Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2020/02510

 

    2020        11         06

                   182/ШШ2020/02510

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар корпус  тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

 

Хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаартай захирамжаар манай компани Төрийн банканд 756,352,893 төгрөг төлөх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу дараахь хөрөнгүүдэд Баянмодот ХХК болон Сэлэнгэ Эстимэт ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. А ХХКомпанийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй Дүүрэг, 20 дугаар хороо, Ү баруун бүс /16100/, Ү тойруу 29/1 тоотод байрлах, 30.85 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг 240,189,000 төгрөгөөр, А ХХКомпанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан В.Ганзоригийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 1 дүгээр давхар /37-38 тоот/ байрлах, 161.6 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 372,316,704 төгрөгөөр, А ХХКомпанийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  аймаг,  сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг 136 дугаар байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 520,028,460 төгрөгөөр, А ХХКомпанийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  аймаг,  сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг вокзалын баруун талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 86.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 70,681,167 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулапттай үл хөдлөх хөрөнгийг 68,780,248 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 68,780,248 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58,150,207 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58,150,207 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Сэлэнгэ эстимэйт ХХК болон Баянмодот ХХК дээрх үнэлгээгээр хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь зах зээлийн ханш судлаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнийг дээрх төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээг хэд дахин бууруулсан, хэт бага үнэлсэн байна. Иймд А ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг дээрх үнээр албадан дуудлага худалдаанд оруулах үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н газар шүүхэд болон төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 5859 дугаартай захирамжаар “А” ХХКомпаниас 752.502.630 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3,850,263 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “А” ХХКомпанийн гүйцэтгэх захирал Волоожийн Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан В.Ганзоригийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 1 дүгээр давхар /37-38 тоот/ байрлах, 161.6 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16301188/15 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16301188/18 дугаар хураах тогтоол барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 4/200 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Сэлэнгэ-Эстимэйт” ХХКомпаниар үнэлүүлэхэд 372,316,704 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, талуудад үнэлгээг мэдэгдсэн. Төлбөр төлөгч “А” ХХКомпанийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Дүүрэг, 20 дугаар хороо, Ү баруун бүс /16100/, Ү тойруу 29/1 тоотод байрлах, 30.85 м.кв талбайтай бетон зуурмагийн Ү зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16301188/17 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16301188/19 дүгээр хураах тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 4/196 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Баян модот” ХХКомпаниар үнэлүүлэхэд 240,189,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, талуудад үнэлгээг мэдэгдсэн.  аймаг,  сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 09, 10, 18, 21,23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/21, 16301188/23, 16301188/20, 16301188/22, 16301188/24, 16301188/25 дугаар тогтоолоор барьцаалан хурааж,  аймаг,  сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг вокзалын баруун талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 2, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 3, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 4, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 5, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 6 зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/01, 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/26 дугаар хураах тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4/224 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Сэлэнгэ-Эститэйт" ХХКомпаниар үнэлүүлэхэд 10 орон сууцыг 520,028,460 төгрөг,  аймаг,  сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг вокзалын баруун талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 2- 70,681,167 төгрөг, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 3, 69,780,248 төгрөг, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 4, 69,780,248 төгрөг тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 5, 58,150,207 төгрөг, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 6, 58,150,207 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгг зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр үнэлгээг мэдэгдсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан “Баян модот” ХХКомпани, “Сэлэнгэ эстимэйт ХХКомпани нь үнэлгээг үндэслэлтэй тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байхад “А” ХХКомпанийн захирал В.Ганзориг нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг 2 сарын хугацаа хэтрүүлсэн нь байх тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “Н газар зах зээлийн ханш судлаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг дээрх төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээг хэд дахин бууруулсан хэт бага үнэлсэн” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Н газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “төлбөр төлөгчид мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан” гэж маргаж байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаар шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан зээлийн гэрээг цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эгүүлэн татуулах тухай Төрийн банкинд холбогдох нэхэмжлэл, хариуцагч Төрийн банкны зээлийн гэрээний үүрэг 752,502,630.47 төгрөг “А” ХХК-иас гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаартай зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс цуцлах, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох, зээлийн гэрээний үүрэг 752,502,630.47 төгрөгийг хариуцагч  “А” ХХК төлж барагдуулах, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Н газар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гаргаж төлбөр төлөгч “А” ХХК-иас Эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 1 дүгээр давхар /37-38 тоот/ байрлах, 161.6 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16301188/15 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16301188/18 дугаар хураах тогтоолоор хурааж, Эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Дүүрэг, 20 дугаар хороо, Ү баруун бүс /16100/, Ү тойруу 29/1 тоотод байрлах, 30,85 м.кв талбайтай бетон зуурмагийн Ү зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16301188/17 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16301188/19 дүгээр хураах тогтоолоор хурааж,  аймаг,  сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 09, 10, 18, 21,23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/21, 16301188/23, 16301188/20, 16301188/22, 16301188/24, 16301188/25 дугаар тогтоолоор хурааж,  аймаг,  сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг вокзалын баруун талд байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 2, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус 3, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 4, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 5, тухайн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 6 зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/01, 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/26 дугаар хураах тогтоолоор барьцаалан хурааж,  аймаг,  сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг вокзалын баруун талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус, тухайн хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай корпус тухайн хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 4, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 5, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай корпус 6 зэрэг эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй, талууд тохиролцоогүй байна.

 

Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Н газар нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Шинжээч томилох тухай 4/196 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-ийг шинжээчээр, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Шинжээч томилох тухай 4/200 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эсмимэйт ХХК-ийг шинжээчээр  тус тус томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр Баянмодот ХХК, Сэлэнгэ эсмимэйт ХХК-ийг томилсон, шинжээч Баянмодот ХХК, Сэлэнгэ эсмимэйт ХХК нь А ХХКомпанийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт, бүртгэлтэй Дүүрэг, 20 дугаар хороо, Ү баруун бүс /16100/, Ү тойруу 29/1 тоотод байрлах, 30,85 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг 240,189,000 төгрөгөөр, А ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан В.Ганзоригийн өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 1 дүгээр давхар /37-38 тоот/ байрлах, 161,6 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 372,316,704 төгрөгөөр, А ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  аймаг,  сум, 1 дүгээр баг 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 520,028,460 төгрөгөөр, А ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  аймаг,  сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг вокзалын баруун талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 70,681,167 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулапттай үл хөдлөх хөрөнгийг 68,780,248 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 68,780,248 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58,150,207 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58,150,207 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ тогтоожээ. /хх-ийн 108-113, 121-130 тал/

 

Шинжээч нар нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч А ХХК нь шинжээчийн тогтоосон үнийг тухайн хөрөнгийн үнэлгээг хэд дахин бууруулсан хэт бага үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн объект  ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Төлбөр төлөгч А ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/16411 тоот “Мэдэгдэл”-ээр хөрөнгийн үнэлгээний тайланг хүргүүлж мэдэгдсэн байх ба  төлбөр төлөгч А ХХК нь дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл “Мэдэгдэл”-ийг хүлээн авсан хугацааг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэж өөрөө гараар тэмдэглэсэн /хх-ийн 9 тал/ боловч хүлээн авсан хугацааг Шуудангийн магадлалгаа зэрэг бичгийн баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд Н газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Ариунцэцэгт шүүх хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлтээ бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н газарт холбогдох Эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй Дүүрэг, 20 дугаар хороо, Ү баруун бүс /16100/, Ү тойруу 29/1 тоотод байрлах, 30,85 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг 240,189,000 төгрөгөөр, Эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 1 дүгээр давхар /37-38 тоот/ байрлах, 161,6 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 372,316,704 төгрөгөөр,  аймаг,  сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 520,028,460 төгрөгөөр,  аймаг,  сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг, вокзалын баруун талд байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 86,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг  70.681.167 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулапттай үл хөдлөх хөрөнгийг 68,780,248 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 85,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 68,780,248 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58,150,207 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 58,150,207 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ