Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

       Ш.Д-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Ш.Наранчимэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ө.Алтангадас

            Шүүгдэгч                                                       Ш.Д

            Хохирогч байгууллагын өмгөөлөгч            Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Ш.Дд холбогдох 201503000120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, А овогт Шгийн Д

 

Ш.Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн, борлуулах үйл ажиллагаа явуулж байсан “Ө м” ХХК-ны гэрээт борлуулагчийн ажлыг уг компанитай харилцан тохиролцож гүйцэтгэсэн ба уг хугацаанд борлуулалтын орлогоос нийт 75.186.277 төгрөгийг завшиж уг компанид онц их хэмжээний хохирол учруулсан

2013 оны 09 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан Б.Бгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуульд технологийн багшаар ажилд томилохоор урьдчилан амлаж Б.Бийн аав С.Баас бусдаар дамжуулан 3.000.000 төгрөгийн хээл хахууль авч улмаар багшлах эрхгүй Б.Бийг багшийн ажилд томилсон гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ш.Дд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Шүүгдэгч А овгийн Ш гийн Д нь хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул цагаатгаж, Шүүгдэгч Ш.Дыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилж, Шүүгдэгч А овгийн Шгийн Дыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Дыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Даас 68.584.990 төгрөгийг гаргуулан “Ө м” ХХК-д олгож, Шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Хуучин зах худалдааны гудамжны С-4 тоотод байршилтай 14.4 мкв Ш.Дын өмчлөлийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Ш.Даас албадан гаргуулж, Шүүгдэгч Ш.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Шүүгдэгч Ш.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 /дөрөв/ ширхэг дэвтэр, 1 /нэг/ хуудас зарлагын баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоож, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Ш.Дд авсан албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.”

 

Шүүгдэгч Ш.Дын гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 02 сарын 26-ны өдөр гардан авч танилцаад шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

1. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн заалтыг зөвшөөрөхгүй. Учир нь мөрдөн байцаалтын явцад эд хөрөнгө завшсан тухай тогтоогдоогүй. Миний хувьд хүний эд хөрөнгийг хууль бусаар завших ёс зүй, ёс суртахуун байхгүй. Хэрэв би завшсан байсан бол мөрдөн байцаалтын үеэр Өршөөлийн хуульд хамрагдах байсан юм. Ийм ч учраас 3 жил энэ асуудлыг үнэн шударгаар шийдүүлэхийн тулд Өршөөлийн хуульд хамрагдалгүй өдий хүртэл явж байна. Цаашид ч энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж найдаж байгаа.

2. Ө м ХХК-ний эд хөрөнгийг миний бие шууд хүлээж авдаггүй. Мөн биечлэн борлуулдаггүй байсан. Тухайн эд хөрөнгийг хариуцах ямар нэгэн хууль тогтоомж, гэрээгээр буюу үүрэг хүлээх тухай асуудал байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.4-т заасан гэмт хэрэгт ял шийтгэсэн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадасын гаргасан давж заалдах гомдолд:

“Өмгөөлөгч Ө.Алтангадас миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцлаа. Энэхүү тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт тусгагдсан “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Д нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Өэлүн менч ХХК-иас борлуулахаар хүлээн авсан сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогоос 64.561.623 төгрөгийг завшсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 216 дугаар дүгнэлтэнд Ш.Дыг 82.518.138 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйгээс 40.121.863 төгрөгийг Ш.Д төлөхөөр байна, харин сумдын сургуулиудаас авах дүрэмт хувцасны үнэ болох 16.577.979 төгрөг, Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн багш нараас авах дүрэмт хувцасны үнэ болох 1.378.536 төгрөг нийт 17.956.515 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24.302.480 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримт дээр бичигдсэн хувцасыг борлуулахаар авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж дурдсан бөгөөд шүүгдэгч Ш.Д нь сурагчийн дүрэмт хувцасны боруулалтын орлогоос 64.561.623 төгрөгийг завшсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ...зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ш.Дыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу бусдын өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд мөн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Ш.Д нь өмчлөгчөөс тодорхой нөхцөлтэйгөөр эд зүйлийг захиран зарцуулах эрх олгож хариуцуулсныг ашиглаж хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч Ш.Дыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв... гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх нь 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан “Итгэмжлэгдэн хариуцсан этгээд”, “завшсан” гэсэн заалтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэлээ.

Шийтгэх тогтоолд тусгагдсан 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд...“ шүүгдэгч А овогт Шгийн Д /РД:АЮ68102161/ нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуульд захирлаар ажиллаж байсан.

Улсын их хурлаас баталж, мөрдүүлсэн Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хууль болон боловсролын асуудал эрхэлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүний баталсан Ажпын байрны тодорхойлолтонд ерөнхий боловсролын сургуулийн захирал Шгийн Д нь Ө м ХХК-ний өмчийг итгэмжлэгдэн хариуцахтай холбогдсон хэм хэмжээний зохицуулалт тусгагдаагүй.

Мөн Ш.Д, Ө м ХХК-ний хооронд байгуулагдсан ямар нэгэн гэрээ байдаггүй болно.

Эрүүгийн 201503000120 дугаартай хэрэгт явагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүгдэгч Ш.Д нь Ө м ХХК-ний сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогооос 64,561,623.00 /жаран дөрвөн сая таван зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин гурван/ төгрөгийг завшсан нь тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас миний бие холбогдох нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлуулсан болно.

Шүүгдэгч Ш.Дын бусдад хүүтэй зээлдүүлсэн, автомашин худалдан авсан зэрэг мөнгөн хөрөнгийг Ө м ХХК-ний өмч байсан мэтээр шууд таамаглаж, түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд харамсаж байна.

2. Архангай аймгийн Прокурорын газар нь А овогт Шгийн Д /РД:,,/-д холбогдох эрүүгийн 201503000120 дугаартай хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр 50 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж, харьяаллын шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 326 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай захирамжаар эрүүгийн 201503000120 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцаасан.

Гэтэл эрүүгийн 201503000120 дугаартай хэргийн хяналтын прокурор нь тухайн эрүүгийн хэрэгт үйлдэгдсэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай яллах дүгнэлтийг Ш.Дд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр гардуулах төдийхнөөр хийгдвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хязгаарлаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байдаг.

Нэгэнт нэмэлт ажиллагаа хийгдэхээр буцаагдсан эрүүгийн 201503000120 дугаартай хэрэгт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа /хуучин нэрээр/-г шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэх ёстой. Дээр дурдагдсан ажиллагаа хийгдээгүйн улмаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээгүй, тухайн тогтоолтой танилцаагүй, яллагдагчаас мэдүүлэг өгөөгүй Ш.Д нь хэргийн ямар оролцогч болох нь ойлгомжгүй болсон

С\|

ю

2

н-

со

 зэрэг болно.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч А овогт Шгийн Дд холбогдох бусдын эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэргийг цагаатган, эрүүгийн 201503000120 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргана уу. Давж заалдах гомдолд Монгол шуудан ТӨХК-ийн Улаанбаатар хот дахь 23 дугаар салбарын бүртгэлийн дэвтэрийн баталгаажуулсан хуулбарыг хавсаргав.” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дын гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг түүнийг гэм буруутай болохыг зөв хууль зүйн дагуу шийдвэрлэсэн боловч хохирол төлбөрийг дутуу гаргаж шийдвэрлэсэн байна.

Ш.Д нь манай Ө м ХХК-ий гэрээт борлуулагчаар 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл ажиллахдаа нийт 19 удаагийн үйлдлээр 446 764 718 /дөрвөн зуун дөчин зургаан сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун арван найм/ төгрөгний үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас хүлээн авсан бөгөөд 75 186 277 /далан таван сая нэг зуун наян зургаан мянга хоёр зуун далан долоо/ төгрөгний сурагчийн хувцасны мөнгийг завших хэлбэрээр буюу уг мөнгөөр өөртөө байр орон сууц, ланд-80 маркийн автомашин худалдаж авах, тавилгын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх, бусдад хүүтэй зээлэх, автомашины граж, павилон худалдаж авах зэргээр өөрийн өмч хөрөнгө мэтээр дураараа үрж таран завшиж бидэнд маш их хэмжээний хохирол учруулсан байдаг юм. Одоо Ш.Д нь манай байгууллагад шууд болон шууд бус хохирол төлбөр нийт 79 656 917 төгрөг байтал шүүх Ш.Даас 68 584 990 төгрөг гаргуулж манай байгууллагад төллүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шүүгдэгч Ш.Даас 79 656 917 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ш.Наранчимэг би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсгийг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүхэд прокуророор оролцож байна. Шүүгдэгч Ш.Д нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Прокуророос Ш.Дд 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх оногдуулсан байгаа. Шийтгэх тогтоолд Ш.Даас 68.584.990 төгрөгийг гаргуулан Ө м ХХК-д олгохоор тогтоосон. Шинжээчийн дүгнэлтээр Ш.Д нь 40.121.863 төгрөгийг төлөхөөр, сумдын сургуулиудаас авах дүрэмт хувцасны үнэ болох 16.577.979 төгрөг, Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн багш нараас авах дүрэмт хувцасны үнэ болох 1.378.536 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24.439.760 төгрөгийн паданыг борлуулахаар болсон хэсгийг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж үзсэн. Мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай төлбөр болох сумдын үлдэгдэл 16.577.979 төгрөгнөөс төлөгдөөгүй үлдсэн 5.953.323 төгрөг байдаг. Мөн шүүгдэгч Ш.Дын борлуулагчаар ажиллаж байсан Мөнхцэцэг гэдэг хүн борлуулалтын орлогоноос 200.000 төгрөгийг хувьдаа авсан, өгөөгүй байдал тогтоогдож байгаа. Дээрх мөнгөнүүд нь шүүгдэгч Ш.Дын хохирол төлбөртэй холбоогүй мөнгө. Дээрх мөнгийг учруулсан гэх хохирлоос хасахаар 75.186.277 төгрөг үлдэж байгаа. Тийм учраас шүүгдэгч Ш.Д нь Ө м ХХК-д 75.186.277 төгрөг хохирол учруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх зүйтэй.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Гаргасан гомдлоо дэмжиж байна. Ө м ХХК-ий сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогооос 64.561.623 төгрөгийн асуудлын хүрээнд гомдол гаргасан. Үүнээс 40.121.863 төгрөгийн хувцас болон хувцас борлуулсан орлого гэж үзэж байна. 24.439.760 төгрөгний хувцас ирээгүй. Ш.Д нь сурагчийн дүрэмт хувцас зарсан орлогыг Гантуяа, Мөнхцэцэг нараас авч Ө м ХХК-ий данс руу хийдэг байсан. Харин сумдуудад зарсан сурагчийн дүрэмт хувцасны мөнгө шууд Ө м ХХК-ий дансанд ордог. Үүнээс харахад Ш.Д ямар нэгэн байдлаар хувцас хүлээж авдаггүй, аймагт байгаа сургуулиудад борлуулагдсан мөнгийг Ө м ХХК-ий дансруу шилжүүлдэг болох нь нотлогддог. Тийм учраас Ш.Д 40.121.863 төгрөгийг завших боломж байхгүй. Дараагийн нэг асуудал нь 24.439.760 төгрөгний асуудал яригддаг. Энэ талаар тухайн үед борлуулагчаар ажиллаж байсан Г шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэгт 24.439.760 төгрөгний хувцасыг хүлээн аваагүй талаар мэдүүлдэг. Үүнтэй холбоотой мэдүүлгээ Ш.Д хангалттай мэдүүлгээ өгсөн. Ө м ХХК-ий сурагчийн дүрэмт хувцасыг зарах ажилд Архангай аймагт маш олон хүн оролцсон байдаг. Энэ хүмүүсээс ганцхан Ш.Д дээрх мөнгийг завшсан гэдэг нь өрөөсгөл ойлголт. Ш.Дын хувьд өөрөө гэм буруугаа нотлох үүргийг хүлээхгүй. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд өөрөөсөө шалтгаалах бүх нотлох баримтаа гаргаж өгөөд, үнэн зөв мэдүүлгээ өгч байсан. Мөрдөн байцаалтын шатанд шалгах ёстой зүйлүүдийг шалгаагүй, дээрх мөнгийг зөвхөн Ш.Д завшсан мэтээр шийдвэрлэсэн нь буруу байна. Өмнө нь шүүхээс захирамж гаргаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаачихсан байгаа. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэлийг хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ тайлбарласан. Прокурор хэнээс ч хараат бусаар шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг гүйцэтгэх ёстой. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар 10.1-д заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.” Итгэмжлэгдэн хариуцсан этгээд”, “завшсан” гэсэн заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэх ёстой. Иймд өмнөх тайлбараа дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч байгууллагын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Прокурор хохирол төлбөртэй холбоотой асуудлын талаар нэг бүрчлэн тайлбарлалаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 40.121.863 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24.439.760 төгрөг, сумдуудаас авах ёстой 10.624.656 төгрөг, нийт 75.186.277 төгрөгийг завшиж, дээрх бодит хохиролыг Ш.Д Ө м ХХК-д учруулсан болох нь нотлогдож байна. Мөн 5 удаа шүүх хурал хойшилсон, ирж очсон унааны зардал, мөрдөн байцаалтын шатанд ирж очсон унааны зардал нийлээд 79.656.917 төгрөгийн хохирол учирсан. Дээрх хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ш.Д, өмгөөлөгч Ө.Алтангадас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

  Ш.Дыг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй  болжээ.

 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалвал Д.Д нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Ө м ХХК-иас борлуулахаар хүлээн авсан сурагчийн дүрэмт хувцасны борлуулалтын орлогоос 64.561.623 төгрөгийг завшсан болох нь

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дын...манай байгууллагын ажилтан Сэргэлэн гэдэг залуу 2013 оны 09 сараас 2013 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл гэрээний дагуу сурагчийн дүрэмт хувцасны борлуулалт хийсэн. Сэргэлэнг борлуулалт хийж байхад Архангай аймгийн 2-р сургуулийн захирал ажилтай Ш.Д ирж уулзаад танайх хувцсаа хэрхэн борлуулдаг юм бэ? би сургуулийн захирал ажилтай бизнесийн туршлагатай хүн юм танай байгууллагын хувцсыг сургууль дээрээ түшиглээд борлуулаад өгч чадна гээд харилцан тохиролцоод сурагчийн дүрэмт хувцас болох бага ангийн 4518 ширхэг дүрэмт хувцас, дунд ангийн 4795 ширхэг дүрэмт хувцас, 8747ширхэг цэнхэр цамц, 5328 ширхэг зангиаг 2013 оны 10-р сарын 08 өдрөөс анх хүлээлгэн өгч борлуулалт эхэлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэхийн тулд Дд сардаа 700.000 төгрөг, доороо ажиллуулах хүнд 350.000 төгрөгийн цалин өгч байхаар болсон. Ш.Д нь манай компаниас нийтдээ 446.764.718 төгрөгийн үнэ бүхий бараа хүлээн авч борлуулалтын явцад манай компаний дансанд 256.540.000 төгрөгийг бараа материал хүлээн авснаас хойш орлого болгож тушаасан бөгөөд 78.317.978 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг борлогдоогүй бараа гэж буцаалт хийсэн...гэх мэдүүлэг,

гэрч О.С-гийн...Ө м ХХК-д сүүлийн 4 жил борлуулалтын менежерээр ажиллаж байгаа намайг 2013 оны 10-р сард Архангай аймагт борлуулалт хийн ажиллах хугацаанд аймгийн 2-р сургуулийн захирал ажилтай Ш.Д гэх хүн ирээд манай сургууль дээр сурагчийн дүрэмт хувцсаа үлдээчих би хүлээж  аваад борлуулалтыг чинь хийж өгье гэсэн. Тэгэхээр нь манай ажилчид тэр хүнд итгэж сургуулийн захирал албан тушаалтай хүн болохоор нь сурагчийн дүрэмт хувцас болох 446.764.718 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас үлдээгээд явсан...гэх мэдүүлэг,

гэрч Д.М-ийн...Манай сургуулийн захирал Ш.Д 2013 оны 10 сарын дундуур сурагчийн дүрэмт хувцас Архангай аймагт борлуулах гэрээт цэг нь болж байгаа хамт ажиллаж борлуулагч хийх үү сардаа 200.000 төгрөгийн цалинтай гэж хэлэхээр нь тэгье гээд 2013 оны 10 сараас 2014 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл 3 сар орчим хугацаанд сурагчийн дүрэмт хувцас борлуулж ажилласан. Би Улаанбаатар хотоос ирсэн хувцаснуудыг тоолж падаан бичигтэй нь тулгаж хүлээж аваад сургууль дээрээ зараад өдөр болгон зарсан хувцасныхаа мөнгийг захиралд өгдөг байсан...гэх мэдүүлэг,

гэрч Л.Г-гийн...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуульд үйлчлэгч ажилтай байж байгаад 2014 оны 01-р сард өндөр насны тэтгэвэртээ гарсан юм. Манай сургуулийн захирал Ш.Д намайг 2014 оны 02-р сард та сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажил хийх үү сардаа 300.000 төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг ажлыг хийхээр болж захиралтай тохиролцсон юм...гэх мэдүүлэг гэрч Г.Батжаргалын... одоо тооцоо хийгээгүй 3 хүүхэд байгаа үүний үнэ нь 169.290 төгрөгийн үлдэгдэл байгаа... гэх мэдүүлэг /хх 1-ийн 175 хуу/

гэрч Л.Г нь...энэ падааны хуулбар нь захирал ширээн дээрээс гарч ирсэн гээд байгаа, тэрнээс биш хаанаас нь хэнийх нь баримт дотроос гарч ирсэн гэдгийг мэдэхгүй, тухайн үед Ө м ХХК-иас хүмүүс ирсэн тооцоо хийж байхад ширээн дээрээс гараад ирсэн гэсэн...тэгээд тэр баримтыг захирал Д надад авч ирж үзүүлээд энэ таныг ажиллаж байх үеийн цаг хугацаатай тохирч байгаа падаан байна та энэ хувцасыг хүлээж авсан уу дэвтэр дээрээсээ хараадах гэхээр нь тухайн цаг хугацаагаар нь дэвтэр дээрээ шүүтэл  тэр баримттай холбоотой ямар ч тэмдэглэгээ байхгүй тэр хувцасыг хүлээж аваагүй байсан тэгээд тухайн үед нь би дэвтэр дээрээ тэмдэглэж ав гэж захирлыг хэлэхээр нь тэмдэглэж бичиж авсан тэрнээс биш тэр хувцас манайд ирээгүй, миний хүлээж аваагүй хувцас байсан...гэсэн мэдүүлэг / 4 хх-ийн 84 хуу/ гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө...Д захиралтай би өөрийнхөө тооцоог хийхэд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 24 сая орчим төгрөгний хувцасыг оруулж тооцоход ямар ч үлдэгдэл надтай холбоотой гараагүй тийм болохоор 24 сая төгрөгийн хувцас ирсэн гэж бодож байна...би тухайн баримтыг дэвтэр дээрээ яагаад тэмдэглээгүй байсан гэдгийг сайн мэдэхгүй байна гэхдээ ирсэн болоод миний тооцоонд зөрүү гарахгүй байгаа...гэсэн мэдүүлэг / хх 5-ийн 232 хуу/  шүүх хуралдааны үед дээрх үнэ бүхий хувцасыг борлуулахаар хүлээн аваагүй гэх зэргээр эрс зөрүүтэй байдлаар мэдүүлгүүд өгсөн, Ө м ХХК-ий жижүүрийн дэвтэрт үзлэг хийхэд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Архангай сурагч хувцас 6 хайрцагийг явуулав  13.20 цагт” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургуудаар /5 хх-ийн 170-171 хуу/  тогтоогдсон, гэрч С.Э нь...Архангай сурагч хувцас 6 хайрцагийг явуулав 13.20 цагт гэсэн тэмдэглэгээг тухайн өдөр гарсан цагт нь бичсэн байгаа. Тухайн үед байсан балаар нь бичсэн дараа нь нөхөж бичсэн асуудал байхгүй тэмдэглэгээг тэр дор нь бичдэг ямар нэгэн зай үлдээдэггүй...Ч, Г гэдэг 2 залуу авч гарсан 14 цагийн автобусаар явуулна гэж авч гарсан...гэсэн мэдүүлэг / 5 хх-ийн 196-197 хуу/ шүүгдэгч Ш.Д нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өүлэн  менч ХХК-ий менежер О.Сэргэлэнтэй төлбөр төлөлт нийлсэн акт / 1 хх-ийн 15 хуу/ үйлдэхдээ 446.764.718 төгрөгийн хувцас хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө... 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  Ө м ХХК-тай  тооцоо нийлэх үед 24.439.760 төгрөгийн баримт гарч ирсэн юм. Уг мөнгийг туслах ажилтан Г-гаас асуухад би хүлээн авсан баримтаа заавал дэвтэр дээрээ тэмдэглэдэг надад уг баримтын талаарх бүртгэл тэмдэглэгдээгүй учраас энэ талаар мэдэхгүй байна гэж хэлж байсан юм. Цаг хугацааны хувьд Гантуяагийн ажиллаж байсан  үеийн баримт тулж байсан учраас Гантуяагийн бүртгэлийн дэвтэрт би бүртгэж ав гэж  хэлж байсан юм... гэсэн мэдүүлэг / 3хх-ийн 61 хуу/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь  шинжээчийн дүгнэлтэнд мөрдөн байцаалтаар тогтоогвол зохих гэсэн 24.439.760 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг борлуулахаар хүлээн авсан нь нотлогдож байна гэж үзлээ.

 гэрч  О.Э-ын...Ш.Дыг хүнд мөнгө хүүтэй зээл өгч байна гэж сонсоод би захирал Даас 2013 оны 11 дүгээр сард 2.200.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээл авсан тэгээд энэ мөнгөний хүүг 2014 оны 03 дугаар сар хүртэл төлчихөөд дахиж мөнгөний хэрэг болоод хавар 5 сард захирлаас 6.600.000 төгрөг нэмж өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан тэгээд би зээлж авсан мөнгөө цувуулж өгсөөр байгаад 4.200.000 төгрөг үлдсэн байсан. Тэгсэн 2014 оны 9 сард Ө м ХХК-ий ажилтан гээд нэг хүн таны Даас зээлж авсан мөнгө Дын мөнгө биш манай компаний мөнгө байгаа юм Д гэх хүнээр манай компани сурагчийн дүрэмт хувцас заруулсан юм тэгсэн түүний мөнгөнөөс танд зээл өгсөн байна одоо үлдэгдэл мөнгөө манай компаний дансанд хий гэж хэлсэн...дараа нь 6.600.000 төгрөгийн зээл авахад Ш.Д захирал энэ мөнгө сурагчийн дүрэмт хувцасны мөнгө шүү гэж надад хэлж байсан...гэх мэдүүлэг / хх 1-ийн 160 хуу/

 гэрч О.С-ийн... 2014 оны 06 сард манай компаниас  төлөөлөгч Архангай аймагт ирж Ш.Дтай уулзахад Архангай аймгийн зарим сумдуудад дүрэмт хувцас нийлүүлсэн мөнгө нь орж ирээгүй байна гэдэг мөн сурагчийн дүрэмт хувцасны орлогыг ажилчиддаа өндөр хүүтэйгээр зээлдүүлсэн байсан бид нар зарим ажилчидтай нь уулзаж зээл авсан мөнгөө Ш.Дд биш манай компаний дансанд хийгээрэй бид нар өндөр хүү авахгүй зүгээр л үндсэн мөнгөө өгнө шүү гэж тохиролцсон байгаа...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 163 хуу/

 гэрч Б.Э-ын...би 2014 оны 05 сард санагдаж байна манай хүүхдийн бие нь муудаад Ш.Д захирлаас 1.950.000 төгрөг зээл авсан. Энэ мөнгийг захирал надад сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгө байгаа юм шүү гэж байсан тэгээд 2014 оны 11 сарын 19-ний өдөр манай сургуулийн захирлын өрөөнд хүмүүс ирсэн намайг дуудсан тэгэхээр нь очтол Ө м ХХК-иас яваа гээд нэг залуу надтай уулзан та захирал Ш.Даас 1.950.000 төгрөг зээл авсан байна энэ мөнгө манай компаний сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгө байгаа юм энэ мөнгөө манай дансанд боломжоороо төлж дуусгана шүү гээд надаас баталгаа авч явсан...энэ мөнгийг манай захирал Ш.Д Ө м ХХК-ий дансанд тушаа гэж хэлсэн...хүү бодоогүй би сурагчийн дүрэмт хувцасны мөнгө гэдгийг мэдэж байсан захирал Ш.Д өөрөө надад хэлсэн...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 173 хуу/

гэрч Ц.Д-гийн...сурагчийн дүрэмт хувцасны орлогын мөнгөнөөс залуу багш нарт маш өндөр хүүтэй зээлүүлж тэр мөнгөнийхөө хүүг нь байнга нэхэж дарамталж байдаг манай багш З хааяа надад маш хэцүү байна захирал надад өндөр хүүтэй мөнгө зээлчихээд хүүгээ байнга нэхэж дарамталж байх юм ярьж байсан удаа бий...захирал Ш.Д нэг өдөр багш нарын өрөөнд орж ирээд надаас хүүтэй мөнгө зээлэх хүн байвал зээлээрэй гэж ярьж байсан...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 48 хуу/

 гэрч Х.О-ийн..Ө м ХХК-иас нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс багш нарт өндөр хүүтэй мөнгө зээлүүлж түүнийхээ хүүг нь нэхэж өрөөндөө дуудаж дарамталдаг асуудал байгаа мөн тэр компаний мөнгөнөөс би байр машин авсан яадаг юм би Ө м ХХК-ий ажилчдад хэлчихсэн гэж ярьсан талаар манай ажлынхан ярилцдаг...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 50 хуу/

 гэрч С.Ш-гийн...Ш.Д сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс багш нарт өндөр хүүтэй зээл өгч эхэлсэн надад мөнгөний хэрэг болоод байхаар нь би 2014 оны 3 сард захирлаас 2.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээл авч байсан би тэр мөнгийг сурагчийн дүрэмт хувцасны мөнгө байх гэж бодож байсан захирал Ш.Д нь бусад багш нарт дүрэмт хувцасны мөнгөнөөс зээл өгч хүүг нь нэхэж байнга дарамталж байдаг. 2014 оны 05 сард санагдаж байна нэг өдөр Ш.Д захирал ажил дээрээ бид нартай юм ярьж сууж байгаад муу нуухаар сайн илчил гэж би Ө м ХХК-ий ажилтан мөнгөөр нь байр, машин авчихсан юм гэж ярьж байсан би үүнийг нь яг хажууд нь сонсож байсан юм...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 62 хуу/

гэрч Н.Б-ийн...Намайг Архангай аймаг руу 2-3 удаа явж Дтай уулзахад сурагчийн дүрэмт хувцасны мөнгөнөөс 20.000.000 төгрөг дутсан бөгөөд уг мөнгийг асуухад байрны зээлэнд өгчихсөн удахгүй энэ мөнгийг танай компаний данс руу шилжүүлнэ гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /3 хх-ийн 32 хуу/

 гэрч Д.М-ийн...Д захирал дүрэмт хувцасны мөнгө авч байх үедээ худалдааны гудамжинд павлион 8 саяар, 72 дугаар байрны арын автомашины грашууд дунд нэг граш 10 саяар, хадам дүү нартайгаа нийлээд тавилгын үйлдвэр байгуулж байгаа тэрэнд 17 сая төгрөг оруулсан гэж Д өөрөө надад ярьж байсан, эдгээр мөнгийг дүрэмт хувцасны мөнгөнөөс оруулсан гэж өөрөө надад хэлсэн...72 дугаар байранд байр авсан, мөн ланд 80 маркийн автомашин авсан талаар манай сургуулийнхан бүгд мэднэ гэхдээ ямар мөнгөөр авсан талаар мэдэх зүйл байхгүй, сурагчийн дүрэмт хувцас борлуулж эхэлснээс хойш авсан байр, машин байгаа юм аа...гэх мэдүүлэг / 4 хх-ийн 38, 42 хуу/

гэрч И.М-ын... би Архангай аймгийн ,,тоот хашаандаа “Зая донж” тавилгын үйлдвэрийг ажиллуулж байгаа энэ үйл ажиллагааг 2014 оны 08 сараас анхлан үйл ажиллагаагаа эхэлсэн би өөрийн үндсэн мөнгөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэхдээ анх байгуулахдаа Д эгчтэй харилцан тохирч хамтарч байгуулахаар болоод Д эгчээс 12.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн...Д нь 12 сая төгрөгийг анх байгуулагдахад өгч байсан, санхүүгийн баримт нь байгаа буцаагаад нэхээд байхаар нь 2  тасдаж буцааж төлсөн...гэх мэдүүлэг / 5 хх-ийн 227 хуу/

гэрч С.Н-ийн... 2014 оны 6-7 сарын үед өөрийн хувийн ланд крузер 80 маркийн 4605- ара улсын дугаартай автомашиныг 18.000.000 төгрөгөөр зарсан. Д тухайн үед нөхөр Цэдэндамбын нэр дээр шилжүүлж байсан.../ хх-ийн 6-ийн 43 хуу/

гэрч Ш.Т-ийн...тэгээд 2014 он гарснаас хойш Д нь мөнгө төгрөгний боломж бололцоо болохгүй байна гэсээр удсан тэгээд манай шинэ орсон байрны хүмүүс гэрээгээ хийх хэрэгтэй байна хийхгүй бол байр чөлөөлж өг гэсэн шаардлага тавиад байхаар нь Даас мөнгөө шаардсан тэгсэн чинь 2014 оны хавар Д 30 гаран сая төгрөг манайд өгсөн...тэрнээс хойш мөн Д удааширсаар мөнгө төгрөг олдохгүй байна гэсээр сүүлдээ зээл хөөцөлдөж байгаа байраа нэр дээр шилжүүлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй гэтэл зээл хөөцөлдөөд мөнгийг чинь өгнө гээд байхаар нь 2014 оны 07 дугаар сард Дтай худалдах худалдан авах гэрээ хийж нэрээ шилжүүлсэн...манайд яг 32 сая төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /

Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 642 дугаартай албан бичиг /хх 6-ийн 69 хуу/

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар / хх 6-ийн 74 хуу/

 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хх 6-ийн 75 хуу/

Хас банкны дансны хуулга / 6 хх-ийн 169 хуу

Ш.Дын  2011, 2012, 2014 онуудын хөрөнгө орлогын мэдүүлэг / хх 6-ийн 233-250 хуу, хх 7-ийн 1-7 хуу/

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 216 дугаар дүгнэлтэнд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан А овгийн Шгийн Дыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч бусдын эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдоогүй, яллах дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Д нь Ө м ХХК-ний үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасыг хүлээн авч Архангай аймагт борлуулах санлыг өөрөө гаргаж улмаар өөрийн хувцас борлуулах ажилд туслах ажилтнаар Д.Мөнхцэцэг, Л.Гантуяа нарыг авч сарын 200.0-300.0 төгрөгөөр тус тус цалинжуулж хамтран ажилласан байна.  Д.Мөнхцэцэг, Л.Гантуяа нар нь дүрэмт хувцас борлуулсны орлогоос өөрт завшсан асуудал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин Ш.Д нь дүрэмт хувцасны борлуулалтын орлогоос завшсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу Ш.Дд холбогдох хэрэг шалгагдаж улмаар анхан шатны шүүхэд хэрэг шилжин ирсэн үед 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн ба хуучин мөрдөгдөж байсан хуулийн дагуу явагдсан ажиллагаа шинэчлэн найруулсан хууль мөрдөгдсөнөөр хууль бус болно гэсэн ойлголт байхгүй тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх Ш.Даас 68 584 990 төгрөг гаргуулж манай байгууллагад төллүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шүүгдэгч Ш.Даас 79 656 917 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна.

 

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 40.121.861 төгрөг, мөрдөн байцаалтаар тогтоогдсон 24.439.760 төгрөг, хохирогч байгууллагын төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гаргасан зардал 4.023.369 төгрөг, нийт 68.584.990 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж хохиролыг гаргасан бөгөөд үлдсэн 11.071.927 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                                                    ШҮҮГЧИД                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                 М.МӨНХДАВАА