Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02729

 

 

 

 

 

 

2022 06 13

101/ШШ2022/02729

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* байр, Улаанбаатар ******* ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******-р гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,220,349 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд иргэн Ш.тай 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 16,875,000 төгрөгийг ******* үйлчилгээний автомашин авч, ******* үйлчилгээ эрхлэх зорилгоор сарын 3 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний хугацаанд ковидын улмаас зээлийн гэрээнд хэд хэдэн удаа өөрчлөлт орсон бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр гэрээний сард төлөх төлбөрийн хэмжээг 550,000 төгрөг байсныг өөрчлөн 660,000 төгрөг болгож хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл 72 cap гэж өөрчлөн байгүулсан юм. Зээлдэгч гэрээний үүргээ анх зээл авснаас хойш дутуу биелүүлж байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 11 нд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Гэрээ цуцлагдах үед зээлийн төлбөрийн 15,830,974.22 төгрөгийн үлдэгдэл, хүүгийн 1,0*******,025.78 төгрөгийн үлдэгдэл нийт 20,945,797.22 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна. Энэ төлбөрөөс Ш. нь 7,917,000 төгрөгийг төлж 13,028,797.22 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Энэ үлдэгдэл дээр тээврийн хэрэгслийн татвар төлхөөр зээлсэн 71,252 төгрөг, мөн торгууль төлхөөр зээлсэн 50,300 төгрөгийг нэмээд нийт 13,150,349.22 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон байна. Иймээс дээрх төлбөрүүдийг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байнагэжээ.

 

-Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

ХХК нь 2019.11.07-ны өдөр иргэн Ш.тай зээлийн гэрээ байгуулан 16,875,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатайтаар зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд Фидуцийн гэрээ байгуулан зээл олгогч нь өмчлөлдөө улсын дугаартай Хьюндай маркийн автомашиныг шилжүүлэн авсан. Тyc автомашиныг зээлдэгч нь Такси үйлчилгээ эрхлэх гэрээний дагуу ашиглаж сард 770,000 төгрөгийг ХХК-д төлөх байдлаар зээлийн гэрээний үүргийг хангахаар тохиролцсон. Гэтэл зээлдэгч нь 2019.11.30 өдрөөс 2021.05.28-ны өдрийн хооронд 16 удаагийн төлөлтөөр нийт 5,805,406 төгрөг төлсөн байна. Энэ хугацаанд хүүгийн төлбөр 9,876,203 төгрөг болсон ба зээлдэгчийн төлсөн төлбөрөөс 4,761,380 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцож хассан. Үлдсэн 1,0*******,026 төгрөгийг үндсэн зээлийн төлбөр болох 16,875,000 төгрөгөөс хасаж тооцоход үлдэгдэл төлбөр 15,830,974 төгрөг болж байна. Улмаар 2021.08.17-ны өдөр зээлдэгчийн гэрээг дүгнэн дуусгавар болгоход дараах өр төлбөртэй байна. Үүнд: Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 15,830,974 төгрөг, Хүүгийн төлбөр 5,114,823 төгрөг, Тээврийн хэрэгслийн татварын төлбөр 71,252 төгрөг, Торгуулийн төлбөр 50,300 төгрөг, нийт төлбөр 21,067,349 төгрөг байна.

Үүнээс Ш. нь 7,917,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг тооцоход 13,150,349 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 281.1, 227.1, 227.3-т заасны дагуу нийт 13,150,349 төгрөгийг зээлдэгч Ш.аас гаргуулж өгнө үү.гэжээ.

 

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар ******* ******* ******* ХХК-ийн зүгээс Ш.тай 2019 оны 11 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ, ******* үйлчилгээ эрхлэх гэрээ, фидуцийн гэрээ зэргийг байгуулсан байдаг. Ш. нь өөрөө гэсэн 7 маркийн машиныг Улаанбаатар ******* ******* ******* ХХК дээр авч ирэн, энэ машиныг худалдаж авах гэсэн юм танайх зээл олгож өгнө үү, энэ машиныг танай компанийн нэр дээр ******* үйлчилгээнд явах байдлаар зээлсэн 16,875,000 төгрөгөө ******* үйлчилгээнд явах байдлаар төлье гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Гэхдээ эхлээд мөнгийг авахдаа зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ 37 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр тухайн зээлийн гэрээг байгуулсан. Машиныг Улаанбаатар ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Фидуцийн гэрээгээр машиныг эзэмшиж, засвар үйлчилгээ хийх зөвшөөрлийг олгож, ******* үйлчилгээ эрхлэх гэрээг байгуулсан байгаа. 2019 оны 11 сарын 30-наас 2021 оны 5 сарын 25-ны өдрийн хооронд Ш.ын зүгээс нийт 5,805,406 төгрөгийг төлсөн байдаг. Энэ хугацаанд бодогдсон зээлийн хүүгийн хувьд 9,876,203 төгрөг бодогдсон, Ш.ын төлсөн нийт 5,805,406 төгрөгөөс 4,761,380 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасаж үлдсэн төлбөрийг үндсэн зээл болох 16,875,000 төгрөгөөс хасаж тооцсон байгаа. Нийт 26,751,200 төгрөгөөс 5,805,406 төгрөгийг Ш. төлсөн. Энэ хугацаанд татвар 71,522 төгрөг, торгууль 50,300 төгрөгийг Улаанбаатар ******* ******* ******* ХХК-ийн зүгээс төлсөн. Гэрээнд заасан машиныг буцаан авахад 7,913,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Энэ дүнгүүдийг хасаж тооцож нийт үлдэгдэл 13,150,349 төгрөгийн Ш.аас гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Улаанбаатар ******* ******* ******* ХХК нь тус дүүргийн шүүхэд иргэн Ш.т холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.    Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй тодорхойгүй тухайд:

Нэхэмжлэлийн шаардлага хэсэгт дурдсан 12,220,349 төгрөгийг хэрхэн тооцоолсон нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн агуулга хэсэгт 13,150,349.22 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нэхэмжилсэн байна.

2. Нэхэмжлэлийн агуулга нь тооцооллын алдаатай тухайд: Нэхэмжлэгч гэрээ цуцлагдах үед зээлийн төлбөрийн 15,830,974,22 төгрөгийн үлдэгдэл, хүүгийн 1,0*******,025,78 төгрөгийн үлдэгдэл, нийт 20,945,797,22 гэсэн нь тооцооллын алдаатай байна. 15,830,974.22+1,0*******,025,78=16,875,000 төгрөг болно. Үүнээс хариуцагчийн төлсөн 7,917,000 төгрөгийг хасахад: 16,875,000-7,917,000=9,079,552 төгрөг үлдэх ёстой. Гэвч нэхэмжлэгч: 15,930,974.22+1,0*******,025,78=20,945,797,22 төгрөг. Үүнээс хариуцагчийн төлсөн 7,917,000 төгрөгийг хасахад: 20,945,797.22-7,917,000=13,150,349.22 төгрөг гэж буруу тооцоолсон байна.

3. Гэрээний нөхцөлөөс хүүтэй холбоотой хэсгийг нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр өөрчилсөн тухайд: 2019.11.07-нд анх зээлийн гэрээ байгуулахад Гэрээний хугацаанд буюу 37 сарын хугацаанд хүү 3 хувь байсан. Гэвч гэрээний хугацаанд харилцан тохиролцолгүй, нэг талын санаачилгаар нэг сарын 3 хувь болж өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөх явцад би зээлийн төлбөрөө хожимдуулж байсан учир маргаан хийлгүй, хойшлуулж орхидог байсан. Зээлийн хүү анх гэрээ байгуулснаас хойш өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд зээлийн хүү анх гэрээ байгуулах үеийнхээр буюу 37 сарын хүү 3% буюу дараах тооцооллоор байх ёстой. Үүнд: Үндсэн зээл 16,875,000 төгрөгийн 37 сарын хүү нь 3% нь 506,250 төгрөг болно. Нэг сарын хүү 506,250 төгрөгийг 37 сард хуваахад нэг сарын хүү 13,683 төгрөг болно. Зээлдэгч 7,917,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчтэй маргах зүйлгүй байгаа. Зээлдэгчийн төлсөн 7,917,000 төгрөгөөс 4,761,380 төгрөгийг хүүгийн төлбөрт суутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээ байгуулснаас хойш 22 сарын дараа гэрээг зээлдүүлэгч талын санаачилгаар цуцалсан. Энэ хугацааны хүү нь 13,683 төг *22 cap = 301,026 төгрөг болох ёстой. Гэтэл нэхэмжлэгч 301,026 төгрөгөөр биш 4,761,380 төгрөгөөр тооцож хариуцагчийн төлсөн төлбөрөөс хасч байгаа тооцоог үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгч автомашиныг хурааж авсан тухайд:

Ш. нь зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дүнтэй дүйцэх үнэлгээ бүхий буюу 16,875,000 төгрөгийн үнэ бүхий автомашин авсан. Улмаар зээлдэгч тал гэрээгээ цуцалж 2021.08.17 өдөр тус автомашинаа буцааж авсан. Тус автомашины үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан зээлийн үлдэгдлийн тодорхойлолтуудад дараах байдлаар тусгасан: Үүнд: 2020.03.17 өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолтод 16,916,408 төгрөг байсан, 2020.05.01 өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолтод 17,537,646 төгрөг, 2020.05.31 өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолтод 20,926,772 төгрөг тус тус байсан. Ийнхүү хураасан автомашины үнийг зээлдэгчийн төлөх ёстой хүүгийн төлбөрөөс хасч тооцох ёстой гэж үзэж байна. Автомашины татвар-71,252 төгрөгөөс 69,752 төгрөгийг, торгууль-50,300 төгрөгөөс 50,000 төгрөг төлөхийг тус тус төлөхөд маргах зүйлгүй байна. 2021.08.17 өдөр тус компанид автомашинаа зээлийн төлбөрт тооцуулан хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэлийн шаардлагад 20,926,772 төгрөгийн үнэ бүхий автомашинаа хүлээлгэн өгсөн учир одоо төлбөргүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт манайх мөнгө зээлж гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар бид нар машиныг авч ирээгүй, машиныг дүнг зээлийн гэрээ болгож байгууллагаас мөнгө өгсөн зүйл байхгүйгээр машин авсан байгаа. Энэ машины мөнгийг *******нд явж өдөр болгон бага багаар төлнө гэж тохирсон. Анх авахад 16,875,000 төгрөг байсан гэдэг дээр маргах зүйл байхгүй. Мөн татвар 71,522 төгрөг, торгууль 50,300 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 5,805,406 төгрөгийг машиныг эзэмшиж ашиглаж байх явцад байгууллагад төлсөн гэдэг дээр маргах зүйл байхгүй. Маргаж байгаа зүйл нь 16,875,000 төгрөгийн хүүн дээр маргаж байгаа. Нэхэмжлэгч талаас 4,761,380 төгрөгийн хүү бодогдсон гэж байгаа. Үүнийг сарын 3 хувь байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нарын зээлийн гэрээний 2.2 дэх хэсэг дээр зээлийн хүүг 3 хувь гэсэн байгаа. Хариуцагч тал үүнийг сарын 3 хувийн хүү гэж ойлгохгүй, гэрээний хугацаанд 3 хувь гэж ойлгож байгаа. Соната 7 маркийн автомашин худалдаж авч байх үед зах зээлийн ханшнаас өндөр үнэлгээтэй байсан. Гэрээний хугацаанд 3 хувийн хүү тооцно, боломжтой ашигтай гэрээ байна гэж харан гэрээ байгуулсан байгаа. 2019 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн 8 сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөх хүртэл хугацааны хүү нь 16,8750,00 төгрөгөөс 3 хувийг нь бодоход 506,250 төгрөг байх ёстой гэж үзэж байгаа. Ингэхээр бид нарын төлсөн 5,805,406 төгрөг нь хасагдахдаа 4 сая төгрөгийн хүү хасагдах ёсгүй. Энэ нь 506,250 төгрөг хасагдах ёстой. Үлдсэн нь үндсэн зээл буюу 16,875,000 төгрөгөөс хасагдах ёстой гэж үзэж байгаа. Мөн машины үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нар машиныг 2021 оны 8 сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Энэ үед машиныг хүлээлгэн өгсөн тухайн акт үйлдсэн байдаг. Сая өгсөн машин хүлээлгэн өгсөн актыг харах юм бол онц ноцтой хэмжээний мөргөлдсөн, мотор цохисон юм уу, үндсэн эд ангид нь учирсан доголдол байхгүй байгаа. Ихэвчлэн хэвийн гэж үзсэн байдаг. Мөн 8 сарын 12-ны өдөр хүлээн авахдаа автомашин хэвийн байна гэсэн тухайн үед хариуцагч автомашины ******* үйлчилгээг хийж явж байсан, боломжийн машин байна гэж хэлэн хүлээн авсан байгаа. Үнэлгээг 2021 оны 12 сард гаргасан байгаа. Үүн дээр нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийж үзсэн. Автомашины элэгдлийг тооцох гэж тогтсон хувь байгаа. Энэ хувиас 1 дахин буруулж үнэлгээ гаргасан байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Жилд 1,6 хувиар бууруулна гэсэн журам байгаа. Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журмыг сангийн яамнаас баталсан, энэ дээр суудлын автомашиныг 6 жил тутамд 16,6 хувиар үндсэн үнийг нь бууруулж элэгдэл тооцно гэсэн дүн байгаа. Тэгэхээр бид нарын анх авахдаа 16 сая төгрөг байсан машиныг 2 жилийн дараа үнэ нь 1 дахин буурсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд ч гэсэн зөрүүтэй байгаа. 8 сард хүлээн авсан машиныг яагаад 12 сард үнэлгээ хийлгэж байгаа вэ, мөн үнэлгээ хийлгэхдээ манай талыг байлцуулаагүй. Нэг нь хувийн үнэлгээний компани дуудаж үнэлгээ хийлгэсэн байгаа. Тэр үнэлгээ нь маш бага 7 сая төгрөгөөр тооцсон байгаа. 16 сая төгрөгийн үнэтэй байсан машин 2 жилийн дотор 7 сая төгрөг болох боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс машин ийм бага үнэтэй биш, 16 сая төгрөг биш юм аа гэхэд 13 сая, 14 сая төгрөг барих ёстой гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3-27 дугаар тал, 43-******* дугаар тал, 59 дугаар тал, 71-80 дугаар тал, 102-105 дугаар талд авагдсан баримтуудыг, хариуцагчаас 30 дугаар тал, 49-51 дугаар талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр хавтаст хэргийн 82-93 хуудсанд шүүх хуралдааны үед гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн, 106-117 дугаар талд нотлох баримтууд бүрдүүлэх ажиллагааг хийсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Улаанбаатар ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ш.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,150,349 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлээс татвар, торгуульд төлсөн /71,252+50,300/ 121,552 төгрөгийг төлж, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг шаардсан гэж тайлбарлаж, хариуцагч нь зээлийн мөнгийг бодитоор зээлдэгчид өгөөгүй тул зээлийн болон фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

3. Талуудын хооронд зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, ******* үйлчилгээний гэрээнүүд байгуулагдсан ба шүүх дараах дүгнэлт хийлээ.

Нэхэмжлэгч Улаанбаатар ******* ******* ******* ХХК, хариуцагч Ш. нар нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16,875,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 2019.11.07-ны өдрөөс 2022.11.30-ны өдрийг хүртэл 37 сарын хугацаатай, сар бүр 770,000 төгрөг, ажлын 5 өдөр 35,000 төгрөг төлөх, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлэх хүртэл ******* үйлчилгээний гэрээ байгуулахаар талууд тохиролцжээ.

Хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Таксийн үйлчилгээ эрхлэх гэрээгээр, Үйлчилгээ олгогч буюу Улаанбаатар ******* ******* ******* ХХК нь өөрийн болон *******йн үйлчилгээний стандартын нөхцөл шаардлагыг бүрэн биелүүлсэн Үйлчилгээ хэрэгжүүлэгчийг буюу Ш.ыг ******* дуудлагын төвөөр дамжуулан үйлчлүүлэгчтэй холбож өгөх, Үйлчилгээ хэрэгжүүлэгч нь гэрээний хугацаанд зорчигч тээвэрлэх буюу *******йн үйлчилгээ эрхлэх, Үйлчилгээ хэрэгжүүлэгч нь түүний төлөө Үйлчилгээ олгогчид хариу төлбөр төлөхөөр тохирсон байна. Мөн уг гэрээ нь Үйлчилгээ хэрэгжүүлэгч, Үйлчилгээ олгогч нарын байгуулсан ЗГ-19-080 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ бөгөөд энэхүү гэрээний үүргийн зөрчил нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил болохоор гэрээнд заажээ.

Эдгээрээс үзэхэд Ш. нь автомашинтай болох зорилгоор Улаанбаатар ******* ******* ******* ХХК-д хандаж, автомашин худалдан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, тус компанийн нэрийн дор ******* үйлчилгээ эрхэлж олсон орлогоороо зээлийн төлбөрийг төлөхөөр тохирсон байна.

Талуудын хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн ба ******* үйлчилгээний гэрээ нь уг зээлийн гэрээний нэмэлт нөхцөл болсон байна.

Гэрээний үүргийн биелэлт буюу сар бүр тогтоосон зээлийн төлбөрийг зээлдэгч тодорхой шалтгааны улмаас төлж чадахгүйд хүрч, зээлийн гэрээний хугацааг удаа дараа сунгасан болох нь хэрэгт авагдсан нэмэлт гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, зээлийн үлдэгдлийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч Улаанбаатар ******* ******* ******* ХХК нь Ш.тай байгуулсан гэрээг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр автомашины гэрээ хаасан акт үйлдэж, зээлийн төлбөрийн үлдэгдэл 20,945,797 төгрөг, үүнээс автомашиныг 7,917,000 төгрөгт тооцон хасч, татвар, торгууль 121,552 төгрөгийг тооцон нэмж, нийт авлагын дүнг 13,150,349 төгрөг гэж тодорхойлсон боловч уг актыг хариуцагч зөвшөөрч гарын үсэг зураагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.ын эзэмшиж байсан 94 06 улсын дугаартай Hyundai Sonata 7 маркийн автомашиныг 2021.08.17-ны өдөр автомашин хүлээлцэх актаар хүлээн авч 2021.12.20-ны өдөр үнэлгээ хийлгүүлсэн талаарх автомашин хүлээлцэх акт, Хөрөнгийн үнэлгээний Бэст Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч нь Ш.аас автомашиныг хүлээн авсан даруй үнэлгээг хийлгээгүй, 4 сарын дараа үнэлгээг хийлгэсэн ба ямар үндэслэлээр 16,875,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин нь 2 жилийн хугацаанд үнэлгээ буурч 7,917,000 төгрөг болсон нь тодорхойгүй тул уг автомашины үнийг 7,917,000 төгрөгөөр тооцон авсан нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ш. нь автомашиныг зээлдүүлэгчид шилжүүлэн өгч зээлийн төлбөр төлөх үүргээ дуусгавар болгосон гэж үзлээ.

Иймд хариуцагчаас түүний зөвшөөрсөн хэмжээнд буюу төлөх үүрэг бүхий тухайн автомашиныг эзэмшиж байх үеийн торгууль, татварт төлсөн 121,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,028,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь хуулийн этгээд үйл ажиллагааны зорилгоо зөрчиж зээлийн үйл ажиллагаа явуулсан гэж байгаа боловч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн дагуу явуулах үйл ажиллагаанаас бусад хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд шүүх нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас түүний төлөх үүрэгтэй 121,552 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Ш.аас торгуульд төлсөн 50,300 төгрөг, татварт төлсөн 71,252 төгрөг, нийт 121,552 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 13,028,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ