Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгч Д.Д-д түүний өмгөөлөгч Б.Онолтуяа,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б, Д.Днарт холбогдох эрүүгийн 1710003590070 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацаа сунгасан хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10-174 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З.Б /РД:УИ94052718/

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, мэдээлэл системийн аюулгүй байдлын мэргэжилтэй “Anjl next” ХХК-д шийдлийн инженер ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 8-240 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д.Д/РД:УЧ92091014/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч З.Б, Д.Днар нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өглөөний 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Минт” баарны зүүн талд хоорондоо маргалдаж, З.Днь Д.Д-ын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан,

 

Д.Днь  З.Д-ыннүүр, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2017 оны 08 дугаар сарын 12-ны 05 цагт Минт баарны баруун талд доошоо хараад явж байгаад хүнтэй мөргөлдөөд эргэж харахад Дамбажамц байсан. Тэгээд би замаа хараач гэхэд надтай яагаад ингээд байдаг юм бэ одоо хоёулаа энд яръя гэсэн. Тэгээд бид хоёр барьцалдаад би шат, хана руу шахуулсан. Тэгээд хоёулаа барьцалдаж байгаад газар унаад анх би тавь гэхэд миний нүүр рүү 2-3 удаа өшиглөхөөр нь би хариу үйлдэл хийсэн. Хөндлөнгөөс танихгүй 2 эмэгтэй гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэр хооронд Дамбажамц таксинд суух гэхээр нь хоёулаа дахин муудалцмааргүй байна ярилцъя, дандаа ийм байгаад байна, их сургуульд намайг бас зодож байсан гэж санал тавьсан. Таксинд суучихаад буухгүй байсан. Би таксины жолоочийн биенд хүрээгүй та битгий яваарай бид нар биенээ танина та буулгачих гэж хэлсэн. Тэгэхэд өөрөө буугаад ирсэн. Би таксинаас Дамбажамцыг чирч буулгаагүй, тэнд байсан гэрчүүд мэдэж байгаа. Бууж ирээд халаасаа уудлаж байснаа утас алга боллоо гэсэн. Би ч  гэсэн утсаа унагасан, “би утсаа авсан чиний утсыг мэдэхгүй надад байхгүй” гээд утас руу нь залгахад такси явсны дараа дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд Дамбажамц найзыгаа дуудсан. Найз нь ирээд яагаад зодолдсон юм бэ гэж асуухад нь маргасан шалтгаанаа хэлсэн. Найз нь явуулахгүй шууд цагдаа руу яв гэхээр нь аль аль нь согтуруулах ундаа хэрэглэсэн болохоор дэмий байх, Гомдолтой бол эрүүлдээ шийдсэн нь дээр одоо цагдаа дээр очихгүй гээд гэртээ харьсан. Би утасыг нь аваагүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найз Өлзийбат бас Япон улсаас ирсэн Ёоши гээд жуулчинтай 24 цагт Минт бааранд орсон. Ёоши 07-цагаас олон улсын галт тэргээнд суух байсан болохоор Минт баарыг танилцуулангаа орж бүжиглье гэж орсон. Тухайн үед бид нар гурван шил Алтанговь нэртэй пивоны 0.33 литрийн хэмжээтэйг авч уусан. 04 цаг 30 минутад Өлзийхутаг, Япон жуулчин Ёоши хоёр явлаа гэхээр нь яв яв гээд явуулсан. Минт баар их хүнтэй байсан. Би 00 ороод хувцасны өлгүүрээс хувцсаа аваад 05 цагт гарсан. Өлзийхутаг руу яриад би харилаа гээд тасалтал, мэдээлэл холбооны техникийн их сургуульд 2012 онд хамт сурч байсан Батжаргал буюу Фэйсбүүк нэр нь Тулга Зоригт гэж залуу намайг чиглээд явган хүний замаар алхаж байхаар нь би замаа даялаад өөрчлөхөд намайг санаатай ирж мөрлөсөн. Тэгээд намайг замаа хараач гээд нилээн чанга хэлсэн. Тэгэхэд нь би хоёулаа зүгээр асуудалгүй явъя гэхэд “өө Даамка” гээд таньсан юм шиг дүр эсгэсэн. Чи дандаа яагаад ингэдэг юм ямар том болсон юм гээд багалзуурдаад зодож эхэлсэн. Намайг Макидо гээд  үнэт эдлэлийн чулуун шалан дээр унагасан. Унагахдаа 2 удаа чулуун шалан дээр дагзаар савсан. Тэгж байхад цаанаас 2 эмэгтэй ирээд боль гээд болиулсан. Тэгэхэд би өөрөө босч ирэхэд миний цүнх, гар утас, түрийвч шатан дээр унасан байхад нь бүгдийг нь аваад такси барих гэж байхад бид хоёрыг салгасан 2 эмэгтэй Батжаргалыг барьж байхад Батжаргал нь хувцасаа тайлсан орилоод байсан. Нэг таксиг хүчээр шахуу зогсоож байгаад суусан. Тоёота Раум гэдэг маркийн машин байсан. Хаалга хаах гэхэд Батжаргал нь хаалгахгүй, түгжүүлэхгүй, жолоочийн гар болон машины руль барьчихаад явуулахгүй, буугаад ир хувцас урсан гээд байсан. Би зүгээр явмаар байна асуудалгүй явъя, салъя гэхэд “одоо бууж ир учраа олно” гээд байсан. Хаалганы ручгийг хөлөөрөө жийхэд болохгүй байсан. Машинаас хүчээр намайг буулгасан. Машин явахад миний гар утас байхгүй байсан. Тэнд байсан эмэгтэйг өөрийн утас руу залгуулахад дуудаж байгаад салгасан. Цагдаа дуудъя гэхэд Батжаргал бид хоёрыг салгасан 2 эмэгтэй араас залгаад “цагдаагийн байгууллагад дуудагдмааргүй байна” гэсэн. Тэгээд би найз Өлзийхутаг руу яриад зодуулчихлаа гэхэд богино хугацаанд ирсэн. Манай найзыг ирэхэд 2 эмэгтэй, Батжаргал нар байсан. Энэ гурав тамхи татаад юм яриад байсан. Өлзийхутаг ирээд “яаж байгаа юм бэ ийм аймар болсон байна” гэхэд “ярих юм байхгүй асуудал байвал цагдаа шүүхээр яв, би одоо согтуу байна” гээд зам гараад явсан. Өлзийхутагийн утаснаас цагдаа руу залгахад Минт бааранд цагдаа байгаа тэнд очиж асуудлаа шийд гэсэн. Тэгээд манай найз асуудлаа шийдээд яриарай гээд явсан. Минт баар руу очиход цагдаа байгаагүй. Тэгэхэд хажууханд нь эргүүлийн цагдаа дээр очоод учраа хэлээд яах вэ гэхэд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс рүү явъя гээд машиндаа суулгасан. 08 дугаар сарын 12-ны өдөр цагдаа дээр очиж өргөдөл гаргаж мэдүүлэг өгсөн” гэв

 

Хохирогч З.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Гоо сайхны эмчилгээнд дээр 1.4 орчим сая төгрөг, миний Айфоне 6 маркийн утас унагасан. Дэлгэц нь хагарсан байгаа тул нэхэмжилж байна. Фиджак, прьюкэн өмд, сорочкон цамц нарыг нэхэмжилж байгаа. Нийт 2.5 орчим сая төгрөг нэхэмжилж байгаа. гэв.

 

Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Миний хувьд нүүр амнаасаа болоод ажилдаа 7-8 хоног ажилдаа яваагүй, утсаа алдсан, томографийн зураг авхуулсан нийт 2.161.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

Гэрч Э.Өлзийхутаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…өглөө 05.30 цагийн үед Дамбажаму өөр утасны дугаараас над руу залгаад намайг хүн зодчихлоо, би хүний утаснаас ярьж байна, хурдан ирмээр байна гэхээр нь би Минт рүү очсон. ... намайг очиход Дамбажамцын нүүр нь хавдчихсан, хамар, уруулаас нт цус гарчихсан, хувцас нь цус болчихсон, хажуу нь зодсон гэх залуу нь зогсож байсан. ...Надад Дамбажамц хэлэхдээ гэртээ харих гээд явж байгаад өмнөөс ирсэн хүн зам тавьж өгтөл албаар ирж мөргөөд, маргаан үүсгээд зодсон. Зугтах гээд машинд суутал машинаас нь чирч буулгаад дахиад зодсон гэж хэлсэн. Тухайн үед Дамбажамцын доод талын уруул сэтэрч, зүүн шанаа нь хавдаад хамраас нь цус гарчихсан байсан ба нөгөө залууд гэмтэл харагдаагүй, цамцных нь энгэр задгай байсан...” гэжээ. /хх-ийн 16-17-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн  ¹10326 тоот дүгнэлтэд: “…Д.Д-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 24-р тал/

 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн  ¹10693 тоот дүгнэлтэд: “…Батжаргалын биед доод уруулын дотор салстын язрал, баруун доод зовхинд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 28-р тал/

 

Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...10693 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн буюу цохилтын улмаас үүснэ. Уналтаас үүсэх боломжгүй, дээрх гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэжээ /хх-ийн 28-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59-72/, ял шалгах хуудас /хх-57-69/, З.Д-ынэмчилгээний баримт /78-79/, Д.Д-ын эмчилгээний баримт /хх-81-83/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д  , түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нар нь гэм буруугийн байдал дээр “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул шийдвэр гарахад үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэдэг үндэслэлээр Дамбажамцын хувьд Батжаргалыг зодсон гэм буруу тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгаж өгнө үү.” гэсэн нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹10326, 10693 тоот дүгнэлтүүд зэргээр гэм буруугүй нь тогтоогдохгүй байх тул цагаатгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч З.Б, Д.Днар нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өглөөний 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Минт” баарны зүүн талд хоорондоо маргалдаж, З.Б нь Д.Д-ын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан,

Д.Днь  З.Д-ын нүүр, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь тэдний хувийн таарамжгүй харьцаа болон өмнө нь нэг сургуулийн дээд, доод курсын оюутанууд, тухайн үед хоорондын харьцаа таарамжгүй байсан гэж шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид, хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹10326, 10693 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Б, Д.Днарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс тэдэнд тогох ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учрсан хохиролд шүүгдэгч Д.Д-аас1.326.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Б-д,

Шүүгдэгч З.Б-аас 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-дтус тус олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.Б, Д.Днарт торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.