Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/03410

 

                  

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр, 13 давхарт байрлах, Инвескор ББСБ ХК /РД:6060854/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 16 тоотод оршин суух, Шарнууд овогт Дамбадаржаагийн Энхбат /РД:ЧИ70032116/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3 дугаар байр, 91 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Батмөнх /РД:ХЕ80121419/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 580 333 897,87 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 16 тоотод оршин суух, Шарнууд овогт Дамбадаржаагийн Энхбат /РД:ЧИ70032116/-ын,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр, 13 давхарт байрлах, Инвескор ББСБ ХК /РД:6060854/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7 дугаар заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Инвескор ББСБ ХК-иас 1 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан,

Хариуцагч Д.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга,

Хариуцагч Г.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 580 333 897,87 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч нар нь 2016 оны 8 сард зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг Г.Батмөнхийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж зээл авсан байдаг. Зээл авснаас хойш гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэгт 388 510 583,27 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж зээлийн гэрээний үүрэгт 465 430 482 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Инвескор ББСБ ХК-ны нэхэмжлэлтэй, Д.Энхбат, Г.Батмөнх нарт холбогдох 388 510 583.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Хариуцагчдын зүгээс хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх сонирхолгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгосноор тооцоолон 114 903 415.87 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас нийт 580 333 897.87 төгрөгийн зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн Д.Энхбат, Г.Батмөнх нар нь 2016 оны 8 сарын 02-ны өдөр Инвескор ББСБ ХК-тай Б16080201 тоот зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хамтран зээлдэгч Г.Батмөнхийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол Дандарбаатарын гудамжны 48а байрны 1 тоот хаягт байрлах Ү-2204086910 дугаартай 240.91 м.кв талбай байр, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 38а байрны тоот хаягт байрлах Ү-2204061438 улсын эрхийн бүртгэлийн дугаартай 46 м.квтай байрыг барьцаалсан. Энэ гэрээний хугацаа дууссан тул зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлөлтөө бүрэн барагдуулаагүй, энэ талаар мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэн аль нь хүлээн зөвшөөрөөд зээл авах хүсэлт гаргаад уг зээлийг олгосон байдаг, мэдээж хүн хүсээгүй байхад зээл олгогдохгүй.

Иймээс 2019 оны 4 сард Инвескор ББСБ ХК-иас зээлийн гэрээний үүргийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нь хэргийг удаашруулж, хэрэг хүчингүй болсоор хугацаа алдсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар нийтдээ 580 333 897 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагчийн төлөөлөгч нь цар тахалын үед зээлээ нэхсэн гээд байгаа боловч уг зээлийн гэрээ нь 2016 онд байгуулагдаж, гэрээний хугацаа буюу хариуцагч нарын гэрээнд заасан зээл төлөх хугацаа нь 2017 онд дуусаж, зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж, 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал байгаа шүү гэв.

2.Хариуцагч Д.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн гэх шаардлагуудтай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

1.Д.Энхбат нь "Инвескор ББСБ-ны зээлийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, үйлчлүүлэгчээ хууран мэхлэх, эсвэл зээлийн үйл ажиллагааны болон хууль зүйн мэдлэггүйг ашиглаж өөртөө давуу байдал олж авдаггүй шударга хуулийн этгээд гэж итгэж найдаж зээл авахаар хандсан боловч бодит нөхцөл байдал өөр байсан.  2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр B16080201 тоот зээлийн гэрээг нэг талаас “Инвескор" ХК, түүний захирал Д.Баясгалан, нөгөө талаас Д.Энхбат нар байгуулсан. Тус гэрээгээр зээлдүүлэгч нь 200 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид 200 000 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон боловч 200 000 000 төгрөг өгөөгүй 199 000 0000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээ тооцохдоо 200 000 000 төгрөгөөс тооцсон байдаг. Энэ нь Д.Энхбатыг аваагүй зээлдээ хүү төлөх гэх шударга бус үүргийг ногдуулсан явдал болсон. Д.Энхбат нь "...Яагаад 200 000 000 төгрөг биш 199 000 000 төгрөгийг шилжүүлсэн..." гэдэг талаар Инвескор ББСБ-аас тодруулахад “зээлийн үйлчилгээний шимтгэлээ суутгаад мөнгийг шилжүүлсэн шүү... гэж тайлбарласан байдаг. Хууль зүйн хувьд зээлийн үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа хуулийн этгээдийн орлогын эх үүсвэр, зээлийн гэрээний хариу төлбөр, үнэ нь хүү юм. Гэтэл шимтгэл нэрийдлээр үндэслэлгүйгээр мөнгө суутгаж авсан нь хууль бус байна. Зээлдүүлэгчийн өөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д "зээл олгосны шимтгэл: Зээлийн хэмжээний 0,5 хувь" 3.2-т "Зээлдэгч зээл олгосны шимтгэлийг зээл олгох гүйлгээ хийгдсэн өдөр төлнө. Шимтгэлийг төлөх арга: зээлээс суутгах" гэж заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.5-г заасны дагуу хүчин төгөлдөр бус юм. Иймээс "Инвескор" ББСБ нь 1 000 000 төгрөгийг Д.Энхбатад төлөх нь шударга ёсонд нийцнэ. Иргэний хуульд заасан агуулгаас харвал зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч шаардах урьдчилсан нөхцөл нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх явдал юм. Ийнхүү үүргээ гүйцэтгээгүй бол зээлдүүлэгчийн үүрэг шаардах эрх хязгаарлагдана. Мөн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.2-т "Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэх бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно" гэж заасан тул 1 000 000 төгрөгт ногдох хүү, нэмэгдүүлсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. Иргэний хуульд заасан агуулгаас харвал зээлдэгч нь зээлийн гэрээгээр өөрийн өмчлөлд авсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж гэрээнд заасан нөхцлөөр буцаан төлөх үүрэгтэй. Харин гэрээнд заасан нөхцлөөр төлөөгүй бол хууль болон гэрээнд заасан журмын дагуу хариуцлага хүлээх учиртай. Иргэний хуульд энгийн иргэн, хуулийн этгээдүүдийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бол зээлийн гэрээний хариу төлбөр нь хүү байдаг. Харин гэрээний үүргийн зөрчил гаргасан байх, гэрээнд алданги, торгууль зэргийг заасан байх нөхцөл бүрдсэн бол алданги, торгууль оногдуулж хууль зүйн хариуцлага тооцдог. Харин банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн хариу төлбөр мөн л хүү байх ба гэрээний үүргийн зөрчил гарсан нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлсэн хүү эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээний агуулгаас харвал хуульд заасан журмын дагуу хариуцлагыг тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т "Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллийн утга анаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж заасан тул Инвескор ББСБ  199 000 000 төгрөгт ногдох 12 сарын хүүг шаардах нь талуудын байгуулсан гэрээ, хууль ёсонд нийцэх юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай улийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно" 24.2-т "Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно" гэж заасан. Талуудын өөрсдийн байгуулсан гэрээндээ эээлийн ашиглалтын хугацааг тогтоосон тул нэхэмжлэлийн хэмжээ хязгааргүй тооцсон хүү нь үндэслэлгүй юм.

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу ковид 19 коронавирус гарсны улмаас дэлхий нийтээрээ хатуу хөл хорионы дэглэм шилжиж байсан. Энэ цаг хугацаанд ямар ч хүн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжгүй. Гэтэл энэ хугацаанд хүртэл хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн талууд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан. Уг хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаанаас ч давсан хугацаанд хэмжээ, хязгааргүй хүү тооцож байгаа нь үндэслэлгүй. Аливаа шаардах өөрийн хүрээ, хязгаартай байхаас гадна, хууль зүйн шаардлагыг хангах учиртай бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний хугацаанаас хойш тооцсон хүү нь үндэслэлгүй юм. 

Нөгөөтэйгүүр иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд маргаан гарсан бол түүнийг шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор шүүхэд ханддаг. Өөрөөр хэлбэл гэрээний зүйн харилцан үйлчлэл дуусгавар болж талуудын харилцааны асуудалд шүүхийн эрх хэмжээнд очдог. Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад үндэслэлгүйгээр их хэмжээний хүүгийн төлбөр шаардсан нь үндэслэлгүй. Мен шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэмэх, ихэсгэх нөхцөл бүрдэхгүй байсан. Гэтэл шүүхийн удаа дараагийн процессын алдаатай нөхцөл байдлаас шалтгаалан хэрэг хоёр удаа давж заалдах шатны шүүхээс буцаагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар нь ч удаа дараа хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Гэтэл энэ бүх нөхцөл байдалд дан ганц хариуцагч нар буруутай мэт хохирол хариуцаж төлөх ёстой мэтээр мэтээр нэхэмжлэл шүүхэд гаргасан нь үндэслэлгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол үйлчлүүлэгчдээ хүндэтгэлтэй хандах, гэрээний үүргийн зөрчил үүсэхээс сэргийлэх, зээлийн үүргийг шаардах зэрэг ажил үүргийг гүйцэтгэх учиртай. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй болсон бол шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл "Инвескор" ББСБ нь зээлийн гэрээний үүргийг шаардах чиг үүргээ хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн зээлийн үүргийн зөрчлийг ихэсгэж, хүүгийн авлагаа ихэсгэх зорилгоор эс үйлдэхүй гаргаж өөрийн давуу байдлыг бий болгох зорилгоор хэт шударга бус эс үйлдэхүй хийсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ" гэж заасныг зөрчсөн, нийцэхгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т "Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ" 216.4-т "Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг,  эцэст нь хүүг төлүүлнэ" гэж заасан. Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн зээлийн дансны хуулга гэх баримт(ХМ-ын 11 дэх тал)-аас харвал хариуцагч нар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7 134 247 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 6 904 109,6 грог, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 26 207 890 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг тус тус төлж, нийт 70 246 246,6 төгрөгийг төлсөн. Гэтэл уг төлбөрийг бүгдийг нь хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцсон хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй байна. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 53 754 335,14 төгрөгийг л үндсэн зээлээс хасч тооцсон байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаас л харахад нэхэмжлэгч нь 199 000 000 төгрөгийг олгож, буцааж 124 000 582 төгрөгийг (нэхэмжлэгчийн тооцооллоор) буцаан авсан. Өөрөөр хэлбэл олгосон мөнгөн хөрөнгийг ихэнхи хэсгийг буцаан авсан. 199 000 000 төгрөгийн зээл авчихаад 124 000 582 төгрөг буцааж төлчихөөд байхад өнөөдөр дахиад 580 333 897 төгрөгийн үлдэгдэл байна гэдэг үнэхээрийн шударга бус байна. Хууль ёс, хуулийн засаглал нь нийгэмд шударга ёсыг цогцлоох гэж байдаг ойлгож байгаа бөгөөд шүүх засаглал нь харин хууль ёсны бодит илэрхийлэл болж үйлчлэх учиртай. Өнөөдөр 199 000 000 төгрөгийн зээл олгочихоод 700 000 000 орчим төгрөг авна гэх нь шударга ёс, хууль ёсонд нийцэх эсэх талаар шүүх хууль ёсны дүгнэлт хийж өгнө гэж итгэж байна. Иймээс нэхэмжлэлийн 120 256 918,56 төгрөгөөс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Г.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдах шинж чанартай. Яагаад гэхээр зээлдүүлэгчийн зүгээс мөнгийг шилжүүлж өгнө түүнийг эзэмшиж ашиглах эрх нь зээлдэгчид нээгдэж байх ёстой. Гэтэл энэ зээлийн гэрээний агуулга, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал Г.Батмөнх, Д.Энхбат нартай гэрээ байгуулаад Д.Энхбатад шилжүүлж өгч байна. Өөрөөр хэлбэл Д.Энхбат нь зээлийг мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах боломжтой болж байгаа юм. Гэтэл Г.Батмөнхийг чи ашиглан зарцуулах боломжтой байсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Үнэхээр хамтарч зээл аваад байгаа бол энэ хоёрын дундын дансанд эсвэл хувааж өгөх байдлаар өгч болох байсан. Г.Батмөнх гэдэг хүнийг гэрээний үүргийн хамтран хариуцагчаар татах ёстой этгээд гэж тодорхойлохын тулд зээлдэгчээр оруулсан зүйл байгаа. Хэрэгт авагдсан баримтаас харвал Г.Батмөнхтэй зээлийн гэрээ байгуулсан боловч нэг ч төгрөг өгөөгүй юм гэдэг нь харагдаж нотлогдоно. Иргэний хуульд заагдсан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заасан агуулга байгаа, гэвч үүргийн гүйцэтгэлийн салшгүй шинж чанартай холбогдоод хамтран үүрэг гүйцэтгэгч тодорхойлогдох ёстой. Зээлийг зөвхөн Д.Энхбатад олгочихоод Г.Батмөнхөөс нэхээд байгаа нь хэр зүйд нийцэх вэ гэдгийг шүүх харж үзэх ёстой. Мөн дээрээс нь барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулна гэж шаардаад байна. Барьцааны гэрээний агуулгыг харвал бүх заалтыг заасан харагдаж байна. Гэтэл хэрэгт авагдсан гэрээнээс үзвэл гэрээний 1 зүйлийн 1.4 дэх хэсгээс 11.10 хүртэл зүйлийг барьцааны гэрээнд тусгаагүй. Дээрээс нь нэхэмжлэлийн шаардлагад хэн нь хэдэн төгрөг төлөх ёстой юм бэ гэдэг нь тодорхойгүй. Инвескор ББСБ нь шүүхэд 2019 онд шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл энэ эрх зүйн харилцаа шүүхэд хандсанаар дуусгавар болж хүү тооцох боломжгүй болсон байна. Гэтэл удаа дараа хүүгээ нэмэгдүүлээд яваад байна. Хууль зүйн хувьд хүү нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Банк бусаас олгогддог зээлийн агуулгыг харахаар сарын 3,5 хувийн хүүтэй байна. Нийт хүүгийн хэмжээ хэд вэ гээд тооцоод үзэхээр 200 000 000 төгрөгний зээлийг Г.Батмөнхөд олгосон бол жилийн дараа 280 000 000 төгрөг болгож өгч байгаа юм. Ингээд 2 жилийн дараа 360 000 000 төгрөг болно. Зөвхөн үндсэн хүүгээр тооцоход ийм болж байна. Монгол улсад өнөөдөр хэрэгжиж үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллагыг харахаар зээл авсан иргэн зээлийг төлөхийн тулд асар хүү төлж байна. 200 000 000 төгрөгний зээл авчихаад 280 000 000 болгож төлдөг тийм өндөр хүүтэй зээл гэж юу байсан юм бэ, тэгээд бүтэн зээлээ олгоогүй 1 000 000 төгрөгний шимтгэл авсан. Энэ 1 000 000 төгрөгний шимтгэлээ юунд зарцуулснаа ч нотолж чадахгүй байна. Мөн бид ашиглаагүй мөнгөнд хүү тооцох нөхцөл байхгүй гэв.

4.Хариуцагч Д.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр В16080201 тоот зээлийн гэрээг нэг талаас Инвескор ББСБ ХК, түүнийг захирал Д.Баясгалан, нөгөө талаас Д.Энхбат нар байгуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байдаг. Иймээс иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд гэрээ хэлцэн байгуулах бөгөөд энэ нь хууль зүйн үр дагаварыг үүсгэдэг. Харин хууль зөрчсөн эсхүл хуулийн хүрээ хязгаараас хальсан, өөртөө хэт давуу байдал олгосон гэрээ, хэлцэл, гэрээний заалт зэрэг нь хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд тус тус заасан байдаг.

Иргэн Д.Энхбат, Инвескор ХК нарын байгуулсан гэх 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн В1608021 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д зээл олгосны шимтгэл зээлийн хэмжээний 0.5 хувь, 3.2-т зээлдэгч зээл олгосны шимтгэлийг зээл олгох гүйлгүү хийгдсэн өдөр төлнө, Шимтгэлийг төлөх арга: зээлээс суутгах гэж тус тус заасан ба энэ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна, 202.2.5-т гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хэлцлийн шинжийг агуулж байна. Учир нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д заасан хүчин төгөлдөр бус байх нөхцлийн талаар зээлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг Инвескор ББСБ нь энгийн иргэнтэй гэрээ байгуулахдаа өөрийн стандарт гэрээндээ хэт шударга бус өөрөөс гараагүй зардлыг зардал гаргасан мэтээр шаардаж авч болох, өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх, эсвэл гаргасан зардлыг нэмэгдүүлж авч болохоор дээрх байдлаар гэрээнд тусгасан. Мөн Инвескор ББСБ нь 200 000 000 төгрөгийг олгоогүй атлаа зээлдэгчийн ашилаагүй мөнгөн хөрөнгө 200 000 000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь хэт шударга бус байна. Учир нь Инвескор ББСБ-ны хууль бусаар өөртөө авч үлдсэн мөнгөн хөрөнгийг Д.Энхбат нь төлөх, мөн түүнд хүү тооцож төлөх нөхцөл бүрдсэн. Хууль зүйн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан тул зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдээс өөрийн хүүнээс ажиллагааны зардлаа тооцох нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл шимтгэл нэрийдлээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг хууль заасан үндэслэл журмын дагуу, хугацаатайгаар олгох үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь хууль ёс, шударга ёсонд үл нийцнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрэнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Иймээс зээлийн гэрээг байгуулсан бол зээлдүүлэгч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийг зээлдүүлэгчид өгөх, зээлдүүлэгч мөнгөн төлбөрийг шаардаж авах, мөн гэрээгээр тохирсон мөнгөн төлбөрийг буцаад төлөх үүрэг үүсдэг. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэл мөнгөн төлбөр шилжүүлсэн байх явдал юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хэлцэл, мөн хуулийн 202 дугаар зүйлд гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар хууль тогтоогч хуульчилсан боловч талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан хэлцэлд хамаарах эсэхийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй тохиолдолд эрх зүйн үйлчлэл нь үргэлжлэх, талуудын хоорондын үүргийн гүйцэтгэлийн хүрээ хязгаарыг тодорхойгүй болгосоор байдаг. Иймээс тухайн гэрээний оролцогч эсхүл эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд шүүхэд хандаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан хэлцэл болохыг тогтоолгож эрх зүйн үйлчлэлийг арилгаж үр дагаварыг шаарддаг.

Иймээс 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн В16080201 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж байна. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн бол түүнийг шүүх тогтоож эрх зүйн үр дагаварыг арилгах учиртай. Иймээс дээрх гэрээний 2 заалт хүчин төгөлдөр бус бол уг хэлцлээр суутгаж авсан гэж 1 000 000 төгрөгийг Инвескор ББСБ нь Д.Энхбатад өгөх учиртай. Нөгөөтэйгүүр 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэг талаас Инвескор ББСБ ХК, түүний захирал Д.Баясгалан, нөгөө талаас Д.Энхбат нар зээлийн гэрээг байгуулсан байдаг. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зээлдэгч нь дараахь эрхтэй байна. Үүнд 6.1.1-т гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан нөхцөлөөр зээлийг авч ашиглах, 6.1.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдүүлэгчээс шаардах гэж заасан. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-т энэхүү гэрээ болон үүнтэй холбоотой бусад гэрээг хэлцэл, бичиг баримтуудыг холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж хүчин төгөлдөр болмогц зээлийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлдэгчид шилжүүлэх гэж заасан. Уг гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид 200 000 000 төгрөгийг шилжүүлж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл зээлдүүлэгч нь 199 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул гэрээний дагуу ч Д.Энхбат нь шаардлага гаргах эрхтэй байна гэсэн.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Энхбат нь хариуцагч Г.Батмөнхтэй хамтран инвексор ББСБ ХК-тай 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний 3.1.7 дахь заалтад заасны дагуу зээлдэгч нь зээлийн хэмжээний 0.5 хувьтай тэнцэх буюу 1 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл олголтын шимтгэл төлөх бөгөөд шимтгэл төлөх аргыг зээлийн гэрээний 3.2 дахь заалтад тусгасан. Зээлийн гэрээний 3.2 дахь заалтад шимтгэлийг төлөх арга: зээлээс суутгах гэж заасны дагуу зээлийн шимтгэлийг зээлийн хэмжээнээс суутгаж, үлдэх дүн болох 199 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3 дахь заалтад зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн хуулийн 19.6 дахь заалтад зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасны дагуу талууд гэрээний нөхцөлийг хариллцан тохиролцож, гэрээнд тусгана. Зээлийн шимтгэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтад заасан бусад нөхцөл гэдэгт хамаарах бөгөөд талууд зээлийн гэрээний 3.1.7 дахь заалтад зээлийн шимтгэл тооцож, зээлдэгч төлөхөөр харилцан тохиролцсон байна. Зээлдүүлэгч зээл олголтын шимтгэл тооцохыг хориглосон зохицуулалт хууль тогтоомжид байхгүй тул бусад нөхцөл буюу зээлийн шимтгэлийг талууд харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн шимтгэл төлөх аргыг зээлээс суутгах гэж зээлийн гэрээнд заасан бөгөөд сөрөг нэхэмжлэгч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд зээлийн гэрээ байгуулснаар уг хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон.

Тиймээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.6 дахь хэсэгт, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.7 болон 3.2 дахь заалтад тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Инвескор ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн В16080201 тоот Зээлийн гэрээ, хавсралт, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн C16080201-01 тоот Зээлийн барьцааны гэрээ, Ү-2204086910 тоот Г.Батмөнхийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-2204061438 тоот Г.Батмөнхийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, Д.Энхбат, Г.Батмөнхийн иргэний үнэмлэхний хуулбарууд, Инвескор ББСБ ХХК-иас Д.Санчирт олгосон итгэмжлэл, Инвескор ББСБ ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Инвескор ББСБ ХХК-иас С.Баяр-Эрдэнэд олгосон итгэмжлэл, Инвескор ББСБ ХХК-иас Э.Энхболдод олгосон итгэмжлэл, Инвескор ББСБ ХХК-иас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Д.Батсайханд олгосон итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Зээлийн дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01373 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Ийстерн роуд ХХК-ийн дүрэм, 1035УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Ийстернроуд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ийстернроуд ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг, 2861УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Экскаватор худалдах, худалдан авах гэрээ, Ийстэн роуд ХХК-ийн албан бичиг, Зээлийн дансны хуулга, Инвсекор ББСБ ХХК-ийн Экскаваторын нэр шилжүүлэх тухай албан бичиг, Инвескор ББСБ ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Инвескор ББСБ ХК-иас Д.Батсайханд олгосон итгэмжлэл, Инвескор ББСБ ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Инвескор ББСБ ХК-ийн дансны хуулга, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, Инвескор ББСБ ХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн В/281 дүгээр Зээлийн үйл ажиллагаанд  түр зохицуулалт хийх тухай тушаал, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн хорооны хурлын тэмдэглэл, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн хорооны тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Инвескор ББСБ ХК-ийн тушаалын хугацаа сунгах тухай тушаал, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Инвескор ББСБ ХК-ийн Зээлийг хөнгөлөлттэй хүүгээр тооцон төлүүлэх тухай тушаал, Зээлийн хүсэлтийн мэдээлэл, зээлийн дансны хуулга /1хх-ийн 3-12, 18, 42-43, 98, 107, 176, 221-224, 238-245, 2хх-ийн 50-54, 98-105, 116-117, 131-136, 186-212-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

хариуцагч Д.Энхбатаас Т.Эрхбилгүүнд олгосон итгэмжлэл, Т.Эрхбилгүүн С.Ууганбаяр нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Энхбат, А.Мөнх-Өлзий нарын байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Д.Энхбатаас Г.Мөнхбуянд олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Д.Энхбатаас Л.Уянгад олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариу тайлбар, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/436 дугаар захирамж, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн засаг даргын Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн засаг даргын Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж, хавсралт, 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн засаг даргын Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж, хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай /Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 178 дугаар тогтоол, Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга  хэмжээний тухай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын Журам батлах тухай тогтоол, Төрий байгууллагын үйл ажиллагааны горим, Хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим, Хүний үйл ажиллагааны горим, Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Журмын хавсралтыг өөрчлөн батлах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын Журам шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт /1хх-ийн 19, 46-47, 88-89, 229, 232, 167, 170-173, 175-177, 213-250, 3хх-ийн 1-8, 10-43-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Г.Батмөнхөөс хариу тайлбар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Авто-Ундрал ХХК-ийн тодорхойлолт, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Г.Батмөнх, У.Түвшин нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Инвескор ББСБ ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Г.Батмөнхөөс У.Түвшинд олгосон итгэмжлэл, хариу тайлбар /1хх-ийн 75-76, 94, 112-113, 186, 230-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс хариуцагч Г.Батмөнхийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Г.Батмөнхийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн В16080201 тоот Зээлийн гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн C16080201-01 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Г.Батмөнхийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн С16080201-1 тоот Зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн В16080201 тоот Зээлийн гэрээ, дугтуй, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас Д.Энхбатын дебит карт эзэмших хүсэлт, дугтуй, хариуцагч Д.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 28-61УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн тусгай архиваас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01373 дугаар шийдвэртэй иргэний хэргээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээлийн гэрээ, зээлийн тооцоолол /1хх-ийн 130-141, 142-144, 2хх-ийн 66-77, 147-159/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-ийн хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 331 548 263 төгрөгийг хангаж, 248 785 639 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч Д.Энхбатын нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 146 245 664,55 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 370 605 199,12 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 63 483 034,21 төгрөг, нийт 580 333 897,87 төгрөгийг гаргуулах,

-үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шаардсан.

3.Хариуцагч Д.Энхбат нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 200 000 000 төгрөгийг шилжүүлээгүй 199 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч, хүүг 200 000 000 төгрөгөөс тооцож, олгоогүй зээлдээ хүү шаардсан нь үндэслэлгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхдаа дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зөрчсөн, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлийн үүрэгт 120 256 918 төгрөгийг л төлнө гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Г.Батмөнх нь зээлийн гэрээг байгуулсан боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, мөнгийг Д.Энхбатын дансанд шилжүүлсэн, түүний захиран зарцуулсан мөнгийг хариуцагч Г.Батмөнхөөс шаардсан нь үндэслэлгүй, барьцааны зүйлээр хангуулах гэдгийг нэг бүрчлэн дурдаагүй нь ойлгомжгүй, хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилсэн нь хууль зөрчсөн, хариуцагч нарын эрх ашгийг хохироож байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.Хариуцагч Д.Энхбат нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн B16080201 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7 дугаар заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Инвескор ББСБ ХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон.

6.Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь хариуцагч Д.Энхбат нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээ, нөхцөл, шимтгэл тооцооллыг хүлээн зөвшөөрч  зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсгээ зурсан, хамтран үүрэг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл гэж няцаасан.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нартай 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр №В16080201 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн үндсэн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 0.7 хувь, 12 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр №С16080201-1 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулж, Г.Батмөнхийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 48а байрны 1 давхрын 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204086910 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204061438 дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

8.Талуудын маргааны зүйл нь хариуцагч Г.Батмөнх зээлийг ашигласан эсэх, мөн хариуцагч нар зээлийг ашигласан хугацааны хүү буюу зээлийн гэрээний үүргийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүү байх бөгөөд зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Энхбат хүлээн авсан, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан талаараа зохигч маргаагүй.

 

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 49 750 000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 149 250 000 төгрөгийг  Д.Энхбатын Худалдаа хөгжлийн банк дахь 456079179 тоот дансанд “зээл олгов, зээлийн шимтгэл суутгав” гэсэн утгатайгаар шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

10.Хариуцагч Г.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээг байгуулсан боловч зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагч Д.Энхбатын дансанд шилжүүлсэн тул гэрээний үүргийг хариуцагч Г.Батмөнхөөс шаардсан нь үндэслэлгүй, мөн гэрээний үүргийг хэн хэрхэн хариуцах нь тодорхойгүй гэж мэтгэлцсэн.

Хэдийгээр хариуцагч Г.Батмөнх нь зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж маргаж байх боловч 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр №В16080201 дугаартай зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд хамтран зээлдэгч гэдгийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж ойлгох ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг хүлээнэ.

Хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн үүргийг хэрхэн хариуцах нь тодорхойгүй гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Д.Энхбат, Г.Батмөнх нар нь нэхэмжлэгчийн өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр гэрээнд болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар хариуцагч нар нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй болно.

 

 11.Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 146 245 664,55 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 370 605 199,12 төгрөг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 63 483 034,21 төгрөг, нийт 580 333 897,87 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч 199 000 000 төгрөгийг шилжүүлсэн, олгоогүй зээлдээ хүү тооцсон, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар заасан буюу 2017 онд гэрээний хугацаа дууссан байхад үндэслэлгүйгээр хүү тооцсон, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 8 дугаар сарын 02-нд дууссан тул зээлийн үүрэгт 120 256 918 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулагдсан, мөн нэхэмжлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ буюу зээлийн гэрээнд зээл олгосны шимтгэлд 0,5 хувь байхаар харилцан тохиролцсон байх тул олгогдоогүй зээлдээ хүү тооцсон гэсэн тайлбар нь үндэслэлгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэгч хариуцагч нараас гэрээний үүргийг шаардсан байна.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан боловч гэрээний хугацаа дууссан нь нэхэмжлэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн төлөөлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт 120 256 918 төгрөгийг төлнө гэсэн тайлбар нь үндэслэлгүй.

Хариуцагчийн төлөөлөгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 124 582 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн дансны хуулга буюу зээлийн тооцооллоор хариуцагч нар нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд 124 000 581 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч нар нь дээрх хариуцагчийн төлсөн төлбөрөөс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх хугацаанд төлсөн 70 246 246 төгрөгийг бүгдийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хассан, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 53 754 335,14 төгрөгийг үндсэн зээлнээс хассан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан дарааллыг зөрчсөн, хариуцагчийн эрх ашгийг хохироосон гэж маргасан боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2017 он 8 дугаар сарын 02-ны өдөр дууссан, хариуцагч нар гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нарын төлсөн төлбөрийг хасч тооцсон нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн хариуцагч Д.Энхбат өмнө нь 2016.06.08-ны өдөр Инвескор ББСБ ХХК-тай байгуулсан В16060801 тоот зээлийн гэрээний дагуу сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар 130 000 000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхийн 2019.06.14-ний өдрийн 01373 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан.

Дээрх шүүгчийн захирамжаар 2016.06.08-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 26 245 664.55 төгрөгийг хариуцагч Д.Энхбат хүлээн зөвшөөрч, энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох 10-35 УБ улсын дугаартай зам индүүдэх зориулалтын хөдлөх эд хөрөнгийг 80 000 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлага 26 245 664.55 төгрөгийг түүний үнийн дүнгээс суутгаж, үлдэх 53 754 356 төгрөгийг 2016.08.02-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасуулж тооцохоор тохирч эвлэрчээ.

Мөн хэрэгт авагдсан 2019.07.01-ний Б-19/1792 дугаартай Инвескор ББСБ ХХК-ийн мэдэгдэлд ...2019.06.19-ний өдөр В16060801 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, зам индүүдэх зориулалт бүхий техник хэрэгслийг хүлээн авсан бөгөөд үүгээр 2016.06.08-ны өдөр таны авсан 130,000,000 төгрөгийн зээлийн үүрэг дуусгавар болж байгаа болно. Дээрх хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцсоны дагуу 80 000 000 төгрөгөөр тооцон, шилжүүлэн авч байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.14-ний өдрийн 1373 тоот захирамжийн дагуу 2016.08.02-ны өдөр авсан 200 000 000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрөөс 53 754 356 төгрөгийг суутган тооцох болохыг мэдэгдэж байна гэсэн байх тул уг 53 754 356 төгрөгийг үндсэн зээлнээс хасч тооцсон, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь маргаагүй болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн тооцоолол буюу зээлийн дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн бөгөөд үндсэн зээл 146 245 664 төгрөг, төлөх ёстой хүү 370 605 199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63 483 034 төгрөг, нийт 580 333 897 төгрөгийг шаардсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 14-нд хүүний авлага 182 296 877 төгрөгөөр тооцогдсон, 2019 оны 7 дугаар сарын 07-нд хүүний тооцоолол 188 308 321 төгрөг, хүүний авлага 370 605 199 төгрөг гэсэн байх ба нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тооцоод 63 483 034 төгрөг гэсэн байх боловч хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь 2019 оны 6 дугаар сарын 14-нөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртлэх хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон талаарх дэлгэрэнгүй тооцооллыг ирүүлээгүй байна.

Мөн дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаанд хүү тооцож байсан нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна гэж үзэв.

Иймд хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 146 245 664 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 370 605 199 төгрөгний 50 хувь болох 185 302 599 төгрөг, нийт 331 548 263 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас хүүний 50 хувь болох 185 302 599 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 63 483 034 төгрөг, нийт 248 785 634 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

12.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нар нь нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-тай 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №С16080201-1 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Г.Батмөнхийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 48а байрны 1 давхрын 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204086910 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204061438 дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ.

Хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний 3.6, 4.2.8-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

            Иймд хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Г.Батмөнхийн барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

13.Хариуцагч Д.Энхбат нь нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7 дугаар заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Инвескор ББСБ ХК-иас зээлийн шимтгэлд суутган авсан 1 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Г.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шимтгэл суутган авсан нь үндэслэлгүй, ямар баримтыг бүрдүүлэхээр авсан талаар баримтгүй, мөн банк бус санхүүгийн байгууллага нь давуу эрхтэй гэрээ байгуулсан, зээлийн гэрээ хариу төлбөртэй, хүү төлж байхад шимтгэл тооцоод байгаа нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох бөгөөд энэ зүйлийн “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байхыг ойлгоно.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д “зээл олгосны шимтгэл: зээлийн хэмжээний 0,5 хувь”, 3.2-т "зээлдэгч зээл олгосны шимтгэлийг зээл олгох гүйлгээ хийгдсэн өдөр төлнө. Шимтгэлийг төлөх арга: зээлээс суутгах" гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээл олгосны шимтгэлд 1 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар 02-ны өдөр болон 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус тус “зээл олгов, зээлийн шимтгэл суутгав” гэсэн утгатайгаар зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул зээлийн шимтгэл тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй тул талууд гэрээндээ шимтгэл тохирсныг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй болно.

Зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос шалтгаалж, тодорхой шалгуур үзүүлэлтийг баримтлах шаардлагатай бөгөөд бодит зардалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нар нь шимтгэлийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, бодит зардал гарсан эсэх нь эргэлзээтэй гэсэн боловч Инвескор ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлд зээлийн хүсэлт, судлах үйл ажиллагаа буюу 4.1-д “зээлийн хүсэлт хүлээн авах”, 4.4-д “газар дээрх судалгаа хийх”, 4.5-д “зээлийн материал бүрдүүлэх, мэдээлэл цуглуулах”, 4.6-д “хуурамч эрх зүйн баримттай холбоотой асуудал”, 4.7-д “зээлийн шинжилгээ, судалгаа хийж дүгнэлт танилцуулга бэлтгэх” талаар заасан байх бөгөөд энэ ажиллагааны зардалд ашиглагдана гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан зээлийн хорооны хурлын тэмдэглэл, зээлийн хорооны тогтоол, өрхийн зээлийн хүсэлтийн мэдээлэл зэрэг баримтаар тогтоогдож байна гэж дүгнэв.

Иймд хариуцагч Д.Энхбатын нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-нд холбогдуулан гаргасан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн B16080201 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7 дугаар заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Инвескор ББСБ ХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 714 493 төгрөгийг, хариуцагч Д.Энхбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 815 691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нараас зээлийн гэрээний үүрэгт 331 548 263 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 248 785 639 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Д.Энхбатын нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д холбогдуулж гаргасан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн B16080201 тоот Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7 дугаар заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Инвескор ББСБ ХК-иас 1 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нарыг үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 48а байрны 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204086910 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204061438 дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 714 493 төгрөгийг, хариуцагч Д.Энхбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 168 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхбат, Г.Батмөнх нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 815 691 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д олгосугай.

                                                                                                       

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                     

            

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХУЛАН