| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03183/И |
| Дугаар | 183/ШШ2022/03097 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2022/03097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, С овогт Ч.Б /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, С овогт Ч.О /РД:*********/-д холбогдох
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Свогт Ч.О /РД:*********/-ийн,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, С овогт Ч.Б /РД:*******/-д холбогдох
28 м.кв нэг өрөө байр, эсхүл байр худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 60 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*******, Б.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******, Х.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Ч.Од холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Ч.Б******* нь Х дүүрэг, ******* хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан. Би 2014 оноос 2017 оныг хүртэл Э.Жтай гэр бүл болон хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд Э.Ж нь “Би өөрийн ээжийн төрсөн эгч Ч.Оээс мөнгө зээлээд чиний байранд түр амьдруулъя, би бизнесийн үйл ажиллагаа эрхэлье” гэх санаа гаргаад Ч.Оээс 2016 оны 8 дугаар сарын үед 000 000 төгрөг зээлж авсан ба Ч.Оийг миний өмчлөлийн Улаанбаатар хот, Х дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот орон сууцанд оруулж амьдруулсан. Э.Ж бид хоёр 2017 оны эхээр хамтран амьдрахаа больсон ч тэрээр Ч.Оээс зээлсэн мөнгөө өгөөгүй учраас Ч.О нь одоог хүртэл миний өмчлөлийн орон сууцанд амьдарсаар байгаа болно. Би бусдын зээлийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш. Э.Ж, Ч.О нар хоорондоо дээр дурдсан зээлийн харилцаагаа дуусгах ёстой гэж үзэж байна. Дээр дурдсан миний өмчлөлийн байр нь дундаа хамтран эсхүл хэсэгчлэн өмчлөх хөрөнгө биш бөгөөд хууль ёсны өмчлөлийн хөрөнгөдөө амьдрах нь битгий хэл нэвтэрч ч чадахгүй гэр оронгүй байдалтай байна.
Иймд Ч.Оийг Улаанбаатар хот, Х дүүрэг, ******* хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах миний өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлүүлж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би хариуцагч Ч.Оийн дүү болох Э.Жтай амьдарч байхад Э.Ж өөрөө санаачлаад эгчийн байрыг зараад бизнес хийнэ гээд байрыг 000 000 төгрөгөөр зараад байрны мөнгөнөөс Э.Ж нь 20 000 000 төгрөгийг аваад би 14 000 000 төгрөгийг нь авсан. Хариуцагчид байрны мөнгөнөөс өгөөгүй нь үнэн, тиймээс манайд амьдарч байгаа. Би энэ хүнээс байрны түрээс ч аваагүй, гэтэл байрыг суллаж өгөхгүй, байрнаас гарахгүй байгаа учраас би өөрөө орох газаргүй болчихоод байна. Тиймээс миний өмчлөлийн хуваарьт хөрөнгө болох орон сууцнаас минь албадан гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Э.Ж бид хоёр 2017 оны эхээр салсан, намайг өөрөө хөөгөөд явуулсан, би одоо өөрийн байрандаа ч орж чадахгүй аавындаа байгаа. Хариуцагч Ч.Оийн байр зарсан мөнгө болох 000 000 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг нь Э.Ж авсан, миний бие 14 000 000 төгрөгийг нь авсан. Өөрийн авсан мөнгөө буцаан төлөхөд татгалзахгүй. Гэтэл Ч.О надаас уг байрны мөнгөө нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна гэв.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Г.Х******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, нэхэмжлэгч 2014 оноос 2017 онд Э.Жтай хамтран амьдарч байсан, энэ үед түүний эгчийг 2016 оны 8 сараас өөрийн орон сууцандаа амьдруулсан, гэхдээ түр хугацаагаар үнэ төлбөргүй ашиглуулсан байдаг. Нэхэмжлэгчийн хариуцагчийг өөрийн орон сууцандаа оруулж байгаа үйл баримт нь аман хэлцэл хийсэн бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу Ч.Од эзэмших эрх үүссэн гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч нь Э.Жтай хамтран амьдрахаа больсноор хариуцагчтай байгуулсан гэрээ буюу аман хэлцэл цуцлагдсан тул Иргэний хуулийн 10******* зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч өөрөө өмчлөлөө эзэмших эрхтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Ж нарын хамтын амьдрал дуусгавар болсноор хариуцагчийн эзэмшил нь 2017 оноос хууль бус болж байгаа юм. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлагаа тодорхойлж байна.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шааардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэл гэвэл талуудын хооронд 2 гэрээний харилцаа үүссэн, эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаас түүний байрны мөнгийг хүүгүйгээр зээлсэн. Гэхдээ энд зөвхөн нэхэмжлэгч биш Э.Жгийн хамт авсан, энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч буюу тэдний хүлээх үүрэг нь тэнцүү байна. Талууд болзол тавьж гэрээ байгуулсан бол тухайн гэрээ нь хүчингүй болсон байна. Тиймээс Ч.О нь зээлээ нэхэхгүй явж байснаа одоо гэнэт ганцхан Ч.Б*******эс нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
2.Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны сарын 15-ны өдөр Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэх хуудас ирсэнд өндөр настай хөгшин би маш гайхан цочирдож, маш их гомдолтой байна. Ч.Б******* ба түүний үр хүүхдийн төлөө гаргасан сайхан сэтгэл рүүгээ хүйтэн ус цацууллаа. Учир нь Ч.О миний эзэмшлийн Б дүүргийн хороо, хорооллын Т цогцолборын байр тоот орон сууцыг маань Ч.Б******* нь захиран зарцуулсан ба үүний оронд түүний байранд амьдрах ба хэсэг хугацааны дараагаар мөнгөө буцаан авах санаачлагыг гарган гуйсаар надтай тохиролцоо хийсэн билээ. Иймд энэ бүх асуудлыг бий болгосон Ч.Б******* нь өөрөө хариуцлагаа хүлээж энэ бүх асуудлаа шийдэж буцааж хэвэнд нь оруулах буюу миний байртай дүйцүүлэн Б дүүргийн хороо, хороололд 28м2 нэг өрөө байрыг надад буцаан худалдан авч өгсөн эсхүл ийм байрыг худалдан авах мөнгийг надад төлсөн тохиолдолд байрнаас нь гарахад татгалзах зүйлгүй ээ. Ч.Б******* нь миний дүүгийн охин Жтай амьдарч нэг хүүтэй болсон. Энэ 3 маань миний дүү болох ээж Ч.Х*******тэйгээ хамт амьдарч байсан үе юм. Би дүүтэйгээ маш дотно ба бие биенийхээ хүүхдүүдийг өөрийн хүүхэд мэт сайн сайхан яваасай гэж хүсдэг. Ээж Ч.Х******* нь тэр 3-т бүхнээ зориулж хамт амьдарч хүүг нь харж мөн тэр 3-ыг тэжээн тэтгэж, туслаж, дэмжиж, хайрладаг байсан ба одоо ч Ч.Бийн 2 хүүг хүмүүжүүлж, асарч, хамгаалж, тэжээн тэтгэж, дэмжиж, хайрласаар байгаа билээ. Ч.Б******* нь манай байр сул байгаа болохоор та манай байранд амьдраад би танай байрыг зараад мөнгөө өсгөж амьдралаа дээшлүүлж амьдрах гэсэн юм гэж санаачлан гуйсан. Би дүү нартаа туслах зорилгоор Ч.Бийн хүсэлт гуйлтаар тэдний байр луу 2016 оны 7 дугаар сард нүүж орсон. Ч.Б******* нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уг байрыг маань худалдах бүхий л үйл ажиллагааг өөрөө бие даан зохион байгуулж худалдсан ба намайг зөвхөн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг нотариат дээр ирж зураач гэсний дагуу очиход худалдах бүх бичиг баримтыг бэлэн болгочихсон, ганц гарын үсэг зурагдах л дутуу байсан бөгөөд надаар гарын үсэг зуруулсан. Мөнгө нь яасан бэ гэж асуухад Ч.Б******* би авчихсан байгаа гэсэн. Би энэ мөнгөний бараа ч хараагүй. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Ер нь одоо бодоход яг 35 000 000 төгрөгөөр зарсан гэдэгт итгэхгүй байна. Тэр үед тэндхийн байрнууд 40 000 000 төгрөгөөс 35 000 000 төгрөгний хооронд байсан. Тэр байранд орсон үеээсээ одоог хүртэл байрны ашиглалтын зардал, цахилгаан, юнивишний төлбөрийг мөн засвар үйлчилгээний төлбөрийг би өөрөө төлж ирсэн билээ. Харамсалтай нь Ч.Б******* нь миний дүү Э.Жг удаа дараа хууран мэхэлж 2017 оны 4 дүгээр сард салсан. Энэ хоёрын маань хүүхдийн тэтгэмж тогтоолгох хэрэг нь манай шүүхэд шийдэгдээгүй 2 жил болж байгаа. Ч.Бийг байртай холбоотой асуудлаар гэрээ хийе гэж холбогдох болгонд хойшлуулсаар ирсэн ба “эгчээ та санаа зовсны хэрэггүй ээ, Ж бид 2 салсан ч таньд өгөх мөнгөө би авснаараа 5 жилийн дотор өгч барагдуулна” гэж 2017 оноос хойш надад болон М.Жд хэлсээр ирсэн ба би итгээд бас хоёр сайхан хүү нь байна, хүүхдүүдээ тэжээн тэтгээд явахад нь нэмэртэй байна байх гээд одоог хүртэл нэхэмжлээгүй итгээд хүлээж байсан юм. Энэ болсон явдалд миний дүү Ч.Х******* нь хүүхдүүд нь намайг ийм хэцүү байдалд оруулсанд санаа нь зовж, сэтгэл нь өвдөж надад сар бүр 1 000 000 төгрөгийн тэтгэмж өгөхөөс гадна хоол, унд, сувилал эмнэлгийн зардлыг тогтмол төлсөөр ирсэн. Миний тэтгэвэр 350 000 төгрөг учир зардалд хүрэлцдэггүй билээ. Миний дүү Ч.Х******* нь 2 зээгийнхээ аав Ч.Б*******д итгэсээр ирсэнд би туйлын их харамсаж байна. Гэтэл гэнэт 2021 оны сарын 15-ны өдөр Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэх хуудас ирсэнд тэтгэврийн өндөр настай хөгшин би маш гайхан цочирдож, маш их гомдолтой байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Б дүүргийн хороо, хороололд миний өмнөх байртай ижил талбай, нөхцөлтэй 28 м2 нэг өрөө байр эсхүл ийм байрыг худалдан авахад хүрэлцээтэй хэмжээний мөнгийг (ойролцоогоор 60 000 000 төгрөг) нэхэмжлэгч Ч.Б*******эс гаргуулан авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Ч.О миний эзэмшлийн Б дүүргийн хороо, хорооллын Т цогцолборын 10******* байр тоот орон сууцыг маань Ч.Б******* нь 2016 онд захиран зарцуулж бусдад худалдсан ба байрны үнэ 35 000 000 төгрөгийг авч хэрэглээд өнөө хүртэл надад буцаан төлөөгүй, миний итгэлийг эвдэж, намайг байргүй, байрны мөнгө ч үгүй болгон хохироож байна. Өнөөдөр миний өмнөх байртай ижил төстэй байрыг худалдан авахад ойролцоогоор 60 000 000 төгрөг байх гэж тооцоолоод тэмдэгтийн хураамжийг төлсөн гэв.
Хариуцагч Ч.О нь өндөр настай хүн байдаг. Тиймээс хуралд оролцох боломжгүй, би төлөөлөн оролцож байна. Ч.Оийн ганц өмч нь түүний энэ байр нь байсан. Гэтэл уг байрыг нь Ч.Б******* худал хэлээд зарж үрэгдүүлсэн байж одоо түүнийг байрнаас гаргах гээд хөөж байна. Ч.Б*******, М.Жтай хамтран амьдарч байсан. М.Жтай хуримаа хийе гэж хэлдэг байсан. Удаагүй М.Жг жирэмсэн болсон байхад түүнийг зодоод наад хүүхдээ авхуулаарай гэж хэлээд гараад явсан байсан. Тухайн байрыг зарахад Ч.Б******* өөрөө санаа гаргаад өөрөө энэ байрыг зарсан, байрны мөнгийг ч өөрөө бүгдийг нь авсан. Тиймээс настай хүний байрыг хуурч мэхлэж заруулчихаад одоо орон байргүй болчихсон байхад нь гадаа хөөж гаргах гэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн.
2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******, Х.Г******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй, учир нь хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцанд хууль бусаар орж суугаагүй, хууль бусаар эзэмшээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид өөрөө орон сууцандаа амьдрахыг санал болгоод оруулсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд түүний байрыг нь өөрөө худалдан борлуулж байрны мөнгийг нь амьжиргаа сайжруулах зорилгоор авсан. Өндөр настай тэтгэвэрээс өөр орлогогүй настай хүнийг орон байргүй болгочихоод албадан чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа, нэхэмжлэгч нь хариуцагчийн дүү Э.Жтай салснаар орон сууцнаас гарах үндэслэл болохгүй, нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчид санал болгож, түүний байрыг нь зарж, мөнгийг нь өөрөө авсан. Э.Ж уг мөнгийг авсан талаар баримтгүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг нь илүү сайн нөхцөлтэйгээр авч өгөхөөр тохирсон тул сөрөг нэхэмжлэлд дурсан Б дүүргийн хороо, хороололд өмнөх байртай ижил талбай, нөхцөлтэй 28 м.кв нэг өрөө байр эсхүл ийм байрыг худалдан авахад хүрэлцээтэй хэмжээний мөнгө болох 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Ч.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, Ү-2206 дугаартай Ч.Бийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн үзлэг хийлгэх хүсэлттэй хамт хүсэлтэд хавсаргаж өгсөн чат бичсэн зургийн хуулбар, Монголиан энтрепрёнер ээжүүдийн холбоо гэх танилцуулга, 2016 оны 0******* сарын 26-ны өдрийн Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00804 дүгээр шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01062 дугаар магадлал /хэргийн 2-4, 161-179-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-2200 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч.Оийн иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 1******* сарын 02-ны өдрийн Ч.Оийн Ч.Х*******д олгосон итгэмжлэл, 2021 оны 1******* сарын 23-ны өдрийн Ч.О, Ж.Б нарын байгуулсан Хууль туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 0******* сарын 07-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтэд хавсарган ирүүлсэн П.Эгийн тайлбарын хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн баримтын хуулбар, E хаяг руу чат бичсэн зургийн хуулбар, 2016 оны 0******* сарын 29-ний өдрийн Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээний хуулбар, 2015 оны 1******* сарын 12-ны өдрийн Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээний хуулбар, 2016 оны 0******* сарын 26-ны өдрийн enkhnaran мейл руу бичсэн бичвэрийн хуулбар, Э.Жгийн 11050214 тоот дансны хуулга, Э.Жгийн 404201831 тоот дансны хуулга, ХҮТ-10-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн баримт /хэргийн 12-13, 14-17, 21, 33-35, 97-99, 185-191, 206-207, 213-224, 227-235, 237-240, 241-255-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Цийг асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буй Э.Жгийн нэхэмжлэлтэй, Ч.Б*******д холбогдох иргэний хэргээс 114-118 дугаар хуудсанд авагдсан Э.Жгийн хариу тайлбарыг, нэхэмжлэгчийн хүсэлтээр 94902030 дугаарын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч.Жг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хэргийн 92-96, 111-115, 149-155, 197-199, 200-205-р хуудас/ хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Оийг түүний өмчлөлийн байранд оршин сууж байгаа бөгөөд орон сууцыг хууль ёсны өмчлөгчид нь хүлээлгэн өгөхгүй, өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул түүнийг орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсан.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Бийн орон сууцанд хууль бусаар оршин суугаагүй, түүний өмчлөлийн Б дүүргийн хороо, хороолол Т цогцолборын байр тоот орон сууцыг нэхэмжлэгч нь захиран зарцуулж, орон сууцны үнэ болох 000 000 төгрөгийг авч, өөрөө орон сууцандаа амьдруулж байгаа гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Бийг амьжиргаагаа сайжруулахаар түүний орон сууцыг худалдан борлуулснаас орох оронгүй болсон тул 28 м.кв нэг өрөө байр, эсхүл байр худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 60 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагчийг үнэ төлбөргүйгээр орон сууцандаа амьдруулсан, хамтын амьдрал дуусгавар болсноор гэрээ, хэлцэл хүчингүй болсон тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж няцаасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Б******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-д “энэ хуулийн 106.1, 106.2-д зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, уг эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдлийг зогсоолгож орон сууцнаас албадан гаргуулахаар хариуцагч Ч.Од холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Ч.Б******* нь Нийслэлийн Х дүүргийн ******* хороо, 19 хороолол, Д.Чын гудамж ******* байр, ******* тоот хаягт байршилтай 38,6 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж тайлбарлаад шүүхэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00045112тай гэрчилгээг нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00045112тай гэрчилгээнд “Нийслэлийн Х дүүргийн ******* хороо, 19 хороолол, Д.Чын гудамж ******* байр, ******* тоот хаягт байршилтай 38,6 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2206 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Сант боржи овогт Чинбатын Б******* бүртгэлтэй болохыг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгов” гэжээ.
7.Талууд орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаар маргаж байна, нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчид шилжүүлэн өгсөн, уг орон сууцанд хариуцагч нь амьдарч эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй.
8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэл гаргаж буй өмчлөгч нь уг эд юмсыг өөрийн өмчлөлийн зүйл болохыг түүнийг хариуцагч этгээдийн хууль бус эзэмшилд байгааг баримтаар нотлох ёстой бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл бол өмчлөгчийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байх ёстой ба өмчлөгч эзэмших эрхээ алдсан байх ёсгүй байдаг.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь хариуцагчийг нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа, 2016 оны 8 дугаар сард түүнийг орон сууцандаа оруулсан нь нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагчийн дүү болох Э.Жтай хамтран амьдарч байсан учраас болзол тавьж, эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглуулж байсан, тэдний хамтын амьдрал дуусгавар болсноор хариуцагчийн эзэмшил нь хууль бус болсон гэж тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, нэхэмжлэгч нь амьжиргаагаа сайжруулахаар хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулаад мөнгийг өөрөө авч, өөрийн байрандаа оруулсан гэж мэтгэлцсэн.
Зохигч талууд нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Ч.Оийн дүү болох Э.Жтай хамтран амьдарч байсан талаар маргаагүй, энэ нь талуудын тайлбар, гэрч Э.Жгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан тус дүүргийн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.1-д “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Мөн эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж буй этгээд нь Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.4-д зааснаар “гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх” үүрэгтэй бөгөөд эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулж байгаа этгээд нь буцаан шаардсан бол гэрээг дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох ба энэ мөчөөс эхлэн эсрэг талын эзэмшил нь хууль бус болно гэж ойлгоно.
Гэвч хэрэгт авагдсан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Ч.О нь Б.Цтай байгуулж, гэрээгээр Нийслэлийн Б дүүргийн хороо, Т хотхон 10******* байрны 35 тоот хаягт байрлах 28м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээний зүйл болох орон сууц нь хариуцагч Ч.Оийн өмчлөлд бүртгэлтэй, хариуцагч нь орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2200 дугаарт бүртгэлтэй гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь дээрх орон сууцыг худалдах худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч эд хөрөнгийн үнэ буюу орон сууцны үнэд төлсөн 35 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарласан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, мөн гэрч Б.Цийн “...зарыг хараад очиж уулзаж байсан, нэг залуу нэг эгч 2 байсан, орон сууцны үнийг тэр залуутай нь тохирсон, Ч.Б******* нь байх, эмэгтэй нь бас цуг байсан. Байрны үнийг бэлнээр залууд нь өгсөн. 2 банкнаас хувааж аваад залууд нь 35 000 000 төгрөгийг өгсөн. Ч.Б*******д өгсөн“ гэж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн орон сууцны үнэ болох 35 000 000 төгрөгнөөс 1 000 000 төгрөгийг татвар хураамжид төлж, үлдэх 000 000 төгрөгнөөс 14 000 000 төгрөгийг нь өөрөө авсан, уг мөнгийг буцаан төлөөгүй байгаа гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн орон сууцыг худалдсаны улмаас түүнийг өөрийн орон сууцандаа амьдруулсан гэсэн тул хариуцагчтай эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Учир нь эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг харилцан тохиролцож нэг этгээд нь нөгөө этгээдэд эд зүйлээ хариу төлбөргүйгээр ашиглуулахаар амлаж байгаа тохиолдолд гэрээ байгуулагдах бөгөөд зөвхөн нэг талд нь үүрэг үүсдэг тул нэг талт гэрээнд хамаардаг байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцыг худалдан борлуулсан үнээс 14 000 000 төгрөгийг төлөөгүй, орон сууцнаас гарсан тохиолдолд уг мөнгийг буцаан өгөхөд татгалзахгүй гэж тайлбарласан болно.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар 2017 оноос нэхэмжлэгч Ч.Б*******, Э.Ж нарын хамтын амьдрал дуусгавар болсноор гэрээ цуцлагдсан гэсэн нь Иргэний хуулийн ******* зүйлийн 341.1.1-д заасан “эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч” цуцлах эрхтэй” гэж заасантай нийцэхгүй, мөн нэхэмжлэгч Э.Б*******, Э.Ж нарын хамтын амьдрал дуусгавар болсноор нэхэмжлэгчийн хариуцагч Ч.Отэй хийсэн болзол буюу хэлцэл хүчин төгөлдөр бус болно гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй буюу тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
9.Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Б******* нь түүний орон сууцыг худалдсан борлуулж, орон сууцны үнэ болох 35 000 000 төгрөгийг амьжиргаагаа дээшлүүлэхээр авсан, мөн түүнийг байрны нөхцлийг нь сайжруулахаар харилцан тохиролцсон тул 28 м.кв нэг өрөө байр, эсхүл байр худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 60 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Оийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, талуудын хооронд орон сууцны нөхцлийг сайжруулахаар харилцан тохиролцсон талаарх баримтгүй, зээлийн гэрээ хүүгүйгээр байгуулагдсан, орон сууцыг худалдан борлуулсан мөнгийг түүний дүү болох Э.Жтай хамтран авсан, хамтын амьдрал дуусгавар болсноор болзол тавьсан хэлцэл дууссан гэж маргасан.
Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ”, 46 дугаар зүйлийн 46.3-д “болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно” гэж тус тус заажээ.
Мөн Иргэний хуулийн 28******* зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж орон сууцны үнэ 35 000 000 төгрөгнөөс татвар хураамжид 1 000 000 төгрөг төлж, үлдэх 000 000 төгрөгнөөс гэрч Э.Ж нь 20 000 000 төгрөгийг бизнес хийхээр авсан, энэ нь хэрэгт авагдсан Э.Жгийн мэдүүлэг, харилцан ярианы мессенжид үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Жгийн Ю ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, МUM монголын энтрепренёр ээжүүдийн холбооны танилцуулга, Э.Жгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдоно гэсэн.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч болон гэрч Э.Ж нарт орон сууцыг худалдан борлуулсан үнэ болох 35 000 000 төгрөгийг зээлэх талаар харилцан тохиролцоогүй гэж маргасан бөгөөд зээлийн гэрээ нь хоёр талын хэлцэл ба талуудын гэрээ байгуулах хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг хэлцэл юм.
Мөн хэрэгт авагдсан баримтаар гэрч Э.Жг орон сууцны үнэ болох 35 000 000 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг авч уг мөнгийг өөрийн бизнес хийхэд ашигласан гэж үзэх үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нар нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг шаардлага гаргасан, нэхэмжлэгч нь хариуцагчид илүү сайн нөхцөлтэй орон сууц авч өгөхөөр болзол тавьж түүнийг байрыг худалдан борлуулж, орон сууцны үнэ болох 35 000 000 төгрөгийг амьжиргаагаа дээшлүүлэхээр авсан, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь харилцан тохиролцсон илүү сайн нөхцөлтэй орон сууц авч өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд орон сууцнаас албадан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэсэн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь болзол тавьж хийсэн хэлцэл нь нэхэмжлэгч болон гэрч Э.Ж нарын хамтын амьдрал дуусгавар болсноор хэрэгжих боломжгүй болсон, мөн илүү сайн нөхцөлтэй орон сууц авч өгөхөөр харилцан тохиролцоогүй гэж маргасан бөгөөд хариуцагч нь илүү сайн нөхцөлтэй орон сууц авч өгөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх боловч энэ талаарх баримтгүй, талуудын хооронд орон сууцны нөхцөлийг сайжруулах буюу илүү сайн нөхцөлтэй орон сууцыг авахаар болзол тавьсан гэх атлаа хариуцагчийн төлөөлөгч нь орон сууц худалдан борлуулсан мөнгийг нэхэмжлэгч ашиглаад хэсэг хугацааны дараа буцааж өгөхөөр тохирсон гэж тайлбарласан байхад, сөрөг шаардлагаа 28м.кв байр буюу 60 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь тодорхойгүй байна гэж үзэв.
Зохигч талуудын тайлбараар хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч нь 35 000 000 төгрөгөөр худалдсан, уг мөнгийг Ч.Б******* хүлээн авсан болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Цийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд уг орон сууцыг худалдан борлуулсны дараа нэхэмжлэгч нь хариуцагчид илүү сайн нөхцөлтэй орон сууцыг худалдан авч өгөх талаар харилцан тохиролцсон, болзол тавьж хэлцэл хийсэн үйл баримт нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв .
Иймд нэхэмжлэгч Ч.Бийн хариуцагч Ч.Од холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ч.Оийн нэхэмжлэгч Ч.Б*******д холбогдуулан гаргасан 28 м.кв байр эсхүл байр худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний буюу 60 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хуулийн 11 зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн хариуцагч Ч.Од холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагч Ч.Оийн нэхэмжлэгч Ч.Б*******д холбогдуулан гаргасан 28 м.кв байр эсхүл байр худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний буюу 60 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 457 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН