Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/383

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Ч.Мөнхзул

Гэрч **********, **********

Шинжээч Б.Батболд, С.Нямдорж, Д.Далайцэцэг, Г.Ганбилэг /онлайн/

Хохирогч **********, **********

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, Л.Данзанноров

Шүүгдэгч **********-ний хууль ёсны төлөөлөгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Г.Цогтгэрэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********-д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн улсын бүртгэлийн ********** дугаар, ********** регистрийн дугаартай, Улаанбаатар хот **********, 1-р хороо, **********, **********тоот, Дорнод аймгийн ********** сумын **********багийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч улсын бүртгэлийн ********** дугаартай, хуулийн этгээдийн ********** регистрийн дугаартай ********** ХХК-нийг

Дорнод аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт байрлах ********** орд ********** тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байгаа ********** хөрөнгө оруулалттай **********-ийн холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 09 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох  хүнцэл /As/, хартугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672,652,394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Прокурор шинжлэх ухааны үндэслэлгүй, асуудлыг тал бүрээс нь бодитойгоор судлаагүй зөвхөн манай компанийг буруутгах гэсэн зорилготой Грийн Ассессмент ХХК-ний шинжээчийн дүгнэлтэд үндэслэн яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Грийн Ассессмент ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хараат бус байх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг зөрчиж, зөвхөн **********-нийг буруутгах зорилготой ажилласан. Хөрсний бохирдлыг тооцохдоо уул уурхайн бүсэд хөрс бохирдуулагч бодисын дээд хэмжээг хортой агууламжаар тооцох ёстой байтал хот суурин газар хөдөө аж ахуй, газар тариалан бэлчээрт хамаарах хүлцэх агууламжаар тооцож дүгнэлт гаргасан нь хүмүүсийг төөрөгдүүлж, будилаан хутгах гол шалтгаан болсон. Газар нутгийн онцлог, уур амьсгалын нөхцөл, хүн, мал, амьтан ургамалд үзүүлэх сөрөг нөлөөлөл бусад судалгаануудтай харьцуулалт хийх зайлшгүй шаардлагатай хүчин зүйлүүдийг орхигдуулж, дутуу дулимаг дүгнэлт гаргасан. Манай компанид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байхад дүгнэлтдээ манай компанийг яллагдагч тал гэж нэрлэн бичсэнээс харахад анхнаасаа манай компанийг яллах захиалгатай ирсэн гэж үзэхээр байна. Грийн Ассессмент ХХК-ний захирал Д.Батболд нь дээж авахаар судалгааны талбай дээр дөнгөж ирэх үедээ далан шүүрч байна гэж хэлж байсан нь тухайн үед ******** даргатай маргалдаж байсан нөхцөл байдлаас харагддаг. Грийн Ассессмент ХХК-ний шинжээчийн дүгнэлтэд компаний хаягдлын далан буюу эргэлтийн усан сангаас нэвчилт шүүрэлт өгч байгаа болохыг нотлохын тулд хөрсний бохирдлын зүй тогтолт усны химийн шинжилгээ, газар зүйн мэдээллийн анализ гэсэн 3 үзүүлэлтээр батлахыг оролдсон.  Тухайн орд газрын хөрсний онцлогийг тооцоолж үзээгүй. Энэ орд газрын хөрсөнд хар тугалга, цайрын гажгийн өндөр агууламжтай оршдог гэдэг нь энэ газар холимог металлын орд болох нь судлагдаж тогтоогдон эндээс хүдэр олборлож, хар тугалга, цайрын баяжмал үйлдвэрлэж байгаагаар батлагдана. Хүнцлийн хувьд тэр газар байгалиасаа өндөр агууламжтай болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Судаг дагасан хөрсний хүнд металлын агууламж 2010 оноос өмнө ямар хэмжээтэй байсан нь тодорхойгүйн зэрэгцээ 2011 оны далангийн шүүрлээс шалтгаалсан байх боломжтой гэдгийг тооцоолж үзээгүй. Судаг дагуух хөрсний бохирдол нь 2016 оны 06 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн засварын ажлын өмнө бий болсон бохирдол уу эсвэл засвараас хойш одоог хүртэл шүүрэл явагдаж байгаагийн нотолгоо юу эсвэл тухайн бүс нутгийн хөрсний онцлог уу, эдгээр эргэлзээг арилгах тайлбар, хөдөлшгүй нотлох баримт Грийн Ассессмент ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр харагдахгүй байна. Мөн усны химийн шинжилгээгээр гадаргын ил урсцын химийн найрлагыг гадаргын ил урсцын хаягдлын сан, эргэлтийн сан, хяналтын цооног, өрмийн цооног, малчдын ус авдаг болон уурхайн усан хангамжийн усны химийн найрлагатай харьцуулж үзээд хүнд элементүүдийн агууламж, органик бохирдлын адилтгалаар шүүрлийг тогтоох гэж оролдсон. Тухайн гадаргын ил урсац нь өөр ундаргатай, өөр судгийн ус, ялангуяа нутгийн иргэдийн хэлж буй байгалийн булаг, эсвэл мухрын хөндийн ус байж болох таамаглалуудыг шалгаж харьцуулж үндэслэлтэйгээр үгүйсгээгүй. Уурхайн үйлдвэрлэлийн бүс нь өндөрлөг газар байдаг ба уурхайн хойгуур нам дор, хонхор, хотгор газарт тогтсон, жалга судгийг дагаж урссан байгалийн ил ус олон байдаг. Грийн Ассессмент ХХК нь тус ил урсцын химийн найрлага органик бохирдлыг уурхайн орчмын бусад байгалийн ил уснуудын химийн найрлагатай харьцуулж үзээгүй учраас шинжилгээг тал бүрээс нь бодитой хийх шаардлага зөрчигдсөн. Грийн Ассессмент ХХК нь NDWI системийн 2009 онд авсан зураг дээр судаг дагасан ургамлын нөмрөг сийрэг байсан бол 2013-2020 оны зургууд дээр судаг дагасан ургамлын нөмрөг өтгөрсөн гэдгээр шүүрлийг тогтоохыг оролдсон. Мөн зураг дээрээс харахад судаг гэж тэмдэглэсэн ногоон өнгөтэй талбайнууд уурхайн орчмын нам дор газар олон байгаа. Өөрөөр хэлбэл ганц өнөөх судгийн зурагт онцгойрч ногоороод байгаа зураг харагдахгүй байна. Энэ бүгдээс үзвэл Грийн Ассессмент ХХК нь судаг дагуу одоог хүртэл шүүрч байгаа гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр шинжилгээний ажлаа эхлүүлсэн ба шинжилгээний явц үр дүнд зөвхөн үүнийгээ батлах мэдээллүүдийг түүж цуглуулан дүгнэлт гаргасан. Иймд шүүрэл байгаа эсэхийг тогтоохоор прокурорын тогтоолоор томилогдсон Грийн Ассессмент ХХК-ний дүгнэлт нь асуудлыг тал бүрээс нь судлаагүй нэг талыг баримталсан стандартуудыг илт буруу хэрэглэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинжийг тайлбарлан бичихдээ субьектив тал буюу гэм буруугийн хэлбэрийг орхигдуулсан. ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэгдэхээр ямар гэм буруутайгаа яллах дүгнэлтийг уншаад ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2, 2.3 дугаар зүйлд “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна. Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан. Харин эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчныг болгоомжгүйгээр бохирдуулах үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэг гэж хуульчилсан зүйл заалт байхгүй. Иймд биднийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлд заасан хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэр байх ёстой юм. Тухайлбал, химийн хорт бодисыг санаатайгаар, зориудаар хориглосон эсхүл зөвшөөрөгдөөгүй газарт хаясан бол гэмт хэргийн субьектив шинж бүрдэнэ. **********-ний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Манай компани МУн бүхий л хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөн ажиллаж ирсэн. Ялангуяа байгаль орчны чиглэлийн Монгол Улсын хууль тогтоомж, стандартуудын шаардлагуудад бүрэн нийцүүлснээр үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлдэг. учраас манай компаний үйл ажиллагаа одоог хүртэл тасралтгүй явагдаж байна.

Энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдээгүй. Хөрс, усны бохирдол нь холбогдох стандартаар тогтоосон хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний дотор байгаа бол аюулгүй гэж үздэг.

 Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019 стандартад зааснаар тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл уул уурхайн бүсэд бохирдуулах бодисын хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээг хортой агууламжаар тодорхойлох бөгөөд судаг, гадаргын ил урсац гэх газрууд дахь хөрс, усны бохирдол нь уурхайн бүс, үйлдвэрлэлийн орчинд хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй юм. Гэтэл биднийг буруутгах гол баримт болсон Грийн Ассессмент ХХК-ний дүгнэлтээр хүлцэх агууламжийн хязгаараас хэтэрсэн гэдэг үндэслэлээр бохирдол, хохирол, нөхөн төлбөр тооцсоноороо MNS5850:2019 стандартыг буруу хэрэглэсэн. Грийн Ассессмент ХХК нь тухайн усны чанарыг "Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS4586:1998” гэсэн стандарттай харьцуулсан. Гэтэл энэ стандартын 1-р зүйлд “Энэхүү стандарт нь ус ашиглалтын тусгай төрлийн шаардлага, байгалийн эрдэсжилт, агууламж ихтэй болон зохих журмын дагуу урьдчилан тогтоосон үйлдвэрлэлийн нөлөөллийн бүсийн усан орчинд хамаарахгүй” гэж заасан байна. Энэ ил урсац нь уурхайн бүсэд байгаа болохоор орд газрын эрдэсжилт, агууламж ихтэй ус гэдэг нь хангалттай судлагдаж батлагдсан байдаг. Ийм байтал уг усанд энэхүү стандартыг хэрэглэж гарсан үр дүнгээр нь цайрын бохирдол тооцсон нь үндэслэлгүй байна.

Хүнцэл, хар тугалга, цайр нь химийн хорт бодис мөн ч гэлээ хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх тун хэмжээ, арга зам гэж байна. Химийн бодис нь химийн хорт бодисын жагсаалтад орсон явдал нь дангаараа сөрөг нөлөөллийг нотолж чадахгүй. Харин орчин, тун хэмжээ, үйлчлэх арга зам, үзүүлэх сөрөг нөлөөлөл нь нотлогдох ёстой. Гэтэл энэ асуудлаар мэргэжлийн шинжээч томилж гаргуулсан дүгнэлт хэрэгт байхгүй.

Яллах дүгнэлтэд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь бүгд шинжлэх ухааны тайлбар, баримт, нотолгоогоор батлагдаагүй. Энэ асуудлаар мөрдөн шалгах байгууллага, уурхайн болон түүний нөлөөллийн бүс нутагт 2010 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хүн, мал, амьтан, байгаль орчин, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, ургамлын зүйлийг гэмтээсэн гэх гомдол мэдээлэл ирж байсан эсэхийг тодруулахаар холбогдох бүхий л байгууллагууд руу албан бичиг явуулсан боловч ийм гомдол гарч байгаагүй гэдэг хариу бичгүүдээр нотлогдсон.

Яллах дүгнэлтээр биднийг хүдэр баяжуулахдаа ашигладаг хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэх химийн хорт бодисуудаараа байгаль орчныг хордуулж байгаа мэт ойлголтыг өгч байна. Энэ бол туйлын буруу ойлголт юм. Хүдэр баяжуулах процесст хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/-ын алиныг ч ашигладаггүй. Харин байгалийн шохой гэх мэт органик урвалжууд ашиглан, хөвүүлэн баяжуулах аргаар хар тугалга, цайрын баяжмал үйлдвэрлэдэг. **********-ний үйл ажиллагаа явуулж байгаа газар нь баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 09 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж байна гэсэн илт худал зүйл бичсэн. Гэтэл хэрэгт харин ч үүний эсрэг баримтууд цугларсан байна. Тухайлбал 37-р хавтаст хэргийн 216-218-р хуудсанд **********ний **********тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна гэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичиг болон холбогдох баримтууд хэрэгт авагдсан байна. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын оронд **********-ийг яллах баримтыг бүрдүүлсэн байдаг.

 2015 онд хэрэгсэхгүй болсон хэргийг 2018 онд хууль зүйн үндэслэлгүйгээр сэргээн шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлгийн дагуу, эрүүгийн хэрэгт гомдлыг зөвхөн тухайн хэргийн оролцогч гаргах эрхтэй. Гэтэл иргэн **********гэх хэргийн оролцогч биш хүний гомдлоор сэргээсэн ба түүний өргөдөл, мэдүүлэг хэрэгт огт байхгүй, уг хүний ямар эрх ашиг сонирхол хохирсон болох нь энэ хэргээс харагдахгүй байна. Компаний зүгээс энэ хүнээс мэдүүлэг авахуулах, гаргасан гомдолтой нь танилцах хүсэлтэй байна. Цагдаа, прокурор, шүүхээс манай компанид ийм боломж олгохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

 Мөн байгаль орчныг бохирдуулсан хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Тиймээс 2015 онд тодорхой албан тушаалтнуудад холбогдох хэргийг шийдвэрлэх үед компанид байгаль орчныг бохирдуулах хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль байгаагүй. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйл явдал, үр дүн, баримтуудаар ********** -ийг буруутгахаар хэргийг сэргээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Хэргийг хууль бусаар сэргээсний дараа нэвчилт шүүрэлт өгч байгаа эсэх, хэрэв нэвчилт шүүрэл өгч байгаа бол аль хэсгээр ямар хэмжээтэй нэвчилт шүүрэлт өгч байгааг тогтоолгохын тулд нийт 3 удаагийн шинжээчийн баг томилж дүгнэлт гаргуулсан боловч шүүрэл байгаа гэж эргэлзээгүйгээр нотолсон дүгнэлт гараагүй. Иймд **********-ний холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй субьектив тал буюу санаатай гэм буруугийн шинжгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй химийн хорт бодисыг агаар, газар, газрын хэвлий усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эс үүсвэрийн тэжээгчдийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн гэх шинж нотлогдоогүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д зааснаар цагаатгаж өгнө үү...” гэв.

Хохирогч **********шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Грийн Ассессмент ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй санал бүрэн нийлж байна. Нөхөн төлбөр болох 672,652,394 төгрөгийн хохирол төлбөрөөс өмнө төлсөн мөнгийг хасаж үлдсэн хохирлын мөнгийг  нэхэмжилж байна ...” гэв.

Хохирогч ********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч ********** гаргасан саналыг дэмжиж байна...” гэв.

Шинжээч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хөрсний судалгааг хийхдээ 3-7 метрийн гүнтэй 12 цооногт өрөмдлөг хийж, нийт 86 ширхэг дээж авч, Шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнгийн хөрсний SGS олон улсын итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээг хийлгэсэн. Усны хувьд нийт 9 цэгээс тус бүр 3, нийт 27 ширхэг дээж авсан. Энэ нь нөлөөллийн бүс, уурхай хамрагдсан. Мөн худгийн 4, цооногийн 2, эргэлтийн усан сангийн 1, шүүрлийн 1, хаягдлын сангийн, уурхайн хяналтын цооногийн 1 гэсэн дээж авсан. Дээжүүдийг газарзүйн хүрээлэнгийн усны лабораторт, хүнд металлын шинжилгээг мөн SGS олон улсын итгэмжлэгдсэн лабораторт, бохирдлын шинжилгээг хими технологийн хүрээлэнд хийлгэсэн. Дээжийг тухайн үед хамт байлцсан бүх оролцогч талуудыг байлцуулан битүүмжилж авсан. Мөн Улаанбаатар хотод ирсний дараа бүх шинжилгээг экологийн цагдаагийн газрын Буянтогтох гэх хүний хяналтад бүх дээжийг аваачиж өгсөн. Үр дүнд нь үндэслэж дүгнэлтээ гаргасан. Бид нарыг дүгнэлт гаргахаар газар дээр нь очих үед ковид-19 цар тахалтай байсан учир зайнаас харьцах асуудал үүссэн. Шинжилгээ хийх газар дээр очиход **********-ний булаг гэж нэрлээд байгаа газраас шинжээч бид нарын үзэж байгаа шүүрэл гэх зүйл  өвлийн идэр есийн хүйтэнд урсаж байсан. Хэн ч харсан тухайн газар шүүрэл явагдаж байсан. Иймээс шүүрч байна гэх үгийг хэрэглэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхол юм уу, компанийг буруутгах гэж очсон зүйл байхгүй. Бид шинжилгээ хийхдээ судаг мөн харьцуулах шинжилгээ хийх үүднээс дэнж, солбисон байдлаар судалгааг хийсэн. Байгалийн булаг нь газрын гүнээсээ ундардаг. Хэрэв шүүрэл байгаа тохиолдолд дэнж, жалга хоёрыг харьцуулсан шинжилгээгээр солбиж дээж авахад дэнжээс ус илэрч байвал ямарваа нэгэн байдлаар өөр илэрцээс ирж байгаа ус гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймээс дэнж, судаг гэсэн солбисон байдалтай өрмийн цооногийг тавьж, тэдгээрийг судаг, дэнж гэсэн м2 болгон хувааж нийт талбайн хэмжээ буюу 12 өрөм тавихад ямар хэмжээнд бохирдол илэрсэн байна вэ гэдгийг гаргана. Хэрэв булаг байсан тохиолдолд дээр байгаа дэнжид ус илрэх ёсгүй байсан. Бид өрөм тавьж үзээд талбай бохирдсон үгүйг гаргасан. ...бид нар зөвхөн тухайн үед урсаж гарч буй хэмжээг гаргасан. **********-ний баяжуулалтын үйл ажиллагаа 2010 оноос эхэлсэн. Энд хаягдсан буюу газарт шингэсэн усыг тодорхойлох боломжгүй. Харин зөвхөн тухайн үед урсаж  гарч буй хэмжээг гаргасан. Иймээс тооцоонд үйл ажиллагаа эхэлснээс хойш шүүрэл явагдсан болох нь олон баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Үүнээс хойш одоог хүртэл явагдсан гэдгийг байгаль орчны үнэлгээ буюу ашиглалтын хугацаанаас нь тооцсон. Өөрөөр хэлбэл ус нь тасралтгүй шүүрсэн гэж үзсэн. ...Хөрсний бохирдлын хэмжээг тогтоохдоо ус урсаж байгаа судаг, түүний хажуу талын дэнж, тухайн газраас километр гаран газар буюу эрүүл хөрснөөс гээд 3 газраас дээж авч харьцуулалт хийсэн. Хүнд металлын шинжилгээг SGS лабораторт 53 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн. МУ-ын MNS5850:2019 стандартын үндсэн 12 элементтэй харьцуулж дүгнэлт гаргасан. ...Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/56 дугаартай “Байгаль орчны бохирдлыг нөхөн төлүүлэх аргачлал”-д зааснаар хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлж гаргадаг. Хохирлын хэмжээ 672,652,394 төгрөг байна. Энэ нь хөрс усанд учирсан бодит хохирол байна. Хөрсний тухайд нөлөөлөлд өртсөн газар болон эрүүл газраас дээж авч шинжилгээ хийсэн. Бүх авах ёстой шинжилгээ судалгааг авч чадсан. Тэр бүхнийг үндэслэж дүгнэлт гаргасан. Мөн далан хаагуур шүүрч байгаа гэдгийг байгаль орчны мэргэжлийн байгууллага гаргах боломжгүй. Хаагуур шүүрч байгааг тогтоох нь бидний ажлын даалгавар биш байсан...”  гэв.

            Шинжээч С.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид нар дүгнэлтээ санал нэгтэйгээр геотехникийн аргачлалын дагуу  хийж гаргасан. Мөн бид бүхэн газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан. 2010 оноос хийгдсэн янз бүрийн тайлан, материал, шинжээчдийн дүгнэлт зэргийг үндэслэж, бичиг баримтуудыг судалж дүгнэлтээ гаргасан. Газар дээр нь очиж судалгаа хийхдээ нөхцөл байдлыг тодорхойлоход шаардлагатай цэгүүдээс шаардлагатай лабораторын дүгнэлтийн сорьцууд авч магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн лабораторуудаар шинжилгээ хийлгэж дүгнэлтийг гаргасан. Тухайн нутаг дэвсгэрийн геологийн тоон үзүүлэлтүүд гэж байдаг. Үүнтэй харьцуулах аргаар Монгол орны нөхцөлд мөрдөгдөж буй стандартуудыг харьцуулж үзэх замаар дүгнэлтийг боловсруулсан. Бид нар далангийн засварын ажил гүйцэтгэж үйлдвэрлэлийн ажил эхэлсний дараа 2019 онд очсон. Биднийг очих үед мэргэжлийн байгууллагаар 2016 онд хийсэн инженер, геологийн дүгнэлт, барилгын ажил гүйцэтгэсэн зураг төслийг гаргаж өгч үзүүлсэн. Барилга байгууламжийн засварын ажлаар зураг төсөлд заасан ажлыг гүйцэтгэсэн байсан...” гэв.

            Шинжээч Г.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Арсенопирит гэдэг нь эрдсийн нэр юм. Өөрөөр хэлбэл хүнцэл элемент хэлбэрээр биш өөр элементүүдтэй нэгдэл үүсгэж химийн эрдэс байдлаар оршиж байгаа. Бид Дорнодын бүс нутагт хийгдсэн хөрсний агуулгуудын материалуудыг судлахад тухайн бүс нутаг хүнцлийн агуулга өндөр гэж гарсан. Энэ нь байгалиасаа ийм байсан. Хүнцэл нь дан элемент биш эрдэс хэлбэрээр оршиж байгаа учир химийн бөгөөд физикийн тогтвортой байдалтай оршиж байна гэж үзсэн.  ...Усны бохирдлын шинжилгээг хийхэд хэд хэдэн тодруулах шаардлагатай нөхцөл байдал харагдаж байна.  Усны стандарт нь 2 янзаар хийгддэг. Ундны цэвэр усны стандарт, нөгөөх нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт хэрэглэгдэх усны зөвшөөрөгдөх хэмжээг заасан стандарт байдаг. Бид усны шинжилгээ явуулахдаа энэ 3 үндэслэлийг бүгдийг ашигласан. Жишээлбэл: нутаг дэвсгэрийн тоон үзүүлэлт гэдэг нь 1986 онд ОХУ-ын биологийн яамнаас тухайн бүс нутагт хийсэн усны шинжилгээний дүн байсан. Үүнийг бид үндсэн тулгуур үзүүлэлт болгосон. MNS 4943:2011 гэсэн энэ стандартын шаардлагыг мөн харьцуулсан. ...Орд газар буюу геологийн нөөц ашигт малтмалын орд газар үүсэхдээ байгаль дээр хүдэржилт явагдах буюу тодорхой төрлийн эрдсүүдийн бөөгнөрөл үүсэхийг аномаль буюу гажиг гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл байгаль дээр байх ёстой агууламжаасаа өндөр болсон гэсэн үг. Бид геологи хайгуул хийхдээ геохимийн аргыг ашигладаг. Энэ арга нь тухайн хайж буй элементийн эрдэсжилтийн агуулгыг тодорхойлоод агуулга ихэссэн тал руу хайж хүдрийн биетийг олдог. Энэ нь мөн шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Хөрсний агуулга хүнд металлын агуулга өндөр байна гэсэн. Энэ нь геологийн онолын дагуу өндөр байх ёстой. Хэрэв өндөр байхгүй бол орд үүсэхгүй гэсэн үг. Энэ нь хүдрийн биет рүү ойртох зүй тогтлоо дагаад тодорхой хүнд металлыг бүрдүүлж байгаа цайрын агууламж нь өсөх зүй тогтол байх ёстой. Биднийг талбай дээр ажиллахад бидний ажиллах хүрээ хязгаарлагдмал байсан учраас нийт 19 материалыг авч үзэж дүгнэлтээ боловсруулсан байдаг. Энэ нь өмнө хийгдсэн бусад судалгааны байгууламж, судлаачид мөн төрийн байгууллагын гаргасан шинжилгээний үр дүн, дүгнэлт зэрэг материалуудыг ашигласан. Жишээ нь 2014-2016 онд Зост газар ХХК-ний боловсруулсан Дорнод аймаг дахь ********** сумын Улааны холимог металлын сангийн хаягдлын ажлын завсар дотор геологийн судалгааны дүгнэлт мөн 1984-1986 онд геологи хайгуулын ажлын шатанд Оросын хайгуулын гүйцэтгэсэн тайлангаас тамгатай эх материалуудыг олж харьцуулж судалсан. ...Бид 5 төрлийн хөрсний усны сорьц авсан. Үүнд: хаягдлын далангаас 1 дэх сорьц, хуучин хаягдлын сангаас 2 дахь сорьц, 3 дахь сорьцыг шинэ байгууламжаас, булаг гэх газраас 4 дэх сорьцыг, баяжуулах үйлдвэрийн ус авдаг газраас мөн худгаас 5 дахь сорьцыг авч мэргэшсэн баталгаажсан лабораторит шинжилгээ хийлгэсэн...” гэв.

Шинжээч Д.Далайцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмэлт тайлбар байхгүй...” гэв.

            Гэрч ********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би **********  20 гаруй жил амьдарч байна. ********** байгуулагдаагүй байх үеэс эхэлж амьдарсан. Би малаа Мардай орчмын усаар усалдаг. ********** хаягдлын далантай холбоотойгоор одоогийн байдлаар хүн мал хордсон зүйл байхгүй. ********** байгуулагдахаас өмнө жимс, нохойн хошуу ургадаг 2-3 км газар урсдаг булаг байсан. Наад талдаа түүнээс өөр булаг байгаагүй. Манайхаас гажигтай мал төллөж байгаагүй...” гэв.

Гэрч ********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манайх **********  үйл ажиллагаа явуулдаг газраас 5 км газарт амьдардаг. Би 2006 онд нефтийн үндсэн хөрөнгийн сахиулын ажилд орсноос хойш тухайн нутагт  мал маллан амьдарч байна. Би анх малаа далангийн арын булгаас усалдаг байсан. Одоо ч мал уудаг хэвээрээ байгаа. ********** -ийг үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө булаг устай байсан. 2014 онд ганц нэг бөгс нь битүү төл мал гарч байсан. Одоо тийм зүйл байхгүй...” гэв

Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан Нуман Алтай ХХК-д 140,000,000 төгрөг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайханы 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан Грийн ассесмент ХХК-д 116,900,000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас гаргасан тул нийт 256,900,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /37 хх-ийн 66-67/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Эрүүл мэнд, боловсрол, Хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, Аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагчийн үүрэгт ажил болон Орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн ажлыг тус тус хариуцан ажилладаг. Тус сумын 1-р багийн иргэн ********** 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр **********  дугаартай утсаар ********** -ний хаягдлын далан сэтэрч ус алдагдсан талаар мэдээлэл манай байгууллагад мэдэгдэж өргөдөл ирүүлсний дагуу 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн МХГ-ын томилгоогоор Б.Дашцэрэн, Ж.Энхээ, нарын хамт миний бие явж уг газарт очиж газар дээр нь хяналт шалгалт хийхэд хаягдлын сангийн плёнк цоороогүй буцах усны цөөрмийн насос эвдэрснээс хаягдлын далангаа хальж ус гадагшаа нэлээд урсаж цаашаа явсан хэсэг нь хөлдсөн наана байгаа хэсэг нь урсаж хальсан байдалтай байсан. Тэгээд бид ********** -ний Монгол талын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан Хэрлэнтуул гэх эмэгтэй болон уурхайн Хятад инженер орчуулагч нарын хамт үзлэг шалгалтыг хийж газар дээр нь манай Байгаль орчны байцаагч Б.Дашцэрэн, Ж.Энхээ нар хэмжилт хийсэн юм. Тэгээд насос станцын байр хаягдлын далан болон орчин тойронд нь хяналт шалгалт хийж үйлдвэрлэлийн хаягдлын санг түр хаахаар улсын байцаагчийн акт бичсэн. ********** миний бие бохир усаар орчныг бохирдуулсан үндэслэлээр 250,000 төгрөгийн торгууль тавьсан. Байгаль орчны байцаагч Дашцэрэн ********** -д нөхөн төлбөр тавьсан ба хэчнээн хэмжээний нөхөн төлбөр тавьсныг одоо санахгүй байна. Уг хаягдлын сангаас алдагдсан ус мөснөөс хагалж дээж авч байсан. Уг дээжийг Улаанбаатар хот руу Байгаль орчны төв лабораторид байцаагч Дашцэрэн явуулсан юм. Лабораторийн шинжилгээний хариу ямар гарсан талаар мэдээгүй. ...компаний ус шахах шинэ насос суурилуулж тухайн үед урсаад хөлдсөн усыг хүн хүч гаргуулж лоом жоотуугаар хагалуулж цэвэрлүүлээд анхдагч усан сан руу нь зөөвөрлүүлж хийлгэсэн бөгөөд саармагжуулах ажиллагааг тухайн үед хийгээгүй юм...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 81-82/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баяжуулах үйлдвэр рүү тунгаагуураар ороод тунасан химийн бодисоор бохирлогдсон усыг шахдаг насос шатсаны улмаас химийн бодистой ус далангаа халих шалтгаан болсон юм билээ. Уг компаний алба хаагчид насос эвдэрснийг мэдсээр байж баяжуулах үйлдвэрийг өөрсдийнх нь ярьснаар 19 хоног ажиллуулсан гэж хэлж байсан юм. ...хөрсний усанд хэчнээн метр шингэж орсныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан жалганы зарим газарт 1 метр орчим, зарим газраа 10-20 см шингэж хөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 91-92/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ********** -д геологчоор өнөөг хүртэл ажиллаж байна.  2010 оны 7 дугаар сард хүдрээ баяжуулах фабрикт авчирч баяжмалыг гаргасан. Туршилтын хугацаа 2010 оны 7 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сар хүртэл явагдсан. ...миний сонссоноор хаягдлын далангийн доод хэсгээр шүүрэлт явагдаж 2-3 км газар урсаж хөлдсөн байсан. Үүнийг өрмийн компани авчирч даланг доошоо өрөмдөж шүүрэлтийг бетоноор цутгаж зогсоосон. Уг хаягдлын санд баяжуулах үйлдвэрт химийн бодистой бохир ус ордог. Баяжуулах үйлдвэр нь 3 дамжлагатай, эхний дамжлага нь бутлах, дараа нь хөвүүлэх, тэгээд хатаах хэсгээр орж эцсийн бүтээгдэхүүн гарна. Хар тугалга, цайрын баяжмалаа 1 уутанд 2 тонноор савлаж гаргадаг....” гэх мэдүүлэг /7 хх-ийн 220-221/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ********** -д 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тэсэлгээчнээр ажилд орсон. ...Тэсэлгээг бид гардан хийдэггүй, Хятадууд өөрсдөө хийдэг юм. ...Өнгөрсөн зун хаягдлын далан шүүрч байгааг сонсож байсан. Яг газар дээр нь очиж үзэж байгаагүй...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 223/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2011 оны 12 сард баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Монгол талын инженерүүд яг нарийн ажилд оролцдоггүй, бид нарыг зүгээр  л бэлэгдлийн чанартай албан тушаалд тавьдаг. ...2011 оны 1-2 сард буцах усан сангийн насос эвдэрснээс болж далан хальж 4 км газар шингэн урсаж хөлдсөн байсан. Тухайн үед би амарч байсан бөгөөд намайг ажилдаа ирэхэд хальсан ус хөлдсөн байсан. Мөн нэмээд шингэн хальж байсан. Том далангийн ус далан доогуураа шүүрэлттэй байсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч ирж хурал хийхдээ нөхөн төлбөр 56 сая төгрөгийн нөхөн төлбөр тавина гэж ярьсан боловч дараа нь 30 сая төгрөгөөр нөхөн төлбөр тавьсан. Бид тэр хальсан мөсийг хусаж буцаан хаягдлын даланд хийсэн...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 229-230/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2010 онд ********** -ний баяжуулах үйлдвэрт операторчноор ажилд орсон. ...Хаягдлын сангийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ 2011 онд нэг удаа явж байгаад хаягдлын сан дээр очиход хойд талын босгосон далангаар хаягдал ус шүүрч хөрсөн дээгүүр урсаж байсан ба сүүлд нь хөлдөх үед нь компаниас ажилчид гарч мөсийг нь ховхолж цэвэрлэж байсан. Ингээд тэнд бетонон хана барьж шүүрч байгаа усыг тогтоох гэсэн боловч чадаагүй ба баруун талаар нь мөн шүүрч эхэлсэн гэсэн. Тэр бетонон хана босох үед хаягдлын сангийн хойд талын даланд өрөмдлөг хийж бетон цутгасан. Тэгсэн мөртлөө л шүүрэлт зогсоогүй байгаа гэсэн. Би өнгөрсөн намар очиж харахад баруун талаар шүүрч байгаа ус нь горхи урсаж байгаа юм шиг урсаж байсан. Хаягдлын сангийн ус тэгэхэд их хэмжээтэй байсан болохоор далангийн дотор талын хамгаалалт ямар байгааг хараагүй. Баруун зүүн, урд хэсэг нь байгалийн тогтцоороо ямар ч хамгаалалтын плёнкгүй байдаг. Анх барихдаа Монголын ажилчдаар плёнк дэвсүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 224-225/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ********** -д тэсэлгээчнээр ажилд орж байсан. Далд уурхайд ажиллаж байх үед хор саармагжуулах ямар нэгэн хангалт өгдөггүй байсан. Өрөмдлөг, тэсэлгээний ажлыг Монгол ажилчдаар хийлгэдэггүй, Хятад ажилчид нь гардан хийдэг байсан. Компаний ажилчдын ундны ус хатуулаг ихтэй. Жирэмсэн охид эмэгтэйчүүд зулбах тохиолдол олон гарч байсан. Эдгээр хүмүүс одоо ажилладаггүй. Миний дүү ********** энд ажиллаж байхдаа жирэмсэн болсон ба удалгүй ямар нэгэн шалтгаангүйгээр 2011 онд ураг нь зулбаж байсан. Тухайн үед ямар нэгэн шинжилгээ хийлгэж эмнэлгийн байгууллагаар яваагүй. Үйлдвэрийн буюу далангийн ажилчид гар хөлөө хугалж хөлийн эрхий хуруугаа хүртэл тасдуулж байсан. Энэ бүхэнд компаний зүгээс эмнэлгийн зардал төдийхнөөр арга хэмжээ авч байсан. Сүүлд сонсоход хаягдлын далангийн доогуураа ус шүүрээд хөрсөн дээгүүрээ урсаад хөлдсөн гэсэн...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 227/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би **********-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан байгуулж байгааг холоос харж байсан. Газар дээр нь очиж үзээгүй. 2 уулын амыг хооронд нь далангаар холбож байсан. 2011 оны 2 сарын үед  хаягдлын сангаас бохир ус шүүрч газрын гадарга дээгүүр урсаж хөлдсөн байх үед ********** -ний ажилчдаар цэвэрлүүлэх үед очсон ба аймгийн мэргэжлийн хяналтаас 30 гаран сая төгрөгийн торгууль оногдуулж байсан. Тэр үед 1 км орчим газар бохир ус урсаж хөлдсөн байсан бөгөөд хаягдлын сангийн зүүн хойд булангаас ус шүүрч байсан. Түүнийг нь тогтоох арга хэмжээ авахыг үүрэг болгож байсан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 229-230/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аливаа хаягдлын сангийн барилгын зургийг хийхдээ усны нэвчилт, шүүрэлтийг гаргуулахгүй байхаар зураг төслийг боловсруулдаг. Шороон боомтын дээд хашиц /налуу/ болон усан сангийн ёроолыг ус үл нэвчүүлэх доторлогоотой байхаар зураг төсөлд тусгадаг. Би ********** -ний **********  холимог металлын ордын хаягдлын сангийн далангийн байдалтай газар дээр нь очиж үзэж танилцсан. Хаягдлын санг байгуулахдаа хойшоо харсан уулын амны доод хэсгийн шороог далангаар хашиж байгуулсан. Далангийн дээд хашиц /далангийн дотор тал/-ын хормойн баруун доод хэсэгт геомембрам доторлогоо нь ил гарч урагдсан, цуурсан байдалтай байсан. Усан сангийн ёроолын хэсэгт шавран экран хийсэн байдал харагдаагүй. Далан руу үйлдвэрээс цутгаж байсан хаягдал зутангаас ус тунаж хөлдсөн сангийн зүүн урд хэсэг мөсөн дунд тунасан усыг хүлээн авч эргэлтийн сан руу дамжуулах яндан хоолойг байрлуулсан байсан. Хаягдлын сангаас далангийн доод хашиц /хойд хормойн/-ын хамгийн нам дор хэсэгт далангийн эх биеэр ус нэвчин шүүрч байсан. Шүүрч байгаа усыг цуглуулан зайлуулах зориулалт бүхий 1.0 метр өргөнтэй 140 метрийн урттай бетон хана цутгаж, цугларсан усыг яндан хоолойгоор зайлуулж байгаа боловч тус хоолойн доод үзүүр чухам хаана хүрч дуусаж байгаа нь тодорхойгүй байсан. Эргэлтийн усан сан, эргэлтийн насос станцаас доош жалгын дагуу явж үзэхэд 700 гаруй метрийн зайд 3 хэсэг газарт далангаас ус шүүрэн хөрсөөр дамжин ил гарч хөлдсөн байдалтай байсан. Геомембрам нь даланд цуглуулсан усыг нэвчүүлэхгүй байхад зориулж хэрэглэдэг материал юм. ...Гэтэл **********-ний хаягдлын сангийн геомембрам нь гулссан, урагдаж цуурсан, наалт нь хэсэг газарт салсан байдал ажиглагдсан...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 13-14/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо Усны эрчим ХХК-ний ерөнхий захирлаар ажилладаг, МУ-ын зөвлөх инженер зэрэгтэй. ...2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ********** -ний дэд захирал ********** гэх Хятад хүн **********  уурхайн хаягдлын сангийн зураг төслийг боловсруулж өгөөч гэж манайд санал тавьсан. ...би хаягдлын санг ямар зургаар гүйцэтгэж байгааг асуухад зургийг Хятадын SNFI гэдэг компани боловруулсныг манай Монголын Пуск дро ХХК улсын экспертээр баталгаажуулсан ба одоогийн барилгын ажлыг Хятадын мэргэжлийн компани гүйцэтгэж байна гэж танилцуулсан. Боловсруулсан зураг төслийг үзье гэхэд газар дээр нь зураг төсөл байгаагүй ба боомтын суурийг байгуулахдаа шүүрэлтээс хамгаалах ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байсан. ...Ингээд Улаанбаатарт ирээд зураг төсөлтэй танилцахад тэр боомтын барилгын ажил төлөвлөсөн  газраасаа өөр байрлалд батлагдсан зураг төсөлгүй явагдаж байсан. Тийм учраас тус компаний хүсэлтийн дагуу хаягдлын боомт барих зураг төслийг боловсруулах гэрээг хамтран баталсан. ...2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ********** манайд хандаж боомтын барилгын ажил дуусаж байгаа тул зохиогчийн талаас газар дээр нь үзэж хяналт тавьж өгнө үү гэж амаар мэдэгдсэн. Үүний дагуу бид инженер Д.Батболдыг газар дээр нь 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл ажиллуулсан. Газар дээр нь ажиллах үед боомтын дээд налууд Хятадууд өөрсдөө геомембрамыг угсарсан байсан нь олон улсын чанарын түвшинг хангаагүй, дэвссэн геомембрам нь  олон газар цоорсон байсан. Энэ үед уурхайн хаягдлын байгууламжийг хүлээн авах техникийн комисс ажиллаж байсан гэсэн. Комиссын гишүүдэд боомтын дээд талд дэвсэгдсэн геомембрам чанарын шаардлага хангахгүй солих шаардлагатай талаар хэлсэн. Ингээд компаний зүгээс дахин 1,5-2 мм-ийн зузаантай 2 төрлийн геомембрам Хятадаас оруулж дэвсэж өгөөч гэсэн хүсэлтийг манайд гаргасан. ...өөрөөр хэлбэл дээд налуу бүхэлдээ геомембрам дэвсэгдсэн. ...2011 оны 3 дугаар сарын орчим ********** -иас хаягдлын сангийн боомтоос гадагшаа ус шүүрч байгаа талаар мэдэгдэж одоо яах вэ  гэж асуухаар нь нэгэнт баригдсан боомтод усны шүүрэлт өгч байгаа тохиолдолд боомтыг дээрээс эгц доош нь шүүрэлт өгч байгаа газар сэвсгэр хурдасны доод тал хүртэл өрөмдөж цооногоор цемент шахаж өгөх арга байдаг гэсэн зөвлөгөө өгсөн. Манай өгсөн зөвлөгөөний дагуу Хятадаас мэргэжлийн компанийг оруулж цементийг шахсан байсан. Ингэхдээ эгц дээрээс биш доод дэвсгээс дотогшоо ташуу өрөмдөж цементийг шахсан гэсэн. Энэ ажлыг манай инженер Өлзийсайхан газар дээр нь очиж үзсэн. Сэвсгэр хурдас гэдэг нь байгалийн ус урсдаг жалга, голын ёроолд эрс, хайрган үе тогтсон байдгийг ойлгоно. Энэ тогтсон элс хайрга нь усны шүүрэл явагдах нөхцөлийг бүрдүүлдэг учир боомтын талбайгаас суурийн хэсэгт хүртэл 200 м газарт нимгэн хальс буюу геотекстилийг дэвсэхээр төсөлд тусгаж дэвссэн. ...Манайхаас  боловсруулсан зураг төслийн дагуу боомтын ажил явагдаагүй болохоор зохиогчийн хяналт тавих гэрээг байгуулсан боловч хяналт тавиагүй. Гэхдээ мэргэжлийн хүнийг явуулж үзүүлэхэд зөрчил илэрсэн. Боомтын барилгын ажлыг явуулахдаа Пуск дро ХХК болон манай компаний боловсруулсан зураг төслийн аль алинаар нь бариагүй. Харин боомтын дээд налууг ихэсгэх, дээр дэвсэх геомембрамыг сольж сангийн ёроолд нийлэг хальс дэвсэх ажлуудыг манай компаний батлагдсан зураг төслөөр гүйцэтгэсэн. ...аливаа боомтыг байгуулахдаа суурийг хийхдээ шүүрэлт өгөх хөрсийг зайлуулж оронд нь шүүрэлт багатай хөрсөөр сольдог журамтай. Энэ ажлыг хийгээгүй болохоор сууриараа шүүрэл өгч байна гэж үзэж байна. ...эхний геомембрамыг бүхэлд нь хуулуулсан. 2 дахь геомембрамыг авч ирэхдээ Хятад улсад хэрэглэгддэг сертификаттай материалыг авч ирж  түүнийгээ үзүүлсэн учир түүнийг нь угсарч өгөх ажил хийсэн. Хэдийгээр оёдол даахгүй байсан ч тавьсан...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 18-21/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2010 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ********** -д лаборантоор ажилд орсон. ...2010 оны 11 дүгээр сард хаягдлын далангийн зүүн хойд талын булан хэсэгтээ шүүрэлт өгч байгааг нь мэдсэн. Газрын гүн рүүгээ шүүрээд 500 м орчмын цаанаас газрын доороос ил гарч 4 км орчим задгай урссан байсан. 2011 оны 01 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирээд дээж аваад мөсийг нь цэвэрлэх ажлыг 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Авсан дээжээс хортой зүйл илрээгүй, улмаар байгууллагад торгох арга хэмжээ авагдсан. Тэгээд 2011 оны хавар нь хаягдлын сангийн шүүрсэн хэсэгт засвар хийж цемент цутгалт хийж 1 метрийн өндөртэй хана босгосон. Ийм арга хэмжээ авсан боловч шүүрэлт зогсоогүй 2011 оны намар нь шүүрч байгаа хананд өрөмдлөг хийж уг өрөмдсөн нүхэнд цемент цутгасан. Тэгээд өвөл болж хаягдлын далангийн засварын ажил зогсож 2012 оны хавар засварыг эхлүүлж 9 сар хүртэл үргэлжлүүлэн хийсэн. Удаа дараа арга хэмжээ авсан боловч өнөөг хүртэл ус нь шүүрсээр байгаа юм...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 64-65/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2010 оны сүүлээр Дорнод аймгийн ********** сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ********** -ний уурхайн хаягдлын сан шүүрч эхэлсэн. Энэ үед аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтын хүмүүс ирж шалгаж байхдаа анх хаягдлын сан зүүн хойд хэсгээр шүүрч эхэлсэн байсныг мэдсэн. ...шүүрсэн газрын гадна талд давхар сан барьж цааш урсахаас хамгаалах арга хэмжээ авч 2011 оны хавар дулаан оруулаад хаягдлын сангийн шүүрсэн хэсэгт засвар хийж хаягдлыг цааш урсахаас хамгаалж цемент цутгаж гадна талаар нь давхар хана босгож арга хэмжээ авсан. Үүний дараа 2011 оны намар хаягдлын сангийн шүүрч байгаа хананд дээд талаас нь өрөмдөж нүх гаргаж шингэн цемент цутгаж шүүрэлтийг зогсоох арга хэмжээг удаа дараалан авсан боловч үр дүн гараагүй өнөөг хүртэл шүүрсэн хэвээр байна...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 68-69/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Усны эрчим ХХК-д геомембрам суурилуулах хяналтын инженерээр ажилладаг. ...Миний санаж байгаагаар 2010 оны 8 дугаар сард хоёрдугаар ээлжийн ажлаа  гүйцэтгэхээр биднийг очих үед хаягдлын сангийн далангийн зүүн хойд тал буюу эргэлтийн сан руу ус дамжуулах хоолойн хажуугаар ус шүүрч байгаа гэж байсан. Манай компанид яг хэзээ хандсаныг мэдэхгүй. Ямар ч байсан шүүрэлт явагдаад байна зөвлөгөө өгөөч гэсэн яриа гарсан байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 70-71/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Геологийн төв лаборатороос 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр над руу утсаар залгаад таны өгсөн хөрсний шинжилгээний хариу гарсан байна, ирж ав гэж хэлсэн. Ингээд яваад очиход ********** ********** дугаараар захиалга өгч шинжилгээ хийлгэсэн байсан. Шинжилгээг нь сонирхож үзэхэд хүнцэл гэдэг химийн элемент нэлэнхийдээ өндөр хэмжээтэй байсан.  Яагаад миний дугаарыг өгөөд байгааг ойлгоогүй. Өмнө нь 2-3 удаа геологийн лаборатороос над руу залгаж шинжилгээний хариу ав гэдэг байсан. ...As буюу хүнцэл гэх зүйл нь химийн хортой элемент, үүний зөвшөөрөгдөх хэмжээ Монгол Улсад 6 мг/кг-аас бага байх стандарттай. Гүнээс гаргаж ирсэн хүдэр болон уурхайн шавхалтын усыг зайлуулсан хөрс, хаягдлын сангаас өндөр хэмжээгээр илэрсэн нь ********** -ний үйл ажиллагаатай холбоотой их хэмжээтэй илэрч байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 100/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********** дугаартай шинжилгээний дүнг харахад дандаа хөрсөнд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтүүдийн хариуг харвал Мышьяк /хүнцэл/-ийн агууламж Монгол улсад мөрдөгдөж байгаа хөрсний MNS5580:2008 стандартаас өндөр байна. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь хөрсөнд 6мг/кг байдаг. Мышьяк буюу хүнцэл нь холимог металлын хүлэрт агуулагдаж байдаг химийн элемент юм. Байгаль дээр мышьякын хүдэр гэж байдаг. Мышьяк их хэмжээгээр илэрвэл хүн амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж хорт хавдар үүсгэдэг, улмаар өндөр тунгаар залгивал үхэлд хүргэх химийн хортой ангилалд хамаардаг. Хорт хавдар үүсгэхдээ ус, агаар, ургамал, хүнсээр дамжихдаа явц нь удаан байдаг...” гэх мэдүүлэг /9 хх-ийн 101/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэдэн жилийн өмнө ********** -ийн бохирын далан сэтрээд түүнээс хойш байх булаг хүртэл урссан талаар мэднэ. Манай мал хордсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /15 хх-ийн 56/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********** -ний хаягдлын далан нь манайхаас баруун тийш 2 км байдаг бөгөөд түүний хойно газар доороос булаг гардаг түүнээс манай мал ус уудаг.  2012 оны хавар манай 200 орчим хонь хургалахад нэг төл толгой том, хөл нь богинохон гарч байсан...” гэх мэдүүлэг /15 хх-ийн 57/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрийнхээ урд байх булгаас ус уудаг. Энэ булаг маань ********** -ний хойно байх булагтай газар доогуураа холбоотой юм. ...2011 оны хавар манай нэг үхэр төллөхдөө тугал нь толгой болон гэдэс нь хавтгай үхсэн төл гарсан...” гэх мэдүүлэг /15 хх-ийн 58/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай мал ********** -ний хойд талын булгаас байнга усалдаг. Харин уурхайн хаягдлын далан сэтрээд ус нь урссан талаар мэднэ. 2012 оны хавар манай нэг хонь төллөхдөө 5 хөлтэй хурга гаргасан. Урд хөлнийхөө хажууд нэг илүү хөлтэй хурга гарсан. Тэр хурга нь  амьгүй гарсан...” гэх мэдүүлэг /15 хх-ийн 59/

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2011 оны 5 сард ********** мэдэгдэхдээ манайд сонин тугал гараад байна шинжилгээнд явуулмаар байна гэж мэдэгдэхэд нь би өөрийн биеэр очиж үзэхэд хар зүсмийн хүн шиг бөөрөнхий толгойтой, хоншоор ам гэсэн юмгүй сонин тугал гарсан байсан...” гэх мэдүүлэг /15 хх-ийн 61/

Шинжээч Х.Хайратын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаягдлын далангаас дооших жалганд 2 газар ил ус байгаа ба үүнийг нэг нь булаг, нөгөө нь тогтонги ус байсан. Энэ 2 усанд шинжилгээ хийхэд кадми хэмжээ нь стандартын хэмжээнээс давсан байсан. Иймд уг усаар мал, амьтан услахад тохиромжгүй гэж дүгнэлт гаргасан. Яагаад гэвэл ойролцоо амьдардаг айлууд малаа тэр булгаас усалдаг байсан тул усалж болохгүй гэдгийг дүгнэлтэд тусгасан. ...Усанд кадми илэрсэн нь тухайн ус 2 замаар бохирдсон гэж дүгнэж үзэх боломжтой.

1. ********** нь хүдэр олборлолт хийгээд баяжуулж байгаа. Хүдрийн найрлагад байгаа химийн хортой бодис /хүнцэл, кадми, хар тугалга, цайр гэх мэт/ баяжигдсан усаар дамжиж хаягдлын санд ордог. Гүний уснаас кадми илрээгүй, хөрсөн дээрх усанд өмнө нь шинжилгээ хийж хорт бодисын хэмжээг тогтоогоогүй тул хөрсний усны бохирдлыг уурхайн үйл ажиллагаанаас болсон гэж шууд дүгнэх боломжгүй болсон.

2. Хүнцэл, кадми зэрэг химийн бодис байгальд байдаг химийн хортой бодис. Тэр орчмын газар нь тэр чигтээ хүнцлийн хэмжээ нь байгалийн нөхцөлөөрөө өндөр агууламжтай. Кадми нь тийм өндөр биш ч гэсэн Монгол орны бусад газрын хөрстэй харьцуулахад өндөр хэмжээтэй тархсан байдаг. Тэгэхээр хөрсөнд агуулагдаж буй химийн бодис нь салхиар дамжиж хөрсөнд ил тогтсон усыг бохирдуулах боломжтой. ...энэ газрын ус бохирдсон учраас хамгаалалтад авах шаардлагатай. ... ********** -ийн хаягдлын сан байгуулсан газар нь тектоникийн хагаралтай учраас хаягдлын санд их хэмжээний ус хуримтлагдаж өндөр даралт үүсгэсэн учраас хагарлаар ус шүүрэх нь дамжиггүй. Энэ компани нь хаягдлын сангийн байршлаа солихоос нааш шүүрэл нь тогтохгүй байх гэж үзэж байна. ...Энэ компаний хаягдлын сангийн шүүрлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан эсэхийг одоо дахиж өрөмдлөг хийж газрын доорх ус бохирдсон үгүйг бол тогтоох боломжтой. Яагаад гэвэл бидний өмнө хийсэн дүгнэлтийг ашиглаад харьцуулаад гаргаад ирэх боломжтой...” гэх мэдүүлэг /18 хх-ийн 4-5/

Шинжээч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөрсний физик-химийн шинжилгээ болон хүнд металлын шинжилгээний үр дүнгээр хаягдлын сангийн доод хэсэгт байрлалтай судгийн өнгөн хөрс /0-50см гүнд/ тодорхой хортой элементүүдээр бохирдсон байгаа нь хаягдлын сангаас шүүрч байгаа бохирдсон уснаас шалтгаалж байна. Бохирдлын тархалт нь орон зайн хувьд судгийн дагууд түүний гадаргатай ижил болон түүнээс дооших 5 м хүртэлх гүнийг хамарч байгаа бөгөөд хөрсний судалгааны үр дүнд тулгуурлан бохирдсон талбайг хүнцэл, хартугалга, цайрын бохирдолтой болон дан цайр бохирдолтой гэсэн 2 хэсэгт хувааж үзсэн ба хүнцэл, хартугалга, цайрын 5110 м2 талбай, дан цайрын 3167м2 талбай, нийт 8277 м2 буюу 0.82 га талбайд хамаарах 4100м3 хөрсний шимт үе давхарга бохирдолд өртсөн байна....” гэх мэдүүлэг /36 хх-ийн 84-85/

Шинжээч О.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...төслийн хаягдлын санг ашиглаж эхлэхээс өмнөх 2009 он болон дараах үеийн 2010 оноос хойших хиймэл дагуулын тоон мэдээнд харьцуулалт хийж үзэхэд өнөөдрийн ил урсац урсаж байгаа газрын ургамлын нөмрөг өөрчлөлтөд орсон байсан. Тэнд усны байнгын урсгалгүй байж байгаад шүүрлийн ус урсах болсноор ургамлын нөмрөг нягтшил өндөртэйгөөр урсах болсон байна. Одоогийн ил урсац буюу шүүрлийн ус урсаж байгаа жалга нь хаягдлын сан байгуулагдахаас өмнө Мухар хөв уулын хур борооны дараа урсдаг жалга байсан бөгөөд хаягдлын сан байгуулагдсанаар шүүрлийн ус урсах болсон байна. ...ажлын талбайг DJI компанийн Phantom 4 pro загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр зураг авч зурагласан. Хэмжилт хийх үед жалганд ил урсаж байсан бөгөөд физикийн хувьд тайлбарлавал ус дээрээс доош урсдаг, гадаа агаарын температур -30 градус байхад ус урсаж байгаа нь тухайн усны тэжээгдэл их байгааг илэрхийлнэ. Жалганы яг дээд талд хаягдлын усан сан байгаа нь шүүрлийн ус гэж үзэх үндэслэл болсон...” гэх мэдүүлэг /36 хх-ийн 90-92/

Шинжээч О.Доржготовын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...усны ерөнхий шинжилгээ, хүнд металлын шинжилгээ, усны органик бохирдлын шинжилгээнүүдийн үр дүнгээс үзвэл тус гадаргын ил урсац нь хаягдлын сан, эргэлтийн усан сангийн шүүрэл болохыг нотлох хэд хэдэн нотолгоо байна. Үүнд:

А. Хаягдлын сан, эргэлтийн усны санд илэрсэн органик бохирдуулагч бодисууд нь гадаргын ил урсац /шүүрлийн ус/-д илэрч байна. Эдгээр бохирдуулагчид нь бусад харьцуулах дээжүүдэд илрээгүй, мөн үйлдвэрийн усан хангамжийн усанд илрээгүй. Зөвхөн хаягдлын сан, эргэлтийн усан, гадаргын ил урсац гэсэн 3 дээжинд л адил төрлийн органик бохирдуулагч илэрсэн.

Б. Усны ерөнхий шинжилгээний дүнгээс үзвэл сульфат ионы агуулга нь хаягдлын сан, эргэлтийн усан сан, хяналтын цооног, гадаргын ил урсац гэсэн дээжүүдэд харьцангуй өндөр байгаа. Бусад харьцуулах дээжүүдэд ийм өндөр хэмжээний сульфат ион илрээгүй. Уурхайн хаягдлын санд сульфат ионы агуулга хамгийн их байгаа нь тухайн үйлдвэр хүдэр боловсруулдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл зарим сульфидийн эрдэс исэлдэж сульфат хэлбэрт шилжсэнийг илэрхийлж байна. ...эдгээр нотлох баримтаас дүгнэж үзвэл гадаргын ил урсац /шүүрлийн ус/ нь хур тунадасны усаар тэжээгдсэн газар доорх усны илэрц биш харин уурхайн хаягдлын сангаас алдагдаж буй шүүрлийн ус болох нь судалгаа, шинжилгээгээр нотлогдож байна...” гэх мэдүүлэг /36 хх-ийн 96-99/

Шинжээч М.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уурхайн үйлдвэрийн хаягдлын далан, эргэлтийн усан сан, мониторингийн худаг, хаягдлын далангийн доор урсаж буй гадаргын ил урсцаас тус бүр усны ерөнхий хими, хүнд металлын шинжилгээнд зориулж дээж авсан. Дээж авсан цэгүүдийн усны найрлагыг уурхайн нөлөөллийн бүсээс алслагдсан уст цэгүүдийн усны найрлагыг харьцуулах зорилгоор мөн усны ерөнхий химийн болон хүнд металлын шинжилгээ авсан. Гадаргын ил урсац дахь хүнд металлын болон ерөнхий химийн шинжилгээний дүнгээр уурхайн хаягдлын далангийн усны химийн болон хүнд металлын агууламжтай төстэй байсан ба уурхайн нөлөөллийн бүсээс алслагдсан зайд байрлах уст цэгүүдээс авсан цэгүүдийн усан дахь химийн болон хүнд металлын найрлагаас өөр байсан. Үүнээс харахад шүүрлээр далангаас доош ус алдагдаж байгаа нь харагдаж байна...” гэх мэдүүлэг /36 хх-ийн 103-105/

Шинжээч Д.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорнод аймгийн **********  сумын нутагт орших ********** -ний **********  холимог металлын орд газрыг хамарсан талбайн хөрсөн дэх хүнд металлын тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбайд Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцсон үр дүнгээс харахад талбайн хөрсөн дэх хүнд металлын тархалтаас учруулсан хохирол 427,516,977 төгрөг, хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр 245,135,417 төгрөг, Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрт ногдуулсан нийт төлбөрийн дүн 672,652,394 төгрөг байна...” гэх мэдүүлэг /36 хх-ийн 109-112/

Шинжлэх Ухааны Акедемийн Гео-Экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №01/2013 дүгнэлтэд:

1. УСУГ-ын усны шинжилгээний төв лабораторид усанд агуулагдах нийт 22 төрлийн элементийг тодорхойлуулсан.

2. 1-р сорьц буюу хаягдлын усан сангийн бохир усанд Хүнцэл /As/-ын агууламж “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус MNS494352011 стандартаас 1.4352 дахин их байна.

2-р сорьц буюу далангаас нэвчиж байгаа ус нь дээрх стандартын шаардлагыг хангаж байна.

3. 1-р сорьц буюу хаягдлын усан сангийн бохир усанд агуулагдах хүнцэл ундны усанд газар тариалангийн болон үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүсдэг. Хүнцэл нь давсаг, бөөр, элэг, хамрын хөндий, уушги, арьсны хорт хавдар үүсгэх нөхцөл болж, захын мэдрэлийн судасны үрэвслээр өвчлүүлдэг...” гэжээ. /10 хх 136-137/

Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, мэргэшсэн инженер Т.Зууннаст, Ашигт малтмалын газрын боловсруулалт, хэтийн төлөвийн тасгийн Стратегийн ордын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Магванжав, ШУТИС-ын Уул уурхайн инженерийн сургуулийн ашигт малтмалын баяжуулалтын технологийн профессорын багийн тэргүүлэх профессор доктор Б.Алтантуяа, Ашигтмалтмалын эрэл, хайгуулын геологич, Монгол Улсын зөвлөх инженер Г.Жамсрандорж нарын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 01 дугаартай дүгнэлтэд:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний шинжилгээний төв лабораторын хийсэн сорьцлолтоор авсан усны шинжилгээг баяжуулах технологитой харьцуулан дүн шинжилгээ хийхэд ашигласан усаа бага ашиглан, цэвэр усыг 70%-аас дээш хэмжээгээр ашиглаж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Уг уурхайд хэрэглэж буй шохойны доломитын агуулга бага боловч CaO-ийн агуулга хэт бага, Монгол улсын барилгын болон технологийн хэрэгцээний шохойн MNS 347:2002 техникийн шаардлага, Эрдэнэт үйлдвэрт хэрэглэдэг техникийн шаардлага зэрэгт тусгасан идэвхжилээс бараг 2-3 дахин бага байгаа нь түүний хэрэгцээг хэт өсгөх нөхцөлийг бий болгож байна. Энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нэмэгдүүлнэ. Жишээ нь: Хаягдлын цөөрөм дэх усны рН 11.5 байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс нэлээд их байгаа юм. Энэ нь ийм чанар муутай шохойг хэрэглэн зарцуулалтыг хэт өсгөн байгальд ихээхэн хэмжээний бохирдол үүсгэж болзошгүй гэж үзэж байна...” гэжээ /10 хх-ийн 154-165/

Экотон ХХК-ний хамтарсан шинжээчдийн дүгнэлт, тайлан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:

Хаягдлын сангийн хойд жалган дахь зарим хүнд элементүүдийн агууламж Монгол улсын хөрсний бохирдлын стандарт (MNS 5850:2008)-ын хүлцэх агууламжаас давсан буюу бохирдолтой байна. Тухайлбал: Хүнцлийн агууламж хаягдлын сангийн ойр орчмоос авсан хөрсний нийт дээжийн дундаж агуулга нь 33.5 мг/кг байна. Хүнцлийн агууламж нь бохирдсон байх магадлалтай жалга болон нөлөөлөлд өртөөгүй гадаргын хөрсөнд Хүлцэх болон хортой агууламжаас өндөр илэрсэн нь хөрс үүсгэгч чулуулгийн химийн найрлагаас хамаарсан геохимийн аномаль гэж үзэж байна. Хар тугалга (РЫ), Цайр (Zn), Молибден (Мо)-ы агууламж бохирдсон байх магадлалтай жалгын ёроолын зарим дээжинд Монгол улсын хөрсний бохирдлын стандарт (MNS 5850:2008)-ын хүлцэх агууламжаас давсан буюу бохирдолтой байна. Тухайлбал: хөрсний дээжийн SHI-2, 5, 8, 11, 12 цэгүүдийг жалганы ёроолд авсан бөгөөд эдгээр цэгүүдэд дээрх хортой элементүүд хүлцэх агууламжаас давсан. Харин жалганаас бусад хөндөгдөөгүй гадаргад хүлцэх агууламжаас давсан тохиолдол байхгүй. Үүнд үндэслэн бохирдсон ус жалгаар урсаж хөлдөх явцад жалганы ёроолын хөрсөнд хүнд элементүүд хуримтлагдсан буюу бохирдсон гэж үзэж байна…” гэжээ. /16 хх-ийн 26-117/

Нуман Алтай ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаартай дүгнэлтэд:

1. Тус талбайд 2014 онд нэвчилт, шүүрэлтийн судалгаа хийж хохирлын үнэлгээ хийсэн Экотон ХХК-ний 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт нь аргазүйн хувьд үндэслэлтэй боловч дүгнэлтийн 28-29 дэх хуудас буюу Хариулт 8-д “... 6649м² талбайн нийт хохирлын төлбөр 534 488’547.46 төгрөг бөгөөд үүнээс ... 319 248 589.46 төгрөгийг төлөх шаардлагагүй" гэсэн бөгөөд "бүрэн нөхөн сэргээх бололцоотой” гэсэн шалтгаанаар хохирол тооцох талбайн хэмжээг 2462м² болгон багасгаж, хохирлын дүнг 215,239,958 төгрөг болгон бууруулж тооцсон нь үндэслэлгүй болсон байна. Учир нь тухайн хэмжилт шинжилгээ хийх үед хохирол ямар байсан, түүгээр нь гаргах ёстой бөгөөд ирээдүйд нөхөн сэргээгдэх боломжтой эсэхээс хамаарч тухайн үеийн хохирол ихсэх буюу багасах ёсгүй юм.

2. Хаягдлын далан, эргэлтийн усан сангаас байгальд хаягдаж буй бохир усны нэвчилт шүүрэлт байгаа нь өрөмдлөг, дээжлэлтэд хийсэн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд аль хэсгээрээ ямар хэмжээтэй шүүрэлт өгч байгааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

3. Нийт бохирлогдсон газрын гадаргын хэмжээ нь хуучин эргэлтийн усан сан, хаягдлын далан 2-ын хоорондох хэсэгт 17811м², шинэ эргэлтийн усан сангийн доод шорооны гүний хэмжээ нь янз бүр байсан бөгөөд 3-17м хүртэл хэмжээтэй байна. Буюу хойд хэсэгт 14002м², нийт 31813м² хэмжээтэй байна. Бохирлогдсон хөрс Газрын доорх бохирдсон хөрс шорооны эзлэхүүн нь 95439м хэмжээтэй байна.

4. Нийт бохирлогдсон газарт хэмжилт хийх үед гадаргын урсац бүхий ус байхгүй байсан учир гадаргын усны хэмжээг тооцоогүй болно. Өрөмдлөгийн үеийн хэмжилтээр газрын доорх бохирдсон уст үеийн зузаан нь 0,1-1 метр орчим байсан бөгөөд эндээс тооцож үзвэл бохирдсон уст үеийн эзэлхүүн нь 2668.4м³ хэмжээтэй байна.

5. Бохирдсон хөрс, усны дээжинд нийт 35 хүнд элемент шинжлүүлсэн бөгөөд үүнээс 29 элемент нь зөвшөөрөгдөх дээд хэмжээ болон тухайн нутгийн эрүүл хөрсөнд агуулагдаж буй түвшнээс өндөр гарсан байна. Бохирдолтой түвшинд илэрсэн 29 элементүүдийг нэрлэвэл Ag, Al, As, Ba, Be, Bi, Ca, Cd, Co, Cr, Cu, Fe, K, La, Mg, Mn, Mo, Na, Ni, P, Pb, S, Sb, Sc, Sr, Th, Ti, V, Zn болно. Хийсэн шинжилгээний дүн, бохирдуулсан химийн элементүүдийн нэр төрөл, зөвшөөрөгдөх дээд хэмжээ зэрэг мэдээллийг шинжилгээний тайлангийн хүснэгт 4, 16, 24-д үзүүлэв.

6. Хаягдлын сангаас орчны хөрс, усанд шүүрч нэвчсэн химийн бодисуудын хор аюулын талаар шинжилгээний тайлангийн Хүнд металл ба хор аюулын мэдээлэл гэсэн бүлэгт тусгасан болно.

7. Тухайн хаягдлын сангийн далангаас шүүрсэн химийн хортой бодисын агууламж бүхий бохир усаар бохирдсон хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар тооцож үзвэл хөрс, шорооны бохирдлоос үүдсэн хохирол 22,739,137,027 төгрөг, хөрсний ялзмагийн алдралын хохирол 93,414,960 төгрөг, усны бохирдлоор учирсан хохирол 1,674,789,130 төгрөг, нийт хохирлын хэмжээ 4,507,341,117 төгрөг болж байна. Үүнд өмнө 2014 онд тогтоогдож төлөгдсөн 534,488,547 төгрөг багтаж байгаа бөгөөд давхардлыг хасаж тооцвол одоогоор 3,972,852,570 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах шаардлагатай байна.

8. Эргэлтийн усан сангаас доош буюу хойш 200м орчимд хашааны гадна буй “булгийн ус” нь хүнцэл, төмөр, манганаар бохирлогдсон хортой ус учир хүн, мал, амьтан ундаалахаас сэргийлж хашаалж хамгаалах шаардлагатай байна...” гэжээ. /25 хх-ийн 61-85/

Нуман Алтай ХХК-ний **********-ний Улааны холимог металлын уурхайн хаягдлын сангийн даланд хийсэн шүүрлийн судалгаа, бохирдлоос үүссэн хөрс усны хохирлын үнэлгээний дүгнэлтэд:

- Хаягдлын сангаас үүссэн нэвчилтийн нөлөөгөөр хаягдлын сангаас 600-800 метр хүртэл зайд 3.0-17 метр гүнтэй нэвчилт үүссэн байгаа (хамгийн их бохирдолтой үе нь 0-4 метрт) бөгөөд 95439м³ хөрс, хурдас бохирдол өртсөн гэж үзэж байна.

- Хаягдлын сангийн талбай орчмын өнгөн хөрсний дээжинд шинжилгээний хар тугалга Pb, хүнцэл As зэрэг элементүүд хүлцэх дүнгээс үзэхэд агууламжаас даван аюултай агууламжтай байгаа бол цайр, ванади зэрэг элементүүд хүлцэх агууламжаас давсан агууламжтай байна. Бусад элементүүдийн хүлцэх агууламж давсан бохирдол илэрсэнгүй.

-Элементийн бохирдлын факторын тооцоолол өрөм-1, өрөм-2, өрөм-3 нийт гүнүүдэд бохирдолтой ангилалд багтаж байгаа бол бусад өрөмдлөгийн цэгүүд дээр бага бохирдолттой ангилалд багтаж байна. Хэдий хэр их хэмжээний шүүрэл алдагдсаныг нарийвчлан тогтоох боломжгүй хэмээн үзэж байна гэжээ. /25 хх-ийн 86-182/

Шинжээч Г.Ганбилэг, Д.Далайцэцэг, С.Нямдорж нарын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд:

“...11. Монгол орны нутаг дэвсгэрийн ихээхэн хэсгийг хамарсан судалгааны үр дүнд тооцож гаргасан химийн элементүүдийн хөрсөн дахь дундаж агуулгууд болон дэлхийн хөрсний кларкийн агуулгыг MNS5850:2008 стандартын үзүүлэлтүүдтэй харьцуулж үзэхэд нэлээд олон элементүүдийн хувьд хүлцэж болох агуулга Монгол орны хөрсөн дахь дундаж агууламжаас бага байгаа болон зарим элементүүдийн хувьд хүлцэж болох агууламж маш өндөр байгаа явдалд анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

16. Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх Хүнцэл (As)-ийн дундаж агууламж Монгол улсын стандарт (MNS 5850:2008)-аас өндөр байгаа нь бүс нутгийн хөрс үүсгэгч чулуулгийн химийн найрлагаас хамаарсан геохимийн аномаль гэж үзэж гэж байна.

17. Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх Хүнцлийн агууламж нь 19,5 мг/кг байгаа бөгөөд энэ бүс нутагт цаашид хөрсний бохирдлын судалгаа явуулахад стандарт (MNS:5850)-аас гадна орон нутгийн хөрсний суурь үзүүлэлттэй харьцуулсан судалгаа, дүгнэлт гаргах нь илүү шинжлэх ухааны үндэслэлтэй.  /19 хх-ийн 233-248/

Грийн Ассесмент ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчдийн нэгдсэн дүгнэлтэд:

1. Хөрсний шинжилгээний үр дүнгээс үзэхэд хүнцэл (As), кадми (Cd), молибден (мо), хар тугалга (Pb), цайр (Zn) гэсэн 5 металлын агууламж тодорхой цэгүүдэд судаг болон дэнж дээр өрөмдсөн цэгүүдийн дээд, доод үе давхаргуудад харилцан адилгүй буюу хяналтын зорилгоор сонгосон цооногуудын агууламж ба стандартын хүлцэх агууламжаас хэтэрсэн буюу бохирдолтой байна. Эдгээр металлууд судаг дагууд өрөмдсөн цооногуудын шимт үе давхаргад (0-50 см хүртэлх гүний) өндөр агууламжтай, дэнж дээр өрөмдсөн цооногууд болон хяналтын цооногийн шимт үе давхаргад бага агууламжтай, мөн хаягдлын сангаас холдох тусам агууламж аажимдаа буурсан тодорхой зүй тогтолтой байна. Хөрсөн бүрхэвч нь кадми (Cd), молибден (Mo) бага зэрэг бохирдол байгаа боловч ихэнх цэгт хүлцэх агууламжаас хэтрээгүй, харин хүнцэл (As), хартугалга (Pb), цайр (Zn) гэсэн хортой ба био-идэвхт хүнд металлуудын агууламж хүлцэх болон суурь агууламжаас давсан буюу тодорхой хэмжээгээр бохирдсон байна. Бохирдлын тархалт нь орон зайн хувьд судгийн дагууд түүний гадаргатай ижил болон түүнээс дооших 5 м хүртэлх гүнийг хамарч, хаягдлын сангаас холдох тутам бохирдол нь буурсан зүй тогтолтой байна. Өөрөөр хэлбэл гадаргын ил урсац /шүүрлийн ус/ нь бохирдлын гол эх үүсвэр болох хаягдлын сангаас шүүрч байгаа ус гэдгийг баталж байгаа бөгөөд энэ нь судалгаанд хамрагдсан талбайн хөрс, хурдсан дахь хүнд металлууд болон цези зэрэг металлын агууламж, тархалтын зүй тогтол, хаягдлын сангийн усны хүнд металлуудын агууламж зэргээр батлагдаж байна.

2. Усны шинжилгээний үр дүнгээс үзэхэд уурхайн хаягдлын санд сульфат ионы агуулга хамгийн их байгаа нь тухайн үйлдвэр сульфидын хүдэр боловсруулдагтай холбоотой байна. Өөрөөр хэлбэл зарим сульфидын эрдэс исэлдэж сульфат хэлбэрт шилжсэнийг илтгэж байна. Энэхүү их хэмжээний сульфат ионы зарим хэсэг нь хаягдлын санд тунадасжиж эргэлтийн усан санд харьцангуй буурсан байдалтайгаар орж ирсэн байна. Улмаар хяналтын цооног, гадаргын ил урсац /шүүрлийн ус/ руу нэвчилт явагдсанаар эдгээр дээжүүдэд сульфат ионы агуулга харьцангуй өндөр байна. Энэ нь уурхайн усан хангамжийн эх үүсвэр, малчдын худгийн усан дахь сульфат ионы агуулгатай харьцуулсан байдлаас тодорхой харагдаж байна.

3. Усны дээжүүд дэх эрдэсжилт, хатуулаг, нитрат ионы агуулгаас харахад малчдын худагт нитрат ион бага хэмжээтэй илэрсэн нь мал, амьтан болон бусад ахуйн бохирдолд маш бага хэмжээгээр өртсөн болохыг илтгэж байгаа бол үйлдвэрийн усан хангамж, өргөх станцын ус нь ахуйн бохирдолд өртөөгүй байна. Харин хаягдлын сан, эргэлтийн усан сангийн усанд хамгийн их байгаа бөгөөд энэхүү нитрат нь хөрсөөр нэвчиж түүний зарим хэсэг нь хөрсөнд адсорбцилогдон (шингээгдэн) үлдсэний улмаас хяналтын цооног, гадаргын ил урсац /шүүрлийн ус/, өрмийн цооногт нэлээд хэмжээгээр буурч орж ирсэн байна. Эдгээр гол үзүүлэлтүүдийн шилжилт, зүй тогтлоос үзвэл хаягдлын сан болон эргэлтийн усан сангаас шүүрэл явагдсаны улмаас гадаргын ил урсац /шүүрлийн ус/ үүсэж байгаа нь батлагдаж байна.

4. Дээрх шинжилгээний үр дүнгүүдээс үзэхэд стронц, рубиди, молибден, цези, хартугалга гэсэн элементүүдийн агууламж нь өмнөх хэсэгт дурдсантай Эргэлтийн усан сан → Хяналтын цооног → адилаар буюу “Хаягдлын сан → Гадаргын ил урсац → Өрмийн цооног” гэсэн дарааллаар буурч байна. Эдгээр үзүүлэлтээс стронци, рубиди, цези нь байгалийн усанд нийтлэг байдлаар жигд тархсан байдаг элементүүд бөгөөд тэдгээрийн агууламжийн өөрчлөлт нь гадны нөлөөллийг илтгэдэг болно. Өөрөөр хэлбэл шинжилгээгээр гарсан дүнд анализ хийж харгалзах стандартаас хэтрүүлэн илүү гарсан элемент болон дээжүүдийг ялгахад гадаргын ил урсац (шүүрлийн ус)-д сульфатын ион, цайр, хартугалгын агууламж, уурхайн хяналтын цооногт сульфатын ион, манганы агууламж харгалзах стандартыг давсан байгаа нь шүүрэл явагдаж буйг илтгэж байна.

5. Усны органик бохирдлын шинжилгээний дүнгээс үзвэл малчдын худаг, эх үүсвэрийн ус, хяналтын болон өрмийн цооногийн усанд органик бохирдуулагчид илрээгүй болно. Харин эргэлтийн усан санд илэрсэн органик нэгдлүүдээс 2-метил-2-пропанамин, 2.4.4-триметил-2-пентанамин, a-[1-(метиламино)этил]-(R's')-бензинметанол гэсэн 3 төрлийн бодис нь гадаргын ил урсац /шүүрлийн ус/ буюу бидний шүүрэл хэмээн үзэж буй дээжид илэрсэн байна. Мөн хаягдлын санд илэрсэн зарим органик нэгдлүүдийн хувирлаар үүсдэг нэгдлүүд ил урсцын ус /шүүрлийн ус/-нд илэрсэн байна. Усанд агуулагдах ихэнх органик нэгдлүүд нь гэрлийн нөлөө, агаарын хүчилтөрөгч, исэлдүүлэгч болон ангижруулагчийн нөлөө, бусад орчны нөлөөллөөс хамаарч тодорхой хэмжээгээр хувиралд орж байдаг. Тухайлбал: Хаягдлын санд Метил изобутил кетон хэмээх бодис илэрсэн байна. Метил изобутил кетон нь цааш исэлдэж 4-гидрокси-4-метил 2-пентанон хэлбэрт хувирдаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Эндээс үзвэл хаягдлын санд илэрсэн метил изобутил кетон болон ил урсцад илэрсэн 4-гидрокси-4-метил 2-пентанон нь нэг эх үүсгэвэртэй, хоорондоо холбоотой болохыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл хаягдлын сангаас шүүрэл явагдсаны улмаас ил урсцад 4-гидрокси-4-метил 2-пентанон илэрсэн байна. Метил изобутил кетон болон 4-гидрокси-4-метил 2-пентанон нь хувиралд орж 2,4,4-триметил-2-пентанамин, 2-метил-2-пропанамин гэсэн нэгдлүүдийг үүсгэсэн байна. Эдгээр нэгдлүүд нь эргэлтийн усан сан болон ил урсцын усанд давхар илэрч байгаа болно. Хэдийгээр эдгээр органик нэгдлүүдээр хохирол тооцох боломжгүй боловч /стандартаар зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоож өгөөгүй/ эдгээр нэгдлүүдийн илрэл, харилцан шилжилт, хоорондын хамаарал зэрэг нь шүүрэл явагдаж байгаа, гадаргын ил урсац нь шүүрлээс хамааралтай болохыг илтгэж байна.

6. Газарзүйн мэдээллийн системийн анализын үр дүнгээс үзэхэд төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2008 онд одоогийн Гадаргын ил урсац урсаж буй жалга нь ургамал нөмрөг сийрэг, төслийн талбайд гадаргын ил урсац /задгай ус, усан сан/ байхгүй байна. 2009 онд хаягдлын сан ашиглалтад ороогүй тул усгүй 2010 онд хаягдлын сан ашиглалтад орж устай болсон байна. Хаягдлын сан удаан хугацааны туршид усаа шүүрүүлснээр 2010-2020 онд гадаргын ил урсац урсаж буй жалга нь “Ургамлын нөмрөг сийргээс нь NDVI утгаар Ургамлын нягт өндөртэй” болтол өөрчлөгдсөн илэрхийлэгдэж байна. Харин жалгаар урсах гадаргын ил урсац /шүүрлийн ус/-ын өргөн нь 1-1.5 м бөгөөд одоогоор ашиглах боломжтой хиймэл дагуулын илэрхийлэх чадамж буюу нягтшил нь 10-30 м тул маш нарийхан ил урсац нь NDWI -утгаар бүрэн илэрхийлэгдэх боломжгүй байна. Зураглал судалгааны үр дүнд уурхайн хаягдлын сангийн доод талын жалгаар урсаж буй ус нь байгалийн гаралтай ус биш бөгөөд хаягдлын сангаас шүүрэн урсаж буй ус болох нь ургамлын нөмрөгийн нягтшилын өөрчлөлтөөр тодорхой харагдаж байна.

7. Хөрсний физик-химийн шинжилгээ, усны ерөнхий шинжилгээ, тэдгээрийн хүнд металлын шинжилгээ, газарзүйн мэдээллийн системийн анализ, усны органик бохирдлын шинжилгээнүүдийн үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэвэл хаягдлын сан, эргэлтийн усны санд илэрсэн бохирдуулагч бодисууд нь гадаргын ил урсац /шүүрлийн ус/-д илэрч байна. Эдгээр бохирдуулагчид нь бусад харьцуулах дээжүүдэд илрээгүй нь хаягдлын сан, эргэлтийн усан сангийн усанд байсан бохирдуулагчид нэвчилтээр шүүрэл үүсгэж буйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл судалгааны ажлын дээрх дүгнэлтийг нэгтгэн үзвэл гадаргын ил урсац /шүүрлийн ус/ нь хур тунадасны усаар тэжээгдсэн газар доорх усны илэрц биш харин уурхайн хаягдлын сангаас алдагдаж буй шүүрлийн ус болох нь нотлогдож байна.

8. Хөрсний бохирдлын тархалт нь орон зайн хувьд судгийн дагууд түүний гадаргатай ижил болон түүнээс дооших 5 м хүртэлх гүнийг хамарч байгаа бөгөөд хөрсний судалгааны үр дүнд тулгуурлан бохирдсон талбайг хүнцэл (As), хартугалга (Pb), цайр (Zn)-ын бохирдолтой болон дан цайр (Zn)-ын бохирдолтой гэсэн хоёр хэсэгт хувааж үзсэн ба хүнцэл (As), хартугалга (Pb), цайр (Zn)-ын 5110 м² талбай, дан цайр (Zn)-ын 3167 м² талбай, нийт 8277 м² буюу 0.82 га талбайд хамаарах 4100 м3 хөрсний шимт үе давхарга бохирдолд өртсөн байна.

9. “Журам, аргачлал батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 тоот хамтарсан тушаалын 2.3.2 дахь хэсэгт “Ус бохирдуулагчийн тухайн улиралд зайлуулж буй хаягдал усны эзлэхүүнийг (Vул) бохир усны шугаман дээр суурилуулсан хэмжих хэрэгслийн заалтаар тогтооно. Сав газрын захиргааны ажилтан хэмжих хэрэгслийн заалтыг тодорхойлно" хэмээн заасан байдаг. Харин уурхайн хаягдлын сангаас хаягдаж буй шүүрлийн ус /гадаргын ил урсац/-нд хэмжих хэрэгсэл байхгүйгээс хаягдаж буй шүүрлийн усны хэмжээ тодорхойгүй, хаягдал усны эзлэхүүнийг бохир усны шугаман дээр суурилуулсан хэмжих хэрэгслийн заалтаар тооцох боломжгүй тул мөн тушаалын 2.3.3 дахь хэсэг дэх заалтыг үндэслэл болгон 098 хээрийн судалгааны үед газар дээр нь буюу 2020 оны 12 дугаар сарын 27-28- ны өдрүүдэд алдагдаж буй усны хэмжээг хөвүүрийн аргаар хэмжсэн үр дүнг үндэслэл болгосон. Уурхай нь 2010 оны 7 дугаар сараас олборлолт баяжуулалтын үйл ажиллагаа явуулж эхлэн хар тугалга, цайрын баяжмал үйлдвэрлэл эрхэлж байна /"**********" холимог металлын ордыг ашиглах, баяжуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан 2020 он/. 2010 оны 9 дүгээр сард цөөрмийн усны түвшин халилтын хоолойн түвшин хүртэл дээшилсний улмаас сууриар ус шүүрч эхлэн баяжуулах үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулах хэдхэн сараар боломжгүй болж уурхай зогссон байна /Улаан холимог металлын ордыг ашиглах, баяжуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан тайлан, 2015 он). Тиймээс уурхайн хаягдлын сангаас хаягдаж буй шүүрлийн ус /гадаргын ил урсац/-нд хэмжих хэрэгсэл байхгүйгээс хаягдаж буй шүүрлийн усны хэмжээ тодорхойгүй, хаягдал усны эзлэхүүнийг бохир усны шугаман дээр суурилуулсан хэмжих хэрэгслийн заалтаар тооцох боломжгүй тул шүүрлийн үргэлжлэх хугацааг 2010 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл 10.3 жил шүүрэл тасралтгүй явагдсан гэж тооцоонд тусгав. Хээрийн судалгааны үед хэмжсэн шүүрлийн ус нь 3.96 л/с буюу хоногт 342.1 м³, жилд 124 866.5 м³, нийт 10.3 жилийн хугацаанд 1’286 125 м³ шүүрлийн ус алдагдсан гэж тооцоонд тусгасан.

10. Судаг дагуух бохирдолтой хөрсний дээд үе давхарга буюу 0-50 см хүртэлх гүнд As (хүнцэл), Pb (хартугалга), Zn (цайр) гэсэн металлууд хурдас чулуулаг бүхий доод үе давхаргаасаа болон дэнж дагуух цооногийн хөрснөөс өндөр агууламжтай байгаа учраас хохирлыг энэ үе давхаргад эдгээр элементүүдээр тооцсон болно. Дээрх бохирдлыг задлан үзвэл:

а. Хөрсний хүнцлийн (As) агууламж. Үндсэн судалгааны цооногуудын бүх үе давхаргын үр дүнгээс харахад хүнцлийн агууламж 8-121 мг/кг хооронд хэлбэлзэж байна. Үүнийг дотор нь задалж харвал судаг дагуудаа 100 см-ээс дооших гүнд дунджаар 35.6 мг/кг, дэнж дагууд 33.9 мг/кг, харин судаг дагуудаа 0-50 см хүртэлх гүний өнгөн хөрсөнд 20-60 мг/кг буюу дунджаар 42.4 мг/кг байгаа нь хүлцэх агууламжаас 2 дахин, суурь агууламжаас 1.4 дахин тус өндөр байна. Дэнж дагууд 0-50 см хүртэлх гүнд 12-40 мг/кг дунджаар 25.2 мг/кг байгаа нь стандартын хүлцэх агууламж 20 мг/кг-аас 1.2 дахин их, суурь агууламжаас 0.8 дахин бага агууламжтай байна. Эндээс харахад судаг дагуудаа шимт хөрс болон хурдас чулуулагтаа хүнцлийн бохирдолтой байна. Судаг дагуух бохирдлын тархалт нь судгийн дээд хэсгээс доошоо уруудах тусам өнгөн хөрсний аажимдаа буурч цооног 9 дээр бохирдолгүй болсон зүй тогтолтой буюу 63—42—47→40→20 мг/кг байна. Судаг дэнжийн өнгөн хөрсний ялгаанаас гадна гүн рүү ажиглагдаж байгаа гол зүй тогтол нь дэнж дээрх цооногуудын агууламж судгийн гадаргын түвшинтэй ижил болон ойролцоо гүнээс эхлэн эрс нэмэгдэж байгаа, мөн чийгтэй буюу шүүрлийн нөлөөнд өртсөн үе давхаргуудад өндөр агууламжтай, эсрэгээрээ чийг багатай үе давхаргад бага агууламжтай байна.

b. Хөрсний хартугалгын (Pb) агууламж. Үндсэн судалгааны цооногуудын бүх үе давхаргын үр дүнгээс харахад хартугалгын агууламж 20.6-265.0 мг/кг хооронд хэлбэлзэж байна. Үүнийг дотор нь задалж харвал судаг дагуудаа 100 см-ээс дооших гүнд дунджаар 65 мг/кг, дэнж дагууд 64.5 мг/кг буюу хүлцэх агууламжаас хэтрээгүй, харин судаг дагуудаа 0-50 см хүртэлх гүний өнгөн хөрсөнд 48.5- 265.0 мг/кг дунджаар 131.0 мг/кг буюу хүлцэх агууламжаас хэтэрсэн, дэнж дагууд 0-50 см хүртэлх гүнд 24.3-48.8 мг/кг дунджаар 37.9 мг/кг буюу хүлцэх агууламжаас хэтрээгүй байгаа нь судаг дагуудаа өнгөн хөрс нь дэнж дээрх өнгөн хөрснөөс 3.4 дахин их агууламжтай буюу бохирдолтой байна.

с. Хөрсний цайрын (Zn) агууламж. Үндсэн судалгааны цооногуудын бүх үе давхаргын үр дүнгээс харахад цайрын агууламж 48.0-644.0 мг/кг хооронд хэлбэлзэж байна. Үүнийг дотор нь задалж харвал судаг дагуудаа 100 см-ээс дооших гүнд дунджаар 171.3 мг/кг, дэнж дагууд 121.4 мг/кг буюу хүлцэх агууламжаас хэтрээгүй, харин судаг дагуудаа 0-50 см хүртэлх гүний өнгөн хөрсөнд 125-644 мг/кг дунджаар 281 мг/кг буюу шавранцар хөрсний хүлцэх агууламжаас хэтэрсэн, дэнж дагууд 0-50 см хүртэлх гүнд 58-102 мг/кг дунджаар 78.2 мг/кг буюу хүлцэх агууламжаас хэтрээгүй байгаа нь судаг дагуудаа өнгөн хөрс нь дэнж дээрх өнгөн хөрснөөс 3.5 дахин их агууламжтай буюу бохирдолтой байна.

11. Усны шинжилгээгээр гарсан дүнд анализ хийж харгалзах стандартаас хэтрүүлэн илүү гарсан элемент болон дээжүүдийг ялгахад гадаргын ил урсац (шүүрлийн ус)-д сульфатын ион, цайр (Zn)-ын агууламж, уурхайн хяналтын цооногт сульфат ион, манганы (Mn) агууламж харгалзах стандартыг давсан тул дээрх эрдэс бодис, хүнд металлд ус бохирдуулсны нөхөн төлбөрийг тооцов. Дээрх бохирдлыг задлан үзвэл:

а. Сульфатын ион. Судалгаагаар гадаргын ил урсцыг /шүүрлийн ус/ нь химийн бүрэлдэхүүнээрээ сульфатын ангийн, кальцийн бүлгийн, чанарын хувьд цэнгэгдүү, маш хатуу ус байна. Гадаргын ил урсац /шүүрлийн ус/-ыг "Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS 4586:1998 стандарт"-тай харьцуулахад сульфатын ионы агууламж нь уг стандартад заасан хэмжээнээс 4.5 дахин их байна. Химийн шинжилгээний дүнгээр уурхайн хяналтын цооногийн ионы (SO4²) агууламж “Газрын доорх ус усанд сульфат бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 6148:2010” стандартад заасан хэмжээнээс (SO42 500 мг/л байхаас 560 мг/л) давсан үзүүлэлттэй байна. Гадаргын ил урсац буюу шүүрлийн усанд сульфат ионы агуулга стандартаас давсан байгаа бөгөөд хохирлын үнэлгээ тооцов.

b. Цайр (Zn). Гадаргын ил урсац /шүүрлийн ус/-д цайр (Zn)-ын агууламж “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS 4586:1998 стандарт”-аас хэтэрсэн байгаа тул тухайн үзүүлэлтээр хохирлын үнэлгээ тооцов.

с. Манган (Mn). Бичил элементийн дэлгэрэнгүй шинжилгээний дүнгээр уурхайн хяналтын цооногийн усанд манган (Mn)-ы агууламж "Газрын доорх ус бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 6148:2010 стандарт"-д зааснаас их (Mn 100 мкг/л байхаас 112 мкг/л) хэмжээтэй байгаа тул тухайн үзүүлэлтүүдээр хохирлын үнэлгээ тооцох шаардлагатай.

d. Хөрсөн бүрхэвч нь нь цайр, хартугалга, хүнцэл гэсэн 3 хүнд металлаар, усан орчин буюу гадаргын ил урсац, хяналтын цооног нь сульфат ион /эрдэс бодис/, манган (Mn), цайр (Mn) гэсэн хүнд металлаар бохирдсон болохыг тогтоов. Органик бодисын бохирдол нь холбогдох усны стандартад заагдаагүй байгаа тул хохирлын үнэлгээнд тооцохгүй болно.

12. Дорнод аймгийн **********  сумын нутагт орших ********** -ний “********** холимог металлын орд газрыг хамарсан талбайн хөрсөн дэх хүнд металлын тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбай”-д Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцсон үр дүнгээс үзэхэд талбайн хөрсөн дэх хүнд металлын тархалтаас учруулсан хохирол 427,516,977 төгрөг, хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр 245,135,417 төгрөг, Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрт ногдуулсан нийт төлбөрийн дүн 672,652,394 төгрөг байна...” гэжээ. /35 хх-ийн 1-120/

  • ********** -ний ерөнхий захиралд хүргүүлсэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагчийн 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 15/19/949 дугаартай  улсын байцаагчийн дүгнэлт, шинжилгээний дүн  /2-р хх-ийн 189-195/
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын байцаагчийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 15/19/57 дугаартай албан шаардлага /2-р хх-ийн 196/
  • Цөмийн энергийн газрын улсын байцаагчийн албан шаардлага /2-р хх-ийн 213-215/
  • Лабораторийн шинжилгээний дүнгийн тухай /3-р хх-ийн 22-44/
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 205-250/
  • Гэрч ********** мэдүүлэг /4-р хх-ийн 69-70/
  • Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн зөрчлийг арилгуулах албан шаардлага /4-р хх-ийн 214-216/
  • Гэрч ********** мэдүүлэг /5-р хх-ийн 81-85/
  • Гэрч ********** мэдүүлэг /5-р хх-ийн 90-92/
  • Шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлт /7-р хх-ийн 72-92/
  • Гэрч ********** мэдүүлэг /7-р хх-ийн 18-19/
  • Гэрч ********** мэдүүлэг /7-р хх-ийн 231-232/
  • 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8-р хх-ийн 122-254/
  • Гэрч ********** мэдүүлэг /8-р хх-ийн 224-225/
  • Гэрч ********** мэдүүлэг /8-р хх-ийн 226-228/
  • Гэрч ********** мэдүүлэг /8-р хх-ийн 229-230/
  • Гэрч ********** мэдүүлэг /8-р хх-ийн 243-246/
  • Гэрч ********** мэдүүлэг /9-р хх-ийн 13-14/
  • Гэрч ********** мэдүүлэг /9-р хх-ийн 18-22/
  • Гэрч ********** мэдүүлэг /9-р хх-ийн 24-25/
  • Гэрч Л********** мэдүүлэг /9-р хх-ийн 28-29/
  • Гэрч ********** мэдүүлэг /9-р хх-ийн 30-31/
  • Гэрч ********** мэдүүлэг /9-р хх-ийн 99-100/
  • Шинжлэх Ухааны Акемедийн Гео-экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн дүгнэлт /10-р хх-ийн 135-137/
  • 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /10-р хх-ийн 154-165/
  • Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагийн дүгнэлт /11-р хх-ийн 191-192/
  • Гэрч Л********** мэдүүлэг /15-р хх-ийн 56/
  • Гэрч ********** мэдүүлэг /15-р хх-ийн 59/
  • Гэрч ********** мэдүүлэг /15-р хх-ийн 61/
  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийж эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хх-ийн 248-250, 16-р хх-ийн 1-25/
  • Хамтарсан шинжээчдийн шинжээч Ө.Ганзориг нарын гаргасан ********** -ний ********** ордын үйлдвэрийн хаягдлын сангийн доод жалганы хөрс бохирдуулсаны хохирлын үнэлгээний тайлан /16-р хх-ийн 92-117/
  • Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас ********** -д шалгалтын товч танилцуулга /16-р хх-ийн 180-183/
  • Гэрч ********** мэдүүлэг /17-р хх-ийн 186-187/
  • Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу Монгол улсын стандарт /20-р хх-ийн 246-249/
  • Грийн Ассесмент ХХК-ний шинжээчийн дүгнэлт / 35-р хх-ийн 7-250/
  • Шинжээч Б.Энхбаярын мэдүүлэг /36-р хх-ийн 84-85/
  • Шинжээч О.Батгэрэлийн мэдүүлэг /36-р хх-ийн 90-92/
  • Шинжээч О.Доржготовын мэдүүлэг /36-р хх-ийн 96-99/
  • Шинжээч М.Энхтуяагийн мэдүүлэг /36-р хх-ийн 100-102/
  • Шинжээч Д.Батболдын мэдүүлэг /36-р хх-ийн 109-112/
  • Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /37-р хх-ийн 115-125/
  • Гэрч ********** мэдүүлэг /7-р хх-ийн 230-232/
  • Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /8-р хх-ийн 115/
  • Хамтарсан шинжээчийн дүгнэлт /16-р хх-ийн 26-117/
  • Гэрч Б********** мэдүүлэг /17 хх-ийн 186-187/
  • Байгаль хамгаалах сангийн албан бичиг /17-р хх-ийн 25/
  • Байгаль хамгаалах сангийн дансанд 534,488,547.46 төгрөг төлсөн дансны хуулга /17-р хх-ийн 26/
  • Төлбөртэй холбоотой мэдүүлэг, дансны хуулга /17-р хх-ийн 39, 41/
  • ********** -ний Прокурорын газарт гаргасан хүсэлт /17-р хх-ийн 130-131/
  • Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /17-р хх-ийн 137-138/
  • 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тотгоолыг хүчингүй болгож хэргийг сэргээсэн прокурорын тогтоол /17-р хх-ийн 142-144/
  • Гэрч ********** мэдүүлэг /17-р хх-ийн 217-218/
  • Хаягдлын байгууламжийн боомтын налууд 600 г/м2 геотекстил 2 мм HDPE геомеран суурилуулах гэрээ /17-р хх-ийн 220/
  • Гэрч ********** мэдүүлэг /17-р хх-ийн 229-230/
  • ********** ы полиметалын уурхайн хаягдлын сангийн засварын ажлын тайлан /17-р хх-ийн 234-239/
  • Уурхайн үйл ажиллагааны өнөөгийн байдлын танилцуулга, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хх-ийн 7-32/
  • 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн улсын комиссын зөвлөмж /18-р хх-ийн 33-35/
  • ********** -ийн албан бичиг /18-р хх-ийн 36/
  • Гэрч **********  мэдүүлэг /19-р хх-ийн 139-141/
  • Шинжээч Н.Нямсамбуугийн мэдүүлэг /19-р хх-ийн 159-160/
  • Шинжээч Б.Алтантуяагийн мэдүүлэг /19-р хх-ийн 161-164/
  • Гэрч ********** дахин авсан мэдүүлэг /19-р хх-ийн 165-167, 168-169/
  • Шинжээч Ц.Соёл-Эрдэний мэдүүлэг /19-р хх-ийн 180-183/
  • Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /19-р хх-ийн 229-231/
  • ********** -ийн улааны холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжид хийсэн шинжээчийн дүгнэлт /19-р хх-ийн 233-248/ /дүгнэлтийн хх-ийн 134, 233-248/
  • Гэрч ********** мэдүүлэг /19-р хх-ийн 249-250 20-р хх-ийн 1-20/
  • Гэрч ********** мэдүүлэг /20-р хх-ийн 3-5, 135-137/
  • Гэрч ********** мэдүүлэг /20-р хх-ийн 6-8, 138-140/
  • Гэрч ********** мэдүүлэг /20-р хх-ийн 187-189/
  • Гэрч ********** мэдүүлэг /20-р хх-ийн 190-192/
  • Гэрч ********** мэдүүлэг /20-р хх-ийн 193-194/
  • Гэрч ********** н мэдүүлэг /20-р хх-ийн 201-203/
  • MNS 5850:2018 стандарт /20-р хх-ийн 246-249/
  • Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх хүнцлийн агууламж, тархалт судалгааны тайлан /22-р хх-ийн 158-216, 23-р хх-ийн 1-5/
  • ********** -ийн ашиглаж буй Дорнод аймгийн **********  суманд орших ********** орд газрыг хамарсан талбайд 2017 онд гүйцэтгэсэн хөрсөн дэх мекро-элемэнтийн тархалт ба хаягдал усны далангийн шүүрлийн байдлыг судалсан судалгааны үр дүнгийн тайлан /24-р хх-ийн 118-250/
  • Нуман алтай ХХК-ний шинжээчийн дүгнэлт /25-р хх-ийн 61-201/
  • ********** -ний улааны уурхайны зураг төсөл /29-р хх-ийн 99-223/
  • ********** -ний улааны поли-металлын үйлдвэрийн хаягдлын сангийн засварын ажлын инжинер геологийн судалгааны дүгнэлт  /29-р хх-ийн 223-250/
  • ********** -ийн улааны поли-металлын үйлдвэрийн хаягдлын сангийн засварын ажлын илд далд ажлын актууд /31-р хх-ийн 6-129/
  • **********, **********  уурхайн хаягдлын далангийн бэхэлгээ, ус гадагшлуулах систем, хаягдлын сангийн шүүрэлтийн эсрэг байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэх ерөнхий гэрээ /33-р хх-ийн 17/
  • Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол /34-р хх-ийн 94-96/ асуултыг шинжлэн судлах дахин шинжээч томилж дүгнэлт танилцуулах эргэлзээтэй нотлох баримт байна.
  • Грийн ассесмент ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлт /35-р хх-ийн 1-223, 236/
  • Газар зүйн мэдээллийн системийн анализын арга зүй, Уурхайн хаягдлын сангийн доод талаас урсаж буй усыг байгалийн гаралтай ус эсхүл шүүрлийн гаралтай ус эсэхийг тодорхойлох зорилгоор 20 жилийн хугацаанд хийсэн тоон мэдээний анализ /35-р хх-ийн 239/
  • Газар зүйн мэдээллийн анализ /35-р хх-ийн 243/
  • Усан дахь хүнд металлын агуулга /35-р хх-ийн 71/
  • Дорнод аймгийн мал эмнэлгийн газрын албан тоот /37-р хх-ийн 221/
  • Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны 01/81 дугаартай хариу албан бичиг /37-р хх-ийн 222/
  • Хөрсний чанар, Хөрс бохирдуулагч бодис элентүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 5850:2019 стандарт 1 хуудас
  • Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2008 стандарт
  • Грийн ассесмент ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт /35-р хх-ийн 241/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүхийн шатанд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, Улсын комиссын хурлын тэмдэглэл, Монгол орны байгаль орчны тайлан /2015-2016 он/, Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан /2013-2014, 2017-2018 он/, Монгол Улсын стандартууд, бичгээр гаргасан нэмэлт тайлбар зэрэг  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ********** холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ********** -ын хөрөнгө оруулалттай ********** нь Дорнод аймгийн **********  сумын нутаг дэвсгэрт байрлах **********  орд **********  тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хартугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672,652,394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч ********** “...Би 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ********** -д геологичоор өнөөг хүртэл ажиллаж байна. 2010 оны 7 дугаар сард баяжмалыг гаргасан. ...миний сонссоноор хаягдлын далангийн доод хэсгээр шүүрэлт явагдаж 2-3 км газар урсаж хөлдсөн байсан...” гэх, ********** “...Би ********** -д 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тэсэлгээчнээр ажилд орсон. ...Тэсэлгээг бид гардан хийдэггүй, Хятадууд өөрсдөө хийдэг юм. ...Өнгөрсөн зун хаягдлын далан шүүрч байгааг сонсож байсан...” гэх, ********** “...Би 2011 оны 12 сард баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Монгол талын инженерүүд яг нарийн ажилд оролцдоггүй, бид нарыг зүгээр л бэлэгдлийн чанартай албан тушаалд тавьдаг. ...2011 оны 1-2 сард буцах усан сангийн нацосс эвдэрснээс болж далан хальж 4 км газар шингэн урсаж хөлдсөн байсан. Мөн нэмээд шингэн хальж байсан. Том далангийн ус далан доогуураа шүүрэлттэй байсан. Бид тэр хальсан мөсийг хусаж буцаан хаягдлын даланд хийсэн...” гэх, ********** “...Би 2010 онд ********** -ний баяжуулах үйлдвэрт операторчноор ажилд орсон. 2011 онд нэг удаа явж байгаад хаягдлын сан дээр очиход хойд талын босгосон далангаар хаягдал ус шүүрч хөрсөн дээгүүр урсаж байсан ба сүүлд нь хөлдөх үед нь компаниас ажилчид гарч мөсийг нь ховхолж цэвэрлэж байсан. Ингээд тэнд бетонон хана барьж шүүрч байгаа усыг тогтоох гэсэн боловч чадаагүй ба баруун талаар нь мөн шүүрч эхэлсэн гэсэн. Тэр бетонон хана босох үед хаягдлын сангийн хойд талын даланд өрөмдлөг хийж бетон цутгасан. Тэгсэн мөртлөө л шүүрэлт зогсоогүй байгаа гэсэн. Би өнгөрсөн намар очиж харахад баруун талаар шүүрч байгаа ус нь горхи урсаж байгаа юм шиг урсаж байсан...” гэх, ********** “...Би 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ********** -д тэсэлгээчнээр ажилд орж байсан. Далд уурхайд ажиллаж байх үед хор саармагжуулах ямар нэгэн хангалт өгдөггүй байсан. ...Сүүлд сонсоход хаягдлын далангийн доогуур ус шүүрээд хөрсөн дээгүүрээ урсаад хөлдсөн гэсэн...” гэх, ********** “...2011 оны 2 сарын үед хаягдлын сангаас бохир ус шүүрч газрын гадарга дээгүүр урсаж хөлдсөн байх үед ********** -ний ажилчдаар цэвэрлүүлэх үед нь би очсон ба аймгийн мэргэжлийн хяналтаас 30 гаран сая төгрөгийн торгууль оногдуулж байсан. Тэр үед 1 км орчим газар бохир ус урсаж хөлдсөн байсан бөгөөд хаягдлын сангийн зүүн хойд булангаас ус шүүрч байсан. Тэрнийг нь тогтоох арга хэмжээ авахыг үүрэг болгож байсан...” гэх, ********** “...Аливаа хаягдлын сангийн барилгын зургийг хийхдээ усны нэвчилт, шүүрэлтийг гаргуулахгүй байхаар зураг төслийг боловсруулдаг. ...Би ********** -ний Улааны холимог металлын ордын хаягдлын сангийн далангийн байдалтай газар дээр нь очиж үзэж танилцсан. Хаягдлын санг байгуулахдаа хойшоо харсан уулын амны доод хэсгийн шороог далангаар хашиж байгуулсан. Далангийн дээд хашиц хормойн баруун доод хэсэгт геомембрам доторлогоо нь ил гарч урагдсан, цуурсан байдалтай байсан. Усан сангийн ёроолын хэсэгт шавран экран хийсэн байдал харагдаагүй. Далан руу үйлдвэрээс цутгаж байсан хаягдал зутангаас ус тунаж хөлдсөн, сангийн зүүн урд хэсэг мөсөн дунд тунасан усыг хүлээн авч эргэлтийн сан руу дамжуулах яндан хоолойг байрлуулсан байсан. Хаягдлын сангаас далангийн доод хашиц хамгийн нам дор хэсэгт далангийн эх биеэр ус нэвчин шүүрч байсан. ...Эргэлтийн усан сан, эргэлтийн станцаас доош жалгын дагуу явж үзэхэд 700 гаруй метрийн зайд 3 хэсэг газарт далангаас ус шүүрэн хөрсөөр дамжин ил гарч хөлдсөн байдалтай байсан. Геомембрам нь даланд цуглуулсан усыг нэвчүүлэхгүй байхад зориулж хэрэглэдэг материал юм. ...Гэтэл ********** -ний хаягдлын сангийн геомембрам нь гулссан, урагдаж цуурсан, наалт нь хэсэг газарт салсан байдал ажиглагдсан...” гэх, ********** “...би хаягдлын санг ямар зургаар гүйцэтгэж байгааг асуухад зургийг ********** гэдэг компани боловсруулсныг манай Монголын Пуск дро ХХК улсын экспертээр баталгаажуулсан ба одоогийн барилгын ажлыг Хятадын мэргэжлийн компани гүйцэтгэж байна гэж танилцуулсан. ...Үүний дагуу бид инженер Д.Батболдыг газар дээр нь 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл ажиллуулсан. Газар дээр нь ажиллах үед боомтын дээд налууд Хятадууд өөрсдөө геомембрамыг угсарсан байсан нь олон улсын чанарын түвшинг хангаагүй, дэвссэн геомембрам нь олон газар цоорсон байсан. Энэ үед уурхайн хаягдлын байгууламжийг хүлээн авах техникийн комисс ажиллаж байсан гэсэн. Комиссын гишүүдэд боомтын дээд талд дэвсэгдсэн геомембрам чанарын шаардлага хангахгүй солих шаардлагатай талаар хэлсэн. ...2011 оны 3 дугаар сарын орчим ********** -иас хаягдлын сангийн боомтоос гадагшаа ус шүүрч байгаа талаар мэдэгдэж одоо яах вэ гэж асуухаар нь ...зөвлөгөө өгсөн. Манай өгсөн зөвлөгөөний дагуу Хятадаас мэргэжлийн компанийг оруулж цементийг шахсан байсан. Ингэхдээ эгц дээрээс биш доод дэвсгээс дотогшоо ташуу өрөмдөж цементийг шахсан гэсэн. Энэ ажлыг манай инженер Өлзийсайхан газар дээр нь очиж үзсэн. Сэвсгэр хурдас гэдэг нь байгалийн ус урсдаг жалга, голын ёроолд эрс, хайрган үе тогтсон байдгийг ойлгоно. Энэ тогтсон элс хайрга нь усны шүүрэл явагдах нөхцөлийг бүрдүүлдэг учир боомтын талбайгаас суурийн хэсэгт хүртэл 200 м газарт нимгэн хальс буюу геотекстилийг дэвсэхээр төсөлд тусгаж дэвссэн. ...Боомтын барилгын ажлыг явуулахдаа Пуск дро ХХК болон манай компанийн боловсруулсан зураг төслийн аль алинаар нь бариагүй. Харин боомтын дээд налууг ихэсгэх, дээр дэвсэх геомембрамыг сольж сангийн ёроолд нийлэг хальс дэвсэх ажлуудыг манай компанийн батлагдсан зураг төслөөр гүйцэтгэсэн. ...аливаа боомтыг байгуулахдаа суурийг хийхдээ шүүрэлт өгөх хөрсийг зайлуулж оронд нь шүүрэлт багатай хөрсөөр сольдог журамтай. Энэ ажлыг хийгээгүй болохоор сууриараа шүүрэл өгч байна гэж үзэж байна...” гэх, ********** “...Би 2010 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ********** -д лабронтоор ажилд орсон. ...2010 оны 11 дүгээр сард хаягдлын далангийн зүүн хойд талын булан хэсэгтээ шүүрэлт өгч байгааг нь мэдсэн. Газрын гүн рүүгээ шүүрээд 500 м орчмын цаанаас газрын доороос ил гарч 4 км орчим задгай урссан байсан. ...Удаа дараа арга хэмжээ авсан боловч өнөөг хүртэл ус нь шүүрсээр байгаа юм...” гэх, ********** “...2010 оны сүүлээр Дорнод аймгийн **********  сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ********** -ний уурхайн хаягдлын сан шүүрч эхэлсэн. Энэ үед аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтын хүмүүс ирж шалгаж байхдаа анх хаягдлын сан зүүн хойд хэсгээр шүүрч эхэлсэн байсныг мэдсэн. ...шүүрсэн газрын гадна талд давхар сан барьж цааш урсахаас хамгаалах арга хэмжээ авч 2011 оны хавар дулаан оруулаад хаягдлын сангийн шүүрсэн хэсэгт засвар хийж хаягдлыг цааш урсахаас хамгаалж цемент цутгаж гадна талаар нь давхар хана босгож арга хэмжээ авсан. Үүний дараа 2011 оны намар хаягдлын сангийн шүүрч байгаа хананд дээд талаас нь өрөмдөж нүх гаргаж шингэн цемент цутгаж шүүрэлтийг зогсоох арга хэмжээг удаа дараалан авсан боловч үр дүн гараагүй өнөөг хүртэл шүүрсэн хэвээр байна...” гэх, ********** “...Би Усны эрчим ХХК-д геомембрам суурилуулах хяналтын инженерээр ажилладаг. Миний санаж байгаагаар 2010 оны 8 дугаар сард хоёрдугаар ээлжийн ажлаа гүйцэтгэхээр биднийг очих үед хаягдлын сангийн далангийн зүүн хойд тал буюу эргэлтийн сан руу ус дамжуулах хоолойн хажуугаар ус шүүрч байгаа гэж хэлж байсан...” гэх, ********** “...Геологийн төв лабораториос 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр над руу утсаар залгаад таны өгсөн хөрсний шинжилгээний хариу гарсан байна, ирж ав гэж хэлсэн. Ингээд яваад очиход ********** ********** дугаараар захиалга өгч шинжилгээ хийлгэсэн байсан. Шинжилгээг нь сонирхож үзэхэд хүнцэл гэдэг химийн элемент нэлэнхийдээ өндөр хэмжээтэй байсан. ...Гүнээс гаргаж ирсэн хүдэр болон уурхайн шавхалтын усыг зайлуулсан хөрс, хаягдлын сангаас өндөр хэмжээгээр илэрсэн нь ********** -ний үйл ажиллагаатай холбоотой их хэмжээтэй илэрч байна гэж бодож байна...” гэх, ********** “...********** дугаартай шинжилгээний дүнг харахад дандаа хөрсөнд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтүүдийн хариуг харвал Мышьяк /хүнцэл/-ийн агууламж Монгол улсад мөрдөгдөж байгаа хөрсний MNS5580:2008 стандартаас өндөр байна. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь хөрсөнд 6 мг/кг байдаг. Мышьяк буюу хүнцэл нь холимог металлын хүлэрт агуулагдаж байдаг химийн элемент юм. Байгаль дээр мышьякын хүдэр гэж байдаг. Мышьяк их хэмжээгээр илэрвэл хүн амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж хорт хавдар үүсгэдэг, улмаар өндөр тунгаар залгивал үхэлд хүргэх химийн хортой ангилалд хамаардаг. Хорт хавдар үүсгэхдээ ус, агаар, ургамал, хүнсээр дамжихдаа явц нь удаан байдаг...” гэх, ********** “...2012 оны хавар манай 200 орчим хонь хургалахад нэг төл толгой том, хөл нь богинохон гарч байсан...” гэх, ********** “...2011 оны хавар манай нэг үхэр төллөхдөө тугал нь толгой болон гэдэс нь хавтгай үхсэн төл гарсан...” гэх, ********** “...манай мал ********** -ний хойд талын булгаас усалдаг. Харин уурхайн хаягдлын далан сэтрээд ус нь урссан талаар мэднэ. 2012 оны хавар манай нэг хонь төллөхдөө 5 хөлтэй хурга гаргасан. Урд хөлийнхөө хажууд нэг илүү хөлтэй хурга гарсан. Тэр хурга нь амьгүй гарсан...” гэх, ********** “...2011 оны 5 сард ********** мэдэгдэхдээ манайд сонин тугал гараад байна шинжилгээнд явуулмаар байна гэж мэдэгдэхэд нь би өөрийн биеэр очиж үзэхэд хар зүсмийн хүн шиг бөөрөнхий толгойтой, хоншоор ам гэсэн юмгүй сонин тугал гарсан байсан...” гэх мэдүүлгүүд, Шинжээч Х.Хайратын “...Хаягдлын далангаас дооших жалганд 2 газар ил ус байгаа ба үүнийг нэг нь булаг, нөгөө нь тогтонги ус байсан. Энэ 2 усанд шинжилгээ хийхэд кадми хэмжээ нь стандартын хэмжээнээс давсан байсан. ... ********** нь хүдэр олборлолт хийгээд баяжуулж байгаа. Хүдрийн найрлагад байгаа химийн хортой бодис /хүнцэл, кадми, хар тугалга, цайр гэх мэт/ баяжигдсан усаар дамжиж хаягдлын санд ордог. Гүний уснаас кадми илрээгүй, хөрсөн дээрх усанд өмнө нь шинжилгээ хийж хорт бодисын хэмжээг тогтоогоогүй тул хөрсний усны бохирдлыг уурхайн үйл ажиллагаанаас болсон гэж шууд дүгнэх боломжгүй болсон. Хүнцэл, кадми зэрэг химийн бодис байгальд байдаг химийн хортой бодис. Тэр орчмын газар нь тэр чигтээ хүнцлийн хэмжээ нь байгалийн нөхцөлөөрөө өндөр агууламжтай. Тэгэхээр хөрсөнд агуулагдаж буй химийн бодис нь салхиар дамжиж хөрсөнд ил тогтсон усыг бохирдуулах боломжтой. ...энэ газрын ус бохирдсон учраас хамгаалалтад авах шаардлагатай. ... ********** -ний хаягдлын сан байгуулсан газар нь тектоникийн хагаралтай учраас хаягдлын санд их хэмжээний ус хуримтлагдаж өндөр даралт үүсгэсэн учраас хагарлаар ус шүүрэх нь дамжиггүй. Энэ компани нь хаягдлын сангийн байршлаа солихоос нааш шүүрэл нь тогтохгүй байх гэж үзэж байна. ...Энэ компанийн хаягдлын сангийн шүүрлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан эсэхийг одоо дахиж өрөмдлөг хийж газрын доорх ус бохирдсон үгүйг бол тогтоох боломжтой. Яагаад гэвэл бидний өмнө хийсэн дүгнэлтийг ашиглаад харьцуулаад гаргаад ирэх боломжтой...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Энхбаярын “...Хөрсний физик-химийн шинжилгээ болон хүнд металлын шинжилгээний үр дүнгээр хаягдлын сангийн доод хэсэгт байрлалтай судгийн өнгөн хөрс /0-50см гүнд/ тодорхой хортой элементүүдээр бохирдсон байгаа нь хаягдлын сангаас шүүрч байгаа бохирдсон уснаас шалтгаалж байна...” гэх мэдүүлэг, шинжээч О.Батгэрэлийн “...төслийн хаягдлын санг ашиглаж эхлэхээс өмнөх 2009 он болон дараах үеийн 2010 оноос хойших хиймэл дагуулын тоон мэдээнд харьцуулалт хийж үзэхэд өнөөдрийн ил урсац урсаж байгаа газрын ургамлын нөмрөг өөрчлөлтөд орсон байсан. Тэнд усны байнгын урсгалгүй байж байгаад шүүрлийн ус урсах болсноор ургамлын нөмрөг нягтшил өндөртэйгөөр урсах болсон байна. Одоогийн ил урсац буюу шүүрлийн ус урсаж байгаа жалга нь хаягдлын сан байгуулагдахаас өмнө Мухар хөв уулын хур борооны дараа урсдаг жалга байсан бөгөөд хаягдлын сан байгуулагдсанаар шүүрлийн ус урсах болсон байна. ...Хэмжилт хийх үед жалганд ус ил урсаж байсан бөгөөд физикийн хувьд тайлбарлавал ус дээрээс доош урсдаг, гадаа агаарын температур -30 градус байхад ус урсаж байгаа нь тухайн усны тэжээгдэл их байгааг илэрхийлнэ. Жалганы яг дээд талд хаягдлын усан сан байгаа нь шүүрлийн ус гэж үзэх үндэслэл болсон...” гэх мэдүүлэг, шинжээч О.Доржготовын “...усны ерөнхий шинжилгээ, хүнд металлын шинжилгээ, усны органик бохирдлын шинжилгээнүүдийн үр дүнгээс үзвэл тус гадаргын ил урсац нь хаягдлын сан, эргэлтийн усан сангийн шүүрэл болохыг нотлох хэд хэдэн нотолгоо байна. Үүнд: А. Хаягдлын сан, эргэлтийн усны санд илэрсэн органик бохирдуулагч бодисууд нь гадаргын ил урсац /шүүрлийн ус/-д илэрч байна. Эдгээр бохирдуулагчид нь бусад харьцуулах дээжүүдэд илрээгүй, мөн үйлдвэрийн усан хангамжийн усанд илрээгүй. Зөвхөн хаягдлын сан, эргэлтийн усан, гадаргын ил урсац гэсэн 3 дээжид л адил төрлийн органик бохирдуулагч илэрсэн. Б. Усны ерөнхий шинжилгээний дүнгээс үзвэл сульфат ионы агуулга нь хаягдлын сан, эргэлтийн усан сан, хяналтын цооног, гадаргын ил урсац гэсэн дээжүүдэд харьцангуй өндөр байгаа. Бусад харьцуулах дээжүүдэд ийм өндөр хэмжээний сульфат ион илрээгүй. Уурхайн хаягдлын санд сульфат ионы агуулга хамгийн их байгаа нь тухайн үйлдвэр хүдэр боловсруулдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл зарим сульфидийн эрдэс исэлдэж сульфат хэлбэрт шилжсэнийг илэрхийлж байна. ...эдгээр нотлох баримтаас дүгнэж үзвэл гадаргын ил урсац /шүүрлийн ус/ нь хур тунадасны усаар тэжээгдсэн газар доорх усны илэрц биш харин уурхайн хаягдлын сангаас алдагдаж буй шүүрлийн ус болох нь судалгаа, шинжилгээгээр нотлогдож байна...” гэх мэдүүлэг, шинжээч М.Энхтуяагийн “...уурхайн үйлдвэрийн хаягдлын далан, эргэлтийн усан сан, мониторингийн худаг, хаягдлын далангийн доор урсаж буй гадаргын ил урсацаас тус бүр усны ерөнхий хими, хүнд металлын шинжилгээнд зориулж дээж авсан. Дээж авсан цэгүүдийн усны найрлагыг уурхайн нөлөөллийн бүсээс алслагдсан уст цэгүүдийн усны найрлагыг харьцуулах зорилгоор мөн усны ерөнхий химийн болон хүнд металлын шинжилгээ авсан. Гадаргын ил урсац дахь хүнд металлын болон ерөнхий химийн шинжилгээний дүнгээр уурхайн хаягдлын далангийн усны химийн болон хүнд металлын агууламжтай төстэй байсан ба уурхайн нөлөөллийн бүсээс алслагдсан зайд байрлах уст цэгүүдээс авсан цэгүүдийн усан дахь химийн болон хүнд металлын найрлагаас өөр байсан. Үүнээс харахад шүүрлээр далангаас доош ус алдагдаж байгаа нь харагдаж байна...” гэх мэдүүлэг, ********** -ний гүйцэтгэх захирлын дүүргийн нэгдүгээр прокурорын газарт гаргасан “...Эрүүгийн ********** дугаартай хэрэгт гаргасан байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжилгээний дүнтэй танилцаж... холбогдох төлбөр болох 534,488,547.46 төгрөгийг сайн дураараа төлөхөө илэрхийлсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн болно. ... ********** нь **********  уурхайн хаягдлын даланд ус шүүрэлтийн асуудал байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх /17-р хх-ийн 131-132/ хүсэлт, Шинжлэх Ухааны Акедемийн Гео-Экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/2013 дүгнэлт, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, мэргэшсэн инженер Т.Зууннаст, Ашигт малтмалын газрын боловсруулалт, хэтийн төлөвийн тасгийн Стратегийн ордын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Магванжав, ШУТИС-ын Уул уурхайн инженерийн сургуулийн ашигт малтмалын баяжуулалтын технологийн профессорын багийн тэргүүлэх профессор доктор Б.Алтантуяа, Ашигтмалтмалын эрэл, хайгуулын геологич, Монгол Улсын зөвлөх инженер Г.Жамсрандорж нарын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 01 дугаартай дүгнэлт, Экотон ХХК-ний хамтарсан шинжээчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, Нуман Алтай ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Ганбилэг, Д.Далайцэцэг, С.Нямдорж нарын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, Грийн Ассесмент ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчдийн нэгдсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ********** ний хууль ёсны төлөөлөгч ********** нь шүүхийн хэлэлцүүлэгт “**********  нь 1000 орчим хүнийг ажлын байр, өрхийн орлогоор хангаж, жил бүр дунджаар 60 гаруй тэрбум төгрөгийн албан татвар төлж, 65 гаруй тэрбум төгрөгийн орон нутгийн дотоод худалдан авалт хийж, орон нутгийн хөгжлийн санг жил бүр 1,5 тэрбум төгрөгөөр дэмжиж, улсын экспорт, гадаад валютын урсгалд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагын төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллаж байгаа МУ-ын аж ахуйн нэгж юм. ********** -нийг гэмт хэрэгт холбогдуулан үйл ажиллагааг нь зогсоох нь зөвхөн хөрөнгө оруулагчдад төдийгүй энд ажиллаж буй олон зуун ажилчид, тэдний гэр бүл, хамтран ажиллагч байгууллагууд, улс орон нутгийн хөгжилд маш их гарз хохирол учруулах болно. Иймд ********** -ний холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй субьектив тал буюу санаатай гэм буруугийн шинжгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, химийн хорт бодисыг агаар, газар, газрын хэвлий усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эс үүсвэрийн тэжээгчдийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн гэх шинж нотлогдоогүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д зааснаар цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ********** -ний үйлдсэн гэмт хэрэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь химийн хорт, аюултай бодис, аюултай хортой хог хаягдлыг  агаар, газар гарзын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хаяж, хүний эрүүл мэнд, мал амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл бүрдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл химийн хорт, аюултай бодисыг байгаль орчинд хаяснаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мал амьтныг өвчлүүлсэн, үхэл мөхөлд хүргэсэн байхыг заавал шаардахгүй.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт  "химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлэх бөгөөд хүнцэл /As/, хартугалга /Pb/, цайр /Zn/ гэх бодисууд нь тус ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл тус бодисууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд ********** нь 2009 оноос эхэлж Дорнод аймгийн **********  сумын нутаг дэвсгэрт байрлах **********  орд **********  тусгай зөвшөөрөлтэй талбайд хүдэр олборлох үйлдвэр, хаягдлын сан буюу даланг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. ********** нь хүдэр олборлон  баяжуулж, баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдал усыг хаягдлын сан байгуулан байршуулсан боловч 2010 оны 9 дүгээр сараас хаягдлын сангийн геомембрам буюу плёнк задарсан болон бусад шалтгааны улмаас химийн хорт бодис болох хүнцэл /As/, хартугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус хаягдлын  далангаас шүүрч хаягдан газар, газрын хөрс, хөрсний болон гүний усыг бохирдуулж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд компанийн зүгээс 2011-2015 оны хооронд хаягдлын даланг засварласан гэж байгаа боловч шүүрэл нь үргэлжлэн явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж хуульчилсан байна.

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II дугаар хэлтсийн хяналтын прокурор Г.Цогтгэрэлээс ********** -д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Яллах дүгнэлтээр ********** -нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг Грийн ассемент ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цаг хугацаа буюу 2010 оны 9 дүгээр сараас эхэлсэн цаг хугацааг тооцож одоог хүртэл (2020 оны 12 дугаар сар хүртэлх) хугацаанд гэмт хэрэг таслан зогсоогдоогүй үргэлжилж байна гэж дүгнэж ирүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. 

2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ********** -ний ерөнхий захирал **********, Х**********, ********** болон холбогдох албан тушаалтнуудад холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.3 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох”, 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан “Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 139 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.  Дараа нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  207 дугаар зүйлийн 207.1-д заасан  “Газрын хөрс, усыг бохирдуулах”, 304 дүгээр зүйлийн 304.1-д заасан “Байгалийн тэнцэл алдагдуулах” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 373 дугаар прокурорын тогтоолоор хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Улмаар Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурорын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5/31 тоот тогтоолоор уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явуулсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолоор ********** -нийг яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Гэмт хэргийг нийлмэл болон нэгдмэл гэж эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт ангилдаг байна.  Нийлмэл болон нэгдмэл гэмт хэргийн хувьд нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээс бүрддэг ижил төсөөтэй талтай байдаг хэдий ч зөвхөн нэгдмэл гэмт хэргийн тухайд үргэлжилсэн, удааширсан үйлдэлтэй гэж ангилан үздэг болно.

Нийтлэг зорилгыг хангах болон нэгдмэл санаа бодлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн адил төсөөтэй хэд хэдэн үйлдэл хийхийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үздэг бол тодорхой хугацааны дотор тасралтгүй үйлдэгдсэн тохиолдолд удааширсан гэмт хэрэгт тооцогдоно. Удааширсан гэмт хэрэг нь тодорхой цаг хугацаанд завсарлагагүй, тасралтгүйгээр үргэлжилдэг, агуулгын хувьд нэг үйлдэл (эс үйлдэхүй)-ээр хэрэгжүүлдэг өвөрмөц шинжтэй билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заасан ба 24.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 8 жилээр тогтоосон байгаа тул ********** -ний дээрх үйлдэл нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч ********** -нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр ял шийтгэлээс чөлөөлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ********** -ний буруутай үйлдлээс байгаль орчинд хохирол учирсан бөгөөд Шинжлэх Ухааны Акедемийн Гео-Экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/2013 дүгнэлт, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, мэргэшсэн инженер Т.Зууннаст, Ашигт малтмалын газрын боловсруулалт, хэтийн төлвийн тасгийн Стратегийн ордын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Магванжав, ШУТИС-ын Уул уурхайн инженерийн сургуулийн ашигт малтмалын баяжуулалтын технологийн профессорын багийн тэргүүлэх профессор доктор Б.Алтантуяа, Ашигтмалтмалын эрэл, хайгуулын геологич, Монгол Улсын зөвлөх инженер Г.Жамсрандорж нарын  2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 01 дугаартай дүгнэлт, Экотон ХХК-ний хамтарсан шинжээчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, Нуман Алтай ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Ганбилэг, Д.Далайцэцэг, С.Нямдорж нарын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, Грийн Ассесмент ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

**********-ний тухайд хаягдлын далангаас химийн хортой бодистой ус шүүрч байгаа гэдгийг  мэдэж байсан бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч тухайн үедээ байгаль орчинд учруулсан 534,488,547 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч **********-ний холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хартугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус хаягдлын  далангаас шүүрч хаягдсаны улмаас газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч ********** -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин шүүгдэгч ********** -ний өмгөөлөгч нар гэм буруугийн шүүх хуралдаанд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч ********** -д хохирол төлөх ажлын 5 хоногийн хугацаа олгосон боловч хохирлоо төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********** -ний уул уурхайн олборлолт болон баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 672,652,394 төгрөгийн хохирол учирсан бөгөөд ********** нь уг хохирлоос 564,488,547 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Байгаль хамгаалах санд уурхайн эдэлбэр газрын хөрсийг эрүүлжүүлэх ажлын зардал нэрээр төлсөн байх тул  ********** -ний байгаль орчинд учруулсан 672,652,394 төгрөгийн хохирлоос өмнө төлсөн 534,488,547 төгрөгийг хасаж үлдэгдэл 138,163,847 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна. 

Шүүхээс ********** -нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэж буруутайд тооцсон тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 256,900,000 төгрөгийг ********** -иас гаргуулж ЦЕГ-ын Экологийн цагдаагийн газарт олгож, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгө орлогогүй, ********** -ний нэр дээр бүртгэлтэй ********** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болон ********** -ний хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** -нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********** -ний холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хартугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус хаягдлын  далангаас шүүрч хаягдсаны улмаас газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 9.3 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч улсын бүртгэлийн **********  дугаартай, хуулийн этгээдийн ********** регистрийн дугаартай ********** -ний уул уурхайн олборлолтын болон баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 150,000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч ********** -д оногдуулсан торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ********** оногдуулсан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч ********** -аас байгаль экологид учруулсан хохиролд 138,168,847 /нэг зуун гучин найман сая нэг зуун жаран найман мянга найман дуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ********** -аас 256,900,000 /хоёр зуун тавин зургаан сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж  ЦЕГ-ын  Экологийн цагдаагийн газарт олгосугай.

7. ********** -ний нэр дээр бүртгэлтэй ********** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болон ********** -ний хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********** -ний хууль ёсны төлөөлөгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********** -ний хууль ёсны төлөөлөгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА