Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/04243

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 23 өдөр                  Дугаар 102/ШШ2023/04243            Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У , М.Т

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Т , хариуцагч НШ газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай шийдвэрээр С.Т надаас 70.490.805 төгрөгийг гаргуулж, “АБТС ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч С.Т ын үүргийн гүйцэтгэлийн хөрөнгийг барьцаалсан.

Энэ нь Б.Ч-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай Баянгол дүүргийн 0 дугаар хороолол, 0дүгээр хороо, СОТ-0 дүгээр байрны 0 тоотод байрлах 27 метр квадрат талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт дагуу НШ газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “А ” ХХК-ийн гаргасан үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

“А ” ХХК Баянгол дүүргийн 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, СОТ-1 дүгээр байрны 0 тоотод байрлах 27 метр квадрат талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 99.519.808 төгрөгөөр үнэлсэн.

Тухайн компани зах зээлийн хандлагаар үнэлж жишиж буй байршил, хийц, зориулалт, бусад шинж чанараараа ойролцоо ижил төстэй өнөөгийн зах зээлд арилжаалагдсан нэгжийн үнэд дараах ялгаатай байдлыг тохируулга хийж зах зээлийн үнэ цэнийг тооцоолсон гэж дүгнэлтэндээ дурдсан боловч зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас харагдаж байхад үнэлгээний зүйлийг хэт доогуур үнэлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй үнэлгээг хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Баянгол дүүрэгт зарагдаж байгаа ижил төстэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш өнөөдөр 175.000.000-200.000.000 төгрөгөөр зарагдаж байгаа гэдгийг олон нийтийн цахим зараас харах бүрэн боломжтой тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

         

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч С.Т аас 70.490.805 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АБТС ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч С.Т ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Ч ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, СОТ-ын 0 дүгээр байрны 0 тоот, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, 27 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж, төлбөр төлөгч С.Т , өмчлөгч Б.Ч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэхь хэсэгт зааснаар үнийн саналыг авч, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 200.000.000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээг төлбөр авагч “АБТС ББСБ” ХХК 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Албан бичгээр үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээч томилон үнийг тогтоолгох хариуг ирүүлж, талуудад шинжээч томилон үнэлгээ тогтоох болсныг утсаар мэдэгдэж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “А ” ХХК-ийг шинжээчээр томилон шинжээч орон сууцыг 99.519.808 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдээллийг төлбөр авагч, төлбөр төлөгч С.Т , өмчлөгч Б.Ч нарт 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу биечлэн мэдэгдэж, гарын үсэг зуруулан, тэмдэглэл хөтөлсөн. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У : Тайлбар байхгүй гэв.

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч С.Т аас 70.490.805 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс Шүүхэд шийдвэрийг албандан гүйцэтгүүлэх хүсэлтийг өгч шийдвэрлүүлснээр хэрэг хуваарилагдаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад С.Т ын барьцаа хөрөнгийг битүүмжилж, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу “А ” ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууцны үнэлгээг 99.519.808 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Тус орон сууцыг 200.000.000 төгрөгөөр үнэллээ гэж бодоход барьцаа хөрөнгө 27 метр квадрат талбайтай тул 27 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийг 7.407.000 төгрөгөөр тооцож үзэхэд зах зээлийн бодит үнэлгээнд нийцэхгүй байна.

Мөн Баянгол дүүрэгт орон сууц ашиглалтанд орсон хугацааг үнэлгээний тайлан дээрээс харахад 1980-1985 онд ашиглалтанд орсон байна.

Үүнээс харахад 1980-1985 онд ашиглалтад орсон орон сууцны зах зээлийн нэг метр квадрат талбайн бодит үнэлгээ 7.407.000 төгрөг биш гэж үзэж байна. Үнэлгээний тайлангаас харахад орон сууцны метр квадрат талбайг 2.843.423 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тухайн СОТ-ын 0 дүгээр байртай ойрхон байршилтай байруудтай харьцуулж үнэлжээ.

Ингээд харьцуулахад 2.826.000, 2.844.000, 2.862.000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ гурван үнэлгээг дунджаар тооцоход 2.843.423 төгрөг гаргасан байна.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр орон сууц 27 метр квадрат талбайтай гэж байгаа боловч үнэлгээний тайлан дээр 35 метр квадрат талбайтай гэж бодож 99.519.808 төгрөгийг гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар “А ” ХХК барьцаа хөрөнгийг зах зээлийн хамгийн боломжтой, бодит, өндөр дүнгээр тогтоосон байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, НШ газрын үнэлгээний мэдэгдэл, 0 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2023/0 дугаартай Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/0 дугаартай Шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн хүсэлт, НШ газраас ирүүлсэн тогтоол, мэдэгдэл, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол,

 

9.Хариуцагчаас хариу тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан баримт, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тогтоол, төлбөр авагч, төлбөр төлөгч нарын санал хүргүүлэх албан бичиг, хүсэлт, шинжээч томилох тогтоол, шинжээчид хууль тайлбарлаж эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, “А ” ХХК-ийн үнэлгээний тайлан, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт үнэлгээ танилцуулсан мэдэгдэл, 

 

          10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс “АБТС ББСБ” ХХК-ийн  Т.Т д олгосон итгэмжлэл, тайлбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч С.Т “А ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг 99.519.808 төгрөгөөр үнэлсэнийг зөвшөөрөхгүй. Зах зээлийн үнэ цэнийг тооцоолохдоо хуульд заасан журмыг баримтлаагүй хэт доогуур үнэлсэний дагуу албадан дуудлага худалдаагаар байрыг борлуулахад төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлов..

        

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилж, шинжээч дүгнэлтийг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

         4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/0 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “АБТС ББСБ” ХХК, хариуцагч Б.Ч , Б.Э нараас 150.692.043 төгрөг 58 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, С.Т аас 150.692.043 төгрөг 58 мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 80.692.043 төгрөг 58 мөнгөнөөс татгалзаж, 70.000.000 төгрөгийг нэхэмжилснийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 35.000.000, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 35.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хариуцагч Б.Ч , Б.Э  нар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С.Т зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг Б.Ч , Б.Э , С.Т нар зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. 

 

6.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн эд хөрөнгө Б.Ч ын өмчлөлийн хөрөнгө болох нь бичгийн баримтуудаар нотлогдож, талууд маргаагүй болно.

  7.Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүйд маргаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцэж байна.

          

          8.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд, хариуцагч маргаан бүхий хөдлөх хөрөнгөд доорх ажиллагааг явуулжээ.    

 

9.НШ газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/0 дугаартай Шүүгчийн захирамж мөн шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 0 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.М д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 233.00535 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг гарсан байна.

 

10.Шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23300535/0  дугаартай тогтоолоор эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23300535/0 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь тогтоогдож байна.

         

11.Тэрээр хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасантай нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж дүгнэлээ.

 

12.Мэдэгдлийн дагуу төлбөр авагч, төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас НШ газраас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гарч, “А ” ХХК-ийг шинжээчээр томилж, эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 0 дугаартай дүгнэлтийг ирүүлж, хариуцагч НШ газар, төлбөр төлөгчид 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0, 0 дугаартай Албан бичгээр төлбөр төлөгч С.Т , өмчлөгч Б.Ч нарт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, СОТ-ын 0 дүгээр байрны 0 тоот, 2 өрөө, 27 метр квадрат талбайтай Улсын бүртгэлийн 0 дугаартай орон сууцыг 99.519.808 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, нэхэмжлэгч үнийн саналыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          13.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2., 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбараа баримтаар үгүйсгээгүй мөн шинжээчийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй нь баримтаар нотлогдож, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШ газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА