Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01771

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01771

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, “Х” хороолол, 00 дугаар байрны 000 тоотод оршин суух Ш овогт Н Б

  

Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Сөүлийн гудамж-00, өөрийн байранд байрлах М холбогдох

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: М 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-2-37 дугаартай “Тушаал”-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 20.000.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай     

 

Сөрөг нэхэмжлэлийн шардлага: 6.031.534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

                       

           Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа, А.Цэндзаяа, О.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч МОХНУТЗН холбогдуулан МОХНУТЗН даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-2-37 дугаартай “Тушаал”-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 20.000.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргажээ.

 

        2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж байна.

Улаанбаатар төмөр замд үйлчлэгч, бичиг хэргээр ажиллаж байгаад хүний нөөцийн чиглэлээр 17 жил нийт 31 жил ажилласан.

Ажиллах хугацаандаа чин үнэнчээр, хоёргүй сэтгэлээр бүхий л  чадвараа дайчлан ажилласан. УБТЗ миний ажилласан туршлагыг өндрөөр  үнэлж Төмөр замчины алдар, Засгийн газрын Хөдөлмөрийн  хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнаж байсан. Би 2007 оноос Улаанбаатар төмөр зам МОХННт хүний нөөцийн чиглэлээр  ажиллах хугацаандаа нийгэмлэгийн хүний нөөцийн чиглэлтэй холбоотой дүрэм журам, гарын авлага,  баримт бичиг боловсруулан гүйцэтгэх хэмжээнд ажилласан.

Мөн шүүхийн үйл ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Гэтэл Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-2-37 дугаартай тушаалаар надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан.

Тушаалыг гаргахдаа хүний нөөцийн албаны шийдвэр, тушаал хариуцсан мэргэжилтэн  Н.Б зохих этгээдээр дүгнэлт гаргуулахгүй Замын даргын А/195 дугаартай “Тушаал”-ыг зөрчиж 6.530.000 төгрөгийг илүү олгосон.

Дотоод аудит хяналт шалгалтаас тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж мөн өдрөөс хүний нөөцийн албаны тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаал бууруулан ажиллуулах, сахилгын шийтгэл ногдуулахыг хүний нөөцийн албанд шилжүүлсэн. Энэ байдлыг дараахь байдлаар үгүйсгэж байна.

Улаанбаатар төмөр зам МОХННийн дарга асан н.Ж даргыг хүнд өвчний улмаас нас барснаас хойш н.Хэрлэн дарга томилогдсоноос хойш би бүх албан тушаалд ажиллахад удаа дараа дарамтанд орсон.

Намайг дуудаж ажлаа өг, н.Ганболд чинь явсан гэх мэтээр томилогдсоноос хойш ажил үүрэг өгөхгүй, ажил хийлгэхгүй байсан.

Би 31 жил Төмөр замд ажиллаж байхдаа нэг ч удаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, сарын үр дүнгийн шагналт цалингаа хасуулж үзээгүй, 13 дахь сарын  цалин хасуулж үзээгүй үр бүтээлтэй ажилласан.

Уг тушаалын үндэслэл хэсэгт “Н.Бг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ноогдуулах. Н.Б хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй гэсэн.

Дээд ажилчны ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, миний эрх чөлөөнд халдах зэрэг зүй бус үйлдлээр намайг уг албан тушаалаас хөөн зайлуулах гэж эртнээс төлөвлөж өөрөө өгөөд явахгүй байгаа юм чинь өөр нэг шалтгаан гаргаж манай салбар нэгж Улаанбаатар өртөөнд хийсэн шалгалтын үр дүнг хэлэлцэх хуралдаа намайг дуудан оролцуулсан.

Энэ хурлаар Улаанбаатар өртөөний асуудлыг хэлэлцэж дуусаад миний асуудлыг шийдсэн. Хурлаар гаргасан санал шийдвэр үндэслэлгүй. Дээрх шийдвэрийг гаргахдаа “Тушаал”-ын үндэслэх хэсэгт Улаанбаатар төмөр зам МОХННийн “Дотоод журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэсэн. 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдал хор уршгийг харгалзан үзэж сахилгын шийдвэрийг эрх бүхий ажилтны шийдвэрээр ногдуулна. Үүнд:

Үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувь бууруулах, төлөвлөгөөний бус ажилд нэг жил хүртэл хугацаагаар шилжүүлэх ажлаас халах гэж байгаа. Гэтэл уг заалтад албан тушаал бууруулах гэсэн заалт байхгүй байхад үндэслэл хэсэгт оруулсан.

Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжээд 4 сар гаруй болсон байхад “Хөдөлмөрийн дотоод журам” шинэчлэгдээгүй. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохдоо хөдөлмөрийн харилцааг ноцтой зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээ”-г ажил олгогчийн санаачлаагаар цуцална гэх зөрчлүүдийг дурдсан.

Гэтэл энэ хэсэгт мөн албан тушаал бууруулах гэсэн заалт байхгүй байхад тушаалын үндэслэх хэсэгт оруулсан байна.

Мөн үндэслэл хэсгийн 5 дугаар 5.3.5 дахь хэсэгт “ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлсний дундаж хэмжээнээс илүү хэмжээний хохирол учруулсан бол гэж заасан.  

Хүний нөөцийн албаны шийдвэр, тушаал хариуцсан мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолт боловсруулагдаж батлагдаагүй надад танилцуулж гарын үсэг зуруулаагүй атлаа ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ гэсэн үүрэг даалгавар өгөөгүй.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйд сахилгын шийтгэлд тооцно гэж  заасныг зөрчсөн.

Мөн үндэслэл хэсгийн 5 дугаар зүйлийн 5.3.8 дахь хэсэгт өөрт дүрмээр олгогдсон болон итгэмжлэлээр олгогдоогүй эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн  албан  тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашиглаж ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан  өөрт итгэмжлэлээр олгоогүй эрх хэрэгжүүлсэн гэсэн нь хүний нөөцийн албаны шийдвэр, тушаал хариуцсан мэргэжилтэнд итгэмжлэл олгогддоггүй.

Д.А 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн удирдан хийсэн шуурхай зөвлөгөөний хурлын шийдвэрийг үндэслэн тушаах нь гэсэн байна. Халах шийдвэрийг замын даргаас гаргаж өгсөн.

Хурлын шийдвэрт гэсэн хэсэгт “хүний нөөцийн албаны шийдвэр, тушаал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд Д. Б тэнцэхгүй байгаа тул гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ” ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэж заасан бөгөөд үүнийгээ тогтоогоогүй байж намайг тэнцэхгүй гэсэн. Комиссын шалгалтыг аваагүй. Хурлын шийдвэрийн тушаах хэсгийн агууллагад тусгаагүй.

“Үндэслэл” хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт  “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан” гэж заасан.

Миний бие Улаанбаатар төмөр зам МОХННт хохирол учруулаагүй. Үүнийг Тээврийн прокурорын газраас 2022 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн Прокурорын тогтоолд “Д.Бтай холбоотой дээрх асуудал хуурамч бичиг баримт, эд зүйлс ашиглаж, зохиомол байдлаар зориудаар бий болгож, бодит  байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээ  авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэх нь тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна” гэсэн нь хэргийн материалд байна.

Ажил олгогчид хохирол учруулсан нь тогтоогдоогүй.

Нийгмийн даатгалын газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Дүгнэлтэд “Засгийн газрын 1991 оны тогтоолоор баталсан ажилласан хугацааг тооцох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “улсын нийгмийн даатгалын шимтгэл төлж хөдөлмөр эрхэлсэн болон энэ журамд заасан бусад хугацаанд мөн  БНМАУ-ын хууль журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр баримт болно” гэж заасан.

“Тушаал”-ын гол эзэн Ш.Б 1982 онд Улаанбаатар төмөр замын техникумын захирлын тушаалаар элсэн орж, хувиарлагдан Төмөр замд ажилласан.

Энэ ажилласан бичилтийг хөдөлмөрийн дэвтэр дээр бичсэн байдаг.

Мөн эд хөрөнгийн хариуцлагын гэрээ 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 132,135 дугаар зүйлийг үндэслэн харилцан тохиролцож байгуулсан.

Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжээд 4 сарын дараа уг хуулийн 132,135 заалтаар хариуцлага тооцсон.

Гэвч гэрээний тушаалд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.2 дахь хэсгийг үндэслэл болгосон нь хүчин төгөлдөр бус. Энэ нь хуулийн заалтуудыг солиод байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.1 дэх хэсэгт ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлэх гэж заасан байхад тушаал дээр нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтэрсэн мөнгөн дүнг төлүүлэхээр заасан.

Улаанбаатар өртөөний даргын 2020 оны Б/19 дугаартай “Тушаал”-ын хавсралтад Ш.Б Төмөр замд 33 жил ажилласан, 2021 оны “Тушаал”-аар 34 жил ажилласан гэсэн байсан. Үүнийг батлан Төмөр замд тасралтгүй ажилласны нэмэгдлийг олгосон.

2022 онд 35 жил ажилласан нь ийнхүү нотлогдож байгаа юм.

Мөн үндэслэл хэсэгт эд хөрөнгө бүхэн хариуцсан гэрээний 2.7 дах хэсэгт ажилтан  хөдөлмөрлөх явцдаа ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, хяналт тавих үүргээ биелүүлээгүй эсвэл хохирол учруулсан  зэрэг үйлдлээ УБТЗ-д хохирол учруулбал учруулсан хохирлоо бүрэн хэмжээгээр төлж байгууллагыг хохиролгүй болгоно гэсэн нь тухайн үед мөрдөгдөж байсан журмыг баримтлан хэлэлцэн нотлоогүй байсан хэр нь хүчээр буруутай гэсэн дүгнэн намайг гүтгэсэн. “Тушаал”-ын агуулгын хэсэгт зохих этгээдээр дүгнэлт гаргуулаагүй гэсэн байгаа нь ямар зүйлийн дүгнэлт гаргах байсан гэдэг нь ойлгомжгүй.

Миний гүйцэтгэж байгаа ажил үүрэг хөдөлмөрийн гэрээнд тодорхой этгээдээр дүгнэлт гаргуулахаар тусгайлан заагаагүй.

Улаанбаатар төмөр зам МОХННт одоогоор мөрдөгдөж байгаа хууль дүрэм журамд энэ тухай заалт байхгүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “аливаа шийдвэрийн төслийг тухайн асуудал хариуцсан бүтцийн нэгж төлөвлөх бөгөөд чиг үүргээс хамаарч харьяалах салбар нэгжийн даргаас виз буюу зөвшөөрөл авна гэж заасан.

Би тушаалыг гаргахдаа энэ заалтын дагуу тухайн хүний шууд харьяалах тээвэр зохион байгуулалтын албаны дарга, төлөвлөгөө хариуцсан замын орлогч дарга, хуулийн албаны орлогч дарга нарт хянуулан удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч дарга, мөн Замын дарга н.Хэрлэн даргаар нооргоор хянуулаад тушаал гаргахыг зөвшөөрөв гэсэн.

Эдгээр албан тушаалтнууд зөвшөөрсний дараа бланкан дээр гаргасан.

 Мөн агуулга хэсэгт замын даргын 2020 оны А/102 дугаартай “Тушаал” зөрчиж илүү олгосон дотоод аудитын төлөвлөгөөт хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн нь тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтэн хөдөлмөрийн харилцаатай ажил үүрэг гүйцэтгэдэг.

 Харин би  санхүүгийн үйл ажиллагааг мэдэхгүй.

Аливаа ажилтанд мөнгө олгох эрх надад байхгүй.

Намайг 6 сая төгрөг олгосон гээд байна.

Би үүнийг олгоогүй мөнгө цалин тавьдаг хүн биш.

Мөн агуулах хэсгийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс цуцалж мөн өдрөөс хүний нөөцийн албаны шийдвэр, тушаал хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас бууруулан ажиллуулж, сахилгын шийтгэл ногдуулж гэсэн нь  “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5, 5.3.8 дахь заалтуудаар “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан. Ажлаас халсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2 дахь хэсгийг баримтлан албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл давхардуулан  ногдуулсан.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт заасан “сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Мөн агуулах хэсгийн 2 дугаар зүйлд Д.Бгаар 6.531.500 төгрөгийг байгууллагад буцаан төлүүлэхээр хүний нөөцийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.1, 119.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин хувь хүний халдашгүй эрх чөлөөг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамтыг сүүлийн ажиллаж байсан  4 сарын турш үзүүлсэн. Хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Тиймээс Улаанбаатар төмөр зам МОХННийн Б-237 дугаартай “Тушаал”-ыг  хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, 6.531.500 төгрөгийг төлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Цалингийн хувьд хариуцагчаас өгсөн баримтаар дундаж цалинг бодохдоо гарт олгох дүнгээр тооцсон нь буруу.

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын А/92 дугаартай “Тушаал”-аар 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар гэсэн байдаг.

 Ингээд тооцоход нийт ажлаагүй 268 өдрийг сүүлийн 3 сараар тооцоход 2 дугаар сард 3.008.245 төгрөг 70 мөнгө, 3 дугаар сард 3.172.339 төгрөг 06 мөнгө, 4 дүгээр сард 5.576.941 төгрөг 16  мөнгө нийт 11.783.525 төгрөг байна. 3 сарын дунджаар үзэхэд 3.927.841 төгрөг болж байна.

Үүнээс үзэхэд 268 өдрийн дундаж цалин 50.126.745 төгрөг 18 мөнгө болж байгаа. Мөн 13 дахь сарын нэмэлт цалинг олгуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.

Ш.Бы тушаал  шийдвэрийг  гаргахдаа Ш.Б гэх хүнийг дуудаад холбогдох бүх бичиг баримт  матералууудыг эх хувиар нь авчир гэж үүрэг болгоод судлан шинжлээд бүх материалыг хувилаад тушаалын төсөл ноорог гэж байгаа тэрний ард хавсаргаж бүх хүнд танилцуулж виз авсан.

Авахдаа сайн тайлбарласан. Ш.Батсайхны өргөдөл материалд ирүүлсэнийг судалж үзэхэд Ш.Б 1982-1986 онд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын шийдвэрээр Улаанбаатар төмөр замын техникумд цалинтай буюу нийгмийн даатгалын тэтгэмж болох 5 төг 90 мөнгө авч татварт 5 мөнгийг суутгуулан төлж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичэлттэй байгаагаар нотлогдож байгаа юм.

Ш.Б 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын техникум төгссөн төгсөгчдийг хувиарлах шийдвэрээр Багануур өртөөнд хуваарлагдсан.

1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл цэргийн жинхэнэ алба хаасан.

Энэ хугацаанд манай А/195 дугаартай “Тушаал”-аар цэргийн алба хаасныг тасралтгүй хугацаанд тооцно гэсэн. Ш.Б 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд Тээвэр зохион байгуулалтын албанд диспичер, ахлах диспичер, хөдөлмөрийн аюулгүй асуудал хариуцсан байцаагч зэрэг ажил үүргийг гүйцэтгэн  нийт хөдөлмөрийн дэвтэр бичсэн бичэлтээрээ 35 жил 5 сар ажилласан байсан тул миний бие 195 дугаартай “Тушаал”-ын дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тушаалын төслийг бэлдэн зохих холбогдох албаны дарга нарт танилцуулан виз авсан. Би тушаал гаргаагүй. 

Тухайн үед Улаанбаатар төмөр замын техникумд  салбар нэгж гэж явдаг. Одоо ч хэвээрээ.  Суралцсан хугацаанд улирлын амралт зэргийг хассан. Улаанбаатар төмөр замын даргын 1994 оны А/125, 1996 оны А/61, 1991 оны А/71 дугаартай “Тушаал”-уудад Төмөр замын салбарт тасралтгүй ажилласан хугацааг дараахь хугацаанд оруулж тооцно гэсэн.

Үүнд ажиллаагүй боловч хууль тогтоомжид заасны дагуу ажил албан тушаал хэвээр, цалин хөлс бүтэн буюу хагас олгосон.

Мөн нийгмийн даатгалаас тэтгэмж авч байсан гэж байгаа бөгөөд энэ хүн тэтгэмж авч байсан. Мөн төмөр замд ажиллаж байгаад холбогдох байгууллагын шийдвэрээр харъяа салбар нэгжид хуваарилагдсан гэж байгаа. Энэ хүн бол Багануур өртөөнд хуваарилагдсан тушаал шийдвэр бий.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/195 дугаартай даргын тушаалын 23 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр их дээд сургууль, коллежид удирдлагын албан ёсны тушаал шийдвэрээр суралцсан бол тасралтгүй ажилласан жилд тооцно гэсэн.

Харин би Улаанбаатар төмөр замд ажиллаагүй боловч тасарсан хугацааг оруулж тооцно гэдгийг үндэслэн 18 сарын тэтгэмж олгоно гэдэг төслийг бэлтгээд н.Хэрлэн даргаар төслийн ноорог, үндсэн шийдвэрийг батлуулсан.

Аливаа ажилтанд мөнгө олгох эрх бүхий албан тушаалтан би биш. Мөн намайг тушаал шийдвэр хариуцсан хүн байж ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй гэж байна.

Ажлын байрны тодорхойлолт боловсруулаад батлаад явдаг эрх бүхий албан тушаалтан би биш.

 Хөдөлмөрийн дотоод журмыг хэн батлах тухай зааж өгсөн. 

Үүнийг хүний нөөцийн албаны хүний нөөцийн байцаагч гэх хүн боловсруулдаг бөгөөд боловсруулахгүй удсан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурал дээр намайг Ш.Бтай ямар харилцаатай бэ? гэж асуусан.

Би хамт ажиллаж байсан ажил хэргийн харилцаатай гэж хариулсан. Үүгээр ч барахгүй төмөр замын цагдаад албан бичгээр хандсныг үндэслэлгүй гэж үзэн  прокуророос хэрэг нээхээс татгалзсан, гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Бгийн гаргасан нэхэмжлэлмийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Н.Б 2018  оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн албаны бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 23-ний өдрөөс эхлэн хүний нөөцийн тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Замын даргын дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцулагдсан.

Нэхэмжлэгч иргэн Ш.Бы тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг олгохдоо төмөр замд тасралтгүй ажилласан жилийг 35 жил 5 сар  ажилласан  гэж буруу тооцон 2 сарын дундаж  цалин 6.031.534 төгрөг илүү олгосон байсныг Улаанбаатар төмөр замын Дотоод аудитын газраас 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр  шалгалт хийхдээ тогтоосон.

Иргэн Ш.Б 1986 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар төмөр замын Багануур өртөөний даргын 58 дугаартай “Тушаал”-аар Улаанбаатар төмөр замд дагалдан жижүүрээр анх ажилд орсон байдаг.

Ингээд 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 114 дугаартай “Тушаал”-аар цэргийн албанд татагдсан. 1989 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн Б/178 дугаартай “Тушаал”-аар Улаанбаатар төмөр замын захиран хувиарлах хэлтэст галт тэрэгний диспичерын дагалдангаар томилогдон ажилласан.

Ийнхүү ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын  даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн Б1/160 дугаартай “Тушаал”-аар өндөр насны тэтгэвэрт гаргахаар “Хөдөлмөрийн гэрээ” цуцлагдсан.

Иргэн Ш.Б Улаанбаатар төмөр замд нийт 33 жил 3 сар ажилласан. Гэтэл 35 жил 5 сар ажиллсан гэж илүү тооцож мөнгө олгосон.

Өөрөөр хэлбэл Ш.Бд 1982-1986 оны хооронд өвөл зуны амралтыг хасаж тооцсон гэж нэхэмжлэгч хэлээд 4 жилийг илүү тооцсон байдаг.

Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны А/195 дугаартай “Тушаал”-аар  тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр замд ажилласан хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд оруулан тооцно.

Харин Улаанбаатар төмөр замд ажиллаагүй хугацааг тасралтгүй ажилласан жилд оруулан тооцохгүй гэснийг мөн энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр их дээд сургууль, коллежид нийгэмлэгийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй чиглэлээр удирдлагын  тушаал шийдвэрээр сурсан бол  тасралтгүй ажилласан жилд оруулан тооцно” гэж заасныг зөрчиж ийм тушаал гаргасан.

Иймээс нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч Н.Б албан тушаалаа ашиглаж зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дүгнэлт гаргуулаагүй мөн Замын даргын 2020 оны А/192 дугаартай “Тушаал”-ыг зөрчиж “Хөдөлмөрийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлаггүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлүүдээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч Н.Б  нэхэмжлэлд бичигдсэнээс  өөр хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд танилцуулж байна.

Өөрөөр хэлбэл тушаал, шийдвэр, дүрэм, журам ирсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэмэгдүүлсэн зүйл байгаа бол түүнийгээ шүүхэд гаргаж өгөөгүй тайлбарлаж байгаа нь буруу байна.

Тухайн ажилтан Улаанбаатар төмөр замд  мэргэшсэн боловсон хүчин.

 Энэ мэргэшсэн боловсон хүчнүүдийг сурсан, дадлагажсан хугацаагаар нь дэвшүүлсээр байгаад хүний нөөцийн албанд тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж байгаа.

Энэ нь юу гэсэн үг бэ? гэвэл тухайн тушаал шийдвэрийг гаргахад хангалттай дадлага мэргэшил эзэмшсэн гэж үзэж энэ албан тушаалд томилсон.

Гэтэл Улаанбаатар төмөр замын  Дотоод хяналт шалгалтын алба Улаанбаатар өртөөн дээр шалгалт хийх явцад Улаанбаатар өртөөний тушаал дундаас Замын даргын гаргасан тушаал гарч ирсэн.

Уг тушаал буюу Замын даргын боловсон хүчнээс гарч байгаа тушаал төв дээр хүний нөөцийн албанд байх ёстой.

Хүний нөөцийн албанаас санхүү нягтлан бодох албанд очиж мөнгө нь гаргаж өгөх ёстой.

Энэ тушаалыг гаргасан хүн Н.Б гэдгийг олж тогтоосон.

Хурал дээр аудитийн тайлан  үнэн эсэх эсвэл Н.Бгийн  тайлан үнэн эсэх талаар хуульч нар тайлбараа гарга гэсэн.

Үүн дээр би аудитын албаны тайлан үнэн зөв байна гэдгийг хэлсэн. Улаанбаатар төмөр замд ажилласан жилийг тооцох дүрэм журмуудыг боловсруулахад оролцсон хүн би өөрөө учраас НЗД-гийн удирдсан хурал дээр энэ зөрчил дээр хуульчийн зүгээс оролцсон. 

Хурлаас юу харагддаг бэ? гэхэд 10 жилийн сургуулийг төгсөнгүүтээ 1982  онд Ш.Б Төмөр замын техникумд суралцахаар элсэн ороод 1986 онд төгссөн байдаг. Гэтэл Төмөр замын техникумд суралцсан хүний жилийг Улаанбаатар төмөр замд ажилласан жилд тооцож 33.2 жилийг 35.5 жил гэж тооцон 2 сарын тэтгэмжийн мөнгө илүү олгосон байсан.

Хурал дээр өөрөөс нь яагаад энэ хугацааг оруулсан тухай тайлбар авахад зуны амралтын хугацааг хасаад 2 жилээр тооцсон гэсэн үндэслэлгүй тайлбар гаргасан. Хэрэв Улаанбаатар төмөр замд “Хөдөлмөрийн гэрээ”-тэй байж байгаад Улаанбаатар төмөр замын зардлаар  их дээд сургуульд  сурсан бол тасралтгүй хугацаанд тооцно гэсэн заалт бий.

Гэтэл тэтгэмж авагч  1986 онд сургуулиа төгсөөд Багануур өртөөнд хувиарлагдан ажилласан.

Тиймээс 1986 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хугацааг тасралтгүйгээр ажилласанд тооцно гэж журмаар зохицуулсан. Иймээс 6.031.534 төгрөг илүү олгож Улаанбаатар төмөр замд хохирол учруулсан нь тогтоогдсон.

          Энэ хурлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн  Б/237 дугаартай тушаал гарсан. Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг үндэслэн гаргасан.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1.2 дахь хэсгийн заалтыг хэлж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж яриад байна. Энэ заалт хохирол, төлбөр төлүүлэх шийдвэр гаргана  гэсэн байгаа.

          Өөрөөр хэлбэл тухайн тушаал дээр 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Бгаар 6.031.534 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхийг хүний нөөцийн албаны даргад даалгаж шийдвэрлэсэн. 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах гэсэн заалт бий.

          Уг заалтаар сахилгын шийтгэл ногдуулж Н.Бг ажлаас халах тухай сахилгын шийтгэлийн санал гарсан.

          Тэгэхээр би энэ хүн 35 жил улсад ажилласан юм байна. 2 жилийн дараа тэтгэвэрт гарах тул энэ настай хүн өөр байгууллагад ажилд орох  боломж нь хязгаарлагдмал учир нэг шатлал бууруулан салбар нэгжийн боловсон хүчнээр ажилуулах саналыг оруулаад энэ ажлаас халах сахилгын шийтгэл  албан тушаал бууруулах сахилгын шийтгэл болсон.

          Төмөр замын дээд сургуульд 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаа хүлээн ав гэсэн боловч тухайн хүн зөвшөөрөхгүй байна гээд хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах комисст гомдол гаргасан.

          Хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах комисс 10 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг гаргаад энэ асуудлыг бүгдийг нь хэлэлцээд өөр боловсон хүчин тооцоог нь гаргаад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзсэн.

          Та энэ дээр үнэхээр үндэслэлгүйгээр буруу тушаал шийдвэр гаргасан байна гээд Н.Бгийн гомдлыг хүлээн авахгүй гэсэн.

         Дүүргийн маргаан таслах комисс мөн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5, 5.3.8 дахь хэсгийг ярьж байна. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5 дахь хэсэг бол нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс илүү хохирол учруулсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн нь энэ хүн тухайн хүнтэй холбоотой тушаал шийдвэр гаргах гэж байгаа бол энэ хүнтэй хамтын амьдралтай гэж хэлээд тушаал шийдвэр  гаргах боломжгүй гэдгээ хэлэх ёстой.

         Энэ талаар хүний нөөцийн албаны дарга болон бусад албан тушаалтанд мэдэгдэлгүй тушаалыг гаргасан. Энэ тушаалыг, мөнгийг Улаанбаатар төмөр замын удирдах газраас гаргахгүй яагаад өртөөнөөс гаргаж байгаа бэ? Хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж танилцуулаагүй гэж байгаа нь 2022 оны 01 дүгээр сар гэхэд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлээгүй байгаа нь хүний нөөцийн тушаал шийдвэр хариуцсан ажилтан өөрийхөн буюу Б.Бгийн хийх ёстой ажил.

        “Тушаал” бол хууль хэрэглээний хувьд алдаа байхгүй. 

         Эд хөрөнгийн  бүрэн харицлагийн гэрээний 4 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хохирол учруулсан нь нотлогдсон. 

         “Тушаал”-ын нэгдүгээр зүйлд зааснаар 2 удаагийн сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байна.

         Шинэ хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, албан тушаал бууруулах гэсэн сахилгын шийтгэлтэй байгаа.

         Тиймээс 41 дүгээр зүйлийн 41.4, 123 дугаар зүйлийн 123.2.4 гэсэн заалтуудыг давхар хэрэглэсэнийг нэхэмжлэгч анхаараагүй байна. Тушаалын хувьд хохирлыг нөхөн төлүүлэхээр н.Цэвээндоржид даалгасаны дагуу сөрөг нэхэмжлэл гаргасан.

         Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар коллежид сурсан гэж байна. Улаанбаатар төмөр замын хэрэг  эрхлэх газар буюу Засгийн газрын агентлаг 1982 онд дөрвөлжин тамгатай төрийн соёмботой.

         Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал бөөрөнхий тэмдэгтэй байдаг.

         Өөрөөр хэлбэл ердийн хуулийн этгээдийн тэмдэг бөөрөнхий байдаг. Ш.Быг Төмөр замын дээд сургуулийн коллежийг төгсөөд ирэхэд нь Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын тушаалаар 1986 онд Багануур өртөөнд томилсон.

         Багануур өртөөний туслах жижүүрээр ажилд авсан тушаал бий. Үүнээс эхэлж хөдөлмөрийн эрх зүйн харилцааг тоолно.

         Сурсан жил ажилласан жил хоорондоо тэс хөндлөн өөр зүйл. 

         Хөдөлмөрийн гэрээтэй ажилтан ажиллаж байгаад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зардлаар төмөр  замын их  дээд сургуульд сурвал түүнийг ажилласан жилд тооцдог. Арван жилийн хүүхэд сургуулиа төгсөөд төмөр замын коллежид сураад мал дээр гарвал түүнийг Төмөр замд ажилласан гэж тоолохгүй.

         Нийгмийн даатгалаас тэтгэмж авч сурсан гэж тайлбарлалаа.

         Энийг ойлгосонгүй тэтгэмж авч сурдаг гэх ойлголт байхгүй.

         Үндэслэлгүй тайлбар байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбаратаа:

Нэхэмжлэгч Н.Б  нэхэмжлэл гаргахдаа төмөр замын техникумд сурж байх хугацаандаа сайн дурын тэтгэвэрийн даатгал төлсөн баримтыг энэ бол сайн дурын даатгалын шимтгэл төлж байсан учраас ажилласан жилд тооцно гэж тайлбарласан.

 Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт энэ бол сайн дурын даатгал улсад төлж байсан ч ажилласан жилд хамаарахгүй гэсэн тайлбарыг өгсөн, гэжээ.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн утга нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны  02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дотоод аудитын газар Улаанбаатар өртөөний санхүүгийн албанд шалгалт хийсэн.

Уг шалгалтаар Ш.Бд тэтгэмжийг илүү олгосон замын даргын шийдвэр илэрсэн. Н.Амарбаясгалан даргын удирдаж хийсэн шуурхай хурлаас Н.Б энэ тушаалын төслийг боловсруулсан байна.

Б.Бг албан тушаалын байдлаа ашиглан төсөл боловсруулахдаа бусдад давуу эрх олгосон байна гэж үзээд Н.Бгаар илүү олгосон 6 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан. Н.Б Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагийн гэрээгээр ажиллаж байсан.

Иймээс Н.Бгаар “Хөдлөмөрийн гэрээ”-гээр байгууллагад ажиллаж байхдаа дүрэм журам зөрчиж учруулсан хохирол 6.031.534 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Замын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн А/190 дугаартай “Тушаал”-ын гуравдугаарт тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд Улаанбаатар төмөр замд тасралтгүй ажилласан жилийг буруу тодорхойлж үүний улмаас тэтгэмжийг үндэслэлгүй эсвэл илүү тооцож олгосон тохиолдолд буруутай ажилтан хохирлыг барагдуулна” гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131, 132 дугаар зүйл энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тооцооллыг хийсэн үйл баримтыг нэхэмжлэгч Н.Б өөрөө үйлдсэн.

Тиймээс хуулийн дагуу сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй, гэжээ.

 

          9.Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

           Миний бие сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

           МОХННийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/237 дугаартай надад сахилгын шийтгэл ногдуулах албан тушаал бууруулах “Тушаал”-ыг гаргахдаа хүний нөөцийн албаны  тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтэн Н.Б зохих этгээдээр дүгнэлт гаргуулахгүй Замын даргын 2020 оны А/195 дугаар “Тушаал”-ыг зөрчиж 6.031.534 төгрөгийг илүү олгосон нь Дотоод аудит хяналт шалгалтын төлөвлөгөөт хяналт шалгалтаар тогтоогдсон.

           Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан.

           Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж мөн өдрөөс хүний нөөцийн албаны тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж хүний нөөцийн албанд шилжүүлж 6.031.534 төгрөгийг байгууллагад буцаан төлөхийг даалгасан нь  үндэслэлгүй гэж үзэж байна.

           Тэрээр Б/237 дугаартай “Тушаал”-ын 2 дугаар зүйлд дурьдсан 6.031.534 төгрөгийг буцаан төлөх гэснийг үндэслэлгүй. МОХННийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/850 дугаартай “Тушаал”-аар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг баталсан бөгөөд энэхүү журмын 1 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэгт захирамжлах, удирдлага зохион байгуулалтын болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичгийн агуулга тус хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хууль эрх зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн ажилтнаар хянуулан санал авсан байна гэж заасны дагуу би өөрөө Ш.Бтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын төслийг  боловсруулан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хууль зүйн албаны орлогч дарга болон бусад эрх бүхий хүмүүсээр хянуулж гарын үсэг зуруулсны дараа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын Б-1-610 дугаартай тушаалыг Ш.Бд холбогдох Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг үндэслэлээ Замын даргад хэлсэн. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  зүгээс Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан.

         Гэтэл тус эрх бүхий байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гарсан. 

         Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

         10. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

         11.Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаартай “Н.Бд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөрийн  гэрээг дуусгавар болох тухай”, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд авах тухай”, 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б-1-159 дугаартай “Ш.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, “Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын тушаал”, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Г.Минжмаатай байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/05 дугаартай Б.Уранцэцэгтэй байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Ажил хүлээлцсэн хуудас”, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, 

        

12.Хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10/2408 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэг Улаанбаатар төмөр замын П.Ариунаа, А.Цэндзаяа нарт олгогдсон “Итгэмжлэл”, 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, 2022  оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А-195 дугаартай “Журам шинэчлэн батлан тухай”, 2020  оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-195 дугаарын хавсралт “Улаанбаатар төмөр зам ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам”, “Тэтгэвэр тогтоолгосон ажилтанд тэтгэмж олгох журам”, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай “Улаанбаатар төмөр замын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл”, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1/213 дугаартай “Н.Бг ажилд түр авах тухай”, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18/193 дугаартай “Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн алба Н.Б танаа”, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндоржийн тайлбар гаргах нь”, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/1/610 дугаартай Ш.Бтай байгуулсан “Хөдөлмөрийн  гэрээг цуцлах тухай”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/850 дугаартай “Журам батлах тухай”, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б-05 дугаартай “Төмөр замд тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай”, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/4635 дугаартай Санхүүгийн зохицуулах хороо “Хариу хүргүүлэх тухай”, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/2258 дугаартай Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Тодруулгын хариу”, Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэгийн замын дарга Д.Жаа “Ажлын байрны тодорхойлолт”, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Б.Батболдын “Ажлын байрны тодорхойлолт”, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14/725 дугаартай Цагдаагийн ерөнхий газар тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газраас “Мэдээлэл, баримт, бичиг гаргуулан авах тухай”, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Н.Бтай байгуулсан “Хөдөлмөрийн  гэрээ”, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-143 дугаартай тоот тушаалын хоёрдугаар хавсралт 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1/453 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож ажилд авах тухай”, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1/346 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилд авах тухай”, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал “Н.Бд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1/213 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал “Н.Бг ажилд түр авах тухай”, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/3/07 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал “Чөлөө олгох тухай”, 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/65 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлэх нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал “Албан тушаалын нэр өөрчлөх тухай”, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлын байрны тодорхойлолт”, Удирдлага асуудал  хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогтын “Ажлын байрны тодорхойлолт”

 

         13.Шүүхийн журмаар Н.Бтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, хүний нөөцийн албан тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний “Ажлын байрны тодорхойлолт”, Н.Бгийн “Цалин хөлсний тодорхойлолт”, цалингийн задаргаа

Улаанбаатар төмөр замын Багануур өртөөний даргын 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай “Тушаал”, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Т-63/01/08 дугаартай “Улаанбаатар өртөөнд хийх төлөвлөгөөт шалгалтын удирдамж”, Улаанбаатар төмөр замын “Хэрэг эрхлэх газрын 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/72 дугаартай Тушаал”, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын 1996 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай “Тушаал”, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-385 дугаартай тушаалын хавсралт “Улаанбаатар төмөр замын дотоод аудитын хяналт шалгалтын албаны дүрэм”, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/404  дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт “Улаанбаатар төмөр зам ХХН Хөдөлмөрийн дотоод журам”, Монгол-Зөвлөлтийн хувь  нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам Нийгэмлэгийн дүрэм, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-125 дугаартай “Тушаал”, Улаанбаатар төмөр замын даргын 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/33 дугаартай “Тушаал”, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын “Дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журам”, Дотоод аудит хяналт хйисэн Т-81/01/08 дугаартай “Удирдамж”, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-516 дугаартай Тушаал, тушаалаар батлагдсан Албаны дүрэм, Хяналт шалгалт явуулах журам, МОХНН Улаанбаатар төмөр замын даргын баталсан удирдамж, хөтөлбөр, МОХНН Улаанбаатар төмөр замын “Хөдөлмөрийн дотоод журам”, МОХНН “Улаанбаатар төмөр замын дүрэм”, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагч н.Барсболдын Ажлын байрны тодорхойлолт, “Хөдөлмөрийн гэрээ”-г өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

       1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

        2.Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Миний гүйцэтгэж байгаа ажил үүрэг хөдөлмөрийн гэрээнд тодорхой этгээдээр дүгнэлт гаргуулахаар тусгайлан заагаагүй. Хариуцагч байгууллагын мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журамд энэ заалт байхгүй. Шийдвэрийн төслийг тухайн асуудал хариуцсан бүтцийн нэгж төлөвлөх бөгөөд чиг үүргээс хамаарч харьяалах салбар нэгжийн даргаас зөвшөөрөл авдаг. Би тушаалыг гаргахдаа энэ заалтын дагуу шууд харъяалах эрх бүхий албан тушаалтнуудад нооргоор хянуулахад тушаал гаргахыг зөвшөөрсөн. Зөвшөөрсөн учраас бланкан дээр гаргасан. Ш.Бы тушаал  шийдвэрийг гаргахдаа холбогдох бичиг баримт матералууудыг эх хувиас нь судлан шинжлээд төсөл ноорогийн ард хавсаргаж бүх хүнд танилцуулсан. Ш.Бы 1982-1986 онд Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын шийдвэрээр Улаанбаатар төмөр замын техникумд цалинтай буюу нийгмийн даатгалын тэтгэмж болох 5 төг 90 мөнгө авч, татварт 05 мөнгийг суутгуулан төлж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичилттэй байгаагаар нотлогдоно. Би тушаалыг гаргаагүй. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/192 дугаартай даргын тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр их дээд сургууль, коллежид удирдлагын албан ёсны тушаал шийдвэрээр суралцсан бол тасралтгүй ажилласан жилд тооцно гэснийг баримталсан. Мөн төмөр замд ажиллаагүй боловч тасарсан хугацааг оруулж тооцно гэснийг үндэслэн 18 сарын тэтгэмж олгоно гэдэг төслийг бэлтгээд Замын даргаар төслийн ноорог, үндсэн шийдвэрийг батлуулсан учраас зохих ёсоор хууль, дүрмэнд зааснаар үүргээ биелүүлсэн” гэж тайлбарлав.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар О.Баясгалан, П.Ариунаа, А.Цэндзаяа нар “Нэхэмжлэгч Ш.Бы тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг олгохдоо төмөр замд тасралтгүй ажилласан жилийг буруу тооцон Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны А/195 дугаартай Тушаал, журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4 дэх хэсэгт заасан Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр их дээд сургууль, коллежид нийгэмлэгийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй чиглэлээр удирдлагын тушаал шийдвэрээр сурсан бол тасралтгүй ажилласан жилд оруулан тооцно гэсэн заалтыг зөрчиж Ш.Бы 1982-1986 оны хооронд сургуульд сурч байсан 4 жилийг оролцуулан тооцохдоо түүний өвөл, зуны амралтыг хасаж, 2 жилийг нэмж тооцохдоо зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дүгнэлт гаргуулахгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг гаргасан” гэж татгалзлаа илэрхийлэв.

 

        4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

      А.Үндэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

      5.Нэхэмжлэгч Б.Б МОХНУТЗН нийгэмлэгт хүний нөөцийн тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь МОХНН Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б-1-453 дугаартай “Тушаал”-аар тогтоогдож байна.

 

       6.Ажил олгогч болон ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулагджээ.

 

       7.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу албан тушаал бууруулсан гэж үзэх үндэслэл болдог. 

 

       8.Хариуцагч МОХНУТЗН даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-2-37 дугаартай “Тушаал”-ын Тушаах” хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 83 дугаар зүйлийн 83.3,123 дугаар зүйлийн 123.2.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2, МОХНУТЗН Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5, 5.3.8, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2 дугаар зүйлийн 2.7, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з”,”и” заалт, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалангийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

       9.Ажил олгогч “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн хууль”-д заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.

 

       10.Хариуцагч байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу нэхэмжлэгч Б.Бтай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй талаар зохигчдын хэн аль маргаагүй бөгөөд ажилтантай “Хөдлөмөрийн гэрээ” байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй тухайд ажилтныг буруутгах үндэслэлгүй.

 

       11.Иймээс “Хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол ажилтны эрх зүйн байдал “Хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу ажиллаж байгаа ажилтантай адил байхаар үздэг.

 

       12.Түүнчлэн “Хөдлмөрийн тухай” хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан албан тушаал бууруулах зөрчлийг нэхэмжлэгч гаргасан бол энэ нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

       13.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмнө нь дагаж мөрдөн хэрэгжүүлж ирсэн жишиг хүний нөөцийн тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтний “Ажлын байрны тодорхойлолт”-ыг шүүхэд нотлох баримтаар өгснөөс харахад нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэг буюу ажлын байрны үндсэн зорилтод хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэн ажиллах, “УБТЗ” ХНН-ийн тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, “УБТЗ” ХНН-ийн дүрэм, Хөдлмөрийн дотоод журам, Замын даргын баталсан тушаал, шийдвэр, журам заавар, баримт бичиг, тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, хүний нөөцийн бодлогын баримт бичгийг үйл ажиллагаандаа удирдлага болгож ажиллахыг заажээ.

 

     14.Дээрх ажлын байрны тодорхойлолтын дагуу нэхэмжлэгч үүрэг хүлээж ажиллаж байсан талаар маргахгүй байна.

 

     15.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Улаанбаатар төмөр замын техникумын захирлын 1982 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 248 дугаартай “Тушаал”-д 1982-1983 оны хичээлийн жилд Ардын боловсролын яамны томилолтыг үндэслэн Тушаах нь: Доорхи нэр бүхий сурагчдыг шинээр 1 дүгээр ангид элсүүлэн суралцуулсугай. Нэг. Төмөр замын ашиглалтын 1-Б анги гээд 1-31 хүртэл сурагчдын нэрсийг дугаарласан байх бөгөөд 18 дугаарт Шар овогтой Б гээд нэр бүхий сурагчдад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 100 төгрөгийн стипент олгохыг ерөнхий ня-бо н.Буянравжих, ахлах ня-бо н.Цэцэг нарт зөвшөөрсүгэй” мөн Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргын 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Техникум төгсөгчдийг ажилд томилох тухай” Б-1-159 дугаартай “Тушаал”-ын 29 дугаарт Шар овогтой Быг Багануур өртөөний мэдэлд томилж ажиллуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

     16.Харин талууд Ш.Быг 10 жилийн сургуулиа төгсөөд 1982-1986 оны хооронд Төмөр замын техникумын сургуульд суралцсан талаар маргахгүй байна.

 

     17.Иймээс Ш.Б Улаанбаатар төмөр замын буюу байгууллагын зардал болон хүсэлтээр Төмөр замын техникумын сургуульд суралцаж байсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

      18.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б ажлын үндсэн чиг үүргийнхээ дагуу тус байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Ш.Бы ажилласан байдлын жилийг тооцсон төслийг боловсруулахдаа түүний 1982-1986 оны хооронд Төмөр замын техникум сургуульд суралцсан 4 жилийн хугацааг тооцохдоо 2 жилийг оюутны өвөл, зуны амралттай байсан гэж үзээд хасаж, үлдсэн 2 жилийг Төмөр замд ажилласан гэдэг үндэслэлээр тооцсон нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн МОХНН Улаанбаатар төмөр замын даргын А/195 дугаартай “Тушаал”-ын нэгдүгээр хавсралт буюу “УБТЗ” ХНН-т тасралтгүй ажилласан хугацааг тооцох журмын /Гурав. Тасралтгүй ажилласан хугацааг үргэлжлүүлэн тооцох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4 дэх хэсгийг зөрчсөн болох нь Дотоод аудит хяналт шалгалтын тайлангийн нэгтгэлийн зөвлөмжийн эрх зүйн хэрэгжилтийн чиглэлийн 2 дахь заалт, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Т-63/03/17 дугаартай Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалгалтын Албаны байцаагчийн акт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны  12 дугаар сарын 02-ны өдрийн 6/4635 дугаартай Албан бичиг, “Монгол даатгал” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1372 дугаартай Албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/2252 дугаатай Албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

        19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагчийн татгалзлыг нотлох баримтаар нотлож, няцааж чадахгүй байх тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн тушаал үндэслэл бүхий болжээ гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

       20.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон тайлбарласан 1994 оны А/125, 1996 оны А/61, 1999 оны А/72, 2016 оны А/142, 2019 оны А/56 дугаартай тушаалуудыг Улаанбаатар төмөр замын даргын холбогдох “Тушаал”-уудаар хүчингүй болгож шийвдэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

         Б.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

         1.Нэхэмжлэгч Б.Бгаас байгууллагад учруулсан хохирол 6.031.534 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж байна.

 

         2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “ажилтан Б.Б хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдааз зохих этгээдээр дүгнэлт гаргуулахгүй Замын даргын 2020 оны А/195 дугаартай “Тушаал”-ыг зөрчин бусдад 6.031.534 төгрөгийн тэтгэмж илүү олгосон учраас нэхэмжилж байна” гэж тайлбарлав.

 

         3.Нэхэмжлэгч Б.Б татгалзлаа “миний бие хянах ёстой хүмүүсээр нь төслөө хянуулсан. Өмнөх Замын даргын тушаалаар Ш.Б Төмөр замын технекумын сургуульд суралцсан тул тушаал шийдвэрийн дагуу ажилласан жилд оруулан тооцсон учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлэв.

 

         4.Шүүх МОХНУТЗН даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-2-37 дугаартай нэхэмжлэгч Б.Бд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй гэж үзээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг тушаалтай холбоотой байгууллагад учруулсан хохирол 6.031.534 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гнэ үзлээ.

     

       5.Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-2-37 дугаартай “Тушаал”-ыг хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

      

       6.Мөн 2 дугаар хавтас хэргийн 3-65 75-78 джгаартай хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

      

       7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 111.455 төгрөг, нэхэмжлэгчийн цалин гаргуулах нэхэмжлэлийн шардлага 20.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 111.455 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

     

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

       115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч МОХНН Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох МОХНУТЗН даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б-2-37 дугаартай “Тушаал”-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 20.000.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 6.031.534 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангасугай.

           

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 111.455 төгрөг, нэхэмжлэгчийн цалин гаргуулах нэхэмжлэлийн шардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 111.455 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА