Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/04116

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 16 өдөр                    Дугаар 102/ШЗ2023/04116                    Улаанбаатар хот

 

   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэлийн шаардлага Шинжээч томилсон тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянаад     

 

  Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1.Нэхэмжлэгч “Э ” ХХК, хариуцагч НШ газарт холбогдуулан шинжээч томилсон тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

         3.Нэхэмжлэгч “Э ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00 дугаартай Шийдвэрээр “Э ” ХХК-аас 2.993.338.141 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” банк ХХК-д олгож, зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 11 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос зээлийн төлбөрийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэлийг хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, өөрийн шаардлагын үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэн ажиллахаар хуульчилсан.

НШ газрын шийдвэр гүйцэтгэгч “Э ” ХХК болон гуравдагч этгээдээр оролцож буй иргэн Д.Э т шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулаагүй, албадлагын арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг тайлбарлаагүй хуулиар хүлээсэн шаардлагыг ханган ажиллаагүй.

          Мөн дээрх хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэхь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах анхан шатны нэгж нь тогтоосон тойрог байна”, хуулийн 22 дугаар зүйллийн 22.1 дэх хэсэгт “...харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч” ажиллагаа явуулахаар тус тус зааж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд тойргийн харьяалалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохицуулагдсан байдаг.

          Гэтэл “Э ” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг харьяалалыг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 0 дугаар тойрогт тогтоосон шийдвэр гаргасан ба 0 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч тогтоосон тойргийн харьяалалыг зөрчиж дур мэдэн өөр тойрогт албадлагын арга хэмжээ явуулж, шинжээч томилох шийдвэр гаргасан.

Тухайлбал, “Э ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт харьяалальг өөрчлөх болон тойрог хооронд шилжүүлэх үндэслэл үүссэн талаар албан тушаалтны шийдвэр, холбогдох баримт байхгүй, хуульд заасан үндэслэл байхад тогтоосон тойргийн харьяалалыг зөрчиж, дур мэдэн ажиллагаанд өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгөөс оролцжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулах, боломжгүй тохиолдолд биечлэн эсхүл баталгаат шуудангаар хүргүүлэхээр хуульчилсан байхад хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, гардуулаагүй “Э ” ХХК-ийн ажиллагаанд оролцох боломжийг хязгаарласан ажиллагаа явуулж эрх хөндөв.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдэх баримт бичгүүд агуулгын хувьд алдаатай, ажиллагаанд оролцогчдод шууд ойлгогдох, шийдвэр гүйцэтгэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан атал хариуцагч байгууллагаас хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээр анхны албадан дуудлага худалдаа явагдах тухай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт гүйцэтгэлийн хувийн авагдсан байна.

Өөрөөр хэлбэл, НШ газар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-0, 0 дугаартай мэдэгдлүүдэд шинжээчийн тогтоосон үнийн 50 хувиар хоёр дахь дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, мөн сарын 23-ны өдөр анхны дуудлага худалдаа явагдах нь агуулгын зөрүүтэй, мэдэгдэх хуудас үйлдэгджээ.

Дээрх үйл баримттай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр ш 44.3, 44.4 дэхь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтнуудад урьдчилан эвлэрүүлэх журмаар гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс холбогдох ажиллагааг хуулийн хүрээнд явуулсан тухай гомдлын хариуг өгсөн болно.

Иймээс хуульд заасан үндэслэлийн дагуу явагдаагүй тойргийн харьяалал зөрчиж үйлдсэн 0 тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн дугаартай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн хоёр дахь дуудлага худалдаа явуулах 0, 0, 0 дугаартай тогтоолууд, уг тогтоолуудыг үндэслэн үйлдсэн дуудлага худалдаа явагдах тухай НШ газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

           

        4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжаар Э ХХК-аас 2.993.338.141 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

        Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал Д.Э т 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх үүрэг танилцуулж, тэмдэглэл хөтөлж, тайлбар авсан.

          Энэ талаар нотлох баримтаар хэрэгт өгсөн.

        Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор саад болох удаашралтай байсан тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгийг албан даалгавраар 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0, 0, 0, 0,  дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0, 0, 0, 0, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолуудаар хураан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хураасан хөрөнгийг нэг сарын дотор үнэлгээ тогтоолгох хуулийн хугацаатай байдаг.

         Мөн Баянгол дүүргийн 145 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Л г ковид-19 өвчнөөр өвдөж, өвчтэй байх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхийнхээ хэмжээнд 149 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч И.Г г томилж гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай Албан даалгавар үүрэг болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хугацаанд үргэлжлэн явсан байдаг.

          Иймээс төлбөр төлөгч Э ХХК-аас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналыг авахад үнэлгээг 2.995.000.000 төгрөг гэж үнэлсэнийг төлбөр авагч Т” банк ХХК хүлээн зөвшөөрөөгүй учраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор шинжээчээр М  ХХК-ийг томилж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, “С” хотхоны 0 дүгээр байрны В-0 тоотод байрлах 134 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууцыг 340.288.700 төгрөг, 80 тоот 19.4 метр квадрат талбайтай авто зогсоолыг 25.881.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч ЭХХК-ийн захирал Д.Э т 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай Албан бичгээр танилцуулсан.

          Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн “Б”-ын 0 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай 438.72 метр квадрат талбайтай, амины орон сууц, нэгж талбайн 0 дугаарт бүртгэлтэй, 1262 метр квадрат талбайтай газрыг 486.892.772 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 164.9 метр квадрат талбайтай хөргүүрийн зоорийн зориулалтын үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, 1152 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай, 488 метр квадрат талбайтай, эзэмших эрхтэй газрын хамт 2.020.527.378 төгрөгөөр үнэлэгдснийг төлбөр төлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай мэдэгдлүүдээр мэдэгдэж тайланг танилцуулсан.

         Дээрх хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай Тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн.

         Ингээд анхны албан дуудлага худалдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0, 0, 0, дугаартай тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг 0дугаартай мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А т 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албан дуудлага худалдаагаар оруулахад эд хөрөнгөд санал ирээгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахь албан дуудлага худалдааны талаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0, 0, 0,  дугаартай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч “Э ХХК-ийн захирал Д.Э тын 0 дугаартай гар утсанд залгаж мэдэгдсэнээр Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн “Б ”-ын гудамжны 0 тоот хаягаар авах хүсэлт хэлсний дагуу дээрх хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн.

          2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хоёр дахь албан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгийг оруулахад худалдан борлогдоогүй.

       Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

        5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

        6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай НШ газрын хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Албан бичиг”

        

       7.Хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4-0 дугаартай “Албан бичиг”, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1071 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2020/0 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/0 дугаартай Шүүхийн шийдвэр, 2021оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай Төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгүүлэх тухай, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19/21 дугаартай “Э” ХХК НШ газар, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай Шинжээч томилуулах тухай, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/0 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтооол, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай Мэдэгдлийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэхээр заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутанд хийхээр товлогдсон шүүх хуралдааны товтой 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд биечлэн ирж шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсан дээр гарын үсгээ зурж баталгаажуулан мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

        3.Нэхэмжлэгч “Э ” ХХК нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ           “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тойргийн харъяалал зөрчсөн, 2 дахь дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулаагүй” гэж илэрхийлэв..

 

        3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандаад 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд дууссан. Гэтэл одоо болохоор мэдэгдээгүй гэж тайлбарлаж байна. Шийдвэр гүйцэтгэгч “Э ” ХХК-ийн захирал Д.Э т мэдэгдсэн талаарх баримтыг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгчийн зорилго шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг удаашруулах түүнээс хуульд зөрчиж явуулсан ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа тайлбарлав.

 

         4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Талууд  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар мэтгэлцээгүй бөгөөд харин төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах хоёр дахь дуудлага худалдаа явуулах тогтоол болон мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах талаар маргаж байна.

 

        6.Хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллага маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгүүдийн талаар доорхи ажиллагааг явуулжээ.    

 

         7.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/00 дугаартай Шийдвэрээр хариуцагч “Э ” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.978.149.045.18 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ” банк ХХК-д олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд “Э ” ХХК-ийн захирал Д.Э ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 0 дүгээр баг, “Б ”-ын 0 тоот, 438.72 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 0 дугаар багт байрлах 164.9 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, хөргүүртэй зоорийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.Ч н өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Нүхтийн амын 0 тоот, 282.88 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, зуслангийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, “Д” ТӨХК-ийн урд байрлах иргэн н.Х н эзэмшлийн 400 метр квадрат талбайтай агуулах дахь 200 тонн улаан буудайнаас олох орлого, БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дахь 400 тонн тосны ургамалаас олох орлого, Д.Э ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 0 дугаар багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 1152 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай, Нэгдсэн 2 дугаар эмнэлэгийн зүүн талд байрлах 3 давхар үл хөдлөх хөрөнгө, Д.Э ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0тоот, 134, 19.4 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

        8.Тус шүүхэд ”Т” банк ХХК шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар НШ газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2020/0 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжийг мөн өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, тус байгууллага 0 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Л д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 0 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг гаргажээ.

 

         9.Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, хураасан тогтоолуудыг гаргаж, төлбөр авагч, төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй үр дүнд хүрээгүйн улмаас шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэн нь баримтаар тогтоогдож байна.

 

        10.Төлбөр төлөгч “Э ” ХХК албадан дуудлага худалдаа явуулах үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/00 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэвээр байна.

 

          11.Ингээд хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу дуудлага худалдааг явуулах мэдэгдлийг төлбөр авагч, төлөгч нарт мэдэгдсэн боловч төлбөр төлөгч 2 дахь дуудлага худалдаа, мэдэгдлүүдийг хууль зөрчсөн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хариуцагч явуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож, хуульд нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ гэж шүүх дүгнэлээ.

         12.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгосноор ямар үр дагавар үүсэх талаарх үндэслэлээ баримтаар нотолж үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл болсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

        13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 159 дүгээр зүйлийн 159.1, Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШ газарт холбогдох шинжээч томилсон тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА