Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00173

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00173

 

 

А.Гийн хүсэлттэй 

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02784 дугаар шийдвэртэй, А.Гийн хүсэлттэй хариуцагч “Н.ДХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг нэхэмжлэгчГ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Т.Е.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пунсалдулам, Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Б.Оюу, Т.Е.Г улсын төсвийн орлого хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, хариуцагчН.Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 Нэхэмжлэгч  А.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пунсалдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.ДХХК-д 2013 оны 02 сарын 28-ны өдөр байгуулсан АР/01 тоот зээлийн гэрээний дагуу 1 114 000 000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацааг 2013 оны 12 сарын 31-ний өдрөөс 2014 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар, 2014 оны 6 сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар тус тус сунгасан. Мөн дахин 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 730 000 000 төгрөгийг сарын 1,65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж нийт 31 сарын хугацаатай зээлдүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 2 зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2 844 000 000 төгрөг, зээлийн хүү 1 648 428 599,97 төгрөг, нийт 4 492 428 599,97 төгрөг болсон байх бөгөөд энэхүү гэрээнүүдийн үүргийг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь хариуцагч “Н.Д” ХХК-аас зээлийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж албан бичгүүд хүргүүлж байсан, Н.Д” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18/189 тоот албан бичгээр тус компани нь төлбөрийг төлөх чадваргүй болоод байгаа тухай мэдэгдсэн, тус компаниас ирүүлсэн 2018 оны санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөр 8 216 078 700 төгрөг байх бөгөөд энэ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс нь 4 дахин илүү байна. Үүнээс үзэхэд тус компани нь санхүүгийн төлбөрийн чадваргүй, өөрийн хөрөнгөөсөө хэд дахин давсан өртэй, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон байх тул Нейшнл девелопер” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00819 дүгээр шийдвэрээр Н.Д” ХХК-аас 106 492 208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 690.411 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г” ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус компани нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч төлбөр төлөгч компанид холбогдуулан дампуурлын хэрэг үүссэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. А.Гийн нэхэмжлэлд дампуурлын хэрэг үүсгэн, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/Ш32019/10462 дугаар захирамжаар Н.Д” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Өнөөдөр сонины №185 дугаарт нийтэлж нийтэд мэдээлжээ. Тиймээс Г ХК-ийн зүгээс Н.Д” ХХК-аас 107 182 619 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Голомт банкХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.Д” ХХК нь Голомт банктай 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээг тус тус байгуулж 1 920 000 000 төгрөгийн зээлийг, 14 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хувийн хүүтэй авсан. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Түүнчлэн Н.Д” ХХК нь тус банкнаас 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээгээр 1 400 000 000 төгрөгийн зээлийг, 18 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан боловч үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн үндсэн үлдэгдэл 1 450 572 873,94 төгрөг, хүү 816 425 548,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125 258 247,20 төгрөгнийт 2 392 256 669,66 төгрөг, ЗГ8145100314 тоот зээлийн гэрээгээр авсан зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 60 927 803,45 төгрөг, хүү 27 156 725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 431 345 төгрөг, нийт 93 515 873,45 төгрөг тул уг төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Е.Г Улсын төсвийн орлого, хяналтын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Я.Цолмон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нейшнл девелопер” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвараар 2014 онд 401 893 658,50 төгрөг, 2015 онд 222 994 817 төгрөг, 2016 онд 218 959 269,40 төгрөг, 2017 онд 75 635 884,70 төгрөг, 2018 онд 25 257 214,30 төгрөг, 2019 онд 4 727 403,10 төгрөгнийт 949 468 247 төгрөгийн өртэй байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр мэдэгдэх хуудсуудыг хүргүүлж харилцагч банкин дахь дансыг нь хааж татварын өр барагдуулах ажиллагааг хийсэн боловч өнөөдрийг хүртэл татварын өр барагдаагүй. ИймдН.Д” ХХК-аас 949 468 247 төгрөгийн өрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “УниверсалжойнтХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэйшнл девелопментХХК-аас 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээний үүргийн дагуу 15 730 711 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан. Төлбөр гаргуулах ажиллагааны явцад тухайн компани дампуурлаа зарласан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Иймд үндсэн төлбөрт нийт 15 30 711 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч “ЗЗБХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗЗБ” ХХК ньН.ДХХК-тай харилцан тохиролцож, 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг, 2012 оны 4 дүгээр сарын 10, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрүүдэд нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Дээрх гэрээнүүдийн хүрээнд 50 км авто замын 5 дугаар хэсэг болох 25-33 дахь км-ийн шороон далангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээг дуусгавар болгон, холбогдох албан тушаалтнуудад ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээнүүдийн нийт дүн 1 343 243 406,66 төгрөг бөгөөд гэрээний ерөнхий нөхцлийн 45.1, тусгай нөхцөлийн 26-д заасны дагуу гүйцэтгэсэн гэрээт ажлын дүнгээс барьцаа төлбөр 5 хувь буюу 67 647 996 төгрөг суутган авсан, үлдэх 62 176 968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Н.Д ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь нэхэмжлэгчээс 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 605 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 509 000 000 төгрөг, нийт 1 114 000 000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 1 730 000 000 төгрөгийг сарын 1,65 хувь, жилийн 19,8 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгалтаар дээрх зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үндсэн төлбөр 2 844 000 000 төгрөг, зээлийн хүүнд 1 648 428 599,97 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4 492 428 599,91 төгрөгийг төлөөгүй нь үнэн бөгөөд энэхүү байдлаа санхүүгийн тайландаа тусгаж байсан. Н.Д” ХХК нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан, дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд зээлийн хөрөнгийг зарцуулсан юм. Гэрээний тусгай нөхцөлийн 41-д гэрээт ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн дүнгийн 50 хувийг, ашиглалтанд оруулсны дараа 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус санхүүжүүлэхээр тохиролцсон боловч энэхүү хугацаанд төсвийн санхүүжилт орж ирээгүй 3 жил хойшилсны улмаас манай компани өнгөрсөн жилүүдэд санхүүгийн ихээхэн алдагдалд орж, мөн улс орны эдийн засгийн хүндрэл ч манай компанийн санхүүгийн байдалд хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа зогссон. 2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлээр бусдад төлөх өр төлбөрийн дүн 8 816 454 173,17 төгрөгт хүрсэн, компанийн өөрийн хөрөнгөөс 3 дахин илүү болсон. Иймд тус Н.Д ХХК нь төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү. Бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрнө гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус хэрэгт томилогдон ажиллахдаа Н.Д ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэж, дүгнэлт гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2019/10462 дугаар захирамжаар Н.Д ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу Өнөөдөр сонины 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дугаарт нийтэд мэдээллэхэд нийт 6 байгууллага, иргэнээс нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдээс 2 нь өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, харин нэхэмжлэгч Голомт банк нь гуравдагч этгээдтэй холбоотой маргааныг ердийн журмаар тусдаа шийдвэрлүүлэх боломжтой. Тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж, бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн. Хурлаар Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн, Дампуурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулах шаардлагагүй гэж хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээр тус Н.Д ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Н.Д ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар “Н.Д” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Н.Д” ХХК-аас  62 176 968 төгрөг гаргуулж, ЗЗБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч “Н.Д” ХХК-аас 107 182 208 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г ХК,  15 730 711 төгрөг гаргуулахыг хүссэн Универсал жойнт ХХК-ийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 157 дугаар зүйлийн 157.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Н.Д” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэл, татварын өр 949 468 247 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Улсын төсвийн орлого, хяналтын газрын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гт олгож, нэхэмжлэгч Голомт банк ХХК-аас 12 586 813 төгрөг, нэхэмжлэгч ЗББ ХХК-аас 468 835 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н.Д” ХХК-аас 468 835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЗББ ХХК-д олгож, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод хариуцуулж шийдвэрлэжээ.

НэхэмжлэгчГ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  А.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнүүдийг нотлох баримтаар өгсөн, харин зээл олгосон гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулснаар бус зээл олгосноор хүчин төгөлдөр болох ба зээлийг бодитоор олгосон тохиолдолд зээлийг шаардах эрх зээлдэгчид үүсдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад нэхэмжлэгч А.Г болон “Н.Д ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Ганболд нар нь ашиг сонирхол нэгтэй төрсөн ах дүүс болох нь холбогдох байгууллагаас авсан тодорхойлолтоор тогтоогдсон учир дээр дурдсан этгээдүүдээс зээл олгосон баримтуудыг гаргуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан. Учир нь А.Гаас 2 удаагийн зээлийн гэрээний дагуу зээлийг олгосон эсэхийг нотолж, тогтоох нь хариуцагч компани үнэхээр төлбөрийн чадваргүй болж дампуурах нөхцөл үүссэн үү үгүй юу гэдгийг бодитой тогтооход онцгой ач холбогдолтой юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул дээрх баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзэж зээлийг бодитоор олгосон гэдэгт ямар ч баримтгүйгээр бүрэн итгэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэнээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт заасныг маш ноцтойгоор зөрчсөн. Тиймээс нэхэмжлэгч А.Г нь нийт 2 844 000 000 төгргөгийн зээлийг бодитоор олгосон эсэхээ баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөсвөөрсөн, маргахгүй гэх тайлбарт үндэслэн зээлийг бодитоор олгосон мэтээр ойлгож хариуцагчийг өөрийн хөрөнгөнөөс хэд дахин давсан өр төлбөртэй гэж дүгнэн төлбөрийн чадваргүйд тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч зээлийг дандаа бэлнээр авсан, холбогдох баримт байхгүй гэж өмнөх шүүх хуралдааны үед мэдүүлж байсан атлаа 2020оны 10 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд Голомт банкин дахь “Н.Д” ХХК-ийн эзэмшлийн дансны хуулга, кассын орлого, зарлагын баримт, Орчлон сургуультай хийсэн тооцооны акт зэргийг баримтаар гаргаж өгсөн. “Н.Д” ХХК-ийн дансны хуулга дээрх гүйлгээний утгаас үзэхэд 2013 оны 02 сарын 28-ны өдөр 605 000 000 төгрөгийг, 2013 оны 03 сарын 04-ний өдөр 509 000 000 төгрөгийг, нийт 1 114 000 000 төгрөгийг А.Гаас бус М-Си-Эс Холдинг ХХК-аас хариуцагчид шилжүүлсэн болох нь харагдаж байна. Манай компанийн зүгээс тус дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан. Г ХК-г “Н.Д" ХХК-д холбогдох дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож, хариуцагчаас үүрэг шаардах эрхтэй болохыг тогтоосон шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх Г ХК нь “уг үүргийг өмнө шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, тул дахин шаардлага гаргах эрхгүйгэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийг үндэслэн манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хуульчилсан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаас өөр ойлголт юм.Г ХК-ийн зүгээс А.Г, Нэйшнл Девелоптер ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч А.Ганболд, холбогдох бусад албан тушаалтнуудын шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөх, санаатайгаар дампууруулах зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн тэдгээрийн хууль бус үйлдлийг шалгуулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн I дүгээр хэлтэст гомдол гаргасан. Улмаар тус хэргийг хариуцан ажиллаж буй мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж 2020 ны 10 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор А.Г, Н.Д ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч А.Ганболд, холбогдох бусад албан тушаалтнуудын шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөх, санаатайгаар дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан хууль бус үйлдэл хийсэн гэх хэрэгт “Г’’ ХК-г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Тиймээс холбогдох баримтыг шүүхэд өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заансыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч мөрдөгчийн тогтоолд Н.Эрдэнэбилэгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, А.Г, Н.Д ХХК-ийн албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан баримт хэрэгт авагдаагүй тул ИХШХШТХ-ийн 65.1.8 дахь хэсэгт заасан эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу А.Г болон Н.Д ХХК-ийн албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Н.Д ХХК-д холбогдох дампуурлын хэргийг иргэний хэргийн журмаар хэлэлцэх боломжгүй юм. Ийнхүү шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Е.Г улсын төсвийн орлого хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улсын төсзийн орлого хяналтын газар нь 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 01/1176-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 01/1174 тоот албан бичгээр хугацаа сэргээлгэх тухай хүсэлт, нотлох баримт болох бүтэн хавтас материал гаргасаныг ХУД-ийн иргэний хэргийн анхан шатын шүүх хүлээн авч хянаад 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 183/Ш32019/13087 дугаар шүүгчийн захирамжаар Улсын төсвийн орлого хяналтын газар нь “Нэйшнл девелопмент” ХХК-аас татварын төлбөрийг шаардах эрхтэй байх тул хүсэлтийг хангалаа гэж шийдвэрлэсэн болно. Гэтэл анхан шатны шүүх нь хугацаа сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй, нэхэмжлзгч хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагчНейшнл девелопер” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хэргийн зарим оролцогч талууд А.Г, “Нейшнл девелопер” ХХК-ийн үүсгэн байгууулагч А.Ганболд нар нь уг компанийг санаатайгаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулах гэж байна, эрх бүхий байгууллагад энэ талаар шалгуулж байгаа тухай тайлбарласан.

Хэргийн 4 дүгээр хавтасны 179-180,181 дүгээр хуудсанд авагдсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоолд “... “Нейшнл девелопер” ХХК болон А.Ганболд, А.Г нар шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргаж, хууль бус үйлдэл хийсэн гэх хэрэгт Н.Эрдэнэбилэгийг хохирогчоор тогтоосон ...” гэж, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгт өгсөн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/496 дугаар хариу мэдэгдэх хуудсанд “... Х-1-2543 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт ажиллагаа хийлгэхээр хүргүүлсэн...” гэж тус тус заасан баримтуудаас үзэхэд хариуцагч компанийг санаатайгаар төлбөрийн чадваргүй болж дампууруулсан гэх үйлдлийн талаар эрүүгийн журмаар хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай авагдаагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс “Нэхэмжлэгч А.Г нь хариуцагчНейшнл девелопер” ХХК-ийн албан тушаалтнуудад холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа эсэх” талаарх лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан ба  2020 оны 10 сарын 14-ний өдөр “холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн” гэх үндэслэлээр уг хүсэлтээсээ татгалзсан байна. /4хх178, 192/ Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтэд дурдсан үйл баримтыг нотлох эргэлзээгүй, үнэн зөв баримт бүрдсэн эсэхийг анхаарах байжээ.

Эдгээр нөхцөл байдал тодорхой болсны эцэст “Нейшнл девелопер” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай дампуурлын хэргийг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжтой юм.

Иймд маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02784 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “Г” ХК-ийн төлсөн 693 900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

                            ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

                                                                            Б.НАРМАНДАХ