Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00207

 

 

 

 

                                                                                   Х.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03778 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.А-н хариуцагч Э.О-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 311 476 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энхцэцэг, Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Х.А нь “ӨМ” ХХК-ийн эмнэлгийн гүйцэтгэх захирлаар 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд ажиллаж байсан иргэн Э.О-д 2015 оны 9 сараас эхлэн хувийн журмаар мөнгө зээлдүүлж эхэлсэн.

Х.А нь Э.О-тэй зээлийн гэрээ бичгээр байгуулалгүй, гуйлтаар нь харилцан итгэлцлийн үндсэн дээр өгч байсан. 2015.9.29-ний өдрөөс эхлэн 2017 оны 8 сар хүртэл нийт 379 387 900 төгрөг зээлдүүлснээс өнөөдрийн байдлаар 67 911 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 311 476. 900 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Э.О-д зээлсэн мөнгөө буцаан төлөх шаардлагыг удаа дараа тавихад хамтран ажиллаж байсан учраас ногдол ашигт суутган авна гэдэг. Цагдаагийн байгууллагад хандсан ч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019.9.25-ны өдрийн  тоот тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнээд  хэргийг хаасан.

Э.Огийн Голомт банк дахь 2205104178 тоот данс руу нь түүний гуйлтаар Х.А 152 600 000 төгрөг шилжүүлсэн. Үүнд: 2015.11.4-ний өдөр 14 250 000 төгрөг, 2015.12. 4-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016.2.19-ний өдөр 6 500 000 төгрөг, 2016.3.17-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016.4.4-ний өдөр 20 000 000 төгрөг, 2016.5.9-ний өдөр 20 000 000 төгрөг, 2016.9.1-ний өдөр 16 250 000 төгрөг, 2016.10.6-ны өдөр 10 400 000 төгрөг, 2016.12.16-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017.1.17-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017.2.18-ны өдөр 16 200 000 төгрөг, 2017.6.24-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017.6.23-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 152 600 000 төгрөгийг түүний хүссэнээр дансанд нь шилжүүлэн өгсөн.

Мөн түүний өмнөөс бусдад 33 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнд: 2015.9.29-ний өдөр 1 800 000 төгрөг, 2016.6.24-ний өдөр 6 364 600 төгрөг, 2016.10.5-ны өдөр 6 000 000 төгрөг, 2017.4.1-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017.6.21-ний өдөр 4 723 400 төгрөг, нийт 33 888 000 төгрөг шилжүүлсэн. Э.О-гийн хүссэнээр өмнөөс банк болон өөр бусад байгууллагад 192 899 900 төгрөг төлсөн. Үүнд: 2016.5.24-ний өдөр 77 901 900 төгрөг, 2016.5.24-ний өдөр 78 300 000 төгрөг, 2016.8.3-ны өдөр 20 650 000 төгрөг, 2016.12.4-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016.12.5-ны өдөр 3 048 000 төгрөг, 2017.5.8-ны өдөр 10 000 000 төгрөг. Э.О нь 2016.8.3-ны өдөр өөрийнхөө данснаас Х.А-нданс руу 20 650 ам доллар буюу 67 911 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд хариуцагч Э.Огээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэх 311 476 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Х.А-аас ямар нэгэн мөнгө, төгрөг зээлэх ямар ч шаардлага байхгүй. Хэрэв энэ их мөнгийг Х.А-аас би зээлэх тохиолдолд тэрхүү зээлийг нь яаж, хэрхэн, ямар орлогоос, хэзээ буцааж төлөх тухай тохиролцоогоо заавал хийсэн байх учиртай. Зээлийн гэрээний харилцаа хэзээ ч үүсч байгаагүй.

Х.А нь 311 476 900 төгрөгөө Э.О завшсан, залилсан, Э.О-д зээлсэн гэж янз бүрээр тайлбарласаар ирлээ.  Х.А нь анх 2015 оны 9 сард надад мөнгө зээлж эхэлсэн гэх цаг хугацаанд Х.А нь “ӨМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, харин би ӨМ ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан. Х.А нь татвараас зайлсхийж, эмнэлгээр үйлчлүүлэгч нарын өдөр бүр тушаадаг, өндөр дүнтэй мөнгийг өөрийн хувийн дансаараа авч, улмаар хувийн данснаасаа ажилчдын цалин хөлсийг, түүнчлэн “ӨМ” ХХК-ийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан надад болон 75 хувийн хувьцааг эзэмшигч өөрийн нөхөр Х.Б-д энэ сард тэдэн төгрөгийн ашигтай ажилласан гэдэг санхүүгийн бодит тайлангаа цахим хаягаараа илгээж байсан. Х.А нь 2015 оны 9 сараас 2017 оны 7 сарыг хүртэл 2 жилийн хугацаанд надад мөнгө огт зээлээгүй, харин сар бүр тогтмол эмнэлгийн нийт орлогоосоо тухайн сарын ашиг, цалин хөлс гэдэг гүйлгээний утгатай мөнгийг шилжүүлдэг байсан. Энэ үйл баримт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд Э.Огийн  нэхэмжлэлтэй “ӨМ” ХХК болон Х.Б-д холбогдох 2017.9.14-ний өдрийн хувьцаа бэлэглэх болон мөн өдрийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчингүй болгуулах  хэрэгт  тогтоосон.

 Х.А нь ӨМ эмнэлгийн ашиг, цалинг 2015 онд эмнэлэг нээгдсэн цагаас эхлэн тайлагнаж сар бүр Х.Б бид хоёрт илгээн 25:75 гэсэн хувиар хувиарлаж компанид тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж байсан атлаа тэдгээр мөнгийг зээлсэн, завшсан, залилсан гэж байгаа нь худлаа юм. Х.А нь сар бүр миний данс руу /урьд авсан зээлийг төлөөгүй байхад/ дахин дахин 2015 оноос 2017 оны хооронд бүтэн 2 жилийн хугацаанд нийт 379 387 900 төгрөгийг хэзээ буцааж авах нь тодорхойгүй хугацаагаар надад зээлсэн гэж шүүхэд зээлийн гэрээний үүрэг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь илтэд үндэслэлгүй гэдэг нь эрүүгийн болон иргэний архиваас гаргуулсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдана.

Намайг “ӨМ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон контрактаар ажиллаж компанийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байхад гүйцэтгэх захирал Х.А, компанийн 75 хувийн хувьцааг эзэмшигч Х.Б-н нартай миний бие санхүүгийн тооцоо, үзэл бодол, байгууллагын цаашдын хэтийн төлөвлөгөөний талаар санал зөрчилдсөн.

Ингээд  2017 оны 8 сард миний 25 хувийн хувьцааг Х.Б-д буцаан шилжүүлэх тухай хөрөнгө оруулагчдын хурлын тогтоолыг танилцуулж, хувьцаагаа сайн дураараа шилжүүлэхийг мэдэгдэж, хэрэв шилжүүлэхгүй тохиолдолд бид чамайг яаж ч чадна шүү гэж дарамталсан. Компанийн 25 хувийн хувьцаагаа үүүсгэн байгуулагч Х.Б-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.

 Миний хувьд хүний их эмч мэргэжлээр 1998 оноос хойш өдийг хүртэл эмэгтэйчүүдийн эмч, үргүйдлийн эмч хэмээх мэргэжлээр мэргэшиж, мэргэшихийн тулд амьдралынхаа 20 жилийг энэ чиглэлээр суралцахад зарцуулсан. Энэ мэргэжлээр ажил, амьдралаа авч явдаг бөгөөд ӨМ компанийн 25 хувийн хувьцааг буцааж шилжүүлсэний дараа өөр газарт мэргэжлээрээ ажил эрхлэх болсонд Э.Б болон түүний эхнэр Х.А нар хувийн өс хонзон өвөрлөж зохиомол, гүтгэлгийн чанартай гомдлыг иргэний шүүхэд болон Эрүүгийн цагдаагийн газарт гаргасан ба мөнгө төгрөг завшаагүй гэдэг үндэслэлээр хэрэг нь хаагдсан.

Миний худалдаж авсан орон сууцны үнэ 308 473 000 төгрөг байсан бөгөөд Голомт банкны 8 хувийн орон сууцны зээл нь тухайн үед зөвхөн 230 173 000 төгрөгт дүйцсэн орон сууцанд зээл олгогдох боломжтой байсан. Зээлд хамрагдах үнэ, үндсэн байрны үнийн дүнгийн зөрүүд 78 300 000 төгрөг шаардлагатай болоход үүнийг нь компаниас нь буцалтгүй тусламж хэлбэрээр төлснөөр би орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой болсон

Би компаниас буцалтгүй тусламж нэртэй өгсөн мөнгийг нь компаниас олгож байсан 25 хувийн хувьцааныхаа ашгаас хасалт хийлгэж 78 300 000 төгрөгийг нь эргүүлэн төлсөн юм. Зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой 230 173 000 төгрөгийн орон сууцны урьдчилгаа 30 хувь буюу 69 051 900 төгрөг, гаражийн төлбөр 8 850 000 төгрөг, нийт 77 901 900 төгрөгийг барилга барьсан К ХХК-д тушаах хэрэгтэй болоход би өөрийн Голомт банк дахь хугацаатай хадгаламжийн данснаас төлөх гэтэл хадгаламжийн хугацаа дуусаагүй байсан учраас ӨМ компаниас энэхүү мөнгийг мөн түр гаргуулан авч байсан ба 30 000 ам долларыг буцааж Х.А-н дансанд шилжүүлж бид хоорондын тооцоогүй болсон.Ингээд байрны 8 хувийн зээлэнд хамрагдаж өнөөдрийг хүртэл Голомт банкнаас авсан зээлээ төлж байгаа билээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ӨМ ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн удирдлагууд өнөөдрийн байдлаар хувьцаа хуваарилсан, эсхүл ашиг тараасан албан ёсны шийдвэр гаргаагүй. Э.О-гийн хувьд компанид ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа ажлаа хаяад явсантай холбоотой асуудлаар компанийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Огээс 105 421 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206 055 500 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 717 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-гээс 685 057 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгож, шийдвэрлэжээ.

 

        Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бидний хооронд зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй.  Зээл гэх 311 476 900 төгрөг зээл мөн байсан эсэхийг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсэн. Шүүхээс дараах үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Э.О “ӨМ” ХХК-д хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Миний бие нэхэмжлэгч түүний нөхөр Э.Б нартай гэр бүлийнх нь “ӨМ” эмнэлэгт контрактаар ажиллахын хажуугаар сар бүр үйл ажиллагааны орлогоос 25 хувийн ашиг хүртэх хамтран тохиролцож хамтын ажиллагааны үр дүнгээс ашгаа авч байсан бөгөөд явцдаа үүнийгээ баталгаажуулах зорилгоор “ӨМ” ХХК-ийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан
  • Хөдөлмөрийн гэрээ,
  • Контракт
  • Нэхэмжлэгчийн цахим хаягнаас илгээж байсан үр ашгийн тооцоо гэх тооцоолол
  • Голомт банкны дансны хуулгууд
  • Гэрчийн мэдүүлгүүд
  • Xоорондоо бичиж байсан мессэжнүүд
  • Хуулийн этгээдийн тушаал шийдвэр албан тоотууд
  • Эрх шилжүүлэх болон хувьцаа шилжүүлэх гэрээнүүд зэргээр хангалттай нотлогдох байсан юм.

                2.Анхан шатны шүүхээс хүснэгтэд үзүүлсэн нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх төлбөрүүд нь надад тухайн сард надад өгөх 25 хувийг ашигт ногдох хэсэг гэдгийг баримтаар тогтоогдоогүй тул миний өмнөөс нэхэмжлэгч бусдад төлбөр төлсөн гэж үзэхээр байна гэдэг үндэслэлгүй дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 105 421 400 төгрөгийн зээлийг авсан гэж дүгнээд хүснэгтээр үзүүлж тайлбарласан.

                3.Нэхэмжлэгч X.А нь өөрийн @yahoo.com тоот цахим хаягаас миний @yahoo.com цахим хаяг руу Хамтын ажиллагааны үр ашгийн тооцоог ирүүлж байсан бөгөөд энэ нь дээрх мөнгө надад олгосон ашиг болох нь нотлогддог. Компанийн гэхээсээ илүүтэй Х.А Э.Бболон Э.О бид гурвын хооронд тохиролцоны асуудал байсан энэ сард ийм ашигтай байснаас чамд ногдох нь энэ гэдэг байдлаар сар бүр надад шилжүүлдэг байсан тухайн сард болон өмнөх сараас аваагүй зарим ашигаасаа би шууд өөррүүгээ биш өөр газар руу шилжүүлчих гэдэг байдлаар шилжүүлүүлж байсан тохиолдлууд бий.

                Х.А-н нэхэмжилж буй мөнгөний эх үүсвэр нь хувь хүн болох иргэний хөрөнгө орлого биш нөхрийнхөө үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эмнэлгийн үйл ажиллагааны орлогыг татвараас зайлсхийж татвараа нуух зорилгоор хувийн дансандаа хуримтлуулсан нь илэрхий байдаг. Нэхэмжлэгчээс надад цахимаар илгээсэн сар бүрийн Үр ашгийн тооцоонд шүүхээс үзлэг хийсэн бөгөөд энэхүү үзлэг хийсэн тэмдэглэл мөн түүнд хавсаргасан баримтууд нь бичмэл нотлох баримтад тооцогдох бөгөөд Үр ашгийн тооцоог анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж үнэлсэн нь учир дутагдалтай юм.

                4. Бидний хамтын ажиллагаагаа 2017.9 дүгээр сард дуусгавар болгож надад байсан “ӨМ” ХХК-ийн 25 хувийн хувьцааг буцааж шилжүүлж хоорондын төлбөртооцоогоо дуусган энэ талаар гэрээнд тодорхой тусгасан тул нэхэмжлэгчийн нэхээд байгаа шиг зээлийн гэрээ байгуулаад мөнгө төгрөг буцаан төлөх асуудал огт байхгүй юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:   Шүүхээс талуудын хоорондын гэрээ, хэлцлийн асуудлыг зөвхөн “контракт” байгуулсан гэж явцуу дүгнэлт хийсэн. "Иргэний хуулийн 476, 477, 478 дугаар зуйлүүдэд зааснаар хамтран ажиллахаар тохиролцсон бол ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагааны зорилгоо тодорхойлсоны үндсэн дээр энэхүү зорилгодоо хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой зааж, уг зорилгод хүрэхийн тулд талуудын гуйцэтгэх ёстой үүргийг тодорхойлсон байхыг шаардана.

                Хариуцагч Э.О “ӨМ” ХХК-д хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Шүүх энэ дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 476.2-т заасан хамтран ажиллах гэрээг амаар байгжуулж болно...” гэх заалтыг харгалзан үзээгүй бөгөөд бичгээр байгуулсан гэрээнд хуулиар тавигдсан шаардлагыг “тулгасан”.

                Тиймээс шүүхийн энэ дүгнэлт нь бичгэн гэрээ байхгүй учраас хамтран ажиллах гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн мэт ойлгогдож байна. Нэхэмжлэгч энэ бүх тохиролцоогоо “эрс үгүйсгэж” ашигийн тооцооны дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгөө “зээлсэн” гэж бодит байдалтай нийцэхгүй нэхэмжлэл гаргасан байдаг. Бичгээр байгуулсан гэрээ байхгүй учраас аман тохиролцоогоо нотлосон баримтуудыг тухайлбал, Х.А-аас Э.Б, Э.О нар руу имэйлээр явуулж байсан 2015 оны 3 сараас 2017 оны 9 дүгээр сарыг хамарсан ашгийн тооцоо, дансны хуулгуудыг хэрэгт нотлох баримтаар баталгаажуулж гаргасан.

 “ӨМ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А-н өөрийн данснаас ашиг гэсэн утгатай шилжүулсэн мөнгийг зээлсэн гэж үзэн хариуиагч талаас гаргуулах боломжгүй " гэх дүгнэлтээс үзвэл шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагчын нарын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан мэтээр, гэрээний нөхцөлүүдийг хооронд нь харьцуулсан байна. Гэтэл хэргийн материалд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ байхгүй, ийм гэрээ байтугай, тохиролцоо ч хийгдээгүй байхад яг юуг үндэслэж ийм дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

                Шүүх нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Э.О-д зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй ” гэж дүгнэсэн нь хэн нэгэн этгээд өөр нэг этгээд рүү “мөнгө” шилжүүлж байгаа үйлдэл нь “автоматаар” зээлийн гэрээ болох уу? гэдэг асуултыг асуухад хүргэж байна. Талуудын хүсэл зориг юу байсан? Талууд үнэхээр зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан уу? гэдгийг шүүхээс дүгнээгүй.

                “ӨМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А-н @gmail.com хаягаас хариуцагч Э.Огийн @yahoo.com хаяг руу цахим шуудангаар “Өөжимед” үр ашгийн тооцоог ирүүлсэн, энэ нь дээрх мөнгө түүнд олгосон ашиг болох нь нотлогдоно гэж хариуиагч тал тайлбарласан ба уг баримт дах үгийн агуулгаас үзэхэд хуулийн этгээдийн үйл ажилагаатай холбоотой тоон мэдээлэл гэж үзэхээр бөгөөд дээрхи баримтыг Компанийн тухай хуулийн 46 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс гаргасан хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилах шийдвэрт үндэслэгдсэн эсэх нь тодорхойгүй гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дугнэсэн тул нэхэмжилж буй мөнгийг ашигт тооион олгосон гэж дүгнэх боломжгүй” гэх дүгнэлтийг хийсэн. Хариуцагч Э.О нь нэхэмжлэгч Х.А болон түүний нөхөр Э.Б нартай “ӨМ” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагааг тогтвортой болгож, орлогоос нь 25:75 хувиар ашиг хуваарилах” замаар хамтран ажиллах тохиролцоог амаар хийж түүнийхээ дагуу 2015.3 сараас 2017.9 сарыг дуустал Х.Ааас ашигийг шилжүүлж байсан. Компани болон компанийн хувьцаа эзэмшигчдийн хувь хүмүүсийн хоорондын тооцоо нь “холилдчихсон”,гүйцэтгэх захирал Х.А хувийн дансаараа “ӨМ” ХХК-ийн орлогыг хүлээн авч, компанийн холбоотой зардал, ажилтнуудыг цалинг хувийн данснаасаа шилжүүлдэг үйл баримтууд байдаг бөгөөд хамтын ажиллагааг хувь хүмүүс хийсэн байхад “компанитай тохиролцсон” байх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. И-мэйлээр ирүүлсэн тоооцооллын дагуу ашигийг шилжүүлж байсан үйл баримтууд дансны хуулгаар тогтоогддог бөгөөд шилжүүлгийн агуулгад “ашиг” гэх байдлаар шилжуүлж байснаар мөн давхар нотлогддог.

                "Э.О нь Э.Б- 2017 оны 9 сарын 14-ний өдөр байгуулсан “ӨМ” ХХК-ийн 5 500 ширхэг хувьцааны 25 хувь болох 1 375 ширхэг хувьцааг Э.Б-д шилжүүлсэн хувьцаа бэлэглэх гэрээг болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан ба эрх шилжүүлэх гэрээний 3.3-т “Эрх шилжүүлэгч компанид ямар нэг төлбөрийн үлдэгдэл, өр төлбөр байхгүй болно”. 3.4-т “Гэрээний дагуу бусдын өмнө хулээсэн үүрэг, өр төлбөр үгүй” гэж тус тус заасан нь хариуцагч Э.Ог бусдад төлөх төлбөргүйг нотолно гэлээ. Иргэний хуулийн 198 дугаар зуйлийн 198.1-т зааснаар аливаа гэрээг тайлбарлахдаа угийн шууд утгыг анхаарах ба эрх шилжүүлэгч Э.О компанид төлбөрийн үлдэгдэлгүй, мөн уг гэрээний дагуу хүлээсэн үүрэг, өр төлбөргүй гэснээс бус иргэн Х.Ад төлөх төлбөргүй гэсэн ойлголт биш” гэж дүгнэжээ.  “ӨМ” ХХК нь гэр бүлийн компани бөгөөд, хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал нар нь гэр бүлийн гишүүд, 2017 оны 9-р сарын байдлаар хамтын ажиллагаагаа дуусгавар болгож, Эрх шилжүүлэх гэрээний дагуу Э.Огээс “ӨМ” ХХК-ийн эзэмшиж байсан хувьцаагаа Э.Бадар-Ууганд буцаан шилжүүлсэн. Ингэхдээ энэ гэрээгээр бүх харилцаагаа дуусгавар болгож байгаа гэдэг утгаар өр төлбөрийн аливаа асуудал байхгүй гэдэг агуулгыг гэрээнд тусгасан. Энэ нь Х.Ад хувь хүн, гүйцэтгэх захирал, дээр нь нэмээд хамтын ажиллагааны хүрээнд “ӨМ” эмнэлгийн асуудлаар ямар нэг өр төлбөргүй болохыг шууд тодорхой боломжтой юм. Гэтэл шүүхээс Х.Аыг ямар ч хамааралгүй гуравдагч этгээд мэтээр дүгнэлт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн Э.О, Х.А, Э.Б нарын хамтын ажиллагаа нь 2017 оны 9-р сард Иргэний хуулийн 479.3-т заасны дагуу О.Одхүү гэрээнээс гарч, хамтын ажиллагааг баталгаажуулж байсан “ӨМ” ХХК-ийн хувьцаагаа буцаан “бэлэглэлийн гэрээ”-ний дагуу шилжүүлэн өгснөөр дуусгавар болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                       

                                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Э.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 311 476 900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ ажлын хөлс, ашиг авсан.Зээлийн гэрээ байгуулаагүй” гэж маргажээ. / 1-р хх 57-59/

 

Нэхэмжлэгч Х.А нь “ӨМ” эмнэлгийн гүйцэтгэх захирал бөгөөд хариуцагч Э.О  ӨМ” эмнэлэгт 2015 оноос эмчээр ажиллаж байсан. Э.О 2017 оны 9 дүгээр сард 25 хувийн хувьцаагаа Э.Б-д / Х.А-н нөхөрт/ шилжүүлсэн, тус эмнэлгийн эмчийн ажлаас  гарсан үйл баримтад талууд маргаангүй. Хэрэгт нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн дансанд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан баримт авагджээ. /1-р хх 217-250, 2-р хх 1-27/

 

           Талууд нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн гэх

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 14 250 000 төгрөг

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 10 000 000 төгрөг

2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 6 500 000 төгрөг

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 20 000 000 төгрөг

2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 20 000 000 төгрөг

2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 20 650 ам.доллар буюу 67 911 000 төгрөг

2016 оны 9 дүгээр сарын 1-ний 16 250 000 төгрөг

2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 10 400 000 төгрөг

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг

2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг

2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 16 200 000 төгрөг

2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15 000 000 төгрөг

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 нийт 152 600 000 төгрөг.

Э.Огийн нэрийн өмнөөс машины, байрны, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрт шилжүүлсэн гэх

2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 800 000 төгрөг

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 6 364 600 төгрөг

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 6 000 000 төгрөг

2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 15 000 000 төгрөг

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4 723 400  нийт 33 888 000 төгрөг

Э.Огийн өмнөөс банкинд болон бусад байгууллагад тушаасан гэх  2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 77 901 900 төгрөг

2016 оны 5 дүгээр сарын 24-ний өдөр 78 300 000 төгрөгийг тус тус К ХХК-д тушаасан

2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 20 650 000 төгрөг

2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 3 000 000 төгрөг

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3 048 000 төгрөг

2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 10 000 000  нийт 311 476 900  төгрөгийн мөнгөн хөрөнгө нь зээл, эсхүл эмнэлгийн үйл ажиллагааны орлогоос хүртэх ашгийн  аль нь болох тухайд маргаантай байна.

 

Хариуцагч нь “Нэхэмжлэгч ӨМ” эмнэлгийн үйл ажиллагааны орлогыг  татвараас нуугдах зорилгоор дансандаа оруулж улмаар 25:75 гэсэн харьцаатай хувааж хариуцагчид болон өөрийн нөхөр Э.Б-д тус тус шилжүүлдэг байсан” тухайд  тайлбарлаж уг үйл баримтыг нотлуулахаар цахим баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргажээ. /2-р хх 154-155/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар үзлэгийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр байна.

 

Анхан шатны шүүх маргааны зүйл болох нэхэмжлэгч хариуцагчид ашиг шилжүүлж байсан уу эсхүл зээлийн мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан уу гэдгийг нотлоход хамааралтай, талуудын ажил хэргийн харилцааны явцад солилцсон гэх цахим баримтад үзлэг  хийлгэх тухай хэрэгт ач холбогдолтой  хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ. /2-р хх 169/

               

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу үзлэг хийснээр цахим баримтаас хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрэх эсэх нь тодорхой болох байсан байна.

 

                Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685 057 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

             

               ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

             

     Ш.ОЮУНХАНД