Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2020/02966

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .... дүгээр хороо, Самбуугийн гудамж-43, өөрийн байр 00 тоот хаягт орших К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, Цэргийн хотхон, Б ХХК-д /регистрийн дугаар:........./ холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6,698,673,995.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, Ш.Бахытхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунбат, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай К банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар К банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Б  ХХК нь К банктай 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот Зээлийн гэрээ байгуулан жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 10,000,000,000.00 /Арван тэрбум/ төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг авсан. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 126-2 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 126-3 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 126-4 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 126/1 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот Барьцааны гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 126-1 дугаар Нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126-2 дугаар Барьцааны гэрээ байгуулан дээрх гэрээнүүдэд заасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулж, улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн: Үүнд:

1.Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт орших 7346 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, Улсын бүртгэлийн Ү-2201028819 дугаартай,

2.Улаанбаатар хот, СХДүүрэг, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын , улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар,

3.Улаанбаатар хот, СХД, 20-р хороо, Сонсголонгийн гудамж 62/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201004314 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 5188 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

4.Угаах цех: угаах машин, Итали улс, Nuova cosmatex Murdaca1999 он, ком, 1 ширхэг,

5.Орос улсад үйлдэрлэсэн жин хэмжүүр 500тонн, 1999 он,2 ширхэг, эзэмшигч Б ХХК,

6.Хялгас ялгах цех : Хялгас ялгах машин, Итали улс, Nuova cosmatex S.R.L, 1999 он,ком, 12 ширхэг, Б ХХК,

7. Лент ороох машин, Итали улс, Yarn master 0756/D8, 1999 он,1 ширхэг, Б ХХК,

8.Будах цех: Будах машин 100 кг, Тайвань улс, Skytex JY-HY-100 kg, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК

9.Будах цех: Будах машин 50 кг, Тайвань улс, Skytex JY-HY-50 kg, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК

10.Будах цех: Хатаах машин, Cissell dryer TT-50 SSR, 1999 он,1 ширхэг, Б ХХК

11. Будах цех: Сэгсэрэх машин, Япон улс, Hirano Jinzoki, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

12. Будах цех: Холих машин, Итали улс, Nuova cosmatex S.R.L, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

13. Будах цех:Цахилгаан таль, Япон улс, ITON, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

14. Будах цех:Жин хэмжүүр 200 тонн, Герман улс, Rapido NR103860, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

15. Будах цех: Лаборатори 200 тонн, Япон улс, Hiisaka, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

16.Будах цех: Ландрометр, Япон улс, Daiei L-8, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

17.Будах цех: Федометр, Япон улс, Suga tet sugo FA-3, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

18.Будах цех: Ус нэрэх аппарат, Япон улс, Single osane wae-5, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

19.Будах цех: Үрэлтийн аппарат, Япон улс, Gakushin 6F , 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

20.Будах цех: Чийг үздэг аппарат, Япон улс, МО-1, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

21.Будах цех: Микроскоп, Япон улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

22.Будах цех: Өнгө жишигч аппарат, Япон улс, Suga tet FXD150B, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

23.Будах цех: Уур үүсгэгч, Япон улс, Marubeni, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

24.Будах цех: Хатаах аппарат, Япон улс, Daiei S40M, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

25.Будах цех: Жин хэмжүүр, нийт 3 ширхэг, Япон улс, 1000, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

26.Будах цех: РН метр, Япон улс, Horiba M-7,1999 он, 1 ширхэг, Б ХХК,

27.Будах цех: Сүлжих машин 10 гейч, Тайвань улс, Flying tuger G-12, 2006 он,1 ширхэг, Б ХХК,

28.Будах цех: Аналитик жин, Япон улс, Murakami,1999 он, 1 ширхэг, Б ХХК,

29.Будах цех: Микрон тодорхойлогч багаж, Япон улс, Olimpius, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

30.Будах цех: Тос тодорхойлогч багаж, Япон улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

31.Самнах цех: Самнах машин, Итали улс, FOR BELLA, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

32.Самнах цех: Кард лент ороох машин, OME, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК,

33.Самнах цех: Цувимал задлах машин, Хятад улс, Wan Feng electric, 2006 он, 1 ширхэг, Б ХХК,

34.Самнах цех: Жин хэмжүүр , 1999 он, 3 ширхэг, Б  ХХК,

35.Самнах цех: Босоо ээрэх машин, Итали улс, S.Bigagli, Selelpin, DS/F1, 1999 он, 2 ширхэг, Б ХХК

36.Самнах цех: Хэвтээ ээрэх машин, Итали улс, S.Bigagli, Selelpin, DS/F1, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

37.Самнах цех: 48толгой дан ороох, Япон улс, Murata No.7-11, 1999 он,1 ширхэг, Б ХХК,

38.Самнах цех: 60 толгой давхар ороох, Япон улс, Murata No.23, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

39. Самнах цех: 140 толгой эрчлэх, Япон улс, Murata No.373-11, 1999 он, ком, 2 ширхэг, Б ХХК,

40.Самнах цех: Уураар жигнэх, Итали улс, Nuova cosmatex A-1276, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

41.Самнах цех: Жин хэмжүүр , Япон улс, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

42.Самнах цех: Утас ороох аппарат, Япон улс, Asona, 1999 он, 5 ширхэг, Б ХХК,

43.Самнах цех: Сүлжих машин, G-10, 2009 он, 1 ширхэг, Б ХХК,

44.Самнах цех: Хатаах шүүгээ, Япон улс, Asona, 1999 он, 1 ширхэг, Б  ХХК,

45.Самнах цех: Уур үүсгэгч машин, Солонгос улс, Booster 1000, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

46. Самнах цех: Түлшний чигрүүл, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

47. Самнах цех: Мотор шить диск, Орос улс, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

48. Самнах цех: Салхивчны систем, Орос улс, Сорох үлээх, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

49.Самнах цех: Усны насосны мотор, Орос улс, 1999 он, 2 ширхэг, Б  ХХК,

50. Самнах цех: Хийн компрессор, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

51. Самнах цех: Түлшний сав 2 тонн, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б  ХХК,

52. Самнах цех: Ус зөөлрүүлэгч 10 тонн, Солонгос , 1999 он, 1 ширхэг, Б  ХХК,

53.Самнах цех: Задлах машин, Итали улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

54. Самнах цех: Сэмлэх машин, Итали улс, 1999 он,1 ширхэг, Б ХХК

55. Самнах цех: Сүлжмэлийн машин, Япон улс, 1999 он, 33 ширхэг, Б  ХХК,

56. Нэхэх цех: Нэхмэлийн машин, Герман улс, Nuova Pignote TP-522, 1999 он, 4 ширхэг, Б ХХК

57.Хөндлөн утас ороох машин, Итали улс, СОМАТ, 1999 он, 2 ширхэг, Б  ХХК

58.Шулуун утас ороох машин, 1999 он, 1 ширхэг Б ХХК. Зээлдэгч банктай зээлийн гэрээ байгуулснаас хойш дараах төлбөрийг төлсөн. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 4,954,122,938.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,379,679,174.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,650,674.24 төгрөг, нийт 6,349,452,787.12 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөхгүй байгаа болно. Зээлдэгч Б ХХК-ийн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,045,877,061.59 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,553,675,229.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 99,121,704.73 төгрөг, нийт 6,698,673,995.32 /Зургаан тэрбум зургаан зуун ерэн найман сая зургаан зуун далан гурван мянга есөн зуун ерэн таван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлээ буцаан төлөхгүй байсан тул 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус албан тоотоор болон удаа дараа уулзаж, утсаар холбогдож зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлээ төлөөгүй болно. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.    2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2.    2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөрийг гаргуулах

-       Үндсэн зээлийн төлбөр 5,045,877,061.59 төгрөг

-       Зээлийн хүүгийн төлбөр 1,553,675,229.00 төгрөг,

-       Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 99,121,704.73 төгрөг,Нийт 6,698,673,995.32 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3.Нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот барьцааны гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 126-1 дугаар Нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126-2 дугаар Барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүд болон эрхүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, хэрэв барьцаа хөрөнгүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад мөнгө, хөрөнгөөр хангуулахаар тус тус нэхэмжилж байна...зээлийн барьцаанд авагдсан дараах эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б  ХХК нь К банктай 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот Зээлийн гэрээ байгуулан жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 10,000,000,000 төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг авсан. 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 126-2 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 126-4 дугаартай Зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 126-1 дугаар Нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126-2 дугаар Барьцааны гэрээ байгуулан дээрх гэрээнүүдэд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулж, улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн. Барьцаанд 3 үл хөдлөх хөрөнгө 55 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгө байгаа.

Зээлдэгч банктай зээлийн гэрээ байгуулсанаас хойш дараах төлбөрийг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрт 4,954,122,938.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,379,679,174.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,650,674.24 төгрөг нийт 6,349,452,787.12 төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөхгүй байгаа болно. Зээлдэгч Б  ХХК-ийн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 5,045,877,061.5 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,553,657,229.0 нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 99,121,704.73 нийт 6,698,673,995.32 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ буцаан төлөхгүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус албан тоотоор болон удаа дараа уулзаж, утсаар холбогдож, зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч зээлээ төлөөгүй. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн үүрэгт нийт 6,698,673,995.32 төгрөг гаргуулж, К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү, нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээ байгуулж барьцаалсан 58 нэр төрлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгө мөнгөөр хангуулж өгнө үү. Барьцааны гэрээ бол 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот Барьцааны гэрээ, 2012 оны 03дугаар сарын 18-ны өдрийн 126-1 дугаар Нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126-2 дугаар гэрээг байгуулсан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бахытхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх хүлээн авагчийн зүгээс дэлгэрэнгүй тооцооллыг гаргаж өгсөн байгаа. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал гараад 360 хоног нь 365 хоног боллоо гэж яриад байна. Тооцоолол дээр маш тодорхой гаргасан байгаа. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 360 хоногоор бодогдсон бөгөөд хоногийн хүү үлдэгдэлээсээ арай ахуй бодогдоно гэсэн үг. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 365 хоногоор бодогдсон. Банк хууль журмынхаа дагуу програмаар бодогдсон бөгөөд буруу бодоогүй энэ асуудал дээр ямар ч эргэлзээ байхгүй. Өөрөөр хэлбэл 2013 онд 360 хоногоор бодоод, 2014 оноос хойш 365 хоногоор бодсон. Тодруулбал зээл авсан өдөр буюу 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 905,242,000 төгрөг болж байна. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 645,343,000 төгрөг нийт 1,553,675.229 төгрөгийн хүү болж байгаа юм Анхны гэрээн дээр 360 гээд тусгасан. Нэмэлт гэрээнд 365 хоногийн талаар огт тусгаагүй боловч банкнаас журам гарангуут програм дээр 360 байсныг нь 365 болгож өөрчилж тохируулсан. Тэгэхээр бодолтон дээр ямар ч алдаа байхгүй гэв.

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тайлбар гаргах нь Б  ХХК нь 1997 оноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй 23 жил явуулж ирсэн ба гадаад дотоодын зах зээлд танигдсан 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний томоохон үйлдвэрлэгч билээ. Энэ хугацаанд бид 5000 гаруй боловсон хүчнийг ноос ноолуурын салбарт дадлагажуулан зааж сургаж ажилласан байна. Дэлхийн зах зээл дээр Монгол ямааны ноолуурыг сурталчилан таниулж, Б компанийн ажилчдын сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнүүдийг Япон, ХБНГУ, Солонгос, Англи, ОХУ, АНУ зэрэг орнуудад брэнд гарган хөгжүүлэн ажиллаж байна. Гадаад, дотоод зах зээлд хамрагдсан. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ямааны ноолуурын үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа нь манай компаний төлөвлөсөн дотоод, гадаад зах зээлийн борлуулалтын орлого буурахад нөлөөлсөн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн хэмжээгээр ашиглаж үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ тоог их хэмжээгээр нэмсэн ч, гадаадын томоохон гол захиалагч компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн эргэн төлөлтөнд хүндрэл гарсан. Гэвч бид энэ салбарт олон жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн туршлага, гадаад болон дотоодын зах зээлд танигдсан нэр хүнд, үйлдвэрлэлийн бааз сууриа хадгалан ажиллаж байна. Зээлийн эргэн төлөлтийг биелүүлэхийн тулд бид өөрсдийн эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгөө зарах, дахин санхүүжилт босгох, засгийн газраас явуулж буй ноолуур хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжоо ашиглан ажиллаж байгаа. Дэлхий нийтийг хамарсан Шинэ ковид 19 вируст өвчний улмаас онц байдал зарласантай холбогдуулж бидний төлөвлөсөн ажлууд хүлээгдэж байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Б ХХК нь 1997 оноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй 23 жил явуулж ирсэн ба гадаад дотоодын зах зээлд танигдсан 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний томоохон үйлдвэрлэгч билээ. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ямааны ноолуурын үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа байгаа нь манай компанийн төлөвлөсөн дотоод, гадаад зах зээлийн борлуулалтын орлого буурахад нөлөөлсөн. Гэвч манай компани үүргээ биелүүлж зээлээ төлнө. К банктай 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот Зээлийн гэрээ байгуулан жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 10,000,000,000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс 6,349,452,787.12 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлийн зээлийн гэрээг өөрчилснөөр хойш төлбөрийг төлөөгүй байгаа. Учир нь эдийн засгийн хүндрэлийн улмаас зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээлийн төлбөр 5,045,877,061.5 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн хүүгийн төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 978 хоногийн хугацаанд хүү тооцож, 946,412,996 төгрөг нэхэмжилсэнг зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б ХХКомпанид холбогдуулан Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 5,045,877,061.59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,553,675,229 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 99,121,704.73 төгрөг нийт 6,698,673,995.31 / зургаан тэрбум зургаан зуун ерэн найман сая зургаан зуун далан гурван мянга есөн зуун ерэн таван төгрөг гучин хоёр мөнгө / төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Б ХХК нь К банктай 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 126 тоот Зээлийн гэрээ байгуулан жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай 10,000,000,000.00 /Арван тэрбум/ төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зориулалтаар авсан ба 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 126-2 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 126-3 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 126-4 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 126/1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-гээр зээлийн гэрээний хугацааг 60 сараар сунгасан,

мөн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот Барьцааны гэрээ , 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 126-1 тоот Нэмэлт барьцааны гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 126-2 тоот Барьцааны гэрээ г тус тус байгуулж үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, авсан зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд эдгээр барьцаалсан хөрөнгүүд, зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй байна. /хх14-50/

 

Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 164 дүгээр зүйлийн 164.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв.

Хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,349,452,787.12 төгрөг төлсөнд, 2017 оны 04 сарын 30-наас хойш зээл төлөөгүй талаар маргаагүй ба зээлийн гэрээг цуцлах болон зээлийн үндсэн төлбөрт 5,045,877,061.59 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,553,657,229 төгрөгнөөс 570,890.188 төгрөгийн хүүг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 99,121,704,73 төгрөг нэхэмжилсэнг зөвшөөрөөгүй мөн барьцаа хөрөнгийн хувьд 2012 оны 03 сарын 05-ны өдрийн анхны зээлийн гэрээнд 2 үл хөдлөх хөрөнгө байсанг Б ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт орших 7346 м.кв талбайтай, Ү-2201028819 улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрийн барилгыг барьцаанаас чөлөөлж оронд нь Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо, Сонсголонгийн гудамж 62/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201004314 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 5188 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилгыг барьцаалсан, гэтэл нэхэмжлэгч нь тус үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байгааг чөлөөлүүлнэ. Эзэмшигч эрхтэй 4175 м.кв газрын хувьд хууль ёсоор барьцаалагдаагүй байгаа тул тус газраар болон зээлдэгчийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэнг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т зааснаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96,А-97 тоот тушаалаар К банк ХХК-ийг татан буулгаж, К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг томилсон ба 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4-111 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хугацааг сунгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дах хэсэгт зааснаар зээлдэгч Б ХХКомпаниас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. /хх11- 12,66/

Хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 03 сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээний 3 зүйлийн 3.4-т зээлийн ерөнхий хугацаа 2012.03.05-ны өдрөөс 2017.03.05-ны өдөр хүртэл гэж, 3.14-т зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус авна гэж, 4 зүйлийн 4.2.1-т үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд бүрэн төлөх, 4.2.5-д зээл, зээлийн төлбөрийг гэрээний 3.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-д заасны дагуу төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаараа дамжуулан гүйцэтгэх гэж зээлдэгчийн үүргийг,

гэрээний 5 зүйлийн 5.1.3-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь болон зохих ёсоор биелүүлээгүй эсхүл гэрээний 8.3-т заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх арга хэмжээ авах гэж, 5.1.4-т банк нь зээлдэгчийн санхүүгийн чадавхи муудсан, зээлийг эргүүлэн төлөх чадамжгүй гэж үзвэл зээлийг гэрээний ерөнхий хугацаанаас өмнө буцаан төлөхийг шаардах гэж, 5.10-т зээлийн гэрээг дуусгавар болгох, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учруулсан хохирлыг төлүүлэх, нэхэмжлэх гэж банкны эрх үүргийг тус тус тодорхойлж,

мөн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 126/1 дугаар Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний 1 зүйлийн 1.1-д энэхүү зээлийн нөхцөл өөрчлөх гэрээгээр Банк,зээлдэгчийн хооронд 2012 оны 03 сарын 05-ны өдөр байгуулсан 126 тоот зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино гэж, 2 зүйлийн 2.1-д зээлийн гэрээний хугацааг 60 сараар сунгав гэж,

2.2-т зээл,зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг 2017 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлэн хавсралт 1-д заасан байдлаар өөрчлөв гэж,

3 зүйлийн 3.1-д Банк болон зээлдэгч нарын эрх, үүрэг нь тэдгээрийн хооронд 2012 оны 03 сарын 05-ны өдөр байгуулсан 126 тоот зээлийн гэрээнд заасны дагуу хэрэгжинэ гэж, 4 зүйлийн 4.2-т энэхүү гэрээний дагуу зээлийн гэрээний нөхцлийг өөрчилснөөр 126 тоот зээлийн болон барьцааны гэрээ нь хүчингүй болох үндэслэл болохгүй гэж, 4.5-д энэхүү зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ нь 2012 оны 03 сарын 05-ны өдөр байгуулсан 126 тоот зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг нь болно гэж тус тус зохицуулжээ. /хх14-18,24-25/

 

Зээлдэгч нь Б ХХК нь 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш буюу зээлдүүлэгч К банк ХХК-ийг татан буулгах 2019 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл мөн банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь зээлдэгчийг зээлээ төлөх төлбөрийн чадвар нь муудсан, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал үүсэж болзошгүй болохыг харуулж байна.

 

Энэ нөхцөл байдпын улмаас банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш 2020 оны 03 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буцаан шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Зээлийн гэрээ-г цуцалжээ.

 

Хариуцагч талаас зээлдүүлэгчийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлөлт хийснээс хойш 60 хоног буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах атал энэ шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул банк нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар өөрөө үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн учраас 2017 оны 6 дугаар сарын 30-наас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг авах эрхээ алдана тул үүнээс хойшхи хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзжээ.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс болж үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширах эсхүл үүргээ гүйцэтгэх боломжгүй болно гэж ойлгохоор байна

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгчээс зээлдэгчийг зээлийн төлөлт хийхэд хүлээж авахгүй хугацаа хэтрүүлэх нөхцөл байдал үүсээгүй, зээлдэгчийг зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэнд түүний буруутай үйл ажиллагаа нөлөөлж үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлэхгүй байх нөхцөл болоогүй. / гэрээнд заасны дагуу төлбөрөө дансанд байршуулахад/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2 дах хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсаны дагуу 2012 оны 03 сарын 05-ны өдөр байгуулсан 126 тоот Зээлийн гэрээ , 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 126/1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ болон бусад Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ-нүүдэд талууд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар харилцан тохиролцсон тул хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 3 үл хөдлөх, 55 хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан ба зээлдэгч Б ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт орших 7346 м.кв талбайтай, Ү-2201028819 улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрийн барилгыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн болох нь К банкны 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 4/2032 тоот Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа ба тус бичигт...62 тоот хаягт байрлалтай 7346 м.кв талбайтай үйлдвэрлийн зориулалттай барилгыг барьцааны гэрээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Иймд хариуцагч Б ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт орших 7346 м.кв талбайтай, Ү-2201028819 улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрийн барилгыг барьцаанаас чөлөөлсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзалаа нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

Ингээд шүүх хариуцагч Б ХХК-иас 6,698,673,995,32 төгрөгийг / зургаан тэрбум зургаан зуун ерэн найман мянга зургаан зуун далан гурван мянга есөн зуун ерэн таван төгрөг гучин хоёр мөнгө / гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-дах хэсэгт зааснаар шүүх үнэлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 33,651,319 төгрөгийг / гучин гурван сая зургаан зуун тавин нэгэн мянга гурван зуун арван есөн / гаргуулж, улсын төсөвт оруулав.

Шүүгчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 184/ШЗ2020/08489 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 6,698,673,995,32 / зургаан тэрбум зургаан зуун ерэн найман мянга зургаан зуун далан гурван мянга есөн зуун ерэн таван төгрөг гучин хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний зээлийн барьцаанд барьцаалсан дараах эд хөрөнгүүд болох :

2.1.Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын, улсын бүртгэлийн НТ-8028/0104, ГД-0000272 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар,/ хх26/

2.2. Улаанбаатар хот, СХД, 20-р хороо, Сонсголонгийн гудамж 62/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201004314 дугаартай, Б ХХК-ийн өмчлөлийн 5188 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, /хх 36/

2.3.Угаах цех: угаах машин, Итали улс, Nuova cosmatex Murdaca1999 он, ком, 1 ширхэг,

2.4.Орос улсад үйлдэрлэсэн жин хэмжүүр 500тонн, 1999 он,2 ширхэг, эзэмшигч Б ХХК,

2.5.Хялгас ялгах цех : Хялгас ялгах машин, Итали улс, Nuova cosmatex S.R.L, 1999 он,ком, 12 ширхэг, Б ХХК,

2.6. Лент ороох машин, Итали улс, Yarn master 0756/D8, 1999 он,1 ширхэг, Б ХХК,

2.7.Будах цех: Будах машин 100 кг, Тайвань улс, Skytex JY-HY-100 kg, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК

2.8.Будах цех: Будах машин 50 кг, Тайвань улс, Skytex JY-HY-50 kg, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК

2.9.Будах цех: Хатаах машин, Cissell dryer TT-50 SSR, 1999 он,1 ширхэг, Б ХХК

2.10. Будах цех: Сэгсэрэх машин, Япон улс, Hirano Jinzoki, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

2.11. Будах цех: Холих машин, Итали улс, Nuova cosmatex S.R.L, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

2.12. Будах цех:Цахилгаан таль, Япон улс, ITON, 1999 он, 1 ширхэг, Б ХХК

2.13. Будах цех:Жин хэмжүүр 200 тонн, Герман улс, Rapido NR103860, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.14. Будах цех: Лаборатори 200 тонн, Япон улс, Hiisaka, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.15.Будах цех: Ландрометр, Япон улс, Daiei L-8, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.16.Будах цех: Федометр, Япон улс, Suga tet sugo FA-3, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.17.Будах цех: Ус нэрэх аппарат, Япон улс, Single osane wae-5, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.18.Будах цех: Үрэлтийн аппарат, Япон улс, Gakushin 6F , 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.19.Будах цех: Чийг үздэг аппарат, Япон улс, МО-1, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.20.Будах цех: Микроскоп, Япон улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.21.Будах цех: Өнгө жишигч аппарат, Япон улс, Suga tet FXD150B, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.22.Будах цех: Уур үүсгэгч, Япон улс, Marubeni, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.23.Будах цех: Хатаах аппарат, Япон улс, Daiei S40M, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.24.Будах цех: Жин хэмжүүр, нийт 3 ширхэг, Япон улс, 1000, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.25.Будах цех: РН метр, Япон улс, Horiba M-7,1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.26.Будах цех: Сүлжих машин 10 гейч, Тайвань улс, Flying tuger G-12, 2006 он,1 ширхэг, Б ХХК,

2.27.Будах цех: Аналитик жин, Япон улс, Murakami,1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.28.Будах цех: Микрон тодорхойлогч багаж, Япон улс, Olimpius, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.29.Будах цех: Тос тодорхойлогч багаж, Япон улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.30.Самнах цех: Самнах машин, Итали улс, FOR BELLA, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

2.31.Самнах цех: Кард лент ороох машин, OME, 1999 он, ком, 1 ширхэг, Б ХХК,

2.32.Самнах цех: Цувимал задлах машин, Хятад улс, Wan Feng electric, 2006 он, 1 ширхэг, Б ХХК,

2.33.Самнах цех: Жин хэмжүүр , 1999 он, 3 ширхэг, Б ХХК,

2.34.Самнах цех: Босоо ээрэх машин, Итали улс, S.Bigagli, Selelpin, DS/F1, 1999 он, 2 ширхэг, Б ХХК

2.35.Самнах цех: Хэвтээ ээрэх машин, Итали улс, S.Bigagli, Selelpin, DS/F1, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

2.36.Самнах цех: 48 толгой дан ороох, Япон улс, Murata No.7-11, 1999 он,1 ширхэг, Б ХХК,

2.37.Самнах цех: 60 толгой давхар ороох, Япон улс, Murata No.23, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.38. Самнах цех: 140 толгой эрчлэх, Япон улс, Murata No.373-11, 1999 он, ком, 2 ширхэг, Б ХХК,

2.39.Самнах цех: Уураар жигнэх, Итали улс, Nuova cosmatex A-1276, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.40.Самнах цех: Жин хэмжүүр , Япон улс, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

2.41.Самнах цех: Утас ороох аппарат, Япон улс, Asona, 1999 он, 5 ширхэг, Б  ХХК,

2.42.Самнах цех: Сүлжих машин, G-10, 2009 он, 1 ширхэг, Б ХХК,

2.43.Самнах цех: Хатаах шүүгээ, Япон улс, Asona, 1999 он, 1 ширхэг, Б  ХХК,

2.44.Самнах цех: Уур үүсгэгч машин, Солонгос улс, Booster 1000, 1999 он, 2 ширхэг, Б ХХК,

2.45. Самнах цех: Түлшний чигрүүл, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.46. Самнах цех: Мотор шить диск, Орос улс, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

2.47. Самнах цех: Салхивчны систем, Орос улс, Сорох үлээх, 1999 он, 4 ширхэг, Б ХХК,

2.48. Самнах цех: Усны насосны мотор, Орос улс, 1999 он, 2 ширхэг, Б  ХХК,

2.49. Самнах цех: Хийн компрессор, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б  ХХК,

2.50. Самнах цех: Түлшний сав 2 тонн, Орос улс, 1999 он, 1 ширхэг, Б  ХХК,

2.51. Самнах цех: Ус зөөлрүүлэгч 10 тонн, Солонгос , 1999 он, 1 ширхэг, Б  ХХК,

2.52.Самнах цех: Задлах машин, Итали улс, 1999 он, 1 ширхэг, Б ХХК,

2.53. Самнах цех: Сэмлэх машин, Итали улс, 1999 он,1 ширхэг, Б ХХК

2.54.Самнах цех: Сүлжмэлийн машин, Япон улс, 1999 он, 33 ширхэг, Б  ХХК,

2.55. Нэхэх цех: Нэхмэлийн машин, Герман улс, Nuova Pignote TP-522, 1999 он, 4 ширхэг, Б ХХК

2.56.Хөндлөн утас ороох машин, Итали улс, СОМАТ, 1999 он, 2 ширхэг, Б  ХХК

2.57.Шулуун утас ороох машин, 1999 он, 1 ширхэг зэрэг 2 үл хөдлөх эд хөрөнгө, 55 хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуцагч Б ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж, 62 тоот хаягт байрлах 7346 м.кв талбайтай, Ү-2201028819 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 33,651,319 төгрөгийг / гучин гурван сая зургаан зуун тавин нэгэн мянга гурван зуун арван есөн / гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 184/ШЗ2020/08489 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно,

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.