Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг  

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ******* овогт ******* *******холбогдох 2221005280062 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Алтан-Овоо 40-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:......../.

            Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 06 цагийн орчимд “Гранто” маркийн ******* УБЯ улсын дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 “Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно гэх заалтын “а” хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийлгэхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “ гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хашаатын цав” уурхайгаас зам тавьж байгаа “Эс Би Повер” ХХК-ийн баазын зогсоолд зогсож байсан 03-76 УНМ улсын дугаартай том оврын ачааны Хово маркийн авто машиныг мөргөсний улмаас иргэн А.Ананд нь 03-76 УНМ улсын дугаартай Хово маркийн автомашинд мөргүүлж А.Анандын биед баруун дал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр зам ангийн түлш дууссан байхаар нь аймгаас ирж түлш аваад буцаж явахад орой 4 цаг болсон байсан. Орой болсон учир гол гараад амрахаар ярилцаад явж байтал цуг явсан хүмүүс маань нэг шил архи авсан. Нөгөө архинаас нь ууж яваад ийм зүйл болсон. Би буруугаа хүлээж байна, миний буруу гэв.

Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “СБ повер” ХХК-ийн зам тавих ангид түрээсээр том оврын Хово маркийн машины жолоочийн ажил эрхэлж байсан юм. Миний хувьд Улаанбаатар хотоос 5 том машин 10 жолоочийн хамт ирсэн юм. Болсон зүйлийн талаар гэвэл 2022 оны 11 сарын 19-ний өглөө 06 цаг 40 минутын орчимд ээлжийн ажлаа хүлээгээд миний унадаг ... улсын дугаартай автомашины хажууд зогсож байх үед гэнэт тухайн компанийн түлш зөөвөрлөдөг “Жаран хөлт” гэх нэртэй том оврын автомашин ирээд миний машиныг мөргөсөн юм. Энэ үед би машинд шидэгдэж нөгөө талд зогсож байсан .... УАО улсын дугаартай Хова маркийн машиныг мөргөж газарт ойчсон юм. Мөн миний машиныг мөргөхдөө хажууд нь зогсож байсан машинууд руу түрж давхар хохирол учруулсан үйл явдал болсон юм. Миний машины хажууд . У..АО, . УБИ гэх... улсын дугаартай 2 Хово маркийн машинууд дарааллан авто зогсоолд зогсож байсан юм. Тухайн машинууд  ертөнцийн зүгээр хойд зүгт хараад зогсож байсан бөгөөд миний машин хамгийн баруун талд нь зогсож байсан. Мөн автомашинуудад ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна нарийн оношилгоонд оруулж байж л эвдрэл гэмтлийг нь тодорхойлох байх гэж бодож байна. Миний биеийн байдлын хувьд бол баруун талын далны яс хугарсан гэмтэл бэртэлтэй байна.  ...Би осол болсон өдрөөс хойш өөрийн Хово маркийн ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн төвд оношлуулахад миний автомашин нь хойд редүктэр, шулак хэсгээр хугарч хэвийн ажиллах буюу машин маань явах боломжгүй болсон. 4 обуд, 2 ширхэг толь, гишгүүр 2 ширхэг, төмөр карлон 2 ширхэг, хуванцар карлон 1 ширхэг, аштонкл 2 ширхэг хугарсан, агаар шүүгч 1 ширхэг, бөгсний гэрэл 1 ширхэг, калпак 3 ширхэг, барвоон 1 ширхэг, хойд багана 1 ширхэг, вимбром 1 ширхэг зэрэг миний машины эд зүйлс эвдэрч дахин ашигласан боломжгүй болсон гэж үзэж байна. Энэ бүх хохирлын тооцоог өөрөө бодоход барагцаагаар 8.000.000 төгрөгийн хохирол учраад байна. Цаашид үнэлгээний байгууллагаар хохирлын тооцоогоо нарийн гаргуулан нэхэмжлэх болно. Мөн осол болох үед ******* гэх жолоочийн унаж явсан машин нь миний 03-76 УНМ улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь ойж намайг мөргөсөн. Энэ үйлдлийн улмаас миний далны яс хугарсан мөн миний халаасанд байсан Хуавэй маркийн гар утас хугарч гэмтсэн байна. Би Дорнод аймагт нэг ч таних хүн байхгүй, хамаатан садан байхгүй, Люкс нэртэй буудалд байрлаж байна. Улаанбаатар хотоос машинаа засуулах гээд засварчид дуудаж байгаа. Мөн Дорнод аймгийн төвд Меланж уурхайгаас 80 летр түлш хийлгүүлэн дан 1,2 дугаар араандаа хийж 10-20 милийн хурдтай 70 километр газарт явж ирсэн. Мөн 24 цагийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нэг ээлжийн жолооч ажиллуулж байсан бөгөөд энэ хүний цалинг ч би бодож олгодог. Иймд би миний биед учирсан хохирол болон тухайн ослын улмаас шалтгаалан үүсэж байгаа надад учирсан хохирлыг бүрэн төлүүлмээр байна. Мөн би тухайн “Эс Би повер” ХХК-тай гэрээгээр ажиллаж байсан бөгөөд 2022 оны 12 сарын 03-ны өдөр гэрээ дуусах байсан. Энэ ослын улмаас би үргэжлүүлэн ажиллах боломжгүй болсон учир сул зогсож байгаа ажлын өдрийн цалинг нэхэмжлэх хүсэлтэй байна. Гэрээнд 20 сая төгрөгийн цалин хөлс тооцогдож байсан. Ажиллах хугацаанд 353 цагийн цалин 12 сая төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 8 сая төгрөгөө авах боломжгүй болсон. Энэ бүхнийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн цаашид гэрээт ажлаа дуусаж барилгын компанид суурийн ажилд орох байсан энэ бүхэн цаашид үргэлжлэх боломжгүй болсон. ... Би хэрэг болсон өдрөөс хойш Мөнгөнгүүр эмнэлэгт далны зураг авахуулж гэрээр 2 сарын эмчилгээ хийлгэж миний биеийн байдал одоо хэвийн байгаа...” гэжээ. /хх-ийн 19-23 тал/

Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Эс Би Повер” ХХК-ийн баазад 1 сарын хугацаагаар ажиллах зорилгоор очсон ба шөнийн ээлжинд 57-32 УНИ улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслээр 12 цаг ажиллаж байгаад 06 цагийн орчимд баазын тээврийн хэрэгслийн зогсоолд би өөрийн тээврийн хэрэгслээ зогсоосон. Мөн Ананд ... тээврийн хэрэгслийнхээ урд зогсож байсан. Гэтэл ******* УБЯ улсын дугаартай шатахуун тээвэрлэж байсан тээврийн хэрэгсэл Анандын 03-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочийн суудал талаас эгц мөргөсөн. Тэр үед Ананд өөрийнхөө тээврийн хэрэгслийн эсрэг талд зогсож байсан. Анандын дэргэд 15-15 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба 03-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* УБЯ улсын дугаартай шатахуун тээвэрлэж байсан тээврийн хэрэгсэл мөргөснөөс болж 03-76 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байрнаасаа хөдөлж 15-15 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү зэрэгцэн ойртсон. Ананд тус 2 тээврийн хэрэгслийн дунд байсан учир хавчуулагдаж дал хэсэг нь хугарч гэмтсэн... 57-32 УБИ улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшил ба тээврийн хэрэгслийн зүүн талын тэвш хэсгийн доод ирмэгт хонхойсон. Тээврийн хэрэгслийг ашиглахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 36 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 714 тоот дүгнэлтэд:

1. .............биед баруун дал ясны хугарал, зүүн нүдний зовхи, дагзанд зулгаралт, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Баруун дал ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./ хх-ийн 68-69/

Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн магадалгаанд: “...******* нь “Гранто” маркийн ******* УБЯ улсын дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 “Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7” Жолоочид дараах зүйлийг хориглоно гэх заалтын “а” хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийлгэхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дүрмийн заалтуудыг зөрчснийн улмаас гэмт хэрэг гаргах шалтгаан болсон...” гэжээ. /хх-ийн 92 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 тал/

- Эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-46 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 99 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 06 цагийн орчимд “Гранто” маркийн ... УБЯ улсын дугаартай том оврын ачааны автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 “Жолооч нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно гэх заалтын “а” хэсэгт заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийлгэхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “ гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хашаатын цав” уурхайгаас зам тавьж байгаа “Эс Би Повер” ХХК-ийн баазын зогсоолд зогсож байсан 03-76 УНМ улсын дугаартай том оврын ачааны Хово маркийн авто машиныг мөргөснөөр хохирогч А.Ананд нь 03-76 УНМ улсын дугаартай Хово маркийн автомашинд мөргүүлж түүний биед баруун дал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ............................... нарын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******ын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т оршин суугаа газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ..... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ........ шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй харин автомашинд учирсан хохиролд 11.811.000 төгрөг, автомашинд үнэлгээ хийлгэхэд зарцуулсан төлбөрт 548.000 төгрөг, Дорнод аймагт буудалд байрласан төлбөрт 499.000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлжээ.

Хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнэхэдын эзэмшлийн хохирогч ......н зогсоолд байршуулсан HOWO ZZ3257N36478 маркийн 03-76 УНМ автомашины үнэлгээг ВЕНДО ХХК нь 11.811.000 төгрөгөөр /хх-ийн 42 тал/, тус үнэлгээг 548.000 төгрөгөөр /хх-ийн 41 тал/ тус тус үнэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар, мөн хохирогч .......нь Дорнод аймагт зочид буудалд байрласан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн 499.000 төгрөгийн задгай баримтаар давхар нотлогдож байх тул хохирогч ....... нийт шууд хохиролд 11.811.000+шууд бус хохиролд 548.000+499.000=12.858.100 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Үүнээс шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн 9000.000 төгрөгийг хасаж 12.858.100-9000.000=3858,000 төгрөгийг шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо ... тоотод оршин суух, Арвисын Ананд олгох нь зүйтэй байна.

мөн иргэний нэхэмжлэгч, нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж  үзлээ.

Хохирогч ........ нь гэмт хэрийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогчид 9000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ........8 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас нийт 3.858.000 төгрөгийн гаргуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо ... тоотод оршин суух, Арвисын .......-д олгосугай.  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогчид 9000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч .........8 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр

8. Хохирогч ............. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ