Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 49

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Одхүү, П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Ш.Наранчимэг 

Иргэдийн төлөөлөгч: Д.Ганболд 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Д   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 

Гэрч: Д.Мөнхцэцэг, Л.Гантуяа, Н.Баттөгс, Б.Болорцэцэг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Алтангадас 

Шүүгдэгч: Ш.Д  нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 268 дугаар зүйлийн 268.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ш-ийн Д д холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ш.Д

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ш.Д  нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .. дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн, борлуулах үйл ажиллагаа явуулж байсан “Ө” ХХК-ны гэрээт борлуулагчийн ажлыг уг компанитай харилцан тохиролцож гүйцэтгэсэн ба уг хугацаанд борлуулалтын орлогоос нийт 75.186.277 төгрөгийг завшиж уг компанид онц их хэмжээний хохирол учруулсан

2013 оны 09 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан Б.Б-ийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуульд технологийн багшаар ажилд томилхоор урьдчилан амлаж Б.Б-"ийн аав С.Б-аас бусдаар дамжуулан 3.000.000 төгрөгийн хээл хахууль авч улмаар багшлах эрхгүй Б.Б-ийг багшийн ажилд томилсон гэх тус тус гэмт хэргүүдэд холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Ш.Д : Багш, боловсон хүчинтэй холбоотой асуудлаар тайлбар хэлэхэд эрх зүйн хэм хэмжээний хүрээнд асуудал байгаагүй, ямар нэгэн байдлаар мөнгө авч Б.Б-ийг багшийн ажилд томилсон асуудал байхгүй, зохих журмын дагуу сонгон шалгаруулалт авч, хувь хүний ур чадвар, төгссөн сургууль зэрэг байдлыг нь харгалзан ажилд авсан.  Ө м  ХХК-д өр төлбөр, тооцоо байхгүй, мөрдөн байцаалт дутуу, зөвхөн намайг буруутгах байдлаар явагдсан, тооцооны хуудсан дээр гарын үсэг зурсан шалтгаан бол хамгийн гол нь мөнгө дутаагүй гэдэгтээ итгэлтэй байсан. Сумдуудаас мөнгө орж ирнэ, баримтуудаа шахаад үзэхээр гараад ирнэ гэж бодсон. Мөнгө нь шахагдаад гараад ирэх байх гэж бодсон. Би өөрөө завшсан гэж гарын үсэг зураагүй, формын хувцасыг Г, М нар хүлээж авч, борлуулдаг байсан, би өөрөө 2001 оноос хүнд хүүтэй мөнгө зээлдэг байсан, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал байдаг тэр мөнгөөрөө эд зүйл худалдаж авсан гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д  :  Д  нь өөрөө манай ажилтантай уулзаж форм борлуулах санал гаргаснаар Архангай аймагт форм борлуулах болсон. Манайхаас хүлээж авсан бараан дээрээ энэ хүн маргадаггүй. 78.000.000 төгрөгийн бараа буцааж өгсөн, манайх хүлээж авсан. 256.540.000 төгрөг Ш.Д ын дансаар манай байгууллагад орсон байдаг. Ганц ч удаа бэлэн мөнгө авч үзээгүй. 10 сард ирээд ажиллаж байх хугацаанд зарим багш нарт мөнгө зээлсэн гэдэг талаар Ш.Д  өөрөө хэлсэн. Багш нар ч хүртэл Ш.Д  багшаас ийм төгрөг авсан, хугацаа нь энэ сард дуусна, дараа сард дуусна гэж хэлсэн мэдүүлэг хүртэл хэрэгт авагдсан байсан.  Анх дутагдсан гэж тооцоо нийлсэн 93.000.000 төгрөг тодорхой хэмжээгээр хасагдсаар байгаад 75.186.277 төгрөг болсон. Энэ мөнгөн дээр миний шүүх хуралдаанд ирж очсон замын зардлыг нэмээд 79.656.917 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Итгэл эвдэж авсан учраас манай байгууллага маш их хохиролтой байгаа. Бид нар сүүлийн 3 жилд өөрсдөө энэ мөнгөний хүүг төлж байгаа. 79.656.917 төгрөг дээр зээлийн гэрээнд туссан хүү огт ороогүй байгаа. Тэр хүүгээ нэмж нэхэмжлэх болно гэв. 

Гэрч Н.Баттөгс:  2013 оны 09 сараас 2014 оны 06 сарын хүртэл Ө м  ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Тухайн үед Архангай аймагт борлуулалт хийх хугацаандаа Ш.Д тай аман гэрээ байгуулж анх авчирсан хувцас бараагаа хүлээлгэж өгч байсан. Хэргийн материалд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тооллого нийт 2-3 удаа тооллого хийсэн. 20.000.000 төгрөг дутсан асуудал эхний тооллогоор илэрсэн. Би болон борлуулалтын менежер О.С, жолооч нарын хамт очиж тооллого хийсэн.  Энэ талаар асуухад байрны урьдчилгаанд өгчихсөн байгаа, би удахгүй хийчихнэ гэж хэлсэн. Тэгээд компаний зүгээс 14 хоногийн хугацаатай эргэн төлөхийг шаардаж байна. Энэ хугацаанд барагдуулах ёстой шүү гэдгийг амаар хэлээд явсан гэв. Бид нар Ш.Д ыг өөрөө хариуцаад, доороо нэг туслах ажилтантай байгаарай гэж хэлсний дагуу Ш.Д  2 туслах ажилтан сольж ажиллуулсан юм байна лээ. Эхлээд нэг хүн дараа нь нэг хөгшин хүн аваад ажиллуулж байсан гэв. Мөнхцэцэг, Гантуяа нартай хөдөлмөрийн гэрээ болон ямар нэг гэрээ байгуулсан зүйл байхгүй гэв.

Гэрч: Д.Мөнхцэцэг: 2013 онд бүртгэл хөтөлж байсан дэвтэрээ Ш.Д  багшид хураалгаж өгсөн. Хэдэн сарын хэдэнд болсон асуудал гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан формын борлуулалтын ажлыг 2 сар хийж байгаад Гантуяа эгчид ажлаа хүлээлгэж өгсөн гэв. Сумаас формын мөнгө авч байгаагүй. Борлуулалтаа хийгээд хүмүүс мөнгө өгөхөөр авч,  өдөр өдөрт нь Ш.Д  өгдөг байсан, би өөрөө өгсөн мөнгөө дэвтэр дээрээ тэмдэглэдэг байсан, 17 сая төгрөгийн орлогын мөнгийг аваад хүнд зээлсэн, удахгүй өгнө гэсэн бичгийг  Ш.Д  захирал намайг тэгээд хэлээд өг гэж хэлсэн учраас хүнд зээлсэн гэж хэлсэн гэв.  Сурагчдын амралтын үеэр борлуулалт хийгээгүй, 36.000.000 төгрөг дээр намайг даачих гэж Ш.Д  надаас гуйсан үүн дээр гарын үсэг зурчих. Дараа нь та хоёрыг би татаад авчихна гэж хэлсэн гэв. 

Гэрч: Л.Гантуяа: Би Ө м  компанид формын борлуулалтын ажлыг 2014 оны 01 сараас хойш хийсэн. Цагдаа дээр хэдэн оны хэдэн сард мэдүүлэг өгсөн талаараа сайн санахгүй байна. Борлуулалтын ажил хийж дуусаад мөнгө төгрөгийн асуудал үүссэн. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Тухайн үед захирлын өрөөнд Ө м  компани хүмүүс ирсэн байхад өөрт холбоотой тооцоо, лавлаж асуусан зүйлийн талаар мэдэх зүйлээ хэлсэн байгаа, 24.000.000 төгрөгийн падааныг би дэвтэр дээрээ сүүлд нь бичсэн Ө м  ХХК-иас ажлын хүмүүс ирээд тооцоогоо хийж байснаа намайг дуудаад ийм падаан гараад ирлээ, таныг ажиллаж байх үед байсан байна гэж хэлсэн. Тэгээд би дэвтэр дээрээс харахад байхгүй байхаар нь бичсэн, Ш.Д  захирал бичүүлсэн, бичүүлэхэд ийм падаан байна, таны ажиллаж байсан үеийн падаан байна гэж хэлээд ямар ч байсан дэвтэр дээрээ бич гэж хэлэхээр нь бичсэн, Тухайн 24 саяын падаан дэвтэр дээр бичигдээгүй учраас хүлээж аваагүй гэж үзэж байна, сургууль дээрээ тусдаа өрөө гаргасан тэр өрөөндөө формоо хадгалж байсан Мөнхцэцэг бид 2 хувцастай өрөөндөө байрлаж байсан, түлхүүрээ би өөрөө авдаг байсан. Өрөөгөө лацдаад түлхүүрээ манаачид үлдээдэг байсан гэв.

Гэрч: Б.Болорцэцэг:  Би ажилд орохын тулд захирал Ш.Д д мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Шалгалтаа өгөөд ажилдаа орсон. Өөр хэлэх зүйл байхгүй, Шаарий гэх хүний хувьд манай гэр бүлтэй худ ургийн харилцаа холбоотой хүн бөгөөд манай аав ээж мөнгө төгрөг зээлж авдаг хүн байгаа гэв. Тэр үед нэг жил ажиллаад сургалтад суугаад дараа нь багшлах эрхийнхээ үнэмлэхийг авах ёстой байсан гэв.  

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д  ын өгсөн: ...Би Ө м  ХХК 2007 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа...Архангай аймгийн хэмжээнд манай байгууллагын ажилтан Сэргэлэн гэдэг залуу 2013 оны 09 сараас 2013 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл гэрээний дагуу сурагчийн дүрэмт хувцасны борлуулалт хийсэн. Сэргэлэнг борлуулалт хийж байхад Архангай аймгийн 2-р сургуулийн захирал ажилтай Ш.Д  ирж уулзаад танайх хувцсаа хэрхэн борлуулдаг юм бэ? би сургуулийн захирал ажилтай бизнесийн туршлагатай хүн юм танай байгууллагын хувцсыг сургууль дээрээ түшиглээд борлуулаад өгч чадна гээд харилцан тохиролцоод сурагчийн дүрэмт хувцас болох бага ангийн 4518 ширхэг дүрэмт хувцас, дунд ангийн 4795 ширхэг дүрэмт хувцас, 8747ширхэг цэнхэр цамц, 5328 ширхэг зангиаг 2013 оны 10-р сарын 08 өдрөөс анх хүлээлгэн өгч борлуулалт эхэлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэхийн тулд Д д сардаа 700.000 төгрөг, доороо ажиллуулах хүнд 350.000 төгрөгийн цалин өгч байхаар болсон. Ш.Д  нь манай компаниас нийтдээ 446.764.718 төгрөгийн үнэ бүхий бараа хүлээн авч борлуулалтын явцад манай компаний дансанд 256.540.000 төгрөгийг бараа материал хүлээн авснаас хойш орлого болгож тушаасан бөгөөд 78.317.978 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг борлогдоогүй бараа гэж буцаалт хийсэн. Нийт 112.086.740 төгрөгийн төлбөр гарсан ба Ш.Д аас үлдсэн мөнгөө авъя гэхээр сургуулиар тараасан хувцасны мөнгө ирээгүй байна гэж шалтаг хэлээд мөнгө өгөхгүй байхаар нь тухайн сумдын сургуулийн хариуцсан хүнтэй уулзаад уг хувцасны мөнгийг шууд манай компаний данс руу оруулахаар болсон юм. 2014 оны 10 сарын 20-ноос 24-ны өдрүүдэд Архангай аймгийн ,,-р сургууль дээр ирж бараа хүлээлцсэн бараа материал байгууллагын дансанд хийсэн дансны хуулгатай нягтлан тулгалт хийхэд нийт нийлүүлсэн хувцас болон хийсэн сурагчийн дүрэмт хувцасны тооцоо таарч байсан. Архангай аймгийн сумдын сургуульд дүрэмт хувцас тараагаад мөнгөө аваагүй байгаа, баримтуудыг шахаж үзэхэд нийт 14.127.829 төгрөгийн үлдэгдэл тооцоо гарч 93.585.056 төгрөг Ш.Д  дээр үлдэгдэл гарсан. Ш.Д аас яагаад мөнгө дутуу байгаа юм гэж асуухаар би доороо 2 хүнтэй хамт ажиллаж байсан болохоор энэ 2 хүнтэйгээ тооцоо хийж байгаад танай байгууллагыг хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. ...Тухайн үед албан ёсоор Ш.Д тай гэрээ байгуулаагүй, урд өмнө нь би болон манай компаний ажилчид огт танихгүй. Надад болон манай компани маш их гомдолтой байна. Ш.Д  нь манай компаний итгэлийг эвдэж их хэмжээний хохирол учруулсан. Манай компани Ш.Д аас одоо 93.686.056 төгрөгийн үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна...93.683.056 төгрөгийг Ш.Д  манай компанид төлөхөөр болж, хүлээн зөвшөөрсөн гарын үсгээ зурсан юм. Бүх тооцоо баримтаараа тулж байсан учраас захирал Ш.Д  нь хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан юм. Мөн өөрийн гараар уг мөнгийг төлөхөөр тайлбар бичиж өгсөн... Ш.Д д 4,5,6 сарын цалин олгогдоогүй нь үнэн. Уг мөнгийг дүрэмт хувцасны 93.686.056 төгрөг бүрэн хийгдсэний дараа олгохоор хоорондоо тохиролцож, хэлцэл хийсэн байдаг...гэх мэдүүлэг /хх-1-ийн 154-155, хх-3-ийн 27-28/

Гэрч Д.Мөнхцэцэгийн өгсөн: ...Манай сургуулийн захирал Ш.Д  2013 оны 10 сарын дундуур сурагчийн дүрэмт хувцас Архангай аймагт борлуулах гэрээт цэг нь болж байгаа хамт ажиллаж борлуулагч хийх үү сардаа 200.000 төгрөгийн цалинтай гэж хэлэхээр нь тэгье гээд 2013 оны 10 сараас 2014 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл 3 сар орчим хугацаанд сурагчийн дүрэмт хувцас борлуулж ажилласан. Би Улаанбаатар хотоос ирсэн хувцаснуудыг тоолж падаан бичигтэй нь тулгаж хүлээж аваад сургууль дээрээ зараад өдөр болгон зарсан хувцасныхаа мөнгийг захиралд өгдөг байсан. Би захирал Ш.Д тай хувцас зарсан тооцоогоо ойр ойрхон шахаж тооцоо нийлээд явдаг байсан надад сурагчийн дүрэмт хувцас зарсантай холбоотойгоор хувьдаа авсан хэрэглэсэн мөнгө байхгүй. Би сурагчийн дүрэмт хувцас зараад цалин гэж сард 200.000 төгрөг 3 сарын хугацаанд нийт 600000 төгрөг авсан. Тэгээд нэг өдөр манай захирал намайг ажил хийж байхад давхар ажил хийлээ гэж хэл ам гараад байна гээд ажиллуулахаа больсон юм...Д  захирал Өүлэн менчтэй мөнгөний асуудал яригдаж эхлэхэд /2015 оны хавар сар өдрийг нь санахгүй байна/ намайг гэртээ байхад ганцаараа ирээд намайг өмгөөлөгчтэйгөө уулзаадах гээд байсан. Тэгэхээр нь би өмгөөлөгчтэй чинь уулзахгүй, уулзаж яах юм бэ? Би өөрийнхөөрөө байя. Та өөрийнхөөрөө яв гэж хэлсэн чинь Д  захирал за за тэгвэл би чамайг тоглоомоос гаргалаа, дараа нь чи өрөнд орвол өөрөө бүх юм аа, даагаад янзлаарай гэж хэлээд яваад өгсөн. Маргааш нь өглөө 10 цагт ажилдаа ирээд байж байсан чинь гараад ир тооцоо хийе гэхээр нь дагаад хамт явж машинд нь суугаад явсан чинь холбооны хажууд ирээд чи 36 орчим сая төгрөгийг өөрийнхөө нэр дээр даачих, миний алдаа, миний буруу гээд даачих, намайг цэвэрлээд аваад гарчих юм бол дараа нь чамайг татаж авахад амархан, чи тэр компанитай гэрээ, хэлэлцээр хийгээгүй учир чамд асуудал багатай гэхээр нь та өөрийнхөөрөө яв, би ч гэсэн өөрийнхөөрөө байя гэж хэлсэн чинь намайг буулгахгүй явсаар гэртээ дагуулж очсон, гэртээ дагуулж очоод тооцоо ч хийсэн асуудал байхгүй, гэртээ хүргүүлсэн...Тэгээд миний хар данс хөтөлдөг дэвтрийг авчихаад өгөхгүй байсан. Одоо хүртэл өгөөгүй, тооцоо хийж баримт, харах юм байхгүй болгочихоод намайг төлөх ёстой гээд байгаа...Мөн Д  намайг нялх биетэй байхад Ө м  ХХК-ныхан тооцоо хийгээд байж байтал /мөнгөний зөрүү эсэхийг мэдэхгүй байна, яагаад надад тэгж хэлсэн гэдгийг мэдэхгүй байна./ тухайн үед намайг чи 20 сая төгрөгийн тооцоо даагаадах гээд байсан. Би хэрэглэсэн гээд хэлчих, удахгүй өгнө гэж хэл би өөрөө удахгүй, зохицуулаад хийчихнэ гээд хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал Ө м  ХХК-ны 2 хүн манай гэрт очоод Д  захирлын хувцасны мөнгөнөөс өөртөө хэрэглэсэн мөнгө байгаа юм уу гэж асуухаар нь би 17 сая төгрөг байгаа гэж худлаа хэлсэн, тухайн үед надаар өргөдөл бичүүлж авсан. Би Д  захирал хэлсэн болохоор нь Д  захирлын хэлснээр нь 17 сая гэж хэлчихлээ шүү гэж хэлсэн чинь чи тэгж хэлэх шаардлагагүй байсан. Тэр мөнгө болчихсон байсан шүүдээ гэсэн, дараа мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө тэр 17 сая төгрөгөө өгөөгүй байгаа гэж хэлж худал мэдүүлэг өгсөн. Энэ талаар Д  захиралтай ярилцаад тэр мэдүүлгийг өгсөн...Д  захирал дүрэмт хувцасны мөнгөө авч байх үеэрээ Худалдааны гудамжинд павлион 8 саяаар, 72 дугаар байрны арын автомашины гаражууд дунд нэг гараж 10 сая төгрөгөөр, хадам дүү нартайгаа нийлээд тавилгын үйлдвэр байгуулж байгаа. Тэрэнд 17 сая төгрөг оруулсан гэж Д  өөрөө надад ярьж байсан. Эдгээр мөнгийг дүрэмт хувцасны мөнгөнөөс оруулсан гэж өөрөө надад хэлсэн...Д  захирлаас өөрөөс нь гуйж байгаад дүрэмт хувцасных нь мөнгөнөөс 1.200.000 төгрөг зээлж аваад 1.100.000 төгрөгийг нь төлсөн. Одоо 100000 төгрөг нь дутуу байгаа гэхдээ ямар нэгэн хүүгүй зээлж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 156-157, хх-4-ийн 37-42 хуу/

Гэрч Л.Гантуяагийн өгсөн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуульд үйлчлэгч ажилтай байж байгаад 2014 оны 01-р сард өндөр насны тэтгэвэртээ гарсан юм. Манай сургуулийн захирал Ш.Д  намайг 2014 оны 02-р сард та сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажил хийх үү сардаа 300.000 төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг ажлыг хийхээр болж захиралтай тохиролцсон юм. Би анх ажиллаж эхлэхдээ Д.Мөнхцэцэгээс 89.593.681 төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцас хүлээж авсан. Үүнээс дүрэмт хувцас борлуулсан орлогын 37.822.860 төгрөгийг бэлнээр нь захирал Ш.Д д өгч үлдсэн дүрэмт хувцаснаас буцаалт 57.486.501 төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцас буцаагдсан. Үлдсэн дүрэмт хувцас сумдууд руу явсан үүний тооцоог тухайн сумдууд Ө м  ХХК-ны данс болон захирлын данс руу орлогоо өгч байсан. 3ахирал нийтдээ бэлнээр нь 37.822.860 төгрөг авсан үүнийг хаана юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна. Захиралд өгсөн мөнгөний баримт надад байгаа надаас гарын үсэг зураад авч байсан. Би Ө м  ХХК-ны дансанд нийтдээ 192.490 төгрөгийг тушаасан. Би нэг ч төгрөг аваагүй орсон орлогоо өдөр дутам захирал Ш.Д д өгдөг байсан би энэ ажлыг хийгээд 2 удаа л нийтдээ 550.000 төгрөгийн цалин урамшуулал авсан. Энэ ажлыг манай захирал Ш.Д  гардан зохион байгуулж данс тооцоогоо захирал Ш.Д  өөрөө хариуцаж байсан Мөнхцэцэг бид хоёр бол туслах ажилтан нь байгаа. Д  намайг төлөх ёстой үлдэгдэл байгаа гээд байгаа. Миний хувьд бол ямар ч тооцоо байхгүй...Д тай би өөрийнхөө тооцоог хийхэд 2014 оны 01 сарын 23-ны өдрийн 24 орчим сая төгрөгийн хувцсыг оруулж тооцоход ямар ч үлдэгдэл надтай холбоотой гараагүй. Тийм болохоор 24 сая төгрөгийн хувцас ирсэн гэж би бодож байна. Би тухайн баримтыг дэвтэр дээрээ яагаад тэмдэглээгүй байсан гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ ирсэн болоод миний тооцоонд зөрүү гарахгүй байгаа. Мөн хуулбар баримт нь гарч ирсэн гэж бодож байна. Би олон янзаар бодуулж тооцож үзсэн. Тэр болгонд 24 сая төгрөгийг оруулж бодоод Д  захиралд өргүй гараад байгаа...гэх мэдүүлэг /хх-1-ийн 158-159, хх-5-ийн 231-232 хуу/

Гэрч О.Энхжаргалын өгсөн: ...Манай сургуулийн захирал Ш.Д ыг хүнд мөнгө хүүтэй зээл өгч байна гэж сонсоод би захирал Д аас 2013 оны 11-р сард 2.200.000 төгрөгийг сарын 10% хүүтэй зээл авсан. Тэгээд энэ мөнгөний хүүг нь 2014 оны 03-р сар хүртэл төлчихөөд дахиж мөнгөний хэрэг болоод хавар 05-р сард захирлаас 6.600.000 төгрөг нэмж өдрийн 1%-ийн хүүтэй зээлж авсан тэгээд би зээл авсан мөнгөө захиралд цувуулж өгсөөр байгаад 4.200.000 төгрөг үлдсэн байсан. Тэгсэн 2014 оны 09-р сард Ө м  ХХК-ны ажилтан гээд нэг хүн таны Д аас зээл авсан мөнгө Д  захирлын мөнгө бишээ манай компани мөнгө байгаа юм Д  гэх хүнээр манай компани сурагчийн дүрэмт хувцас заруулсан юм. Тэгсэн түүний мөнгөнөөс танд зээл өгсөн байна одоо үлдэгдэл мөнгөө манай компаний дансанд хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би захиралтай очоод уулзсан чинь Ө м  ХХК-ний дансанд үлдэгдэл мөнгөө хийчих гэж байсан. Тэгээд би Ө м  ХХК-ний ажилтантай уулзаж үлдэгдэл 4.200.000 төгрөгийг тэр компаний дансанд хийхээр гэрээ байгуулсан тэр компаний ажилчид чи үндсэн мөнгөө л хий чамаас хүү бодож авахгүй гэж байсан. Би түүнээс хойш мөнгөний боломжгүй явж байгаад багш нарын 5 жил дутам олгодог мөнгөн тэтгэлэг бууж 2015 оны 04-р сарын 27-ны өдөр үлдэгдэл 4.200.000 төгрөгөөс 2.700.000 төгрөгийг Ө м  ХХК-ны дансанд хийхээр Төрийн банкинд очсон чинь манай сургуулийн захирал Ш.Д  ирээд энэ мөнгөө надад өгчих ялгаагүй тэр мөнгөнөөс чинь хасагдаж тооцно Ө м  XXК-ийн ажилчидыг над руу яриулчих гээд мөнгөө надаас бэлнээр нь авах гээд байсан Тэгэхээр нь би данс руу нь шилжүүлж өгсөн...Би эхлээд сурагчийн дүрэмт хувцасны мөнгө зээл авч байгаагаа мэдээгүй. Дараа нь Өзлэн менч ХХК-наас хүмүүс ирэхээр нь мэдсэн дараа нь 6.600.000 төгрөг зээл авахад Ш.Д  захирал энэ мөнгө сурагчийн  дүрэмт хувцасны мөнгө шүү гэж надад хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 160-161 хуу/

Гэрч О.Сэргэлэнгийн өгсөн: ...Өүлэн мөнч ХХК-д сүүлийн 4 жил борлуулалтын менежерээр ажиллаж байгаа намайг 2013 оны 10-р сард Архангай аймагт борлуулалт хийн ажиллах хугацаанд аймгийн 2-р сургуулийн захирал ажилтай Ш.Д  гэх хүн ирээд манай сургууль дээр сурагчийн дүрэмт хувцсаа үлдээчих би хүлээж  аваад борлуулалтыг чинь хийж өгье гэсэн. Тэгэхээр нь манай ажилчид тэр хүнд итгэж сургуулийн захирал албан тушаалтай хүн болохоор нь сурагчийн дүрэмт хувцас болох 446.764.718 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас үлдээгээд явсан. Тэгээд 2014 оны 05-р сард Ш.Д тай манай компани хувцасны тооцоо нийлэхэд тооцоо их хэмжээгээр зөрсөн байгаа үүний тооцоог нь Дэмид-Очир гаргаж өгсөн байгаа. Ш.Д аас үлдэгдэл хохирлоо барагдуул гэж шаардахад дүрэмт хувцас авсан хүмүүс төлбөрөө барагдуулахгүй байна гэх мэтээр шалтаг хэлсээр байгаад бараг 8 сар болж байгаад 2014 оны 06-р сард манай компаниас төлөөлөгч Архангай аймагт ирж Ш.Д тай уулзахад Архангай аймгийн зарим сумдуудад дүрэмт хувцас нийлүүлсэн мөнгө нь орж ирээгүй байна гэдэг мөн сурагчийн дүрэмт хувцасны орлогыг ажилчиддаа өндөр хүүтэйгээр зээлдүүлсэн байсан. Бид нар зарим ажилчидтай нь уулзаж зээл авсан мөнгөө Ш.Д д биш манай компаний дансанд хийгээрэй бид нар өндөр хүү авахгүй зүгээр л үндсэн мөнгөө өгнө шүү гэж тохиролцсон байгаа. Бид нар Архангай аймагт ирж данс тооцоогоо тулгаж ажиллахад сумдад нийлүүлсэн дүрэмт хувцасны үнийг өөр дээрээ аваад манай дансанд хийсэн байсан. Ш.Д  нь өөрийн гаргасан алдаагаа бид нарт хүлээн зөвшөөрч тооцоо нийлсний үндсэн дээр үлдэгдэл 93.686.056 төгрөгийг төлөхөөр болж гарын үсэг зурсан байгаа...гэх мэдүүлэг /хх-1-ийн 162-163 хуу/

Гэрч Ч.Золзаяагийн өгсөн: ...Би 2012 онд санагдаж байна надад мөнгөний хэрэг болоод захирал Ш.Д аас 5.000.000 төгрөг 10% хүүтэйгээр зээл авсан юм. Тэгээд 2.500.000 төгрөгийг нь хүүтэй нь бодож Ш.Д  захиралд өгсөн. Тэгсэн 2014 оны 11-р сард манай захирал Ш.Д  намайг дуудаж чи зээлсэн мөнгөө өг сурагчийн дүрэмт хувцасны мөнгө нэхэгдээд байна гэсэн. Тэгээд Ө м  ХХК-ний ажилтанд би баталгаа гаргаж 2014 оны 12-р сарын 20-ны дотор 2.500.000 төгрөгийг дансанд нь төлөхөөр болсон юм. Би Ө м  ХХК-д одоо 2.500.000 төгрөг төлөх ёстой би энэ мөнгийг өөрөөр хариуцаж төлнө. Үүнийг би ойрын хугацаанд төлнө. Тэр компаний хүмүүс намайг чи үндсэн мөнгөө төлчих хүү төлөхгүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 166-167 хуу/

Гэрч С.Ариунжаргалын өгсөн: ...Би 2013 оны 02-р сард санагдаж байна манай сургуулийн захирал Ш.Д  сурагчийн дүрэмт хувцас Ө м  ХХК-наас ирсэн ангийнхаа хүхдүүдэд тарааж өг гэсэн. Үүний дагуу 2.400.000 төгөрөгийн үнэ бүхий дүрэмт хувцас авч ангийнхаа хүүхдүүдэд тарааж өгсөн, уг хувцасны мөнгийг ангийнхаа зарим хүүхдүүдээс авч дүрэмт хувцас борлуулах ажил гүйцэтгэж байсан Гантуяа гэх хүнд 1.250.000 төгрөгийг бэлнээр нь өгч үлдэгдэл 798.922 төгрөгийг өгч амжаагүй байгаа учир нь зарим хүүхдүүд төлөх боломжгүй байгаа. Тэгээд энэ мөнгө төлөх ажиллагаа удааширч дүрэмт хувцас нийлүүлсэн компаниас хүмүүс ирж надтай уулзаад одоо үлдэгдэл мөнгөө Ш.Д д өгөхгүй манай компаний дансанд тушаана шүү гэж хэлээд надаар баталгаа гаргуулж аваад явсан одоо энэ үлдэгдэл мөнгө төлөгдөөгүй байгаа...Одоо Ө м  ХХК-д 798.922 төгрөг төлөх ёстой энэ мөнгийг удахгүй Ө м  ХХК-д би өөрөө төлж дуусгана...гэх мэдүүлэг /хх-1-ийн 168-169 хуу/

Гэрч Б.Булгантамирын өгсөн: ...2013 оны 10-р сард манай 2-р сургууль дээр сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхээр захирал Ш.Д  Ө м  ХХК-тай тохиролцсон байсан. Тэгээд манай ангийн хүүхдүүдэд хувиас тарааж өгч мөнгийг нь хурааж өг гэсэн би нийтдээ манай ангиас 27 хүүхэд хувцас авч нийт 2.524.500 төгрөг болсон үүнээс талыг нь төлөөд үлдэгдэл 946.740 төгрөг байгаа үүнийг Ө м  ХХК-наас ажилчид нь ирээд энэ мөнгөө манай компаний дансанд тушаагаарай гэж байсан. Би саяхан тэр компаний дансанд 500.000 төгрөг тушаасан одоо ангийнхаа зарим хүүхдүүдээс хувцасны мөнгөө авчих юм бол гүйцээгээд төлнө. Манай ангийн зарим хүүхдүүд бүтэн өнчин нэн ядуу хүүхдүүд байдаг болохоор мөнгийг нь авч чадахгүй байгаа. Тэгээд 2014 оны намар амралтынхаа мөнгийг сургуулийн захиралд Ш.Д д хувцасны мөнгө гэж 1.070.000 суутгуулсан юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 170-171 хуу/ 

Гэрч Б.Энхжаргалын өгсөн: ...Би 2014 оны хавар 05-р сард санагдаж байна манай хүүхдийн бие муудаад Ш.Д  захирлаас 1.950.000 төгрөг зээл авсан. Энэ мөнгийг захирал надад сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгө байгаа юм шүү гэж байсан. Тэгээд 2014 оны 11-р сарын 19-ны өдөр манай сургуулийн захирлын өрөөнд хүмүүс ирсэн намайг дуудсан. Тэгэхээр нь очтол Ө м  ХХК-наас яваа гээд нэг залуу надтай уулзан та захирал Ш.Д аас 1.950.000 төгрөг зээл авсан байна. Энэ мөнгө манай компаний сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгө байгаа юм. Энэ мөнгөө манай дансанд боломжоороо төлж дуусгана шүү  гээд надаас баталгаа авч явсан. Би одоо хүртэл боломж гарахгүй мөнгийг нь өгч чадаагүй байгаа. Энэ мөнгийг захирал Ш.Д  Ө м  ХХК-ний дансанд тушаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 172-173 хуу/

Гэрч Г.Батжаргалын өгсөн: ...2013 оноос 2014 оны хичээлийн жилд манай ангийн хүүхдүүд сурагчийн дүрэмт хувцасанд хамрагдаж нмйт 29 хүүхэд дүрэмт хувцас авсан үүний төлбөр тооцоог нь хүүхдүүдийн эцэг эх нь хувцас хариуцсан хүн дээр нь очиж тооцоогоо хийдэг. Одоо тооцоо хийгээгүй 3 хүүхэд байгаа үүний үнэ нь 169.290 төгрөгийн үлдэгдэл байгаа. 2014 оны 11-р сард Ө м  ХХК-наас хүмүүс ирээд сурагчийн дүрэмт хувцасны үнийг манай компаний дансанд хийнэ шүү өөр хэнд ч өгч болохгүй гэж надаас баталгаа аваад явсан. Энэ мөнгө одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Хүүхдүүд  мөнгөө гүйцээж өгөхөөр нь тэр компаний дансанд төлнө...гэх мэдүүлэг /хх-1-ийн 174-175 хуу/

Гэрч Д.Нарантөгсийн өгсөн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуульд 6 жил бага ангийн багшаар ажиллаж байгаа 2014 оны 02-р сард манай ангийн 33 хүүхэд сурагчийн дүрэмт хувцасанд хамрагдсан энэ хувцсыг Ө м  ХХК-тай манай захирал Ш.Д  тохиролцон сургууль дээрээ дүрэмт хувцсыг нь нийлүүлсэн байсан. Би ангийнхаа хүүхдүүдийн дүрэмт хувцасны үнийг нь тухайн үед хариуцан ажиллаж байсан Мөнхцэцэгт өгч байсан. Одоо дүрэмт хувцасны үлдэгдэл үнэ болох 379.060 төгрөг байгаа үүнийг хувцасныхаа үнийг нь өгөөгүй хүүхдүүдээс авч өгөх ёстой юм. 2014 оны 11-р сард Ө м  ХХК-ны ажилтан ирээд надтай уулзаад дүрэм хувцасны үлдэгдэл мөнгийг нь манай компаний дансанд тушаана шүү гэж хэлээд надаар баталгаа бичүүлж авсан. Би захирлаас мөнгө төгрөг зээлж аваагүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 176-177 хуу/

Гэрч А.Амгаланбаатарын өгсөн: ... Боловсролын тухай хуулинд заасны дагуу захирал тушаал гаргаж, багш ажилтныг томилох эрхтэй. Нэг орон тоон дээр олон өрсөлдөгч байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарсан хүнийг тухайн орон тоон дээр ажиллуулдаг. 2-р сургуулийн хувьд сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулдаг талаар мэдэхгүй. Сургуулийн дотоод асуудал юм. 2013 оны 09 сарын 02-ны өдөр 2-р сургуулийн багшаар Болорцэцэгийг томилсон нь намайг томилогдохоос өмнө гарсан шийдвэр байна. Би энэ талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 178-179,  /хх-3-ийн 39 хуу/

Гэрч Ц.Дуламсүрэнгийн өгсөн: ...Би 2-р сургуульд 1999 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа ажллаж байгаа 2013 оны хичээлийн жилд манай сургууль дээр сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажил явагдсан энэ ажлыг захирал Ш.Д  явуулсан юм. Би ангийнхаа 34 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас авч өгч тооцоог нь дуусгасан одоо ямар нэг тооцоо байхгүй.  Ш.Д  захирал надад бол ямар нэг дарамт үзүүлсэн асуудал байхгүй харин сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгөнөөс залуу багш нарт маш өндөр хүүхтэй зээлүүлж тэр мөнгөнийхөө хүүг нь байнга нэхэж дарамталж байдаг. Манай багш Золзаяа хааяа надад маш хэцүү байна, захирал надад өндөр хүүтэй мөнгө зээлчхээд хүүгээ байнга нэхэж дарамталж байх юм гэж ярьж байсан удаа бий... захирал Ш.Д  нэг өдөр багш нарын өрөөнд орж ирээд надаас хүүтэй мөнгө зээлэх хүн байвал зээлээрэй гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-2-ийн 47-48 хуу/

Гэрч Х.Оюун-Эрдэнийн өгсөн: ...Ө м  ХХК-с нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс багш нарт өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж түүнийхээ хүүг нь нэхэж өрөөндөө дуудаж дарамталдаг асуудал байгаа мөн тэр компаний мөнгөнөөс би байр, машин авсан яадгийн, би Ө м  ХХК-ний ажилчдад хэлчихсэн гэж ярьсан талаар манай ажлынхан ярилцдаг...гэх мэдүүлэг /хх-2-ийн 49-50 хуу/

Гэрч М.Сарантуяагийн өгсөн: ... Би машин, байр авлаа гэж ярьж байхыг нь бол яг хажууд нь байж сонсоогүй харин манай сургуулийн багш нар энэ асуудлыг яриад байдаг. Багш нарын дунд дүрэмт хувцасны мөнгөөр байр, машин авсан гэсэн яриа байсан. Яг хэн хэн тэр талаар мэдэж байгааг мэдэхгүй. Дам яриа байгаад байсан. Д  өөрөө хүмүүсийн дэргэд тэр талаар ярьсан гэж дуулсан. Яг хэн хэний дэргэд ярьсан талаар би мэдэхгүй байна...Д ын нөхрийн нь дүүгийн тавилгын үйлдвэр байдаг гэж дуулдсан. 72-р байранд байр авсан гэсэн аль байрны хэдэн тоотыг хэнээс авсан талаар мэдээгүй. Мөн ланд 80 маркийн автомашин авсан, унадаг байсан. Хэнээс хэдэн төгрөгөөр авсан гэдийг мэдэхгүй. Байр машиныг ямар мөнгөөр авсан талаар мэдэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-2-ийн 51-52, хх-5-ийн 233-234 хуу/

Гэрч М.Мандахын өгсөн:...Би өөрийн том охин Болорцэцэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 сургуулийн технологийн багшаар ажилд оруулсан юм. Би охин Болорцэцэгийг ажилд оруулахад 1 сая гаран төгрөг өгсөн юм. Энэ мөнгийг хаана яаж зарцуулсныг мэдэхгүй байна. Би Болорцэцэгийг ажилд оруулах гэж хэн нэгэнд мөнгө өгсөн зүйл байхгүй. Би Д  гэх хүнийг танихгүй, мөнгө төгрөг өгөөгүй, охин Болорцэцэгт мөнгө өгсөн...2013 оны зун С.Зоригтбаатар, С.Отгонжаргал нар манай гэрт ирсэн. С.Зоригбаатар, С.Отгонжаргал нар манай гэрт ирэхэд Б.Болорцэцэгийг ажилд оруулах талаар С.Болдбаатар дүү С.Зоригтбаатарт хэлж байсан. Тухайн үед Б.Болорцэцэгийг ажилд оруулмаар байна. Та хоёр ажил сураглаж байгаарай гэх мэтээр хоорондоо ярилцаж байсан. С.Болдбаатар охин Б.Болорцэцэгийг ажилд оруулах талаар С.Зоригтбаатарт хэлж байсан болохоор С.Зоригтбаатар эхнэр С.Отгонжаргалын эгч С.Шаарийтай утсаар ярьсан байх... Б.Болорцэцэгийг ажил оруулахын тулд С.Болдбаатар, С.Зоригтбаатар нар С.Шаарийгаар дамжуулан 3.000.000 төгрөгийн хээл хахуулийг тус сургуулийн захирал Ш.Д д өгсөн талаар би мэдээгүй. Харин эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхад мэдсэн. Манай нөхөр дүү С.Зоригтбаатараас 2.000.000 төгрөг авч С.Шаарийд өгсөн гэсэн... Би С.Шаарийгийн гэрт хоёр удаа очиж байсан гэхдээ очихдоо бэлэн мөнгө төгрөг өгч байсан удаа байхгүй. Б.Болорцэцэгийг ажилд оруулахын тулд 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-2-ийн 57-58, хх-8-ийн 150-152 хуу/

Гэрч С.Шаарийгийн өгсөн: ...Би 2-р сургуульд 1998 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа ажллаж байгаа 2013 оны хичээлийн жилд манай сургууль дээр сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажил явагдсан энэ ажлыг захирал Ш.Д  явуулсан юм. Манай сургууль дээр анги даасан багш болгон ангийнхаа хүүхдүүдэд хувцас тарааж мөнгийг нь борлуулалт хийж байсан Гантуяа гэх хүнд өгч байсан... Ш.Д  сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс багш нарт өндөр хүүтэй зээл өгч эхэлсэн надад мөнгөний хэрэг болоод байхаар нь би 2014 оны 03-р сард захирлаас 2.000.000 төгрөг 10% хүүтэй зээл авч байсан. Би тэр мөнгийг сурагчийн дүрэмт хувцасны мөнгө байх гэж бодож байсан захирал Ш.Д  нь бусад багш нарт дүрэмт хувцасны мөнгөнөөс зээл өгч хүүг нь нэхэж байнга дарамталж байдаг. 2014 оны хавар 05-р сард санагдаж байна нэг өдөр Ш.Д  захирал ажил дээрээ бид нартай юм ярьж сууж байгаад муу нуухаар сайн илчил гэж би Өүлэн менчийн ХХК-ний ажилтан мөнгөөр нь байр, машин авчихсан юм гэж ярьж байсан. Би үүнийг яг хажууд нь сонсож байсан...Д  нь Болорцэцэгийг ажилд оруулж 3000000 /гурван сая төгрөг/ авсан нь үнэн. Би өөрөө зуучилж өгсөн. Ер нь бол Болорцэцэгийн 3:000.000 /гурван сая/ төгрөг миний гараар дамжиж Д д хүрсэн... Би Болорцэцэгийн 2 сая төгрөгийг Д д яг өөрийнх нь ХААН банкны дансанд хийж байсан. Хуулгаар нь гараагүй байсныг гайхаж байна... Харин үлдсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг өрөөнд нь ганцаараа байхад нь би оруулж өгсөн. Хэн ч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-2-ийн 61-62, хх-7-ийн 115-116, хх-8-ийн 181-182 хуу/

Гэрч Б.Болорцэцэгийн өгсөн: ...Би 2013 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхэлж ажиллаж байгаа...Би 2013 оны 06-р сард Монгол улсын боловсролын Их сургуулийг технологийн багшаар төгсөж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуульд 2013 оны 09-р сард технологийн багшаар ажилд орсон юм. Би сургуулиа төгсөөд Архангай боловсролын газарт материалаа өгсөн байсан...Би Ш.Д  захиралд шан харамж өгч ажилд орсон зүйл байхгүй. Шаарий эгч манайхаас мөнгө төгрөг хэрэг болохоороо байнга л авч байдаг. Манай аав, ээж хоёр Шаарий эгчид мөнгөний туслалцаа үзүүлж байдаг юм. Намайг ажилд ороход манай аав, ээж хоёр надад хэдэн малнаасаа зарж надад 2 сая орчим төгрөг өгч байсан би одоо яг мөнгөний тоог нь санахгүй байна. Би энэ мөнгөөрөө гар утас, хувцас хунар авсан юм. Намайг ажилд орсноос хойш С.Шаарий эгчид манай аав, ээж хоёр мөнгө өгч байсан миний бодлоор 2-с 3 сая төгрөг өгсөн... Би С.Шаарий эгчид ямар ч мөнгө төгрөг өгөөгүй юм. Манай аав С.Болдбаатар, С.Шаарийгийн дансанд мөнгө шилжүүл гэж хэлсэн. Аавынхаа хэлсний дагуу С.Шаарийгийн дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн...2 дугаар сургуульд анх ажилд орох гэж байхад надаас сургуулийн захирал Ш.Д , С.Шаарий нар надаас шалгалт авч байсан. Шалгалтыг захирал Ш.Д ын өрөөнд авч байсан. Надаас өөр хүн багш болох шалгалт өгөөгүй. Тухайн үед би ганцаараа шалгалт өгч байсан. Би ямар ч байсан шалгалтаа өгөөд ажилд орсон гэж бодож байсан...гэх мэдүүлэг /хх-2-ийн 66-67, хх-8-ийн 179-180 хуу/

Гэрч Н.Баттөгсийн өгсөн: ... 2013 оны 09 дүгээр сарын дундуур би сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу менежер О.Сэргэлэн, Даваацэрэн, Жаргалцэцэг, Баярчимэг нарын хамт явсан. Бид нар 3 хоног сурагчийн дүрэмт хувцсыг борлуулсан бөгөөд тус аймгийн Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуулийн захирал Ш.Д  гэх хүн бидэнтэй ирж уулзаад, манай сурагчийн дүрэмт хувцсыг борлуулж өгье гэдэг санал тавьсан. Бид Ш.Д ыг ажлын үнэмлэхээ үзүүлээд, аймгийнхаа багш нарын холбооны тэргүүнээр ажилладаг гэж ярьсан учраас уг хүнд итгэн, түүний саналыг хүлээн авч, амаар тохиролцсон юм. Тэгээд үлдэгдэл дүрэмт хувцсаа падаан үйлдэж, Ш.Д д хүлээлгэн өгөөд, хот руу буцсан юм. Манай компани нийт 9 удаа ачаа тээврээр сурагчийн дүрэмт хувцсыг Ш.Д  руу явуулсан бөгөөд борлуулалтын орлого удааширч, мөнгө орж ирэхгүй байсан учраас би Архангай аймаг руу 2,3 удаа явж сурагчийн дүрэмт хувцасны тооцоог нийлж үздэг байсан. Намайг Архангай аймаг явж, Д тай уулзахад сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс 20.000.000 төгрөг дутсан бөгөөд уг мөнгийг асуухад байрны зээлэнд өгчихсөн. Удахгүй энэ мөнгийг танай компаний данс руу шилжүүлнэ гэж хэлж байсан юм. Мөн 2014 оны 06 сарын 19-нд манай ажилтан Соёл бид хоёр Архангай аймаг явж, 2-р сургуулийн захирал Ш.Д тай уулзан, сумдаас бусад сурагчийн дүрэмт хувцасны тооцоог хийхэд 94.992.063 төгрөгийн үлдэгдэл гарсан тул уг мөнгийг 2014 оны 07 сарын 09- нь дотор төлж барагдуулахаар хэлцэл байгуулсан. Ш.Д  ч уг мөнгийг барагдуулах талаар бичгээр тайлбар бичиж өгч байсан. Уг хэлцлээс хойш сурагчийн дүрэмт хувцасны мөнгө орж ирэхгүй. Д тай утсаар ярихаар шалтаг тоочоод байсан учраас 2014 оны 10 сарын 20-ны өдөр захирал Буянбаатар, Дэмид- Очир, Сэргэлэн бид 4 Архангай аймаг явж, 2-р сургуулийн захирал Ш.Д  болон туслах ажилтан Мөнхцэцэг, Гантуяа, тус сургуулийн нягтлан бодогч нартай уулзаж, банкны дансны хуулга, нийлүүлсэн болон буцаасан барааны падаан зэрэг холбогдох баримт бичгүүдийг үндэслэн сурагчийн дүрэмт хувцасны тооцоог хамтран гаргасан. Уг тооцоогоор Ш.Д  нь 93.686.056 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд ямар нэгэн төлбөр мөнгө болон сурагчийн дүрэмт хувцасны зөрүү, маргаан гараагүй учраас 2 тал гарын үсгээ зурж баталгаажуулсан...гэх мэдүүлэг /хх-3-ийн 31-32 хуу/

Гэрч М.Соёлын өгсөн: ...Архангай аймгийн борлуулалтын орлого удааширч, компанид мөнгө орж ирэхгүй байсан учраас 2014 оны 06 сарын 19-нд манай ажилтан Баттөгс бид хоёр Архангай аймаг явж, 2-р сургуулийн захирал Ш.Д тай уулзан, сумдаас бусад сурагчийн дүрэмт хувцасны тооцоог хийхэд 94.992.063 төгрөгийн үлдэгдэл гарсан. Уг мөнгийг Ш.Д  2014 оны 07 сарын 09-ны дотор төлж барагдуулахаар хэлцэл хийн, бичгээр тайлбар бичиж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-3-ийн 33-35 хуу/

Гэрч А.Болормаагийн өгсөн: ...Одоо он сар өдрийг нь сайн санахгүй байна. Миний мэдэхийн 2013 оны намар манай сургуулийн захирал Ш.Д  “Өүлэн Менч” ХХК-ний сурагчийн дүрэмт хувцсыг өөрийн аймаг, сумдын сургуулиудад борлуулж эхэлсэн. Уг дүрэмт хувцсыг борлуулахад туслах ажилтнаар манай сургуулийн үйлчлэгч Д.Мөнхцэцэг ажиллаж байсан. 2014 оны намар 10 сард манай захирал Ш.Д  90 гаран сая төгрөгийн зөрүү гарчихлаа. Чи нягтлан бодогч хүн байна. Тооцоо хийлцээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд захирлын өрөө лүү ороход “Өүлэн Менч” ХХК-наас 3,4 хүн ирсэн байсан. Би захирлын хэлсэн мөнгөний падаан, мөнгө тушаасан дүнгээр тооцоо хийхэд Мөнхцэцэг дээр 38 сая төгрөг, Гантуяа дээр 24 сая төгрөгийн тооцоо гарч байсан юм. Тухайн үед Мөнхцэцэг байгаагүй. Жирэмсний амралттай байсан. Гантуяа эгч тооцоо хийхэд байсан. Гантуяа эгч дээр гарсан 24 сая төгрөгийн хувьд захирал Ш.Д  болон Л.Гантуяа эгч 2-рт уг 24 сая төгрөгийн дүрэмт хувцасны хүлээн авсан баримт, падаан байхгүй байсан мөртлөө “Өүлэн Менч” ХХК- нд уг баримт падаан байсан. Цаг хугацааны хувьд Гантуяа эгчийг туслах ажилтнаар ажиллаж байсан үетэй таарч байсан учраас Гантуяа эгч дэвтэр дээрээ тухайн үед нөхеж бичсэн юм. Мөнхцэцэгийг тооцоо хийх үед дуудсан гэсэн... Би сүүлд нь тооцоо нийлж, 93.686.056 төгрөгийн үлдэгдэл гарсан гээд 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсгүүдээ зурсан санхүүгийн баримтыг харсан юм...гэх мэдүүлэг /хх-3-ийн 36-37 хуу/

Гэрч Н.Гэрэлчулууны өгсөн: ... Тухайн үед Болорцэцэг аймгийн Боловсрол, соёлын газарт материалаа өгсөн байсан. Б.Болорцэцэг ганцаараа уг багшийн орон тоон дээр шалгалт өгч тэнцсэн. Өөр материал өгсөн хүн байгаагүй. Шалгалтын материалыг харахад нэгтгэж хариуг дүгнээгүй байна. Нийт хийх ёстой ажлын 13 онооноос 10 онооны ажпыг зөв хийсэн байна. Аймгийн боловсролын газраас боловсруулж гаргасан шалгалтын материалын дагуу багшийн орон тоон дээр өрсөлдөж байгаа хүмүүсээс шалгалт авдаг. Аймгийн боловсролын газраас гаргасан шалгалтын материал юм. Тухайн үед Б.Болорцэцэгээс шалгалт авахдаа захирлын өрөөнд авсан. Намайг шалгалтын дундуур ороход багш С.Шаарий, захирал Д  нар байсан. Б.Болорцэцэг багшийн хувьд Боловсролын Их сургуулийг технологийн багшийн чиглэлээр 100% оноотойгоор төгссөн, мэргэжлийн гэдгээрээ давуу талтай байсан...гэх мэдүүлэг /хх-3-ийн 44-46 хуу/

Гэрч Б.Наранцэцэгийн өгсөн: ...бүх юм баримтаар байгаа төлбөр тооцоог 2-р сургуулийн захирал Ш.Д  гэдэг хүний 5135174478 дансаар хийсэн. Одоо ямар нэгэн үлдэгдэл байхгүй. Ямар нэгэн үлдэгдэл байх ёсгүй бүх мөнгийг нь төлж барагдуулсан. Яагаад ийм дүгнэлт гарсан талаар мэдэхгүй байна. Анхбаяр захиралтай хамт очиж авч байсан. Төлбөр тооцооны асуудлыг би хариуцдаг байсан. Төлбөр тооцоотой холбоотой асуудлыг надаас өөр мэдэх хүн байхгүй. Манай сургууль ямар нэгэн байдлаар бага, дунд ангийн дүрэмт хувцас андуурч, хольж сольж авсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-4-ийн 33-34 хуу/

Гэрч Л.Бадамхандын өгсөн: ...Эхлээд сургуулийн захирал Д.Цэцмаа Өүлэн менч-ээс дүрэмт хувцас авчирч надад хүлээлгэн өгсөн, би нийт 4 удаа хувцас авсан. Бүх тооцоог би хариуцаж хийдэг байсан. Надаас өөр тооцоо мэдэх хүн байхгүй. Миний тооцоогоор нийт 328,743 төгрөг төлөх ёстой, яагаад ийм дүн гарсныг мэдэхгүй байна. Бүх баримт надад байгаа. Үлдсэн мөнгийг нь удахгүй төлж барагдуулна. Манай сургууль ямар нэгэн байдлаар бага, дунд ангийн дүрэмт хувцас андуурч, хольж сольж авсан асуудал байхгүй. Авсан зүйлээ баримттайгаа яг тулгаж хүлээн авсан...гэх мэдүүлэг /хх-4-ийн 35-36 хуу/

Гэрч Д.Түвшинтогтохын өгсөн: ... 2015 оны зун байсан. Яг хэдэн сарын хэдэн байсан гэдгийг сайн санахгүй байна намайг гэртээ байж байсан чинь нэг өдөр Мөнхцэцэг эгч над руу залгаад “Д  захирал хотоос мундаг сайн өмгөөлөгч авч ирсэн гэнээ. Тэгээд хэнд ч хэлж ярихгүйгээр энэ өмгөөлөгчтэй ирээд уулзаадах гээд байна. Дутсан мөнгийг нь хариуцчих юм бол та нар гэрээ байгуулаагүй учир асуудал багатай, та нарыг эргээгээд салгаад авахад амархан, хэргийг та нар даачих” гэсэн утгатай юм яриад байна яах уу гэж надаас асуухаар нь би тийм юм хийж болохгүй, өөртөө хамаагүй юманд оролцож зууралдах хэрэггүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-4-ийн 123-124 хуу/

Гэрч С.Энхжаргалын өгсөн: ...Би 2014 оны 01 сарын 23-ны өдөр Ө м  ХХК-ийн жижүүр ажилтай өглөө 08 цагт ажилдаа ирээд орой буудаг байсан тухайн өдрийн тэмдэглэл дээр 20 цагт буусан гэсэн байгаа учир тухайн өдөр ажилтай өдөр байгааг тухайн өдөр гаргасан цагт нь бичсэн байгаа. Тухайн үед байсан талаар нь бичсэн. Дараа нь нөхөж бичсэн асуудал байхгүй. Тэмдэглэлээ тэр дор нь бичдэг ямар нэгэн зай үлдээдэггүй. Чулуунтөмөр, Ганхуяг гэдэг хоёр залуу авч гарсан. 14 цагийн автобусаар явуулна гэж авч гарсан. Ямар машинд тавьсан, хэн гэдэг жолоочид өгч явуулсан талаар Чулуунтөмөр, Ганхуяг нар мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-4-ийн 196-197 хуу/

Гэрч С.Нямдоржийн өгсөн: ...2014 оны 6-7 сарын үед өөрийн хувийн Ланд крузер-80 маркийн 46-05 АРА улсын дугаартай автомашины 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр зарсан. Д  тухайн үед нөхөр Цэдэндамбын нэр дээр шилжүүлж байсан. Би тухайн үед Цэдэндамбаатай ярьж тохирч Цэдэндамбаатай наймаа хийсэн. Д тай өөртэй нь ярьж тохирсон асуудал байхгүй. Тухайн үед 14.000.000 төгрөгийг нь бэлэн мөнгөөр нь өгч, 4.000.000 төгрөгийг нь хэд хоногийн дараа /ойролцоогоор 7 хоногийн зайтай/ дансаар шилжүүлж өгсөн. Хэний ямар данснаас миний данс руу хийсэн гэдгийг би мэдэхгүй байна. Би миний машиныг авсан мөнгөний эх үүсвэрийн талаар мэдэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-6-ийн 42-43 хуу/

Гэрч Ш.Тэрбишийн өгсөн: ... Нэг авто машины гражтай, 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоотод 2 өрөө байртай байсан. Манайх 2013 оны намраас эхлэн тухайн 2 өрөө байраа зарж шинээр баригдсан 30 дугаар байранд 4 өрөө байр авахаар төлөвлөж, 2 өрөө хуучин байраа зарахаар зар өгсөн байсан. Тухайн намар манай хуучин байрыг хүмүүс үзэж хараад байсан боловч зарагдахгүй удааширсан. Гэтэл Д  нь манай байрыг зарах талаар сонсоод аав, ээжийнх нь гал голомт байсан байр гээд авах юмсан гэж ярьж байсан. Тэгээд ах дүү нартайгаа ярилцаад хариу өгнө гээд 2013 оны 12 дугаар сарын үед ах дүү нар нь зөвшөөрсөн танай байрыг авна гэхээр нь манайх шинэ жилийн үеэр байх, яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна билэгшээгээд 30 дугаар байрыг зарж байсан хүмүүстэй ярилцаж тохироод 55 тоот 4 өрөө байранд орсон. Хуучин байраа зарагдахаар нь гэрээгээ хийж, урьдчилгаагаа өгөөд 8 хувийн зээлд хамрагдахаар болж орсон. Тэгээд 2014 он гарснаас хойш Д  нь мөнгө төгрөгийн боломж бололцоо болохгүй байна гэсээр удсан. Тэгээд манай шинэ орсон байрны хүмүүс гэрээгээ хийх хэрэгтэй байна хийхгүй бол байр чөлөөлж өг гэсэн шаардлага тавиад байхаар нь Д аас мөнгөө шаардсан. Тэгсэн чинь 2014 оны хавар Д  30 гаран сая төгрөг манайд өгсөн. Яг хэдэн сарын хэдний өдөр өгсөн гэдгийг нь санахгүй байна. Тэр мөнгийг нь шинэ байрны хүмүүст өгч байсан. Миний өөрийн Хаан банкны дансаар өгсөн. Байрны хүмүүс 30 хувийнхаа мөнгийг шууд өгсөн. Тэрнээс хойш мөн Д  удааширсаар мөнгө төгрөг олдохгүй байна гэсээр сүүлдээ зээл хөөцөлдөж байгаа байраа нэр дээр шилжүүлээд өг гэхээр нь би зөвшөөрөөгүй. Гэтэл зээл хөөцөлдөөд мөнгийг чинь өгнө гээд байхаар нь 2014 оны 07 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ Д тай худалдах, худалдан авах гэрээ хийж нэрээ шилжүүлсэн. Миний хувьд шинэ байрны 0.8 хувийн худалдах, худалдан авах гэрээ хийх гэхээр хуучин байрны худалдах худалдан авах гэрээ хийсэн байх шаардлагатай болоод байсан. Гэтэл Д  зээл хөөцөлдөж байгаа гэсэн боловч мөн л мөнгө нь удааширсан, үнэхээр зээл хөөцөлдөж байсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд Д  байр авах боломжгүй болчихлоо гэсэн асуудал яриад эхлэхээр нь Баасандулам гэдэг хүнд зарсан. Д  бүтэхгүй удаад байхад нь өөр байр авах хүн байгаа эсэхийг судалж байсан боловч Баасандулам гэдэг хүн авна гэхээр нь ярьж тохирч зарсан. Баасандулам гэдэг хүнд 45 сая төгрөгөөр зарна гэж хэлээд ярилцаж тохироод 40 сая төгрөгөөр зарсан. ...Д ыг ер нь амьдралын боломжтой, байр худалдаж авах чадвартай, ах дүү нар нь боломжийн таньж мэддэг хүмүүс учир итгээд л наймаа хийхээр болсон. Манайд яг 32 сая төгрөг өгсөн.... гэх мэдүүлэг /хх-8-ийн 153-155 хуу/

Гэрч С.Отгонжаргалын өгсөн: ... Тухайн үед С.Болдбаатарын эхнэр Мандах манай нөхөрт аймгийн төвийн 2 дугаар сургуульд багшийн орон тоо гарсан байна гэж хэлсэн. Та хоёр С.Шаарий эгчтэйгээ яриад өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд нөхөр бид хоёр аймгийн төв ороод С.Шаарий эгчтэй уулзсан чинь С.Шаарий эгч захиралтайгаа ярьж хэлье хэлсэн. Тэр үед манай нөхөр хүн ажилд оруулах юм чинь мөнгө төгрөг орох байх гээд өөрт байсан 1,500.000 төгрөгийг С.Шаарий эгчид өгсөн. Тэгээд бид хоёр хотод ирсэн чинь С.Шаарий эгч над руу утсаар яриад хүн ажилд оруулах юм бол 3 сая төгрөг болно гэж байна гэхээр нь би нөхөр С.Зоригтбаатар руу хэлсэн. Нөхөр маань С.Болдбаатар руу утсаар яриад та хоёр илүү дутуу мөнгө төгрөг байна уу гэж хэлсэн чинь С.Болдбаатар эндээс 1 сая төгрөг гарах байх. Та хоёр мөнгө төгрөг байвал гүйцээгээд өг гэж хэлсэн. Тэгээд би С.Шаарийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ажилд орчихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-8-ийн 81-82 хуу/

Гэрч С.Зоригтбаатарын өгсөн: ... манай хадам эгч Мандах надтай уулзаад Б.Болорцэцэг энэ жил сургуулиа төгссөн. Б.Болорцэцэгийг ажилд оруулах талаар чи С.Шаарийд хэлээч гэж хэлсэн...Тэгэхээр нь би аймгийн төв ороод С.Шаарий эгчтэй уулзсан чинь С.Шаарий эгч, эгч нь сайн мэдэхгүй байна. Сургуульд орон тоо байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Энэ талаар захирал мэднэ гэж хэлсэн. Тэр үед нь би захирлыг чинь таньж мэдэхгүй. Та тус болоод өгөөч гэж хэлээд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн... С.Шаарий эгчид мөнгө өгчхөөд Улаабаатар хотод ирсэн чинь С.Шаарий эгч над руу утсаар яриад нөгөө ажилд чинь 3 сая төгрөгөөр хүн ажилд оруулна гэж байна гэхээр нь би та өөрт байгаа 1.500.000 төгрөг өгчих би таньд 500.000 төгрөг шилжүүлчихье гэж хэлсэн. 2013 оны 09 дүгээр сарын 07-ны үеэр 500.000 төгрөгийг эхнэр Отгонжаргалын Хаан банкны дансаар шилжүүлүүлсэн. Харин 1 сая төгрөгийг нь Болорцэцэг болон ээж Мандах нар нь аймгийн төв ороод С.Шаарийд бэлнээр 1 сая төгрөгийг гэрт нь өгсөн гэж С.Болдбаатар ах хэлсэн...Би яагаад С.Шаарийд мөнгө өгсөн бэ гэхээр дүү Б.Болорцэцэгийг ажилд оруулах гэж л өгсөн... гэх мэдүүлэг /хх-8-ийн 83-85 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 241 дүгээр дүгнэлт / хх 4-ийн 17-18 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 216 дугаартай: Ш.Д  нь “Өүлэн менч” ХХК-ий гэрээт борлуулагчаар ажиллахдаа борлуулахаар авсан сурагчийн дүрэмт хувцасны төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл нь 88.083.638 төгрөг бөгөөд үүнээс сумдын сургуулиас авах тооцооноос Ө м  ХХК-ий дансанд 5.565.500 төгрөг орж, 82.518.138 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс сумдын сургуулийн тооцооноос 16.577.979 төгрөгийг, 2-р сургуулийн багш нар нь 1.378.536 төгрөгийг төлөөгүй гэх төлбөрийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24.439.760 төгрөгийн барааны падааныг борлуулахаар авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Ш.Д  нь 40.121.861 төгрөгийг төлөхөөр байна гэх дүгнэлт, дүгнэлтийн хавсралт /хх 8-ийн 20, 23 хуу/

Шинжээч Ц.Энхмаагийн өгсөн: ...Өмнөх “СМД Аудит” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтэнд “Өүлэн менч” ХХК-ийн гэрээт борлуулагч Ш.Д  нь 93.686.056 төгрөгийн үнэ бүхий хувцасны зөрчил дутагдал гаргасан байна гэж үзсэн байсан. Харин өмнөх ШШҮХ-ийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 40.121.863 төгрөгийг Ш.Д  төлөхөөр байна. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24.439.760 төгрөгийн барааны падааныг борлуулахаар авсан эсэх, сумдын сургуулиас авах тооцоо 22.143.479 төгрөг, 2-р сургуулийн багш нар нь 1.378.536 төгрөгийг төлөөгүй гэх төлбөрийг тус тус мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж тусгасан байсан. ШШҮХ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 216 дугаартай дахин шинжилгээнд ирүүлсэн нэмэлт баримтаар мөрдөн байцаалтаар тогтоох сумдын сургуулиас авах тооцоо 22.143.479  төгрөгөөс “Өүлэн менч” ХХК-ийн ХААН банкны 5003390240 тоот төгрөгийн харилцах дансанд 5.565.500 төгрөг төлөгдсөнийг хасч, үлдэгдэл 16.577.979 төгрөгийн тооцоог мөрдөн байцаалтаар тогтоохоор байсан. Шинжилгээгээр Ш.Д  нь “Өүлэн менч” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллахдаа борлуулахаар авсан сурагчийн дүрэмт хувцасны төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл нь 88.083.638 төгрөг бөгөөд үүнээс сумдын сургуулиас авах тооцооноос “Өүлэн менч” ХХК-ийн дансанд орсон 5.565.500 төгрөгийг хасч, 82.518.138 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг үлдэгдлээс сумдын сургуулийн тооцооноос 16.577.979 төгрөгийг, 2-р сургуулийн багш нар нь 1.378.536 төгрөгийг төлөөгүй гэх төлбөрийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24.439.760 төгрөгийн барааны падааныг борлуулахаар авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тус тус тогтоохоор байсан. Иймд Ш.Д  нь 40.121.861 төгрөгийг төлөхөөр байсан. Эд мөрийн баримтууд болох 4 ширхэг дэвтэр, түүнд бичигдсэн гар бичмэлүүд нь санхүүгийн баримт болж чадахгүй. Яагаад гэвэл ямар нэгэн гарын үсэг зурагдаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.5-т заалтыг хангаж чадахгүй байна. Уг эд мөрийн баримтууд болон бусад санхүүгийн баримтыг үндэслэн Д.Мөнхцэцэг, Ц.Гантуяа нар сургуулиудаас хэдэн төгрөгийн борлуулалтын орлого орж ирсэн, уг орлогоос Ш.Д д хэдэн төгрөгийг нь хүлээлгэн өгсөн болохыг тогтоох боломжгүй. Учир нь мөн адил баталгаажуулсан гарын үсэг байгаагүй. Хэнд мөнгө хүлээлгэж өгсөн. Хэнээс мөнгө хүлээн авсан, хэдэн ширхэг дүрэмт хувцасны төлбөр болох нь тодорхойгүй байсан. Уг нотлох баримт нь Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй байсан... гэх мэдүүлэг /хх-8-ийн 153-155 хуу/

Ш.Д ын яллагдагчаар өгсөн: ...Тухайн компаний хүмүүс 2 өдөр зарчихаад буцсан, тэр үед нь хүүхдүүд нэг их авч чадаагүй учир авч чадаагүй хүүхдүүд хаанаас хэрхэн авах талаар тухайн компаний ажилчдаас лавлахад бусад аймгуудад гэрээтэй, гэрээтээр дамжуулж борлуулж болно гэхээр нь ярилцаж тохирсон, өөр ямар нэгэн санаа зорилго надад байгаагүй. Тухайн үед ямар ч байсан хувцсаа хүлээлгэж өгч үлдээсэн, зээлээр борлуулалт хийхийг зөвшөөрсөн. Яагаад гэвэл хүүхдүүд, эцэг эхчүүд бэлэн мөнгө байхгүй байсан учир зээлээр өгөхөөс өөр арга байгаагүй, тэр талаар өөрсдөө ч зөвшөөрсөн. Мөн албан ёсны гэрээ байгуулаагүй, хэн хэн нь ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх талаар ямар ч зүйл яригдаагүй. Би тухайн компаний өмнө хүлээсэн үүрэг байхгүй, санхүүгийн тооцоогоо "Өүлэн менч” компани өөрсдөө хийж байсан борлуулалтын явцад миний дансаар ирсэн бүх мөнгө “Өүлэн менч” компаний данс руу шилжигдсэн. Шинжээийн дүгнэлт дээр таныг 40.121.863 төгрөг төлөхөөр гарсан санхүүгийн үндсэн баримт дээр тулгуурлаж дүгнэлт гарна гэж шинжилгээний байгууллага дүгнэлт гаргасан, гар бичмэл буюу дээр дурьдсан баримтуудыг хүлээж аваагүй учир энэ зөрүү гарсан гэж бодож байна. Энэ мөнгийг хувьдаа ашигласан асуудал огт байхгүй... Би өөрөө багш нарын өрөөнд багш нарынхаа дэргэд хувцасны мөнгөөр байр, машин авсан гэж яриагүй.  Ер нь бол 446.764.768 төгрөгийн бараа хүлээж авсан гэж тооцоологдсон, гэхдээ 24.439.760 төгрөгийн маргаантай падааны асуудал байгаа. Д.Мөнхцэцэг, Л.Гантуяа нар Өүлэн менч-ээс ирсэн хувцсыг тоолж хүлээж, авдаг, сумдад тараадаг, аймгийн төвийн сургуулиудад бэлэн мөнгөний борлуулалт хийдэг, сумдаас буцаалтыг авч Өүлэн менч-рүү буцаалт хийдэг байсан...Би Ө м  ХХК-тай тооцоо хийхдээ дандаа дансаар хийж байсан. Бэлнээр тооцоо хийж байсан удаа байхгүй. Ер нь бол ямар нэгэн байдлаар тооцоо холилдоогүй. Ө м  ХХК-ний хамгийн анх зарсан хувцасны буцаалт миний тараасан хувцастай холилдсон байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ талаар ямар нэгэн байдлаар тооцоо гаргах баримт байхгүй...Шинжээчийн дүгнэлт ер нь бодитой хийгдсэн гэж бодож байна. Тавилгын үйлдвэр байгуулсан асуудал байхгүй. Хөрөнгө оруулалт хийгээгүй. Мөнхбат тавилгын үйлдвэр байгуулах гэж байна гэхээр нь нөхөр бид 2 Мөнхбатад тус болох санаатай 12 сая төгрөг зээлж байсан. Дараа буцаагаад авсан. Тэрнээс биш хөрөнгө оруулаад хамтарч байгуулсан асуудал байхгүй. Манайх тэр байрыг худалдаж аваагүй, зээлээр худалдаж авахаар тохирч өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан боловч хуучин байр гээд үнэлгээ бага төрийн банкны 8 хувийн зээл бүтээгүй учир авахаа больсон. Тэр байрыг Тэрбиш гэдэг айлаас авах гэж байсан. Мөн тухайн үед би өөрөө цалингийн зээлтэй байсан. Зээлээр авахад заавал миний нэр дээр шилжсэн байх ёстой гэсэн учир өөрийн ээр дээр шилжүүлсэн байсан. 2014 оны 03 сард 18 сая төгрөгөөр худалдаж авсан санагдаж байна. Би тухайн үед өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Дээрх зүйлсийг авахад Ө м  ХХК-ийн дүрэмт хувцасны мөнгөнөөс авсан асуудал байхгүй... Ө м  ХХК-ний ажилтан Баттөгс гэдэг хүн хариуцаж байсан. Манайхан дотор санхүүгийн мэдлэгтэй хүн байгаагүй. 2 борлуулагч үйлчлэгч байсан. Ямар нэгэн байдлаар сургалт хийгээгүй, зааварчлага өгөөгүй, хэрэглэх материалаар хангаагүй, Баттөгс гэдэг хүнд зааварчилага өгөөч их мөнгөтэй эргэлт буцалттай хүнд байна. Зааварчилгаа өгөөч гэж 2-3 удаа хэлсэн боловч Баттөгс өөдөөс би ч гэсэн санхүүгийн хүн биш, тоотой юмыг тоогоор нь шахаад бодчихвол болно гэсэн хариу өгсөн...Би Тэрбиш гэдэг хүнээс орон сууц худалдаж аваагүй, авах санаа байсан ч авч чадаагүй. Тухайн байрыг авч чадаагүй. Тухайн байрыг авахаар өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан чинь зээл гараагүй 40 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байсан ч энэ зээл нь гарах боломжгүй, гал тогоо, бусад ашигтай талбай нь хэмжээндээ ордоггүй байсан. Талбайн хэмжээ нь гэрчилгээ дээрээ бага бичигдсэн, хуучин байр учир үнэлгээ нь хүрэхгүй, банкнаас тавьсан шаардлагыг хангахгүй байсан. Тийм учир байраа авахгүй учир болоод Тэрбишд хэлсэн чинь таны нэр дээр түр байж байг зарахаараа таны нэр дээрээс шууд шилжүүлчихье гэхээр нь өөрийнхөө нэр дээр байлгаж байгаад Тэрбишийг зарахаар нь Баасандулам гэдэг хүний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан. Тэр зарж байгаа Тэрбиш, авч байгаа Баасандулам нарын өөрсдийнх нь саналаар гэрээ байгуулж шилжүүлж өгсөн... Тэр хүмүүсийн хоорондын асуудлыг би мэдэхгүй. Би 2000 оноос хойш хүнд хүүтэй мөнгө зээлүүлж байсан. Тэр үед мөнгөө 20 хувийн хүүтэй зээлдэг байсан. Би 2003 онд хувийн мөнгөөрөө Япон улсад 45 хоногийн сургалтанд яваад ирэхэд 2 авто машин оруулж ирээд нэгийг нь зарж, нэгийг нь манайх унаж байсан. Нөхөр ачааны автомашинтай ачаанд яавдаг байсан. Манай гэр бүл байнгын орлоготой байсан учир тэр хэмжээний боломж манай амьдралд байгаа. Мөн манайх хүнээр малаа маллуулдаг, хэдэн толгой малтай... Би 3.000.000 төгрөг аваагүй. Б.Болорцэцэгийг чадвартай мэргэжилтэн болохоор ажилд авсан. Би Б.Болорцэцэгийн шалгаруулалт өгсөн материалтай танилцахад их сайн үнэлгээтэй байсан. Мөн дээрээс нь Улаанбаатар хотод багшийн дээд сургуулийг төгссөн байсан...гэх мэдүүлэг /хх-4-ийн 128-131, хх-6-ийн 2-4, 54-56, хх-8-ийн 177-178 хуу/

Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол  /хх 1-ийн 1 хуу/

Гэмт хэргийг талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-ийн 4 хуу/ Ө м  ХХК-иас гаргасан гомдол /хх 1-ийн 6,7 хуу/

Бараа зээлээр худалдах худалдан авах хэлцэл / хх 1-ийн 9 хуу/

Бараа борлуулалтын цалин хөлс, урамшуулал тооцох хэлбэл /хх 1-ийн 10 хуу/

Ө м  ХХК-ий борлуулагч Ш.Д тай 2013-2014 оны хооронд нийлүүлсэн нийт сурагчийн дүрэмт хувцасны тооны талаар тооцоо хийсэн баримтын хуулбар / хх 1-ийн 12 хуу/

Ш.Д ын Ө м  ХХК-д гаргасан тайлбарын хуулбар / хх1-ийн 16 хуу/

Ө м  ХХК-ий итгэмжлэл / хх 1-ийн 17-18 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх 1-ийн 67-68 хуу/

СМД аудит ХХК-ий хараат бус аудитын дүгнэлт /хх 1-ийн 180 хуу/

Ш.Д ын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хас банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авсан тухай зээлийн гэрээний хуулбар /хх 1-ийн 134-136/

Эд мөрийн баримтууд / хх 4-ийн 10, 12, 13,  хх 3-ын 26 хуу, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-8-ийн 03, 10 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8-ийн 206 хуу/

Б.Болорцэцэгийг ажилд томилох тухай Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр тушаалын хуулбар  / 2 хх-ийн 112 хуу/

Архангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 41 дүгээр албан бичиг /хх 6-ийн 63 хуу/, 

4605 АРА улсын дугаартай land cruiser 80 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх 1-ийн 143 хуу/  

Ө м  ХХК-ий жижүүрийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд / 5 хх-ийн 170-171 хуу/

Бэлэглэлийн гэрээний хуулбар / хх 6-ын 78 хуу/

Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 642 дугаартай албан бичиг /хх 6-ийн 69 хуу/ 

 Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар / хх 6-ийн 74 хуу/

 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хх 1-ийн 69 хуу, хх 6-ийн 75 хуу/ 

Хас банкны дансны хуулга / 6 хх-ийн 169 хуу/

Ш.Д ын хөрөнгө орлогын мэдүүлэгүүд / хх 6-ийн 233-250, хх 7-ийн 1-7 хуу/

Прокурорын тогтоолууд / хх 7-ын 16-27 хуу/

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дүгээр шийдвэрийн хуулбар /хх 7-ын 80-84 хуу/

Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар магадлал / хх 7-ын 85 хуу/

С. Шаарийгийн ХААН банкин дахь дансанд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Болор” гэх хүнээс 1.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Отгоо” гэх хүнээс 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 8 хх-ийн 97 хуу/ 

Ш.Д ын ХААН банкин дахь 19 ширхэг төгрөгийн дансны хуулганд үзлэг хийхэд С.Шаарийгаас 2 сая төгрөг шилжүүлсэн гэх сэжиг бүхий гүйлгээ гарч ирээгүй тухай үзлэгийн тэмдэглэл / 8 хх-ийн 102 хуу/

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/27 дугаар албан бичиг / хх 8-ын 137 хуу/

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалын хавсралт / хх 8-ын 194-195 хуу/

Малчны зээлийн гэрээ / хх 8-ын 187-190 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар тушаал,  тушаалын хавсралтын хуулбар /хх-9-ийн 146-157 хуу/,  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хх-9-ийн 167-174 хуу/ 

Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-9-ийн 178-179 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ш.Д д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Ш.Д  нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн талаар

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д  нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Ө м  ХХК-иас борлуулахаар хүлээн авсан сурагчийн дүрэмт хувцасны  борлуулалтын орлогоос 64.561.623 төгрөгийг завшсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 216 дугаар дүгнэлтэнд Ш.Д ыг 82.518.138 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйгээс 40.121.863 төгрөгийг Ш.Д  төлөхөөр байна, харин сумдын сургуулиудаас авах дүрэмт хувцасны үнэ болох 16.577.979 төгрөг, Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн багш нараас авах дүрэмт хувцасны үнэ болох 1.378.536 төгрөг нийт 17.956.515 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24.302.480 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримт дээр бичигдсэн хувцасыг борлуулахаар авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж дурдсан бөгөөд шүүгдэгч Ш.Д  нь сурагчийн дүрэмт хувцасны  борлуулалтын орлогоос 64.561.623 төгрөгийг завшсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. 

Шинжээчийн дээрх дүгнэлтэнд...Тус аймгийн сумдуудын сургууль борлуулахаар авсан сурагчийн дүрэмт хувцасны тооцоог дахин шинжилгээнд ирсэн санхүүгийн баримтаар нарийвчлан гаргах боломжгүй байна. Учир нь сумдуудад нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн падаан хавтаст хэрэгт хуулбарласнаар авагдсан хэдий ч бүрэн эсэх нь тодорхойгүй, сумдуудын сурагчийн дүрэмт хувцас буцаасан буцаалтын падаан болон  төлбөр төлсөн баримт, хүчин төгөлдөр эцсийн тооцоо нийлсэн акт шинжилгээнд ирсэн  хавтаст хэрэг болон  санхүүгийн баримтанд авагдаагүй байна...Ш.Д ын ХААН банкны 5135174478 тоот дансаар сурагчийн дүрэмт хувцасны үнэ орсон болон бусад зарим орлогын гүйлгээний утга тодорхойгүй, хэнээс орлого орсон нь тодорхойгүй, түүнийг нотлох санхүүгийн баримт байхгүй байна. Мөн харилцах банкны хуулган дээр хэний ямар данс руу шилжсэн нь тодорхойгүй байна... / 8 хх-ийн 21-22 хуу/ гэж дурдсан, 

гэрч Г.Батжаргалын... одоо тооцоо хийгээгүй 3 хүүхэд байгаа үүний үнэ нь169.290 төгрөгийн үлдэгдэл байгаа... гэх мэдүүлэг /хх 1-ийн 175 хуу/

гэрч С.Ариунжаргалын...үлдэгдэл 798.922 төгрөгийг өгч амжаагүй байгаа учир нь зарим хүүхдүүд төлөх боломжгүй байгаа...одоо Ө м  ХХК-д 798.922 төгрөг төлөх ёстой...гэх мэдүүлэг /хх1-ийн 169 хуу/ 

гэрч Б.Булгантамирын...үлдэгдэл 946.740 төгрөг байгаа үүнийг Ө м  ХХК-аас ажилчид нь ирээд энэ мөнгөө манай компаний дансанд тушаагаарай гэж байсан би саяхан тэр компаний дансанд 500.000 төгрөг тушаасан байгаа одоо ангийнхаа зарим хүүхдүүдээс хувцасны мөнгөө авчих юм бол гүйцээгээд төлнө...гэх мэдүүлэг /хх 1-ийн 171 хуу/

гэрч Х.Мягмарсүрэнгийн...манай сургуулийн тооцооноос Уранцэцэг ямар ч үлдэгдэл байхгүй харин миний хариуцсан хувцаст үлдэгдэл байгаа миний тооцоогоор 738.740 төгрөгийн тооцоо үлдсэн...гэх мэдүүлэг /хх 4-ийн 55 хуу/

гэрч Ч.Гончигдоржийн...тэр үед сурагчийн дүрэмт хувцасны тооцоотой гэж байсан үлдэгдэл тооцоог хүүхдүүдээс  авч өгч байсан гэхдээ тэрнээс үлдсэн байж болно тийм болохоор 166.110 төгрөг манай ангийн хүүхдүүдэд үлдсэн байж болно би энэ тооцоог шийдэж өгнө барагдуулна...гэх мэдүүлэг /хх 5-ийн 229 хуу/ 

гэрч Ц.Батдэлгэрийн...өнөөдрийн байдлаар манай сургууль 1.363.345 төгрөгийн үлдэгдэлтэй энэ тооцоо Ө м  компаний тооцоотой тохирч байгаа утсаар ярьж тооцоо нийлсэн энэ үлдэгдлийг ойрын үед төлж барагдуулна гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх 5-ийн 236 хуу/ 

гэрч Д.Гантулгын...одоо тооцоог эцсийн байдлаар шахаад үзсэн чинь 1.715.830 төгрөг үлдсэн байна. Өөр ямар нэгэн үлдэгдэл байхгүй...гэх мэдүүлэг /хх 5-ийн 237 хуу/ 

гэрч Л.Бадамхандын...тулгалт хийж шахаж үзсэн одоо хамгийн эцсийн байдлаар 328.743 төгрөгийн үлдэгдэл өртэй...гэх мэдүүлэг /хх 5-ийн 248 хуу/ 

гэрч Б.Байгалмаагийн...2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 935.021 төгрөгийн хувцас буцааж нийт 6.109.657 төгрөгийн хувцас буцааж, 28.264.093 төгрөгнөөс үлдэгдэл 176.766 төгрөг төлөөгүй үлдсэн үүний дээр үнийг буруу бичсэн падааны үнийн зөрүү 282.000 төгрөг нийт 458.766 төгрөгийг төлөх ёстой байх гэж бодож байна...үлдэгдэл мөнгийг шийдэхээр хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй уулзсан боловч мөнгө нь олдохгүй байна...гэх мэдүүлэг / 7 хх-ийн 118 хуу/ 

 гэрч Д.Лхагвасүрэнгийн...Д тай хийх бүх тооцоог шахахад 1941 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...өөр ямар нэгэн үлдэгдэл байхгүй...гэх мэдүүлэг /хх 7-ийн 127 хуу/

 гэрч Г.Шүрэнцэцэгийн...би мөнгөн дүнгээр нийт 21.730.391 төгрөгийн хувцас авч, дансаар 18.959.180 төгрөг шилжүүлж төлөөд зөрүү 2.771.211 төгрөг төлөхөөс 2.996.420 төгрөгний буцаалт хийж 225.209 төгрөг илүү төлөгдсөн байсан гэтэл Д  захиралтай тооцоо хийхэд илүү төлсөн гэж Д  захирал надад 341.924 төгрөг буцааж өгсөн надад 225.209 төгрөг өгөх ёстой байсан чинь 116.715 төгрөг илүү өгсөн байна лээ би одоо 116.715 төгрөг Д д буцаагаад өгчихвөл манай сургууль ямар нэгэн тооцоо байхгүй болно...гэх мэдүүлэг / 7 хх-ийн 124 хуу/  зэрэг нотлох баримтуудаас үзэхэд сурагчийн дүрэм хувцасны мөнгө сургуулиудаас эргэж төлөгдөөгүй тохиолдолууд байгаа, санхүүгийн баримтууд бүрэн биш байх бөгөөд үүнтэй холбоотой гарсан төлбөрийн дутагдлыг шүүгдэгч Ш.Д ыг завшсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шинжээчийн дүгнэлтэнд  мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдох талаар дурдсан сумдын сургуулиудаас авах дүрэмт хувцасны үнэ болох 16.577.979 төгрөг, Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн багш нараас авах дүрэмт хувцасны үнэ болох 1.378.536 төгрөг нийт 17.956.515 төгрөгийг Ш.Д  нь завшсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 216 дугаар дүгнэлтэнд нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны нийт дүнг 446.764.718 төгрөг гэж тогтоосон бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24.302.480 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтан дээрх дүрэмт хувцасыг хүлээн авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоох талаар дурджээ. 

Гэрч Л.Гантуяа нь...энэ падааны хуулбар нь захирал ширээн дээрээс гарч ирсэн гээд байгаа, тэрнээс биш хаанаас нь хэнийх нь баримт дотроос гарч ирсэн гэдгийг мэдэхгүй, тухайн үед Ө м  ХХК-иас хүмүүс ирсэн тооцоо хийж байхад ширээн дээрээс гараад ирсэн гэсэн...тэгээд тэр баримтыг захирал Д  надад авч ирж үзүүлээд энэ таныг ажиллаж байх үеийн цаг хугацаатай тохирч байгаа падаан байна та энэ хувцасыг хүлээж авсан уу дэвтэр дээрээсээ хараадах гэхээр нь тухайн цаг хугацаагаар нь дэвтэр дээрээ шүүтэл  тэр баримттай холбоотой ямар ч тэмдэглэгээ байхгүй тэр хувцасыг хүлээж аваагүй байсан тэгээд тухайн үед нь би дэвтэр дээрээ тэмдэглэж ав гэж захирлыг хэлэхээр нь тэмдэглэж бичиж авсан тэрнээс биш тэр хувцас манайд ирээгүй, миний хүлээж аваагүй хувцас байсан...гэсэн мэдүүлэг / 4 хх-ийн 84 хуу/ гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө...Д  захиралтай би өөрийнхөө тооцоог хийхэд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 сая орчим төгрөгний хувцасыг оруулж тооцоход ямар ч үлдэгдэл надтай холбоотой гараагүй тийм болохоор 24 сая төгрөгийн хувцас ирсэн гэж бодож байна...би тухайн баримтыг дэвтэр дээрээ яагаад тэмдэглээгүй байсан гэдгийг сайн мэдэхгүй байна гэхдээ ирсэн болоод миний тооцоонд зөрүү гарахгүй байгаа...гэсэн мэдүүлэг / хх 5-ийн 232 хуу/  шүүх хуралдааны үед дээрх үнэ бүхий хувцасыг борлуулахаар хүлээн аваагүй гэх зэргээр эрс зөрүүтэй байдлаар мэдүүлгүүд өгсөн, Ө м  ХХК-ий жижүүрийн дэвтэрт үзлэг хийхэд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Архангай сурагч хувцас 6 хайрцагийг явуулав  13.20 цагт” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургуудаар /5 хх-ийн 170-171 хуу/  тогтоогдсон, гэрч С.Энхжаргал нь...Архангай сурагч хувцас 6 хайрцагийг явуулав 13.20 цагт гэсэн тэмдэглэгээг тухайн өдөр гарсан цагт нь бичсэн байгаа. Тухайн үед байсан балаар нь бичсэн дараа нь нөхөж бичсэн асуудал байхгүй тэмдэглэгээг тэр дор нь бичдэг ямар нэгэн зай үлдээдэггүй...Чулуунтөмөр, Ганхуяг гэдэг 2 залуу авч гарсан 14 цагийн автобусаар явуулна гэж авч гарсан...гэсэн мэдүүлэг / 5 хх-ийн 196-197 хуу/ шүүгдэгч Ш.Д  нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өүлэн  менч ХХК-ий менежер О.Сэргэлэнтэй төлбөр төлөлт нийлсэн акт / 1 хх-ийн 15 хуу/ үйлдэхдээ 446.764.718 төгрөгийн хувцас хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө... 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  Ө м  ХХК-тай  тооцоо нийлэх үед 24.439.760 төгрөгийн баримт гарч ирсэн юм. Уг мөнгийг туслах ажилтан Гантуяагаас асуухад би хүлээн авсан баримтаа заавал дэвтэр дээрээ тэмдэглэдэг надад уг баримтын талаарх бүртгэл тэмдэглэгдээгүй учраас энэ талаар мэдэхгүй байна гэж хэлж байсан юм. Цаг хугацааны хувьд Гантуяагийн ажиллаж байсан  үеийн баримт тулж байсан учраас Гантуяагийн бүртгэлийн дэвтэрт би бүртгэж ав гэж  хэлж байсан юм... гэсэн мэдүүлэг / 3хх-ийн 61 хуу/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь  шинжээчийн дүгнэлтэнд мөрдөн байцаалтаар тогтоогвол зохих гэсэн 24.439.760 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг борлуулахаар хүлээн авсан нь нотлогдож байна гэж үзлээ.

Мөн гэрч  О.Энхжаргалын...Ш.Д ыг хүнд мөнгө хүүтэй зээл өгч байна гэж сонсоод би захирал Д аас 2013 оны 11 дүгээр сард 2.200.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээл авсан тэгээд энэ мөнгөний хүүг 2014 оны 03 дугаар сар хүртэл төлчихөөд дахиж мөнгөний хэрэг болоод хавар 5 сард захирлаас 6.600.000 төгрөг нэмж өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан тэгээд би зээлж авсан мөнгөө цувуулж өгсөөр байгаад 4.200.000 төгрөг үлдсэн байсан. Тэгсэн 2014 оны 9 сард Ө м  ХХК-ий ажилтан гээд нэг хүн таны Д аас зээлж авсан мөнгө Д ын мөнгө биш манай компаний мөнгө байгаа юм Д  гэх хүнээр манай компани сурагчийн дүрэмт хувцас заруулсан юм тэгсэн түүний мөнгөнөөс танд зээл өгсөн байна одоо үлдэгдэл мөнгөө манай компаний дансанд хий гэж хэлсэн...дараа нь 6.600.000 төгрөгийн зээл авахад Ш.Д  захирал энэ мөнгө сурагчийн дүрэмт хувцасны мөнгө шүү гэж надад хэлж байсан...гэх мэдүүлэг / хх 1-ийн 160 хуу/

 гэрч О.Сэргэлэнгийн... 2014 оны 06 сард манай компаниас  төлөөлөгч Архангай аймагт ирж Ш.Д тай уулзахад Архангай аймгийн зарим сумдуудад дүрэмт хувцас нийлүүлсэн мөнгө нь орж ирээгүй байна гэдэг мөн сурагчийн дүрэмт хувцасны орлогыг ажилчиддаа өндөр хүүтэйгээр зээлдүүлсэн байсан бид нар зарим ажилчидтай нь уулзаж зээл авсан мөнгөө Ш.Д д биш манай компаний дансанд хийгээрэй бид нар өндөр хүү авахгүй зүгээр л үндсэн мөнгөө өгнө шүү гэж тохиролцсон байгаа...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 163 хуу/

 гэрч Б.Энхжаргалын...би 2014 оны 05 сард санагдаж байна манай хүүхдийн бие нь муудаад Ш.Д  захирлаас 1.950.000 төгрөг зээл авсан. Энэ мөнгийг захирал надад сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгө байгаа юм шүү гэж байсан тэгээд 2014 оны 11 сарын 19-ний өдөр манай сургуулийн захирлын өрөөнд хүмүүс ирсэн намайг дуудсан тэгэхээр нь очтол Ө м  ХХК-иас яваа гээд нэг залуу надтай уулзан та захирал Ш.Д аас 1.950.000 төгрөг зээл авсан байна энэ мөнгө манай компаний сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгө байгаа юм энэ мөнгөө манай дансанд боломжоороо төлж дуусгана шүү гээд надаас баталгаа авч явсан...энэ мөнгийг манай захирал Ш.Д  Ө м  ХХК-ий дансанд тушаа гэж хэлсэн...хүү бодоогүй би сурагчийн дүрэмт хувцасны мөнгө гэдгийг мэдэж байсан захирал Ш.Д  өөрөө надад хэлсэн...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 173 хуу/ 

гэрч Ц.Дуламсүрэнгийн...сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгөнөөс залуу багш нарт маш өндөр хүүтэй зээлүүлж тэр мөнгөнийхөө хүүг нь байнга нэхэж дарамталж байдаг манай багш Золзаяа хааяа надад маш хэцүү байна захирал надад өндөр хүүтэй мөнгө зээлчихээд хүүгээ байнга нэхэж дарамталж байх юм ярьж байсан удаа бий...захирал Ш.Д  нэг өдөр багш нарын өрөөнд орж ирээд надаас хүүтэй мөнгө зээлэх хүн байвал зээлээрэй гэж ярьж байсан...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 48 хуу/

 гэрч Х.Оюун-Эрдэнийн..Ө м  ХХК-иас нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс багш нарт өндөр хүүтэй мөнгө зээлүүлж түүнийхээ хүүг нь нэхэж өрөөндөө дуудаж дарамталдаг асуудал байгаа мөн тэр компаний мөнгөнөөс би байр машин авсан яадаг юм би Ө м  ХХК-ий ажилчдад хэлчихсэн гэж ярьсан талаар манай ажлынхан ярилцдаг...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 50 хуу/ 

 гэрч С.Шаарийгийн...Ш.Д  сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс багш нарт өндөр хүүтэй зээл өгч эхэлсэн надад мөнгөний хэрэг болоод байхаар нь би 2014 оны 3 сард захирлаас 2.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээл авч байсан би тэр мөнгийг сурагчийн дүрэмт хувцасны мөнгө байх гэж бодож байсан захирал Ш.Д  нь бусад багш нарт дүрэмт хувцасны мөнгөнөөс зээл өгч хүүг нь нэхэж байнга дарамталж байдаг. 2014 оны 05 сард санагдаж байна нэг өдөр Ш.Д  захирал ажил дээрээ бид нартай юм ярьж сууж байгаад муу нуухаар сайн илчил гэж би Ө м  ХХК-ий ажилтан мөнгөөр нь байр, машин авчихсан юм гэж ярьж байсан би үүнийг нь яг хажууд нь сонсож байсан юм...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 62 хуу/ 

гэрч Н.Баттөгсийн...Намайг Архангай аймаг руу 2-3 удаа явж Д тай уулзахад сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс 20.000.000 төгрөг дутсан бөгөөд уг мөнгийг асуухад байрны зээлэнд өгчихсөн удахгүй энэ мөнгийг танай компаний данс руу шилжүүлнэ гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /3 хх-ийн 32 хуу/

 гэрч Д.Мөнхцэцэгийн...Д  захирал дүрэмт хувцасны мөнгө авч байх үедээ худалдааны гудамжинд павлион 8 саяар, 72 дугаар байрны арын автомашины грашууд дунд нэг граш 10 саяар, хадам дүү нартайгаа нийлээд тавилгын үйлдвэр байгуулж байгаа тэрэнд 17 сая төгрөг оруулсан гэж Д  өөрөө надад ярьж байсан, эдгээр мөнгийг дүрэмт хувцасны мөнгөнөөс оруулсан гэж өөрөө надад хэлсэн...72 дугаар байранд байр авсан, мөн ланд 80 маркийн автомашин авсан талаар манай сургуулийнхан бүгд мэднэ гэхдээ ямар мөнгөөр авсан талаар мэдэх зүйл байхгүй, сурагчийн дүрэмт хувцас борлуулж эхэлснээс хойш авсан байр, машин байгаа юм аа...гэх мэдүүлэг / 4 хх-ийн 38, 42 хуу/ 

гэрч И.Мөнхбатын... би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Наранбулагийн 12-2 тоот хашаандаа “Зая донж” тавилгын үйлдвэрийг ажиллуулж байгаа энэ үйл ажиллагааг 2014 оны 08 сараас анхлан үйл ажиллагаагаа эхэлсэн би өөрийн үндсэн мөнгөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэхдээ анх байгуулахдаа Д  эгчтэй харилцан тохирч хамтарч байгуулахаар болоод Д  эгчээс 12.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн...Д  нь 12 сая төгрөгийг анх байгуулагдахад өгч байсан, санхүүгийн баримт нь байгаа буцаагаад нэхээд байхаар нь 2  тасдаж буцааж төлсөн...гэх мэдүүлэг / 5 хх-ийн 227 хуу/

Гэрч С.Нямдоржийн... 2014 оны 6-7 сарын үед өөрийн хувийн ланд крузер 80 маркийн 4605- ара улсын дугаартай автомашиныг 18.000.000 төгрөгөөр зарсан. Д  тухайн үед нөхөр Цэдэндамбын нэр дээр шилжүүлж байсан.../ хх-ийн 6-ийн 43 хуу/ 

Гэрч Ш.Тэрбишийн...тэгээд 2014 он гарснаас хойш Д  нь мөнгө төгрөгний боломж бололцоо болохгүй байна гэсээр удсан тэгээд манай шинэ орсон байрны хүмүүс гэрээгээ хийх хэрэгтэй байна хийхгүй бол байр чөлөөлж өг гэсэн шаардлага тавиад байхаар нь Д аас мөнгөө шаардсан тэгсэн чинь 2014 оны хавар Д  30 гаран сая төгрөг манайд өгсөн...тэрнээс хойш мөн Д  удааширсаар мөнгө төгрөг олдохгүй байна гэсээр сүүлдээ зээл хөөцөлдөж байгаа байраа нэр дээр шилжүүлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй гэтэл зээл хөөцөлдөөд мөнгийг чинь өгнө гээд байхаар нь 2014 оны 07 дугаар сард Д тай худалдах худалдан авах гэрээ хийж нэрээ шилжүүлсэн...манайд яг 32 сая төгрөг өгсөн... гэх мэдүүлэг / хх 6-ийн 47 хуу/ 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дүгээр шийдвэрт “Ш.Д , О.Энхжаргал нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3.300.000 төгрөгийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 6.600.000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар, мөнгөн хөрөнгийг эргүүлэн төлсөн байдлаар тогтоогдож байна” гэж дурдагдсан / хх 7-ын 80-84 хуу/

Архангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 41 дүгээр албан бичиг /хх 6-ийн 63 хуу/, 

4605 АРА улсын дугаартай land cruiser 80 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх 1-ийн 143 хуу/  

Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 642 дугаартай албан бичиг /хх 6-ийн 69 хуу/ 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар / хх 6-ийн 74 хуу/

 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хх 6-ийн 75 хуу/ 

Хас банкны дансны хуулга / 6 хх-ийн 169 хуу/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Ш.Д  нь 2013 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин зах Худалдааны гудамж с-4 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 14.4 м2 талбайтай барилгыг /хх 1-ийн 69 хуу/ 8.000.000 сая төгрөгөөр худалдаж авсан,  Хас банкнаас 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай авсан байсан 45.000.0000 сая төгрөгийн зээлийн төлбөрт 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 8.317.103 төгрөг төлж хугацааны өмнө /хх 6-ийн 169 хуу/  дуусгасан,  2014 оны  07 дугаар сарын 08-ны өдөр ланд крузер 80 маркийн автомашиныг 18.000.000 төгрөгөөр худалдан авсан, Архангай аймгийн  Эрдэнэбулган сум 72 айлын орон сууцны 11 дүгээр байрны 11 тоот орон сууцыг 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдан авч 32 сая төгрөгийг Ж.Тэрбишид төлсөн, нөхөр И.Цэдэндамбаагийн дүү И.Мөнхбатын тавилгын үйлдвэрт 2014 оны 08 дугаар сард 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, О.Энхжаргал, Б.Энхжаргал нарт нийт 11.850.000 төгрөгийг зээлдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Д  нь сурагчийн дүрэмт хувцасны орлогоос завшаагүй, Ө м  ХХК-д ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй, дээрх эд хөрөнгүүдийг худалдан авах болон бусдад мөнгө зээлэхдээ өөрийн мөнгийг ашиглаж байсан гэж мэдүүлэг өгсөн.

Ш.Д ын  2011, 2012, 2014 онуудын хөрөнгө орлогын мэдүүлэг / хх 6-ийн 233-250 хуу, хх 7-ийн 1-7 хуу/-ээс үзэхэд  2014 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүний нийт орлогоо 56.560.000 төгрөг, үүнээс 22.560.000 төгрөгийг гэр бүлийн гишүүн нь зээлийн хүүнээс олсон гэж, Энхжаргал, Золзаяа, Амаржаргал нараас нийт 19.500.000 төгрөгийн авлагатай, Хас банкинд 20014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авсан 50.000.000 төгрөгийн, Төрийн банкинд 15.000.000 сая төгрөгийн зээлтэй, ХААН банкинд 3.500.000 төгрөгийн хадгаламжтай, тухайн жилд Хас банкинд зээлийн хүүнд 11.000.000 төгрөг төлсөн гэжээ.

Дээрх байдлуудаас харахад шүүгдэгчийн 2014 онд худалдан авсан эд хөрөнгө болон бусдад зээлдүүлсэн мөнгөнд зарцуулсан мөнгөний хэмжээ нь түүний 2014 онд олсон орлогоос илт давж байх бөгөөд энэ нь түүний дээрх эд хөрөнгүүдийг худалдан авах болон бусдад хүүтэй мөнгө зээлэхдээ өөрийн мөнгөө ашигладаг гэсэн мэдүүлгийг няцааж, гэрчүүдийн өгсөн сурагчийн дүрэм хувцасны мөнгөнөөс бусдад зээлдүүлдэг, орон сууц, автомашин худалдаж авсан, бусдад хөрөнгө оруулсан гэх мэдүүлэг болон төлбөрийн үлдэгдэлтэй талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлож байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Ш.Д  нь Ө м  ХХК-тай дүрэмт хувцас худалдан борлуулах талаар бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй тул түүнийг бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэхгүй гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч нь өөрөө тус компаний ажилтнуудтай амаар тохиролцон, тодорхой хэмжээний цалин хөлс, авч сурагчийн дүрэмт хувцас борлуулан орлогыг нь тушааж байснаа үгүйсгэдэггүй бөгөөд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө...2013 оны 10 сард манай сургууль дээр Баттөгс гэх залуу ирж ажиллаж байхад нь би уулзаж та нар ингээд яваад өгнө үлдсэн хүүхдүүд хаанаас формоо авах бэ гээд уг компанитай гэрээт болох саналаа гаргасан үүний үндсэн дээр би тэр компанитай амаараа тохиролцож 31.175.586 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас авч үлдсэн...энэ ажлыг хийхэд эхлээд 700.000 төгрөгийн цалин авч мөн туслах ажилтны цалинд 350.000 төгрөг авахаар тохиролцсон үүнийг эхний сардаа авсан дараа сард нь энэ үнийг багасгаж авсан түүнээс хойш цалин урамшуулал аваагүй... /хх 1-ийн 223 хуу/ гэж мэдүүлэг өгчээ.

Энэ нь хэрэгт авагдсан Ш.Д , М.Соёл нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “ сурагчдын дүрэмт хувцас борлуулсны хөлс 4,5,6 сарын цалин урамшууллыг төлбөр тооцоо дууссаны дараа нөхөн олгуулах тухай” нотариатаар гэрчлүүлсэн хэлцлийн хуулбар / 1 хх-ийн 10 хуу/ 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д  ын...манай байгууллагын ажилтан Сэргэлэн гэдэг залуу 2013 оны 09 сараас 2013 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл гэрээний дагуу сурагчийн дүрэмт хувцасны борлуулалт хийсэн. Сэргэлэнг борлуулалт хийж байхад Архангай аймгийн 2-р сургуулийн захирал ажилтай Ш.Д  ирж уулзаад танайх хувцсаа хэрхэн борлуулдаг юм бэ? би сургуулийн захирал ажилтай бизнесийн туршлагатай хүн юм танай байгууллагын хувцсыг сургууль дээрээ түшиглээд борлуулаад өгч чадна гээд харилцан тохиролцоод сурагчийн дүрэмт хувцас болох бага ангийн 4518 ширхэг дүрэмт хувцас, дунд ангийн 4795 ширхэг дүрэмт хувцас, 8747ширхэг цэнхэр цамц, 5328 ширхэг зангиаг 2013 оны 10-р сарын 08 өдрөөс анх хүлээлгэн өгч борлуулалт эхэлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэхийн тулд Д д сардаа 700.000 төгрөг, доороо ажиллуулах хүнд 350.000 төгрөгийн цалин өгч байхаар болсон. Ш.Д  нь манай компаниас нийтдээ 446.764.718 төгрөгийн үнэ бүхий бараа хүлээн авч борлуулалтын явцад манай компаний дансанд 256.540.000 төгрөгийг бараа материал хүлээн авснаас хойш орлого болгож тушаасан бөгөөд 78.317.978 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг борлогдоогүй бараа гэж буцаалт хийсэн...гэх мэдүүлэг, 

гэрч О.Сэргэлэнгийн...Ө м  ХХК-д сүүлийн 4 жил борлуулалтын менежерээр ажиллаж байгаа намайг 2013 оны 10-р сард Архангай аймагт борлуулалт хийн ажиллах хугацаанд аймгийн 2-р сургуулийн захирал ажилтай Ш.Д  гэх хүн ирээд манай сургууль дээр сурагчийн дүрэмт хувцсаа үлдээчих би хүлээж  аваад борлуулалтыг чинь хийж өгье гэсэн. Тэгэхээр нь манай ажилчид тэр хүнд итгэж сургуулийн захирал албан тушаалтай хүн болохоор нь сурагчийн дүрэмт хувцас болох 446.764.718 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас үлдээгээд явсан...гэх мэдүүлэг, 

гэрч Д.Мөнхцэцэгийн...Манай сургуулийн захирал Ш.Д  2013 оны 10 сарын дундуур сурагчийн дүрэмт хувцас Архангай аймагт борлуулах гэрээт цэг нь болж байгаа хамт ажиллаж борлуулагч хийх үү сардаа 200.000 төгрөгийн цалинтай гэж хэлэхээр нь тэгье гээд 2013 оны 10 сараас 2014 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл 3 сар орчим хугацаанд сурагчийн дүрэмт хувцас борлуулж ажилласан. Би Улаанбаатар хотоос ирсэн хувцаснуудыг тоолж падаан бичигтэй нь тулгаж хүлээж аваад сургууль дээрээ зараад өдөр болгон зарсан хувцасныхаа мөнгийг захиралд өгдөг байсан...гэх мэдүүлэг, 

гэрч Л.Гантуяагийн...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуульд үйлчлэгч ажилтай байж байгаад 2014 оны 01-р сард өндөр насны тэтгэвэртээ гарсан юм. Манай сургуулийн захирал Ш.Д  намайг 2014 оны 02-р сард та сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажил хийх үү сардаа 300.000 төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг ажлыг хийхээр болж захиралтай тохиролцсон юм...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ш.Д ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу бусдын өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд мөн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Ш.Д  нь өмчлөгчөөс тодорхой нөхцөлтэйгөөр эд зүйлсийг захиран зарцуулах эрх олгож хариуцуулсныг ашиглаж хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч Ш.Д ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ. 

Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болон оногдуулах ялыг...энэ гэмт хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт хөрөнгө завших гэмт хэргийн хүндрүүлэх шинж болон оногдуулах ялыг... энэ гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж заажээ. Үүнээс үзэхэд Ш.Д д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхэд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Ш.Д ын үйлдлийн улмаас Ө м  ХХК-д 64.561.623 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний хохиролд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдлийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Д  нь  бусдаас хээл хахууль авсан гэмт хэргийн талаар

 

Шүүгдэгч Ш.Д ыг  бусдаас хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ. 

Учир нь С.Шаарийгийн яллагдагчаар өгсөн...2013 оны 09 дүгээр сарын эхээр Болорцэцэгийг ажилд оруулахын тулд 1 сая төгрөгийг бэлнээр 2 сая төгрөгийг Ш.Д ын дансаар өгсөн шиг санагдаж байна би Ш.Д ын ямар дансаар өгснөө санахгүй байна...би ажлын өрөөнд нь өгч байсан намайг мөнгө өгч байхад Ш.Д  бид хоёрын хажууд хэн нэгэн хүн байгаагүй...1 сая төгрөгийг Болорцэцэг бэлнээр манай гэрт трж өгсөн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Болорцэцэг надад мөнгө өгөх үедээ аав ээжтэйгээ ирсэн байсан...2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б.Болорцэцэг надад 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Өмнө нь би Болорцэцэгийг ээжтэйгээ хамт манай гэрт ирж бэлэн 1.000.000 төгрөг өгсөн гэж андуурч мэдүүлэг өгсөг байна...Харин Ш.Д д 2.000.000 төгрөгийг хэрхэн яаж өгсөн талаар санахгүй байна... гэх мэдүүлэг/ 8 хх-ийн 96, 131 хуу/

 С.Болдбаатар нь сэжигтнээр өгсөн...Шаарий эгч манай сургуульд нэг багшийн орон тоо байна эгч нь өөрийнхөө ажилладаг аймгийн төвийн сургуульд оруулаад өгье гэж хэлсэн. Шаарий эгч Б.Болорцэцэгийг ажилд оруулахын тулд 3.000.000 сая төгрөгийн хэрэг болоод байна. Энэ мөнгийг захиралдаа өгнө гэж хэлсэн. Энэ үед надад 1.000.000 төгрөг байсан болохоор тэр мөнгөө шууд Шаарийд өгсөн. Харин үлдсэн мөнгийг нь дүү С.Зоригтбаатараас авч өгсөн...гэх мэдүүлэг /8 хх-ийн 170 хуу/ 

С.Зоригтбаатар нь гэрчээр өгсөн...би аймгийн төв ороод С.Шаарий эгчтэй уулзсан чинь С.Шаарий эгч нь сайн мэдэхгүй байна сургуульд орон тоо байгаа эсэх талаар мэдэхгүй байна энэ талаар захирал мэднэ тэр үед нь би захирлыг чинь таньж мэдэхгүй та тус болоод өгөөч гэж хэлээд 1500000 төгрөг бэлнээр өгсөн...мөнгө өгчихөөд Улаанбаатар хотод ирсэн чинь С.Шаарий эгч над руу утсаар яриад нөгөө ажилд чинь 3 сая төгрөгөөр хүн ажилд оруулна гэж байна гэхээр нь би та өөрт байгаа 1500000 төгрөг өгчих би таньд 500000 төгрөг шилжүүлчихье гэж хэлсэн 2013 оны 09 дүгээр сарын 07-ны үеэр 500000 төгрөгийг эхнэр Отгонжаргалын ХААН банкны  дансаар шилжүүлүүлсэн...гэх мэдүүлэг/ 8 хх-ийн 84 хуу/ 

гэрч С.Отгонжаргалын өгсөн...С.Болдбаатарын эхнэр Мандах манай нөхөрт аймгийн төвийн 2 дугаар сургуульд багшийн орон тоо гарсан байна та хоёр С.Шаарий эгчтэйгээ яриад өгөөч гэж хэлсэн байсан. Тэгээд нөхөр бид хоёр аймгийн төв ороод С.Шаарий эгчтэй уулзсан чинь С.Шаарий эгч, эгч нь захиралтайгаа ярьж хэлье гэсэн тэр үед манай нөхөр хүн ажилд оруулах гэж байгаа юм чинь мөнгө төгрөг орох байх гээд өөрт байсан 1.500.000 төгрөгийг С.Шаарий эгчид өгсөн. Тэгээд бид хоёр хотод ирсэн чинь С.Шаарий эгч над руу утсаар залгаад хүн ажилд оруулах юм бол 3 сая төгрөг болно гэж байна гэхээр нь би нөхөр С.Зоригтбаатарт хэлсэн, нөхөр маань С.Болдбаатар луу утсаар яриад та хоёр илүү дутуу мөнгө төгрөг байна уу гэж хэлсэн чинь С.Болдбаатар эндээс 1 сая төгрөг гарах байх та хоёр мөнгө төгрөг байвал гүйцээгээд өг гэж хэлсэн. Тэгээд би С.Шаарийгийн  данс  руу  500.000 төгрөг  шилжүүлсэн...гэх  мэдүүлэг / 8 хх-ийн 81 хуу/  

яллагдагч Б.Болорцэцэгийн өгсөн...манай аав С.Болдбаатар, С.Шаарийгийн дансанд мөнгө шилжүүл гэж хэлсэн аавынхаа хэлсний дагуу С.Шаарийгийн дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн...ер нь бол ах дүү улсууд болохоор нэг нэгэндээ мөнгө төгрөг шилжүүлэх үе байдаг манай аав намайг ажилд оруулах гэж хүнд мөнгө төгрөг өгсөн гэж хэлээгүй харин эрүүгийн хэрэг үүсээд шалгагдах үед л мэдэж авсан...гэх мэдүүлэг / 8 хх-ийн 179 хуу/ 

С. Шаарийгийн ХААН банкин дахь дансанд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Болор” гэх хүнээс 1.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Отгоо” гэх хүнээс 500.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 8 хх-ийн 97 хуу/ 

Ш.Д ын ХААН банкин дахь 19 ширхэг төгрөгийн дансны хуулганд үзлэг хийхэд С.Шаарийгаас 2 сая төгрөг шилжүүлсэн гэх сэжиг бүхий гүйлгээ гарч ирээгүй тухай үзлэгийн тэмдэглэл / 8 хх-ийн 102 хуу/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд С.Болдбаатар нь төрсөн охин Б.Болорцэцэгийг ажилд оруулахын тулд  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирал Ш.Д д өгөх зорилгоор нийт 3.000.000 төгрөгийг С.Шаарийд өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. 

 

С.Шаарийд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх /хээл хахууль зуучлах/ хэсэгт заасан ял сонсгоод  /9 хх-ийн 10 хуу/ 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор /9 хх-ийн 23 хуу/ түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 

 

С.Шаарий нь С.Болдбаатараас 3.000.000 төгрөг авсан болохоо үгүйсгээгүй, түүний энэ үйлдэл нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх бөгөөд харин тухайн мөнгийг С.Шаарий нь Ш.Д д өгсөн болох нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл С.Шаарий нь мөнгө өгсөн гэх нөхцөл байдлыг Ш.Д ын дансаар нь шилжүүлсэн, хэрхэн яаж өгсөн талаар санахгүй байна гэх зэргээр өөр өөр байдлаар мэдүүлэг өгсөн, түүний хээл хахууль зуучлах гэмт хэрэг, С.Болдбаатарын хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээсэн мэдүүлгүүд нь дангаараа Ш.Д ыг хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох үндэслэл болохгүй байна.

 

Мөн прокуророос яллах дүгнэлтэндээ шүүгдэгчийг “багшлах эрхгүй Б.Болорцэцэгийг багшийн ажилд томилсон” гэж дурдсан байх ба Ш.Д  нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр тушаалаар /2 хх-ийн 112 хуу/ Б.Болорцэцэгийг технологийн багшийн ажилд томилсон, Б.Болорцэцэг нь 2013 оны 6 дугаар сард Дүрслэх урлаг технологийн сургуулийг технологийн багш мэргэжлээр төгссөн, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр багшлах эрх авсан болох нь түүний бакалаврын дипломын  /хх 2-ийн 222 хуу/ хуулбар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирлын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/52 дугаартай тушаал болон тушаалын хавсралтын хуулбар /хх 8-ийн 138-139 хуу/ багшлах эрхийн үнэмлэхний  / хх 2-ийн 219 хуу/ хуулбараар тус тус тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ш.Д  нь...би 3.000.000 төгрөг аваагүй Б.Болорцэцэгийг чадвартай мэргэжилтэн болохоор ажилд авсан. Би Б.Болорцэцэгийн шалгаруулалтанд өгсөн материалтай танилцахад их сайн үнэлгээтэй байсан мөн дээрээс нь Улаанбаатар хотод багшийн дээд сургуулийг төгссөн байсан...холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй яагаад гэвэл боловсон хүчний нөөцөнд багшлах эрхтэй багшийн санал байгаагүй тийм учраас байсан хүмүүсээс нь сонгон шалгаруулалт хийсэн Архангай аймгийн боловсрлын салбарт ийм байдлаар шинэ төгссөн хүүхдүүд багшилж байгаа тохиолдол олон байгаа... /хх 8-ийн 178 хуу/ гэж мэдүүлэг өгснийг няцаасан нотлох баримт байхгүй,  Б.Болорцэцэгийн сонгон шалгаруулалтын материал / хх 2-ийн 223-225 хуу/, Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь заалтад багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхийг ерөнхий боловсролын сургуулийн захирал эдэлнэ гэж, Монгол Улсын Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар тушаалын хавсралтаар батласан “Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 1.6 дахь хэсэгт “Багшийн мэргэжлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэг эзэмшсэн мэргэжилтэнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус боловсролын төвд нэг хичээлийн жил ажиллан дадлагажиж, энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан нөхцөлд багшлах эрх олгоно” гэж заажээ.

 Эдгээрээс үзэхэд шүүгдэгч нь бага, дунд сургуулийн багшийн ажилд багшлах эрхгүй Б.Болорцэцэгийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж ажиллуулсныг албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Ш.Д  нь хээл авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул цагаатгаж, Аймгийн Прокурорын газраас Ш.Д ыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнийг ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ш зарлагын баримт, 4 ширхэг дэвтэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хадгалах, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ш.Д аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 64.561.623 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбоотойгоор гарсан зардалд нийт 4.444.550 төгрөг нэхэмжилж баримтыг ирүүлснээс 4.023.367 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх тул нийт 68.584.990 төгрөг гаргуулж Ө м  ХХК-д олгуулах, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Хуучин зах, Худалдааны гудамж с-4 тоотод байршилтай 14.4 м2 талбайтай Ш.Д ын өмчлөлийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Ш.Д аас албадан гаргуулах, Ш.Д д 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Ш-н Д  нь хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул цагаатгасугай. 

 

2. Шүүгдэгч Ш.Д ыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилсүгэй. 

 

3. Шүүгдэгч А овгийн Ш-ийн Д ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

4.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Д ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д аас 68.584.990 төгрөгийг гаргуулан “Ө” ХХК-д олгосугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Хуучин зах худалдааны гудамжны С-4 тоотод байршилтай 14.4 мкв Ш.Д ын өмчлөлийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Ш.Д аас албадан гаргуулсугай. 

 

8. Шүүгдэгч Ш.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй. 

 

9.  Шүүгдэгч Ш.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 /дөрөв/ ширхэг дэвтэр, 1 /нэг/ хуудас зарлагын баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоосугай. 

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шүүгдэгч Ш.Д д авсан албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                       ШҮҮГЧИД                            П.ГАНДОЛГОР                            

                                                                                                    Э.ОДХҮҮ