Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2015/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ ” ХХК, “ ” ХХК-иудын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Худалдан авах ажиллагааны албанд тус тус холбогдох

“Дээд шатны байгууллагын дахин тендер шалгаруулалт явуулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дахин тендер шалгаруулалт явуулахыг хариуцагч нарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , тус аймгийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Мөнгөнцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “ ” ХХК, “ ” ХХК-иудын   итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд “ ” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “ ” ХХК, “ ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Архангай аймгийн худалдан авах ажиллагааны албанаас 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймаг, Эрдэнэбулган суманд 150 ортой

цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх   дугаартай нээлттэй тендерт нэхэмжлэгч нар хамтарсан түншлэл хэлбэрээр оролцсон.

Тендер зарлагчаас гаргасан удаа дараагийн хууль бус шийдвэрийн талаар нэхэмжлэгч нар Сангийн яаманд хандсаны дагуу тус яамнаас 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685 дугаар албан бичгээр дээрх тендер шалгаруулалтыг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин тендер шалгаруулалт явуулах үүргийг аймгийн Засаг дарга болон худалдан авах ажиллагааны албанд хүлээлгэсэн боловч хариуцагч нар уг шийдвэрийг биелүүлэлгүйгээр “ ” ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлж байна.

Сангийн яамнаас уг асуудлаар 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/4981 дүгээр албан тоотоор дахин аймгийн Засаг даргад мэдэгдсэн боловч дахин тендер шалгаруулалт зарлалгүйгээр барилгын ажлыг өнөөдрийг болтол үргэлжлүүлсээр байгаа нь тендерт оролцогчдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөөд зогсохгүй улмаар холбогдох тендерийн хууль тогтоомжийг зөрчиж байна.

Иймд дээд шатны байгууллагын дахин тендер шалгаруулалт явуулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дахин тендер шалгаруулалт явуулахыг хариуцагч нарт даалгах шийдэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч  “ ” ХХК, “ ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

 “ ” ХХК, “ ” ХХК-иудын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Худалдан авах ажиллагааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хурал товлогдсонтой холбогдуулан нэхэмжлэгч тал тодорхой шалтгааны улмаас шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр шүүх хурлыг явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд шударга ёсны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан тайлбартаа

Тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотойгоор “ ” ХХК, “ ” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам уг гомдлыг хянан үзээд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4372 дугаартай албан бичгээр “ ” ХХК, “ ” ХХК-иудын түншлэл ТОӨЗ-ны 4.4 /в/, ТОӨЗ-ны 6.1 заалтууд, “ ” ХХК ТОӨЗ-ны 4.4 /в/ заалт, “*******лэгт *******” ХХК, “******* *******” ХХК-ний түншлэл ТОӨЗ-ны 4.4 /в/, ТОӨЗ-ны 5.2 /б/, ТОӨЗ-ны 5.3 /а/, ТОӨЗ-ны 5.3 /в/, ТОӨЗ-ны 5.4 заалтуудыг тус тус хангаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн шаардлага хангахгүй гэж үзэж, цаашдын үнэлгээнээс хасч “ ” ХХК нь инженер техникийн ажилтан, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналт гүйцэтгэгчийг санал ирүүлсэн боловч тушаалыг хавсаргаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй тул шаардлагад нийцсэн гэж үзээд “*******” ХХК-ийг тендерт шалгаруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засаг даргад ирүүлсэн.

Үүний дараа буюу 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Үнэлгээний хорооноос өмнөх Үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн “ ” ХХК-ийг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 150 ортой 3 дугаар цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх  дугаартай тендерт шалгаруулсан 39/2 дугаартай зөвлөмжийг Засаг дарга миний нэр дээр ирүүлсэн. Зөвлөмжийн дагуу “*******” ХХК-тай гэрээ байгуулсан.

“ ” ХХК гэрээ байгуулсаны дараа Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 150 ортой 3 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд газар шорооны ажил хийгдэж байсан.

Гэтэл Сангийн яамнаас 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685 дугаартай  “ ” ХХК-иас тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14.1/ж/-д заасан шаардлагын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу тодруулга авч, дахин үнэлгээ хийлгүйгээр гэрээ байгуулах эрх олгожээ. Энэ нь шаардлагад нийцээгүй тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон буюу хуулийн 29.1 дэх заалттай нийцэхгүй байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн. Үүнийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Засаг дарга миний бие 2014 он 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1180 дугаартай албан бичгээр “2014 оны хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжүүлэх хугацаа болон барилгын суурь, төмөр бетон арагт бүтээцийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэх нөхцөл багасаж байгаатай холбоотой бид барилгын  ажлыг эхлүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар үнэлгээ хийж, Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг захиалагчийн зүгээс үндэслэлгүй өөрчлөх эрх байхгүй. Мөн захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Эрдэнэбулган суманд 150 ортой 3 дугаар цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх   дугаартай тендер шалгаруулалттай холбоотой тус яамнаас 2014 он 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685 дугаартай албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхүй” гэсэн хариуг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга *******ын нэрээр хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д заасны дагуу хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг, олон хүүхдийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй зэрэг нийтийн эрх ашиг зөрчигдөж байгааг харгалзан хуулийн хүрээнд гэрээ байгуулах эрх олгож, ажил хийгдэж байгаа учир дахин тендер шалгаруулалт явуулах боломжгүй байсан.

Эрдэнэбулган сумын 150 ортой цэцэрлэгийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1.373.862.643 төгрөгөөр санхүүжигдсэн ба одоогийн байдлаар чанарын баталгааны 121.257.226 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тодруулбал: Сангийн яамнаас санхүүжилтийн хуваарийн дагуу 1.252.605.416 төгрөгийн санхүүжилтийг “ Аграмба” ХХК-д барилга эхэлснээс хойшх бодит гүйцэтгэлд олгожээ.

Өнөөдрийн байдлаар “ ” ХХК-ийн Эрдэнэбулган сумын 150 ортой цэцэрлэгийн барилгын бүх угсралт, гадна, дотор талын халаалт, цахилгаан, цэвэр бохир усны ажил бүрэн хийгдэж дууссан, дотор заслын ажил хийгдэж байгаа ба барилгын ажлын гүйцэтгэл 95%-тай байна.

Тайлбарлаж байгаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие “ ” ХХК болон “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Архангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Үнэлгээний хороо нь 2014 оны 07 сарын 07-ны өдөр хуралдаж, 39 дугаартай зөвлөмжийг захиалагчид ирүүлсэн. Аймгийн Засаг дарга 2014 оны 07 сарын 21-ний өдөр  А/434 гэрээ байгуулах эрх олгох тухай захирамж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, мөн үнэлгээний хорооны 2014 оны 07 сарын 07-ны өдрийн 39 дугаартай зөвлөмж болон хурлын тэмдэглэлийг үндэслэсэн. Аймгийн Засаг дарга буюу захиалагч гэрээний дагуу “ Аграмба” ХХК-д барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 08 сарын 14-ний өдөр байгуулсан байдаг. “ Аграмба” ХХК нь өнөөдрийн байдлаар 1373862643 төгрөгийн өртөг бүхий 1.373.862.643 төгрөгөөс гүйцэтгэлийн баталгааны үнэ 121.257.227 төгрөгөөс бусад гүйцэтгэлийг Сангийн яамнаас бүрэн авсан байгаа.

Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 240 дугаартай Эрдэнэбулган сумын 3 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг ашиглалтанд хүлээж авах тухай захирамж гарсан. Улсын комисс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажиллаж Эрдэнэбулган сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг хүлээн авч акт гаргасан байгаа. Дээрх баримтууд болон бусад нотлох баримтыг үндэслэн “ ” ХХК болон “ ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 Хариуцагч Архангай аймгийн худалдан авах ажиллагааны албаны дарга ******* 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд  гаргасан тайлбартаа:

Тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотойгоор “ ” ХХК, “Хатигин ” ХХК-иас гомдол гаргасны дагуу Сангийн яам хянан үзэж 2014 оны 5/4372 албан тоот бичгээр “Хатигин ” ХХК,“ " ХХК-ийн ирүүлсэн тендерүүд тендер шалгаруулалтын заалтыг хангахгүй татгалзах нь үндэслэлтэй байна, “ Аграмба” ХХК нь талбайн даамал болон ХАБЭАХ-ын ажилтан санал болгосон боловч тушаалыг нь хавсаргаж ирүүлээгүй байна, дахин үнэлгээг хий гэсний дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж, тус тендерт 4 компани тендерт оролцсон үүнээс “Хатигин ” ХХК, “ ” ХХК,“*******лэгт *******” ХХК-ийн ирүүлсэн тендерүүд шаардлагад нийцэхгүй тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж эрх бүхий байгууллагаас шийдвэр ирүүлсэн , “ Аграмба” ХХК-ийн ирүүлсэн тендерийн бичиг баримт шаардлагыг хангаж байгаа бөгөөд зөвхөн талбайн даамлын тушаал хавсаргаагүйгээс тендерээс татгалзах нь үндэслэлгүй гэж үзэн “ Аграмба” ХХК-ийг шалгаруулахаар үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэж, гэрээ байгуулах эрх олгох талаар захиалагчид уламжлахаар шийдвэрлэсэн өмнөх хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай зөвлөмжийг 2014 оны 08 дугаар сарын 04-нд Засаг даргад хүргүүлж, шийдвэрийн тухай 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүх оролцогч нарт албан бичгээр хүргүүлсэн. Дахин гомдол гарсан тухай Сангийн яамны 2014 оны 08-р сарын 19-ний өдрийн 5/4582 тоот албан бичгийг 08-р сарын 20-нд хүлээн авсан. Захиалагч хуульд заасан хугацаанд гомдол гараагүй тул “ Аграмба” ХХК-тай гэрээг 2014 оны 08-дугаар сарын 18-ны өдөр байгуулан холбогдох эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулан Засаг даргаар батлуулах шатандаа байсан. Сангийн яам тендерийн материалыг дахин хянан үзэн үнэлгээний хороо тодрууга авч дахин үнэлгээ хийгээгүй гэж бүх тендерээс татгалзаж дахин тендер шалгаруулалт явуулахыг 2014 оны 08-р сарын 25-ны өдрийн 5/4685 тоот албан бичгээр мэдэгдсэнийг хүлээн авахад барилгын ажлын гэрээ баталгаажигдан газар шорооны ажил эхэлсэн байсан. Сангийн яаманд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1182 албан тоотоор Сангийн яамны 2014 оны 08-р сарын 25-ны өдрийн 5/4685 тоотоор ирүүлсэн шийдвэрийг хүлээн авах боломжгүй тухай хариуг хүргүүлсэн.

Сангийн яамны 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4372 тоот албан бичигт тодруулга авах тухай дурдаагүй байсан.

Тухайн оны Төсвийн тухай хуульд тусгагдсан ажлыг түргэн шуурхай зохион байгуулж ондоо багтаан ажлыг гүйцэтгэхгүй бол хийгдээгүй ажил болон дутуу ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг дараа онд санхүүжүүлдэггүй, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжүүлэх хугацаа болон барилгын суурь, төмөр бетон арагт бүтээцийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэх нөхцөл хугацаа багасаж байгаа, Архангай аймагт Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ, нөхцөл дутмаг, олон хүүхдүүд гэрээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа зэрэг нийтийн эрх ашиг нөхцөл, барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдан гүйцэтгэгч компани хөрөнгө, хүч гарган ажиллаж байгаа тул “ “ ХХК, “ ” ХХК-иас гаргасан түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан.

Тус тендер шалгаруулалттай холбоотой шүүх хурал хэд хэдэн удаа болж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд авч хэлэлцээд, тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 503 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

2015 оны 3 дугаар сарын 3-ны байдлаар барилгын ажил дуусах шатандаа гүйцэтгэл 95%-тай явж байгаа, Сангийн яамнаас санхүүжилтыг 95% олгосон байна” гэжээ.

 Хариуцагч Архангай аймгийн худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие “ ” ХХК болон “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Архангай аймгийн Засаг дарга буюу захиалагч  нь үнэлгээний хороо байгуулсан. Үнэлгээний хороо нь 2014 оны 07 сарын 07-ны өдрийн 39 дугаартай зөвлөмжийг захиалагчид ирүүлсэн. Үүнийг үндэслэн аймгийн Засаг дарга 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  А/434 гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийг гаргасан. Гэрээ байгуулах эрх олгох захирамж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, мөн Үнэлгээний хорооны 2014 оны 07 сарын 07-ны өдрийн 39 дугаартай зөвлөмж болон хурлын тэмдэглэлийг үндэслэж гэрээ байгуулах эрх олгох захирамжийг гаргасан. Аймгийн Засаг дарга буюу захиалагч гэрээний дагуу “-Аграмба” ХХК-д барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан байдаг. “ Аграмба” ХХК нь өнөөдрийн байдлаар 1373862643 төгрөгийн өртөг бүхий 1.373.862.643 төгрөгөөс гүйцэтгэлийн баталгааны үнэ 121.257.227 төгрөгөөс бусад гүйцэтгэлийг Сангийн яамнаас бүрэн авсан байгаа. Аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 240 дугаартай Эрдэнэбулган сумын 3 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг ашиглалтанд хүлээж авах тухай захирамж гарсан. Улсын комисс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажиллаж Эрдэнэбулган сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг хүлээн авч акт гаргасан байгаа. Дээрх баримтууд болон бусад нотлох баримтыг үндэслэн “ ” ХХК болон “ ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

*******е даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  “ Аграмба” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа:

“*******д хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 150 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх дугаартай нээлттэй тендер шалгаруулалт”-ын урилгыг хүлээн авч, тус сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд Үнэлгээний хорооны 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар гүйцэтгэгчээр шалгарсан боловч тендерт оролцогч нарын гомдлоор дахин үнэлгээ хийгдэж, 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн дахин үнэлгээгээр гүйцэтгэгчээр шалгарч, Захиалагчтай 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ******* "Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 150 ортой 3 дугаар цэцэрлэгийн барилгын гүйцэтгэх гэрээ” байгуулж, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд заасан ажлыг эхэлсэн болно.

Тухайн үед Захиалагч талаас бидэнд “хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу, цэцэрлэгт чадаагүй олон хүүхэд байгаа тул цэцэрлэгийн барилгыг 2014 онд багтаан гүйцэтгэх ёстой” гэх шаардлагыг тавьж байсан тул бид ажлыг яаравчлан эхэлж, маш шахуу графикаар гүйцэтгэж, одоо барилгын ажлын 80 гаруй хувийг гүйцэтгээд байна.

Нэхэмжлэгч нарын гомдлоор Сангийн яам тендер шалгаруулалт хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт явуулах үүргийг аймгийн Засаг дарга, Худалдан авах ажиллагааны албанд албан бичгээр хүргүүлсэн байх боловч энэ нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ авах тухай хуульд заасан шийдвэр болохгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нар гэрээ байгуулах эрх олгосон асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн сангийн яамны хуулиар тогтоосон “зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх” шаардлагыг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ ” ХХК болон “ ” ХХК-иуд нь Архангай аймгийн Засаг дарга, аймгийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан “Дээд шатны байгууллагын дахин тендер шалгаруулалт явуулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дахин тендер шалгаруулалт явуулахыг хариуцагч нарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны албанаас 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 150  ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх  дугаартай нээлттэй тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зарласнаар уг тендерт нийт дөрвөн компани оролцсон бөгөөд “*******лэгт *******” ХХК 1488314470 /нэг тэрбум дөрвөн зуун наян найман сая гурван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун дал/, “ ” ХХК 1479790193 /нэг тэрбум дөрвөн зуун далан есөн сая долоон зуун ерэн мянга нэг зуун ерөн гурав/, “ ” ХХК 1373862643 /нэг тэрбум гурван зуун далан гурван сая найман зуун жаран хоёр мянга зургаан зуун дөчин гурав/, “ ” ХХК 1508832560 /нэг тэрбум таван зуун найман сая найман зуун гучин хоёр мянга таван зуун жар/ төгрөгийн үнийн саналтай тендерийн  материалуудаа ирүүлжээ.

Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн а/218 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо дээрх компаниудаас ирүүлсэн тендерийн материалуудыг үнэлж, Архангай аймгийн Худалдах авах ажиллагааны албаны Үнэлгээний хорооны 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар “ ” ХХК-ийн 1373862643,0 төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлснийг олонхийн саналаар хүлээн зөвшөөрч, аймгийн Засаг даргад 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай үнэлгээний хорооны зөвлөмжөөр гэрээ байгуулах санал хүргүүлсний дагуу  Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн а/434 дугаартай “гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар “ Аграмба” ХХК-д гэрээ байгуулах эрх олгожээ.

Гэтэл тус тендер шалгаруулалтад хамтран оролцсон “ ” ХХК, “ ” ХХК-иудаас гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4185 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5/4312 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар тендер хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг олгосон байна.

Гомдолтой холбогдуулан Сангийн яамнаас тендерт оролцсон компаниудын  тендерийн материалууд, холбогдох баримт бичгүүдийг татан авч судлаад, тус яамны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 5/4372 дугаар “Гомдол хянан үзсэн тухай” албан бичигт “...” ” ХХК нь тендер шалгаруулалтад “ ” ХХК-тай түншлэлээр оролцсон бөгөөд түншлэлийн гэрээнд ТОӨЗ-ны 6.1-ийн г, д заалтыг тусгаагүй нь уг зааварчилгааны 6.2-т заасны дагуу түншлэлийн шаардлага хангаагүй гэж үзэж татгалзах үндэслэлтэй байна. Мөн тусгай зөвшөөрлийн 2.1.3, 2.2.4 дэх заалт байхгүй нь ТШӨХ-ийн 4.4 в заалтыг хангахгүй байна..., ...” ” ХХК нь талбайн даамал болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын ажилтан санал болгосон хэдий ч тушаалыг хавсаргаж ирүүлээгүй байна. Иймд тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийж, хууль журамд нийцсэн шийд гаргана уу...” гэжээ.

Энэхүү албан бичгийн дагуу Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны алба 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар тендерт оролцсон компаниудын тендерийн материалуудад дахин үнэлгээ хийж, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх дугаартай нээлттэй тендерийг “ ” ХХК 1373862643 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн саналыг үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, гэрээ байгуулах эрх олгуулахаар захиалагчид уламжлахаар шийдвэрлэсэн өмнөх хурлын шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, тус үнэлгээний хорооны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 39/2 дугаар зөвлөмжөөр гэрээ байгуулахыг Архангай аймгийн Засаг даргад уламжилж, энэ талаар шалгарсан болон оролцогч компаниудад бичгээр мэдэгдсэн байна.

Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны Үнэлгээний хороо тендерийн материалуудыг дахин үнэлэхдээ “ ” ХХК нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 а-д заасан сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж шаардлагыг хангаагүй, “*******лэгт *******” ХХК нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4.в, 5.2.б, 5.3.а,в 5.4 дэх шаардлагуудыг хангаагүй гэж татгалзсан байх ба дээрх компаниуд үүнтэй маргаагүй байна.

Харин ” ” ХХК нь тендер шалгаруулалтад “ ” ХХК-тай түншлэлээр оролцсон бөгөөд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.1-д ...хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендерт оролцогч болж тендер шалгаруулалтад оролцох тохиолдолд ТШӨХ-д өөрөөр заагаагүй бол дараах шаардлагыг хангасан байхаар заасан.

г. Түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийхэд тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүн томилох,

д. Нийт гэрээний гүйцэтгэл, тэдгээрийн дотор төлбөрийг зөвхөн төлөөлөх эрх бүхий гишүүнтэй тооцохыг хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байх гэснийг тус тус хангаагүй,

4.4.в-д ...ТШӨХ-д шаардсан бол тухайн төрлийн ажил гүйцэтгэх  тусгай зөвшөөрөл... гэсэн байх ба Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай, тусгай зөвшөөрлийн 2.1.3-д цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил \7 хүртэл давхар\, 2.2.4-д холбоо дохиолол,  интернет, компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт гэсэн заалт байхгүй байгаа нь шаардлага хангахгүй байна гэж, ” ” ХХК нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 14.1 ж-д ...дотоод техникийн болон талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналт гүйцэтгэгчийн тушаал ирүүлэх... гэснийг хангаагүй байна гэж үзсэн байна.

 Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх   дугаартай нээлттэй тендерт оролцогчдод өгөх зааварчилгааг боловсруулахдаа нэмэлт болгож ирүүлэхээр 14.1 ж-д ...дотоодын техникийн болон талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт гүйцэтгэгчийн тушаал... гэж тусгажээ.

Хариуцагч Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд “...тендерийн материалуудыг дахин үнэлэхдээ инженер техникийн ажилтан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналт гүйцэтгэгчийн тушаалыг хавсаргаж ирүүлэхийг тендерийн иж бүрдэл болон жишиг баримт дээр нэмж оруулсан нэмэлт шаардлага байсан тул “ ” ХХК-ийн материал нь үндсэн шаардлагыг хангаж байгаа тул татгалзах үндэслэл биш юм гэж Үнэлгээний хорооны гишүүд үзсэн...” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар “...шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна...”, 28.7.4-т “...хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ...” гэж зааснаас үзэхэд уг тендерт шалгарсан “ ” ХХК нь бусад компаниудаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн байна.

Захиалагч Архангай аймгийн Засаг дарга  “ ” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 150 ортой 3 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээнд зааснаар ажлыг гүйцэтгэж эхэлсэн болох нь гэрээ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг тендерт оролцогч гэж ойлгоно” гэж заасан байх бөгөөд дээрх нэр бүхий компаниуд нь гэрээний үндсэн дээр хамтран ажиллахаар нэг тендер ирүүлснээрээ тендерт оролцогч болох ба тендерт оролцогчдод тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан байх учиртай. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана/, 14 дүгээр зүйлийн 14.1.2 /Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй/, 27 дугаар зүйлийн 27.1 /Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.1 /энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага/, 27.1.2 /техникийн тодорхойлолт/, 27.1.3 /тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/-т заасан шаардлага, ерөнхий нөхцөлийг хангаагүй бол захиалагч нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана/-т зааснаар тендерээс татгалзахаар заажээ.

Иймд Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дээрх үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1-д заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах”-аар заасантай нийцжээ.

 “ ” ХХК  дахин гомдол гаргасны улмаас Сангийн яамны 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5/4582 дугаар гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан тоот, мөн тус яамны 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685 дугаар “Гомдол хянан үзсэн тухай” албан бичгээр “...үнэлгээний хороо “ ” ХХК-иас ТШӨХ-ийн 14.1 ж-д заасан шаардлагын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу тодруулга авч, дахин үнэлгээ хийлгүйгээр гэрээ байгуулах эрх олгожээ. Энэ нь шаардлагад нийцээгүй тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон буюу хуулийн 29.1 дэх заалттай нийцэхгүй байна. Иймд энэ тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, зохих журмын дагуу дахин тендер шалгаруулалт явуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны Үнэлгээний хорооны дарга “...Тухайн оны Төсвийн тухай хуульд тусгагдсан ажлыг түргэн шуурхай зохион байгуулж ондоо багтаан ажлыг гүйцэтгэхгүй бол хийгдээгүй ажил болон дутуу ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг дараа онд санхүүжүүлдэггүй, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжүүлэх хугацаа болон барилгын суурь, төмөр бетон арагт бүтээцийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэх нөхцөл хугацаа багасаж байгаа, Архангай аймагт Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ, нөхцөл дутмаг, олон хүүхдүүд гэрээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа зэрэг нийтийн эрх ашиг нөхцөл, барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдан гүйцэтгэгч компани хөрөнгө, хүч гарган ажиллаж байгаа тул түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан, Сангийн яамны 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4372 тоот албан бичигт тодруулга авах тухай дурдаагүй байсан...” гэсэн тайлбар гаргаж, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1182 дугаар албан бичгээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хандсан бичигт: ”...Сангийн яамны 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 5/4372 дугаар албан бичгээр ирүүлсэн шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийж, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 39/2 дугаартай зөвлөмжөөр “ ” ХХК, “ ” ХХК-иудын түншлэл ТОӨЗ-ны 4.4 в, ТОӨЗ-ны 6.1 заалтууд, “ ” ХХК ТОӨЗ-ны 4.4 в заалт, “*******лэгт *******”ХХК, “******* *******” ХХК-ийн түншлэл ТОӨЗ-ны 4.4 в, ТОӨЗ-ны 5.2 б, ТОӨЗ-ны 5.3 а, ТОӨЗ-ны 5.3.в, ТОӨЗ-ны 5.4 заалтуудыг тус тус хангаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн шаардлага хангахгүй гэж үзэж, цаашдын үнэлгээнээс хасч, ” ” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн хяналт гүйцэтгэгчийн санал ирүүлсэн боловч тушаалыг хавсаргаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй тул шаардлагад нийцсэн гэж үзээд тус компанийг гүйцэтгэгчээр сонгох зөвлөмж ирүүлсний дагуу гэрээ байгуулах эрх олгосон захирамж гаргасан 2014 оны хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжүүлэх хугацаа болон барилгын суурь, төмөр бетон арагт бүтээцийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэх нөхцөл багасаж байгаатай холбоотой бид барилгын ажлыг эхлүүлсэн. Хуулийн 47.2.2-т зааснаар үнэлгээ хийж,  Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг захиалагчийн зүгээс үндэслэлгүй өөрчлөх эрх байхгүй. Мөн захиалагч хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна... ” гэсэн хариуг өгч, тендер шалгаруулалтыг дахин явуулах тухай дээрх албан бичгийг хэрэгжүүлэх боломжгүй байгааг буруутгах үндэсгүй байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно”, 26.10-д “Захиалагч энэ хуулийн 26.9-д зааснаар нэмж ирүүлсэн тайлбар тодруулгыг бүртгэж хадгална” гэж зааснаас харахад тайлбар тодруулга заавал авахыг шаардаагүй байна.

Мөн хуулийн  47 дугаар зүйлийн 47.2.2-т “...тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно...” гэж заажээ.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны албаны Үнэлгээний хороо нь тендерт оролцсон компаниудын ирүүлсэн материалыг дахин үнэлж, “ ”ХХК-ийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн, тендерийн баримт бичиг, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан шаардлагыг хангасан гэж үзэн, тус тендерт шалгаруулсан нь тендерийн материалууд, Үнэлгээний хорооны мэдэгдэл, зөвлөмжүүд, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байх ба тус Үнэлгээний хороо нь тендерт дахин үнэлгээ хийхдээ хууль зөрчөөгүй байна.

Үүнээс гадна Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 150 ортой хүүхдийн 3-р цэцэрлэгийн барилгын ажлыг “ ” ХХК тус цэцэрлэгийн барилгын ажил 100 хувь гүйцэтгэж, Сангийн яамнаас бүрэн санхүүжүүлэгдсэн болох нь Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн а/240 дугаар “3-р цэцэрлэгийн барилгын ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, Архангай аймгийн 3 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг хүлээлцэх улсын комиссын хурлын тэмдэглэл, барилгын фото зургууд зэргээс харагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ ” ХХК, “ ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Дээд шатны байгууллагын дахин тендер шалгаруулалт явуулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дахин тендер шалгаруулалт явуулахыг Архангай аймгийн Засаг дарга, аймгийн Худалдан авах ажиллагааны албанд даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.СУВДМАА