ тусган үүнийгээ хүчээр өмнөх буцаах усан сан хальсан үйл явдалтай холбох гэж оролджээ. Үүнд: а/ “ ” ХХК-ийн дүгнэлт, /2019.01.14/, б/ , , нарын дүгнэлт, /2019.06.21/, в/ “ Ассесмент” ХХК-ийн дүгнэлт /2021.02.15/

2018 онд хэргийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлснээс хойш мөрдөгч, прокурор, шинээр баригдсан далангаас шүүрэл явагдаж байгаа эсэхийг тогтоохоор гурван удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба 2016 оноос хойш цаг хугацаанд хамаарах өөр баримт дээрх 3 дүгнэлтээс өөрөөр хавтаст хэрэгт байхгүй. Тийм ч учраас дээрх шинжээчдийг прокурор, мөрдөн байцаагч томилох бүртээ “Далангаас ус шүүрч байгаа эсэх, шүүрч байгаа бол аль хэсгээрээ, ямар хэмжээгээр шүүрч байгаа вэ.” гэсэн маш тодорхой асуултад хариулт авахаар тогтмол асуусан байдаг. Энэхүү асуултад шинжээч , , нарын дүгнэлтэд тодорхой хариулт өгсөн ба бусад хоёр дүгнэлтэд энэ асуултад хариулаагүй. Хариулаагүй шалтгаанаа тухайн асуудлаар мэргэшээгүй, өөрсдийн мэргэжлийн хүрээнд хариулах боломжгүй, ажлын даалгаварт байхгүй байдлаар тайлбарласан болно.

Дахин шинжээч томилсон тогтоолынхоо үндэслэлд “ ” ХХК-иас дүгнэлт гаргасан шинжээчид нь шинжилгээний объектод очиж үзээгүй, дүгнэлт шинжилгээний тухай хуульд нийцээгүй гэж бичсэн байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгч нэгэнт мөрдөгч прокурорын хууль зөрчиж хийгдсэн гэж үзсэн “ ” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох учраас тухайн дүгнэлтийг үнэлээгүй. Мөн хаягдал усны далан шүүрээгүй талаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргасан нарын эрдэмтдийн дүгнэлтийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгоогүй нь тодорхой. Иймээс шүүх “ Ассесмент” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр манай компанийг буруутгахаас өөр баримтгүй бололтой.

Дээрх байдлаас харахад шүүгч 2016 онд шинээр баригдсан хаягдал усны далангаас ус шүүрч байгаа эсэх талаар үндсэн асуудалд анхаарал хандуулахгүйгээр зөвхөн 2010 онд хаягдал усны далангаас ус хальсан болон ус шүүрсэн гэх асуудалд ач холбогдол өгч, улмаар өмнөх хаягдал усны далангаас ус шүүрсэн нь бүрэн таслан зогсоогдсон эсэхэд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй байна. Учир нь шинэ баригдсан хаягдал усны далангаас ус шүүрч байгааг тогтоосон үндэслэл бүхий баримт хавтаст хэрэгт байхгүй юм.

2. Шүүх шийтгэх тогтоолдоо “усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж, хүний эрүүл мэнд, мал амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн.” гэж үзсэн.

Гэтэл 37 дугаар хавтаст хэргийн 216-218 дугаар хуудаст авагдсан Байгаль орчин, аялал, жуулчлалын яамын албан бичиг болон холбогдох баримтуудаар энэ нь үгүйсгэгдэж байна. Хавтаст хэрэгт хаягдлын сан орчмын газар нь усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газар болох талаар нэг ч баримтгүй бөгөөд эсрэгээрээ усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт хамаарахгүй талаар эрх бүхий байгууллагаас баримт ирүүлсэн байна.

Нөгөө талаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэлд мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн нь бодит үндэслэлгүй юм.

...“Судаг, гадаргын ил урсац” гэх газрууд дахь хөрс, усны бохирдол нь уурхайн бүс үйлдвэрлэлийн орчинд хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрээгүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон асуулт, хариултын үе шатанд хангалттай нотлогдсон. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзээгүй. Тухайлбал:

Хөрсний тухайд: “Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019” стандартад зааснаар ... хүн ам оршин суудаг суурин газар, хөдөө аж ахуйн эдэлбэр газар тариалан бэлчээрийн эдэлбэр газруудад зөвшөөрөгдөх дээд хэмжээг “хүлцэх агууламж”-аар тодорхойлно, харин тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл уул уурхайн бүсэд бохирдуулах бодисын хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээг “хортой агууламж”-аар тодорхойлно гэжээ. Гэтэл биднийг буруутгаж байгаа “ Ассесмент” ХХК-ийн дүгнэлтээр уурхайн бүсээс дээж авсан атлаа хортой агууламжаар тооцохгүйгээр, хүлцэл агууламжаас тооцон, бохирдол үүсэн гэж буруутгасан нь дээрх стандартыг шууд зөрчиж байгаа учраас үндэслэлгүй байна.

... Усны тухайд “******* *******” ХХК-ийг буруутгасан Ассесмент ХХК-ийн дүгнэлтэд гадаргын ил урсцыг хаягдлын сангаас эх үүсвэртэй гэж үзэж байгаа бол тухайн усны чанарыг Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал yc. Ерөнхий шаардлага МNS 4943:3015” стандарттай харьцуулан үзэх шаардлагатай юм. Энэ стандартын шаардлагаас тухайн усны үзүүлэлтүүд хэтрээгүй байдаг. Гэтэл Ассесмент XXK нь тухайн усны чанарыг Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS 4586:1998 гэсэн стандарттай харьцуулснаар түүний дүгнэлт нь дотроо зөрчилтэй, логикийн алдаатай болсны зэрэгцээ “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS 4586:1998 стандартыг буруу хэрэглэжээ.  

... Цаашилбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ мэдээллүүдийн мөрөөр холбогдох байгууллагууд pyy хандаж ...уурхайн болон түүний нөлөөллийн бүс нутагт 2010 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хүн, мал, амьтан, байгаль орчин, газрын хэвлий, aгaap мандал, усны нөөцийг хордуулсан, ургамлын зүйлийг гэмтээсэн гэх гомдол мэдээлэл ирж байсан эсэх-ийг тодруулахаар албан бичиг явуулсан боловч ийм гомдол, мэдээлэл гарч байгаагүй гэдэг нь холбогдох байгууллагуудын хариу бичгүүдээр нотлогдсон.

3. Шүүх дүгнэхдээ “Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан.” гэжээ.

“******* *******” XXK нь байгаль орчинд учрах cөpөг нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгахын тулд үйлдвэрлэлдээ сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигладаг. Тухайлбал “******* *******” ХХК-ийн баяжуулах үйлдвэр нь хаягдал усны даланд хуримтлагдсан усаа буцаан баяжуулалтад ашигладаг, эргэх усны технологийг хэрэглэдэг. Ингэснээр цэвэр усны хэрэглээг 90 хувиар бууруулж чадсан нь хэрэгт авагдсан нарын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүний үp дүнд компани цэвэр yc ашиглахтай холбоотой зардлаа тэр хэмжээгээр хэмнэдэг байна. Хаягдлын далангаас yc шүүрүүлэхгүй байх нь эн тэргүүнд байгаль экологид сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх үндсэн зорилготойгоос гадна эдийн засгийн үp өгөөжтэй юм.

... Гэтэл хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс далангаас хортой бодисоор бохирлогдсон усыг шүүрүүлж байгаа мэтээр дүгнэсэн нь дэндүү ойлгомжгүй дүгнэлт болжээ. Харин эсрэгээрээ далангаас yc шүүрэхгүй байх нь хуулийн этгээдийн ашиг сонирхолд илүү нийцэх нь дээрх байдлаас тодорхой харагдаж байна.

4. Шүүх дүгнэхдээ хүнцэл /АЅ/, xap тугалга /РЬ/, цайр /Zn/ гэх бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 3/356/396 дугaap хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан xopт болон аюултай бодисын жагсаалтад багтсан гэжээ. Гэтэл хүнцэл /АЅ/, xap тугалга /РЬ/, цайр /Zn/ гэх бодисууд нь дээрх тушаалын хавсралтаар баталсан хорт болон аюултай бодисын жагсаалтад дангаараа багтаагүй нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байна

Хоёр. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар:

Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохоор дараах нөхцөл байдлууд шүүx хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоор байхад шүүх тэдгээрийг анхаарч үзэлгүйгээр тэдгээрийг мэдсэн ч мэдээгүй мэтээр дүгнэлтээ хийж, шийдвэрээ гаргажээ. Үүнд:

1. Өмнөх хаягдал усны далангаас yc хальсан нөхцөл байдал /2010 он/, үүний дараа шинээр далан барьсан, улсын комисс хулээн авсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн нөхцөл байдал /2016 он/, өмнөх нөлөөлөлд автсан талбайд нөхөн сэргээлт хийгээгүй, дахин тэр талбайгаас дээж аван дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр буруутгаж байгаа “ Ассесмент ХХК-ийн дүгнэлт /2021/ доор дурьдагдах бусад ноцтой нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй байна. Үүнд:

Өмнөх 2010 онд хаягдал усны далангаас yc хальсантай холбоотой эрүүгийн хэргийг Дүүргийн Нэгдүгээр Прокурорын Газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 373 дугаар Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “үйлдвэрийн хаягдлын далангийн геомембрам давхарга цоорч, химийн бодис бүхий шингэн хаягдал хөрсөнд нэвчин 534 488 547.46 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Үүний дараагаар “******* *******” XXK нь нийтдээ 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хаягдал усны даланг сэргээн засварлах ажлыг эхлүүлэн, 2016 оны 06 дугаар сард улсын комисс хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын комиссын зөвшөөрснөөр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл шүүхийн дүгнэлтэд нөлөөлөх энэхүү нөхцөл байдлын талаар шүүхээс дүгнэлт хийсэнгүй.

Шийтгэх тогтоолд “...******* *******” XXK нь хүдэр олборлон баяжуулж, баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдал усыг хаягдлын сангийн геомембрам буюу плёнк задарсан болон бусад шалтгааны улмаас химийн xopт бодис болох хүнцэл /As/, xap тугалга /РЬ/, цайр /Zn/, гэсэн хортой бодисоор бохирлогдсон yc хаягдлын далангаас шүүрч, хаягдан ... гэж дүгнэжээ. Шинэчлэн баригдсан хаягдал усны далангийн геомембрам буюу плёнк задраагүй, задарсан гэх нэг ч баримт хэрэгт байхгүй билээ.

Түүнчлэн, шүүгч дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй болох нь шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт дурдагдсан баримтуудаас тодорхой харагдана. Тухайлбал, шүүгч шийтгэх тогтоолын 27-ooc 31 дүгээр хуудаст 2016 оноос өмнө авагдсан гэрчийн мэдүүлэг дүгнэлтүүдийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгожээ.

“******* *******” ХХК-ийн гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтэд нийт 28 нотлох баримт иш татсаны 25 нь 2010-2014 оны үеийн хуучин далан шүүрсэн, эргэлтийн усан сан нэг удаа хальсантай холбоотой баримтууд байх ба 2016 оны шинэ далантай холбоотой 3 баримт байгаа нь өнөөх ХХК-ийн дүгнэлт, , Д.Далайцэцэг, нарын дүгнэлт, “ Ассесмент” ХХК-ийн дүгнэлт байна.

“******* *******” XXK нь 2010 онд хаягдал усны далангаас yc хальсантай холбоотойгоор нөхөн сэргээлтэд зориулан нийт 534 488 547.46 төгрөгөөр тухайн орон нутагт нөхөн сэргээлтийн ажил хийх ёстой боловч өнөөг хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй. Гэтэл “ Ассесмент” XXK нь дүгнэлт гаргахдаа нөлөөлөлд автсан, нөхөн сэргээлт хийгдээгүй тухайн бүсээс шинжилгээний дээжүүд авч, тухайн дээжийн хариундаа тулгуурлан шинээр баригдсан даланг шүүрч байгаа мэтээр дүгнэлт гаргасныг шүүx анхаарч үзсэнгүй. ...Нөлөөлөлд автсан бүсэд нөхөн сэргээлт хийлгүйгээр тухайн газраасаа дахин дээж авахад тухайн үед илэрч байсан /2015 оны/ хэмжээгээр шинжилгээний хариу гapax нь тодорхой. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтүүдэд мөн дүгнэгдэж байжээ.

2. Шүүx хуралдааны хэлэлцүүлгийн явцад Ассесмент ХХК-ийн шинжээч Б.Батболдыг гэрчээр асуусан бөгөөд тэрээр гэрчээр асуугдаж байх явцдаа шинжилгээ хийхээр “******* *******” ХХК-ийн хаягдлын сангийн далан дээр очоод ямар нэгэн дээж авч, шинжилгээ хийгээгүй байхдаа шүүрч байгаа нь Монгол хүний ухаанаар тодорхой л байна шүү дээ гэж далдыг хардаг мэтээр хэлж урьдчилж дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор******* *******” ХХК-ийн дэд захирал Хөхбартай муудалцсан. Хаягдал усны далан шүүрч байгаа талаар тогтоож чадахгүй талаар хэлсэн. Барилгын чиглэлээр мэргэшсэн шинжээч нар байгаагүйг хүлээн зөвшөөрсөн зэрэг нь тодорхой болсон боловч тэдгээрийн зарим хэсгийг шүүx хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолын алинд ч бичээгүй бөгөөд тэдгээр нь шүүx хуралдааны бичлэгээс тодорхой харагдана.

Дээрхээс үзвэл Ассесмент ХХК-ийн захирал, шинжээч Б.Батболд нь шүүгдэгч компанитай таарамжгүй харилцаатай байсан хувийн сэдлээрээ дүгнэлтийг гаргасан. Барилгын тэр тусмаа далангаар мэргэшсэн шинжээчгүй байсан учраас мөрдөгчийн далан xaaгyyp шүүрч байна вэ гэсэн асуултад хариулж чадаагүй. Энэ талаараа ч мөрдөгчид хэлсэн зэргээс үзэхэд анхнаасаа дүгнэлт гapгaxaac татгалзах хуульд заасан үндэслэл бүрдсэн байжээ.

3. Шүүх шийтгэх тогтоолын дүгнэлтдээ химийн хорт бодис болох хүнцэл /As/, xap тулга /РЬ/, цайр /Zn/, гэсэн хортой бодисоор бохирлогдсон yc хаягдлын далангаас шүүрсний улмаас байгаль орчныг бохирдуулсан гэж “******* *******” ХХК-ийг буруутгасан. Гэтэл шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа “******* *******” ХХК нь үйлдвэртээ хортой бодис хэрэглэсний улмаас хаягдал усны далан цоорсон гэж үзсэн гэж үндэслэлээ тайлбарласан боловч энэ талаар шүүхийн шийтгэх тогтоол болон шүүx хуралдааны тэмдэглэлийн алинд ч бичээгүй болохыг энд дурдах нь зүйтэй.

Цаашилбал, шүүx тийнхүү дүгнэж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох баримтуудыг огт анхаарч үзээгүй. Тухайлбал, хүнцлийн хувьд тухайн бус нутагт дундаж агууламж өндөр байдаг нь бүс нутгийн xөpc үүсгэгч чулуулгийн химийн найрлагаас хамаарсан геохимийн аномаль /гажиг/ болох талаар олон удаагийн шинжээчийн дүгнэлт, судалгаагаар тогтоогдсон болохыг анхаарч үзээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн. Үүнд: ОХУ-ын судлаачдын 1985-1989 онд боловсруулсан судалгаа, Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх хүнцлийн /Аs/-ийн агууламж, тархалт 2013 /22-p хавтас/, Хамтарсан шинжээчдийн дүгнэлт 2014 /16-р хавтас/, "Эрдэнэ жас" XXK, “Зост газар” ХХК нарын хамтран гүйцэтгэсэн хөрсөн дэх микро элементийн тархалт, судалгааны тайлан 2017 /24-p хавтас/, , , Д.Далайцэцэг нарын шинжээчдийн дүгнэлт. /2019/

4. Шүүхээс дүгнэхдээ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй гэжээ. Гэтэл Улсын Ерөнхий прокурорын газрын туслах прокурор, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажилпагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл иргэн ийн гомдлоор татаж хянаад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5/31 дугаар Прокурорын тогтоолоор Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 373 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.1-д Энэ хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлнэ.гэж зохицуулсан байна. Өөрөөр  хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг явуулах эрх дээд шатны прокурорт хуулиар “шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн ганц үндэслэлээр олгогдсон. Гэтэл прокурор О.Алтангэрэл хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгон, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Түүнчлэн, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан үндэслэлдээ иргэн Г.Ганзоригийн гомдлыг үндэслэл болгосон боловч хавтаст хэрэгт иргэн Г.Ганзориг гэдэг нь хэн болох нь тодорхойгүй, хэргийн оролцогч биш цаашилбал иргэн Г.Ганзоригийн гомдол мөн хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Компанийн зүгээс энэ хүнээс мэдүүлэг авахуулах, гаргасан гомдолтой нь танилцах талаар гаргасан хүсэлтийг хангаагүй. Цагдаа, прокурор, шүүхээс компанид ийм боломж олгохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, нотлох баримт шалгуулах хүсэлт гapгax” яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Дээрх ноцтой нөхцөл байдлыг шүүгч мэдсээр байж хэргийг оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Гурав. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй талаар:

... 2018 онд хэргийг сэргээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээс хойш, үүнийг шалгахаар мөрдөгч, прокурор ажиллагаа явуулж гурван шинжээчийн дүгнэлт гарч тэдгээр нь шүүхийн дүгнэлтэд тусгагдсан ба чухал ач холбогдол бүхий баримтууд гэж үзэхээр байна. Үүнд:

а) “Нуман ” ХХК-ийн дүгнэлт /2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр/

b) , , нарын дүгнэлт /2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/

с) “ Ассесмент” ХХК-ийн дүгнэлт /2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр/

Эдгээр дүгнэлтүүдээс “Нуман ” ХХК-ийн дүгнэлтийг эргэлзээтэй дүгнэлт гэж үзэн дахин шинжилгээ хийлгэхдээ ... “ Ассесмент” ХХК-ийн ерөнхий эахирал , шинжээч усны мэргэжилтэн доктор Ч.Жавзан, шинжээч хөрсний мэргэжилтэн докторант Б.Энхбаяр, шинжээч химийн мэргэжилтэн доктор А.Доржготов, шинжээч цөмийн физикч Н.Норов нарыг томилсугай.” гэжээ.

Дээрхээс харвал , Д.Далайцэцэг, С.Нямдорж нарын дүгнэлт /2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/, “ Ассесмент” ХХК-ийн дүгнэлт /2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр/ гэсэн xoëp дүгнэлт ач холбогдолтой баримт байж болохоор харагдаж байна.

Гэтэл энэхүү xoëp нотлох баримт нь хоорондоо эрс харилцан зөрүүтэй байхад шүүx “******* *******” ХХК-ийг бурутгахдаа Ассесмент ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл болгосон бол хаягдлын усан сангаас шүүрэл явагдахгүй байна, хяналтын цооногууд хуурай байна гэж дүгнэсэн , Д.Далайцэцэг, С.Нямдорж нарын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо зайлшгүй заах ёстой юм. Мөн шүүx хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлэг өгсөн шинжээч Б.Батболд болон шинжээч , Д.Далайцэцэг, нарын мэдүүлгүүд хоорондоо эсрэг, тэсрэг агуулгатай байхад “******* *******” ХХК-ийг гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлж байгаа , Д.Далайцэцэг, нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд өгсөн мэдүүлгүүдийг няцаан үгүйсгээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

“ Ассесмент” ХХК-ийн дүгнэлт үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд:

1. “ Ассесмент” XXK болон шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд барилга байгууламж, тэр дундаа далангаар мэргэшсэн шинжээч байгаагүй. Үүнийг Ассесмент ХХК-ийн захирал шүүx хуралдааны хэлэлцүүлгийн явцад шууд хүлээн зөвшөөрсөн.

2. Б.Батболд гэрчээр асуугдаж байх явцдаа “шинжилгээ хийхээр “******* *******” ХХК-ийн хаягдлын сангийн далан дээр очоод ямар нэгэн дээж авч, шинжилгээ хийгээгүй байхдаа шүүрч байгаа нь монгол хүний xap ухаанаар тодорхой л байна шүү дээ гэж далдыг хардаг мэтээр хэлж урьдчилж дүгнэлт гаргасан, үүнтэй холбоотойгоор “******* *******” ХХК-ийн дэд захирал Хөхбартай муудалцсан. Хаягдал усны далан шүүрч байгаа талаар тогтоож чадахгүй талаар хэлсэн. Дээрхээс үзвэл Ассесмент ХХК-ийн захирал, шинжээч Б.Батболд нь шүүгдэгч компанитай таарамжгүй харилцаатай байсан хувийн сэдлээрээ дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

Дүгнэлтийн тухайд:

1. Холбогдох стандартуудыг илт буруу хэрэглэж дүгнэлтээ гаргасан нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Тухайлбал, дүгнэлтэд

 Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS 4586:1998 гэсэн стандартыг авч хэрэглэн, харьцуулалт хийсэн. Гэтэл тус стандартын 1 дүгээр зүйлд Энэхүү стандарт нь yc ашиглалтын тусгай төрлийн шаардлага, байгалийн эрдэсжилт, агууламж ихтэй болон зохих журмын дагуу урьдчилан тогтоосон үйлдвэрлэлийн нөлөөллийн бүсийн усан орчинд хамаарахгүй” гэж заасан байна.

Хохирлыг тооцохдоо “Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019 стандартыг буруу хэрэглэсэн. Tyc стандартад зааснаар ... хүн ам оршин суудаг суурин газар, хөдөө аж ахуйн эдэлбэр, газар тариалан, бэлчээрийн эдэлбэр газруудад зөвшөөрөгдөх дээд хэмжээг хүлцэх агууламжаар тодорхойлно, харин тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, уул уурхайн бүсэд бохирдуулах бодисын хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээг хортой агууламжаар тодорхойлно гэжээ. Гэтэл уурхайн бүсээс дээж авсан атлаа хортой агууламжаар тооцохгүйгээр, хүлцэх агууламжаас тооцсон. Үүнийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дүгнэлт гаргасан шинжээч Б.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байгаль орчны байцаагч С.Отгонболд нар хүлээн зөвшөөрсөн.

2. Шинжилгээ хийсэн аргачлал, apгa зүй буруу, тохиромжгүй байсан нь дараах байдлаар нотлогдоно.

 Хөрсөн бүрхэвчийн судалгааны apгa зүйг хэрэглэсэн. Ингэхдээ Судаг-Дэнж гэсэн хослолоор дээж авсан. Гэтэл энэ аргыг хэрэглэх нь утгагүй, оновчгүй талаар ОХУ-ын судлаачдын 1985-1989 онд боловсруулсан судалгаа, Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх хүнцлийн /Аs/-ийн агууламж, тархалт 2013 /22-p хавтас/, хамтарсан шинжээчдийн дүгнэлт 2014 /16-р хавтас/, “Эрдэнэжас XXK, “Зост газар ХХК-ийн нарын хамтран гүйцэтгэсэн хөрсөн дэх микро элементийн тархалт, судалгааны тайлан 2017 /24-p хавтас/, С.Нямдорж, , нарын шинжээчдийн дүгнэлт (2019) зэрэг дүгнэлтүүд дурджээ.

... Усан орчны судалгааны apгa зүйг хэрэглэсэн. Ингэхдээ Хаягдлын сан- Эргэлтийн усан сан-Хяналтын цооног-Гадаргын ил урсац-Өрмийн цooнoг гэсэн дарааллаар хүнцэл, цайр, xap тугалга дээж авсан газруудад буурч байна гэжээ. Гэтэл хүснэгтийг харвал бари, манган, кадми зэрэг нь эсрэгээрээ өсөж байгаа юм. Үүнийг , Д.Далайцэцэг, нарын дүгнэлтэд “Энэ нь 1980-аад оны үед Улааны орд газрыг хамарсан талбайд геохимийн судалгааг хийсэн оpoc геологичид /В.Я.Киселев и др. 1986/ авсан дээждээ 50 элементийн агуулга тодорхойлуулж байсан бөгөөд хүдэржилтийн нэгдүгээр үe шатанд үүссэн гол төлөв магнетитээс тoгтox төмрийн хүдэр 13 элемент, хүдэржилтийн хоёрдугаар үe шатанд үүссэн холимог металлын хүдэрт 24 элемент, хүдэржилтийн гуравдугаар үе шатанд үүссэн молибден-ураны хүдэрт 27 элемент тyc бүр гажгийн агуулгад оршдог болохыг тогтоосон. Мөн хүдрийн төрөл бүрийн хэмжээнд гажгийн агуулга байгаа элементүүдийн найрлага өөр байгааг харгалзан үзэх юм бол байршил болон тархалтын хэмжээгээр ялгаатай бараг 40 орчим элементийн гажгийг тухайн орд газрын чулуулаг, хөрс, болон усанд тогтоож болох магадлалтай.” гэх зэргээр дүгнэсэн бөгөөд тухайн бүс нутгийн онцлогоос хамааран өөp өөp гардаг болох нь тодорхой харагдаж байна. Мөн энэ талаар олон удаагийн дүгнэлтүүдэд дурдсан. Гэтэл дээрх аргыг ашиглаад хаягдал усны далангаас yc шүүрч байна гэж дүгнэх нь туйлын бүдүүлэг apгa гэж үзэхээр байна.

Газарзүйн мэдээллийн системийн анализын аргачлалыг хэрэглэсэн. Ингэхдээ хиймэл дагуулын зураг ашиглаж NDWI (усны нормчилсон индекс), NDVI (ургамлын нормчилсон индекс) хэрэглэсэн гэх боловч NDWI утгаар илэрхийлэх боломжгүй байна гэж дүгнэлтэд тусгасан нь буруу аргачлал сонгосон болохыг харуулна. Харин NDVI системийн ургамлын нөмрөгийн зургаас харж, жалга дагасан ургамлын нөмрөгийн нягтшил өөрчлөгдсөн гэдгээр шүүрлийг тогтоохоор оролдсон. Гэтэл NDVI системийн авсан зургийн нягтшил мөн адил 10-30 метр. Өөрөөр хэлбэл 1 пиксель 30м2 талбайг төлөөлнө. ... Түүнчлэн ургамлын нягтшилын өөрчлөлт нь зураг авсан жилүүдийн xyp тунадасны хэмжээнээс хамааралтай байж болохыг огт тооцоолж үзээгүй.

3. “ Ассесмент” XXK нь дүгнэлт гаргахдаа нөлөөлөлд автсан, нөхөн сэргээлт хийгдээгүй тухайн бүсээс шинжилгээний дээж авсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан “ Ассесмент” XXK нь тyxайн нөхөн сэргээлт хийгээгүй талбай нь 15 цэгт давхцалтайгаар шинжилгээ авсан талаарх тайлбар, мөн үүнийг “ Ассесмент” ХХК-ийн дүгнэлтдээ мөн дурдсан бөгөөд “Төсөл хэрэгжиж буй орчин болон уурхайн нөлөөллийн бүсэд байрлах уснаас дээж авсан. ... цэгүүд хамрагдав.зэргээс харагдаж байна.

4. Далангийн хаанаас шүүрэл явагдаж байгааг тогтоож чадаагүй атлаа 10.3 жил тасралтгүй шүүрэл явагдаж байна гээд хөвүүрийн аргыг хэрэглэн шүүрлийн усны хэмжээг гаргажээ. Гэтэл энэ нь хамгийн болхи, хоцрогдсон apгa гэдгийг эрдэмтэд тодорхой мэдүүлдэг бөгөөд изотофийн, геофизикийн хэмжилтийн зэрэг аргачлалыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй байна. Мөн дүгнэлтдээ энэ төрлийн багаж байхгүй зэргийг бичсэн нь таамагтаа үндэслэж гаргасан болохыг мөн баталж байна.

5. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Тухайлбал, Ассесмент XXK нь уурхайн хаягдлын сангаас хаягдаж буй шүүрлийн усанд хэмжих хэрэгсэл байхгүйгээс хаягдаж буй шүүрлийн усны хэмжээ тодорхойгүй, хаягдал усны эзэлхүүнийг бохир усны шугаман дээр суурилуулсан хэмжих хэрэгслийн заалтаар тооцох боломжгүй тул шүүрлийн үргэлжлэх хүгацааг ...10.3 жил шүүрэл тасралтгүй явагдсан гэж дүгнэсэн, мөн дүгнэлтээс харахад барилгын тэр дундаа далангаар мэргэшсэн нэг ч шинжээч байхгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.17-р “тавьсан асуултад шинжлэх ухааны apгa, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол дүгнэлт гapгaxaac татгалзана.” гэж заасан.

Дөрөв. Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал

... Шүүх дүгнэлтдээ “... , , нарын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн дүгнэлт .... нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.” гэжээ. Гэтэл тус дүгнэлтээр далангийн шүүрлийг зогсоож чадсан, далангаас yc шүүрэхгүй байгаа талаар дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “******* *******” XXK нь гэмт хэрэг үйлдээгүй болохыг энэ дүгнэлт нотолж байна. Гэтэл илэрхий цагаатгах талын баримтыг гэм буруугийн дүгнэлтдээ мэдэн будилж авч ашигласан байна.

... Дээрхээс дүгнэхэд шүүхийн өөрийн илэрхий буруу, өөp хоорондоо зөрчилдөөнтэй дүгнэлтүүд нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байна.

XOËP. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар

1. Шийтгэх тогтоолын 32 дугаар талд “байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн үндсэн шинж ... нөхцөл бүрдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл химийн xopт, аюултай бодисыг байгаль орчинд хаяснаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мал амьтныг өвчлүүлсэн, үхэл мөхөлд хүргэсэн байхыг заавал шаардахгүй.гэсэн үндэслэлгүй, хэрэгт хамааралгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан дүгнэлт хийжээ.

1.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хуралдааны тэмдэглэл зэргээс харахад улсын яллагч, шүүгдэгч талын хооронд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мал амьтныг өвчлүүлсэн, үхэл мөхөлд хүргэсэн эсэх талаар огт маргаагүй байна. Тийм нөхцөл байдал ч хавтаст хэрэгт байхгүй. Шүүгдэгчийн хүвьд химийн хорт бодис ... хаяагүй, хөpc, усыг бохирдуулж ... үхэл, мөхөлд xүpгэx нөхцөлийг бүрдүүлээгүй... гэх зэргээр маргасан билээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч улсын яллагч болон хэргийн оролцогч нарын маргаагүй, хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийх замаар үндсэн маргаантай асуудлуудаар дүгнэлт хийхээс зайлсхийхээр оролджээ. Зүй нь шүүгч хуулийн тодорхой зүйл заалтыг буруу тайлбарлахын оронд нэгэнт шийтгэх тогтоол гаргаж буй бол “******* Шинь” ХХК-ийг ямар санаа зорилгоор, ямар шалтгаан нөхцөлийн улмаас, хэрхэн яаж, ямар apгa замаар, ямар хугацаатайгаар байгаль орчинд буюу yc, хөрсөнд хэр хэмжээний хохирол, хор уршгийг учруулсан... гэх мэт нотолбол зохих нөхцөл байдлуудын талаар тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг эргэлзээгүйгээр тогтоосон байх учиртай.

1.2 Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлд заасан Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг нь байгаль орчныг бохирдуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэтэл анхан шатны шүүx хуулийн этгээдийг байгаль орчинд хохирол учруулсан хэмээн буруутгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчлэн ял оногдуулсан атлаа тухайн гэмт хэргийг хор хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэмээн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. ... Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд бодитой хор уршиг шаардахгүй юм. Харин байгаль орчинг бохирдуулах гэмт хэрэг үндсэн болон хүндрүүлэх аль ч нөхцөлөөр хор хохирол учирсан байхыг үргэлж шаарддаг. Иймээс анхан шатны шүүхийн байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

2. Шийтгэх тогтоолын 33 дугаар талд “... Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II дугаар хэлтсийн хяналтын прокурор Г.Цогтгэрэлээс “******* *******” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

... Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэргийн объектив, субъектив шинжийг харьцангүй тодорхой тогтоожээ. Тухайн зүйл, хэсгийн диспозицоос харахад дараах таван үндсэн шинжүүд нотлогдон тогтоогдсон эсэхийг шалгаж үзэх шаардлага үүснэ.

- Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой xoг хаягдал гэж тухайн хэргийн хувьд ямар зүйлсийг авч үзсэн,

- Aгaap, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, yc хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс гэдгийг хэрхэн, яаж тодорхойлж байгаа ба тухайн үйлдэгдсэн гэх хэргийн хувьд аль бүст нь хамаарч буйг

 - “хаяж буюу хаях ямар идэвхтэй үйлдэл байгааг,

- их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан учраас хүндрүүлэх бүрэлдэхүүний үндсэн энэ шинжийг хэрхэн тогтоосон,

- xyyлийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж буруутгасан учраас хэн тэрхүү идэвхтэй үйлдлийг хийсэн.

Дээрх гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор эргэлзээгүй тогтоосон буюу нотолсон тохиолдолд тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт хуулийн этгээдийг буруутгах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны үндэслэл бүрдэх үчиртай. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гол үндэслэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдэж, тогтоогдсон байх явдал билээ.

Гэтэл Анхан шатны шүүx “******* *******” ХХК-ийг гэм буруутайд тооцон шийтгэх тогтоол гаргахдаа дээрх таван үндсэн шинжүүдийн талаар хууль зүйн болон бодит дүгнэлт хийгээгүй, зарим асуудлыг огт дүгнээгүй атлаа гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн байна.

3. ...Прокурор яллах дүгнэлтдээ тухайн хэргийн субъектив талын шинж болох гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн алинд хамаарах, гэмт хэргийн зорилго сэдэлтийн талаар огт бичээгүй байдаг. Хуульд заасан нотолбол зохих байдлыг тогтоох шаардлагын хүрээнд яллах дүгнэлт ойлгомжгүйтэй холбоотойгоор шүүгдэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тодруулан асуухад прокурор: “санаатайгаар байгаль орчныг бохирдуулсан гэж үзэж байна.” гэж хариулсан.

Шүүгч шийтгэх тогтоолдоо гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл зэргийн талаар нэг ч дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь гайхмаар. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгддэг гэм буруугийн хэлбэртэй ба прокурор ч тийнхүү санаатайгаар байгаль орчныг бохирдуулсан гэж яллаж буйгаа илэрхийлсэн билээ.

Гэтэл “******* *******” XXK нь санаатайгаар байгаль орчныг бохирдуулсан гэх нэг ч үйлдэл гаргаагүй, эсрэгээрээ байгаль орчныг бохирдуулахгүй байх талаас үргэлж анхаарч, apгa хэмжээ авч ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

4. Шүүхээс шүүгдэгч хуулийн этгээдийг байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан боловч их хэмжээний хохирол учруулсан тухай хүндрүүлэх бүрэлдэхүүний энэ үндсэн шинжийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй. Хаягдлын сан дээр анх очсон мөчөөсөө эхлэн дүгнэлт гаргаж дуусах хүртлээ Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж, шинжилгээ хийлгэх тогтоолын хамгийн гол асуултад огт хариулахгүйгээр таамаглалд үндэслэн дүгнэлт гаргаж, хохирол тооцоолсон Ассесмент ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс өөpөөp их хэмжээний хохирол учруулсан гэх баримт хэрэгт байхгүй. Иймээс байгаль орчныг бохирдуулсан гэх гэмт хэрэг анхнаасаа нотлогдон тогтоогдоогүйн дээр их хэмжээний хохирол учруулсан гэх хууль ёсны баримт хэрэгт байхгүй билээ.

4.1 Эрүүгийн хүүлийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн...” гэж буруутгасан боловч энэ талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Шийтгэх тогтоолын 35 дугаар талд “... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.” гэж хүчингүй болсон хуулийг хэрэглэн дүгнэлт хийсэн шүүгч ажилдаа хэтэрхий хайнга хандаж байгааг харуулж байна. Тус дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж хүчингүй болгосон билээ.

Шийтгэх тогтоолын 36 дугаар талд ... шүүгдэгч “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч нар гэм буруугийн шүүх хүралдаанд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд ... хохирлоо төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно.” гэж Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.2 “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч нарын зүгээс үйлчлүүлэгч компанитай энэ асуудлаар зөвлөлдөх шаардлагатай, мөн тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас хөрөнгө оруулагч, дээд удирдлагатайгаа холбогдож зөвлөлдөхөд хүгацаа шаардлагатай гэсэн үндэслэл бүхий хүсэлт гаргасныг шүүx хүлээн авч 5 хоногийн завсарлага авсан. Харин хохирол төлөх хугацаа олгож өгөх талаар шүүхэд хандаж хүсэлт огт гаргаагүй билээ.

Энэхүү хуулийн зохицуулалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид хамаардаг нь илт тодорхой байна. Харин “******* *******” ХХК-ийн хувьд гэм буруугүй хэмээн маргаж байгаа бөгөөд гэм буруугийн, эрүүгийн хариуцлагын хуралдаанууд дээр гэм буруугийн талаар маргасаар байгаа нь хуралдааны тэмдэглэлээс ч тодорхой харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч ийнхүү хуулийн илт тодорхой заалтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэнд харамсаж байна.

4.3 Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 32 дугаар талд бичигдсэн хууль зүйн дүгнэлтээс харахад шүүгч хэрэгт ямар ч хамааралгүй зүйлсийг хуулиас түүж бичих замаар бодит үндэслэл бүхий хүсэлт, санал, дүгнэлтэд тайлбар бичихээс зайлсхийсэн болох нь харагдаж байна. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч цагаатгуулах талаарх бүхий л үндэслэлээ дурдаж цагаатгуулах хүсэлтийн хариуд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай учраас цагаатгах боломжгүй хэмээн хариулсан шүүхийн дүгнэлт нь хэтэрхий мэргэжлийн бус байна.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн “******* *******” ХХК-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Мөн шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа хүчингүй болсон хуулийг үндэслэл болгосон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг буруу тайлбарлан үндэслэлгүйгээр шүүгдэгчийн эсрэг хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн талаар:

1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн талаар:

1.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд 36.2-5-д “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр “******* *******” ХХК-ийг холбогдуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, нотлогдон тогтоогдоогүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг зэргээс тодорхой харагдаж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчин шийтгэх тогтоол гаргажээ.

1.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;” гэж заажээ. Анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоолынхоо шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон хэсэгтээ шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн арга, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг шууд орхигдуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

1.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтэд бичигдсэн үндэслэлүүдийг огт авч хэлэлцээгүй, санал дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн нэг ч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн нь шийтгэх тогтоолоос тодорхой харагдаж байна.

2. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 болон 1.9-д заасныг тус тус зөрчсөн талаар:

2.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;” гэж заасныг анхан шатны шүүх зөрчжээ. Анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоолыг уншиж сонсгоход 1 дүгээр заалтад зөвхөн шүүгдэгч “******* *******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэсэн өгүүлбэр л уншсан.

Гэтэл шийтгэх тогтоол болон хуралдааны тэмдэглэл дээрээ “... “******* *******” ХХК-ний холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус хаягдлын далангаас шүүрч хаягдсаны улмаас газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж уншсан мэтээр бичсэн нь нэгдүгээрт хуулийн заалтыг зөрчиж буй, хоёрдугаарт ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

2.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.” гэж заасныг шүүх зөрчиж “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хугацаа хожимдуулан танилцуулсан хуралдааны тэмдэглэлээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж хуралдааны зарим хэсгийг тэмдэглэлд оруулаагүй орхигдуулж, зарим хэсгийг найруулан нэмсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасныг зөрчих бөгөөд шүүгдэгч талаас гаргасан хуралдааны тэмдэглэл залруулах тухай хүсэлтийг хуульд зааснаар хүлээн авч шийдвэрлээгүй.

3. Анхан шатны шүүхийн шүүгч гэм буруугийн шүүх хуралдааны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг шууд зөрчин өмгөөлөгч нарын зүгээс хуулийн дагуу шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахыг шаардсаар атал огт авч хэрэгсэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Бичгээр гаргасан шийтгэх тогтоолдоо бичсэн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх шүүгчийн хууль зүйн дүгнэлтүүдээс харахад шийдвэрийн үндэслэлээ анхнаасаа тайлбарлаж чадахгүй байсныг нь ойлгууллаа.

4. Шийтгэх тогтоолын 36 дугаар талд “... шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ...” гэж бичжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар томилогдсон “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг цагдан хорих үндэслэл хуульд байхгүй юм. Гэтэл шүүхээс цагдан хоригдсон хоноггүй хэмээн уншиж, ажлаа хийж яваа жирийн ажилтныг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хорих боломжтой байсан мэт сэтгэгдэл төрүүлэн айлгаж, дарамталж байгаа нь хуулийг зөрчсөнөөс гадна ёс зүйн асуудал билээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж чадаагүйгээс гадна шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж ажилласан шийтгэх тогтоол, хуралдааны тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч “******* *******” ХХК-ийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.