Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00133

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00133

 

 

К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02966 дугаар шийдвэртэй

К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Б ХХК-д холбогдох

зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6 698 673 995 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бахытхан, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунбат, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай К ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар К ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Б ХХК нь Ктай 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот Зээлийн гэрээ байгуулан жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 10 000 000 000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг авсан. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 126-2 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 126-3 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 126-4 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 126/1 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-г байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот Барьцааны гэрээ, 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 126-1 дугаар Нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 126-2 дугаар Барьцааны гэрээ байгуулан дээрх гэрээнүүдэд заасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулж, улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн: Үүнд:

1.Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт орших 7346 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, Улсын бүртгэлийн Ү-2201028819 дугаартай,

2.Улаанбаатар хот, СХДүүрэг, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын , улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар,

3.Улаанбаатар хот, СХД, 20-р хороо, Сонсголонгийн гудамж 62/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201004314 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 5188 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4.Угаах цех: угаах машин, Итали улс, Nuova cosmatex Murdaca1999 он, ком, 1 ширхэг,

5.Орос улсад үйлдэрлэсэн жин хэмжүүр 500тонн, 1999 он,2 ширхэг, эзэмшигч Б ХХК,

6.Хялгас ялгах цех : Хялгас ялгах машин, Итали улс, Nuova cosmatex S.R.L, 1999 он,ком, 12 ширхэг, Б ХХК,

7. Лент ороох машин, Итали улс, Yarn master 0756/D8, 1999 он,1 ширхэг, Б ХХК,

8.Будах цех: Будах машин 100 кг, Тайвань улс, Skytex JY-HY-100 kg, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК

9.Будах цех: Будах машин 50 кг, Тайвань улс, Skytex JY-HY-50 kg, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК

10.Будах цех: Хатаах машин, Cissell dryer TT-50 SSR, 1999 он,1 ширхэг, Б ХХК

11. Будах цех: Сэгсэрэх машин, Япон улс, Hirano Jinzoki, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

12. Будах цех: Холих машин, Итали улс, Nuova cosmatex S.R.L, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

13. Будах цех:Цахилгаан таль, Япон улс, ITON, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

14. Будах цех:Жин хэмжүүр 200 тонн, Герман улс, Rapido NR103860, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

15. Будах цех: Лаборатори 200 тонн, Япон улс, Hiisaka, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

16.Будах цех: Ландрометр, Япон улс, Daiei L-8, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

17.Будах цех: Федометр, Япон улс, Suga tet sugo FA-3, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

18.Будах цех: Ус нэрэх аппарат, Япон улс, Single osane wae-5, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

19.Будах цех: Үрэлтийн аппарат, Япон улс, Gakushin 6F , 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

20.Будах цех: Чийг үздэг аппарат, Япон улс, МО-1, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

21.Будах цех: Микроскоп, Япон улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

22.Будах цех: Өнгө жишигч аппарат, Япон улс, Suga tet FXD150B, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

23.Будах цех: Уур үүсгэгч, Япон улс, Marubeni, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

24.Будах цех: Хатаах аппарат, Япон улс, Daiei S40M, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

25.Будах цех: Жин хэмжүүр, нийт 3 ширхэг, Япон улс, 1000, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

26.Будах цех: РН метр, Япон улс, Horiba M-7,1999 он, 1 ширхэг, Б ХХК,

27.Будах цех: Сүлжих машин 10 гейч, Тайвань улс, Flying tuger G-12, 2006 он,1 ширхэг, Б ХХК,

28.Будах цех: Аналитик жин, Япон улс, Murakami,1999 он, 1 ширхэг, Б ХХК,

29.Будах цех: Микрон тодорхойлогч багаж, Япон улс, Olimpius, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

30.Будах цех: Тос тодорхойлогч багаж, Япон улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

31.Самнах цех: Самнах машин, Итали улс, FOR BELLA, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

32.Самнах цех: Кард лент ороох машин, OME, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК,

33.Самнах цех: Цувимал задлах машин, Хятад улс, Wan Feng electric, 2006 он, 1 ширхэг, Б ХХК,

34.Самнах цех: Жин хэмжүүр , 1999 он, 3 ширхэг, Б ХХК,

35.Самнах цех: Босоо ээрэх машин, Итали улс, S.Bigagli, Selelpin, DS/F1, 1999 он, 2 ширхэг, Б ХХК

36.Самнах цех: Хэвтээ ээрэх машин, Итали улс, S.Bigagli, Selelpin, DS/F1, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

37.Самнах цех: 48толгой дан ороох, Япон улс, Murata No.7-11, 1999 он,1 ширхэг, Б ХХК,

38.Самнах цех: 60 толгой давхар ороох, Япон улс, Murata No.23, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

39. Самнах цех: 140 толгой эрчлэх, Япон улс, Murata No.373-11, 1999 он, ком, 2 ширхэг, Б ХХК,

40.Самнах цех: Уураар жигнэх, Итали улс, Nuova cosmatex A-1276, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

41.Самнах цех: Жин хэмжүүр , Япон улс, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

42.Самнах цех: Утас ороох аппарат, Япон улс, Asona, 1999 он, 5 ширхэг, Б ХХК,

43.Самнах цех: Сүлжих машин, G-10, 2009 он, 1 ширхэг, Б ХХК,

44.Самнах цех: Хатаах шүүгээ, Япон улс, Asona, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

45.Самнах цех: Уур үүсгэгч машин, Солонгос улс, Booster 1000, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

46. Самнах цех: Түлшний чигрүүл, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

47. Самнах цех: Мотор шить диск, Орос улс, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

48. Самнах цех: Салхивчны систем, Орос улс, Сорох үлээх, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

49.Самнах цех: Усны насосны мотор, Орос улс, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

50. Самнах цех: Хийн компрессор, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

51. Самнах цех: Түлшний сав 2 тонн, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

52. Самнах цех: Ус зөөлрүүлэгч 10 тонн, Солонгос , 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

53.Самнах цех: Задлах машин, Итали улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

54. Самнах цех: Сэмлэх машин, Итали улс, 1999 он,1 ширхэг, Б ХХК

55. Самнах цех: Сүлжмэлийн машин, Япон улс, 1999 он, 33 ширхэг, Б ХХК,

56. Нэхэх цех: Нэхмэлийн машин, Герман улс, Nuova Pignote TP-522, 1999 он, 4 ширхэг, Б ХХК

57.Хөндлөн утас ороох машин, Итали улс, СОМАТ, 1999 он, 2 ширхэг, Б ХХК

58.Шулуун утас ороох машин, 1999 он, 1 ширхэг Б ХХК. Зээлдэгч банктай зээлийн гэрээ байгуулснаас хойш дараах төлбөрийг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрт 4 954 122 938 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 379 679 174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15 650 674 төгрөг, нийт 6 349 452 787 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөхгүй байгаа болно. Зээлдэгч Б ХХК-ийн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5 045 877 061 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 553 675 229 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 99 121 704 төгрөг, нийт 6 698 673 995 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлээ буцаан төлөхгүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус албан тоотоор болон удаа дараа уулзаж, утсаар холбогдож зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлээ төлөөгүй болно. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн төлбөр 5 045 877 061 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 553 675 229 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99 121 704 төгрөг, нийт 6 698 673 995 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот барьцааны гэрээ, 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 126-1 дугаар нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 126-2 дугаар барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүд болон эрхүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, хэрэв барьцаа хөрөнгүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад мөнгө, хөрөнгөөр хангуулахаар тус тус нэхэмжилж байна зээлийн барьцаанд авагдсан дараах эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Ктай 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 10 000 000 000 төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг авсан. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 126-2 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 126-4 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 126-1 дугаар нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 126-2 дугаар барьцааны гэрээ байгуулан дээрх гэрээнүүдэд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулж, улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн. Барьцаанд 3 үл хөдлөх хөрөнгө 55 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгө байгаа. Зээлдэгч банктай зээлийн гэрээ байгуулсанаас хойш дараах төлбөрийг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрт 4 954 122 938 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 379 679 174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15 650 674 төгрөг нийт 6 349 452 787 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөхгүй байгаа болно. Зээлдэгч Б ХХК-ийн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 5 045 877 061 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 553 657 229 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 99 121 704 төгрөг нийт 6 698 673 995 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ буцаан төлөхгүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус албан тоотоор болон удаа дараа уулзаж, утсаар холбогдож, зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч зээлээ төлөөгүй. 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үүрэгт нийт 6 698 673 995 төгрөг гаргуулж, К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү, нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээ байгуулж барьцаалсан 58 нэр төрлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгө мөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бахытхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх хүлээн авагчийн зүгээс дэлгэрэнгүй тооцооллыг гаргаж өгсөн байгаа. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал гараад 360 хоног нь 365 хоног боллоо гэж яриад байна. Тооцоолол дээр маш тодорхой гаргасан байгаа. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 360 хоногоор бодогдсон бөгөөд хоногийн хүү үлдэгдэлээсээ арай ахуй бодогдоно гэсэн үг. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 365 хоногоор бодогдсон. Банк хууль журмынхаа дагуу програмаар бодогдсон бөгөөд буруу бодоогүй энэ асуудал дээр ямар ч эргэлзээ байхгүй. Өөрөөр хэлбэл 2013 онд 360 хоногоор бодоод, 2014 оноос хойш 365 хоногоор бодсон. Тодруулбал зээл авсан өдөр буюу 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн хүү нийт 905 242 000 төгрөг болж байна. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 645 343 000 төгрөг нийт 1 553 675 229 төгрөгийн хүү болж байгаа юм анхны гэрээн дээр 360 гээд тусгасан. Нэмэлт гэрээнд 365 хоногийн талаар огт тусгаагүй боловч банкнаас журам гарангуут програм дээр 360 байсныг нь 365 болгож өөрчилж тохируулсан. Тэгэхээр бодолтон дээр ямар ч алдаа байхгүй гэжээ.

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.Цогтсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Кны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тайлбар гаргах нь Б ХХК нь 1997 оноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй 23 жил явуулж ирсэн ба гадаад дотоодын зах зээлд танигдсан 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний томоохон үйлдвэрлэгч билээ. Энэ хугацаанд бид 5000 гаруй боловсон хүчнийг ноос ноолуурын салбарт дадлагажуулан зааж сургаж ажилласан байна. Дэлхийн зах зээл дээр Монгол ямааны ноолуурыг сурталчилан таниулж, Б компанийн ажилчдын сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнүүдийг Япон, ХБНГУ, Солонгос, Англи, ОХУ, АНУ зэрэг орнуудад брэнд гарган хөгжүүлэн ажиллаж байна. Гадаад, дотоод зах зээлд хамрагдсан. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ямааны ноолуурын үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа нь манай компаний төлөвлөсөн дотоод, гадаад зах зээлийн борлуулалтын орлого буурахад нөлөөлсөн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн хэмжээгээр ашиглаж үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ тоог их хэмжээгээр нэмсэн ч, гадаадын томоохон гол захиалагч компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн эргэн төлөлтөнд хүндрэл гарсан. Гэвч бид энэ салбарт олон жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн туршлага, гадаад болон дотоодын зах зээлд танигдсан нэр хүнд, үйлдвэрлэлийн бааз сууриа хадгалан ажиллаж байна. Зээлийн эргэн төлөлтийг биелүүлэхийн тулд бид өөрсдийн эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгөө зарах, дахин санхүүжилт босгох, засгийн газраас явуулж буй ноолуур хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжоо ашиглан ажиллаж байгаа. Дэлхий нийтийг хамарсан Шинэ ковид 19 вируст өвчний улмаас онц байдал зарласантай холбогдуулж бидний төлөвлөсөн ажлууд хүлээгдэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Б ХХК, К ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот Зээлийн гэрээ байгуулан жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 10 000 000 000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс 6 349 452 787 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлийн зээлийн гэрээг өөрчилснөөр хойш төлбөрийг төлөөгүй байгаа. Учир нь эдийн засгийн хүндрэлийн улмаас зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээлийн төлбөр 5 045 877 061 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн хүүгийн төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 978 хоногийн хугацаанд хүү тооцож, 946 412 996 төгрөг нэхэмжилсэнг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 6 698 673 995,32 / зургаан тэрбум зургаан зуун ерэн найман мянга зургаан зуун далан гурван мянга есөн зуун ерэн таван төгрөг гучин хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан дараах эд хөрөнгүүд болох :

2.1.Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын, улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар,/ хх26/

2.2. Улаанбаатар хот, СХД, 20-р хороо, Сонсголонгийн гудамж 62/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201004314 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 5188 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, /хх 36/

2.3.Угаах цех: угаах машин, Итали улс, Nuova cosmatex Murdaca1999 он, ком, 1 ширхэг,

2.4.Орос улсад үйлдэрлэсэн жин хэмжүүр 500тонн, 1999 он,2 ширхэг, эзэмшигч Б ХХК,

2.5.Хялгас ялгах цех : Хялгас ялгах машин, Итали улс, Nuova cosmatex S.R.L, 1999 он,ком, 12 ширхэг, Б ХХК,

2.6. Лент ороох машин, Итали улс, Yarn master 0756/D8, 1999 он,1 ширхэг, Б ХХК,

2.7.Будах цех: Будах машин 100 кг, Тайвань улс, Skytex JY-HY-100 kg, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК

2.8.Будах цех: Будах машин 50 кг, Тайвань улс, Skytex JY-HY-50 kg, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК

2.9.Будах цех: Хатаах машин, Cissell dryer TT-50 SSR, 1999 он,1 ширхэг, Б ХХК

2.10. Будах цех: Сэгсэрэх машин, Япон улс, Hirano Jinzoki, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

2.11. Будах цех: Холих машин, Итали улс, Nuova cosmatex S.R.L, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

2.12. Будах цех:Цахилгаан таль, Япон улс, ITON, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

2.13. Будах цех:Жин хэмжүүр 200 тонн, Герман улс, Rapido NR103860, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.14. Будах цех: Лаборатори 200 тонн, Япон улс, Hiisaka, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.15.Будах цех: Ландрометр, Япон улс, Daiei L-8, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.16.Будах цех: Федометр, Япон улс, Suga tet sugo FA-3, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.17.Будах цех: Ус нэрэх аппарат, Япон улс, Single osane wae-5, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.18.Будах цех: Үрэлтийн аппарат, Япон улс, Gakushin 6F , 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.19.Будах цех: Чийг үздэг аппарат, Япон улс, МО-1, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.20.Будах цех: Микроскоп, Япон улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.21.Будах цех: Өнгө жишигч аппарат, Япон улс, Suga tet FXD150B, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.22.Будах цех: Уур үүсгэгч, Япон улс, Marubeni, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.23.Будах цех: Хатаах аппарат, Япон улс, Daiei S40M, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.24.Будах цех: Жин хэмжүүр, нийт 3 ширхэг, Япон улс, 1000, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.25.Будах цех: РН метр, Япон улс, Horiba M-7,1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.26.Будах цех: Сүлжих машин 10 гейч, Тайвань улс, Flying tuger G-12, 2006 он,1 ширхэг, Б ХХК,

2.27.Будах цех: Аналитик жин, Япон улс, Murakami,1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.28.Будах цех: Микрон тодорхойлогч багаж, Япон улс, Olimpius, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.29.Будах цех: Тос тодорхойлогч багаж, Япон улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.30.Самнах цех: Самнах машин, Итали улс, FOR BELLA, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

2.31.Самнах цех: Кард лент ороох машин, OME, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК,

2.32.Самнах цех: Цувимал задлах машин, Хятад улс, Wan Feng electric, 2006 он, 1 ширхэг, Б ХХК,

2.33.Самнах цех: Жин хэмжүүр , 1999 он, 3 ширхэг, Б ХХК,

2.34.Самнах цех: Босоо ээрэх машин, Итали улс, S.Bigagli, Selelpin, DS/F1, 1999 он, 2 ширхэг, Б ХХК

2.35.Самнах цех: Хэвтээ ээрэх машин, Итали улс, S.Bigagli, Selelpin, DS/F1, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

2.36.Самнах цех: 48 толгой дан ороох, Япон улс, Murata No.7-11, 1999 он,1 ширхэг, Б ХХК,

2.37.Самнах цех: 60 толгой давхар ороох, Япон улс, Murata No.23, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.38. Самнах цех: 140 толгой эрчлэх, Япон улс, Murata No.373-11, 1999 он, ком, 2 ширхэг, Б ХХК,

2.39.Самнах цех: Уураар жигнэх, Итали улс, Nuova cosmatex A-1276, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.40.Самнах цех: Жин хэмжүүр , Япон улс, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

2.41.Самнах цех: Утас ороох аппарат, Япон улс, Asona, 1999 он, 5 ширхэг, Б ХХК,

2.42.Самнах цех: Сүлжих машин, G-10, 2009 он, 1 ширхэг, Б ХХК,

2.43.Самнах цех: Хатаах шүүгээ, Япон улс, Asona, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.44.Самнах цех: Уур үүсгэгч машин, Солонгос улс, Booster 1000, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

2.45. Самнах цех: Түлшний чигрүүл, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.46. Самнах цех: Мотор шить диск, Орос улс, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

2.47. Самнах цех: Салхивчны систем, Орос улс, Сорох үлээх, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

2.48. Самнах цех: Усны насосны мотор, Орос улс, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

2.49. Самнах цех: Хийн компрессор, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.50. Самнах цех: Түлшний сав 2 тонн, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.51. Самнах цех: Ус зөөлрүүлэгч 10 тонн, Солонгос , 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.52.Самнах цех: Задлах машин, Итали улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.53. Самнах цех: Сэмлэх машин, Итали улс, 1999 он,1 ширхэг, Б ХХК

2.54.Самнах цех: Сүлжмэлийн машин, Япон улс, 1999 он, 33 ширхэг, Б ХХК,

2.55. Нэхэх цех: Нэхмэлийн машин, Герман улс, Nuova Pignote TP-522, 1999 он, 4 ширхэг, Б ХХК

2.56.Хөндлөн утас ороох машин, Итали улс, СОМАТ, 1999 он, 2 ширхэг, Б ХХК

2.57.Шулуун утас ороох машин, 1999 он, 1 ширхэг зэрэг 2 үл хөдлөх эд хөрөнгө, 55 хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч Б ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт байрлах 7346 м.кв талбайтай, Ү-2201028819 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 33 651 319 төгрөгийг / гучин гурван сая зургаан зуун тавин нэгэн мянга гурван зуун арван есөн/ гаргуулж, улсын төсөвт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 184/ШЗ2020/08489 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч Б ХХК нь хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 644 240 төгрөг төлсөн бөгөөд эдийн засгийн хүндрэлийн улмаас зээлээ хуваарийн дагуу төлж чадаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 60 хоног тооцвол 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээнд заасан ноцтой зөрчил үүсч, гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3-т Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг цуцалж, өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирлыг шаардана, 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, хүү хугацаанд нь гүйцэтгээгүй. Энэ нь 60 хоног үргэлжилсэн бол гэж заасан. Гэрээнд заасан агуулгаас үзэхэд зээлийн гэрээний 8.3 дахь заалт бол гэрээг цуцлах үүрэг бүхий заалт юм. Мөн Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.6- д заасны дагуу хэрэв зээлдэгч нь банкны удаа дараагийн шаардлагаар тухайн сарын зээл хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, зээл хүүг бүрэн төлж барагдуулах мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан байдаг. Уг заалтаар зээлийн гэрээний 8.3 дахь заалтууд нь Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-аар үүрэгжсэн болох нотлогдоно. Зээлийн гэрээний 2.6, 8.3.3-т заасан нөхцөл байдал бүрдсэн байхад нэхэмжлэгч К нь зээлийн гэрээг цуцалж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээнд 8.3.3, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.6-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасан үр дагавар үүсэх болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч тал нь үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний 2.6, 8.3.3-т заасан нөхцөл байдал бүрдсэн байхад К нь зээлийн гэрээг цуцлаагүй, 2017 оны 6 дугаар сарын 30-наас хойш Зээлийн гэрээний 8.3.3, Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.6-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй байсаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэн тооцогдоход хүргэсэн гэж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзсан. Хэрэв нэхэмжлэгч тал нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардан авах эрхтэй гэж үзэж байгаа бол энэ тухайгаа нэхэмжлэгч тал өөрөө нотлох ёстой. К нь 2017 оны 6 дугаар сарын 30-наас хойш хугацаанд зээл төлүүлэх ямар ажиллагааг хийж, хэрэгжүүлж байсан талаар, зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчил гарсан байхад зээлийн гэрээний 2.6, 8.3.3-т заасны дагуу, зээлийн гэрээг яагаад цуцлаагүй болохоо, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.6-т заасан арга хэмжээг яагаад авч хэрэгжүүлээгүй, гэрээ 2020 оны 3 дугаар сарын 05-ныг хүртэл хугацаанд үргэлжилж байсан болохыг нэхэмжлэгч тал нотлох ёстой. Мөн хариуцагч Б ХХК-ийн зүгээс 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ Кинд хадгалагдаж байгаа 2012 оны 3 дугаар сарын 05-ны 126 тоот зээлийн гэрээний зээлийн хувийн хэрэг-ийн материалыг нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Уг нотлох баримтууд нь Зээлийн гэрээний хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд болон түүнээс хойш хугацаанд нэхэмжлэгч тал нь зээл төлүүлэх талаар ямар арга хэмжээг авах ёстой байсан талаар, ямар арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болохыг тодорхойлох зэргээр хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ нотлоход ач холбогдолтой байсан. Гэвч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 03-н өдрийн 126-2 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулах тухайн мөчид 5 045 877 061 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд зээл төлөх хуваарийг шинэчлэн баталсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 5,5 тэрбум төгрөгийг үнэ бүхий Ү- 2201004314 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 126-2 тоот Барьцааны гэрээ байгуулсан. 5 045 877 061 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүүгийн төлбөрийг төлж барагдуулах зорилгоор 5,5 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг шинэчилж хийсэн байдаг. Уг Барьцааны гэрээний 4.1.4-т ...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө банк дангаар цуцалсан тохиолдолд энэхүү гэрээний 2.1-д дурдсан барьцаа хөрөнгийг 453.2 дахь хэсэгт заасны дагуу ... өөрт учирсан хохирлоо гаргуулан авах гэж заасан байдаг. 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 03-н өдрийн 126-2 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 126-2 тоот барьцааны гэрээ л ганцхан хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг гэрээний 2.1-д, СХД, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62/1 тоот хаягт байрлах 5 188 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. К нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхдөө 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Нэмэлт барьцааны гэрээ-ний дагуу барьцаалсан тоног төхөөрөмжийг хамтад нь чөлөөлсөн, өөр эд хөрөнгө барьцаанд байхгүй гэж хариуцагч талаас үзэж байна. Хамгийн сүүлд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн барьцааны гэрээний 2.1-д тусгагдаагүй хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б ХХК -ийн эзэмшлийн СХД, 20-р хороонд байрлах 8028/0104 нэгж талбарын дугаартай, 4294 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалт бүхий, НТ-8028/0104 ГД-000272 дугаартай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрлэсэн шийдвэрийн хувьд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд ... нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж заасан. Гэвч 2020 оны 09 сарын 04-ны өдрийн газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолтоос үзэхэд уг газар нь барьцаанд бүртгэлгүй болох нь нотлогдоно. Мөн Кны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ийн 5.9-д Газар эзэмших эрхийг барьцаалж буй нөхцөлд тухайн газрын өмчлөгч /төр/-ийн зөвшөөрөлтэйгөөр тухайн эрхийн хугацаанд барьцаалж болно гэж заасан. Гэвч төр, түүний эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй тул 4294 мкв талбайтай ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалт бүхий эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б ХХК-ийн хувьд зээлийн хүүгийн төлбөр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 978 хоногийн хугацааны хүү 946 412 996 төгрөг, мөн хугацааны нэмэгдүүлсэн хүү 99 121 704 төгрөг, нийт 1 045 534 700 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мөнгөн дүнг зээлийн төлбөрөөс хасч, үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн эд хөрөнгүүдээс анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжүүд, 4 294 мкв талбайтай ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалт бүхий эзэмших эрхтэй газрыг хасч, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02966 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээл 5 045 877 061 төгрөг, зээлийн хүү 1 553 675 229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99 121 704 төгрөг, нийт 6 698 673 995 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Б ХХК зээлд 5 045 887 061 төгрөг, хүү 570 890 188 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү 99 121 704 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээ 5 045 877 061 төгрөг, хүү 1 553 675 229 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99 121 704 төгрөг нийт 6 698 673 995 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч К ХХК, Б ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот зээлийн гэрээ байгуулж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зориулалтаар 10 000 000 000 төгрөгийг, сарын 0,58 хувийн хүүтэй, зээлийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ. Мөн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 126-2 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг өөрчилсөн, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 126-3 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг өөрчилсөн, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 126-4 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг өөрчилсөн, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 60 сараар сунгасан үйл баримт тогтоогджээ. /хх.14-25/

Мөн зохигч 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот Барьцааны гэрээ , 2012 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 126-1 тоот Нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 126-2 тоот Барьцааны гэрээ-г тус тус байгуулж үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх.26-40/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

Зээлдүүлэгч буюу К ХХК нь зээлдэгч Б ХХК-д зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 10 000 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч Б ХХК зээлийн гэрээний үүрэгт нийт 6 349 452 787 төгрөгийг төлсөн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. /хх.112-119/

Анхан шатны шүүх банкны эрх хүлээн авагч зээлдэгч Б ХХК-ийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдал үүссэний улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг зааснаар гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардсан, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэж 6 698 673 995 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэргийн 12 дугаар талд Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаал нотлох баримтаар авагдсан, уг тушаалд К ХХК нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх Монгол банкны шаардлагыг биелүүлээгүйгээс банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдан банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болж цуцлагдсан, Кинд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны Н/25 дугаар тушаал гарсныг тэмдэглэсэн байх бөгөөд К ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс татан буулгасан байна. /хх.11-12/

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8 дахь хэсэгт зааснаар К ХХК нь хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй болж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. К ХХК-ийн банкны зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр цуцлагдсан байх тул нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь уг хугацаанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.

Иймд К ХХК татан буугдсан 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож хариуцагч Б ХХК-аас гаргуулах нь зүйтэй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Хэргийн 49-50 дугаар талд Төлбөрийн график авагдсан байна. Дээрх графикаас үзэхэд Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоос үзвэл К ХХК-ийн татан буугдсан өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх үндсэн зээл 10 000 000 000 төгрөгөөс төлөгдсөн 4 954 122 938 төгрөгийг хасч 5 045 877 061 төгрөгийг, зээлийн хүүг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тооцоход 1 360 752 246 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 26 006 706 төгрөгийг нийт 6 432 636 013 төгрөг төлөх үүрэгтэй байна. /хх.47-50/

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж заажээ.

Зохигчид Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын, улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газрын газар эзэмших эрхийг барьцаалсан талаар Нийслэлийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчсөн байх тул дээрх газрын газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.

Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын, улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов.

Хариуцагчийн төлөөлөгчийн дээрх үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авч, харин ...2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчил үүсч гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад К ХХК гэрээний ...8.8.3-т заасан 60 хоногоор тооцож 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээг цуцлаагүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэсэн гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд хариуцагч Б ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 045 877 061 төгрөг, зээлийн хүү 1 360 752 246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 006 706 төгрөг нийт 6 432 636 013 төгрөгийг гаргуулж К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдэх 266 037 982 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2020/02966 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 6 432 636 013 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 266 037 982 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2.1-ийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын, улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар гэдийг хасч,

тогтоох хэсгийн 2.2 дугаарыг 2.1 гэж, 2.3-ыг 2.2 гэж, 2.4-ийг 2.3 гэж 2.5-ыг 2.4 гэж, 2.6-г 2.5 гэж 2.7-г 2.6 гэж, 2.8-ыг 2.7 гэж, 2.9-ийг 2.8 гэж, 2.10-ыг 2.9 гэж, 2.11-ийг 2.10 гэж 2.12-ыг 2.11 гэж, 2.13-ыг 2.12 гэж, 2.14-ийг 2.13 гэж, 2.15-ыг 2.14 гэж, 2.16-г 2.15 гэж, 2.17-г 2.16 гэж, 2.18-ыг 2.17 гэж, 2.19-ийг 2.18 гэж, 2.20-ыг 2.19 гэж, 2.21-ийг 2.20 гэж, 2.22-ыг 2.21 гэж, 2.23-ыг 2.22 гэж, 2.24-ийг 2.23 гэж, 2.25-ыг 2.24 гэж, 2.26-г 2.25 гэж, 2.27-г 2.26 гэж, 2.28-ыг 2.27 гэж, 2.29-ыг 2.28 гэж, 2.30-ыг 2.29 гэж, 2.31-ийг 2.30 гэж, 2.32-ыг 2.31 гэж, 2.33-ыг 2.32 гэж, 2.34-ыг 2.33 гэж, 2.35-ыг 2.34 гэж, 2.36-г 2.35 гэж, 2.37-г 2.36 гэж, 2.38-ыг 2.37 гэж, 2.39-ийг 2.38 гэж, 2.40-ыг 2.39 гэж, 2.41-ийг 2.40 гэж, 2.42-ыг 2.41 гэж, 2.43-ыг 2.42 гэж, 2.44-ийг 2.43 гэж, 2.45-ыг 2.44 гэж, 2.46-г 2.45 гэж, 2.47-г 2.46 гэж, 2.48-ыг 2.47 гэж, 2.49-ийг 2.48 гэж, 2.50-ыг 2.49 гэж 2.51-ийг 2.50 гэж, 2.52-ыг 2.51 гэж, 2.53-ыг 2.52 гэж, 2.54-ийг 2.53 гэж, 2.55-ыг 2.54 гэж, 2.56-г 2.55 гэж, 2.57-г 2.56 гэж,

тогтоох хэсгийн 2.56-ийн ...2 үл хөдлөх хөрөнгө... гэснийг ...1 үл хөдлөх хөрөнгө... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б ХХК-ийн төлсөн 5 455 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО