Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00803

 

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/00803

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......... байрлах, Н  ХХК /рд:.........../,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух, Бэсүд овогт Ад-ийн Г /рд:........../-ийн төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурсанд тооцуулах тухай,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ......... байранд байрлах ГХК /рд:........../-ийн 107 182 208 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод байрлах, З ХХК, /рд:.........../-ийн 62 176 968 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ........, Г ХХК /рд....../-ийн зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .............., ......... байранд байрлах, Улсын төсвийн орлого, хяналтын газрын 949 468 247 төгрөг гаргуулах тухай,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ........... өөрийн байранд байрлах, У ХХК/рд:............/-ийн 15 730 711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П,

Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А Я.Ц,

Нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Хариуцагч НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Хэрэг гүйцэтгэгч А.Э

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Г нь Н ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурсанд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Би Н ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ...... тоот зээлийн гэрээний дагуу 1 114 000 000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар тус тус сунгасан. Мөн дахин, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 730 000 000 төгрөгийг сарын 1.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж нийт 31 сарын хугацаатай зээлдүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 2 зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2 844 000 000 төгрөг, зээлийн хүү 1 648 428 599,97 төгрөг, нийт 4 492 428 599,97 төгрөг болсон байх бөгөөд энэхүү гэрээнүүдийн үүргийг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч би хариуцагч Н ХХК-иас зээлийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа хүсэж албан хүсэлтүүдийг хүргүүлж байсан бөгөөд НХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн000000 тоот албан бичгээр тус компани нь төлбөрийг төлөх чадваргүй болоод байгаа тухай мэдэгдсэн, тус компаниас ирүүлсэн 2018 оны санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөр 8 216 078 700 байх бөгөөд энэ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс нь 4 дахин илүү байна. Үүнээс үзэхэд тус компани нь санхүүгийн төлбөрийн чадваргүй, өөрийн хөрөнгөөсөө хэд дахин давсан өртэй, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон байх тул Нейшнл девелопер ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү” гэв.

 

2. Нэхэмжлэгч Г ХК нь Н ХХК-д холбогдуулан 107 182 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/....... дүгээр шийдвэрээр Н ХХК-иас 106 492 208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 690 411 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус компани нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч төлбөр төлөгч компанид холбогдуулан дампуурлын хэрэг үүссэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Иймд Н ХХК-иас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 107 182 619 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч З ХХК нь НХХК-д холбогдуулан 62 176 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...З ХХК нь Н ХХК-тай харилцан тохиролцож 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг, 2012 оны 4 дүгээр сарын 10, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрүүдэд нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Дээрх гэрээнүүдийн хүрээнд, 50 км авто замын 5 дугаар хэсэг болох 25-33 дахь км-ийн шороон далангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээг дуусгавар болгон, холбогдох албан тушаалтнуудад ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээнүүдийн нийт дүн 1 343 243 406,66 төгрөг бөгөөд гэрээний Ерөнхий нөхцөлийн 45.1, тусгай нөхцөлийн 26-д заасны дагуу гүйцэтгэсэн гэрээт ажлын дүнгээс барьцаа төлбөр 5 хувь буюу 67 647 996 төгрөг суутган авсан, үлдэх 62 176 968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Г ХХК нь Н ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ”...Н ХХК нь Готай 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээг тус тус байгуулж 1 920 000 000 төгрөгийн зээлийг, 14 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хувиар өөрчлөн, мөн өдрөө дахин зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 1 400 000 000 төгрөгийн зээлийг, 18 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэтэл гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1 450 572 873,94 төгрөг, зээлийн хүү 816 425 548,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125 258 247,20 төгрөг нийт 2 392 256 669,66 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 60 927 803,45 төгрөг, зээлийн хүү 27 156 725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 431 345 төгрөг, нийт 93 515 873,45 төгрөг болж байна. Иймд нийт 2 485 772 543,11 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

5. Нэхэмжлэгч  Улсын төсвийн орлого, хяналтын газар нь Н ХХК-д холбогдуулан 949 468 247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ,”...Н ХХК нэмэгдсэн өртгийн албан татвараар 2014 онд 401 893 658,50 төгрөг, 2015 онд 222 994 817 төгрөг, 2016 онд 218 959 269,40 төгрөг, 2017 онд 75 635 884.70 төгрөг, 2018 онд 25 257 214.30 төгрөг, 2019 онд 4 727 403,10 төгрөг нийт 949 468 247 төгрөгийн өртэй байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр 2014 оны 02 дугаар сарын 21, 2016 оны 6 дугаар сарын 16, 2016 оны 10 дугаар сарын 05, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудсыг, Татварын албанаас банкны байгууллагад хүргүүлэх мэдэгдэх хуудсыг 2016 оны 6 дугаар сарын 23, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус хүргүүлж харилцагч банкин дахь дансыг нь хааж татварын өр барагдуулах ажиллагааг хийсэн боловч өнөөдрийг хүртэл татварын өр барагдаагүй. Иймд Нэйшнл девелопер ХХК-иас 949 468 247 төгрөгийн өрийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

6. Нэхэмжлэгч У ХХК нь НХХК-д холбогдуулан 15 967 361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Н ХХК-аас гэрээний үүргийн дагуу 15 781 000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 06-ний өдөр тус шүүхийн шүүхээс тухайн гэрээний үлдэгдлийг Н ХХК-аас гаргахаар шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх хуудас ажиллагаа явагдаж байсан. Ажиллагааны явцад тухайн компани дампуурлаа зарласан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул 15 967 361 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

7.Хариуцагч Н ХХК хариу тайлбартаа: “....Тус компани нь нэхэмжлэгчээс 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 605 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 509 000 000 нийт 1 114 000 000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 1 730 000 000 төгрөгийг сарын 1.65 хувь, жилийн 19,8 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгалтаар дээрх зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үндсэн төлбөр 2 844 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 648 428 599,97 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4 492 428 599,91 төгрөгийг төлөөгүй нь үнэн бөгөөд энэхүү байдлаа санхүүгийн тайландаа тусгаж байсан. Нр ХХК нь зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан, дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд зээлийн хөрөнгийг зарцуулсан юм. Гэрээний тусгай нөхцөлийн 41-д гэрээт ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн дүнгийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус санхүүжүүлэхээр тохиролцсон боловч энэхүү хугацаанд төсвийн санхүүжилт орж ирээгүй 3 жил хойшилсны улмаас манай компани өнгөрсөн жилүүдэд санхүүгийн ихээхэн алдагдалд орж, мөн улс орны эдийн засгийн хүндрэл ч манай компанийн санхүүгийн байдалд хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа зогссон. 2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлээр бусдад төлөх өр төлбөрийн дүн 8 816 454 173,17 төгрөгт хүрсэн, компанийн өөрийн хөрөнгөөс 3 дахин илүү болсон. Иймд тус Нэйшнл девелопер ХХК нь төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү. Голомт банк ХХК болон Татварын ерөнхий газар, Улсын төсвийн орлого, хяналтын газар нь шүүхэд хуульд заасан хугацаанд хандаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад шаардлагын хувьд зөвшөөрч оролцож байна” гэв.

 

8. Хэрэг гүйцэтгэгч А.Эшүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие тус хэрэгт томилогдон ажиллахдаа “Н” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэж, дүгнэлт гаргасан.

Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт: Нэйшнл девелопер ХХК нь улсын бүртгэлийн ....... дугаартай,......... тоот регистртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ................ тоотод байрлаж ажиллахаар 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлд 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр дүрмийн сан 714 947 400 төгрөгөөр нэмэгдэж 715 947 400 төгрөг болсныг, 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Хайрган болон хатуу хучилттай зам барих, зам талбайн тохижилт хийх, Замын байгууламжид засвар арчлалт хийхээр үйл ажиллагааг шинээр бүртгүүлснийг, 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болон 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дүрмийн санг тус тус нэмэгдүүлж 800 000 000 төгрөг болгосныг, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д овогтой Чулуунчимэгийг захирлаар томилсныг тус тус бүртгүүлсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д-ийн Ч, дүрмийн сангийн эзэмшил Д.Ч-гийн оруулсан хөрөнгө 800 000 000 төгрөг, 100 хувийг эзэлж байна. Тус компани Голомт банканд 8115006576 тоот төгрөгийн, 1205107068 тоот төгрөгийн, 8115006577 тоот ам.долларын, 2010000142 тоот төгрөгийн, Худалдаа хөгжлийн банканд ...... тоот төгрөгийн, ........ тоот валютын, Хас банканд ...... тоот төгрөгийн, Хаан банканд ........ тоот төгрөгийн, .... тоот валютын тус тус харилцах данс эзэмшдэг. “Н” ХХК-ийн санхүүгийн тайлан, орлогын тайлангийн үзүүлэлт, төлбөрийн чадварын шинжилгээ нөхөлтийн коэффициент: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015 - 2019 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг буюу 99.9% хүртэлх хувийг эзэлж байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, ямар ч боломжгүй байгааг харуулж байна. Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа, энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентын утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт. Гэтэл Нэйшнл девелопер ХХК-ийн 2015-2019 онуудын тайлан дахь харьцааны утга 0.03-0.18 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна. Төлбөр барагдуулах өнөөгийн боломж: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт. Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл 2015 онд 0.001 буюу 10 дахин бага үзүүлэлт, 2016-2019 онд 0.0002-0,0005 буюу 100 дахин бага гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг илэрхийлж байна. Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж: Энэ үзүүлэлт нь богино хугацаат өр төлбөр дэх яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг илэрхийлдэг ба 2015-2018 онуудад 0.06%-ийг нь л барагдуулах боломжтой түргэн хөрвөх хөрөнгө байгаа нь маш өндөр эрсдэлтэй байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл татварын хөрөнгийг барагдуулах боломжгүй байна. Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ: Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт. Дээрх тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5- 0.6 буюу 60%-аас багагүй байх ёстой гэж үздэг. Гэтэл санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гаднын эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2015-2019 онд бас л сөрөг үзүүлэлттэй гарч байгаа нь тус “Н ХХК-ийн төлбөрийн чадвар байхгүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд байна.

“Н” ХХК-ийн өр төлбөр: Нэйшнл девелопер ХХК нь 2019 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн тайланд мэдүүлснээр татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон Г, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад богино хугацаат зээл 6,129,721,200 төгрөг, цалингийн өр 4,969,600 төгрөг, татварын өр 1,054,514,200 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 258,107,100 төгрөг, нийт 7 447 312 100 төгрөгийн өр төлбөртэй байх ба дээрх дүн санхүүгийн тайлан баланс болон тооцоо нийлсэн актаар нотлогдсон, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нийт 8 112 996 338,08 төгрөгийн нэхэмжлэлүүдийг ирүүлсэн байна.

Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт: Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан Н ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 7,447,312,100.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн - 115.72% тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү “НХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/Ш32019/....... дугаар захирамжаар “Нэйшнл девелопер” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан: “Н ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2015 оноос өмнө үүссэн байх ба 2015 онд -3,885,401,500.00, 2017 онд -5,649,319,900.00, 2018 онд 7,149,920,000.00 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 7 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2015 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй байхад 2015 онд Голомт банкнаас .......... дугаартай зээлийн гэрээгээр 1,9 тэрбум төгрөгийн, 2016 онд........... дугаартай зээлийн гэрээгээр 1,4 тэрбум төгрөгийн тус тус зээлүүдийг нэмж авсан нь “Н ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гаднын эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Өр төлбөрийн тухайд ч зээлийг зээлээр төлөх, бусад өр төлбөрийг төлөх байдлаар зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж байсан нь үйл ажиллагаа нь доголдох нөхцөл болжээ.

Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт: Улсын бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Чулуунчимэгийг “Нэйшнл девелопер” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар 100%-ийн хувь эзэмшигчээр бүртгэжээ. Харин тус компанийн богино хугацаат болон урт хугацаат өр төлбөрүүд өмнөх удирдлага, хувь эзэмшигчдийн үед үүссэн байх тул “Н” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг Д.Ч-гийн буруутай ажиллагаа холбоотой байсан эсэх дүгнэлт гаргах боломжгүй. “Н” ХХК-ийн өмнөх удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь өмнөх удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ.

Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд: Миний бие тус хэрэгт томилогдон ажиллахдаа “НХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/..........дугаар захирамжаар лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хэрэгт хавсаргасан.

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар: Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, уг захирамжийн дагуу “Н ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар дараах мэдээлэл ирсэн. “Н ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ...........оот Зээлийн гэрээгээр Голомт банкнаас зээл авахдаа мөн өдрөө БГ/8145100128 тоот Барьцааны гэрээ, ...........тоот Барьцааны гэрээ, ...... тоот Ипотекийн гэрээ, ......тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулсан. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ....... тоот Зээлийн гэрээгээр Голомт банкнаас дахин зээл авахдаа мөн өдрөө БГ/8145100314 тоот Барьцааны гэрээ, ........тоот Барьцааны гэрээ, .......... тоот Ипотекийн гэрээ, ............. тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулсан. “Н ХХК-ийн үндсэн хөрөнгийн тооллогыг 2020 оны 01 сараас 02 сарын хооронд явуулж хуваарилагдах эд хөрөнгөд тооцуулахаар жагсаалтаар гаргасан. “Н ХХК-ийн бараа материалын үлдэгдлийн тооллогыг мөн хугацаанд явуулж хуваарилагдах эд хөрөнгөд тооцуулахаар жагсаалтаар гаргасан. “Н ХХК-ийн бусдаас авах авлага 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан. Дүгнэлт: Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг.  Иймд “Нэйшнл девелопер” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дараах эд хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчид хуваарилан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм.

“Н” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө: Арилжааны банкууд дахь “Н ХХК-ийн харилцах дансны үлдэгдэл 864,031.16 төгрөг, ....... УБТ улсын, ........... арлын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, КИА Бонгофронтиер маркийн ногоон өнгөтэй, дунд оврын ачааны автомашин, “Н ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 253 нэр төрлийн 513 ширхэг 706,658,399 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөдлөх болон бусад эд хөрөнгө, “НХХК-ийн бараа материалд бүртгэлтэй эд хөрөнгийн жагсаалт нийт 362 нэр төрлийн 77,937,378 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөрөнгө, “Н” ХХК-ийн бусдаас авах авлага 171,812,793.70 төгрөг байна. Харин “Н ХХК-ийн Голомт банктай байгуулсан ................ ............. ...............А,  ............ дугаартай Барьцааны гэрээнүүдийн барьцааны зүйл болох бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, хүчингүй болж бусдын эзэмшилд шилжсэн газар эзэмших эрх нь “Н ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөд үл хамаарах хөрөнгө байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байх тул,

1.Иргэн Я.Н Б.Г нарын дундын өмчлөлийн Хан-Уул дүүргийн........ тоотод байрлах, Улсын бүртгэлийн ............... дугаартай, ГД-000289641 гэрчилгээтэй 216 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.4-т заасан үндэслэлээр ипотекийг өмчлөгчид шилжүүлэх нь Дампуурлын тухай болон Иргэний хуулийн зохицуулалтад нийцэх юм. Учир нь уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Дампуурлын хуулиар зохицуулсан төлбөрийн чадваргүй болсон этгээдийн өмчлөлд үл хамаарах буюу хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй хөрөнгө байх ба иргэн Я.Н Б.Г нар нь ....... дугаартай зээлийн гэрээний нэг тал биш, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө биечлэн үүрэг хүлээсэн этгээд биш төдийгүй дампуурлын ажиллагаанд оролцогч бусад нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүрэг байхгүй байна. Нэхэмжлэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь тусдаа буюу ердийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага тул онцгой ажиллагааны журмаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэхэд хариуцагч биш этгээдэд хамаарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

             2. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн .....6 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаар тогтоолоор  “Н ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн урд 1 дүгээр хэсэгт байршилтай, Нэгж талбарын ............ дугаартай 2000 м.кв талбайтай мод үржүүлгийн зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн байна.

             3.“Н ХХК нь нэхэмжлэгч А-ийн Г-аас 89,835,359.68 төгрөгийн, нэхэмжлэгч “Г ХК-аас 2,340,000.00 төгрөгийн тус тус авлагатай нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4 дахь хэсэгт заасны дагуу харилцан шаардлага бүхий үүргийг суутган тооцох боломжтой. Үүрэг гүйцэтгүүлэгч нь нөгөө этгээдийн хувьд мөн үүрэг гүйцэтгэгч байх тохиолдолд анхнаасаа гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг суутгах хэмжээгээр бууруулж тооцох нь хуулийн энэ зохицуулалтад нийцэх юм. Иймээс А.Г-ийн нэхэмжлэлийн дүн 4,492,428,599.97 төгрөгөөс дээрх авлагыг суутгаж 4,402,593,240.29 төгрөгөөр, “Г ХК-ийн нэхэмжлэлийн дүн 107,182,619.00 төгрөгөөс мөн дээрх авлагыг суутгаж  104,842,619.00 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг тус тус тодорхойлох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн талаар: Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2019/........ дугаар захирамжаар “Н ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу “Өнөөдөр” сонины 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дугаарт нийтэд мэдээлэхэд нийт 6 байгууллага, иргэнээс нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдээс 2 нь өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, Я.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д ч шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай. Иймээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тухайд бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөр этгээдийн дампуурлын ажиллагааны хуваарилагдах эд хөрөнгөд оруулан шийдвэрлэх боломжгүй, зохицуулж буй хэм хэмжээний актад ч хуваарилагдах хөрөнгө гэж юу болохыг хоёрдмол утгагүй, тодорхой  зааж өгсөн байдаг. Харин нэхэмжлэгч Голомт банк нь гуравдагч этгээдтэй холбоотой маргааныг ердийн журмаар тусдаа шийдвэрлүүлэх боломжтой юм.

                Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр: Тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа 2019 оны 11 дүгээр сарын 20, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж, бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100%-ийн ирцтэйгээр хуралдаж, хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн. Хурлаар: Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн, Дампуурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулах шаардлагагүй гэж хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, дээрх шийдвэрүүд Дампуурлын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан журмын дагуу буюу 100.0%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон.

Дампуурлын шинжилгээ, дүгнэлт: Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас Альтманы  5 хувьсагчтай загвар ............................................ ................... загваруудаар “Нэйшнл девелопер” ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд: дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентууд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь “НХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна.

                “Н” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт: Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээр тус “Н” ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “Н ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Хэрэг гүйцэтгэгч нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шинжээчийн байр суурьтай оролцдог. Г ХК-ийн төлөөлөгчийн гаргасан саналд тайлбар гаргахад, хариуцагч “Н ХХК-ийн төлбөрийн чадваргүй нөхцөл байдал А.Гт зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг тооцохгүйгээр, зөвхөн улсын татварт төлөх ёстой 949 468 247 төгрөгийн өрийг л төлөхөд тус компани өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ билүүлэх чадваргүй болсон байдаг, энэ нь санхүүгийн тайлангаар нь нотлогддог юм. Иймд эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудал энэ дампуурлын хэрэгтэй хамааралгүй, мөн зөвхөн А.Г-тай холбоотой зээлийн асуудлаас болж компани төлбөрийн чадваргүй болсон асуудал биш юм. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд төлбөр авах боломжгүй болно гэх зүйл байхгүй. Дампуурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд нэхэмжлэгчийн эрх тэгш байдлыг хангах гэсэн зохицуулалт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн, эсхүл татан буулгах ажиллагаа дуусгавар болоход гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахуйц хөрөнгө төлбөр төлөгчид байхгүй нь шүүхээр тогтоогдсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлдэг, өөрөөр хэлбэл хэрэг гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгч болчихдог байна. Шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хийгдээд хамгийн сүүлд татан буугдах үндэслэл болоод ажиллагаа дуусдаг. Барьцаалсан болон шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хураагдсан бүх эд хөрөнгүүдийг хэрэг гүйцэтгэгч өөрөө шилжүүлж авдаг, өмнө авагдсан бүх хоригуудыг цуцалдаг, ингээд хэрэг гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу хуваарилагдах эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах асуудлыг шийдвэрлэдэг юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах хугацааг заасан. Хэрвээ хугацааг хэтрүүлсэн бол мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д хугацаанаас хожимдож гаргасан нэхэмжлэлийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн бол уг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хуулийн З5.4-т заасан дарааллыг баримтлан хангах талаар зохицуулсан байдаг, хугацаа хожимдуулж гаргасан нэхэмжлэгч нарын хувьд хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт байхгүй байгааг анхаарах нь зүйтэй байх” гэв. 

 

                9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Наранцацралтын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Энэ хэрэг маргаан шийдвэрлэгдсэнээр Я.Наранцацралт, Б.Гансүх нар дундын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Бэлла виста хотхон, 24 дүгээр байрны 0 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206029155 дугаартай, ГД-000289641 гэрчилгээтэй 216 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж авах боломжтой болох юм” гэв.

 

10. Нэхэмжлэгч А.Г-аас, Нэйшнл Д ХХК болон А.Г нарын хооронд 0000 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн 2015 оны 3 дугаар сарын 13-ны, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдийн зээлийн гэрээний хугацаа, сунгалт, нэхэмжлэгч А.Г-гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн НХХК-д зээлийн төлбөр төлөхийн шаардах тухай мэдэгдэл, 2018 оны 5 дугаар сарын 03-ны, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдийн Н ХХК-д зээлийн төлбөр төлөхийг хүсэх тухай мэдэгдэл, 2018 оны 5 дугаар сарын 04-ний, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрүүдийн Н ХХК-ийн хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Н ХХК-ийн 2016 оны 4 дүгээр улирлын, 2017 оны 4 дүгээр улирлын, 2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Нэйшнл Девелопер ХХК-ийн 2016-2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэйшнл Девелопер ХХК болон А.Гарын...... дугаар зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгалт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

11. Хариуцагч Н ХХК-иас, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Н ХХК-ийн үндсэн хөрөнгийн жагсаалт, мөн өдрийн Нэйшнл Девелопер ХХК-ийн өглөгийн жагсаалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тодруулга, Нэйшнл Девелопер ХХК-ийн 2018 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан, хавсралт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/........ дүгээр шийдвэр, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ........дүгээр албан бичиг, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудын 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, 2019 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, НХХК-ийн 2015, 2016, 2017, 2018 онуудын жилийн санхүүгийн тайлан, Орчлон сургууль, НХХК нарын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ...... дугаартай Нэйшнл Девелопер ХХК-ийн кассын зарлагын ордер, Орчлон сургууль, Н ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, ...... тоот зээлийн гэрээний хугацаа, сунгалт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

12. Хэрэг гүйцэтгэгчээс, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар болон 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ........... дугаартай  дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

13. Нэхэмжлэгч ГХК-иас, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2019/....... тоот гүйцэтгэх хуудас, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2019/.......... дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/......... дүгээр шийдвэр, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ..........дугаар хариу мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0000000 дугаартай гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн00000000 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоол, Голомт банк ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 28, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрүүдийн төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын баримт, М ХХК болон А.Ганхуяг нарын хооронд байгуулагдсан 000000 тоот зээлийн гэрээ, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0000000 дугаартай Гомдлын хариу өгөх тухай мэдэгдэх хуудас зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

14. Нэхэмжлэгч ЗЗБ ХХК-иас, Н ХХК, ЗЗБ ХХК нарын хооронд байгуулагдсан “Улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”, Н ХХК, ЗЗБ ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний нэмэлт гэрээ”, Н ХХК, ЗЗБ ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 00000000дугаар “Улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”, Төлбөрийн гэрчилгээ, ажлын гүйцэтгэл, тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Өглөг, авлагын дэлгэрэнгүй лавлагаа, Н ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 00000 дүгээр хүсэлт, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн000 дугаар магадлал зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

15. Нэхэмжлэгч Г ХХК-иас, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г ХХК болон НХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, мөн өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

16. Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газраас, Татварын өрийн тооцоолол, Мэдэгдэх хуудас гардуулсан тухай Татварын улсын байцаагийн тэмдэглэл, Мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай мэдэгдэл, 2013-2019 оны өрийн тооцооллын судалгаа, Татвар төлөгчийн карт, Н ХХК-ийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, Н ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, охин компани байгуулах тухай шийдвэр, НХХК-ийн эхлэлтийн тайлан тэнцэл, хуулийн этгээдийн гишүүний анкет, Н ХХК-ийн 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 оны 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9 саруудын тухайн сарын борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо, 2016 оны 6 дугаар сарын 15, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Татварын албанаас татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудас, мэдэгдэх хуудас гардуулсан татварын улсын байцаагчийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

 17. Нэхэмжлэгч У ХХК-иас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/000000000дүгээр шийдвэр, мөн тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2019/08496 дугаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 000 дүгээр гүйцэтгэх хуудас зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

18. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Наранцацралтаас, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Г Я.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн00000000000 дугаар тодорхойлолт, Гк ХХК болон Б.Гнарын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 000000000000 тоот орон сууцны зээлийн гэрээ, Голомт банк ХХК болон Б.Г Я.Н нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн00000000000тоот ипотекийн гэрээ, Г ХХК болон Я.Наранцацралт, Б.Гансүх нарын хооронд байгуулагдсан 00000000000 тоот ипотекийн гэрээ, Б.Гансүх, Я.Наранцацралт нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

19. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар, хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 00000000000 дүгээр албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 000000дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 00000000дугаар албан бичиг, Г банк ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 00000000000 дүгээр албан бичиг, Х ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 000000000 дүгээр албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 00000000 дүгээр албан бичиг, Татварын орлогын газрын 2019 оны 7 дугаар сарын 17-ний өдийн 000 дугаар албан бичиг, ТХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 000000000000 дугаар албан бичиг, Төрийн банк ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 3/5466 дугаар албан бичиг, А ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаар албан бичиг, К ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 000000000дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 00000000000 дугаар албан бичиг, ЧХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн00000000000дугаар албан бичиг, ХХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн00000000000 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 000 дугаар албан бичиг, Хас банк ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 00000 дугаар албан бичиг, Улаанбаатар хотын банк ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3ж/3719 дүгээр албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 00000дугаар албан бичиг, Богд банк ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 000000 дугаар албан бичгийг,

нэхэмжлэгч ГХК-ийн хүсэлтээр, Улсын бүртгэлийн ерөнхий газраас А.Г, А.Г нарын төрөл садангийн холбоотой эсэх лавлагааг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ........... дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.  

 

2.Нэхэмжлэгч А.Г дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “....Би Н ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1 114 000 000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг сунгасан. Мөн дахин, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1 730 000 000 төгрөгийг сарын 1.65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж нийт 31 сарын хугацаатай зээлдүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 2 зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2 844 000 000 төгрөг, зээлийн хүү 1 648 428 599,97 төгрөг, нийт 4 492 428 599,97 төгрөг болсон байх бөгөөд энэхүү гэрээнүүдийн үүргийг гүйцэтгэх хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч би хариуцагч Н ХХК-иас зээлийн төлбөрийг барагдуулахыг удаа дараа хүсэж албан хүсэлтүүдийг хүргүүлж байсан, Н ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 0000тоот албан бичгээр тус компани нь төлбөрийг төлөх чадваргүй болоод байгаа тухай мэдэгдсэн. Тус компаниас ирүүлсэн 2018 оны санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөр 8 216 078 700 байх бөгөөд энэ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс нь 4 дахин илүү байгаагаас үзэхэд тус компани нь санхүүгийн төлбөрийн чадваргүй, өөрийн хөрөнгөөсөө хэд дахин давсан өртэй, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон байх тул Н ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү. Нэгэнт хариуцагч компани төлбөрийн чадваргүй болсон нь тодорхой болсон тул нэхэмжлэгчийн зүгээс дампуурсанд тооцож, татан буулгуулан, байгаа хөрөнгөөс нь зээлийн гэрээний үүргээ тэргүүн ээлжид гаргуулж авах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан” гэв.

 

3. Нэхэмжлэгч Г ХК нь дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:“...Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/000 дүгээр шийдвэрээр Н ХХК-иас 106 492 208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 690 411 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус компани нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч төлбөр төлөгч компанид холбогдуулан дампуурлын хэрэг үүссэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Иймд Г ХК-ийн зүгээс Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг үндэслэн НХХК-иас 107 182 619 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

4. Нэхэмжлэгч З ХХК нь дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...ЗЗБ ХХК нь Н ХХК-тай харилцан тохиролцож 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг, 2012 оны 4 дүгээр сарын 10, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрүүдэд нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Дээрх гэрээнүүдийн хүрээнд, 50 км авто замын 5 дугаар хэсэг болох 25-33 дахь км-ийн шороон далангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээг дуусгавар болгон, холбогдох албан тушаалтнуудад ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Иймд гэрээний Ерөнхий нөхцөлийн 45.1, тусгай нөхцөлийн 26-д заасны дагуу барьцаа төлбөрийн үлдэгдэл 62 176 968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Г ХХК нь дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Нэйшнл девелопер ХХК нь Голомт банктай 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээг тус тус байгуулж 1 920 000 000 төгрөгийн зээлийг, 14 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 1 400 000 000 төгрөгийн зээлийг, 18 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэтэл гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл нийт 2 392 256 669,66 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл нийт 93 515 873,45 төгрөг болж байна. Иймд дээрх гэрээнүүдийн үлдэгдэлд 2 485 772 543,11 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

6. Нэхэмжлэгч  Улсын төсвийн орлого, хяналтын газар нь дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Н ХХК нэмэгдсэн өртгийн албан татвараар 2014 онд 401 893 658,50 төгрөг, 2015 онд 222 994 817 төгрөг, 2016 онд 218 959 269,40 төгрөг, 2017 онд 75 635 884.70 төгрөг, 2018 онд 25 257 214.30 төгрөг, 2019 онд 4 727 403,10 төгрөг нийт 949 468 247 төгрөгийн өртэй байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр 2014 оны 02 дугаар сарын 21, 2016 оны 6 дугаар сарын 16, 2016 оны 10 дугаар сарын 05, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудсыг, Татварын албанаас банкны байгууллагад хүргүүлэх мэдэгдэх хуудсыг 2016 оны 6 дугаар сарын 23, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус хүргүүлж харилцагч банкин дахь дансыг нь хааж татварын өр барагдуулах ажиллагааг хийсэн боловч өнөөдрийг хүртэл татварын өр барагдаагүй тул 949 468 247 төгрөгийн өрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан” гэв.

 

7.Нэхэмжлэгч У ХХК дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Н ХХК-аас гэрээний үүргийн дагуу 15 781 000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 06-ний өдөр тус шүүхийн шүүхээс тухайн гэрээний үлдэгдлийг Н ХХК-аас гаргахаар шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах явцад тухайн компани дампуурлаа зарласан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн 15 967 361 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Тус компани нь А.Г-аас 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 605 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 509 000 000 нийт 1 114 000 000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр 1 730 000 000 төгрөгийг сарын 1.65 хувь, жилийн 19,8 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацааг мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үндсэн төлбөр 2 844 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 648 428 599,97 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4 492 428 599,91 төгрөгийг төлөөгүй нь үнэн бөгөөд энэхүү байдлаа санхүүгийн тайландаа тусгаж байсан. Нэйшнл девелопер ХХК нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэхэд зээлийн хөрөнгийг зарцуулсан. Гэрээний тусгай нөхцөлийн 41-д гэрээт ажлын 50 хувийг гүйцэтгэсний дараа гэрээний үнийн дүнгийн 50 хувийг, ашиглалтад оруулсны дараа 45 хувийг, баталгаат хугацаа дууссаны дараа 5 хувийг тус тус санхүүжүүлэхээр тохиролцсон боловч энэхүү хугацаанд төсвийн санхүүжилт орж ирээгүй 3 жил хойшилсны улмаас манай компани өнгөрсөн жилүүдэд санхүүгийн ихээхэн алдагдалд орж, мөн улс орны эдийн засгийн хүндрэл ч манай компанийн санхүүгийн байдалд хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа зогссон. 2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан тэнцлээр бусдад төлөх өр төлбөрийн дүн 8 816 454 173,17 төгрөгт хүрсэн, компанийн өөрийн хөрөнгөөс 3 дахин илүү болсон. Иймд тус Н ХХК нь төлбөрийн чадваргүй, эд хөрөнгөгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү. Г ХХК болон Татварын ерөнхий газар, Улсын төсвийн орлого, хяналтын газар шүүхэд хуульд заасан хугацаанд хандаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад шаардлагын хувьд зөвшөөрч оролцож байна” гэв.

 

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7312 дугаар шүүгчийн захирамжаар А.Э-ыг түр хэрэг гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд түр хэрэг гүйцэтгэгчийн тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн “...Н ХХК нь 2019 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн тайланд мэдүүлснээр татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн болон Г иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад богино хугацаат зээл 6,129,721,200 төгрөг, цалингийн өр 4,969,600 төгрөг, татварын өр 1,054,514,200 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 258,107,100 төгрөг, нийт 7 447 312 100 төгрөгийн өр төлбөртэй байх бөгөөд тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангуудаас үзэхэд компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2015 оноос өмнө үүссэн байх ба 2015 онд -3,885,401,500.00, 2017 онд -5,649,319,900.00, 2018 онд 7,149,920,000.00 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон” гэх дүгнэлтийг үндэслэж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10462 дугаар шүүгчийн захирамжаар, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан НХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна.

 

Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13956 дугаар захирамжаар А.Э-ыг хэрэг гүйцэтгэгчээр томилж, хэрэг гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтээс үзвэл, Н ХХК нь улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, 51800000000тоот регистртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 0000000000000 байрлаж ажиллахаар, 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлд 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр дүрмийн сан 714 947 400 төгрөгөөр нэмэгдэж 715 947 400 төгрөг болсныг, 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Хайрган болон хатуу хучилттай зам барих, зам талбайн тохижилт хийх, Замын байгууламжид засвар арчлалт хийхээр үйл ажиллагааг шинээр бүртгүүлснийг, 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болон 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дүрмийн санг тус тус нэмэгдүүлж 800 000 000 төгрөг болгосныг, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Довогтой Чийг захирлаар томилсныг тус тус бүртгүүлсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Дийн Чулуунчимэг, дүрмийн сангийн эзэмшил Д.Чийн оруулсан хөрөнгө 800 000 000 төгрөг, 100 хувийг эзэмшдэг байна.

 

Улмаар, хэрэг гүйцэтгэгчээс төлбөрийн чадварыг илэрхийлдэг 5 загвар үзүүлэлтүүдийг үндэслэн хариуцагч НХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлын, төлбөрийн чадварын болон дампуурлын байдлыг дүгнэхэд, тус компани 2015 - 2019 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг буюу 99.9% хүртэлх хувийг эзэлж байгаа нь эргэлтийн хөрөнгө нь дээрх өр төлбөрийг төлж барагдуулах боломжгүй, төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцааны чадварыг коэффициентоор илэрхийлэхэд 2015-2019 онуудын тайлан дахь харьцааны утга 0.7-0.8 байхаас 0.03-0.18 гарч байгаа нь төлбөрийн чадваргүй байгааг, төлбөр барагдуулах өнөөгийн боломжийн онолын зохистой харьцаа 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой атал 2015 онд 0.001 буюу 10 дахин бага үзүүлэлт, 2016-2019 онд 0.0002-0,0005 буюу 100 дахин бага гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг, яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж 2015-2018 онуудад 0.06% байгаа нь маш өндөр эрсдэлтэй байгааг, мөн санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээгээр, компанийн өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 60%-аас багагүй байхыг шаарддаг атал санхүүгийн тогтвортой байдлын 3 загвар ашиглан гаргасан шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулсан байнгын капиталыг илэрхийлэх үзүүлэлт нь сөрөг утгатай, гаднын эх үүсвэрээс хараат бусаар зөвхөн өөрийн санхүүжүүлэлтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг илэрхийлэх үзүүлэлт 2015-2019 онд бас л сөрөг үзүүлэлттэй гарснаар тус компани төлбөрийн чадваргүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа нь тогтоогдсон байна. 

 

Дээрх нөхцөл байдал буюу компани төлбөрийн чадваргүй болох үндэслэл нь, “НХХК-ийн өмнөх удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй байхад 2015 онд Голомт банкнаас 0000000000 дугаартай зээлийн гэрээгээр 1,9 тэрбум төгрөгийн, 2016 онд 0000000 дугаартай зээлийн гэрээгээр 1,4 тэрбум төгрөгийн тус тус зээлүүдийг авсан, үүнээс болж санхүүгийн тогтвортой байдал бүрэн алдагдсан, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж зээлийг зээлээр төлөх, бусад өр төлбөрийг төлсөн зэргээс болжээ.

 

Иймд дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нараас Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Н ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар “Н ХХК-ийг  дампуурсанд тооцож татан буулгах нь зүйтэй гэж үзэв.  

 

10. Шүүх 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “...тус компаниас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргахыг, нэхэмжлэгчдийн анхны хурал 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдах талаар” мэдээлсэн.  

 

Тус захирамжийн дагуу Г ХК 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, Универсал жойнт ХХК 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус тус нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13081 дүгээр захирамжаар, З ХХК мөн хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0000 дүгээр захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн бөгөөд дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХК-ийн 107 182 619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч УХХК-ийн 15 967 361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч З ХХК-ийн 62 176 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хариуцагч НХХК зөвшөөрснийг баталж, тус нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11. Нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, нэхэмжлэгч Улсын төсвийн орлого, хяналтын газар нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг удирдлага болгон татварын өр 949 468 247 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргасан.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдөр болох 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 21 хоногийн дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч шүүх Г ХХК-ийн нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13086 дугаар захирамжаар, Улсын төсвийн орлого, хяналтын газрын мөн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13087 дугаар захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн тул дээрх нэхэмжлэгч нарыг гаргасан “...шүүх нэгэнт хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн гэж үзэж энэ талаар баримт болон хүсэлт гаргаагүй” гэх тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Нэйшнл девелопер ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгож, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,  

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Нэйшнл девелопер ХХК-иас 949 468 247 төгрөг гаргуулан Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгохоор тус тус шийдвэрлэв.   

 

12.Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч нар хариуцахыг, хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ганхуягт олгож, нэхэмжлэгч Г ХХК-аас 12 586 813 төгрөг, нэхэмжлэгч ЗББ ХХК-аас 234 417 төгрөг, нэхэмжлэгч Универсал жойнт ХХК-аас 118 301 төгрөг, нэхэмжлэгч ГХК-аас 346 930 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н” ХХК-аас 12 586 813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д, 234 417 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д, 118 301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Универсал жойнт ХХК-д, 346 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГХК-д тус тус олгох нь хуульд нийцнэ.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Н ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ЗХХК-ийн 62 176 968 төгрөг гаргуулах тухай, У жойнт ХХК-ийн 15 967 361 төгрөг гаргуулах тухай, ГХК-ийн 107 182 619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч НХХК зөвшөөрснийг баталж, тус нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 485 772 543,11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Нэйшнл Девелопер ХХК-ийн хувьцааны Б.Гийн эзэмшлийн 100 ширхэг хувьцаа, машин, тоног төхөөрөмж, Голомт банк ХХК дахь 00000000 тоот төгрөгийн,  00000000000тоот төгрөгийн, 8115006577 тоот ам.долларын дансны орлого,улсын бүртгэлийн 000000дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, нэгж талбарын 000000дугаар бүхий 20000 м.кв талбайтай, мод үржүүлгийн зориулалттай газар, улсын бүртгэлийн 000000дугаартай, Хан-Уул дүүргийн 00000 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар Нэйшнл девелопер ХХК-иас 949 468 247 төгрөг гаргуулан Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ггт олгож, нэхэмжлэгч ГХХК-аас 12 586 813 төгрөг, нэхэмжлэгч ЗХХК-аас 234 417 төгрөг, нэхэмжлэгч УХХК-аас 118 301 төгрөг, нэхэмжлэгч Гутал ХК-аас 346 930 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч НХХК-аас 12 586 813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д, 234 417 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д, 118 301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ул ХХК-д, 346 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гутал ХК-д тус тус олгосугай.

 

7. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгасугай.  

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ