Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

       ******* холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

Даргалагч,

                                 Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

                                 Шүүгчид                              Я.Туул                                       

                                                                           Д.Буянжаргал

 

                              Оролцогчид:

                               Прокурор                             А.Энхтуяа

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч     Д.Эрдэнэ-Оргил

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 04 дүгээр сарын *******4-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 99 *******тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1-д заасан гэмт хэрэгт овогт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* *******тай, 175/*******01*******/0013/Э индекстэй, 1 хавтаст хэргийг *******01******* оны 05 ******* сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 199******* оны 07 ******* сарын *******1-ний өдөр төрсөн, *******5 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* *******, ******* ******* ******* тоотод оршин суух, овогт /Регистрийн *******: МЖ9*******07*******115/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э. нь *******01******* оны 03 ******* сарын 1*******-ны орой ************** цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* *******ийн ******* ******* тоотод оршин суух гэрт хууль бусаар нэвтрэн орж худгийн насосыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх******* холбогдох эрүүгийн хэргийг *******01******* оны 04 дүгээр сарын *******4-ний өдөр хянан хэлэлцээд 99 *******тай шийтгэх тогтоолоор овогт Хишиг-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн ******* дахь *******т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь *******.1-д заасан журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь  *******.1-д заасан “Хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* ******* зүйлийн *******, 6.1 дүгээр зүйлийн 1, *******, 3 дахь *******, 6.7 ******* зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь *******.1-д зааснаар овогт Хишиг-Эрдэнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрүүгийн хуулийн 7 ******* бүлгийн 7.1 зүйлийн 3-т заахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 ******* зүйлийн *******.3 дахь *******т заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэж заасан байна. Эрүүгийн хуулийн 7.3 ******* зүйлд: Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заажээ. 7.3 ******* зүйлийн *******.3-т заахдаа тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг шүүх хүлээлгэнэ гэж заасан байна. Эрүүгийн хуулийн дээр дурдсан заалтыг баримтлан шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн 7.3 ******* зүйлийн *******.3-т зааснаар тодорхой ажил, үүргийг гүйцэтгэхийг үүрэг болгож шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хүчингүй болгож өгнө үү. Одоогийн байдлаар шүүгдэгч Э. цагдан хоригдож байгаа бөгөөд биеийн эрүүл мэндийн байдал нь тааруу байгааг анхааран үзнэ үү.

*******01******* оны 04 дүгээр сарын *******4-ний өдрийн 99 шийтгэх тогтоолын тогтоох ******* дахь *******т өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан. Шүүгдэгч Э.Хишиг-Эрдэнийн үйлдэл төгс үйлдэгдээгүй, завдалтын шатанд баригдсан. Эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Эрүүгийн хуулийн 6.7 ******* зүйлийг журамлан шүүгдэгчид ял хөнгөрүүлж ногдуулах боломжтой гэж үзэж байна.  Шүүгдэгч Э.Хишиг-Эрдэнийн үйлдэл төгс үйлдэгдээгүй, хавтаст хэрэгт авагдсан Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа болон шинжээч эмчийн дүгнэлтүүдээр эрүүл мэндийн нөхцөл байдал нь тогтоогдож байна. …Шинжээч эмчийн байцаалтын тэмдэглэлд Э. нь хэрэг хариуцах чадвартай гэж заасан боловч хүндэвтэр зэргийн оюуны хомсдолтой нь тогтоогдсон байна. Хүндэвтэр зэргийн оюуны хомсдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр бусдын нөлөөнд автамтгай, хулгай хийх, худлаа хэлэх, гадуур тэнэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр шүүгдэгч Э. нь өөрийн ухамсартай үйлдлийн улмаас шунахайн сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгод цээрлүүлэхээс гадна зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байна. Шүүгдэгч талаас гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-д заасныг журамлан шүүгдэгч******* хорих ял оногдуулалгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл нь хорих ялыг 5 жил хүртэлх хугацаагаар оногдуулахаар заасан, гэмт хэргийн ангилал хөнгөн гэмт хэрэг байхыг шаардаж байна. Харин шүүгдэгч Э.Хишиг-Эрдэнийн  үйлдсэн гэмт хэргийн хувьд орон байранд хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт *******-******* жилийн хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх******* ял шийтгэл оногдуулахдаа  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ялыг оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг гэм буруугаа ухамсарлах чадваргүй гэж ярьж байна, гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 ******* зүйлийн *******-т “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно” гэж заасан. Хавтаст хэрэгт шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай тухай шинжээчийн дүгнэлт гарсан байх тул анхан шатны шүүхийн *******01******* оны 04 дүгээр сарын *******4-ний өдрийн 99 *******тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э. нь *******01******* оны 03 ******* сарын 1*******-ны орой ************** цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* *******ийн ******* ******* тоотод оршин суух гэрт хууль бусаар нэвтрэн орж худгийн насосыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт үйлдсэнд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн ******* дахь *******.1 дэх *******т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Хишиг-Эрдэнийг “Хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Э. нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч /хх-15-р хуудас/, гэрч /хх-16-р хуудас/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-06-р хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-07-0*******-р хуудас/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгч байсан мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,  гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, шүүх хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг******* хүлээлгэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...Эрүүгийн хуулийн 7 ******* бүлгийн 7.1 зүйлийн 3-т заахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 ******* зүйлийн *******.3 дахь *******т заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэж заасан байна. Эрүүгийн хуулийн 7.3 ******* зүйлд: Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заажээ. 7.3 ******* зүйлийн *******.3-т заахдаа тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг шүүх хүлээлгэнэ гэж заасан байна. Эрүүгийн хуулийн дээр дурдсан заалтыг баримтлан шүүгдэгч******* Эрүүгийн хуулийн 7.3 ******* зүйлийн *******.3-т зааснаар тодорхой ажил, үүргийг гүйцэтгэхийг үүрэг болгож шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* ******* зүйлд Албадлагын арга хэмжээний төрлийг заасан ба уг албадлагын арга хэмжээг ...ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж хэрэглэж болохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Э.Хишиг-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 ******* зүйлд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд *******тах ба түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй, оногдуулсан хорих ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн *******.3-т зааснаар тодорхой ажил, үүргийг гүйцэтгэхийг үүрэг болгох шаардлагагүй байх тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүй байхыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэлд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг төгс үйлдсэнээр гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, ангийг журамлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолд зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 04 дүгээр сарын *******4-ний өдрийн 99 *******тай шийтгэх тогтоолын 1, ******* дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргилын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн *******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 04 дүгээр сарын *******4-ний өдрийн 99 *******тай шийтгэх тогтоолын “Тогтоох” 1, ******* ******* заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

1 дүгээр заалтыг

“1. овогт Хишиг-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* ******* зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1-д заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай” гэж

 

******* ******* заалтыг

“*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* ******* зүйлийн *******, 6.7 ******* зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн *******.1-д зааснаар овогт Хишиг-Эрдэнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,******* дахь *******т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                      Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ