Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 25

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******нийн *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000460039 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,, тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******нийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.******* нь эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн огноотой С.ийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, ОНӨААТҮГ-ийн захиргаанд гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2017 оны 03 дугаар сарын 20, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд хуурамчаар үйлдсэн,

мөн хууль сахиулагч Г.******* нь эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Г.г 2017 оны 02 дугаар сард хохирогчоор дахин  байцаасан тэмдэглэлийг дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагч хийж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн 201501080248 дугаартай хэргийн оролцогч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн Г.г хохирогчоор дахин мэдүүлэг авахаар дуудан ирүүлээгүй атлаа түүнээс дахин мэдүүлэг авсан тухай хуурамч мэдүүлэг үйлдэн өөрөө түүний гарын үсгийг өмнөөс нь дуурайлган зурах, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр  эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт овогтой гэгчид гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол үйлдэн түүний өмнөөс С. гэж гарын үсэг бичих, мөн өдөр гарын үсэг зурахаас татгалзаж байна гэсэн тайлбар өөрөө бичиж, хуурамчаар түүнийг сэжигтнээр тооцсон тогтоол, түүнээс сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдэх, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэс, ОНӨААТҮГ-ын захиргаанд эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоолгох, С.ийн зурагтай дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах тухай албан бичиг тус тус үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн: “2017 онд тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт 5 мөрдөн байцаагч ажиллахаас 2 мөрдөн байцаагч ажилласан тул ажлын ачаалал их байсан. Би хугацаа хожих зорилготой гадагш явах тогтоол дээр гарын үсэг зурсан. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хугацаанд хийхийг шахаж шаарддаг. Тухайн үед хуурамч баримт үйлдэж шалгуулаад дараа нь хэрэгт нөхөж хийх зорилготой. Хавтаст хэргийн материал бүрдүүлэхэд тухайн этгээдийн хувийн байдлыг тодруулах шаардлагатай. Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсээс лавлагаа авах, “-” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хохирогч тогтоох зорилгоор 2 албан бичгийг төлөвлөсөн. Тухайн үед тасгийн дарга хот руу шилжиж, дарга ажлаа хүлээж аваагүй завсрын үед байсан. Энэ үед хэргийн хугацаа дуусч таарсан. Тухайн үед гарын үсэг зурах эрх нь надад байсан. Би албан бичигт өөрөө гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан. Албан бичгийг дугаарлахдаа өмнөх албан бичгийн дугаарыг харж дугаарласан. Хэргийн хугацаатай холбогдуулж он сарыг тавьсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.гийн өгсөн: “ дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.******* нь Эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хохирогч Г.г дахин байцаасан мэдүүлгийг авсан мэтээр хуурамч нотлох баримт үйлдсэн байсан. Мөн Эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа С.ийн сэжигтнээр тооцсон тогтоолыг хуурамчаар үйлдэж, мэдүүлэг авалгүйгээр мэдүүлгийг зохион бичсэн. Түүнчлэн түүнд гадагш явахгүй байх баталгаа авах тогтоол үйлдэж тогтоолд нэрийг нь өөрөө бичиж, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, ОНӨААТҮГ-ын захиргаанд бичсэн албан тоотуудад гарын үсэг зурж эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг зориуд хуурамчаар үйлдсэн байсан” гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 58-60 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Цагдаагийн хэлтэст очоогүй. Мөн намайг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр тооцож, байцаасан асуудал огт байхгүй. Гадагш явахгүй байх баталгаа аваагүй. Гарын үсэг зурахаас татгалзаж байна гэж хэлсэн асуудал байхгүй. Гадагш явахгүй баталгаан дээр гарын үсэг зураагүй. Тогтоол, байцаалттай огт танилцаагүй гэдгээ хэлж тайлбарласан. Нэг ч удаа дуудаж уулзаагүй байж намайг сэжигтэн болгосон ахлах мөрдөн байцаагч Г.*******од гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 155 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн: “Миний гарын үсэг биш байна.  Би тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Би гадуур ажлаар явсан үедээ тасгийн тэмдгийг голдуу ******* дээр үлдээдэг байсан.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 158 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн: “Би тухайн үед мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.*******од яагаад Э.ын даргын нэрээр албан бичиг гаргаж байгаа юм бэ? энэ хүн чинь өөр газар луу шилжсэн. Одоо танай тасгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Л. томилогдсон байгаа ш дээ гэхэд мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.******* дээрх албан бичгүүдийг хэрэгт хавсаргахгүй, өөртөө авч үлдэж байгаа. Тийм учраас дугаар авах шаардлагагүй гэж хэлсэн. тэгээд дээрх 3 албан бичигт ямар нэгэн дугаар авалгүй, албан бичгүүдийг аваад явсан. Сүүлд нь хэрэгт уг албан бичгүүдийг ахлах мөрдөн байцаагч Г.******* хийсэн байсныг мэдсэн. ” гэх мэдүүлэг,

/1хх-162-163/

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн: “...хэргийг хойш нь эргүүлж үзтэл 2017 оны 02 сард мөн надаас дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд эд зүйлээ олсон гээд ******* гээд гэсэн гарын үсэгтэй байсан. Мөн хуурамчаар, дахин хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байсан.” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 173-174 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4613 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Г.*******ын бичгийн хэвийн албадан болон чөлөөт загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлэн С.ийн бичгийн хэвийн албадан болон чөлөөт загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

3. 201701080023 дугаартай хэргийн 15-р хуудсанд байх “Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол”-той танилцсан хэсэгт бичигдсэн С. гэсэн гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.ийн гарын үсгийн загвартай тохирохгүй байна.

4. 201701080023 дугаартай хэргийн 22-р хуудсанд " дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс”-т гэх албан бичгийг баталсан Э. гэсний урд байх гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.*******ын гарын үсгийн загвартай тохирохгүй байна...” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 183 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад шинжээчийн өгсөн: “Шинжилгээнд ирүүлсэн дээрх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.*******ын бичгийн хэвтэй хөдөлгөөний эвсэл, бичгийн чадвар, хэмжээ, сунгалт, даралт зэрэг ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц хэлбэр чиглэл хэмжээ харилцаа байрлал зэоэш хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байсан” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 208 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5431 дугаар:

“1. Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 201501080248 дугаартай хавтаст хэргийн 41-42-р хуудас дахь хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл гэсэн гарчигтай гар бичвэр нь нэг хүний бичиг мөн.

2. Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 201501080248 дугаартай хавтаст хэргийн 41-42-р хуудас дахь хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл гэсэн гарчигтай гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн С.ын гэх бичгийн хэвийн загвартай тохирч байна” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 243 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5430 дугаар:       

“1. Шинжилгээнд ирүүлсэн Г.*******ын бичгийн хэв, гарын үсгийн загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 201701080023 дугаартай хавтас хэргийн 34, 35, 36 гэж дугаарласан хуудсуудад байх 12/1084, 12/1087, 12/1082 дугаартай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, ОНӨААТҮГ-ын захиргаанд гэсэн албан бичгүүдийн доод хэсэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч гэсний ард Э. гэсний урд байх гарын үсгүүдийг Г.******* зурсан байна.” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 190 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4614 дүгээр:      “1. Шинжилгээнд Г.*******ын, Г., С. нарын гарын үсэг, бичгийн хэвийн загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. 201501080248 дугаартай хавтаст хэргийн 50-р хуудсанд байх "Хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл", 52-р хуудсанд байх "Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл" гэсэн баримтууд дахь Г. гэж бичигдсэн гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.гийн загваруудтай тохирохгүй байна.

3. Харин уг гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.*******ын бичгийн хэвийн загваруудтай тохирч байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 215 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.******* нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С. гэгчийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, ОНӨААТҮГ-ын захиргаанд гэсэн албан бичиг,

мөн эрүүгийн 201501080248 дугаартай хэргийн оролцогч буюу эд хөрөнгийн хохирол учирсан Г.г 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин мэдүүлэг өгсөн мэтээр хуурамчаар тэмдэглэл тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******нийн *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2016 оны/ хуулийн 5 дугаар зүйлд энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан ба шүүгдэгч Г.*******ын хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг эрүүгийн 201501080248, 201701080023 дугаартай хэргүүдэд хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт нь , Багахангай дүүргийн прокурорын газраас: хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлах шаардлагагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” мөн хэсгийн 1.2-т “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хууль тогтоогч тус тус хуульчилсан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй, прокурор хохирогчийг тогтоож, мөрдөгч гэрч нарыг прокурорын зөвшөөрөлгүй дуудан мэдүүлэг авах зэргээр хууль буруу хэрэглэсэн, С.т таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэрэг шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй гэсэн дүгнэлт тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Гэхдээ шүүгдэгч Г.******* нь нэг гэмт хэргийн шинжийг агуулсан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг 2017 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд хуурамчаар үйлдсэн байхад түүний үйлдлийг тус тусад нь зүйлчилсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт тооцоогүй нь үндэслэл муутай байна.

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.*******од хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******нийн *******ыг Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.*******од 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.*******од оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.*******од мэдэгдсүгэй.

4. Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.*******од оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАВУУ