Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00208

 

 

 

 

 

 

 

 

“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02510 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А ” ХХК-ийн хариуцагч НШШГГ-т  холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.12.10-ны өдрийн 5859 дугаартай захирамжаар манай компани Т ХХК-д 756 352 893 төгрөг төлөх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас дараах хөрөнгүүдэд “Б” ХХК болон “Ст” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. “А ” ХХК компанийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205040735 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг 240 189 000 төгрөгөөр, “А ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан В.Гиөмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, байрлах, 161.6 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 372 316 704 төгрөгөөр, “А ” ХХКомпанийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн  ширхэг орон сууцыг 520 028 460 төгрөгөөр, А  ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 86.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 70 681 167 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулапттай үл хөдлөх хөрөнгийг 68,780,248 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0  дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 68,780,248 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58 150 207 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58 150 207 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, “С” ХХК болон “Б” ХХК дээрх үнэлгээгээр хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь зах зээлийн ханш судлаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнийг дээрх төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээг хэд дахин бууруулсан, хэт бага үнэлсэн байна. Иймд “А ” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг дээрх үнээр албадан дуудлага худалдаанд оруулах үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Г шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан В.Г-н өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, байрлах, 161.6 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020.1.23-ны өдрийн 16301188/дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.3.25-ны өдрийн 16301188/ дугаар хураах тогтоол барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020.4.15-ны өдөр 4/200 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “С” ХХК-иар үнэлүүлэхэд 372 316 704 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020.4.24-ний өдөр хүлээн авч, талуудад үнэлгээг мэдэгдсэн. “А ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, тоотод байрлах, 30.85 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020.1.28-ны өдрийн 16301188/ дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.3.25-ны өдрийн 16301188/ дүгээр хураах тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020.4.15-ны өдөр 4/196 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Б ХХК үнэлүүлэхэд 240 189 000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020.4.24-ний өдөр хүлээн авч, талуудад үнэлгээг мэдэгдсэн. Дорноговь аймаг, Замын-Үүд сум,  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  ширхэг орон сууцыг 2017.6.27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.4.2-ны өдрийн 16301188/21, 16301188/23, 16301188/20, 16301188/22, 16301188/24, 16301188/25 дугаар тогтоолоор барьцаалан хурааж, Дорноговь аймаг, Замын-Үүд сум,  байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 2, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 3, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 4, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 5, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 6 зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/01, 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/26 дугаар хураах тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020.4.24-ний өдөр 4/224 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг С" ХХКомпаниар үнэлүүлэхэд  орон сууцыг 520 028 460 төгрөг, Дорноговь аймаг, Замын-Үүд сум,  талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 70 681 167 төгрөг, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 3- 69 780 248 төгрөг, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 4- 69 780 248 төгрөг тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 5-  58 150 207 төгрөг, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 6- 58 150 207 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020.5.1-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгг зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр үнэлгээг мэдэгдсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан “Баян модот” ХХК, “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь үнэлгээг үндэслэлтэй тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байхад “А ” ХХК-ийн захирал В.Ганзориг нь 2020.7.27-ны өдөр тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг 2 сарын хугацаа хэтрүүлсэн нь байх тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т  холбогдох Эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг 240 189 000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2203004305 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, байрлах, 161,6 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 372 316 704 төгрөгөөр, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-07 дугаарт бүртгэгдсэн  ширхэг орон сууцыг 520,028,460 төгрөгөөр, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, талд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 70 681 167 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 85.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулапттай үл хөдлөх хөрөнгийг 68 780 248 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-7 дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 68 780 248 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58 150 207 төгрөгөөр,эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58 150 207 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

               

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НШШГГ  нь 2020.4.15-ны өдөр Шинжээч томилох тухай 4/196 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний "Баян-Модот" ХХК-ийг шинжээчээр, 2020.4.15-ны өдөр Шинжээч томилох тухай 4/200 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний "С" ХХК-ийг шинжээчээр тус тус томилсон. Хөрөнгө үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь "А " ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн ширхэг орон сууцыг 520 028 460 төгрөгөөр үнэлсэн бөгөөд “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь зах зээлийн судалгааг хийхдээ хэтэрхий дутуу дулимаг хийж, үл хөдлөх хөрөнгийг хэтэрхий багаар үнэлсэн.

                Үнэлгээ хийхдээ Ковид 19 вирусын улмаас түрээслүүлж орлого олох боломжгүй хэмээн дүгнэж орлогын хандлагаар тооцоолоогүй хэмээсэн нь үндэслэлгүй байна. Монгол орон даяар цар тахлын улмаас хорио цээр тавигдаж байгаа ч, байгууллага хувь хүмүүс үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлж орлого олж болохгүй гэсэн хууль, журам, захирамж гараагүй байхад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ ийм нөхцөл байдлыг гаргаж хөрөнгө үнэлгээг хийж байгаа нь өмчлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хөрөнгийг үнэгүйдүүлж, өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж Хөрөнгө үнэлгээний тухай хуулийг зөрчсөн.

                “Баян модот” ХХК нь "А " ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, үл хөдлөх хөрөнгийг 240 189 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийг тухайн орон нутгийн зах зээлийн ханшаас хэт баргаар үнэлэн шударга бус хандаж өмчлөгчийн эрх ашгийг хохироон, хэтэрхий нэг талд буюу төлбөр авагчид ашигтай хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд зах зээлийн судалгаа хийхэд нь "unegui.mn” сайтад бетон зуурмагийн үйлдвэрийн зарах үнэ 950 000 000-1 800 000 000 төгрөгийн үнэлгээтэй зах зээлийн ханш байгаа. /хх-61-64 тал/ Гэтэл манай хөрөнгийг 240 189 000 төгрөгөөр үнэлж байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж байгаа нь тодорхой харагдаж байна.

                Шинжээч нар нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ шударга бусаар хандсан, хөрөнгийн тухайн орон нутгийн зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, хэтэрхий төлбөр авагчид ашигтай нэг талын эрх ашигт нийцсэн, ялгавартай хандсан байгаа нь тодорхой харагдаж байхад шүүх шинжээч нар нь хөрөнгө үнэлгээний хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээ шударга бус хийгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа билээ.

                Мөн шүүх "Төлбөр төлөгч "А " ХХК-д 2019.5.1-ний өдрийн 4/16411 тоот мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээний тайланг хүргүүлж мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч "А  ХХК нь дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2020.7.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл "Мэдэгдэл" -ийг хүлээн авсан хугацааг 2020.7.23-ны өдөр гэж өөрөө гараар бичиж тэмдэглэсэн боловч хүлээн авсан хугацааг Шуудангийн магадлагаа зэрэг бичгийн баримтаар нотолж чадаагүй байна." гэжээ.

                Гэтэл "А " XXК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Мэдэгдэл"-ийг шуудангаар хүлээн аваагүй, шууд шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авч, баримттай танилцмагц газар дээр нь, шийдвэр гүйцэтгэгчийн дэргэд, "Мэдэгдэл" дээр нь хүлээн авсан тэмдэглэл бичиж, гомдол гаргах хугацаагаа баталгаажуулсан.

                "А " ХХК нь 2020.7.23-ны өдөр "Мэдэгдэл" хүлээн авч 2020.7.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ямар нэгэн мэдэгдэл, тов зэргийг хүлээн авч гарын үсэг зуруулдаг нарийн тогтолцоо шүүх шиг байдаггүй учраас, боломжит хувилбар бол бодит байдал дээр түхайн баримтууд дээр нь шууд гарын үсэг зурах, тэмдэглэл бичих, хүлээн авсан огноо тавих зэрэг байдаг. Энэхүү бодит байдлыг шүүх харгалзан үзэлгүй нарийн тогтолцоотой шүүхийн үйл ажиллагаатай харьцуулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.       Мөн анхан шатны шүүх нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх нь иргэний хэргийг хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн мөн хэргийн оролцогчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ202002510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч НШШГГ-т  холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан. /хх 1-3, 75-76/

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дүгээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар “А ” ХХК-иас 752 502 630 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 16301188 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх 79-83/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “А ” ХХК-ийн өмчлөлийн Ү-071400187 улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймгийн, Замын-Үүд сум, тоот хаягт байрлах,  ширхэг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 121/02 дугаар тогтооглоор битүүмжилж,  Ү-22 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, үйлчилгээний зориулалтай талбайг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16301188/18 дугаар тогтоол, Ү-2205040735 улсын бүртгэлтийн дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, зориулалттай хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16301188/19 дугаар тогтоолоор тус тус хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх 85-103/

 

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн ба төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлээгүй учир талууд үнийн саналаа харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 196 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Баян-Модот” ХХК-ийг, мөн өдрийн 200 тоот тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /хх 104,117/

 

“Баян-Модот” ХХК-ийн үнэлгээний тайлангаар Ү-22 улсын бүртгэлтийн дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, зориулалттай эд хөрөнгийг 240 189 000 төгрөгөөр үнэлжээ. /хх 107-113/

 

“Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар Ү-22 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, үйлчилгээний зориулалтай талбайг 372 316 704 төгрөгөөр үнэлжээ. /хх 121-129/

 

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. 

 

Хэргийн 104, 117 дугаар хуудасны ар талд авагдсан баримтаар үнэлгээ хийсэн шинжээчид эрх үүргийг нь тайлбарласан, шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй, хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашигласан болох нь тогтоогдож байна. Үнэлгээний тайланд үнэлгээний байгууллагын хаяг, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар зэрэг тусгагдвал зохих мэдээллүүд тусгагдсан, шинжээч томилох, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй юм. /хх 104, 117 дугаар хуудасны ар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А-т 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 192 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02510 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

             

                 ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

             

        Ш.ОЮУНХАНД