Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/04151

 

 

 

 

 

 

 

 

                                        

2023 оны 11 сарын 17 өдөр

           Дугаар 102/ШШ2023/04151

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: 139.048.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч хянаад     

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У

Хариуцагч “Л ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т

           Хариуцагч Б.З

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч “Л ” ХХК-д холбогдуулан 139.048.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

         2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  манай компани дээр “Л ” ХХК арматур  нийлүүлье 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг байраар бартер хийхээр тохиролцсон.

Ингээд арматур барилгын талбай дээр буусан үед бэлэн мөнгийг өгөхөөр тохиролцсон.

Үүний дараа Т.С хоёр байраа өнөөдөр шилжүүлээд өгөөч манай үйлдвэр дээр 50 тонн арматур бэлэн байгаа орой буулгана гэж хэлсэн.

Цахилгаан таслуулсан мөнгөгүй байгаа учраас энэ хоёр байраар борлуулалт хийгээд өрөө өгөх үүднээс 19-ний өдөр би итгэж бас миний таньдаг хүнээр зуучлуулсан учраас та нар өнөөдөр буулгана шүү гэж хэлээд үл хөдлөх эд хөрөнгийг “Л” ХХК-ийн хүсэлтийн дагуу Б.З гийн нэр рүү Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 дугаар давхарт байрлах хоёр байрыг шилжүүлж, манай компанийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэж өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл арматураа нийлүүлээгүй, бүтэн 5 өдөр өнөө орой нийлүүлнэ гэж ажилчдыг хүлээлгэсэн.

Тэгээд 24-ний өдөр ямар учиртай арматур юм гэж хэлээд манай ажилчид явсан. Манай ажилчид яваад очиход битүүмжлэгдсэн өөр хүмүүс байсан.

Т.С гэдэг хүнд хамаагүй гээд явуулсан. 24-ний өдөр би Т.С , Б.З нарыг эрж олж уулзахад өнөөдөр ерөнхийдөө буулгана надад хамаагүй гээд 04 сдүгээр арын 25-ны өдрийн дотор арматур өгнө. Хэрвээ өгөхгүй бол хоёр байраа буцааж танд өгнө гэдэг хариуг албан тоотоор гаргаж өгсөн нь хэрэгт бий.

Тэгээд 25-ны өдөр мөн арматураа өгөөгүй. н.Б  гэдэг хүнийг эд нар таньдаг тэр хүн гурван байр аваад бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон байсан.  Дараа нь н.Б чи бетоноо нийлүүлж бай гээд н.Б бид нар тооцоо тохирсон. 

Энэ асуудлууд үүсээд н.Б таван байр гэдэг гэрээ хийгээд явж байсан.

Гэтэл н.Б сүүлдээ хоёр байрны чинь мөнгө орж ирээгүй шүү эгчээ би энэ мөнгөнд хүлээлцэхгүй та одоо энэ асуудлуудаа шийдвэрлүүлэхгүй бол болохгүй энэ хүмүүс чинь олдохгүй байна гэж хэлсэн.

Ингээд н.Б , Б.З нарыг бүгдийг цагдаад өгсөн.

Цагдаа дээр шалгагдаж удаа дараагийн гэрчийн мэдүүлгүүдийг өгснөөр гэрээтэй учраас эрүүгийн хэрэг болохгүй юм байна.

Иргэний шүүхээр яваарай. Танд бүх нотлох баримтууд байгаа учраас шүүхэд нэхэмжилнэ үү гэсэн хариу өгсөн. Үүний дагуу нэхэмжилсэн.

Энд хоёр байрын нэг метр квадрат талбайн үнийг 1.300.000 төгрөгөөр нэхэмжилсэн.

Тухайн үед нэг метр квадрат талбайн үнийг 1.600.000-1.800.000 төгрөгийн хооронд зарж байсан. н.Б тэй бетоноор юм чинь гээд 1.600.000 төгрөгөөр гэрээ хийсэн байсан.

Эднийхтэй арматур гээд 1.300.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Одоо арматур, байр байхгүй байгаа тул гэрээнд заасан байрны үнэ 139.048.000 төгрөгийг гаргаж өгнө үү, гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Тухайн үед “Л ” ХХК Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хувьцаа буюу компанийг бусдад буюу н.Б , н.Б гэдэг хүмүүст алдсан асуудлаар хувьцаагаа эргүүлж авах, үйлдвэрээ эргүүлж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад шүүхийн маргаантай байсан асуудал байгдаг.

        Компанийг н.Б эс н.Б өд 100 хувийн хувьцаа шилжүүлсэн байсан. “Л ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд улсын бүртгэлээр н.Б гэдэг хүн байсан.

        Компанийг төлөөлж ямар нэг гэрээ хэлцэл хийх эрх Т.С гэдэг хүнд байхгүй байсан. Энэ үед н.Б Н.Э захиралтай танилцуулаад мөнгө төгрөгийн хэрэг гарлаа гээд үйлдвэрийн маргаантай байгаа, үйлдвэрээ шүүхийн шийдвэр гарсан үед авах боломжтой тайлбарласан байгаа юм.

        Ингээд хоорондоо гэрээ хийгээд арматур нийлүүлэхээр болоод төлбөрт бартераар орон сууц авах урьдчилгаанд хоёр орон сууцыг авсан асуудал байна. Т.С өөрөө тэр үед манайх маргаантай байсан учраас албан бичиг юмнууд бичиж өгч байсан гэж хэлдэг. Мөн гэрээ байгуулсан.

        Гэрээндээ хоёр орон сууцыг 90.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарладаг. Гэвч гэрээ “М” ХХК-д үлдсэн боловч эх хувь болон хуулбарыг шүүхэд гаргаж өгөөгүй. Эндээс харахад Б.З руу шилжүүлэхэд тавигдсан үнийн дүн гэрээн дээр байгаа үнийн дүн хоёр зөрүүтэй байгаа учир гаргаж өгөөгүй юм болов уу? гэж ойлголоо. Энэ тал дээр Т.С ийн хувьд хэлж байна. Компани хоёр орон сууцыг аваагүй. Т.С өөрийнхөө шүүхийн маргаантай асуудал дээр төлбөр тооцоо төлөх, арматур хийх, төмөр бэлдэц гээд үйл ажиллагааны зардалд хоёр байрыг зараад өөр хүмүүст өгөөд,  хувийнхаа эрх ашигт зарцуулсан.

           Иргэний хувьд Т.С , Н.Э захирлаас хоёр байрыг аваад Б.З гийн иргэний үнэмлэхийг ашиглаж шилжүүлэг хийгээд цаашаа борлуулсан нь үнэн. Иргэний хувьд хүлээн зөвшөөрч төлбөрийн төлөх боломжтой.

           Компанийг тухайн үед төлөөлөх эрхгүй байсан.Эрхийн улсын бүртгэлийн лавлагаа бүртгэлээр тогтоогдож байгаа тул компани бол төлөх хууль зүйн үндэслэлгүй гэдэг тайлбарыг хэлье, гэжээ.

 

         Хариуцагч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Анх н.А  гэдэг хүнтэй Т.С ярихдаа арматур худалдаж авах хүн байдгийн болов уу? Байраар солих хүн байдаг болов уу? гэж асуусан. н.А хүнээс асуугаад н.Б гэдэг хүнтэй уулз гээд Т.С бид хоёр хамт очоод би гадаа нь сууж үлдээд тэр хоёр уулзсан.

         Удалгүй н.Б гэдэг хүн намайг дуудаад Н.Э гэдэг захирлын өрөөнд ороод байр авахаар болж ярьлаа.

         Иргэний үнэмлэх байхгүй чиний иргэний үнэмлэхээр болж байна уу? гэсэн. Би Т.С оос асуухад болж байна гээд нарийн бичгээр солиулаад гаргаад ирье гээд би Т.С ийн ажилтан болж гарын үсэг зурсан.

         Тэрнээс 2-3 хоногийн дараа “Сапоро”-гийн нотариат дээр байраа шилжүүлж өгсөн.

         Би Т.С ийн шилжүүлж өг гэсэн хүнд шилжүүлж гарын үсэг зурсан. Энэ хоёр байр надад хамааралгүй. Миний өмчлөлд байхгүй, гэжээ.

 

        .Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт:

 

         6.Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0, 0 дугаар Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ, Л ХХК-аас нэхэмжлэгч байгууллагад гаргасан хүсэлтүүд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 0 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбатаар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн хариу, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн талуудын эвлэрлийн баталгаажуулах тухай 103/ШЗ2022/0 дугаар захирамж, 2017 оны 0 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлмйн газарт Гэрчилгээ олгох тухай, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

 

         7.Хариуцагчаас Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас

 

         8.Шүүхийн журмаар 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5/1073 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Хариу хүргүүлэх тухай”, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн “Албан бичиг”, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Албан бичиг”, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Л ” ХХК-ийн хариу мэдэгдэх тухай тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Албан бичгийг нотлох баримтаар гаргуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

         2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э шаардах эрхийн үндэслэлээ “Хоёр компани тохиролцоод манай компанид хариуцагч арматур нийлүүлэх, манайх төлбөрт хоёр байр өгөх байсныг Т.С ийн гуйлтаар Б.З гийн нэр дээр шилжүүлсэн. Өнөөдөр байр байхгүй. Арматураа нийлүүлээгүй учраас гэрээнд заасан үнээр хоёр байрны төлбөрийг нэхэмжилсэн. Манайх иргэнээс мөнгө нэхэмжлээгүй компаниас нэхэмжилж байна. Гэрээ хийх үед “Л” компанийн захирал Т.С байсан” гэж тайлбарлав.

 

         3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т “Хоёр байрны үнийг 90.000.000 төгрөгөөр тохиролцсон. Энэ үнийг компаниар биш иргэн Т.С оор төлж болно. “Л” компанийн захирал Т.С тэо үед байгаагүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

        

         4.Хариуцагч Б.З “Т.С ийн хэлсний дагуу Н.Э эгч бид нар уулзаад хоёр байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Одоо байр миний өмчлөлд байхгүй. Т.С ийн хэлсэн хүний нэр дээр байруудыг шилжүүлж өгсөн” гэж тайлбарлаж байна.

 

        5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

           

        6.Талууд тухайн цаг үед байгуулсан арматур худалдах, худалдан авах гэрээ хэн хэнд нь бичгийн хэлбэрээр байхгүй олдохгүй байгаа талаар маргаагүй бөгөөд харин “М” ХХК, Б.З той 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д-0 дугаартай Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Э ” хотхон төслийн эхний ээлжийн үйлчилгээтэй, 126 айлын 15 давхар орон сууцны 12 дугаар давхрын 58.76 метр квадрат талбайтай, “И ” ХХК-ийн боловсруулсан ажлын зурагт заасан 2 өрөө орон сууцны 1 метр квадрат талбайг 1.300.000 төгрөгөөр тооцож 76.388.00 төгрөгөөр мөн өдрийн Д-0 дугаартай гэрээгээр 126 айлын 15 давхар орон сууцны 12 дугаар давхрын 48.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны 1 метр квадрат талбайг 1.300.000 төгрөгөөр тооцож 62.660.000 төгрөгөөр 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр тооцогдохоор гэрээ хийсэн болох нь гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

         7.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

         8.Түүнчлэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн нэхэмжлэгч бүтээгдэхүүнийг нийлүүлж, хариуцагч хүлээн авсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

 

        9.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л” компани тэр үед шүүхийн маргаантай байсан учраас Т.С захирал байгаагүй. Хоёр байрны үнэ 90.000.000 төгрөг гэж мэтгэлцсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэлээр “Л ” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал ХЙ регистерийн дугаартай, Төмөр овогтой С мөн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлээр эцсийн өмчлөгчөөр Төмөр овогтой С бүртгэгдэж, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Л ” ХХК-аас “М” ХХК-д “Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, “Дроган” төвийн хойно байрлах 0 дүгээр байрны 0 дугаар давхрын 58.76, 48.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцнуудыг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай худалдах, худалдан авар гэрээгээр авахаар болсон тул борлуулалтын менежер ажилтай Б.З гийн нэр дээр орон сууц захиалах гэрээг хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү мөн хоёр байртай холбоотой төлбөр тооцоог манай компани 100 хувь хариуцана захирал Т,С гэсэн гарын үсэгтэй албан бичиг, хүсэлтийг явуулсан нь тогтоогдож байна.

 

        10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдож байна.

 

         11.Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

          12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлож, өөрөө баримтаа цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг шүүх олгосон боловч хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтаар няцааж үгүйсгэж чадахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Д.Т ын тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

         13.Талуудын тайлбар, бичгийн баримтаар хариуцагч “Л” ХХК нийлүүлэхээр тохиролцсон арматураа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй харин “М” ХХК тохиролцсон хоёр орон сууцаа өгсөн үйл баримтад маргахгүй байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч үл хөдлөх хөрөнгийг байгуулсан гэрээний дагуу хүлээн авч бусдад шилжүүлж тодорхой үйлдлийг хийсэн нь нотлогдож байх тул үл хөдлөх хөрөнгийн үнийг нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

        14.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаан дээр хариуцагч Б.З гоос татгалзсныг дурдах нь зүйтэй.

 

        15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853.190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 853.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 139.048 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853.190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 853.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА