Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/04095

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр                    Дугаар 102/ШШ2023/04095                    Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч А.Сарантуяа, Н,Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 100.413.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Иргэдийн төлөөлөгч Т.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Оюунсайхан

ТОДОРХОЙЛОХ нь:

      

1.Нэхэмжлэгч Э.Д хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ д холбогдуулан гэм хорын хохиролд 100.413.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

  3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Хариуцагч УТ ын ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд байрлах УТ ын “Б” тасгийн баруун тийш 147 километрийн хажууд цурам тавьж байгаад галтай болгоомжгүй харьцаж галийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас Чойбалсан,Гурван загал, Чулуу хороо сумуудыг хамарсан их хэмжээний гал түймэр тархаж галын улмаас нэхэмжлэгчийн 208 толгой адуу хорогдож хохирол учирсан. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл явагдсан.

Дээрх хугацаанд олон хэргийн оролцогчтой олон удаа түдгэлзэж, 1-2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд буцсаны улмаас мөрдөн шалгах ажиллагаа сунжирч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт хариуцагчийг гэм буруугүй гэж хэргийг хаагаагүй, хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлээ болгосон.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж Э.Д гийн адуун сүрэг хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан сахилгын шийтгэл ногдуулсан 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай УТ ын даргын тушаал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэгт хохирогч, гэрч нарын нэр бүхий хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гарсан гал тухайн өдрийн өртөөнөөс эхлээд хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч суманд 04 дүгээр сарын 22-ны өдөр зүүн өмнөөс эхлээд Гурванзагал сум руу чиглээд үүнээс гадна зэрэгцэж гарсан цурам байгаа иргэн н.О н тамхины ишнээс үүдэн гарсан гал байгаа юм. Энэ нь 2012 оны 04 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд гараад 04 дүгээр сарын 19,20-ны өдөр галыг унтраагаад 04 дүгээр сарын 22-ны өдрөөс дахин гал гарсан. Зэрэгцэж гал гарсан Д  сумын салхины чиглэл зүүн талаасаа байсан. 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан гал зүүн талаасаа үүсвэрлээд зүүн хойд зүг рүү чиглээд улмаар 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн шилжих шөнө салхины чиглэл  буцаж өөрчлөгдөөд баруун өмнөөсөө өөр чиглэлтэй, хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гал хаачсан бэ? гэхээр 04 дүгээр сарын 22-ны өдөр зүүн талаасаа гал гарсан хэсэг нь Г , Ч  сумын Х  баг хоёрын зөрлөгийн хажууханд гарсан. Ч  суманд гарсан баруун өмнөөсөө эхлээд хойшоо газрын зураг харахаар Г ын төв цэг рүү чиглэсэн байдаг. 04 дүгээр сарын 23-ны өдрийн шилжих шөнө буцаад зүүн өмнөөсөө хойшоо Э.Д гийн мал нутаглаж байсан газар руу чиглээд явдаг. Д  суманд гарсан гал 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдөр шилжих шөнө шилжсэн гэхээр баруун өмнөөсөө хойшоо Ч  хороотоос хойшоо чиглээд явсан. Э.Д гийн мал нутаглаж байсан баруун урд уруу 100 хувь шилжээд байгаа нь шинжээчийн дүгнэлтийг гаргахад тулгуурласан нотлох баримтууд мөн насагийн хиймэл дагуул байгаа. 2012 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдийг харахаар салхины чиглэлтэй тулгаад тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгч байсан хүмүүсийн мэдүүлэг, салхины чиглэл хаанаасаа байсан гэх нөхцөл байдлууд хоорондоо уялдаа холбоотой бүрэн тогтоогдсон. Иймээс нотох баримтуудаар хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн 208 толгой адуу хорогдсон учраас хохирлыг 100.413.200 төгрөгөөр үнэлсэн “Х" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргуулж өгнө үү.

           Мөн малын сэг зэвийг устгасан тухай баримт байдаггүй.

           Үүнтэй холбоотой баримт үйлдээгүй манай талаас хариуцлага хүлээхгүй гэж байна.

           Энэ нь хавтаст хэрэгт шинжлэн судалсантай холбоотой тухайн үед мөрдөн шалгах ажиллагааны явцад болон аймаг, сумын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ямар нэгэн байдлаар байцаагч томилсон тушаал шийдвэр гараагүй үүнтэй холбоотой баримт үйлдэгдээгүй байгаа учраас тухайн малын сэг зэвийг улсаас устгах ажил зохион байгуулаагүй учраас үйлдэгдэхгүй байгаа нь тодорхой тул энэ нөхцөл байдал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

         Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа адуунуудыг өмчлөгч эзэмшигч байсан гэдгийг шинжлэн судалсан нотлох баримт болон өмнө нь хэлсэн тайлбарууд бий.

         Э.Д , Б.Г н малын 2010, 2011 оны “А” данс 86 хувиар эрс өөрчлөгдсөн нь тэдний мэдүүлэг, бүртгэлийн хуудсаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

           

           4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төмөр замын ажилчдын буруутай үйл явдлаас болж нэхэмжлэгчийн 208 толгой адуу шатсан. Энэ 208 толгой адуу нэхэмжлэгчийн өмчлөлд байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Мөн иргэдийн малын тоог жил болгоны 12 дугаар сард тухайн орон нутгийн Засаг даргын харъяаны газар хийж гүйцэтгэдэг. Энэ тооллогыг малын “А” данс, мал тооллогын хуудсаар баталгаажуулдаг.

Нэхэмжлэгч Э.Д гийн Дорнод аймгийн Ч  сумын архивын газраас 208 толгой мал адуу эзэмшдэг байсан эсэхийг тодруулахаар шүүгчийн захирамжийг явуулсан.

Иргэн Э.Д гийн нэр дээр малын “А” данс буюу мал тоолсон баримт байхгүй. Нэхэмжлэлд дурдсан тайлбараар иргэн Б.Г  гэдэг малчин айлд тавиул малаа тоолуулдаг байсан гэдэг.

Тавиул мал тавиулсан тохиолдолд малын “А” дансны баримт дээр тавиул малын тоо хасагдаж явдаг.

Хэрэгт авагдсан малыг маллаж байсан Б.Г гэх малчны 2011 оны  малын “А” дансыг Дорнод аймгийн архивын тасгаас авсан.

Энэ баримтын хүснэгт бүхий баримтад хамгийн ард бэлэн тоологдсон мал дотроос тавиул мал гэх мэдээлэл орох ёстой байсан.

Э.Д иргэн Б.Г аар тавиул малаа малуулсан бол “А” дансны хамгийн арын хэсэгт байгаа, бэлэн тоологдсон малаас 208 адуу толгой мал гэж тэмдэглэх ёстой байсан.

Гэтэл энэ малын талаар тооллогын баримтанд мэдээлэл байгүй байгаа учраас иргэн Б.Г аар малаа маллуулж байсан тэр мал түймэрт өртөж хорогдсон гэх эргэлзээгүй нотлох баримт байхгүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч энэ талаарх баримтаа өөрөө гаргаж өгөөгүй, нотлох үүргээ биелүүлээгүй. 2012 оны эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад өөрөө хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн байдаг. Т

Тухайн мэдүүлэгтээ 162 тоны мал үхсэн, 32 тоны малыг амьдаар алдсан, үлдсэн 24 малыг олоогүй гэдэг.

Олоогүй малаа 208 толгой адуун дотроо оруулаад нэхэмжлээд байгаа нь мал үхсэн эсэх нь баримтаар тогтоодохгүй байгаа юм.

Орон нутгийн мал эмнэлгийн газраас эдгээр шатсан малыг устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн баримт байхгүй.

Бид нар мал эмнэлгийн газраас асуухаар устсан эсэх талаар баримт байхгүй байна гэдэг.

Малтай байсан юмуу гэхээр баримтаар тогтоодохгүй, шатсан юмуу гэхээр шатсан байгаад орон нутгаас арга хэмжээ аваагүй.

Ийм эргэлзээ бүхий байдалтай байна. Хохирогчийн журмаар өгч байсан мэдүүлэгт би энэ шатсан малуудаа бүгдийн зургийг авч баримтжуулсан гэдэг. Тухайн авсан зургаа хэргийн материалд өгөөгүй.  Нотлох гээд оролдоод байгаа зүйл нь эрүүгийн журмаар шалгаж байх үеийн гэрчийн мэдүүлэг.

Иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг холбогдох баримтууд авагдах ёстой.

Гэвч эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоор эцэслэн хянагдаагүй шийдэгдээгүй үеийн эрүүгийн журмаар хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт гэж үзэн нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй.

Гаргаж өгсөн баримт  малчин Б.Г тайгаа 2010-2012 оны хооронд 2 жилийн хугацаанд аваачиж өгч байсан гэх гар бичмэл байдаг.

Энэ гар бичмэлийг хэрэгт хавсаргаад 208 толгой адуу байсан гэж байгаа нь энэ бармтыг хэн бичиж, хэзээ үлйдсэн эсэх нь тодорхойгүй “Адууны бүртгэл” гэсэн гар бичмэл байдаг.

Зөвхөн энэ баримтаар иргэн Б.Г аар нэхэмжлэгч Э.Д адуу малаа маллуулж байсан гэж үзэх буруу байна.

Иргэн Б.Г ынд малаа маллулж байсан бол иргэн хооронд ямар хэлцэл хийсэн юм. Малаа маллуулж хөлс төлж байсан юмуу? эсвэл малаа хадгалуулж байсан юмуу? Өөрсдийнхөн эрүүгийн журмаар шалгагдаж байхад өгч байсан тайлбар 2010 оноос хойш бага багаар зөөсөөр байгаад 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 269 адуу аваачиж өгсөн гэдэг.

Энэ хоёрын хооронд ямар хэлцэл байсан юм, адуугаа хадгалуулсан юмуу? Эсвэл малчнаар иргэн Б.Г ыг ажиллуулж байсан юмуу? Энэ тохиолдолд хууль зүйн өөр үр дагавар үүснэ.

Хэрэв адуугаа хадгалуулж байсан бол Иргэний хуулийн 429 дүгээр зүйлд заасан хадгалалтын гэрээ яригдах байх.

Энэ тохиолдолд мөн хуулийн 424 дүгээр зүйлд заасан хадгалалтын зүйлд гэмтсэн устсан тохиолдолд хадгалж байсан этгээд учирсан хохирлыг нөхөн барагдуулах бүрэн шаардах эрхтэй.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэгч Э.Д 258 толгой адууны жинхэнэ эзэмшигч мөн гэдгээ нотолж чадаагүй учраас хохирсон байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Мэргэжлийн хяналтын газрын устгалын акт байх шаардлагагүй.

          Мал нь шатаад хээр үлдээд 208 толгой адуу шатсан байхад хөдөө хээр орхиж явмааргүй юм. Мал шатсан үйл явдал байхгүй гэдэгт эргэлзэж байна. 208 толгой адуу шатсан гэж байна.

          Нэхэмжлэгчийн эрүүгийн журмаар өгсөн мэдүүлэгт 25 адуугаа би олсон гэж байсан. Олсон адуугаа шатсан гэж нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж байна.

         208 толгой адуунаас 108 толгой адуу шатлаа 183 адуу гэж тодорхой нэхэмжлэх ёстой. Олоогүй 25 адуугаа шатсан гэж таамаглаж болохгүй.

         Тухайн үед эрүүгийн журмаар шалгагдаж байхад гэрэл зураг өгсөн юм байна. Тэр зураг мөрдөгчийн буруутай үйл явдлаас алдсан юм байна.

         Э.Д гэрэл зургийг өөрөө явж авсан гэдэг. Хэрвээ гэрэл зургийг гэрэл зургийн аффарат, гар утсаар авсан зураг ямар нэгэн байдлаар үлддэг баримт юм. Гэрэл зургийг угаалгаж энэ хэрэгт өгч болно.

        Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй зөвхөн мэдүүлгийг үндэслээд хохирол нэхэмжилж байгаа нь  хангалтгүй, бүрэн нотлогдохгүй байна гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

         Энэ хэрэг анхан шатнаас давж заалдах шатны шүүхээс буцсан шалтгаан үүнээс болсон. Гар бүртгэлийг хэн бичсэн нь тодорхойгүй. Гар бүртгэл болон гэрчийн мэдүүлэг ярьдаг.

           Үүнийгээ нотлох баримтаар нотлох ёстой. Цагдаад өгсөн гэрэл зураг бүгдээрээ алга болно гэж байхгүй.

           Хохирсон хүн эсрэгээрээ тухайн зургийг хадгалаад байж баймаар юм. Түүнийгээ нотлоогүй атлаа мал шатлаа, би хохирлоо гэж байна.

          Малчин Б.Г мөн адил миний 213 толгой адуу шатлаа гээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлээд 78.000.000 төгрөгийг хохирлоо барагдуулж мөнгөө авсан. Ийм эргэлзээтэй асуудал байгаа болохоор нэхэмжлэгч нотлох шаардлагаа биелүүлээгүй учраас хариуцагчийн зүгээс хохирлыг хариуцахгүй гэж үзэж байна гэв.

 

           5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

            6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Итгэмжлэл, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Галын шинжээчийн дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай тогтоол, Хохирогчийг байцаасан тэмдэглэл, Хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, №0 дугаартай Ой хээрийн түймрийн хохирлын акт, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тодорхойлолт”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Итгэмжлэл”, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Итгэмжлэл”

 

            7.Хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, 2019  оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Хариу тайлбар”, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Акт”, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай”, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/871 дугаартай Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай, 2012  оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай “Комисс байгуулах тухай”, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай “Хурлын тэмдэглэл”, 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “Хурлын тэмдэглэл”, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай “Албан бичиг”, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/00 дугаартай Шүүхийн шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”

       

           8.Шүүхийн журмаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай “Албан бичиг”, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт”, Гэрчийг байцаасан тэмдэглэл, Хохирогчийг байцаасан тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт, 2020  оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай”, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” ХХК-ийн төвийн шинжээчийн дүгнэлт, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай “Онцгой байдлыг газрын” албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0 дугаартай Дорнод аймгийн архивын тасгийн “Албан бичиг”, Хос стандарт ХХК-ийн үнэлгээний тайлан, Онцгой байдлын ерөнхий газрын албан бичиг”, Дорнод аймаг Чойбалсан сумын засаг даргын тодорхойлолт, 2022 оны 00 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:         

      

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.          

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Төмөр замын ажилчдын буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарч Б.Г ынд маллуулж байсан нэхэмжлэгчийн 208 тооны адуу шатсан учраас хохирлыг арилгуулахаар шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

 

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э “ТЗ н ажилчдын буруутай үйл ажиллагаанаас гал гарсан гэдэг нь бүрэн тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон байдаг. Б.Г , Э.Д нар ямар гэрээ, хэлцэл байгуулж хэдэн тооны адуу өгч, авч маллуулсан нь тодорхойгүй. Б.Г ын малын тооллогын “А” дансанд  Э.Д гийн хэдэн толгой малыг маллаж байгаа нь бичигдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Боломж байсан. 208 адуунд олоогүй гэх 25 адууны тоо орсон эсэх нь тодорхойгүй. Мал устгалын акт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

          4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

           5.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд Дорнод аймгийн Ч сумын Э” гэх газар 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гал түймэр гарсан болох нь Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 0 дугаартай тогтоол, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын галын шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтүүд, Дорнод аймгийн Чойбалсан сумын Э багийн “Х”  нэртэй газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн танилцуулга, түймрийн эхлэлийн цэгийн байршилын схем, Ажлын хэсгийн ой хээрийн түймрийн хохирлын акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

7.Дээрх гарсан гал түймэртэй холбоотойгоор нэхэмжлэгч Э.Д “миний өмчлөлийн Б.Г т маллуулахаар өгсөн 208 тооны адуу шатсан учраас хохирлоо нэхэмжилж байна”, хариуцагчийн төлөөлөгч Х.Э “208 тооны адуу шатсан нь нотлох баримтаар нотлогдоогүй” гэж маргаж байна.

 

8.Иргэн Б.Г Дорнод аймгийн Чойлбалсан сумын “Э” гэх газар нутагладаг болох нь бичгийн баримтаар нотлогдож байх бөгөөд түүний нэр дээрх 2010 оны мал тооллогын маягт, 2011 оны малын орлого, зарлагын хөдөлгөөн, 2011 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансаас харахад Б.Г , Г.М, Б.Бгэх иргэдийн нэр дээр малын тооллого явагдсан байх ба тооллогын хүснэгтийн “бэлэн тоологдсон малын дотроос тавиул мал” хэсэгт иргэн Э.Д гийн нэр дээр тавиул мал буюу малаа тавиулаар маллуулж байсан адуу тоо бичигдээгүй болох нь тогтоогдож байна.                                                                                                                                                     

9.Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчийн мэдүүлэг, хохирогчоор байцаасан тэмдэглэлээр нэхэмжлэгчийн мал шатсан нь нотлогдоно гэж мэтгэлцсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй ба бусад нотлох баримтаар нотлогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох чадахгүй байна.

 

           10.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Б.Г ын 425 тооны адуу шатсаны дотор нэхэмжлэгчийн адуу байсан гэж тайлбарласан хэдий ч Дорнод аймгийн Ч сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай Албан бичигт “Э ” багийн иргэн Б.Г ын малын сэг зэм устгах ажлын хэсэг томилсон Засаг даргын захирамж, ажлын акт байхгүй мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/00 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч Б.Г т хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УТ аас 213 толгой адууны үнэд 80.609.800 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, дээрх адууны тоонд Э.Д гийн тавьж маллуулсан адуунаас тооцонд орж тоологдоогүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй мөн Б.Г т нэхэмжлэгч цалин өгч малаа маллуулсан гэх тайлбар болон хэрэгт авагдсан “Адууны бүртгэл” нэртэй баримтыг хэн, хэнтэй малын тоо толгойны талаар тооцоо нийлж үйлдсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаараа нотлох баримтаар батлаж нотлож.чадаагүй ба тухайн баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учраас үнэлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

        11.Иргэдийн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “208 толгой адуу байгааг гэдгийг гэрчлэх зүйл байхгүй болохоор шаардсан мөнгийг өгөхгүй гэж үзэж байна” гэж дүгнэн бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

 

         12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.119.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэхээр шийдвэрлэв.        

 шүүх хурал  ШҮҮГЧИД                                       З.ДОРЖНАМЖИН                                                           

       Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дүгээр зүйлийн 115.2.3,

       116, 118 дугаар зүйлийг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгмэлэг УТ д холбогдох гэм хорын хохиролд 100.413.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.119.150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

       

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.        

        

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА

 

                                               ШҮҮГЧИД                                 А.САРАНТУЯА

 

                                                                  Х.ХАНГАЛ