Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Д.Ганзориг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Б.Солонго

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн *******2 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд 1980 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******-******* *******-******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 06 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Гранто” маркийн - УБЯ улсын дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 “Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно гэх заалтын “а” хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийлгэхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хашаатын цав” уурхайгаас зам тавьж байгаа “ ” ХХК-ийн баазын зогсоолд зогсож байсан - УНМ улсын дугаартай том оврын ачааны Хово маркийн авто машиныг мөргөсний улмаас иргэн - УНМ улсын дугаартай Хово маркийн автомашинд мөргүүлж, түүний биед баруун дал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас нийт 3 858 000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, *******- тоотод оршин суух, ын /РД: /-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогчид 9000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн буруутай үйлдлийн улмаас гаргасан гэмт хэрэг, зөрчлийг бүрэн ухамсарлан ойлгож, буруугаа хүлээсэн бөгөөд бусдад учруулсан хохирлоо барагдуулсан болно.

Шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч С.Жамъяншарав, нартай харилцан тохиролцож, учирсан хохирлыг бүрэн барагдуулж, цаашид гомдол саналгүй тухай бичиг үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн боловч ын зүгээс шүүх хуралдааны өмнө дахин хохирлын асуудал ярьж эхэлсэн. Тухайн хохирол барагдуулах актуудыг үйлдэх үед , С.Жамъяншарав, нар нотариат дээр өөрсдийн биеэр байлцсан бөгөөд нотариатын зүгээс өөрсдийн санал гомдолгүй гэх тайлбар, үйлдлийн учир холбогдол, үр дүнгийн талаар сануулж, тайлбарлахад бүгд ойлгож байна, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн барагдсан тухай хэлж байсан.

Гэтэл хохирогч хэлсэн үг, нотариатаар гэрчлүүлсэн үйлдлээсээ ухарч дахин хохирлын асуудал ярьж, цаашид ч иргэний журмаар хохирол барагдуулах тухай нээлттэй үлдээсэн нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Миний хувьд шүүгдэгчийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлдээ: Миний хувьд санал нийлэхгүй байна. Тухайн этгээд цаашид эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой. Тиймээс хохирлыг жич нэхэмжлэх эрхтэйг хэвээр үлдээх нь зүйтэй. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү. Нотариат дээр гэрээ байгуулагдсан дүн нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээ гэдгийг хэлэхийг хүсч байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 06 цагийн орчимд “Гранто” маркийн - УБЯ улсын дугаартай, том оврын ачааны автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно.” гэх заалтын “а”-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийлгэхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хашаатын цав” уурхайгаас зам тавьж байгаа “ ” ХХК-ийн баазын зогсоолд зогсож байсан - УНМ улсын дугаартай, том оврын ачааны Хово маркийн авто машиныг мөргөснөөр хохирогч нь тус автомашинд мөргүүлж, түүний биед баруун дал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Тухайн өдөр зам ангийн түлш дууссан байхаар нь аймгаас ирж түлш аваад буцаж явахад орой 4 цаг болсон байсан. Орой болсон учир гол гараад амрахаар ярилцаад явж байтал цуг явсан хүмүүс маань нэг шил архи авсан. Нөгөө архинаас нь ууж яваад ийм зүйл болсон. буруугаа хүлээж байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг, /хх 1/

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “СБ повер” ХХК-ийн зам тавих ангид түрээсээр том оврын Хово маркийн машины жолоочийн ажил эрхэлж байсан. Миний хувьд Улаанбаатар хотоос 5 том машин, 10 жолоочийн хамт ирсэн. ... 2022 оны 11 сарын 19-ний өглөө 06 цаг ******* минутын орчимд ээлжийн ажлаа хүлээгээд миний унадаг - УНМ улсын дугаартай автомашины хажууд зогсож байх үед гэнэт тухайн компанийн түлш зөөвөрлөдөг “Жаран хөлт” гэх нэртэй том оврын автомашин ирээд миний машиныг мөргөсөн юм. Энэ үед би машинд шидэгдэж нөгөө талд зогсож байсан - УАО улсын дугаартай Хово маркийн машиныг мөргөж газарт ойчсон. Мөн миний машиныг мөргөхдөө хажууд нь зогсож байсан машинууд руу түрж давхар хохирол учруулсан үйл явдал болсон. Миний машины хажууд - УАО, - УБИ гэх улсын дугаартай 2 Хово маркийн машинууд дарааллан авто зогсоолд зогсож байсан юм. Тухайн машинууд  ертөнцийн зүгээр хойд зүгт хараад зогсож байсан бөгөөд миний машин хамгийн баруун талд нь зогсож байсан. Мөн автомашинуудад ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Нарийн оношилгоонд оруулж байж л эвдрэл гэмтлийг нь тодорхойлох байх гэж бодож байна. Миний биеийн байдлын хувьд баруун талын далны яс хугарсан гэмтэл бэртэлтэй байна. 

... осол болсон өдрөөс хойш өөрийн Хово маркийн - УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн төвд оношлуулахад, миний автомашин нь хойд редуктер, шулак хэсгээр хугарч хэвийн ажиллах буюу машин маань явах боломжгүй болсон. 4 обуд, 2 ширхэг толь, гишгүүр 2 ширхэг, төмөр карлон 2 ширхэг, хуванцар карлон 1 ширхэг, аштонкл 2 ширхэг хугарсан.

Агаар шүүгч 1 ширхэг, бөгсний гэрэл 1 ширхэг, калпак 3 ширхэг, барвоон 1 ширхэг, хойд багана 1 ширхэг, вимбром 1 ширхэг зэрэг миний машины эд зүйлс эвдэрч дахин ашигласан боломжгүй болсон. Энэ бүх хохирлын тооцоог өөрөө бодоход барагцаагаар 8,0 сая гаран төгрөгийн хохирол учраад байна. Цаашид үнэлгээний байгууллагаар хохирлын тооцоогоо нарийн гаргуулан нэхэмжлэх болно.

Мөн осол болох үед ******* гэх жолоочийн унаж явсан машин нь миний - УНМ улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь ойж намайг мөргөсөн. Энэ үйлдлийн улмаас миний далны яс хугарсан.

Мөн миний халаасанд байсан Хуавэй маркийн гар утас хугарч гэмтсэн байна. Дорнод аймагт нэг ч таних хүн байхгүй, хамаатан садан байхгүй, Люкс нэртэй буудалд байрлаж байна. Улаанбаатар хотоос машинаа засуулах гээд засварчид дуудаж байгаа.

Мөн Дорнод аймгийн төвд Меланж уурхайгаас 80 литр түлш хийлгүүлэн дан 1,2 дугаар араандаа хийж 10-20 милийн хурдтай 70 километр газарт явж ирсэн. Мөн 24 цагийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.  Нэг ээлжийн жолооч ажиллуулж байсан бөгөөд энэ хүний цалинг ч би бодож олгодог.

Иймд би миний биед учирсан хохирол болон тухайн ослын улмаас шалтгаалан үүсэж байгаа надад учирсан хохирлыг бүрэн төлүүлмээр байна. Мөн би тухайн “ повер” ХХК-тай гэрээгээр ажиллаж байсан бөгөөд 2022 оны 12 сарын -ны өдөр гэрээ дуусах байсан. Энэ ослын улмаас би үргэжлүүлэн ажиллах боломжгүй болсон учир сул зогсож байгаа ажлын өдрийн цалинг нэхэмжлэх хүсэлтэй байна.

 Гэрээнд 20,0 сая төгрөгийн цалин хөлс тооцогдож байсан. Ажиллах хугацаанд 353 цагийн цалин 12,0 сая төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 8,0 сая төгрөгөө авах боломжгүй болсон. Энэ бүхнийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн цаашид гэрээт ажлаа дуусаж барилгын компанид суурийн ажилд орох байсан энэ бүхэн цаашид үргэлжлэх боломжгүй болсон. ... хэрэг болсон өдрөөс хойш Мөнгөнгүүр эмнэлэгт далны зураг авахуулж, гэрээр 2 сарын эмчилгээ хийлгэж миний биеийн байдал одоо хэвийн байгаа. ...” гэсэн мэдүүлэг, /хх 19-23/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Дорнод аймгийн Баянтүмэн суманд Меланж уурхайгаас Хавиргын боомт хүртэл зам тавьж байгаа “ЭС БИ ” ХХК-нд гэрээгээр Хово маркийн - УАО улсын дугаартай том оврын ачааны автомашинтай тээвэрлэлт хийх ажил хийж байгаа юм. тухайн компанитай 2022 оны 11 сарын -ны өдрөөс 12 сарын 02-ны өдрийг хүртэл нэг сарын гэрээ хийж ажиллаж байгаа юм.  ... миний эзэмшлийн Хово маркийн - УАО улсын дугаартай автомашин нь 2022 оны 11 сарын 19-ний өглөө 06 цагийн орчимд, надтай хамт Улаанбаатар хотоос хамт ирсэн, гэх жолоочийн Хово маркийн - УНМ улсын дугаартай автомашины хажууд, паркалсан байдалтай зогсож байсан. Тухайн үед ээлжээ солих гээд хүлээгээд байж байсан.

Гэтэл тухайн компанийн түлшний машин болох “Гранто” маркийн - УБЯ улсын дугаартай, автомашин ирж мөргөсний улмаас ын машины хажууд нь зогсож байсан миний машиныг давхар хавсарч мөргөсөн. Энэ мөргөлтийн улмаас миний машины зүүн гар талын хаалганы шил бүхэлдээ хагарсан. Хойд тэвшний багана нь гулзайсан, зүүн талын хойд дугуйны төмөр обуд нь хагарсан. Мөн тухайн дугуйны калпак нь эвдэрсэн, хойд бөгсний гэрэл хагарсан зэрэг гэмтлүүд миний машинд үүссэн. ... Надад учирсан хохирлыг бүгдийг ******* барагдуулсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хх 26-28/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... гэх залуу нь манай дүү Бум-Эрдэнийн найз байгаа юм. ... миний Хово маркийн - УНМ улсын дугаартай том оврын автомашиныг унаж ажил хийдэг. 2022 оны 11 сарын 20-ны өдөр над руу Бум-Эрдэнэ залгаад “ эгчээ нөгөө чинь таны машинтай зам тээврийн осолд орчихжээ. ...Машин эвдэрсэн юм шиг байна.” гэж хэлсэн. ... би юу болсон талаар асуухад “нэг согтуу жолооч, том оврын машин унаж байхдаа эгнээнд зогсож байсан машинуудыг бүгдийг мөргөөд явсан байна.” гэж хэлсэн. ... Миний эзэмшлийн том оврын Хово маркийн - УНМ улсын дугаартай автомашины хохирлыг үнэлүүлээд 10 000 000 төгрөг болсон. ... үнэлүүлсэн 10 000 000 төгрөгөө авчихсан болохоор одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх -33/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... “ ” ХХК-ийн баазад 1 сарын хугацаатай ажиллах зорилгоор очсон. Шөнийн ээлжинд - УНИ улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслээр 12 цаг ажиллаж байгаад 06 цагийн орчимд баазын тээврийн хэрэгслийн зогсоолд, би өөрийн тээврийн хэрэгслээ зогсоосон. Мөн ... тээврийн хэрэгслийнхээ урд зогсож байсан. Гэтэл - УБЯ улсын дугаартай, шатахуун тээвэрлэж байсан тээврийн хэрэгсэл ын - УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочийн суудал талаас эгц мөргөсөн. Тэр үед өөрийнхөө тээврийн хэрэгслийн эсрэг талд зогсож байсан.

ын дэргэд - УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба - УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг - УБЯ улсын дугаартай шатахуун тээвэрлэж байсан тээврийн хэрэгсэл мөргөснөөс болж - УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байрнаасаа хөдөлж - УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү зэрэгцэн ойртсон. тус 2 тээврийн хэрэгслийн дунд байсан учир хавчуулагдаж дал хэсэг нь хугарч гэмтсэн. ... - УБИ улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшил ба тээврийн хэрэгслийн зүүн талын тэвш хэсгийн доод ирмэгт хонхойсон. Тээврийн хэрэгслийг ашиглахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, /хх 36/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Дорнод аймаг, Баянтүмэн сумын 2 дугаар багт авто шороон зам тавьж байгаа “Заг майнинг” гэх компанид туслах ажилтан хийдэг юм. 2022 оны 11 сарын 18-ны өдөр зам ангиас 21 цагийн орчимд аймгийн төв рүү түлшний Цистерн маркийн том оврын автомашинтай хамт ажилладаг , ******* нарын хамт хөдөлсөн. Тухайн машины жолооч нь ******* байгаа юм. Аймгийн төвд ирээд түлшээ аваад буцахад 2022 оны 11 сарын 19-ны 02 цагийн орчим болж байсан бөгөөд бид 3 зам анги руу буцахдаа 1 шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж уусан юм. д 3 архиа хувааж уухдаа машинаа зогсоож уугаагүй. Явдал дундаа л уугаад яваад байсан бөгөөд ******* машиныг жолоодож байсан. ******* нь машинаа барьж байх үедээ л архи уугаад яваад байсан. Ингээд архиа хувааж ууж дуусаад би арын суудал дээр хэвтээд унтаж байсан юм.

Өглөө нь 06 цаг өнгөрч байхад манай машин юм мөргөх шиг болохоор нь сэрсэн чинь зам анги дээрээ буцаад ирсэн байсан бөгөөд авто зогсоол дээр зогсож байсан Хово маркийн том оврын автомашины ачаа хэсгийг нь миний сууж явсан авто машин нүүр хэсгээрээ мөргөсөн байдалтай зогсож байсан. Миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй. Манай машин тухайн Хово-г мөргөхөд хажууд нь байсан 2 Хово-г түрж мөргөсөн байдалтай байсан. Манай машины жолооч нь ******* гэх залуу бөгөөд түүний хувьд жолоогоо шилжүүлсэн тохиолдол байхгүй, байнга л жолоодож байсан. -Очир бид хоёрын зүгээс *******т архи уух талаар шахсан зүйл байхгүй. Өөрөө дурандаа л архи уусан.” гэсэн мэдүүлэг, /хх 54/

Гэрч М.-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 11 сарын 19-ний өдөр цагийн орчимд аймгийн төвөөс түлш ачаад хамт ажилладаг Батболд, ******* нарын хамт зам тавьж байгаа газар руу явж байх үедээ машиндаа 1 шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тухайн үед түлшний том машинтай бид нар түлш зөөж байсан юм. Машиныг бол ******* жолоодож байсан бөгөөд ******* нь машин барьж байх үедээ архиа уугаад яваад байсан. Ингээд би нэг шил архиа хувааж уугаад унтаад өгсөн юм. Унтаж байх үед гэнэт л түс тас хийх чимээ гарах үед нь сэрэхэд би хэвтэж байсан газраасаа урагшаа унасан.

Ингээд би буугаад харах үед зам ангийн бааз дээрээ ирсэн, машин зогсоол дээр байсан том “Хово” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хажууд нь зогсож байсан 2 Хово маркийн тээврийн хэрэгслийг хавсарч мөргөсөн байдалтай байсан. Тухайн 3-н Хово маркийн машинууд нь ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон байдалтай байхад хамгийн урд нь зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн юм.” гэсэн мэдүүлэг, /хх /

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... “ ХХК”-нд түлшний няравын ажил эрхэлдэг. Манай компани Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт “Хашаатын цав” уурхайн шороон замыг тавих, зам ангийн байрлалд ажиллаж байгаа юм. 2022 оны 11 сарын 18-ны өдөр 21 цагийн үед манай түлшийг хариуцан ажиллаж байгаа Наранбаатар нь “түлш дууслаа, түлш авч ирэх хэрэгтэй байна.” гэж хэлсэн юм. Ингээд би хяналт тавих зорилгоор жижиг тэрэгтэй түлшний машиныг нь дагаж явсан. Тухайн түлшний машин нь - УБЯ улсын дугаартай, Цистерн маркийн тээврийн хэрэгсэл явсан юм. Тухайн тээврийн хэрэгсэлд жолооч нь *******, түүнтэй хамт -Очир нар явж байсан.

Зам ангийн байрлалаас тухайн өдрийн 21 цагийн орчимд хөдөлж Дорнод аймгийн төвд 23 цагийн орчимд ирцгээсэн. Аймгийн төвд ирээд түлшээ аваад 2022 оны 11 сарын 19-ний шөнө цагийн орчимд зам ангийн байрлал руу буцацгаасан. Замдаа бол хяналт тавиад явж байсан. Замдаа нэг удаа зогсох үед нь яваад очиход “автомашины хийгээ гаргаж байна.” гээд зогсож байсан. Ингээд зам ангийн байрлалд ирэхээс 4 километр орчмын зайд түлшний машинаас түрүүлж ирээд гэрт ороод байж байхад түлш авсан тайлангаа бэлтгэх гээд байж байхад зам ангийн осол болсон талаар хэлэхээр нь гараад харсан чинь манай түлшний машин, зам ангийн байрлалын зүүн урд зүгт машин парклах хэсэгт зогсож байсан 2 том оврын ачааны автомашин болох “Хово”-г мөргөж осол гаргасан байсан.” гэсэн мэдүүлэг, /хх 64/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 714 дугаар дүгнэлтэд: “1. ын биед баруун дал ясны хугарал, зүүн нүдний зовхи, дагзанд зулгаралт, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.  3. Баруун дал ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, /хх 68-69/

Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн магадлагаанд: “...******* нь “Гранто” маркийн - УБЯ улсын дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7-ын “Жолоочид дараах зүйлийг хориглоно.” гэх заалтын “а”-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийлгэхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гаргах шалтгаан болсон. ...” гэсэн магадлагаа, /хх 92/  гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 10/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 12-16/ эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 38-46/ *******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, /хх 99/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Шүүгдэгч ******* нь “ ... хохирогч хэлсэн үг, нотариатаар гэрчлүүлсэн үйлдлээсээ ухарч дахин хохирлын асуудал ярьж, цаашид ч иргэний журмаар хохирол барагдуулах тухай нээлттэй үлдээсэн нь шударга ёсонд нийцэхгүй  байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

7. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын эзэмшиж байсан Хово маркийн - УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11 811 100 төгрөгийн хохирол учруулсан нь “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар, /хх 42-*******/ мөн хохирогч ын биед “... Баруун дал ясны хугарал гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 714 дугаар дүгнэлтэээр тус тус тогтоогджээ. /хх 68-69/

8. Мөн хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч ын 500 ... 31 тоот дансанд 2022 оны 12 сарын 28-ны өдөр 9,0 сая төгрөг,  иргэний нэхэмжлэгч ын 5 ... 98 тоот дансанд 1,0 сая төгрөг тус тус шилжүүлсэн ба хохирогч нь “хохирол гомдол бүрэн барагдсан тул гомдол, саналгүй.”, иргэний нэхэмжлэгч “цаашид ямар нэгэн гомдол саналгүй байх болно.” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн баримтыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан, /хх 114-1/ иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд : “... үнэлүүлсэн 10 000 000 төгрөгөө авчихсан болохоор одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн байна. /хх -33/

9. Хохирогч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө өөрийн өмгөөлөгч Ө.Батболдоор дамжуулан “ ... ******* нь 9,0 сая төгрөг өгсөн нь үнэн. Гэтэл үнэлгээнээс үлдсэн мөнгө, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр, буудалд байрласан төлбөр гэх зэрэг хохирлууд төлөгдөөгүй байна. ... олох байсан орлогоо дараа нь нэхэмжилнэ. ... Миний хохирлыг барагдуулж өгнө үү, хохирлоо нэхэмжилж байна. ...” гэсэн хүсэлтийг гарган, буудалд байрласан баримт, замын ажлын түрээсийн техникийн цагийн бүртгэл, машин механизм түрээсийн гэрээ гэх баримтуудыг нотлох баримтаар шүүхэд өгчээ. /хх160-166/

10. Анхан шатны шүүх хохирогч ын шүүхэд гаргаж өгсөн дээрх  нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 3 858 000 төгрөгийг гаргуулж, хохирогч -д олгохоор, хохирогч ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

11. Шүүгдэгч ******* нь хохирогч ын нотариатаар гэрчлүүлсэн “хохирол гомдол бүрэн барагдсан тул гомдол, саналгүй.” гэсэн баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл  байхгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.УРТНАСАН

                      ШҮҮГЧИД                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                            З.ЭНХЦЭЦЭГ