Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/01451

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Х дүүрэг,  өөрийн байранд байрлах, Х******* ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүргийн ** тоотод оршин суух Х овогт Ц.Г******* /РД:********/,

Хариуцагч: Х дүүргийн ** тоотод оршин суух С овогт Ө.Ш******* /РД:*****/,

Хариуцагч: Х дүүргийн ** тоотод оршин суух О овогт Т овогт Ж.А******* /РД:********/,

Хариуцагч: Х дүүргийн ** тоотод оршин суух Б овогт Д.О******* /РД:*******/,

Хариуцагч: Х дүүргийн ** тоотод оршин суух М овогт Б.Дн /РД:********/,

Хариуцагч: Х дүүргийн ** тоотод оршин суух Б овогт Ц.Т******* /РД:*******/ нарт холбогдох,

Сургуулийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал /ШТЭҮ-1486/, хариуцагч Ж.А*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа /ШТЭҮ-1011/, хариуцагч Ц.Г*******, хариуцагч Ө.Ш*******, Ц.Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ийн захирал Г.Мө******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Хан-уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт орших ь нь Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 558 тоот гэрчилгээ, 2008/558 тоот гурвалсан гэрээгээр хуулийн дагуу газар ашигладаг. Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар манай ийн ашиглаж байгаа газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 300 м2 газар эзэмших эрхийг олгосон. Тус ийн ашиглаж буй газарт хууль зөрчиж олгосон эрхийг Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон. Мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүний дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/479 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.Х******* дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 20 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09/336, 09/337, 09/338, 09/339, 09/340, 09/341 тоот албан бичгүүд, ийн 20 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 71, 72, 73, 74, 75, 76 тоот албан бичгүүдээр тус тус газар чөлөөлөх шаардлагыг зөвшөөрөлгүй буусан айлуудад буюу иргэн Ц.Г*******, Ө.Ш*******, Б. Д*******, Д.О*******, Н.А*******, Ч.Т******* нарт хүргүүлж газрыг тогтсон хугацаанд чөлөөлж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна.

Ийм учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ийн газрыг албадан чөлөөлж манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Хан-уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт орших ь нь Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 558 тоот гэрчилгээ, 2008/558 тоот гурвалсан гэрээгээр 0,79 га газрыг ийн зориулалтаар хуулийн дагуу газар ашигладаг. Уг гэрчилгээгээр 0,79 га газар буюу гэрчилгээнд зааснаар А талбайд 0,69 га, Б талбайд 0,098 га талбай хамаарч байгаа. Хариуцагч нар нь ийн аж ахуйн хашаа байсан газар буюу одоо Б талбай болох 0,098 га талбайд тухайн үедээ ьд ажиллаж байсны хувьд түр буучихаад одоо газар чөлөөлж өгөхгүй асуудал үүссэн. Хариуцагч Ц.Г*******, Ж.А******* нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж маргадаг боловч уг гэрчилгээ нь хүчингүй болсон, мөн Ц.Г*******ын газар эзэмших эрх олгосон шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болсон. Харин хариуцагч Ө.Ш*******, Ц.Т******* гуай нарын хувьд ямар нэгэн эрхийн актгүйгээр уг газарт оршин сууж байгаа, энэ хүмүүс оршин сууж байгаа газар нь ийн аж ахуйн хашаа биш, аж ахуйн хашаа өөр газар байсан гэж маргаж байгаа боловч газрын кадастрын зургаар хариуцагч нарын амьдарч байгаа газар нь ийн аж ахуйн хашаа болох 0,098 га талбайд хамаарч байгаа бөгөөд уг газар нь ийн аж ахуйн хашаа байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Газрын кадастр зөрүүтэй гээд байсан боловч бид дахин лавлагаа гаргуулж авсан, үүнд тодорхой байгаа. Тиймээс ямар нэгэн эрхийн актгүй, ийн газарт оршин сууж, ийг уг газраа ашиглахад нь саад учруулж байгаа учир хариуцагч Ц.Г*******, Ж.А*******, Ц.Т*******, Ө.Ш******* нарыг ийн газраас албадан нүүлгэж, газар чөлөөлж өгнө үү. Харин хариуцагч Д*******, О******* нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас бид тэдэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа гэв.

 

Хариуцагч Ц.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхнэр 3 хүүхдийн хамт **** тоотод амьдардаг. Дээд боловсролтой, багш мэргэжилтэй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан группт байдаг. Ц.Г******* миний бие нь 1997 оноос эхлэн Х******* дүүргийн ьд багшаар тасралтгүй 11 жил ажилласан. Тус ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга, 11-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж ирсэн. Энэ хугацаанд өөрийн гэр оронг тус хорооны нутаг дэвсгэр болох ******* тоот гэх газар албан ёсны бүртгэлтэйгээр суурьшин хаяг дугаартай амьдарч ирсэн болно. Тус газарт ийн ганц ч хашааны шон, хаалга үүд, банз байхгүй байхад бидний хашаанд та нар зөвшөөрөлгүй буусан гэж элдэв янзаар хэлж иргэний эрхийг зөрчин удаа дараалан шүүхээр хэлэлцэн маргалдаж ирсэн юм. Иргэн миний хууль ёсны эрх,  эрх чөлөөг үл хэрэгсэн Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулинд заасан зохих ёсны зүйл заалтыг ноцтой зөрчин зөвхөн өөрсдийн эрх мэдэл, ашиг сонирхолд хөтлөгдөн тус ийн захирал Г.Мө*******, захирал асан Б.Б нар үгсэн миний оршин суух иргэний эрхийг зөрчин байгаа нь надад хуулийн дагуу олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар жилийн хугацаатайгаар газар эзэмших тоот эрхийн гэрчилгээ, кадастрын зураглал, Х******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол болон Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 06 сарын 13-ны өдрийн 224 тоот шийдвэрийг тус тус үл хэрэгсэн өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, шүүхийн шийдвэрүүдийг гаргуулан маргалдаж байгааг үл зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Маргалдагч 2 тал болох ь /захирал Г.Мө*******/, иргэд бидний эрх ашиг хууль ёсны оршин амьдарч байсан газрыг цаг хугацаа хол зөрүүтэй олгогдсон хэм хэмжээ, зураг зүйн зөрүүтэй зураглал гэх мэтээр иргэн хүний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн энэ байдлаас үүссэн газрын нөхөн төлбөрийг хэрхэн хангах зэрэг шаардлагыг тус ийн удирдлагаас шаардаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х******* дүүргийн , Стын тоот нь ийн аж ахуйн хашаанд орохгүй, энэ газар нь ийн аж ахуйн хашаа байгаагүй, эд нар сүүлд л хуйвалдаж кадастрын зурагт оруулчихаад одоо ингэж иргэдийг хөөж байна. Энэ газарт би 21 жил амьдарсан байхад өмнө нь ийн хашаа гэж байгаагүй. Би 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй болсон. Миний хаяг, оршин суугаа бүртгэл бүгд энэ хаягт байгаа, тиймээс хууль ёсоор оршин сууж байгаа гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан иргэд оршин суух газраа сонгох эрхтэй байхад газар чөлөөл гэж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ж.А******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Жаргалсайхан овогтой А******* нь Х******* дүүргийн а тоот буюу хуучнаар 5-р хэсгийн задгайд 1993 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. ийн Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь нэхэмжлэл дээр бичсэн 2013 оны 9-р сарын 26-ны болон 2014 оны 1-р сарын 22-ны захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлууд нь надад хамааралгүй юм. Миний эзэмшлийн газар одоог хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх ХУД-ийн засаг даргын 2014 оны 12-р сарын 24-ний А/479 тоот захирамж нь мөн л надад хамааралгүй юм. Миний бие гэр бүлийн хамт хуулийн дагуу газар эзэмшиж амьдардаг бөгөөд хууль зөрчсөн, хууль бусаар амьдраагүй тул надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ газарт бага наснаасаа хойш  амьдарч байгаа, өвөөтэйгээ хамт амьдардаг байсан. Эхлээд 5 хэсгийн задгай гэдэг байснаа сүүлд хаягжуулж Стын а болсон юм. Бид энэ газартаа хууль ёсоор оршин сууж байгаа учраас байшин барьсан, манай үл хөдлөх хөрөнгө байгаа. Гэтэл ь 2005-2006 оноос манай аж ахуйн хашаа гэх болсон, гэтэл бидэнд 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 224 захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Албан ёсны гэрчилгээтэй, хэрвээ ямар нэгэн маргаан давхцал байсан бол энэ үед гэрчилгээ олгохгүй байсан. Тэгээд ч энэ газар нь ийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, шүүхээс үзлэг хийсэн байдаг. Үзлэгээр шатсан агуулах байсан газар бол аж ахуйн хашаа байсан, гэтэл биднийг аж ахуйн хашаанд сууж байгаа гэдэг нь үндэслэлгүй. Хэрвээ аж ахуйн хашаа байсан юм бол үндсэн бүртгэлд нь байгаа, эд хөрөнгө байх байсан, гэтэл юу ч байхгүй. Гэнэт л хууль бусаар энэ газрыг кадастрт оруулчихаад хөөж байна, хэрвээ аж ахуйн хашаа гэх юм бол бүгд л орохоор байхад Б гуайн хашааг хасаад кадастрын зураг хийчихсэн байсан. Өөрөөр хэлбэл ь аж ахуйн гэсэн баримтыг 2008 оноос хойш бүрдүүлсэн байна. Тиймээс кадастрын зураг ч зөрүүтэй гэж үзэж байна. Энэ хаягтаа маш олон жил амьдарсан уугуул иргэдийг ингэж үндэслэлгүйгээр газар чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байгааг гайхаж байна, шүүх энэ байдлыг харж үзэх байх гэж бодож байна. Энэ хаягт оршин сууж байгаа гэдэг нь оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэх бүхий л бичиг баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Ш******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Өлзий овогтой Ш******* 1997 онд Улаанбаатар хотод ирж ьд үйлчлэгчээр 2007 он хүртэл тасралтгүй 10 жил ажиллаад өндөр настны тэтгэвэртээ суусан. 1998 онд ийн захирал Н. захирал байсан. ийн газрын хажуугийн гудамжны хоосон хог хурсан доголыг нөхөр хүүхдийн хамт цэвэрлэн буусан. Энэ газартаа 17 жил амьдарч байна. Хүү, хүргэн, бэр, хүүхдүүдийн хамтаар 13 ам бүлээрээ. Миний энэ газар ийн газарт хамаарахгүй. Иймээс хүү Ариунболд маань хамаг юмаа барьцаалан байж ээж дүү нарынхаа хамтаар амьдрах 2 давхар байшин барьж амьдарч байгаа. Би өрх толгойлсон эмэгтэй хэдэн хүүхдийн хамт дарамт айдасгүй орчноо тохижуулан амьдрахад минь үнэн зөвөөр нь шийдэн гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Жич : ь улсын объек. Энэ улсын байгууллагын захирал Т.Мө******* нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан хүний эрхийн хууль болон хувийн өмчийн хуулийг ноцтой зөрчиж хүний үзэл бодол ашиг сонирхлын төлөө улсын байгууллагын нэрийг барьж Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаж байна. Бид нар өөрийн эзэмшлийн газартаа кадастрын зураглал хийлгэн, улсын төлөөлөл болон хороо дүүргийн зөвшөөрөлтэйгээр нийт 6 айл албан ёсоор зөвшөөрөгдөж Улсын Их Хуралд өргөн барьсан гэжээ.

           

            Хариуцагч Ц.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нотлох баримтыг хуралдаан дээр гаргаж мэтгэлцэх журмаар шийдвэрлэнэ гэжээ.

 

Хариуцагч Ө.Ш*******, Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ө.Ш*******, Ц.Т******* нар бол Х******* дүүргийн , Стын тоотод олон жил оршин суусан иргэд. Гэтэл эдгээр хүмүүсийн оршин сууж байгаа газар нь ийн аж ахуйн хашаа байсан гэдэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гэрчилгээгээр олгогдсон ийн байшин байрлах А талбайн хувьд маргаангүй, харин Б талбай болох аж ахуйн хашаа гээд байгаа газар нь тодорхойгүй байна. Хэрвээ аж ахуйн хашаа байсан юм бол яаж ашиглаж байсан гэдэг нь тогтоогдохгүй, аж ахуйн хашаанд буулгасан гэх юм бол үүнийг нотлох баримтгүй байх тул хариуцагч нарын оршин сууж байгаа газрыг ийн аж ахуйн хашаа байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн кадастрын зураг нь зөрүүтэй, 0,79 га газар гэсэн байж, м.кв зөрүүтэй байна. Тиймээс нэхэмжлэгч өөрийн аж ахуйн хашааны газар гэдгээ нотлохгүй байх тул хариуцагч нарыг газар чөлөөлүүлэхээр шаардах нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэдийн эрхийг хамгаалж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Б.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ:

            Нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ дүүрэгт энэ хаяганд оршин суудаггүй. Манай дүү нар амьдардаг. Надад хамааралгүй болно.Миний бие Б овогтой Д******* нь ийн аж ахуйн хашаанд 2008 оны 10-р сард гэрээрээ ирж буугаад одоог хүртэл ажиллаж амьдарч байгаа билээ. Миний бие төлөөлөгч аав Д.Б нь энэ газрын асуудлаар шүүхэд хандаж шүүх хуралд оролцож байсан болно.Би иас газар чөлөөлж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрч газрыг чөлөөлж өгөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.О******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ:

Д.О******* миний бие нь Х******* дүүргийн дунд ийн аж ахуйн хашаанд амьдран суудаг байсан. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс газар чөлөөлөх хүсэлтийг хүссэн үед нүүж газрыг чөлөөлөх болно. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд зөвшөөрч газрыг чөлөөлж өгнө гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Х******* ь нь хариуцагч Ц.Г*******, Ө.Ш*******, Ж.А*******, Д.О*******, Б.Д*******, Ц.Т******* нарт холбогдуулан ийн газрыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О*******, Б.Д******* нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул нэхэмжлэлийг хариуцагч Ц.Г*******, Ө.Ш*******, Ж.А*******, Ц.Т******* нарт холбогдуулан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч нь Х******* дүүргийн хороо, анд байрлах 0,79 га талбай бүхий газрыг ийн зорилгоор ашигладаг бөгөөд ийн газарт хамаарах аж ахуйн хашаанд зөвшөөрөлгүй оршин суух Ц.Г*******, Ө.Ш*******, Ж.А*******, Ц.Т******* нар нь газрыг чөлөөлж өгөхгүй байгаагаас газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байх тул албадан нүүлгэж, газрыг чөлөөлж өгнө үү гэсэн.

            Хариуцагч Ц.Г*******, Ж.А******* нар нь Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №224 захирамжаар Х******* дүүргийн , анд байрлах газарт газар эзэмших эрх олгогдсон, хууль ёсоор оршин сууж байгаа, мөн уг газарт олон жил оршин суусан гэж, хариуцагч Ө.Ш*******, Ц.Т******* нар нь Х******* дүүргийн , анд байрлах газарт олон жил оршин сууж байгаа, албан ёсны бүртгэлтэй болох нь хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдоно гэж маргаад хэн аль нь оршин сууж байгаа газар нь нэхэмжлэгчийн аж ахуйн хашаа байсан гэдэг нь эргэлзээтэй, газрын хэмжээ нь зөрүүтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Үндсэн хуульд заасан иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Х******* ь нь Х******* дүүргийн , анд байрлах 0,79 га талбайг ашиглах эрхтэй болох нь Байгаль орчны яамны 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №558 дугаар Х******* дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газар орших нэртэй газрын 0,79 га талбайг ийн зорилгоор ашиглахыг зөвшөөрч, таван жилийн хугацаагаар олгосон “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээ, мөн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №2/27 тоот Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Х******* дүүргийн Засаг дарга нартай байгуулсан сургалтын зорилгоор 0,79 га талбайг ашиглах “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”, 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №2008/558 тоот газар ашиглах хугацааг 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртлэх хугацаагаар сунгасан тухай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах гэрээ”, ашиглаж буй газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 6-13-р хуудас/

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь уг газрыг ашиглах эрхийн гэрчилгээтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-д “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагч Ц.Г*******, Ж.А******* нар нь Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №224 захирамжаар Х******* дүүргийн , анд байрлах газарт газар эзэмших эрх олгогдсон гэж, хариуцагч Ө.Ш*******, Ц.Т******* нар нь Х******* дүүргийн , анд байрлах газарт олон жил оршин сууж байгаа, албан ёсны бүртгэлтэй болох нь хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдоно гэж мэтгэлцсэн боловч оршин сууж байгаа газраа хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй эсэхийг баримтаар нотлоогүй болно.

 

Хэрэгт авагдсан Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №224 дүгээр захирамжаар тус дүүргийн гэр хороололд суурьшсан хорооны нутаг дэвсгэрт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хавсралтад нэр заасан 237 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд захирамжийн хавсралтад “Х******* дүүргийн ны газар эзэмшүүлэх иргэдийн жагсаалт”-ын ******* гэж заажээ. /хэргийн 1 хавтас, 99-104-р хуудас/

Мөн хариуцагч Ц.Г*******од гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №******дугаар гэрчилгээгээр Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот шийдвэрийг үндэслэн 300 м.кв газрыг жилийн хугацаатай ******иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр, хариуцагч Ж.А-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №**** дугаар гэрчилгээгээр Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот шийдвэрийг үндэслэн 300 м.кв газрыг жилийн хугацаатай *****-д иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 60, 64-р хуудас/

Гэвч Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 9 сарын 26-ны өдрийн 389 дугаар шийдвэрээр 2008 оны 6 дугаар 13-ны өдөр 224 дүгээр захирамжаар иргэн Ц.Г*******од *****тоот хаягт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Х******* дүүргийн Засаг даргын 224 дүгээр захирамжийн Ц.Г*******од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №40 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хэргийн 1 хавтас, 20-31-р хуудас/

Мөн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Х******* дүүргийн Засаг даргын №А/479 дугаар захирамжаар “Х******* дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар иргэн Ц***** овогтой Г*******од эзэмшүүлсэн ***** тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 300 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. /хэргийн 1 хавтас, 14-р хуудас/

            Түүнчлэн 20 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №А/209 дугаар Х******* дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “...тус дүүргийн ны нутаг дэвсгэрт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар 237 иргэний газар эзэмших хэмжээ, зориулалт, байршил бүхий газрын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болсонд тооцсон” байх тул хариуцагч Ц.Г*******, Ж.А******* нарын оршин сууж байгаа газраа хууль ёсоор эзэмшиж байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй, газар эзэмших эрх нь дуусгавар болсон, эзэмшил нь хууль бус байна гэж үзэв. /хэргийн 1 хавтас, 105-р хуудас/

Хариуцагч Ө.Ш***нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 20 оны сарын 10-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “ ьд олгосон Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын гаргасан тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах тушаалын иргэн Ө.Ш*******гийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Ш*******д газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд  2017 оны 2 дугаар сарын -ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хариуцагчийг Х******* дүүргийн , Стын тоотод хууль ёсоор оршин суудаг гэх үндэслэлгүй байна. /хэргийн 84-94-р хуудас/

Х******* дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор Ж.А******* нь уг хаягт 1993 оноос хойш амьдарч байгаа, Ө.Ш******* нь 1998 оноос 20 он хүртэл 17 жил амьдарч байгаа, Ц.Т*******, Ц.Г******* нар нь олон жил  оршин сууж байгаа, иргэний үнэмлэхний хаяг, оршин суугаа газрын тодорхойлолт бүгд УБ, Х******* хороо, , ст 1 гудамжны , , а тоотод бүртгэлтэй тул хууль ёсоор оршин сууж байгаа гэсэн боловч газар эзэмших, ашиглах эрх нь олон жил оршин сууснаар биш, эрх бүхий байгууллагын шийдвэр, захирамж, гэрээ, түүнийг үндэслэн олгодог гэрчилгээгээр тогтоогдоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох” эрхтэй боловч уг сонгосон газраа хууль ёсоор эзэмших, эрхээ хэрэгжүүлэхдээ хэн нэгний эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй тул хариуцагч Ц.Г*******ын нэхэмжлэгчийг Үндсэн хуульд заасан оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн үйлдэл хийж байна гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.  

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, мөн өмчлөгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн байхыг тус тус ойлгох бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн газрыг чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдэл хийсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нар нь газар чөлөөлөх талаар өмнө нь мэдэгдэж байгаагүй гэсэн боловч хэрэгт авагдсан Өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн албан тоот, Х******* ийн албан мэдэгдэл зэрэг баримтуудаар газар чөлөөлөх талаар мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, -19-р хуудас/

Хариуцагч нар нэхэмжлэгчийн А талбай буюу 0,690 га ийн байр, хашааны газрын хувьд маргаагүй, харин Б талбай буюу 0,098 га талбайг ийн аж ахуйн хашааны газар гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хариуцагч нарын оршин сууж байгаа газар болох Х******* дүүргийн , Стын , , а тоот нь нэхэмжлэгчийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, уг газарт нэхэмжлэгчийн аж ахуйн хашаа байрлаж байсан гэдэг нь эргэлзээтэй, мөн нэхэмжлэгчийн ашиглах зөвшөөрөл бүхий газрын талбайн хэмжээ нь зөрүүтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Байгаль орчны яамны 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №558 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 558 тоот гэрчилгээний хавсралтад “талбайн анхны солбилцлууд А талбай 0,690 га, Б талбай 0,098 га” гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №2008/558 тоот гэрээнд “...ашиглах газрын төлөв байдлын тухай мэдээлэлд 3.а/ А талбай 0,690 га, Б талбай 0,098 га, 2.2-д газар ашиглагчид олгосон нийт талбайн хэмжээ 0,79 га, ь, Х******* дүүрэг , Зайсан” гэж тэмдэглэсэн байх бөгөөд 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ХУД-ийн , ны нэгж талбарын байршлын кадастрын зурагт талбайн хэмжээ 6839,00 м.кв, 32 ийн аж ахуйн хашааны нэгж талбарын байршлын кадастрын зураг талбайн хэмжээ 985,43 м.кв” гэжээ. /хэргийн 1 хавтас 8-р хуудас/

            Өмчийн харилцааны газраас 20.10.01-ний өдрийн 4/6517 дугаар албан бичгээр ирүүлсэн ийн “Газар баталгаажилтын хувийн хэрэг” №146/8017/0022-д “...2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын техникийн зөвлөлийн хурлын 14 дугаар протоколоор ьд Х******* дүүргийн нд 5685 м.кв буюу 0,57 га газрыг сургалтын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байх  бөгөөд уг баримтад 32 ийн план зурагт аж ахуйн хашаа гэсэн зураг хавсаргагдсан байх бөгөөд 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 965 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтын 146-д “...32 ь газар эзэмших 5685 га, 5 жилийн хугацаагаар ашиглуулах эрхийг баталгаажуулжээ.  

Мөн уг хувийн хэрэгт 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Байгаль орчны сайдын 1 тушаалаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгохыг даалгаж, 2-т 32 ь, Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүс Х******* дүүрэг, , , 32 ийн өргөтгөл 0,69 га 5 жилийн хугацаагаар олгож, 2008 оны 3 сарын 17-ны өдрийн 558 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр 0,79 га талбайг ийн зорилгоор ашиглахыг зөвшөөрч, А талбай 0,690 га, Б талбай 0,098 га тайлбайг олгосон бөгөөд гэрчилгээгээр олгогдсон талбайн хэмжээ үйл ажиллагааны чиглэл өөрчлөлтөд “анх олгосон 32 ь, ь, аж ахуйн хашаа, 0,79 га” гэж тус тус тэмдэглэгдсэн байна. /хэргийн 1 хавтас, 3-185-р хуудас/

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Байгаль орчны яаманд 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, “аж ахуйн склад байрладаг 985.43 м.кв газрын кадастрын зураг 2006 онд хийгдэж гэрчилгээ гаргуулах хүсэлтээ танай яаманд гаргасан боловч ийн өргөтгөлийн газрын тушаал нь гарч аж ахуйн газрыг орхигдуулсан байгаа тул дээрх газрыг нэмж нийт 0,79 га-гаар баталгаажуулж өгнө үү” гэсний дагуу 2008 оны 3 сарын 17-ны өдрийн 558 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр 0,79 га талбайг олгожээ. /хэргийн 2 хавтас, 31- хуудас/

Хариуцагч нар нь уг газрыг буюу Б талбайг ийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, аж ахуйн хашаанд буугаагүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан Ц.Г*******, Ө.Ш******* нарт 2006 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн гэр олгох тухай 32 дунд ийн тодорхойлолт, гэрч Б.Бы “...Ц.Т*******г аж ахуйн хашаандаа түр суулгахыг зөвшөөрсөн, уг газар нь ийн аж ахуйн хашаа байсан” гэсэн мэдүүлэгээр хариуцагч нар нь ийн аж ахуйн хашаанд оршин сууж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэв. /хэргийн 2 хавтас, 29-30-р хуудас/

Гэрч Д.Г нь “ хариуцагч нарын амьдарч байгаа газар нь ийн аж ахуйн хашааны газар байгаагүй, хариуцагч нарын амьдарч байгаа хашааны залгаа хашаанууд нь аж ахуйн хашаа байсан” гэж мэдүүлсэн, мөн Н., Д.Г нарын “Ө.Ш*******гийн газар нь ийн аж ахуйн хашааны газарт хамаарахгүй” гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд газрын байршлын кадастрын зураг, зурган мэдээллээр хариуцагч нарын оршин сууж байгаа газар нь ийн аж ахуйн хашаанд хамаарч байна гэж үзэв.

Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2012 оны архивын зурган мэдээллийг 2012 оны агаарын зурагтай давхцуулсан байдлыг харуулсан зурган мэдээллээр хариуцагч нарын оршин сууж байгаа газар нь нэхэмжлэгчийн 0,79 га талбайд буюу нэгж талбарын 18642307777224 бүхий 899 м.кв талбай бүхий газарт байгаа болохыг шүүх хуралдаанд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 2 хавтас, 64-р хуудас/

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэрэгт авагдсан газрын кадастрын зураг дээрх талбайн хэмжээ зөрүүтэй болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн нэгж талбарын кадастрын зурагт “...32 ь 0,69 га, 32 ийн аж ахуйн хашаа 0,98 га” гэсэн, Өмч газрын харилцаанаас ирүүлсэн албан бичиг, кадастрын зургаар А талбай 6843 м.кв талбайтайгаар, Б талбай 899 м.кв талбай” гэсэн, Нийслэлийн кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлд “нэгж талбарын 18642307864274 дугаар бүхий 7061 м.кв, нэгж талбарын 18642307777224 дугаар бүхий 899 м.кв” гэснээр тус тус нотлогдоно /хэргийн 1 хавтас, 178-р хуудас, 2 хавтас, 61-р хуудас, 62-р хуудас/ гэж маргасан боловч хэрэгт авагдсан Байгаль орчны яамны 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №558 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 558 тоот гэрчилгээний хавсралтад “талбайн анхны солбилцлууд А талбай 0,690 га, Б талбай 0,098 га” гэсэн байх тул 0,69 га-г 6843 м.кв, 0,098 га талбайг 899 м.кв гэж тэмдэглэсэн нь зөрүүтэй гэж үзэхгүй байна гэж үзэв. /1га=10 000 м.кв, 0,69 х 10 000=6900 м.кв, 0,098 х 10 000=980 м.кв болохоор байна./

 Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 20 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2/1499 тоот албан бичигт “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2012 оны архивын мэдээлэлд нэгж талбарын 18642307864274 дугаар бүхий 6843 м.кв талбайтайгаар, нэгж талбарын 18642307777224 дугаар бүхий 899 м.кв талбайтайгаар өөрчлөгдөн бүртгэгдсэн байх ба өнөөг хүртэл дахин өөрчлөлт ороогүй байна. /хэргийн 2 хавтас, 60-р хуудас/

 

Иймд нэхэмжлэгч ь нь Х******* дүүргийн хороо, нэртэй 0,79 га талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэдэг нь баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нар нь уг газрыг хууль ёсоор эзэмшдэг гэдгийг баримтаар нотлоогүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ц.Г*******, Ж.А*******, Ө.Ш*******, Ц.Т******* нараас нэхэмжлэгч дунд ийн Б талбай буюу 0,098 га талбай болох аж ахуйн хашааны газрыг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч Б.Д*******, Д.О******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Д*******, Д.О******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Д******* Д.О******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  /хэргийн 1 хавтас 135-136, 2 хавтас 35-р хуудас/

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Д.О*******, Б.Д******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-д зааснаар хариуцагч Ц.Г*******, Ж.А*******, Ө.Ш*******, Ц.Т******* нараас нэхэмжлэгч Х******* дунд ийн газрыг албадан чөлөөлүүлсүгэй.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х******* дунд ь нь хариуцагч Б.Д******* Д.О******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Г*******, Ж.А*******, Ө.Ш*******, Ц.Т******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН