Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/00584

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 02 өдөр                 Дугаар 102/ШШ2023/00584                            Улаанбаатар хот

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

       

 1.Нэхэмжлэгч Б.Х хариуцагч “Б” ХХК-аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 150.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Т” ХХК, З.Б нар 140.000.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 50.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 40.000.000 төгрөг, хариуцагч Н.Б 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.112.450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Т” ХХК, З.Б улсын тэмдэгтийн хураамж 857.950 төгрөг, хариуцагч Н.Б улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА