Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 20

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                                     А.Энхтуяа

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалар овогт Баяраагийн Бүжинлхамд холбогдох 1731001940006 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

 Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, эм олгогч, найруулагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 3 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эм олгогч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Жалар овогт Баяраагийн Бүжинлхам,  /РД: МО83090601/,  

 

 Шүүгдэгч Н Б.Бүжинлхам нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 01 цагийн орчим өөрийн нөхөр Ө.Мөнхзоригийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Б.Бүжинлхамын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01 дүгээр сарын  09-нд  яллагдагчаар  өгсөн:  ...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай ажлын шинэ жилийн арга хэмжээ болсон. Шинэ жилийн баярын дундуур манай нөхөр Мөнхзориг дуудахаар нь “Үлэмж зоог” нэртэй газар хийж байгаа Мөнхзоригийн шинэ жилийн арга хэмжээ дээр очсон. Тэгээд би баяр дээр нь очоод нөхрөө  аваад нөхөр бид 2 гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод байж байхад манай нөхөр намайг “чи хардаад байгаа юм уу” гээд надтай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би уурандаа гэртээ байсан хундагаа хагалаад хэлтэрхийгээр нь нөхрөө айлгах гэж байгаад зүүн гарных нь шууг зүсэж гэмтээсэн. Тэгээд манай нөхрийн зүүн гарнаас нь цус гараад байхаар нь эмнэлэг явах болсон. Ийм л асуудал болсон. Бид 2 хамтран амьдраад 3 жил болж байна. Одоогийн байдлаар гэрлэлтээ баталгаажуулж амжаагүй байгаа. Миний хувьд 2 сартай жирэмсэн байгаа болохоор сэтгэл санааны хувьд таагүй байгаа юм. Тэгээд нөхөртэйгээ гэртээ байж байгаад хардалтаас болж хэрүүл маргаан үүсгэж нөхрөө айлгах гэж байгаад зүүн гарных нь шууг зүсэж гэмтээсэн. Надад нөхрөө гэмтээх гэсэн ямар нэгэн санаа бодол байгаагүй. Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож, ухамсарлаж байгаа. Манай гэрийн ширээн дээр байсан хундагыг авч хагалаад хагархайгаар нь зүсэж гэмтээсэн. Тухайн өдөр нөхрөө эмнэлэгт үзүүлэх гээд явсан хойно нь гэрээ цэвэрлээд хагархай эд зүйлүүдийг бүгдийг нь гаргаад хаячихсан. Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож, ухамсарлаж байгаа. Мөн өөрийн нөхөр Мөнхзоригт учирсан хохирлыг нөхөн барагдуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/,

2.Шүүгдэгч Б.Бүжинлхамын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 29-нд манай нөхөр бид хоёрын шинэ жилийн баяр нэг өдөр болсон. Орой нь 23 цагийн үед манай нөхөр над руу залгаад “хоёулаа гэртээ харъя” гэж хэлээд намайг ”Үлэмж” зоогийн газарт дуудаад харьцгаасан. Манай нөхөр надаас “Чи намайг хардаад байгаа юм уу?” гэж асуухаар нь миний уур хүрээд “тийм” гэж хэлээд ширээн дээр байсан хундага авч хагалаад айлгах гэж байгаад гарыг нь зүссэн байсан. гэх мэдүүлэг,

3.Хохирогч Ө.Мөнхзоригийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:  ... Би “Үлэмж зоог” нэртэй газрын 2 давхарт алт мөнгөний дархан хийдэг юм. Тэр өдөр байр түрээслэгчдийн шинэ жилийн баяр болсон. Арга хэмжээний дундуур би өөрийн эхнэр Бүжинлхамаа дуудсан. Манай эхнэр бас энэ өдөр шинэ жилийн баяртаа оролцож байсан. Тэгээд удаагүй манай эхнэр ирээд “2-лаа гэр лүүгээ явъя” гээд уурлаад байхаар нь би эхнэртэйгээ гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод уур хүрээд байхаар нь би эхнэрийгээ “чи тэнд байгаа эмэгтэйчүүдтэй хардаад намайг дагуулаад ирсэн үү” гэж хэлсэн чинь манай эхнэр уурлаад бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэх болсон. Тэгээд эхнэр уурандаа ширээн дээр байсан хундага аваад хагалаад хэлтэрхийгээр нь миний зүүн гарны шуу хэсгийг зүсэж гэмтээсэн. Тэгээд миний гарнаас цус гараад байхаар нь би эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллага цагдаагийн байгууллагад хандах болсон. Бид 2 хамтран амьдраад 3 жил болж байна. Одоогийн байдлаар гэрлэлтээ баталгаажуулж амжаагүй байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 5-6-р ху/,

4. Хохирогч Ө.Мөнхзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:   ... 2017 оны 12 дугаар сарын 29-нд эхнэр бид 2-ын шинэ жилийн баяр болсон юм. Орой нь 23 цагийн үед би эхнэр рүү гээ “Үлэмж” цайны газарт хүрээд ир гэртээ харъя гэж хэлэхэд эхнэр ирээд бид хоёр гэр рүүгээ явсан. Гэртээ очоод төд удалгүй бид хоёр маргаад манай эхнэр ширээн дээр байсан хундага авч хагалаад миний зүүн гарын шуун дээр зүссэн. Би эмнэлэг явж боолт хийлгэсэн. Маргаашнаас нь Б.Бүжинлхамын бие нь өвдөөд бөөлжөөд байхаар нь жирэмсний тест авч үзтэл манай эхнэр жирэмсэн болсон байсан. Тэр өдрийн үйлдэл нь жирэмсний ямар нэгэн хямралаас болсон байх гэж бодож байгаа. гэх мэдүүлэг,

5.Гэрч Ө.Мөнхзоригийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Би “Үлэмж зоог” нэртэй газрын 2 давхарт алт мөнгөний дархан хийдэг юм. Тэр өдөр байр түрээслэгчдийн шинэ жилийн баяр болсон. Арга хэмжээний дундуур би өөрийн эхнэр Бүжинлхамаа дуудсан. Манай эхнэр бас энэ өдөр шинэ жилийн баяртаа оролцож байсан. Тэгээд удаагүй манай эхнэр ирээд “2-лаа гэр лүүгээ явъя” гээд уурлаад байхаар нь би эхнэртэйгээ гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод уур хүрээд байхаар нь би эхнэрийгээ “чи тэнд байгаа эмэгтэйчүүдтэй хардаад намайг дагуулаад ирсэн үү” гэж хэлсэн чинь манай эхнэр уурлаад бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэх болсон. Тэгээд эхнэр уурандаа ширээн дээр байсан хундага аваад хагалаад хэлтэрхийгээр нь миний зүүн гарны шуу хэсгийг зүсэж гэмтээсэн. Тэгээд миний гарнаас цус гараад байхаар нь би эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллага цагдаагийн байгууллагад хандах болсон. Бид 2 хамтран амьдраад 3 жил болж байна. Одоогийн байдлаар гэрлэлтээ баталгаажуулж амжаагүй байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 7-р ху/,

6.Гэрч Б.Бүжинлхамын 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай ажлын шинэ жилийн арга хэмжээ болсон. Шинэ жилийн баярын дундуур манай нөхөр Мөнхзориг дуудахаар нь “Үлэмж зоог” нэртэй газар Мөнхзоригийн шинэ жилийн арга хэмжээ дээр очсон. Тэгээд би баяр дээр очоод нөхрөө баяраас нь аваад нөхөр бид 2 гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод байж байхад манай нөхөр намайг “чи хардаад байгаа юм уу” гээд надтай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би уурандаа гэртээ байсан хундагаа хагалаад хэлтэрийгээр нь нөхрөө айлгах гэж байгаад зүүн гарных нь шууг зүсэж гэмтээсэн. Тэгээд манай нөхрийн зүүн гарнаас нь цус гараад байхаар нь эмнэлэг явах болсон. Ийм л асуудал болсон. Бид 2 хамтран амьдраад 3 жил болж байна. Одоогийн байдлаар гэрлэлтээ баталгаажуулж амжаагүй байгаа. Миний хувьд 2 сартай жирэмсэн байгаа болохоор сэтгэл санааны хувьд таагүй байгаа юм. Тэгээд нөхөртэйгээ гэртээ байж байгаад хардалтаас болж хэрүүл маргаан үүсгэж нөхрөө айлгах гэж байгаад зүүн гарных нь шууг зүсэж гэмтээсэн. Надад нөхрөө гэмтээх гэсэн ямар нэгэн санаа бодол байгаагүй. Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож, ухамсарлаж байгаа. Манай гэрийн ширээн дээр байсан хундагыг авч хагалаад хагархайгаар нь зүсэж гэмтээсэн. Тухайн өдөр нөхрөө эмнэлэгт үзүүлэх гээд явсан хойно нь гэрээ цэвэрлээд хагархай эд зүйлүүдийг бүгдийг нь гаргаад хаячихсан. Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож, ухамсарлаж байгаа.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р ху/,

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 36 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ө.Мөнхзоригийн биед зүүн шуунд шарх, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц, иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх-ийн 12-р ху/, 

8.Шүүгдэгч Б.Бүжинлхамын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 28-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 16-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 18-19-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 13-14-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 22-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар,  /хх-ийн 27-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Б.Бүжинлхамыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 01 цагийн орчим өөрийн нөхөр Ө.Мөнхзоригийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч нар прокурорын гаргасан 450 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа  болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон 450 нэгжээр торгох  ялаар шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жалар овогт Баяраагийн Бүжинлхамыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жалар овогт Баяраагийн Бүжинлхамыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бүжинлхамын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бүжинлхамд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Бүжинлхам нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Шүүгдэгч Б.Бүжинлхамд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                       

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН