Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00062

 

 

 

 

 

 

 

 

 

Т- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02447 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч А- ХХК, Я.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 239 132 054.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч А- ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Я.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Б-ийн 100 хувийн эзэмшлийн А- ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн шугамын гэрээг 12 сарын хугацаатайгаар Т-тай байгуулж, банк нь тус компанийн данс руу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 600 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400 000 000 төгрөг, нийт 1 000 000 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 6 сараар сунгаж талууд 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч А- ХХК нь мөн зээлийн хугацаа дуусахад буюу 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийг төлөөгүй тул компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч Я.Б- нь өөрийн нэр дээр Т-наас 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2019/57-01 тоот зээлийн гэрээний дагуу нийт 1 000 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй авч А- ХХК-ийн зээлийг хаасан. Энэ нь А- ХХК болон Я.Б- нарын зээлийн дансны хуулгаар нотлогдоно. Банк Я.Б-тэй байгуулсан 2019/57-01 тоот зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохирсон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож А- ХХК нь батлан даалт гаргасан байдаг. Гэвч Я.Б- нь 2019 оны 9 дүгээр сараас хойш зээлээс ямар ч төлөлт хийгээгүй, зээлийн үндсэн төлбөрөөс төлөөгүй, улмаар зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч Я.Б- нь зээлийн гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, банкийг хохироож байна. Зээлийн төлбөрийн тооцооллоос үзвэл Я. Батцэцэгийн зээлийн үндсэн төлбөр нь 1 000 000 000 төгрөг бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хүү 204 203 835.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 928 219.18 төгрөг тус тус хуримтлагдаж, нийт 1 239 132 054.79 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Банкны зүгээс зээлийн гэрээний хугацаанд зээлдэгчийн төлбөрийн зөрчилтэй холбогдуулан тухай бүр албан шаардлага хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Т-наас Я.Б-, А- ХХК болон З.Ангар нартай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2019/57-02 дугаартай барьцааны гэрээний дагуу дансны авлага, бусдаас авах авлага болон ирээдүйн борлуулалтын орлого, бусад орлого, банкин дахь харилцах, хадгаламжийн данс болон бусад банкин дахь харилцах хадгаламжийн дансны орлого болон дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу хийлгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг бүртгүүлсэн болно. Үүнд: 1.Ү-2203024061, №000182643 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 201 тоот хаяг байршилтай, 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Батцэцэг/ 2. Ү-2203018617, №000614207 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 42б байр, зоорийн давхар хаяг тоот байршилтай, 216 м.кв талбай бүхий гаражийн зориулалтын үл хөдлөх хөрөнгө /А- ХХК/ 3. Ү-2203003444, №000625852 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 21 дүгээр байр 26 тоотод хаяг байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Батцэцэг/ 4.Ү-2203003544, №000120778 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байр, 24, 11, 04 тоот хаягт байршилтай, 122.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А- ХХК/ 5. Ү-2203018615, №00066905 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу гудамж, 42в байр, зоорийн давхарт байршилтай, 216 м.кв бүхий 10 машины зогсоолтой гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А- ХХК/ 6. Ү-2203003515, №000627253 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байрны 02, 03 тоот хаягт байршилтай, 294.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А- ХХК/ 7. Ү-2203024158, №000182698 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байрны 1503 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я.Б-/ 8. Ү-2203024154, №000182694 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З.Ангар/ 9. Ү-2203024155, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 60 тоот хаягт байршилтай 61.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/ 10. Ү-2203024056, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байрны 70 тоот хаягт байршилтай, 138 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я.Б-/ Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Я.Б-ээс зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт 1 239 132 054.79 төгрөгийг гаргуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А- ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Я.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А- ХХК-ний цорын ганц хувьцаа эзэмшигч Я.Б- би өөрийн компанийн төсвийн санхүүжилттэй барилгын ажилд Т-наас 1 000 000 000 төгрөгийн зээл авч, санхүүжилт зогссоноос болж зээл, зээлийн хүү төлж чадалгүй хугацаа хэтэрч хувь иргэн өөрийн нэр лүү 2019 оны 7 дугаар сарын 03-нд шилжүүлсэн ба 2019 оны санхүүжилт 2020-2021 онд шилжсэнээр өнөөдөр хүртэл төлбөр, зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Т- ХХК болон иргэн Я.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу иргэн Я.Б-ийн 100 хувийн эзэмшлийн А- ХХК нь Баянзүрх дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажил 2018, 2019, 2020 онуудад улсын төсвөөс санхүүжилт аваагүйн улмаас Т--аас захирал Я.Б-ийн нэр дээр барилгын эргэлтийн хөрөнгөд зориулан авсан 1 000 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба манай зүгээс 2020 оны төсвийн тодотголоор санхүүжилтийн эх үүсвэр баталгаажсан нөхцөлд эвлэрлийн гэрээ байгуулж, төлөлтийн хуваарь тохиролцон зээл болон зээлийн хүүг төлөх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Я.Б-, А- ХХК нараас 1 239 132 054.79 төгрөгийг гаргуулж, Т- ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох а. Ү-2203024061, №000182643 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 201 тоот хаяг байршилтай, 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я.Б-/ б.Ү-2203018617, №000614207 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 42б байр, зоорийн давхар хаяг тоот байршилтай, 216 м.кв талбай бүхий гаражийн зориулалтын үл хөдлөх хөрөнгө /А- ХХК/ в. Ү-2203003444, №000625852 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 21 дүгээр байр 26 тоотод хаяг байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я. Батцэцэг/ г. Ү-2203003544, №000120778 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байр, 24, 11, 04 тоот хаягт байршилтай, 122.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А- ХХК/ д. Ү-2203018615, №00066905 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу гудамж, 42в байр, зоорийн давхарт хаяг тоот байршилтай, 216 м.кв бүхий 10 машины зогсоолтой гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А- ХХК/ е. Ү-2203003515, №000627253 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байрны 02, 03 тоот хаягт байршилтай, 294.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /А- ХХК/ ё. Ү-2203024158, №000182698 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байрны 1503 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я.Б-/ ж. Ү-2203024154, №000182694 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З. Ангар/ з.Ү-2203024155, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай 61.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /З.Ангар/ и. Ү-2203024056, №000182638 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 70 тоот хаягт байршилтай, 138 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Я.Б-/ зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 967 218.49 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 5 157 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5 967 218.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А- ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Я.Б- давж заалдах гомдолдоо: Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Я.Б-, А- ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаж байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02447 дугаартай шийдвэрээр хариуцагч нараас 1 239 132 054.79 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн. Хариуцагч намайг энэ хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулалгүй, үндсэн төлбөр 1 000 000 000 төгрөг, хүү 204 203 835.61 төгрөг, нэмэгдүүлсэн 34 928 219.18 төгрөг, нийт 1 239 132 054.79 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний хувьд хууль зүйн туслалцаа авах боломж олголгүй, өмгөөлөгчийн хамт оролцуулалгүй, маргаантай, өндөр төлбөртэй хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн, хариу тайлбартаа нөхцөл байдлыг тодорхой бичсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Энэ зээлийн гэрээний үүрэг нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй бөгөөд зээлийн гэрээнд заасан 1 000 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн аваагүй, иргэн би гэрээний хариуцагч биш юм. Харин хуулийн этгээдийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, манай дотоодын эдийн засгийн хямрал, төсвийн санхүүжилт зогсоосон зэргээс шалтгаалж эвлэрлийн гэрээ байгуулж, төлөлтийн хуваарь тохиролцох саналтай байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02447 дугаартай шийдвэрийн хүү, нэмэгдүүлсэн хүү 239 132 055 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч А- ХХК, Я.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 239 132 054.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Я.Б-тэй 2019 оны 7 дугаар сарын 03-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т- ХХК нь 1 000 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 19,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Я.Б- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ болон зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 12-13, 54-р тал/

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн:

1.Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 201 тоот хаяг байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024061 дугаарт бүртгэлтэй, 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 42б байр, зоорийн давхарт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018617 дугаарт бүртгэлтэй, 216 м.кв талбай бүхий, гараажийн зориулалтын үл хөдлөх хөрөнгө,

3.Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 21 дүгээр байр, 26 тоотод хаяг байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003444 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

4.Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байр, 24, 11, 04 тоот хаягт байршилтай, 122.4 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003544 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

5.Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу гудамж, 42в байр, зоорийн давхарт байршилтай, 216 м.кв бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018615 дугаарт бүртгэлтэй, 10 машины зогсоолтой гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

6.Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 21 дүгээр байрны 02, 03 тоот хаягт байршилтай, 294.7 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003515 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

7.Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1503 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024158 дугаарт бүртгэлтэй, 20 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

8.Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024154 дугаарт бүртгэлтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

9.Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024155 дугаарт бүртгэлтэй, 61.32 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

10.Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр, 70 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024056 дугаарт бүртгэлтэй, 138 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 15-49-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэлт хийж, зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх ... үүргийг хүлээнэ гэж,

26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж тус тус зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-т зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор тохиролцжээ. /хх-ийн 12-р тал/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж тодорхойлсон.

 

Гэвч нэхэмжлэгч Т- ХХК, хариуцагч Я.Б- нарын байгуулсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний заалтад нийцээгүй буюу Т- ХХК, А- ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээний дагуу олгогдсон зээлийг хаах зорилгоор байгуулагдсан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 54-р тал/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т- ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 000 төгрөгийг хариуцагч Я.Б-ийн дансанд шилжүүлж, мөн өдрөө хариуцагч А- ХХК-ийн зээлэнд татсан болох нь дансны хуулгаас тодорхой харагдаж байна. /хх-ийн 57-р тал/

 

Иймд зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй, ашиглаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглагдаагүй, өөр компанийн зээлэнд төлөгдсөн байх тул талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул хариуцагч нарт гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Хэдийгээр талуудын байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч Я.Б- нь нэхэмжлэгч Т- ХХК-иас шилжүүлсэн 1 000 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 1 000 000 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй. Хариуцагч А- ХХК нь нэхэмжлэгч Т- ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, тус гэрээний 3.1.1-т зээлийн төлбөрийг батлан даагчаас зээлдэгчийн нэгэн адил шаардах эрхтэй талаар, 4.2.2-т зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь хамтарч хариуцахаар тус тус зохицуулсан байх тул хариуцагч А- ХХК-иас зээлийн үүргийг гаргуулах нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцнэ. /хх-ийн 50-51-р тал/

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талын гомдлыг хангаж, хариуцагч А- ХХК, Я.Б- нараас 1 000 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 239 132 054.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцэх бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 11 739 710 төгрөг төлсөн байхад анхан шатны шүүх 5 967 218.49 төгрөг төлсөн гэж улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсэн байх тул энэ хэсэгт мөн өөрчлөлт оруулсан болно. /хх-ийн 6-7, 71, 128-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А- ХХК, Я.Б- нараас 1 000 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 239 132 054.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 11 739 710 төгрөгийн 6 423 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 315 900 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн /100200600941/ тоот данснаас, хариуцагч нараас 5 228 150 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж,

5 дах заалтыг 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 353 615 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ